Saturday, January 14, 2012

БИД ГЭГЭЭРЛИЙГ ХЭРХЭН, ЯАЖ ХИЙХ ВЭ?


Хатны сударт:
.... Хүүхдүүд нь уул ус хүүн нар болон
Хүслийн зүй болсон орон зай, цаг агаарт талархан
Хөгшид нь холыг сэтгэж, ойрыг тайлж, олзыг уухайлж
Орисууд нь мянган хүнстэн болж ихэсийг мялааж
Ээжүүд нь чин,чу, хажир хэлж тайлж.... гэх хэсэг байдаг.


Энэ бол ерөнхийдөө хүн бүр ямар байдлаар амьдарвал зөвийг нялхаас нь хөгшид хүртэл нь нарийн зааж өгсөн хэрэг.  Ийм байж чадвал бүх амьдрал тэгширч Гэгээрсэн улс болох замчлал юм. Үг болгоныг нарийн ухаж төнхөж үзэцгээе. Яг одоо Монгол улсын бүх хүн ам ямар байгааг харьцуулаад үздээ. Хатны судрын энэ айлтгалуудтай таарах нуу.
 Бид хүүхдүүд нялхсаа дуугүй болгохын тулд Ийййй Хадны мангаа чимээгүй гэж айлгах мөртлөө үлгэр уншаад өгдөггүй биздээ. Мики маус, Ну погоди, Том Жэррийдүүлээд таглаад авдаг. Сүүлийн үеийн хүүхдүүд монгол үлгэр мэдэхгүй өсөж байгаа. Их удахдаа л Манжингаа татий татий мэднэ. Өнөөх нь орос үлгэр. Газар унавал заваан балиараар нь дуудан гарыг нь савандуулан, бактерын эсрэг тос түрхэнэ. Чулуу баривал хаяулна. Цемэнтэн  гудмаар л алхуулахаа бодно. Өсвөр үеийн хүүхдүүд ПС гээчид л донтоно. Хичээл дээр нь бүр угаалгын машин ажиллуулах тухай заадаг гээд байгаам даа. Эмгэн ч ажиллуулж чаддаг юм шүү дээ. Ийм болтол нь сургалтын төлөвлөгөөг тэнэгжүүлж байна.
Хөгшид маань гунигаар дүүрчээ. Үхэх цагаа чимээгүй хүлээн цаг нөхцөөнө. Хэлбэл хэллээ гэнэ. Үглэвэл үглэлээ гэнэ. Тэтгэврийн хэд буухаар л хүүхдүүд хайр зарлана. Бусад үед сураг үгүй. Асрамжын газар хөгшрөөд байх ёстой гэсэн ойлголтыг идэвхитэй суртчилдаг болсон өнөө үед тэр гадаад орон шиг л нь хөгжөөд асрамжын тэр гоё газар нь очих асруулж нүд анивал одооныхоос хамаагүй дээр байх гэж бодно. Бидний үе өнгөрсөн юугаа хэлхэв гэсэн сэтгэлгээтэйгээр амиа борлуулаад даралтаа харвуулж хүний гарт орчихолгүй суухыг л мөрөөднө. Тэнхээтэй нь хүүхэд харж өгнө. Хоол л ходоод давж байвал болоо бид хийдгээ хийсэн өөр юм алга гэж бодно.
Ихэнхи Идэрчүүд маань яаж ийгээд гадаад гарч чадвал сурах, чадахгүй бол харлах хүсэлтэй. Хэлтэй болно, гадаадад амьдарна гэсэн л бодолтой. За тэгээд Азийн мода гээд өвс идэж ус ууж, будаа өмхдөг жижиг ястай чөчийсөн улсуудыг дуурайн Охид шиг хувцаслана. Ээмэг зүүнэ. Найгаж ганхаж явах хөдөлгөөн хийнэ. Охин уу хүү юу бөөө мэдээ. Үүнтэй холбоотой сануулахад миний энэ амьдарч байгаа оронд Гомо нар асар олон байх юм. Нэг удаа буудалд хоолонд ороход өөдөөс минь сахал үс нь хуссаар байгаад хөхөрчихсөн эрэгтэй хүн дарвайтлаа будаад ээмэг зүүгээд, эмэгтэй сарафантай гараад явав. Би гайхаад зогтуссан бөгөөд юу харчуу гэж бодсондог. Гэхдээ би биш лав Буурлууд л байхдаа. Би бол баргийн юмыг харахгүй бас их анзааргагүй хүн, бас хараагүй царайлаад өнгөрч чадна.
Гэтэл бүр зогтусаад, өөрийн мэдэлгүй дагуулж хараад бас араас нь гараад таксид суутал нь сонжсондоо. Өнөөх маань бөгсөө хаялаад л алга болж өгсөн ш тээ. Ямар хачин муухай юм харчихваа итгэмээргүй юм хэмээн толгой сэгсэрүүлэв.  Харин хэдхэн хоног өмнө Мак Дональдст байхдаа өмнө ширээн дээр суух залуугийн над руу тормолзохыг олж харав. Яасан айлгүй юм бэ? Ёоёо нь гажиг болсон болтой. Нүдээ эргэлдүүлээд болдог бол яахав бөгс нь бас эргэлдээд байгаа юм чинь яахын. Толгой нь бөнжигнөөд л хялав цалав гээд л хөөх амихандаа Гомо нартай мисс юм байлгүй дээ. Ядаж байхад яасан ч ганган том алаг нүдтэй юм. Будмал ч гэж жигтэйхэн.
