Sunday, January 15, 2012

хагас, бүтнээр


Өчигдөр орой өргөөндөө Хаан буцаж ирлээ.  Их л муухай хар хуйвалдаанууд явагдан байгааг өөрийн биеэр очин шалгасан гэх юм. Юу вэ? Хэн бэ? Яасан гэх надад бас л цаг нь болохоор чи мэднээ. Энэ санаа бүтэхгүй болгох болноо. Цаг хугацаанд аяндаа бичигдээд илэрнэ гэв. Мөн улаач нарын ухамсар маш дорой байна. Тэмцэл ч муу байна гээд намайг яаралтай хийх хэд хэдэн ажлын зааварчлага өгөв.
Өнөө гарагт дүү охин майл илгээжээ надад дүү охин Машаг минь та дэндүүлсэн байна. Тэр уншаад бөөн гомдол болж уйлна шүү дээ гэх юм. Одоо би тэгээд яахав дээ. Би ямар улс төрч биш, олон нийтийн ажилтан биш. Харьцдаг хэдхэн хүн гэр бүлээрээ л жишээ аван түмэн олонд бодлоо тайлагнан сайн муугаа хэлэлцүүлэн бид юу бодох ёстойг анхааруулж байгаа хүн шүү дээ.  Хэрэв манай гэрт асуудал огт байхгүй бүгд бууз хуушуур бол би алив юмыг ухааран олж харах уу. Мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч би онол яригч биш түүх бичигч. Түүх үнэн зөв байх ёстой. Гоё чимэг, магтаа байх хэрэггүй.
Би ч өөрөө өөгүй өндөг шиг арван хуруу тэгш хүн биш дэг.  Ааш авиртай, хатуу ширүүн хүн. Сайн муугаа бичээд л яваа.  Гэвч би зөв амьдрах аргаа хайж эрэлхийж тэмцэж, хайж байгаа, хичээж байгаа, одоо л Үкэ мөн гачинаа гээд ойлгож  Буурлуудаас болон хүмүүжиж байгаа этгээд шүү дээ. Би 40 гараад хүмүүжилийн замаар замнаад гэгээрчих гээд зүтгээд байхад энэ Маша нас залуу цус шингэн байна. Өөрийнх нь толгой, ухаан л мэдэж дээ. Биеий нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй бөгөөд түүнийг хүн өөрөө шийднэ дээ.
Маша бас л хэрэг тарьсан ш дээ хэзээний. Мөн тэр дүүгээ уйлуулсан. Өнөөдөр өглөө эрт би хот руу интэрнетийн нэгжинд яван нөхөртөө дайгдан эрт гарсан юм.  Энд юм нь 9 цагаас онгойдог юм байна. Ажлаа амжуулчихаад ирэхэд Маша унтсаар Гэгээн маань сүү авчирч өгсөн хүнд нь 6 долларыг нь өгөөд сүүгээ бүр хөргөгчиндөө хийчихсэн байх юм. Сүүг хөргөгчинд хийсэнд нь би маш их баярлалаа. Миний хүү ганцаар жаахан айхаараа сахиусаа атгаад л байсан гэж ярилаа. Маша нөхөр аргагүй ш дээ шөнөжин нойр нь хүрэхгүй байна гэж гүйсээр үүрээр унтсан нөхөр. Аавынхаа утасыг л баахан оролдож хаян аав нь бас чарлаж байгаа сонсогдсон. Мөн интернетийн утсыг нь тохиргоог нь алдуулж хаяжээ. Түүний террогоор бид Монгол руу утсаар ярьж чадахаа болив. Одоо яахав дээ утсаар ярьж чадахгүй л сууж байна бизээ тэгвэл. Хүний,  өөрийн терористууд гээчид их байх юмоо.
