АЛТАН СУДРЫГ МАНАЙ ӨРГӨӨНИЙХЭН МААНЬ ДОЛОО ХОНОГ БҮР ЦУГЛАН ЯРИЛЦАН ӨӨР ӨӨРИЙН САНАЛ БОДЛОО ТУСГАН БАЙГАА БИЛЭЭ. ТЭДНИЙ НЭГ САНСАРМААН ТАЙЛСАНГ НИЙТЛЭВ. ЭНЭ МЭТ ОЛОН ХҮН ТАЙЛЖ БАЙГАА БӨГӨӨД ЗАРИМЫГ НЬ БУУРЛУУД МААНЬ ХЭВЛЭЛД ТАВИХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ХЭМЭЭН ХОРЬЖ БАЙГАА БИЛЭЭ. МӨН БҮХ УЧРЫГ ТАЙЛАХЫГ ХОРЬСОН БӨГӨӨД ТЭР НУУЦУУДЫГ ЦАГ ТУХАЙД НЬ ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ХЭЛЖ ӨГ ХЭМЭЭСЭН ЮМ. ИЙМЭЭС АЛТАН СУДРЫГ АЛЬ БОЛОХ ЭНГИЙН ОЛОН МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛҮҮДИЙГ НЬ Л БЛОГТОО ТАВЬЖ БАЙХ БОЛЛОО.
Тоулчу мөргүний хэлсэн нь
Газар хур агаар гурав цаглашгүй насанд тэгш
Хямрал үгүй насалсан анхны амь энэ газар үүсчээ
Саран наран сүүнээс удамшилд ээлтэй хүчин ханасан
Най тухтай нэгдмэл оюунлаг дор галыг олсон түүхтэй
Сүмэр уулаас буун суу билгийг ч олжээ
Бух тарамын талд хижи гөрөөсний оронд хүрч
Галыг түгээж мэдсэн бүхнээ зааж
Сэтгэхүйнхээ олзыг мэдүүлж гал бүл ний болжээ
Чандмана гурван эрдэнийг чадлийхан хирээр тайлах гэж хичээв
б. Амьдрал
Агаар , тоос, чийг, гурваас амь үүссэн байдаг
Амьсгалж өсөж , үржиж, үхэж байвал амьтан болдог
Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог
Амьдрахын тулд агаар, газар, ус гурвыг хариуцах хэрэгтэй
Цаг уур, орон зайд, ээлтэй зохицохыг амьдрал гэмү
Агаар тоос чийг гурав гэдэг нь өнөөх чандмана эрдэнийн үндэс нь болж өгөөд байх шиг байна. Тоос нь ногоон буюу газар дэлхийн өнгө чийг нь цэнхэр буюу усны өнгө харин агаар яагаад улаан эсвэл шар байдаг гэж?
Эхлээд уснаас тайлвал хүний биеийн 70% нь шингэн буюу ус гэж үздэг тэгвэл энэ дэлхийн нийт газар нутгийн 70% нь бас ус байдаг хуурай газар хүртэл гол мөрөн гэх судасаар холбогдсон байдаг тэгвэл дэлхий маань хүний биетэй төстэй болж ирж байна.
Тоосыг тайлбарлавал тоосноос хөрс үүснэ тэгвэл хөрс маань ямар өнгөтэй билээ хар хүрэн шар гээд л олон торлийн хөрс байдаг. Тэгвэл чандмана эрдэнэ дээр яагаад ногоон болчихов гэсэн асуулт гараад ирнэ. Тэгвэл хөрсөнд чийг буюу ус бас агаар нэгдэснээр амьдрал үүсэх нөхцөл бүрдэж ургамал ургадаг болхоор чандмана эрдэний хөрс нь амид хөрсийг илэрхийлж байгаа хэрэг. Манай дэлхийн үлдсэн 30% нь хорс шорооноос бүтдэг ч гэсэн нийтэд нь харвал ногоон ургамалаар бүрхсэн байдаг тэгэхлээр дэлхий ногоон ургамаар бүрхэж байвал амид байгаа гэсэн үг гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.