Эмэгтэй хүнийг дуурайх гээд ядсан хогууд эмэгтэй хүнийг гутаан айлгүйтэх юм. Тэгтэл над руу хараад л нүд ам нь гялалзаад байх юм. Тэгсэн гэнэт би өөрөө айлаа ш дээ. Гомо нар чинь ижил хүйстнээ л харж айлгүйтдэг гэж би бодсий ш дээ. Араээййй...... Маанээ бодмээ хум би эрэгтэй болцым биш биз дээ. Би чинь сандран өөрийгөө харав миний нүдэнд миний мээм харагдав, юбка харагдав. Бас овоо мини өмссөн байв. Намайг эрэгтэй гэж хармааргүй юм. Миний нүүр эрэгтэй болоод сахал ургачуу. Би үсний боолтоо гялс аваад үсээ сэгсийлгэв. Тэгээд зэвүүнээр түүн рүү харав. Өнөөх чинь нүд нь Пика Пика л гээд гялалзан айлгүйтэх юм. Бөгснийх нь гэрэл нь ассан бузартай юмнууд. Яанаа одоо базарваани хум пад.
Би гомо гэсэн үгийг  буруу ойлгодог байсан юм болуу. Тэд чинь эмэгтэй хүнийг хардаггүй юм биш үү. Маанээ бод мээ хум дотор эвгүйцэв. Ямар аймаар юм бэ гэж бодлоо. Эмэгтэй хүн шиг царай зүсгүй би эмэгтэй хувцас өмсөөд яваа эрэгтэй хүн юмуу хаашаа юм бэ? гэж ч бодов. Ёоох аймаар аймаар, Логиктой бодвол би түүнийг эргүүлэх ёстой болохнээ.  Намайг хүн эргүүлж байснаас би амьдралдаа хүн эргүүлж үзээгүй юмдаг. Яанооо одоо ккккк. Хамбаагаа идэхээс ч дургүй хүрээд буруу хараад суучихлаа. Буурлуудын ч уур нь хүрч бузар болсон хорвоо байна гэв. Хэрэгт дуртай Хатан онго надад манай улаач маань энэ эрээс ч долоон дор юмаа хихихи. Нүдээ ч эргэлдүүлж чадахгүй шүү гэв. Эргэлдүүлэх нүд өгчихсөн ч юм шиг түвэгдээ. Хялалзаж цэвхэлзэж бол харин би чадна шүү.
Таны үед энэ хүнтэй таарсан бол Та яахав гэж сонирхов. Надтай л лав таарсан удаа байхгүйдэг. Тэр байтугай би сонсож байсангүй. Хэрэв байсан бол би эргэлзэх юмгүй л дараа төрөлд нь илгээж зовлонгоос нь хэтрүүлнэ дээ. Би ч хутга шидэхдээ яг л байгаа ононо шүү дээ гээд л өөрийгөө магтаад авав. Тэгснээ тэр кола ууж байсан гуурсыг сугалж аваад л сурмаг гээч нь янз янзаар эргэлдүүлэв. Гэнэт би нөгөө талд суух цагаан арьстан гадаад  намайг гайхан харж байгааг анзааран шалавхан анхаарлаа төвлөрүүлэн өөрийгөө татаж авчирлаа.
Тэр Хатан надад хэлэхдээ алтан бариултай бөгөөд урд тал нь мөнгийг юутай ч гэнэ үү холин бат бэх болгосон нарийхан хөнгөн чичлүүр хутга байсныг хэлэв. Таван хурууны аль нь ч  тэр хутгийг тийрч шидэх чадвартай бас тэр хутгаа эргэлдүүлэн тоглодог. Зүгээр л эргэлдүүлээд тоглож байх зуураа л нясалхад байндаа очиж зоогдох ёстой. Үүний тулд гарын хөдөлгөөн чинь уян налархай, мэдрэмж өндөр, харааны ой, тооцоололт сайн байх ёстой, Таван хуруу нь зайны хол ойрыг зохицуулна ч гэх шиг тархи толгой эргүүлсэн юм зааж өгсөн. Ямар ч байсан миний хуруунуудыг бүдүүлэг болхи, уян хатан биш гээд голоод л авсан ш дээ.
Манай Хатан Онгодууд ер нь миний биед буух шал дэмий байдаг. Хөөрхий намайг гутаан баахан голж өөлдөг. Тарвага шиг бүдүүн л гэнэ. Гүзээ нь унжсан, хөл нь мангар том , царай муутай, хөдөлгөөн нь хөшүүн гээд л муулж өөчилж гарна. Тэгээд баахан энд тэндээс цохин гүзээгээ тат, нуруугаа цэх, хөлөө тэгш яв, цээжээ өргө ч гэх шиг бөөн түвэг. Тэд ёстой жавхаалаг гэж тийм биеийг л хэлдэг байхдаа гэмээр өөр болдог. Авч байгаа арга хэмжээнүүд нь Алчих алчих л гэнэдээ аймаар амьтад. Харин Хатан ээжүүд бол маш намбалаг, хатуу  чанга  шаардлага өндөртэй байна.
