Monday, January 2, 2012

УЛААЧ БОЛООД НЭГ ЖИЛ БОЛЖЭЭ. ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ.

ЖИЛИЙН ӨМНӨ АНХ УЛААЧ БОЛЖ БАЙХ ҮЕИЙН МИНИЙ ӨРГӨӨНИЙ ЗУРАГ БӨӨН ХАДАГ ЯНДАРТАЙ БАЙВ. АНХ УДАА ӨВӨЛ ГЭРТ ГАЛ ТҮЛЖ СУРСАН БӨГӨӨД МИНИЙ ДЭЭЛ, ӨМД ХҮРТЭЛ ТҮЛЭГДЭВ. МӨН МИНИЙ НҮҮР ХӨӨ БОЛОН ГАРЫН ХУМС ХАР БОЛОН ХӨӨТЭЙ БОЛНО. ГАЛ ТҮЛЭХЭД ИХ АВЬЯАС НАРИЙН ТЕХНОЛОГИ ХЭРЭГТЭЙ. МОДОО ХУВААРИЛАНА ГЭЖ НӨХӨР ЗААЖ ӨГСӨН. ОДОО БОЛ БИ ГАЛ САЙН ТҮЛЖ СУРСАН ШҮҮ.
АНХ БОСОХ ҮЕИЙН ХУЯГ

АНХ УДАА ГЭРТ ГАЛ ТҮЛЖ БӨӨЛӨН АМЬДРАЛ ҮЗЭЖ ЭХЭЛСЭН ЗУРАГ. ӨРГӨӨ МААНЬ МАНАЙ ГЭРЭЭС ТУСДАА ТУЛ ХҮЙТЭНД ГАРЧ ОРОХ ГЭЖ ХАЛТАРДАВ. МИНИЙ БАЙЛДААНЫ НОГООН ДЭЭЛ. ТЭР ӨӨРӨӨ Л ТҮЛЭГДЭЭД УРАГДАН БИ ГАЛ ТҮЛЖ СУРАХ ГЭЖ ИХЭД ХӨГЛӨЖ ХАЛТАРДАЖ БАЙСАН ҮЕИЙН ЗУРАГ. БИ ДЭЭЛЭЭ БҮГДИЙГ НЬ ТОВЧЛОХ ТУЙЛЫН ДУРГҮЙ. ХАЖУУ ТАЛЫН ТОВЧНУУД НЬ ТАТАГДАЖ ГОГДСООР ГАНЦ ҮЛДСЭН. АЗААР ГАНЦ ДЭЭЛ ЗАХААС АВСАН ТУЛДАА ХӨХӨӨ ӨВЛИЙН АЙХТАР ХҮЙТЭНД ОНД МЭНД ОРСОНДОО БИ. МОНГОЛ ДЭЭЛ БАС АНХ УДАА Л БӨӨ БОЛСНООР ЖИНХЭНЭ УТГААР ӨМСӨЖ СУРСАН БИЛЭЭ.  МИНИЙ ӨМССӨН ЭНЭ ГУТЛЫГ ХАТДУУД ШООЛОН УУРЛАЖ ТАЙЛЖ ШИДДЭГ. НОХОЙН ТОЛГОЙ ШИГ ЗАВААН ЮМ ӨМСЛӨӨ ГЭДЭГ БАЙВ. ГЭВЧ ЯНЗТАЙ ДУЛААХАНДАА. МИНИЙ ХӨЛ ХӨЛДӨХӨӨС АВАРСАН АЧТАЙ Л ГУТАЛ ЮМСАН. ГЭГЭЭН БИД ХОЁР ӨДӨРТ ХЭДЭН УДАА ӨРГӨӨ БАЙР ХОЁРЫНХОО ХООРОНД ИНГЭЖ ХЭЛХЭЛДЭН ЯВДАГ БАЙЖЭЭ.  11 САРЫН ДУНДУУР ХАР ХҮЙТНЭЭР ЭНЭ ГЭРИЙГ БАРЬЖ ӨРГӨӨГӨӨ БЭЛДЭЖ БАЙВАА ХӨӨРХИЙ. МОНГОЛД 12 САРЫН ҮЕД.

ЖИЛИЙН ДАРААХ 12 САРЫН ҮЕД АЯНГАТ ХӨЛС НЬ АСГАН АРАЙ ГЭЖ БӨӨЛӨВ.  ХАРЫН ХАТУУ ХАЙРХАН ТАХИХ ҮЕД. ХҮНИЙ НУТАГТ  БӨӨЛЛӨӨ ДӨӨ ХӨӨРХИЙ.

