Wednesday, January 18, 2012

ОРОН ЗАЙ хэмээх үгийн утга. нутаг дэвсгэр оршиж буй тухайн газар


Хахаха Хүний нутагт ч хөгтэй явдал болох юм даа. Нөхөр маань хар халуунд гэртээ бандагатайгаа тарвалзав. Гэтэл яг урт талд нь хумсны лак түрхээд зүрхнүүд наачихсан байх юм. Өлөн нүдтэй би мэдээж хамгийн түрүүнд л олж харнадаг. Хүүе чи чинь яажийгаан гээд хумсаараа татаж наалтыг нь салгах гэв. Нөхөр өөрөө хараад мэл гайхав. Гурван жижигхэн пластмасан зүрх олоод наачихсан байвал яах уу???
Хахаха хүний нутагт байгаа тулдаа нөхөр аврагдав. тэрнээс би түүнийг эрүү шүүлт, мөрдөн байцаалтад оруулж тамлана шүү дээ. Минуттай секундтэй нь болсон явдлыг нь ховсдон яриулах нь гарцаагүй. Манайд дөрөвхөн хүн л амьдардаг. Охин маань 20 гарчаад эцгийнхээ бандаганд зүрх наагаад суумааргүй нь мэдээж: Гэгээн гуайгаас гарцаа үгүй гээд асуутал Тас гүрийж Мэл мэлзэв. Гэвч халтардуулан байж болхи гэгч наасан болохоор түүнээс өөр хэн байхав. Хумсны лак, зүрхээ хаанаас ч олсон юм.
Эсвэл нөхөр маань нөгөө өөрийнхөө хэлээр түр зуурдан хар арьстантай наадаа юу гэтэл зав байтугай завсар үгүй байгаа. Ууж идэх нь хумигдан, ухаан санаа нь эрүүл, өдөржин шахуу л хяналтад байдаг биз дээ. Өглөө 9 өнгөрч явна өдөр цайндаа ирж амарна. Ажил нь 3, 4 гэнгүүт л таран харайгаад ороод ирэх түүнд бандага дээрээ зүрх наан тоглон суух зав үгүй. За тэгээд манай Түшмэл Онгодууд түүнтэй чухам хамт ажилд нь харайн манадаг шүү дээ.
Хөөрхий тэр түр зуурдах санаа байвч сачий нь хүрэх нь хэцүүхэн болсондоо. Лав намайг Бөө болохоос өмнө хүү минь зайран болж би хүүдээ туслан халтардсан үед хөлд хий ордог шинэ жил болсон юм. Нөгөө алдарт хамгийн сүүлийн 31 ний салахаа дөхсөн гэр бүлүүдээ эвлүүлж авдаг захирлуудын ёолк болон нөхөр намайг гуйн би тас гүрийв. Өдрийн бөөлөнд суутал хүүгийн Хатан Онгодууд оо энгэсгээ түрхсэнгүй гэж надад уурлан, хамт явах гэж төлөвлөж байтал чи явсангүй гэж надад гомдол мэдүүлсэн ч би амжихгүй ээ Дараагийн шинэ жилээр та нарыг дагуулж үзүүлнээ гэхэд. Зарим нь нөхөртэй минь аль хэдийн шинэ жилийн үдэшлэгт явсан гэнээ. Нэг зайран буурал буун Нөхөрлүүгээ ярь, чамайг явахгүй гэж зөрснөөс сэтгэл санаа нь  гундуухан л явлаа сэтгэлийг нь сэргээх сайхан үг хэл гэв.
Харин орой нь нөхөр маань Яав аа даанч ханиад хүрээгүй байтал хачин юм болов. Нэгэн бүсгүйтэй бүжиг хийтэл шууд л нус шиг ус  урсаад ирэх юм. Нусны алчуураа ядаж байтал орхиод явж. Гарыг нь тавиулаад нусаа ханцуйгаараа  арчилтай биш, шалавхан больж ОО явлаа. Бүжгийн талбай явуут л өнөөх чинь урсаад байв гэсэн юмдаг. Архи уунгуут шууд гэдэс нь базлаад, царай нь цонхийгоод бас л ОО явсан гэв. Маргааш нь хадам Хатан Онгодууд мааш баяр баясгалантай Алаг үрээ хэрхэн дэглэж чадсанаа ярин хөхөрч унаж байж билээ. Сахилгагүй гэж хэхэхэхэ.