Гомо болон жүжиглэгч нар Эр юм байж юун айлгүй юм би ийм эрчүүдийг үзэн ядаж сэжиг хүрдэг. Огидос хүрмээр амьтан бэ яасан. Олны газар ядахдаа биеэ зөв авч явмаар юм даа. Улайм цаймдаа гарах ийм Гомо эрчүүд эзэгнэх нийгэмийг бэлэгдэн  эрүүл бие хаатай Эрчүүд Идэрчүүд охин шиг хувцаслаад нүдээ дасгаад байгааг туйлын буруу гэж үзэж байна.  Морин дэл дээр дүүлж өссөн Монгол эрчүүдийн үр сад  маань тариан талбайд хөл нүцгэн бөгтийн өдөржин ажиллах будаан идэштэнгүүдийн үр садыг бишрэх нь юу вэ? Сэжиг гоожморуудыг яанаа яана яанав яалтайв би.  Ядаж байхад хэлээ хазан эрхлэж ярихыг нь яана вэ?   Хальооо гэнэ шүү. Заваарсан юм.
Орисууд гэдэг бол нийгмийн баялагийг бүтээгчид жинхэнэ улс орныг тэжээж яваа залуу, дунд насныхан шүү дээ. Тэдний маань хөдөлмөрийн үр шимийг хэдхэн Хүн шумуул сорж авч байна. Шумуул шиг сордог бол бас яахав. Бүүр мангас шиг сорж байна даа. Тэдний хийсэн юмыг булааж авч байгаа  дарганцаруудыг яах уу. Хийсэн бүхнээ булаалгуулаад сурсан дассан хүмүүсийг яанадаа. Хамгийн олзтой ашигтай гэсэн бүхэн дээр Батгана шиг л овоорно. Хэрэгтэй хүнд гэсэн Хийсэн бүхнээ булаалгуулаад сурсан дассан хүмүүсийг яанадаа. Хамгийн олзтой ашигтай гэсэн бүхэн дээр Батгана шиг л овоорно. Хэрэгтэй хүнд гэсэн бүхнээс зугтан одно. Сүүлийн үед барилга дээр дан халтуурдагч нар ихсэн, сайн бариулах гэж аргаа барахдаа хужаа нарыг олноор оруулан ирж байгаа шүү дээ. Алив ажлыг сонгоод эзэмшсэн бол мэрэгшсэн шиг мэрэгжилтэн болж сурмаар.
Ээжүүд гэх гэрийн үнэгүй, нэргүй ажилд дарагдсан эхчүүд ямар их хэрэгтэй ач холбогдолтойг нийтээрээ ухаараасай. Монголын тал шахуу хувийг өрх толгойлсон эхчүүд авч явж байгаа гэдэг. Хичнээн ч олон нь гадаадад хар ажил хийн эрүүл мэндээ золиослон байнав. Амьдрах нөхцөл, авдаг цалин нь хэвийн амьдралд хүрэхээр бол хүний газар буг болохоор нутгаасаа явах хүн байна гэж үү.
Энэ бүх дурдагдсан хүмүүс маань өвөг дээдсийнхээ үнэн түүхийг мэдэхгүй, Сүнс гэж байдгийг мэдэхгүй, төөрч будилж, бас сэтгэл гундуу байсан нь олонхи нь бизээ.
Өдий хүртэл хүн бүгд тусгай заяатай төрсөн, тусгай хангамж эдэлдэг тэр хэд л ард түмний юмыг бэлдэж өгч биднийг сайн сайхан амьдруулах ёстой гэж андуурч бодсоор иржээ. Итгэсээр, сонгосоор, хулхидуулсаар, дассаар, мэдрэлгүй болтлоо бүгд дарлуулж заншиж байна. Адилтай бол адилтай, годилтой бол годилтой гээд аргаа барсан зарим нь шууд л адил аргаар булаах, тэмцэх идэх уухад суралцан гарсаар энэ хар нийгэм тогтжээ. Үнэн хэлснийг бут ниргэхээр захиалгаар жигшүүлэн худал бичиглэнэ. Худлааг нь мэдсэн ч өмөөрөх сэтгэлгүй мангаруудын тоо ч өсчээ.
Миний өмнөөс бидний амьдарч байгаа Монголыг хэн нэгэн гоё болгож өгнө л гээд хараад суух юм. Та гэр орноо цэвэрлүүлэхдээ өөрөө цэвэрлэж чадахгүй бол хүн гуйж туслуулж, эсвэл мөнгө төлж цэвэрлүүлдэг. Гэвч эргээд л амьдарч буй тул заваардаг. Уг нь өөрөө цэвэрлээд тухтай байгаад сурчуул эхнээсээ амарсан. Танай гэрийг цэвэрлэх хүн тан шиг өөриймсөг сэтгэлээсээ гэрийг чинь хэзээ ч цэвэрлэж чаддаггүй шүү дээ. Үгүй ядахдаа л цэвэрлэхдээ хаана юу байх ёстойг нь солиод тавьсан байдаг.
Хэрэв хажууд нь хяналт тавиад өөрөө байвал санасандаа хүрэх ч хараагүй бол сүйд хийсэн байдаг шүү дээ. Өөрийн юмандаа эзэн болж та өөрөө өргөө гэртээ байя гэвэл бүх л юмыг мэдэж, хянаж, хариуцаж байж сэтгэл амар байдаг. Ганц та зүтгээд нэмэргүй танай гэр бүлийн бүгд л хамт байж амжилтад хүрнэ. Тэгэхгүй бол нэг нь мөнгийг нь олж өгдөг, нөгөөх нь үрдэг, бусад нь хэмхэлдэг байвал яаж амьдрал хэвийн болох вэ?
Одооны бидний амьдрал том жижиг гэлтгүй иймэрхүү л амьдарч байнадаг. Одоо тэгэхээр Гэгээрэл гэгчийг бид яаж хийх вэ? Зэвсэг бариад тэмцэхгүй ч өөрийнхөө зэвсгийг байгалийн зэвсгээ ашиглаж сурцгаая.