Манай асуудал Маша удахгүй том болох байлгүй дээ. Тэр удахгүй ажил төрөлдөө ороод л хүмүүжээд явна биз. Гэрээсээ өөр газар бол төрөл арилждаг. Даруухан зүстэй намуухан охин болоод л явна. Хүний газар ганцаар явах энэ тэр амиа борлуулах юмандаа бол адтай гэж жигтэйхэн. Маша маань Монгол суурь сургууль гэж бараг үгүй. Анх түүнийг сургуульд ороход аав нь намайг гадаадад байхад  хооронд нас нь болчихсон гэж андуураад манай хамаатны эгчид өгөн бараг 6 настай сургуульд оруулчихсан юмдаг. Ядаж байхад яг тэр үер криллээр биш хуучин монгол бичгээр бүх хичээл хийж эхэлсэн учир аав нь, би ч  мэдэхгүй учир хичээлийг нь анхаарсангүй.
Тэгээд Япон явж  бага, дунд сургуулиа дуусгасан бөгөөд Монголд ирээд шууд л 10 р ангид орон ердөө  1  сар бүтэн суугаад дүн гарч шалгалт оволзон хуулаад л төгсөв. Иймээс тэр Монголын сургуульд заадаг хичээлүүдийг оооогт үзээгүй, сонсоогүй. Шинжлэх ухааны бүх монгол үгийг сонсоод мэдэхгүйдэг. Японоор хэлбэл ойлгоно. Харин тэр үед золоор хамгийн сайн мэддэг хэлээрээ шалгалт өгдөг цаг таарч Япон хэлээрээ өгөөд шууд л дээрээсээ эхний хэдэд жагсаад их сургуульд орчихсон юм даа. Тэр яг ийм онцгой азтай хүүхэд. Тэр Монгол хүүхдүүд шиг форм өмсөж  хичээлд сууж үзмээр байна гэж гуйгаад 10 р  ангид орсон юм.
Бид оруулчихаад за улираад хойтон жил дахиад сууна биз гэж бодож байтал бүтэн сар шөнө өдөргүй суун монгол хэлний хичээл хийж, бас монгол хэлний  сургалтанд суугаад криллээр бичиж  уншиж сурсан юм даа. Түүнд бас ангийнхан нь тусласан. Тэр 10 р ангийн шалгалтуудаа амжилттай өгөхөд бид бүр гайхаад овсгоотой сэргэлэн азтайг нь гайхаад л өнгөрч байв. Гэтэл тэр бүр их сургуульд ороход мэл гайхсан. Аав нь охиныхоо нэрийг доороос нь уншиж байгаад: Тэнцээгүй сураг ч алга нэр нь ч бичигдээгүй юм байна түвэг гээд хаясан байгаам даа.
Гэтэл манай дүү доороос нь явуулсаар олоод дуу алдаж гайхсан гэдэг. Охин өөрөө хоёр нүдээ нухлан харсан гэдэг. Аргагүй биз дээ. Япон хэлээр өгсөн сурсан юмаараа өгч байгаа юм чинь. Мөн өөрөөсөө гадна хоёр хүүхдийн юмыг бичиж өгсөн байсан. Анх конкурст оруулах гээд гадаа нь нөхөр бид хоёр очиход Маша гэнэт айгаад болилоо би гээд зугтаасан бөгөөд бүр бие нь муудаад царай нь цав цагаан болон цонхийж, огиж бөөлжсөн.
 Аав нь амьтан хүнээс мөн ичив. Шалгалт өгөх гэж оччихоод огиж бөөлжөөд жирэмсэн аятай хаашаа юм бэ ичмээр гэдэг нь. Хүн аягүй бол яасан хөгшин нөхөртэй юм бэ гэж бодсондоо гэж билээ. Ккккккк.Тэр үед манай нөхөр овор багатай хүмүүс тийм данхар том охинтой гэхэд итгэдэггүй байсан юм. Намайг залуу хархүүн тархийг угаагаад тойглоод аваад суучихаж гэх нь холгүй шүү дээ. Бид хоёр бараг хүчээр шахуу Машагаа хөөж оруулсан билээ конкурсэд. Аягүй бол үүднээс бултана гээд бид бас жаахан хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь сэтгэл амар за ашгүй баривчлагдаад сууж шалгалт өгч гээд явсан.