НЭГЭН ХҮН НАМАЙГ ҮЗЭГДДЭГГҮЙ УДГАН ҮНЭНЧ ЮМУУ ХУДАЛЧ ЮМУУ, СОНГУУЛИЙН ШОУ БИЗ ГЭСЭН УЧРААС  ЧУХАМ МАХАН БИЕТЭЙ ЗУРГАА ТАВИВ. ЛАВ БИ ЭНГИЙН Л НЭГ ХҮН ШҮҮ. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР ГЭСЭН САЙХАН НҮҮРТЭЙ БОЛЛОО. ЁСТОЙ ЯНЗТАЙ САЙХАН НҮҮРНИЙ АРЬСТАЙ БОЛОХ САНАА ТӨРСӨН ТУЛ АМЬД МАХАН ЗОВЛОГОО ЮУ ХИЙГЭЭД ХААГУУР ТЭНЭЭД БАЙГААГ НЬ БАРИМТЖУУЛАН ТАВЬЖ БАЙХ БОЛНОО ХӨ.

ХҮНИЙ НУТАГТ 12 САРЫН ИД ХҮЙТНЭЭР ДАЛАЙН ЭРЭГТ ХАЛУУНД БӨӨЛӨВ. ХҮНИЙ НУТАГТ БӨӨЛДӨГГҮЙ. ОНГОД НЬ БУУДАГГҮЙ ГЭЖ МЭДЭМХИЙРДЭГ БӨӨ НАРТ ЗОРИУД БӨӨЛЖ БОЛДОГ ГЭЖ ХАРУУЛАВ. ЗАРИМ БӨӨ НАР ХУДЛАА МЭДЭМХИЙРЭХЭЭ БОЛИОЧЭЭ. УТСААР ЯРЬДАГ, ЧАТААР СОММЕНТ БИЧДЭГ ОНГОД БАЙХГҮЙ ГЭЖ ӨӨРСДИЙНХ ШИГЭЭ ЧАДВАР МУУНУУДТАЙГАА БИТГИЙ ХААНЫ ДЭЭДИЙН ДЭЭД ОНГОДУУДЫГ АДИЛТГАЖ ЗҮРХЛЭЭД БАЙГААЧЭЭ. БУСДААС ОНЦГОЙ ЧАДАЛТАЙ БОЛОХООРОО Л ХААН БАЙДАГ ЮМ. ХААН ЭНЭ ҮГСИЙГ СОНСООД ИХЭД ДУРГҮЙ НЬ ХҮРСЭН БӨГӨӨД МИНИЙ УЛААЧ ШИГ ХУЯГГҮЙ ХАМГААЛАЛТГҮЙ НҮЦГЭН ХҮНИЙ НУТАГТ ИРЭЭД ХАМГИЙН ХАТУУ ХАЙРХАНЫГ НЬ ТАХИЧИХ ЧАДАЛТАН БАЙВАЛ ЭНД ИРЭЭД БУУГААДАХ ГЭСЭН ШҮҮ ЭРХЭМ үгүйсгээд мэдэмхийрээд байгаа БӨӨ НАРАА. ТА НАР БҮГД ТАХИЛГА ХИЙХДЭЭ ХУЯГГҮЙ, ХАМГААЛАЛТГҮЙ  БУУЦГААЖ БАЙ. ХЭДЭН ӨДӨР ХЭВТЭЖ ҮЗВЭЛ ҮЗТҮГЭЙ, ХИЧЭЭН СУРАЛЦАЖ ҮЗТҮГЭЙ. ӨӨРӨӨ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ БҮҮ МЭДЭМХИЙР ХЭМЭЭН АНХААРУУЛСАН ШООО. ХЭХЭХЭ.ЗА МЭДДЭГҮҮД НЬ УГААСАА ХЭНГЭРЭГ ХЭРЭГЛЭЛЭЭС НЬ Л ТАНИАД БАЙХ ЁСТОЙ ГЭВ.  Би яаааг тийм гэж толгой дохив.

АЯНГАТ АНХ УДАА ГЭРИЙНХЭЭ ГАДАА ШӨНИЙН БӨӨЛӨӨ ХИЙСЭН ЗУРАГ.  ЭНЭ ТҮМПЭН ДЭХЬ ГАЛЫГ ХАРНА УУ. ЭНДЭЭС Л ТЭР ИХ ИЛЧ ЭНЕРГИ ДАВАЛГААЛАН ГАРСАН ГЭХЭД ИТГЭМГҮЙ ЖИЖИГ ГАЛ БАЙГАА БИЗДЭЭ. ГАЛЫН ХОГ ТАРИХГҮЙ ГЭЭД ХООЛНЫ ТҮМПЭНДЭЭ ГАЛ АСААВ. ДЭЭД ЭЭЖҮҮД БУУЖ ИРСЭН ЭНЭ ҮЕИЙН БИЧЛЭГ ШӨНӨ ГЭСЭН БИЧЛЭГТ БЛОГНЫ ЭХЭНД БИЙ.
ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ МАНАЙ ХҮҮ УЛААЧ БОЛОХ ҮЕИЙН БЭЛТГЭЛЭЭС ТҮҮНИЙ ӨРГӨӨГ БЭЛДЭЖ БАЙСАН ЗУРАГ. ХҮМҮҮСТ АНХААРУУЛАХАД БУУРЛУУД ӨӨРСДӨӨ ЮУ ЮУ БЭЛДЭХИЙГ ХЭЛЖ БИЧҮҮЛДЭГ. ТҮҮНИЙ ДАГУУ Л БЭЛДЭХ ЁСТОЙ. ДУРААРАА ЮМ БЭЛДЭЖ БОЛОХГҮЙ.