Бас нэг удаа манай нөхрийн найз тэр хоёр чухал паатий гэгчдээ орсон юм. Өөө их чухал юм гэсэн. Томчууд, Гоочууд ирдэг их л улс төрийн болон уран сайхны ач холбогдолтой цэнгүүн гээд л  гангалж аваад л үнэртэй усыг дуустал нь цацаад л алга болсон доо. Гэвч тэнд бас л гэдэс нь өвдөөд, царай нь зэвхийрээд ОО гүйсээр таарч таван үг ч тухтай солиогүйгээс болон Найз нь: Авгай руугаа утасдаач  шал балай юм удган болох дэмий юм байна. Боль гэж хэлээчээ гэсэн гэдэг. Хэхэхэхэ. Юун болихдоо манатай би өөрөө ч мэдээгүй тоогоогүй сууж байхад чинь, намайг л зав гаргаад нөхрийгөө чангаллаа гэж бодож дээ. Харин ч би тэр цэнгүүнд чухал ач холбогдол өгөөд томчуудынх нь нүдэнд торолзоод аваг гэж бодож байсан юмсан. Хэхэхэхэ. Буурлуудад таалагдаагүй нь зайлшгүйдэг. Чухам тиймэрхүү уулзалт цэнгүүнээс л улс төрийн гараа эхэлж, томчуудын хараанд өртөж, суудал нэмэх шанс гардагийн гэсэн шүү дээ. Нам, эвлэлийн гишүүдээ гэж. Ккккккк.   Ингээд бодохоор хөөрхий миний нөхөр бас ч хэлмэгдсэн эр хүн дээ. Надтай суугаагүй бол яаж ч мандаж явах байсым кен мэдкү.
За юутай ч гялалзуулан зүрх наасан гагаг нь гэртээ бид харсан нь яамай даа. Монголд нөгөө сагс тоглох, саун суух үед нь зүрх наасан Гага нь гарч ирээгүй нь их юм кккккк. Манай нөхөр ч бас хачин хүн шүү дээ. Нэг удаа Гэгээний памперсийг оймстойгоо наагаад өмсчихсөн явж байсан юм даа.  Өглөөд өмссөн оймсоо өнгө нь ижил байна уу шалгаж харж бай гэж анхааруулахгүй бол ч ширүүндээ ширүүн. МаКс, Гэгээн хоёрт ноолуулаад нэг хэсэг хачин юм болсондог. Би Бөө болсноос хойш түүнийг анхааран ажиглах зав бага болжээ. Харин өчигдөр орой түүнтэй сууж жаахан буу халан, нүүрийг нь харав.
Хөөрхий бүр тураад харлачихаж, нүд нь гархилчихаж Хааййййн зкзкзкзкзк яалтай билээ. Уг нь охин маань бас ч гэж хоол хийж өгөөд л байгаа юмсан. Эндхийнхээ филиппин болон энэтхэгүүдтэй ч үзэж тарж байгаа даа. Маш сонин өөр араншинтай гадны хүмүүстэй ажиллах ч бас хэцүү бололтой. Гэвч нөхөр ажлын үр дүнгээ үзэх гээд улайрч бас бууж өгөхгүй гээд ганцаараа үзээд суучихсан. Тэд илүү цагаар ажиллах, хагас бүтэнд ажиллах гэдгийг ёстой ойлгохгүй тас эсэргүүцдэг. Иймээс нөхөр эдний жаргалтай ажлын цагт ажлаа амжуулах гэж бөөн уцаар болдог.
Монголд манай нөхөр хамгийн эртдээ ажил нь  6,7  гэж дуусвал барав хагас сайн бүтэн сайнаар ажиллах бол асуудал биш. Харин энд доод ажилчид нь л дургүйцэн илүү цаг хийхгүй бол дарга байгаад яаж ч чадахгүй. Даанч зарим нь цаг нь дуусаагүй байхад л алга болох гээд бас байнга чөлөө гуйна. Гэтэл энэ нь улсынх нь буруу. Учир нь бүх албан байгуулага 4 гэхэд хаах учир бичиг баримт, төлбөр тооцоо хамаг юмаа ажлаасаа чөлөө авахгүй л бол амжуулахгүй нь мэдээж. Дэлгүүр бүр мангар бас 4 цагаас эхэлж догдлоод л 5 гэхэд хаалгаа аль хэдийн хаачихна.