Тэр бас тоог тэр чигт нь цээжлэхдээ сайн. Нэг удаа би үхтэл нь загнав. Учир нь тэр хүний ард зогсохдоо зогсоо утсанд хийх тоог нь харж цээжилчихээд явангуут нь түүгээр нь залгаад хөөрхийг холдож амжаагүй байхад нь картны нэгжээр нь дуустал ярьчихдаг байсан байгаам даа. Картны дугаарын олон орон бол Машад маш амархан тул аюул шүү.
Ажил хийх энэ тэрдээ хэнхэг жигтэйхэн болно. Дуртай юмаа бол маш сайн зохион байгуулж сайн хийнэ. Тэр гэрийн биш олон нийтийн ажил л хийвэл яг тохирсон сэтгэхүйтэй. Хүнд тусладаг ажилд маш дуртай.  Ер нь бол Япон маягийн хүмүүжилээр хүмүүжин бага нас, шилжилтийн насаа хүний газар өнгөрөөсөн. Японд хүүхдүүд маш их биеэ дааж сурч, асуудлаа шийддэг. Ахлах ангид ороод л аав ээжээсээ тусдаа гарч байр хөлслөөд ажил хийж сургуульдаа яван төрөл арилждаг.
Энэ нь нэг талаар маш зүгээр санагддаг юм. Монгол ч гэсэн оюутан залуусыгаа ажиллах нөхцөлөөр нь сайн хангаад амьдрах бололцоотой болгочихвол биеэ сайн даана даа хүүхдүүд. Маша гэртээ ирээд аавыгаа харахаар л болохоо байдаг юм. Ганцаараа биднээс хол бол амиа борлуулаад л явнадаг. Японд бүр ахлах сургуулиасаа эхлэн хүүхдүүд тусдаа гардаг.  Монголд бол оюутан болоод тусдаа гарвал зүгээрдээ.  Цагийн ажлыг оюутнуудаар сайн хийлгэж, боломж олгож баймаар. Хүүхдүүд үнэнч ажилладаг шүү дээ. Тэднийг юу л бол оюутан хулхи гээд хардаад байх хэрэг байна уу. Цагийн ажил гэхээр л манайхан биеэ үнэлэх гэж боддог тэнэг бодлоо бүр авч хаяж ухаарч эрүүлжмээр.
Сая цунамигаар  гэртээ амьдардаг өндөр настангуудыг аварч явсаар бараг 600 гаран  сайн дурынханаас 200 гаран хүн амиа алдсан байсан. Уг нь цунами ирнэ гээд аль эрт зарлан өндөр уулан дээр гарахыг зарласан байжээ. Гэвч бас зарим нь муйхарлан үлджээ. 10 метрээс илүү өндөртэй цунами ирнэ гэнээ гэхэд ТИЙМ ӨНДӨР ҮҮ, ҮНЭН ҮҮ гээд л гайхаад маш их цаг алдсан гэдэг. Тэд цунами болоход хэн хэн хэдэн настай гэртээ хаана байсан хэн хэн хаана явсан гээд бүгдийг нь судлан гаргаад маш ойлгомжтой нэвтрүүлэг хийжээ. Охин маань энд байсан бол бас л тэр эмээг авчирнаа гээд л гүйх хүн байгаа юм. Тэр асрамжын газар ажилласан учраас эмээ өвөө нарт маш их хайртай.
Дунд сургуульд байхад нь хүүхдүүдийг ийм дадлага хийлгэн хэд хоног бас юм үзүүлдэг сургалт байдаг. Энэ маш сайн гэж би боддог.  За манай асуудал Маша бол товчхондоо иймэрхүү л зан төрхтэй, бас шал өөр орчин амьдралд өсөж бойжсон хүүхэд учраас биднээс шал өөр хүмүүжилтэй сэтгэхүйтэй.  Гэвч тэр онгирох, атаархах дургүй. Түүнийг Японд бага нас, шилжилтийн насаа өнгөрөөсөн, Малайз, Солонгос гээд л олон орноор аялаж байсан элдэв сайхныг тоохоо байсан байдаг л зүйл гэж бодох түүнийг нэг найз нь муулахдаа Гонконгт би хуралд дагуулж явж юм үзүүлж нүд тайлуулсан гэсэн гэвэл яах уу.