Яаж хийвэл үр дүнтэйг Хаан ердөө гуравхан өгүүлбэрт зааж өгсөн.
БИЕЭ ЗАСААД
ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД
ТӨРӨӨ ЗАС
Сүүлийн үед үүнийг хүмүүс баян болсныгоо гэрээ зассан гэж ойлгоод байгаа. Тэд биеэ засаагүй хөрөнгө хуримтлуулсаныгаа биеэ зассан гэх болжээ.  Алив юмыг өөрт хэрэгтэйгээр гуйвуулдаг сургаалын жишээг харцгаана уу. ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН гээд л зассан нь бий. Энэ бол алив сургаалийн утгыг яаж өөрт ашигтайгаар өөрчилдөг жишээ. Удахгүй доор нь Чингис Хаан гээд биччүүл хойш үе маань Чингис Хааны хэлсэн үг гээд л итгэнэдээ.  Эх орон надаас эхэлдэг гэдэг дээ. Бид байхгүй бол Монгол байхгүй. Бид байхгүй бол 76 хэн ч биш. Бид гэдэгт би ч орно, чи ч орно гэдгийг санаж яв. Сонгууль болохоор нэг хүний санал ч чухал гээд гүйлдэж өгдөг биз дээ. Нэг хүн чи байхгүй бол Монгол улс бүрдэхгүй. Эх орон надаас эхэлнэ гэдгээ бүү март.
Бидэнд мөнгө байхгүй, эрх мэдэл байхгүй ч бид хамгийн олуулаа, хамгийн хүчтэй, хамгийн аюултай гэдгээ ухамсарлаарай. Бидэнд байгалаас заяасан зэвсэг бий. Тэр бол УХААН. Өөрийгөө үнэлж чаддаг, өөрийгөө Монгол гэдгээ мэддэг ойлгодог л бол энэ Тэнгэрийн зэвсэг. Иймээс Монголчуудад хүйсийн ялгаа, хөгшин залуугийн зэрэглэл гэж байхгүй. Бүгд чаддаг чаддагаа хийж байж нэгдэн нэг хүчтэй болно. Эр эм, хөгшин залуугүй Тэнгэрээс заяасан ижил зэвсэгүүдтэй нь та бидний  Ухаан. Түүнийг дамжуулах АМ, хийх Гар. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгийг л хийчихвэл 76 байтугай 76 000 түшээд байсан ч унагаж чадна.
Одоо бидний давуу тал нь энэ махан бие байтугай далд хүчний дэмжлэг буугаад ирсэн цаг үед байна. Хэрэв та түүхээ мэддэг бол бид ялна гэдэгт огтхон ч эргэлзэхгүйдэг. Тэр үед амьдарч байсан хүмүүс одооныхоос таг харанхуй нь олон байсныг мэднэ бизээ. Орчин цаг бол мэдээллийн эрин, мэдээллийн зэвсгээр л эргэлт хийдэг амжилтад хүрдэг онцлогтой. Та бүхэн хараа биз дээ. Хэрэв миний блогийг огт уншдаггүй, миний өөрийн түүх өдрийн тэмдэглэл гэдгийг мэддэггүй бол нөгөө юм уншаад ч ойлгох чадваргүй, зураг үзээд ч ухаарах оюунгүй,  муу сурлагатан мунхаг толгойтой  хов хутгагчдын төлөөлөл Хэрлэнчимэгтэхэд л та бүхэн тийм юм байлгүй гэж бодно. Атаархаад үхэнгээ алдаад аль муу муухайг зохион, аргаа барахдаа  лам байсан гэнэлээ гэх тэр залуудахад л пөөх тийм үү гэнэ шүү дээ.
ХӨХ МОНГОЛ ХҮН ТА ТЭНГЭРИЙН ХҮН ШҮҮ. ТА МАНДАН БАДРАХ ЧАДВАРТАЙ. ТАНЫ ӨВӨГ ДЭЭДЭС АУГУУ. МОНГОЛЧУУД ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ АВРАХ ЁСТОЙ. ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨХ  ХЭРЭГТЭЙ. ЭВТЭЙ БАЙЯ, НЭГДЭЦГЭЭЕ  гэж суртчилах Аянгат удган Хааныг буулгадаг 99 тэнгэрийн улаач нь худлаа гэвэл миний суртал ухуулга бас худлаа болохнуу. Цаагуураа Монгол улс мөхөхийг л мөрөөддөг Монголчууд түүхээ мэдээд сэрэх вий, Монголчууд мандан бадрах вий гэх айдастангууд л хужаагийн үр сад нар л ингэж хичээн хичээн суртал хийнэ дээ. Энэ хэдэн хүний яриаг бид маш олуулаа бүгд уншиж, намайг мэддэгүүд нь жигшин шоолж байгаа. Үгүйдээ л би Монголд байхгүй байгаа, зургаа хүртэл тавиад л яваад байнадаг. Бид эндээс юу гэж дүгнэлт хийх вэ? Та нэг юм ажигласан бизээ.
Мэдээллийг хэрхэн, яаж ямар хэлбэрээр хийж болохыг, үр дүн нь ямар байхыг харсан байх. Яаж ч гүтгэсэн бай Үнэн гэдэг бол ялдаг гэж та бүхэн харсан. Учир нь би Монголд ТВ гээр ярилцлага өгөх байсан бол нүүрээ нуун блогт тавих ямар хэрэгтэй юм бэ? Би бас хувь хүнийхээ хувьд амар тайван алхлан явахыг хүсдэг хүн шүү. Ямар дуучин жүжигчин  од мичид биш. Тамирчин гавьяатан, Мисс зийсүүд биш энгийн нэгэн эгэл эмэгтэй. Монголдоо мороожингоо долоогоод, бохио зажлаад, хаа хамаагүй гишгээд, хашгирч инээгээд явж байх дуртай хүн шүү.