 Алив улс орны толгой юу гэж бодно түүгээр л ард түмэн амьдрах жишээ энэ буюу. Бүтэн сайнд онгорхой юм нэг ч үгүй. Энэ өдөр бол бурхны өдөр учраас хүн бүр өглөө сүмдээ явж залбирна. 5 цагаас хойш завтай энэ улс тал талаасаа цуглан бөмбөг тоглоод л зүлгэн дээрээ суучихна даа. Харин Энэтхэгүүд нь бол тоглохгүй хамаатан садан айл хэссэн шиг өнгөрөөнө. Ер нь их хамаатан садансаг, айл хэсэх туйлын дуртай улс бололтой. Халуун оронд өөр юу ч хийхэв дээ. Ямар намар боллоо ургац хураая, өвлийн бэлтгэлээ базаая гэх биш.
Мөнхөд л дулаахан байх учир цаг агаар, орон зайндаа л амьдрах амьдрал гэж энэ бизээ. Ер нь зуны улиралд Монголчууд ч бүгд амарч налайн найр наадам хэсч, унтаж идэх нь ихэсдэг шүү дээ.  Тэгэхээр энд мөнхөд зун байна гээд төсөөлөхөөр аргагүй ч юм уу. Халуунд халсан бие нозоорч, тархи ч их амардаг бололтой. Эндхийн нохой нь хүртэл залхуу гээд боддоо. Хурдхан гүйх нэг ч нохой байхгүй. Эзэнтэйгээ нийлээд л сажлаад л арай гэж явна. Жилийн дөрвөн улирлын хүчээр МОНГОЛЧУУД ажилсаг болж, бас сэтгэж сурсан байна даа. Одоо та нар жилийн дөрвөн улиралд МОД яадаг вэ гээд ярихаас гадна Хүн яадаг вэ гэж ярьвал маш чухал болох юм байна.
Дөрвөн улиралтайгаа холбон хүний ТАРХИЙГ судлаж үзэх эрдэмтэн мэргэд гараасай билээ дээ. Тархи ч бас байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр амрах, ажиллах нь зохицуулагддаг нь тодорхой. Жишээ нь халуун байх тусам нозоорон унтаад унадаг учрыг Тархийг ухаж уудлан мэдэхсээн.  Байгаль дэлхийн Жамаар амьдрах Монголчуудын биеийн онцлог бусдаас яагаад онцлог тэсвэр тэвчээртэй, өөр байгаагийн учрыг газар нутаг, цаг агаартайгаа холбон тэдний тусламжаар Хүн шиг Хүн болох нөхцөл бүрддэг гэдгийг ойлгомоор. Залуучууд судлах бизээ.
Гэгээн ой найм, есөн сартайдаа цэцэрлэгт орон гурав хүртлээ ангийнхаа нэг охинтой найзалсан юм. Цэцэрлэг даяараа тэр хоёрыг мэддэг байв. Гэгээн өглөө цэцэрлэгт оруулахад бараг хавар өнгөртөл өглөө бүр орилж чарлана. Уг нь хүүхдүүд амархан дасаад уйлахаа больдогсон. Харин орой авахад явахгүй гэж чарлана. Мөн малгайгаа огт авахуулдаггүй хачин араншинтай байснаас багш нар,  хүмүүс андахаа больсон байв.
Унтахад нь багш нь малгайг нь авч тавьдаг сэрэнгүүтээ л өмсдөг учраас цэцэрлэгт ганцаар содон байх нь аргагүй. Мөн тэр ангийн нэг охиндоо маш хайртай ганц түүнтэй л тоглоно өөр бусадтай тоглохгүй. Иймээс тэр хоёр хамт сууж, хамт тоглож, унтахдаа ч хамт унтдаг байлаа. Тэр охин Гэгээнээс биеэр том гэхдээ маш гайхалтай  тайван охин. Тэр хоёр, хоёр биенээ халамжлан гутлыг нь өмсүүлэн, хир чадлаараа биендээ тусладаг. Гэгээн нэг удаа  наадаг зүрх дэлгүүрээс авсан бөгөөд өглөө духан дээрээ наагаад явлаа. Аваач гэхэд би Найз охиндоо зориулсан юм Хайртай гээд гэв. Тэгээд орой нь асуухад Найздаа чамд зориулсан хайртай гэсэн үг гэж хэлсэн тэр толгой дохисон бас надад хайртай гэсэн гэж билээ.