Дэлхий амьтай юм бол хүн 5 мах бодиос бүрддэг гэж шарын шашин үздэг тэр 5 мах бод нь гал ус хий мод төмөр гэж бүтдэг тэгвэл гал хий 2 нэгэн хийг бүтээвэл тэр нь одоогийн бидний хэлдгээр энерги болж таараад байна. Мод шороонд ургаж эргээд шороондоо шингэж алга болдог тэгвэл мод маань шорооны нэг хэсэг болж таараад байна харин төмөр шороон доор агуулагддаг бас өөр өөр хэлвэл газрын гагнаас ч гэж хэлдэг. Төмөр бас л шорооны нэг бүрдэл хэсэн болж таараад байна. Тэгвэл хүний биеийн 5 мах бодийн үндэс нь бас л хий ус шороо 3 болж таараад байна даа.
Хүн үхвэл газар дэлхийдээ шингэдэг ус нь ууршиж, хий буюу сүнс нь тэнгэрт дэгдэж оюун бодол үйлээ аваад явдаг болж таарах гээд байна. Үлдсэн цогцос хатсан хэсэг нь шороо болж газарт шингэдэг. Эндээс хархад хий гээд байгаа нь зүгээр л нэг агаар биш гал агаар 2 нэгдэж нэгэн хийн бие үүссэн байгаад байх шиг байна сайхан сэтгэлтэй хүнээс халуун дотно сайхан энергий мэдэрдэг онгод тэнгэрүүд бидэнд халуун энергий бэлгэлдэг тэр нь өөр талаас харвал хайр байдаг хүн бүх л зүйлийг хайрлаж чадвал дотоод гал нь ихсэж тэр хүнээс халуун дулаан мэдрэгддэг. Тэгвэл дулаан агаар хир дээшээ хөөрдөг билээ. жишээ нь өвөл гэртээ хоол хийж байгаад хаалгаа нээвэл гэрийн дулаан агаар хаалганы дээд хэсгээр гадагш гарч дээшээ уур савсаж байгааг харж болдог бол хаалганы доод хэсгээр хүйтэн жавар орж ирдэг. Бид ингэж гэрийнхээ агаарыг сэлгэдэг биздээ. Тэгэхлээр их дулаан халуун сэтгэлтэй хүний сүнс буюу хийн бие хир дээшээ дэгдэх бол бас дээр очоод юу хийдэг бол гэсэн гайхалтай асуултууд гарч ирдэг.
Тэгвэл одоо эндээс дэлхийн хий буюу агаар салхийг үүсгэгч нэгдэл хэсэг нь хүний биеийн нэгээхэн хэсэг хий сүнс гэдэгтэй утга нэг болж таарах гээд байна. Агаар мандал тэгвэл олон давхаргаас бүтдэг тэр давхаргууд хүний сүнснээс бүтдэг бол тэд нэгдвэл нэгэн их сүнс буюу дэлхий ээжийн сүнсэн бие болж таарах гээд байна. За ингээд дэлхий ээж маань тоос чийг хий гурваас бүтсэн асар том амьтай нэгэн хүн болж таарлаа.
Харин хүн төрлөхтөн дэлхий ээжийг амьтай гэж үздэг билүү???? Түүнийг хайралдаг билүү??? Хэн дэлхий ээжийг амьтай гэж хэлээд хайрлаач гээд гүйдэг билээ шарын шашин уу??? Эсвэл лалын шашин уу??? Өнөө өөрийгөө шүтүүлэгч еэсүүүс хэлсэн билүү??? Харин бөө тархи л ганцхан дэлхий ээж уул ус ургамал амьтан бүгд амьтай бүгд эзэнтэй бүгд их засаг хуулинд захирагддаг гэж хэлээд ойлгуулах гээд бас дэлхий ээжийг уул усаа хайрлахыг номлодог цорын ганц дээд тэнгэр билээ. Эндээс хархад шашин бүгдийн үндэслэгч нь бөө мөргөл мөн болох нь батлагдна яагаад гэвэл эндээс бусад шашин үүсэхдээ ямар нэгэн дутагдалтай дутуу номлолтой тархсан нь одоо хүн төрлөхтөн дэлхий ээжийн амь гээчийг үгүйсгэж хайрлалгүй ухаж хядаж устгаснаас болж эх сүнсний гомдолыг төрүүлж уурлуулж өвтгөж зовоосныхоо хариуг хүртэх цаг нь иржээ. Энд тэнд байгалын гамшиг газар хөдлөлт галт уул дэлбэрэлт үүсэж чадах чинээгээрээ хүн төрлөхтөнтэй тэмцэж байгаа нь сүүлийн жилүүдэд ихсэж байгааг бид бүгд мэднэ.