Энэ нэг хэдэн үгийг чинь заавал ТВ энэ тэрээр би ярьж байх ямар хэрэгтэй юм бэ? Ном нь гарчихлаа, блог нь бэлэн байна. Өөрсдөө уншихгүй юу түвэг зүгээр. Энэ Мэдвэл Зохихуйг Мэдүүлэхийн төлөө ТВ ээр заналхийлээд айлгаж сүрдүүлээд байх хэрэг ч над байхгүйдэг. Эрдэнэчимэг удган өөрийн аргаараа өөрөө та нарыг хүмүүжүүлэх гэж ядаж байгаа биз. Миний арга бол өөрөө. Хүн бүр өөр өөрийн тэмцлийн аргатай. Би бол ухааруулах, бодуулах, ойлгуулах, хайрлахыг л уриалдаг хүн. Хааяа дэндээд Хар Тийрэнгээ ч өрөвдөөд байдаг гэмтэй нь буруу ч байж магадгүйдэг. Гэвч тийрэнгүүдийг ялгаж салган цэвэрлэх л болно доо. Эхлээд хүмүүсийг Тийрэнгээс нь цэвэрлэж авмаар байгаа юм.
Бөө гэдэг юмныхаа учрыг ойлгуулахгүйгээр Би Бөө гэж айлгах нь Бөөгийн нэр хүндийг л гутаана даа. Хүний ард Тийрэн нуугдаж байдаг, Албингууд хорлож байдаг гэдгийг Бөө хүн мартаж болохгүй. Өөрийнхөө үндсэн ажлаа ойлгохгүй Улаанбаатарыг нураана, шилжүүлнэ гэж ярих буруу. Хаана ч шилжүүлээд Хүнээ цэвэрлээгүй цагт яаааг ижил шүү дээ. 76 гаа унагаад унагаад нэгийг нөгөөгөөр л солидог. Солих, сонгохоо өөрсдөө ухаантай, хяналттай шийдэх ухааныг ард түмэнд өгөхгүй бол хэн их атмаандсан, хэн их мөнгө амалсангууд нь л  дээш гараад бахь байдгаараа 20 жил болсон шүү дээ. Үгүй ядахдаа ирээдүйн Монголыг аваад явах өсвөр үеүдээ бид зөв бэлдэн хүмүүжүүлмээр байна. Энэ муу хэд 100 наслах биш дээ.  Залуучуудын цаг ирнээ. Жинхэнэ ухаантнууд бэлтгэгдэж гарах үндэс суурийг бид бэлдэх ёстой.
Би бол ийм л бодолтой хүн учраас гудманд жагссангүй гадаад оронд очлоо гэж шүүмжлүүлж, бөөн сүрийг бадруулан айлгаж сүрдүүлэн олны өмнө гарсангүй,  логикгүй худалчаараа дуудуулаад л Хэлэх юмаа хэлээд, хийгээд л яваад байгаа. Монгол хүн бүрийн Хөх толбо эрчимжээд, нэгдээд нягтарах ухаарах цагийг иртэл нь үйлээ хийх болно доо. Би бол ярьдаг хүн биш, хийдэг хүн. Миний ажил бол Удганы ажил. Хар муу Сүнсүүдтэй байлддаг, дайтдаг, цэвэрлэдэг, уул усуудын эздүүдийг сэргээж эрчимийг түгээдэг, эгэл хүмүүсийг сайн эрчмээр эрчимжүүлж Хар Сүнснээс хамгаалах ангижрах аргыг заадаг ажил. БӨӨ хүний ажлыг мэрэгжлийг БӨӨ нар өөрсдөө ойлгоосой билээ. Муу хар Сүнсний хор холбогдлыг ойлгуулаад, яаж тэдэнтэй тэмцэх, тэднээс салах, өөрсдөө хэрхэн эрчимжин Гэрлийн Дайчид болох аргыг зааж өгөх хэрэгтэй.
Монголчууд бүгд Гэрлийн дайчид болох заяатай тавилантай улс. Чаддаг ч юм, чадах ч болно. Чадаад ирэнгүүт л бүгд өөр болно. Айж биш тэмцэж байж бид ялна. Улаанбаатарыг нүүлгэх биш, өөрчилж чадах ухааныг суулгаж байж Монгол улс болно. Монголчууд түүхэндээ айснаасаа болж аугуу болж байгаагүй, хүндэлж хайрласнаасаа болж аугуу болж байсандаг. Тэнгэр шүтлэгээ дээдлэж, үнэнч зөв амьдралыг биширч тогтоох гэсэндээ аугуу болж байсан болохоос биш газар хөдлөх, галт уул дэлбэрэх, үер уснаас айж аугуу болоогүй юмдаг. Тосч бэлдэж, давж гардаг ухаантай байсандаа Дэлхийг засч байсан болохоос биш дан ганц бөөгийн сүрдүүлгээр, задаар аугуу үйлсийг бүтээгээгүй юмдаг. Байгалаас өгөх дохиог өвгөдийнхөө сургаалиар өөрсдөө ухааран өөрсдөө бүтээж байж Аугуу ихийг бүтээдэг ЖАМтай. Учрыг нь мэдэж байвал утгагүй юм хийдэггүй юм.