Гэвч тэр харамч болохоороо наадаг зүрхээ охиндоо өгөхгүй духан дээрээ наасаар хэдэн өдөр явсан юм даа.  эхлээд хоёрыг хоёр хөмсөгийн дээр наадаг байв. Зүрх нь дууссаар духан дээрээ наадаг болов. Жил гарны дараа нөгөө охин нь өөр ангид орсноос болж Гэгээн цэцэрлэгтээ бараг яваагүй. Юутай ч  би түүнийг  эмэгтэй хүнд сайн үнэнч байгааг нь бахархсан боловч аав нь өдий хар нялхаасаа Охин гэвэл том болоод яахын болж байна гэж уурсаад дахин тэр хоёрыг нэг ангид нь хамт байлгая гэсэн саналыг минь хүлээн аваагүйдэг. Магадгүй Гэгээн энэ бүхнээ эргэн дурсан эцгийнхээ Гага дээр зүрх наан сануулсан ч юм бил үү хэн мэдлээ.
Ер нь тэрний санаа айхтар, дандаа давхар санаа агуулдаг. Машины урд суудалд суух намайг нэг удаа суудлын доор чинь 8 гээд бичсэн байна. Ээж та 8 настай юмуу? Үгүй гэхэд Энд 8 настайгаас доош хүн л суух ёстой гээд бичсэн байна даа. Цагдаа ч торгоно доо. Би 8 хүрээгүй жаахан хүүхэд гэх мэтээр дэвэн дэлхийн юм зохион яриад уур хүргэнэ. Би урд сууя та хойно суу гэж хэлэх санаагаа маш тойруугаар эхлээд л шахаад л байна. Залхтал шахдаг аргатай. Тэгэхээр сүүлийн үеийн бага балчирууд одооноос л элдэв арга сүвэгчлэх нь бидний үеийнхээс тэс өөр. Эдний тархийг зөв залахгүй бол эд нарын сэтгэхүйд таарсан сургалт, багш нарыг бэлтгэхгүй бол Монгол улс маань нилээн хоцрогдох болно шүү дээ.
Иймээс цэцэрлэг, сургуулийн багш нарын ажил хаях, цалингаа нэмүүлэх нь зүйтэй шаардлага. Мөн тэднийг  боловсруулах, мэрэгжил мэдлэгийг нь дээшлүүлэх, ийш тийш сургалтанд сайн явуулахыг Төр анхаармаар байна. Их дээд сургуулийн багш нар л гадаад их яван, элдэв юманд оролцохоос цэцэрлэг, бага сургуулийн багш нарыг барагтай бол олигтой юм сургалтанд гадагш явуулсаныг би ховор сонссон. Тэд ч бас зэрэг цол авч бусад багш нарын адил өндөр цалин авмаар. Юугаа ч мэдэхгүй нялх үрсийн мэдлэгийн, хүмүүжлийн суурийг тавьж өгдөг энэ хүмүүсийг харин ч хамгийн өндөр цалин өгч баймаар. Үүнийхээ хирээр өндөр хариуцлага тооцон, үр дүн нэхэж баймаар.
 Монголчууд бүгд завгүй болон хүүхдүүдээ цэцэрлэгт л даатгаж өгч байна. Цэцэрлэгт нь тоо бодуулан, цагаан толгой заах ямар хэрэгтэй юм бэ? Түүнийг сургуульд заадаг биш үү. Цэцэрлэгт нь зураг зуруулж, дуу дуулж, бүжиг, гимнастик хийлгэн, Үлгэрээр ихэнхи цагийг нь зугаатай өнгөрүүлж тоглуулж баймаар. Тэгэхгүй суу суу, чимээгүй гэж хашгиран байх олон багш л нэмэгджээ.
Хамгийн сайн арга нь юм л бол Хөшөө болон тоглуулах гээчийг сэджээ. Энэ бол туйлын буруу. Хүүхдүүд аль болох гүйж харайж байх тусмаа л сайн. Бас тоглох тусмаа биентэйгээ харилцан ярьж хамтач болж өснө. Багш нь нэг нэг амьтантай сандал зааж өгч суулгачаад л чимээгүй гээд бахираад байвал цэцэрлэг биш шорон л болно шүү дээ. Боловсролын сайдуудын хийх ажлыг хараад байхад оюутангуудтай л ихэвчлэн орооцолддог. Дараагийн сонгуулийн арга хэмжээ, бас оюутан бол нийгмийн асар хүчтэй давхарга тул түүнийг аргалж дарж байх гэх мэтээс өгсүүлэн тэд нар луу л голчлон анхаарна. Нялх балчируудын асуудлыг хамгийн сайнаар авч үзэж баймаар байх юм.