Хөх толботой монгол хүн бөө тархиа олж их засаг хуулиндаа захирагдаж газар тэнгэрээ аргадаж явбал гай гамшиг биднийг тойрох болно.
Сэдвээсээ нилээн хазайсан бол өршөөгөөрэй миний бичсэн энэхүү нийтлэлд саналаа бичээрэй маш их зүйл дутуу байгаа. Цааш үргэлжлүүлэн бичих болно.
Сансармаа: Таван хүрдэнг өөрийн мэдэх чинээгээр тайлах гэж оролдов
12/20/2011 12:14:00 PM Duulin No comments
Таван хүрдэнг өөрийн мэдэх чинээгээр таллах гэж оролдов
Огторгуй болоод газрын доторхи нууцыг онол болгож
Оршихуйн таван хүрдэндээ удамшилт хүчин хурааж
Оул бие нь эрхийн авъяас олж огоул богосон
Огоул бие нь мон-ыг нэү байдалд голлож монгол болсон
Удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэр дор
Ээж чинь амьдарч явахдаа хүслийн зүйтний
Энэ алтан номоо Мон-ыг голлогч бүгдэд
Энх ам арын өсхэ хурд болгоож мэдвэл зохихуйд өргэмүй
Энд өгүүлээд байгаа оршихуйн таван хүрдэн, удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэрийн талаар ярилцах гэсэн юм. Урд нь чандмана 3 эрдэнийн талаар задалж өгүүлсэн бол одоо энэ чандмана гурваа задалж 5 хүрдэн болгож хувиргавал өнөөх 5 мах бодь гэдгээ ярих болно. Та бүхэнд алтан судар файл хэлбэрээр байгаа бол файнд гэдгээр нь ороод тав гэж бичээд хайгаа үзээрэй. Энэ тавах хүрдэнг миний бичсэнтэй уялдуулж холбох гээд үзээсэй гэж хүсэж байна.
Алтан судар дээр 5 ийг дандаа хүрдэн гэж бичсэн байдаг. Тэгвэл хүрд гэж юу вэ? Та нэг төсөөлөөд үздээ хүрд гэхээр миний төсөөллөөр эргэлдэж буйгаар төсөөлөгдөж байна. Тэгвэл ардын анагаах ухаан зурхай дээрээс 5 мах бодь бие биенээ тэтгэн эргэлдэж байдаг. Яг энэ тухай өгүүлэх гэж зорилоо.
За зурхай дээр өгүүлдэг 5 мах бодын тухай эхлээд өөрийн мэддэг хирээрээ тайлбарлавал. Гал, ус, мод, төмөр, шороо байдаг эд бүгд бие биенээ тэтгэдэг бас хоорондоо харшилдагаар ч байдаг үүнийг хүрдэн хэлбэрээр нь зурж үзүүлвэл илүү тодорхой болох байх.