ХУЯГИЙГ МАШ САЙН ОЁХ ЁСТОЙ ШҮҮ. МАШ САЙН БӨХӨЛНӨ. ХӨДӨЛГӨӨНД УНАХГҮЙГЭЭР.  ИЙМД ОЛОН ДАХИН ДАВХАР ОЁНО. ОО- ИИЙН УТСААР БИ САЙН БӨХӨЛСӨН. БӨӨН АЖИЛ. МАНЖИГ ХЭМЭЭХ МОГОЙН ӨНГӨ ХЭЛБЭР ХЭМЖЭЭ, ХЭДЭН ШИРХЭГ ХААНАА БАЙХ,  ГЭЭД Л БҮХ ЮМЫГ БУУРЛУУД ЧИНЬ ХЭЛЭХ ЁСТОЙ. ХӨХ МАНЖИГ ХИЙ ГЭХЭД НЬ ЦАГААН ХАР ӨӨР ӨНГӨӨР ХИЙГЭЭД УНАВАЛ АСУУДАЛ ҮҮСНЭ ШҮҮ ДЭЭ. ХУЯГНЫ ӨНГӨ Ч ЭНГЭР, БҮЧ ЮМУУ ТОВЧ ГЭЭД Л БҮГД БӨӨ НАР ӨӨР ӨӨР БАЙДАГ.  ХЭД ДАВХАР ЭМЖИХИЙГ ХҮРТЭЛ ЗААДАГ ШҮҮ. ХЭН ДУРТАЙ НЬ ЦЭНХЭР ДААВУУ АВААД ДУРТАЙ ДЭЭЛЭЭ ОЁХГҮЙ. БҮГДИЙГ ТАНАЙ ӨВӨГ ДЭЭДСҮҮД ХЭЛЖ ӨГДӨГ.

ХҮҮГИЙН ТЭРГҮҮН, буриадууд майхавч гэж нэрлэнэ. ХАЛХЧУУД ТЭРГҮҮН ГЭНЭ.  ЯМАР ЯМАР ЖИГҮҮРТЭНИЙ ӨДИЙГ ХЭРХЭН ХААНА НЬ БАЙРЛУУЛАХЫГ БАС Л БУУХ БУУРЛУУД ХЭЛНЭ. ДУР ДУРААРАА ЮМ ХИЙВЭЛ ЗЭРЭГ ДЭВ ЭВДСЭН ЯЛД УНАДАГ ЮМ ШҮҮ.

ХҮҮГИЙНХЭЭ ТЭРГҮҮН ГЭХ ЭНЭ МАЛГАЙ, ХУЯГ, ДЭГДИЙ ХУЯГИЙГ БИ ӨӨРӨӨ ОЁМОР АЯДСАН БИЛЭЭ.

ГЭГЭЭН ГЭРТЭЭ БАС Л ШИНЭ ЖИЛ ДӨХӨЖ БАЙЖЭЭ.


МИНИЙ ТЭРГҮҮН, МӨН ӨӨРӨӨ ОЁМОР БОЛОВ

АНХ БОСОХ ҮЕИЙН ӨРГӨӨН ХЭСГЭЭС ХОЁР САРЫН ДАРААНААС ХААН СҮҮЛД ХАМАГ ХАДГИЙГ НЬ БУУЛГАН АВЧ ГАЛД ШАТААСАН БӨГӨӨД ХАМАГ АРХИЙГ НЬ ГАРГАЖ ШИДСЭН ЮМДАА.

АНХ БОСОХ ҮЕИЙН ӨРГӨӨНИЙ БЭЛТГЭЛ БА БӨӨЛӨХӨӨР ХУЯГАА ӨМСӨР ҮЕ БОСООД ДӨРӨВ ХОНОЖ БАЙГАА БАЙДАЛ. ОДОО БОДОХООР ХҮЙТЭН ЯС ХАВТАЙВ. БИ ИХ ДААРДАГ БАЙСАН.  ТЭД ОРЖ ИРЭЭД ХУЯГ ТАЙЛУУЛААД НАМАЙГ ТУРААХААР ДАСГАЛ ХИЙЛГЭХ УЧИР ХӨЛ ГАР МӨС БОЛОХ ДӨХНӨ. ГЭРТ АНХ УДАА ӨВӨЛ УДААН ЦАГ АВДАГ БАЙВ. МАНАЙ ӨРГӨӨ ЯАГААД ГАЛ ТҮЛСЭН Ч ХҮЙТЭН БАЙДАГ БАЙСАНГ ОЙЛГОХ ЮМ АЛГА. ХУЛХИ ГЭР АВСАН БАЙХ ДАА САЛХИ СИЙГЭЭД БАЙСАН ЮМ.









No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.