Тэд хэл үг гаргаж чадахгүй ч багш нар, эцэг эхүүд нь өмнөөс нь хэлж ярьж баймаар. Цалин гэдгийг Хариуцлага гэдэгтэй бас хамаатуулмаар. Цэцэрлэгийн хоол ундад хужаа чихэр боовыг тас хорин сүү, тараг, монгол боорцгоо голчилмоор. Хачин хачин печень чихэр, амттан их өгч аргалдаг болсон нь аюултай. Монголын ирээдүйг авч явах хүүхдүүдээ эрүүл чийрэг, хурц ухаантай болгон хайрлан, өндөг шиг л дарж өсгөж өндийлгөмөөр байх юмаа.
Заза бандаашны асуудлаас болоод баахан түүх биччихэж. Хөгтэй ч юмдаа.
Нөхөр маань эндхийн сайдтай өнөөдөр уулзахаар нийслэл рүү нь явсан бөгөөд ажил төрөл нь бүтэж Сайд нь асуудлуудыг нь шийдэж өгсөн тул магнай нь тэнийсэн бололтой. Тэр би эндхийн том дэлгүүрт нь явж байнаа. Гурван давхар өндөр Манай Их дэлгүүр шиг  юм байна. Тэгээд энэ дэлгүүрийн дууг нь ч болтугай чамд сонсгоё гээд утсаар шуугиан сонсуулан ярив. Күэ мөн марзан хүн шүү хэхэхэ. Нээрээ ингэхэд эндхийн дэлгүүрийг нь өшиглөж хаямаар гээд л уурлаад сүүлийн үед гэрээс гарч  явахаа байсан би ямар мангар вэ? Ингэхэд бид чинь нээрээ нийслэлд нь амьдардаггүй  жижиг хотод нь амьдардаг юм байна ш дээ. Жижиг хот гээд бодвол овоо л хөгжилтэй юм байна шүү. Би л боож үхчих гээд дэлгүүр өшиглөх гээд байснаас биш кккккккк.
Күэ мөн яальдаг удган шүү. Ийм л байгаам даа. Улсаар нь бодоод л явснаас бас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэж хотууд зэрэглэл өөр хөдөө байдгийг нь ч мартчихсааан тууж явна гээч. Улсынхаа Нийслэлд очноо хөө тэгүүл дараа нь. Ай хөөрхий орон зайгаар мэдрэх мэдрэмж гээч байхгүй бол юутай гутамшигтай шившиг бэ? Мөн хэд хоногийн өмнө охин маань хоолондоо зэвүүн гэгч том том сонгинууд хийснээс миний хоол идэх хамаг хүсэл алга болон чи тусдаа гараад намайг гэрт чинь айлчилхад ийм том сонгинууд хийгээд байвал хаалгыг чинь саваад алга болно танайд дахиж хэзээ ч очихгүй гэв.
Гэтэл нөхөр маань: Наана чинь том сонгино идэх юмсаан гэсэн нэгэн хүн насаараа энд зовов гэхэд  бид баахан инээлдлээ. Хахахаха би харин ч сонгиныг жаатай жижиглээд хуурч өмхий үнэрийг арилгаад хоол хийж сурсан шүү дээ нөхөрт гарснаас болж.  Хэн хэний маань хүсэл 100 % биш ч 50% тай амьдарсан нь яамай даа. Бид дунд хүүгээ дурсан ярилаа. Бүгдээрээ түүнийг бас санажээ. Би бол яриа л бол нулимс асгардаг болоод байгаа. Яасан ч хэцүү юм дээ. Хол хол байх. Ядахдаа хоолондоо хүрсэн бол яахав гэхсэн оюутан жаахан хүү маань хэцүү байгаа байхдаа. Ёстой Буурлууд нь харж байгаа биз гэж боддог тулдаа л санаагаа хуурч тайвширна.
Өнөө гарагт нэгэн малчин олон хоног өвлийн хүйтэнд хээр хэвтэн үхэлтэй тэмцэлдсэн тухай уншлаа. Их мундаг байна шүү. Яаж харин аав ээжийнх хэлсэн үг санаанд нь оров оо. Тэгээд аав ээж нь яасан мундаг хүмүүс байгаа вэ? Би бол өөрөө ч мэдэхгүй учраас яг тийм зөвлөгөө хүүхдүүддээ хэлж харагдаач. Өөрөө тэнд байгаа бол цагийн дотор Тас хөлдөх байжээ би. Цас идвэл дотроосоо даардаг, хунгарт дулаан хэвтдэг гэж би мэдэхгүй ш дээ. Дээрээс нь би уйлаад нулимс нь бас хөлдөөх байсан биз. Түүнийг бичсэн сурвалжлагч ганц юм буруу бичжээ.