Олон газраар явж юм үзсэн байх тусмаа л элдэв эрээн мяраан, барилга байгууламж, эдлэл хэрэглэлийг хүн анзаарахаа больж зөвхөн өөрийн  сонирхол, хүслээр л амьдардаг. Гэтэл зарим хүн нэг газар яваад ирсэн бол пээээээ ёстой Монголчуудыгаа муулаад л байнга тэр орноо залхтал ярьдаг. Би тэнд явж байхад хүмүүс нь тийм гэтэл манайх гэж ийм гээд л хар ядаргаатай. Бид хаана явж байсан амьдарч байснаа ер нь ярьдаггүй. Бидний хамгийн жаргалтай байсан үеүд минь Монголд л өнгөрсөн. Бид тэнд жинхэнэ анд найз нартайгаа, ах дүүстэйгээ дуртай бүхэнтэйгээ дуртай цагтаа уулзах боломжтой байсан нь хамгийн сайхан үе.
Гол нь гадаадад амьдарсан хүмүүс эх орондоо ирээд уусах биш тэнд баримталдаг хог хаяхгүй байх энэ тэрээ бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар нэг газар цугласан бол ХОГОО АВААД ЯВДАГ. Хаа нэгтээ айлд найрласан бол аяга шанагаа угаачихдаг баймаар. Манайхаар хүүхдүүдийн найзууд их ирж хонож өнждөг. Тэд айлд ирээд намайг дайлах ёстой л гэж бодохоос аягаа угаагаад тавьчихяа гэж боддог үгүй. Харин бусад оронд айлд очихдоо аль болох түвэг учруулахгүйг боддог. Хамт ууж  идэхдээ хамтарч юмаа бэлдчихээд идэж уучихаад л хамт цэвэрлэчээд л явдаг.
Баярыг ч гэсэн дээ ингэж хийж баймаар.  Сүүлд манай Гэрлийн өргөөний хүүхдүүд Тахилга хийгээд ирэхдээ бүгд хог тариагүй бүх юмаа бэлдээд ном журмаар нь яваад ирж болж л байна лээ. Учраа л ойлгох юм бол уул усанд хог тарихыг хүн бодохгүй. Гэртээ залхуу бол хогоо тариад л сууна биз. Тэгж байгаад л нэг цэвэрлэчихнэ.  Харин байгаль орчин, бусдын газар нутагт хог тарихаа бүрэн болимоор. Хүн бүр л хичээчихвэл болоод явчихна. Хүн та өөрөө энэ нийгэмд ямар чухал хүн гэдгээ мэдэж өөрийгөө үнэлж сурмаар.
Манай Буурлууд минь хөөрхий аргаа барсан байхдаа тэгээд л намайг блогт бүтэн биеэр минь зураг тавиулсаны учрыг би саяхан л ойлгосондоо. Би бол олны өмнө байх дургүй Шороотой гудмаараа маажигнаад л дуртай газраа хөлөө тавиад явж байх дуртай хүн.
Хэдэн сарын өмнөөс л юууу түүв дээр байсан нэг буриад басганы доор Аянга удган гээд л бичээд байснаас шалтгаалан Буурлууд маань намайг зургаа тавь гэсэн нь хөөрхий бас л цаанаа хорон санаатай хүмүүс байдгийг над хэлээд байж дээ. Та нар боддоо нетэд орж мэддэг хэдэн хүний хүрээнд энэ бүгд болж байгаа. Цаана нь нет гэж мэдэх ч үгүй ямар их хүн байгаа билээ. Ил байгаа хүмүүсийн хэл ам тэмцэл, цуу, доромжлол ийм их байхад Далд харагдахгүй Тийрэнтэнгүүд яаж байгааг төсөөлцгөө.