Яг л энэ жишээгээр энгийн эгэл иргэн бүр ГЭГЭЭРЛИЙН ҮЙЛИЙГ ХИЙНЭ ДЭЭ.
Бид амныхаа зоргоор ҮНЭНИЙГ ярьж, амныхаа зоргоор таарсан бүхэндээ Үнэнийг цуурайтуулна. АЯНГАТ УДГАНЫГ алдаршуулах гэж та ярьж зовох хэрэггүй. Хааныг буусаныг хэлж гайхуулж, ангайлгаж байх ч хэрэг үгүй.
МЭДВЭЛ ЗОХИХУЙ бүхнийг л хүн бүрт хэлээд заагаад байвал мааш олон хүн улам ихээр ХӨХ ТОЛБО нь сэргэн, унтаа ухаан нь боддог болно. Хорлогдсон оюун нь эрчим авна шүү дээ. Бид байгаль дэлхий амьтай гэнэ. Ус нар амьтай. Биеэ ингэж эрчимжүүлдэг. Сүү уухаар ингэдэг гэнэ. Монгол хүн гэж Тэнгэрийн заяатай гэдэг нь ийм учиртай гэнэ гээд л бие биендээ заан ойлгуулах нь чухал. Тэрнээс Аянга удган алдаршаад яах билээ. Би амар амгалан инээж, дураараа дургин зүггүйтэж явах дуртай нэгэн. Их Хаан минь буухдаа өөрийгөө сүйх тэргэнд залуулж, тойглуулж ивийлгэх гэж буугаагүй. Тэр тэртэй тэргүй бум түмэн ажлаа хэнээс хамааралгүй, хэнийг ч царай алдалгүй хийж байгаа, хийх ч болно. Цаг нь болохоор Монголчууд байтугай Дэлхийгээрээ түүнээс уучлал ирэн сөгдөх болно.
Сөгдсөн сөгдөөгүй тэр бол Мөнхийн Амьтай Тэнгэрийн хүү.  Тэр бол МОНГОЛ ХҮН. Дахин ямар ч улс орон түүнийг манайх гэж булаалдаж чадахгүй, Монголын түүхийг гутааж чадахгүй нам болно. Тэр дахин аймшигт хар Сүнсүүдийг хөөгөөд эх дэлхийгээ амарлуулаад түм буман Монголчуудаа алдаршуулаад л одно. Монгол бол Их Эзний голомт. Монгол бол дэлхийн усны ундарга. Монгол бол Дэлхийг аврагч хамгаалагч орон. Монгол бол Нар, Сар, Одны төв тусгал. Монгол уствал дэлхий сөнөх ЖАМТАЙ орон. Монгол бол оюун ухааны гений өлгий нутаг. Монгол дайчин алдартай, эх орончдын бахархал нутаг. Монгол бол Гэгээрлийн шинэчлэгч орон.1000 жилдээ дэлхийн хүн зоныг чиглүүлэгч орон юм даа.
Энэ бол яаааааг Үнэн гэдэгт би итгэдэг болсоон. Учир нь надтай харьцаж байгаа хүмүүст бүх насныхан бий. Үнэхээр цусанд Эх орон гэж урсдаг, Ясанд нь Эх орон гэж бичигдсэн байдаг юм байна. 92 настай өвөг нулимс нь урсан сонсож баярлаж байгааг  сонсоод өөрөө бас уйлав би. Яамайдаа өндөр насандаа сайхан мэдээ сонсоод баярлан буй тэр өвөө их азтай буянтай хүн. Маш их хайр хүрч билээ.  Бас хамгийн балчир 2 настай нь Тэнгэр Монгол Газар гээд хэлж байгааг сонсоод өхөөрдмөөр санагдана. Очоод нэг үнсэх юмсаан гэж бодно. Хатан үнэхээр Хажир Үнэнийг айлтгажээ. Одоо яг орчин цагаар нь тайлбарлаж бичье хатны сургаалыг.
.... Хүүхдүүд нь Уул, Усныхаа  хүүхдүүд  болон
Хүслийн зүй болсон орон зай, цаг агаарт талархан
Бид балчир бага хүүхдүүдээ яг одооноос эхлэн Уулын эзэнг Савдаг, Усны эзэн нь Лус. Тэд бас амьтай харж байдаг. Тэднийг баярлуулбал чамд аз жаргал өгч, гомдоовол шийтгэдэг. Тэднийг хүндэлж байх ёстой. Чулууг нь ухаж уурлуулж болохгүй, Ус руу сүү, цус дусаавал усанд живж үхдэг шүү. Битгий хог хийгээрэй. Усны эргээс хол юмаа угаадаг, дотор нь юм угааж болдоггүй гээд л тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Монгол гэж онцгой сайхан орноо магтаж хэлж байгаарай. Тэнгэрээс олон олон Баатрууд ирж чамайг хамгаалдаг. Тэд нар их гоё баатрууд. Супермэнээс ч хүчтэй. Их гоё хуягтай, Нар, Сар, Оддын туяагаар дамжаад л чамд ирдэг хардаг гэдгийг зааж өгөөрэй.
Их амархан та гоё сүртэй Монгол баатруудын зургуудыг хүүхдүүддээ үзүүлээрэй. Юун спайдэрмэн, батмэн, супэрмэний хувцас шаал миа харагдана. Монголд төрсөнд нь баярлуулж ойлгуулж бай. Цаг агаар улирал болгоны сайхан шинжүүдийг тайлбарлан. Тэр их хүчээр ирэх Баатруудыг мэдрүүлэн ярьж өгч бай.