Шаазгай шагширч, хэрээ гуаглан түүнийг үхэхээр тоншихоор завдан байв гэсэн нь худлаа даа. Тэдэнд Буурлууд нь ороод амийг манан сахин байсан нь гарцаагүйдэг. Иймээс л түүнд ээж аавынх үг чихэнд нь сонсогдох шиг болсон доо. Нохдууд нь бас хөөрхий эзнээ хөлдөөлгүй манан байжээ. Хүлэг морь юуны учир тонгочин үргэн алга болов. Юуны гүйдэлтэй таарсан бол гээд л асуудал ихээ. Юутай ч амьд гараад давна гэдэг тэр хүний тэвчээр, ухаан даа. Элгэн саднаа бүгдийг нь хайрлан бодсон энэ хүнийг хайр л аварсан байхдаа. Хүн ер нь үхэлтэй тулахдаа хамгийн түрүүн элгэн саднаа хайртай хүмүүсээ боддог гэсэн шүү.
Нөхөр маань нэг удаа  бие нь өвдөөд өөрийгөө үхэх нь гэж бодохдоо миний бүтэн биеийг бас хүүхдүүдээ харсан гэж ярьдаг. Тэгээд маш их өрөвдсөн гэсэн, Тийн ш дээ. Жамаараа үхэхгүй хаяад одвол би чарлаж очоод босгож суулгаж байгаад л загнана гэдэг юм. Хүн амиа хайрлаж хамгаалж байх хэрэгтэй. Үлдсэн хэд нь зовдог болохоор хаа ч явсан цуг гэж мэдээрэй гээд зууралдаж байсан нь дээр шүү дээ. Хичнээн олон сайхан хүмүүс залуугаараа зуурдаар явдаг билээ. Энэ бол хорлолд л өртөж дайрагдсанаас болж амиа алдаж байгаа юм шүү дээ. Ялангуяа архи уух, харанхуй шөнө явах, хурд хэтрүүлэх, зам гарахдаа болгоомжтой л байсан нь дээр. Нэгэн хорлогч бузар сүнстэй таархад л чамайг гулдраад алга болгоно.
Дэлхий дээр юунд ч дийлэгдэггүй гурван аюултай тийм Сүнс байдаг гэдэг. Тэд хүний амиар мөрийтэй тоглон суудаг гэдэг. Түүний нэг нь дэлхийд алдаршсан нэгэн охины сүнс байдаг. Түүний тухай баримтат кино байдаг бөгөөд гэвч ангуучид учрыг нь ололгүйгээр тэр баримтат кино дууссан байдаг. Харин манай хүү зайран болоод байхдаа санаандгүй түүний тухай бодон нэрийг нь хэлснээс болж манай гэрт ирсэн гэсэн. Гэхдээ арай ч хүүг мань авч яваагүй бөгөөд яах гэж дуудав энэ тэрээ гэж хэсэг ярилцаад сүүлдээ найз болоод явсан гэнэлээ.  Магадгүй хүү маань эрлэгийн 13 ноёны нэгийн хүү болохоор авч яваагүй бизээ. Япон охиндоо тэр  гэхдээ түүний нэрийг дуудах, түүнийг хэт их хайвал хайсан бүхэн үхдэг. Хүний амиар тоглодог хэмээн хүү маань гайхан надад ярьж байсан.
За даа манай хүү ч бараг л цоожтой хаалга даа бараг юмаа хэлдэггүй хүн ихэд гайхан бас айснаа ярьсан юм. Харин би бол хагархай хэнгэрэг шүү дээ. Тэр ер маш буурьтай удаж байж л нэг юм хийнэ. Хэцүү хүн. Би наана нь арав хорь тонгочоод, инээгээд, уйлаад, чарлаад дууссаны дараа л ам нээвэл их юм. Мөн тэр багшийнхаа үгэнд маш орно. Юу л бол багшаасаа асууж байж хөдлөнө. Би бол багштай манатай наана нь аль хэдийн самарчихаад л буруу юм хийчихсэн юм бол уу яанаа базарваани гээд л багшаасаа зугтааж өгдөг тул Бөө болсоор ч бараг уулзсангүй дээ.
Хадам Буурлууд маань л айдаа мөн дураараа хэцүү хүн шүү. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдгийн гэхдээ амиа бас хамгаалж байх хэрэгтэйсэн хэмээн сануулдаг. За манай Буурлууд ч бас тийм юм гэчлээ. Улаачаа амийг нь сайн хамгаална уу арай л эрт хуяггүй бууж байна гэхэд: Мэдэж байна мэдэж байна гэсэн гэдэг хахахаха сайхан гарууд шүү Яанаа одоо намайг дууурайгаааллл гэж үүү хэхэхэ. Өөртөө Гогү малгай өмсгөв.