Зарим хүн блогт чинь сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд гомдлоод байсан одоо харж байгаа биздээ. Хэрүүлийн талбар л болно. Бодит Үнэнийг өгүүлэх түүхийн блогт миний амьдралыг захаас хэн нэгэн орж ирж заах хэрэг үгүй. Заавал яахав миний түүхийн номонд ороод л явна. Асуудал алгаа. Энэ блог бол миний өдрийн тэмдэглэл болсон явдлын тухай л бичлэг болохоос зохиол биш.  Цаашид өөр Отог омгуудын Буурлуудын адал явдлаар үргэлжлэх болно. Жилийн дараа гэхэд харин ч олон хүний амьдралын блог болно доо. Та ч нэг л өдөр блогын минь Баатар болсон тууж явна шүү дээ. Жилийн дараа яг одоо надтай холбогдсон сонин хачин үлгэрийн Баатрууд бүгд амилан бүүр ч Сак юм болно доо.
Аянгатын босгосон тийрэнгүүд гэх байлгүй дээ.  Би бол Худалд дургүй, Үнэнд дуртай, Монголдоо амиа өгсөн өндөр дээд баатрууд, үлгэр түүхэнд нэр нь мөнхөрсөн, үнэн домогт үйлс нь цуурайтсан, Монголын түүхийг бичиж өгсөн Буурал Дээдсүүдийг цуглууланадаа. Тэдний үр удам Алсдаа алдар нь цуурайтах, Авилга Хахуулийг арчиж хаях, Үгэнд мэргэн, Үзэг нь хурц, Үнэнч андууд өвгөдийнхөө амжилтыг давтах шинэ Монгол дайчдыг өлгийдөн авна даа. Олон олныг үйлдвэрлэн, олон олныг хамруулан нэгдүүлэх болно. Ердөө жилийн дараа гэхэд хүчирхэг нэгэн давалгаа төрөх болно. Энэ бол энэ жилийн миний хийх ажилээ. Ил,  Далдын дайныг ойлгоцгоо хүмүүсээ.
Энэ дайны хүнд хэцүү гэдэг үүгээрээ ялгаатай. Бид сайн муу үгийг сонсож сурах хэрэгтэй бөгөөд Муу ч бас хүнийг хурцалдаг гэж мартаж болохгүй. Цаана нь хэн байна юу нуугдаад юу хийлгүүлж байна гэдэгтээ давхар тэмцэнэ шүү дээ.  За жишээ нь тэр лам байсан гэнэ лээ гээд л дээрээс нь улам нэмэн маш сайн мэдэмхийрэх тэр хүний цаана Хэн Хар Сүнс байна гэдэгтэй л Буурлууд маань байлдана. Иймээс энэ хүмүүс хар муу үг хэлэх тусмаа л сайн өөрсдийгөө би энд байна гэж барьж өгч байгаа сайн талтай юм.
Та нар бугшаад бугласан 550 жилийн идээ бээрийн үнэн чанарыг өөрсдөө одоо үзэж байгаа. Тэднийг шахаж гаргах цэвэрлэх бол нэгэн жилийн хэрэг гэж бодож болохгүй. Тэд нуран унах нь гарцаагүй. Тийм биш бол чадал нь хүрэх байсан бол намайг аль хэдийн Чад хийлгэх байсан. Одоо бол өнгөрсөн Би хэлдэгээ хэлээд бичээд, үлдээгээд, баримтжуулаад та бүхэнд хүргэж чадсан. Одоо намайг алсан ч тэд хожимдсон. Хөх Монгол сэрж нүдээ нухлаж эхэлсэн шүү дээ.
Ухамсар дорой хүмүүс  Юу ч гэж гүтгэж болдог амьд жишээг би өмнө нь нийтэлсэн. Харагдаж үзэгдэхгүй олны дунд цуурч чадаж байгаа тэд хавьтсан ойртсондоо бүр юу ярьдаг, хэн бэ гэдгийг хүмүүс харна.  Ер нь Блог интернэтийг ч Та нар бодоод ҮЗ. Шинжлэх ухаан талаас, аргын талаасаа хүмүүс биентэйгээ заавал урд урдаасаа хараад сууж байж ярьж болдог тэрнээс газрын хаана, цаг хугацаанаас шалтгаалахгүй хоорондоо ярьж болдог гэдгийг батлаад гаргаад та бид түүгээр нь холбогдоод яриад сууж байна.