... Хөгшид нь холыг сэтгэж, ойрыг тайлж, олзыг уухайлж...
Үүнийг ойлгосон нас хэвийсэн бүхэн бүү өөрсдийгөө хийдгээ хийсэн үхэх цагаа хүлээнэ гэж бодтугай. Завтай болсон нь Тэнгэрийн хишиг. Та залуудаа хийж амжуулаагүй юмаа яг одооноос уншин ойлгож үр ач нартай ярьж өгч бай. Манай гэрлийн өргөөнд тэтгэвэрт гарсан олон хүн бий. Тэд бүгд завгүй болсон бөгөөд өмнө байсан хуучин номуудаа хайж олж, үлгэр туульсуудаа цуглуулж, хэлэх ярих юмаа бичиж тэмдэглэн залууст бичиж үлдээдэг болсон. Нарандулбаа эгч гэхэд л хэд хэдэн нийтлэл бичсэн бөгөөд одоо Алтан судрыг уншин тайлж бусад судруудтай харьцуулан шинжилж маш завгүй болжээ. Түүний нийтлэлүүдийн би тусгай бүлэг болон оруулах болноо. Мөн дараа миний тэмдэглэлд бичигдэж байсан хүмүүс хэн хэн болж хувирсан талаар цаг нь болохоор их сонин түүхүүдийг нь бичиж өгнөө. Одоохондоо цаг нь арай болоогүй байна. Хөгшдүүдэд амрах цаг зав бага болсоон.
.....Орисууд нь мянган хүнстэн болж ихэсийг мялааж.....
Одоогийн НийГэмийн баялагийг бүтээгч нар маань НийХэм бүтээгч нар болно доо. Нэг хэсэгхэний Гэмийг нийтээрээ үүрэгч биш.  Нийтээрээ хариуцаж, нийтээрээ хийдэг, нэг Тархитай 1000 хүнстэн болох ёстой.  Монгол хүн бүр өөрийн яах гэж төрсөн бэ гэдэг хариуцлагаа ухаарч зөвхөн Монгол улс биш нийт Монгол үндэстэн, цаашлаад Дэлхийг донсолгох заяагаа ухаарч хичээх ёстой. Хоорондоо хагаралдах биш нэгдэж, нэгийгээ гэмээс аварч нийлж нягтарах хэрэгтэй.  Иймд хүн бүр жалга довны үзлийг жигшин, уул усны нэрийг бүү бузарлаарай. Увсынхан, Ховдынхон, Улаанбаатарынхан, Сүхбаатарынхан ч гэх шиг улсаа битгий аймаглан бутаргаарай.
Нэг ч гэсэн Монгол хүнээ үндсэн сүнсээ аврахад нь туслаж, зөв замаа олоход нь сайхан сэтгэлээр хандаж байцгаая. Үнэн гэдгийг ойлгоод түүхээ мэдээд, угсаагаараа бахархаад ирэхээр хэн ч засарч, хүмүүжиж хэлэх хэлэхгүй үгээ бодож, ярьдаг болно. Урьд нь чи намайг яалаа гэж гоморхож, хатуурхах хэрэг үгүй. Монгол улс минь хэдэн арван сая биш 3 хан сая ч хүрээгүйг бүү март. Тэнэг мулгуунуудыг бидэнтэй бидэнгүй Тэнгэр мэднэ иймд бүү бухимдаарай. Угаасаа ялгарал явагдана. Цэвэрлэгээг Тэнгэр хийж л байгаа. Ялгар ч байгаа, мэдэгдэж эхэлж байгааг ч та бүхэн харж байна. 
Ердөө тэр хүний үндэс угсаа нь хэн бэ гэдэг нь Блогт байгаа Хааны НАРНЫ БИЧЛЭГ  мөн БӨӨ НАРТ ХАНДСАН АЙЛТГАЛ,  ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ,  ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ, УЛААЧЫНХАА ТУХАЙД айлтгалууд нь угаасаа амьтай уншаа л бол шууд дотор нь хэн байгааг нь илчилдэг увьдастай юм шүү дээ. Иймээс л  дотор хүн чинь нэг юм хэлээд байж чадахгүй уулзаад байгаа хүмүүс өөрсдийгөө одоо ухаарцгаа. Зугтаад, уур нь оволзоод байгаанууд нь өөрсдийгөө надаас өөр бөө дээр очиж шалгуулцгаа. Тийрэн шигсэн шүглэсэнгүүдэд илрэх хамгийн том найдвартай шинж тэмдэг дээ. Худлаа гэвэл очоод шалгуулаарай. Харин өөр шигээ тийрэнтсэн бөө дээр биш жинхэнэ бөө нар дээр очоорой.
Хааны ид шидийн хамгийн гайхалтай нь энэ юм байналээ. ХААН гэдэг үгийг ойлгодоггүй хүмүүс хөөрхий ямар хүн бусдаас онцгойрч ХААН болдог гэдгийг жаахан ухаараасай даа. Бусад бөөтэй яг л адил бол ХААН бууж байх утга алга. Ониго биз дээ. Юугаараа илүү, юугаараа давуу байж ХААН болох вэ гээд жаахан бодоод үзнэ биз ээ.
Ээжүүд нь чин,чу, хажир хэлж тайлж....