Сая би ийм уншлаа. Янзтай. Манай ерөнхийлөгч ер нь юу болоод байнаа. Сүүлийн үед төрөл арилжаад дандаа маш сайн зоригтой сайхан сайхан шийдвэрүүд гаргаад байх чинь. Уг нь дээр үед уран донгодогч байсан ш дээ.  Арай над шиг Бөө болчихсон юм биш биз дээКККККК. Сэмхэн нуугдаад босчихсым биш бэээзз кккккк. Тийм байгаасай гэж мөн хүснэм. За тэгээд цуураад унав даа. Сураг царайлаад дуустал нь уншиж ухахгүй цуурдаг шүү. Ламбаа сайд Бөө болохоосоо өмнө буучих нь байна даа. Хайран юм.
Би чинь бас удган болохоос өмнө усан тэнэг байсансан. Удган болоод арай жаахан гэгээрэх гээд яваад байгаам. Яаж гэгээрэх тийшээ хандаж байгаагаа та нарт дандаа бичин байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Ямар сайхан сайхан зөв юмууд хийж эхлээд байгааг анзаараасай. Ард түмэн сэтгэл санаагаараа ерөнхийлөгчөө дэмжээсэй. Тэгэхгүй бол түүнийг хуурамч хулхидаж гарч ирсэн гээд унагаах санаатан их байгаа. Би л лав түүнийг номоороо гарч ирсэнд бат итгэдэг.
7 сарын 1 ний ИИГЛ ТВ ёстой онц байсан. Өмнөх өдрөөс нь эхлээд л бүгд үймж эхэлсэн ш дээ. Арга хэмжээ авах боломж 100% байсан ч дэндүү оройтуулсандаг. Нүдээрээ үзэн чихээрээ сонсон чих тавин байсан шүү дээ. Юутай ч Элбэгдорж ерөнхийлөгч болсныхоо үүргийг биелүүлсэн. Цөмийн хөтөлбөрийг дэлхийд НО шүү Яг ш дээ гэж хэлж чадсан гавьяатай ерөнхийлөгч дөө. Хэрэв Энхбаяр байсан бол тэр ухаан орохгүй шүү дээ. Унаж байж л ухаан сууснаа мэдээд мэдрээд байгаа гэсэн.
Унаагүй бол аль хэдийн Монголд цөмийн хог шаар булуулан хичнээн сая ногоон би та нарт өгч байна гэх байсан биз ээ.  Тэр ухаан хир суусныг нь сонгуулийн хөтөлбөрөөс нь хармаар санагддаг ч хаа ч байгаан тэр нь бүү мэд. Би олж чадаагүй байгаа. Юутай ч ихэвчлэн хуучин хэдээ л хулгайч гээд бас ерөнхийлөгч энэ тэр хулхи гээд байгаа нь санаа зовооно. Арай дутуу ухаан суучихсын биш биз дээ. Үнэхээр ухаан суувал өөр ш дөө. Хүн засарч болдог л байхгүй юу.  Учрыг л ойлговол ямар ч хүн засарч болдог юм.  Уучлал ч гуйж чаддаг. Энэ бол бас том чадвар шүү. Энхсайхан ерөнхий сайд алдаа надад байсаан уучлаарай гэж хэлж чадсан хүн болохоор би тэр хүнийг их ухаантай гэж боддог.
Ер нь бол Хорлолд автагдсан хүмүүсийг муу Албингаас нь салгаад өгөхөөр шаал өөр болно. Энэ талаар би сүүлийн үед их бодох боллоо. Учир нь би олон хүнд засал хийн Албинг нь хөөж өгч байсан. Бүгд л гэрийнхэн нь ууртай нэг л хэцүү энэнд л санаа зовоод байна гэдэг байсан ч тэднийг чөлөөлөөд өгөнгүүт харц нь зөөлөрч бие нь амраад тайвшран шал өөр хүмүүс болдог. Тэд ч бас хүн болохоор адилхан байлгүйдээ. Эсвэл дарга марга болохоороо өөр байдгийм уу мэдкү мэдкү мэдкү. Би ямар дарга нарын Албинг хөөж үзсэн биш дээ. Тэд намайг мэдэх ч үгүй. Мэдээд ч яахын. Аягүй бол хардаж сэрдээд хамаг ажилд саад болно. Аянгат доогуур нь л нүхийг нь ухаад мэдэгдэхгүйхэн шиг гүйж байвал зүгээр ч юм уу.