Анхны Араажив гараагүй байхад энэ тухай бичвэл ёстой уран зөгнөл, бүтэхгүй санаа гэх байсан бизээ. Бие биенийхээ дүрсийг хараад хааа холын уулын цаанаас ярьж болно гэнээ ёстой өвчтэй хог байна ш дээ гэх хүн ямар болон болоо.
Зарим хүмүүс блог уншихгүй байж л УТСАА ӨГ гээд шаардаад байдаг. Үзүүлэх гэсийн гээд. Бэлэн будаа би өгөхгүй ээ тэр тусмаа Монголд байгаа хүмүүст. Өөрсдөө нутагтаа байгаа юм байна. Өөрсдөө өөрсдийнхөө төлөө явж асууцгаа. Манай угсааг хэлээдэх л гээд байх юм. Тийм л угсаагаа мэдэх гээд байгаа юм бол ухаанаа эхлээд цэнэглэж байж мэднэ дээ.
ХАЙ, яаралтай холбогдоодох, асуух юм байна гээд байвал яах уу.  Гэтэл зарим нь хичнээн их зовлон байсан ч тэвчээд л блог уншаад л хийгээд үзээд яваад байна. Өөрийгөө таниж, бас өөрийгөө сайн чагнаж, мөн өндөр дээдүүдээ хүндэлж хайрлаад түвэг удахгүй гээд л яваад байгаа хүн ч асар олон байна. Ийм хүмүүс Гэрлийн өргөөнд орон бусад хүмүүстэй санал бодлоо хуваалцан суралцаж эхлээрэй. Тэнд таны яг ижил хүсэл мөрөөдөлтэй хүмүүс бий.
Бидэнд асар их бэрхшээлүүд бий бөгөөд бид дөнгөж л нэгдэж биенийгээ хайж олж эхлэх цэгтээ уулзалдах гэж байгаагаа ойлгоорой. Та бүгд нийлж байж толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөж байж эвээ нэгтгэж байж Монголоо зөв замд нь оруулахад дэмжлэг болно. Олон олон хүсэл санаатангууд нэг цэг дээр уулзалдан нягтарч байж Монгол зөв гарцаа олно. Би ч дээ гээд хойш суугаад байвал тан шиг би ч дээ-нүүдээс Монгол бүрддэг гэдгийг мартаж болохгүй. Хүн бүрийн идэвхи санаачлага оролцоо, үг дутагдаж байна.
Өнөөдөр охинтойгоо гадуур хэсэв. Хэсэг зуур амран кофе ууж суутал тэнд хөгжимчин ирэн дуу дууллаа. Хаан эргэж ирсэн бас бидэнд баяртай мэдээнүүд ирсэн учраас энэ өдөр би сэтгэл санаа сайхан байлаа. Эндхийн их дэлгүүрийн доор хөгжим тоглон суудаг болтой энэ хэд. Гоё ая явсан учраас би гарч бүжиг хийтэл хүмүүс энд тэндээс ирж  харан баяр хүргэв. Яахаараа тэгж харан баясав хэн мэдкү. Бүжиг хийдэггүй болохоор нь гайхсан юм байлгүйдээ. Худалдагч нар хүртэл гүйж ирээд инээд алдаад байхчуу. Би бүжиглэмээр байсан юм чинь яахын мод шиг мэлийгээд зогсоод байхым уу тэгээд.  Мөн хөгжимчин надад баярлан бөмбөрөө нүдэхийг хүсэн өглөө. Ингээд суугаад хэд дэлдэж үзлээ. Их нимгэн сарьстай байдаг юм байна. Тэнд их сайхан байлаа. Дэлгүүрт концерт тоглодог нь ямар учиртай юм болоо бүү мэд. Над шиг юмтай сумтай нар нь хэд татагнаад авдаг юм болуу бүү мэдээ. За юутай ч намайг дахин заавал ирж бүжиглээрээ сайхан байлаа шүү гэв. Хэн хэндээ сайхан баяссан бол аштай юув.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.