Монгол эмэгтэй хүний тухай би өмнө нь бичиж байсаан. Монгол эмэгтэйчүүд бол Эр хүний түшиг тулгуур, муугаас сэргийлэх ухаан нь, халтирахад нь тосох сэтгэл нь, байхгүйд нь орлох итгэл нь, байхад нь хайрлах хайр нь байдаг. Нөхрийнхөө гарыг л хараад нялх муужгай шиг налигнаад байдаг арчаагүй амьтад биш. Угаасаа дайчин удамтай, ухаантай, хүчтэй хүмүүс байдаг учраас Монголын түүхийн туршид дарлуулан худалдагдаж явдаг бүсгүйчүүдийн тухай бичигдээгүйг санацгаа.
Хятад бүсгүйчүүд шиг хөлөө давслуулаад салхи гаруул суудаг түүх бий юу, хар боодолд боолттой явдаг муслимууд ч биш, нөхрөө архидаад ирэхэд нь угтаж аван бөхөлзөөд байдаг солонгос,  япончууд ч биш.  Монголын түүхэнд гардаг эмэгтэйчүүд илд барьж байлдаж явсан, улс орныг захирч явсан, уран цэцэн ухаалгаараа гайхагддаг л өндөр ижүүд даанч олонтой. Одоо ч эр нөхрөө хөлдөө чирээд яваа монгол хүүхнүүд дийлэнхи нь бий. Монгол эмэгтэйчүүд байхгүй бол Монголын түүх бичигдэнээ гонж.
Монгол Баатруудын түүх ээжгүйгээр, эхнэргүйгээр бичигдэж байгаагүйдэг. Эзэн Богд өөрөө энэ түүхийг л сануулах гэж эмэгтэй гэж гололгүй надад бууснаа айлдсан. Элбэг нигүүлсэгч Хааны эм заяаг гутаагаад Алтан ураг хараалд өртсөнийг та нар зориуд хайж олж уншаарай. Үүнийг тайлж чадаад Эм заяан Хатан хаан уучлан байж л алтан ургийнхан ил гарч сэргэн мандаж байгааг санацгаа. Энэ бол хүн төрөлхтөний мэдэж авбал зохихуй юм. Эр Эм заяа тэгш байж улс орон мандан бадардаг юм. Аль нэг нь хэт давамгайлбал сүйрэл болдог. Иймээс хэрэгтэй үед нь тааруулан хэрэглэж, хэлтгий заяагаа тэгшилж явдаг учиртай. 
Аль 13 р зууны үед Монгол баатарууд алс холын аянд дайтахаар мордохдоо ар талдаа санаа зовохгүй бат бөх байж л ялалтыг байгуулсан. Цаг агаарын хатуу ширүүүн нөхцөлд улс орноо, амьдралаа аваад үлдсэн эмэгтэйчүүд гайхамшигтай. Хэрэв тэр үеийн эмэгтэйчүүд явдалтай байсан бол МОНГОЛ улс маань одоо байх ч үгүйдэг. Энд тэндхийн явуул тэнүүл зайгуул юмстай суун хүүхдүүдийг нь цувуулж үржүүлсэн бол Хөх Монголын өлгий нутагт бид одоо ч амьдран суух уу??? Хүрээд ирэхэд нь хүний нутаг болчихсоон байж байх нь тодорхой.
Энэ бол маргах юмгүй эмзэг, хэцүү сэдэв шүү. Өдий болтол энэ талаар дуугарч байсан хүнийг би үзсэнгүйдэг. Хамгаалах хэдхэн тооны л цэрэг үлдсэн нь ойлгомжтой. Тэгээд ч Монгол эмэгтэйчүүд өөрсдөө хэн нь ч дайсан ирвэл айгаад зугтаахгүй харваад алчих чадвартай. Моринд эрэмгий, хар бор ажилд бяртай, хачин дайчин эршүүд эмэгтэйчүүд байсан нь мэдээж.
Харин бид одоо ч дийлэнхи нь ийм эмэгтэйчүүд бий. Бид бас тэмцэх хэрэгтэй. Залуусаа дэмжин Тэнгэрийн үйлд туслан, ирээдүйн суурийг нь бат бөх хэрж сүлжиж өгөн, нэгдэн нягтарч эв нэгдлийг нь сахиулан, ухаанаа уралдуулан, уран нарийн мэхүүдээ хийн ганхахгүй суурийг л бэлдэж өгөх л бидний үүрэг байна даа.
Бид амьдралын туршлагатай, хоёр зууныг дамжлаа, хоёр нийгэмийг үзлээ. Бид гуравдагч гарцыг олох зөв замаа олсон бөгөөд түүнийг илрүүлэн тайлж зааж, ойлгуулж, холбож, хэрж өгөх үүрэгтэй.
Хөгшин залуу, эр эмгүй хийх ажлыг минь ХАТНЫ СУДАРТ дурайтал заасан байгааг та бүхэн минь ухаарвуу. Яг энэ аргаар замаар бид ГЭГЭЭРЛЭЭС ГЭГЭЭРЭЛ рүү тэмцэх болно. Бид гэдэг бол БИ, ЧИ.  Иймээс чи би нэгдэж ярьж байж цааш цаашдын ажлаа улам дэлгэрүүлэх болно.
Бид ТЭНГЭР ҮЗЛИЙГ л тараах, цуурах, суртчилах, Хөх Монгол толбоо хэрхэн эрчимжүүлэхийг л зааж өгөөд байхад үр дүн нь үржихүйн хүрдээр өсөн нэмэгдэж гарна. Бид амьдрангаа л маш амархан гэгээрлийн үрийг тарин, арвин буянг нь удахгүй харах учраас өөрсдөдөө итгэлтэй, өвгөддөө итгэлтэйгээр хийцгээх хэрэгтэй. Тэнгэр Хөх Монголыг минь ивээх болтугай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.