МОНГОЛЫГ СУДЛАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙ МӨХНӨӨ. ЯЛАНГУЯА МОНГОЛ БӨӨГ СУДЛАТУГАЙ. МОНГОЛ ХӨХ ТОЛБЫГ СУДЛАТУГАЙ. МОНГОЛ ИХ ЗАСГИЙГ СУДЛАТУГАЙ. МОНГОЛ АМ ДАМЖИН ИРСЭН ХАТНЫ СУДРЫГ СУДЛАТУГАЙ.  МОНГОЛ АЛТАЙН НУРУУГ ШҮТТҮГЭЙ. МОНГОЛ ГАЗРААС САВРАА ТАТТУГАЙ.
Манай ерөнхийлөгч мандтугай.
Монгол залуу судлаачид манай өргөөгөөр дүүрэн байна ш дээ.  Тэд нар Монголыгоо судлаасай. Яг өөр өөрийн мэрэгжлийн чиглэлээр Монгол өмнөх түүхтэйгээ холбогдуулаад судлаасай. Хатны судрын мөрөөр мөшгөн ҮНЭН гэдгийг нь батлаад өгөөсөй. Үгүй ядахдаа л Амьтай судалгаа болно. Үр ашигтай болно шүү дээ.

Монгол судлалыг төрөөс онцгой анхаарч дэмжинэ
Өчигдөр 17 цаг 34 минут
Сүүлийн жилүүдэд дэлхийн Монгол судлал мэдэгдэхүйц саарч, анхаарал сонирхол буурахын хэрээр судлаачдын тоо ч цөөрч, монголч эрдэмтдийн залуу халаа тасрахад хүрээд байна. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монголын түүх, үндэсний соёлын баялаг өв сангаа системтэй судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэ ажилд гадаад орны шилдэг эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр Монголын төрөөс монгол судлалыг онцгой анхаарах, дэмжих цаг болсныг онцлон тэмдэглээд, монгол судлалыг дэмжих сан байгуулах санал дэвшүүлсэн билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай” зарлиг гаргалаа.

Зарлигтаа Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдний бүрэлдэхүүнийг бэлтгэх, чадавхжуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Түүнчлэн гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор докторын судалгаа-сургалтыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэд зохион байгуулахыг зөвлөмж болгожээ.

Монгол судлалыг дэмжих сан нь юуны өмнө монгол судлалыг олон улсын түвшинд тал бүрээр хөхиүлэн дэмжих, монголын түүх, хэл, соёлын өвийг хамгаалах, судлах, дэлхий дахинд таниулах, залуу монгол судлаачдыг бэлтгэх, дадлагажуулах зорилготой юм.
ОРОН ЗАЙ ГЭДЭГ НЬ МАШ ӨРГӨН ДЭЛГЭР УТГА АГУУЛГАТАЙ. ТҮҮГЭЭР Л СЭТГЭЖ ӨРГӨЖҮҮЛЭХГҮЙ БОЛ НАД ШИГ УЛС БОЛ УЛС ГЭЖ ХӨГТӨХ НЭЭ. ЖИШЭЭ НЬ МОНГОЛ БОЛ МАШИН УНААГҮЙ ТАЛ НУТАГ, ХҮҮХНҮҮД НЬ УЛААН ХАЦАРТАЙ МАЙГА. ЭРЧҮҮД НЬ МОРЬ УНАСАН ДАВХИСАН ХҮН Л ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ НЬ ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙГЭЭС ШАЛТГААЛДАГ ЮМ БАЙНА. ЕР СУДЛААЧ НАР ҮҮНИЙГ ЗААВАЛ ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦАА, БОСОО ХАВТГАЙ ӨРГӨН НАРИЙН ХАМАГ ХЭМЖЭЭСТ СЭТГЭЖ БАЙСАН НЬ ДЭЭРИЙГ МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДЭС БАЙНГА АНХААРУУЛАН ОРОН ЗАЙ ГЭЖ СУДАРТ ОЛОН ДАХИН БИЧЖЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛД НЬ БИШ ЖИЖИГ ХОТОД НЬ ИРЧИХЭЭД ДЭЛГҮҮР ӨШИГЛӨӨД УУРЛААД БАЙДАГ МАНГАР АЯНГАТ ШИГ ОНИГО БОЛОХ НЬ ДАМЖИГГҮЙ ЭЭ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.