Энэ зураг дээрээс харвал бүгд зөв эргэлдэх хүчинд орвол амьдарлыг тэтгэх 5 хүчний тухай бага ч гэсэн ойлгох болов уу. Удаах хүснэгтээс харвал хоорондоо зохицох байдалыг эх хүү нөхөр дайсаны шинжүүдээр тодорхойлж гаргасан байна. Жишээ нь: бид төмөрийг хайлуулж сүх хийдэг сүхээр мод хагалж түлээ бэлддэг харин мод нь ус шороо 2 байж ургадаг хөрс шороо нь төмөрийг өөртөө агуулж байдаг харин төмөр зөвхөн галд хайлж урсдаг. Ингээд л амьдрал үргэлжилсээр л...
За тэгвэл удамшил зөв амин хүчин гээд байгаа нь ямар учиртай юм бол бөөн мод төмөр гээд л хатуу биесийг яриад байдаг тэгвэл тэр амин хүчин хүний бие болон сүүтэй ямар холбоотой юм бэ? “Удамшилд ээлтэй хүчний таван эх үүсвэр” гэж юуг хэлээд байгаа юм бол? Хүний биед хийн долоон хүрд байдаг гээд хэлээд яриад байхад бас 5 хүрдэн гээд өөр нэг хүрд гараад ирлээ энэ юу юм бол? Тэр 5 хүрдэн гээд байгаа нь бүр хүний удамшилд ээлтэй хүчин гэхээр их л чухал зүйл болж таараад байна. за тэгэхлээр энэ 5 хүрдэн гээд байгааг дээрх зураг хүснэгтэд үзүүлсэн шиг хүний бие дотор оршдог гээд уламжилалт анагаах ухаан батлаад хүнийг эмнэж анагааж явсаар иржээ. Тэгвэл хүний бие дотор ямар мод, төмөр, гал, ус,шороо байдаг юм бэ? Хачин байгаа биз...
Хүний бие дотор 5 цул эрхтэн гэж байдаг тэр эрхтэнүүд бүгд халуун болон хүйтэн гээд өөр өөр шинж чанартай байдаг. Бүгд бие биесээсээ хамааралтай нэг нь өвдвөл нөгөө нь дагаж хямарч өвчилөх жишээтэй байдаг. За энэ хэсэг дээр илүү их анхаарал тавихыг хүсэж байна угтайчууд тэр тусмаа үүнийг маш сайн мэддэг болох учиртай!!!
Энэхүү зураг нь хятадын хар зурхайн онол гээч дээр байдаг боловч миний бодлоор энэ нь монголын уламжилалт анагаах ухааны нэгэн хэсэг нь болж өгдөг. Магадгүй Монгол улсын нийслэлийг Бээжинд аваачих үед нутгаасаа гарсан судруудын нэгэн хэсэг байж магадгүй гэж боддог. Та бүхэн авах гээхийн ухаанаар тунгаан уншиж ойлгоорой.
5 цул эрхтэн нь 5 сав эрхтэнээ дагуулдаг бөгөөд тэдний шинж тэмдэг илрэл нь цэцэг гээч дээр илэрдэг жишээ нь: уушиг бохирдсон олон жил тамхи татсан хүний хамар дээр барсайсан батга шавсан байх жишээтэй байдаг. Цэцэгээр нь анхан шатны оношийг тавиж болдог байх нь. Нүүрний өнгө хэлбэр дүрс нь тэр хүнийг илтгэж байдаг бөгөөд солонгосын уламжилалт анагаах ухаан дээр хүний аураг харж чадвал хаана ямар өнгө дутсан болон хаана харлаж цоорсныг харж чаддаг хүн бол гайхамшиг гэж хэлж байсан. Тийм хүнд ямар нэгэн оношлох багаж төхөөрөмж судас барих хэрэггүй шууд нүдээрээ хардаг гээд л дэлхийн хамгийн ховор гайхамшигийн тухай яриж байсан. Тэр солонгос багшийн гайхан шагширч мөрөөдөөд ч хүрэхгүй тэр гайхамшигт хүрэх зам бидний гарт байгаа гэвэл та итгэх үү?
5 цул эрхтэн яагаад удамшилд ээлтэй хүрдэн болчихов? Энэ нилээн ээдрээтэй асуудал байгаа юм энэ талаар буюу энэ нийтлэлийг бичихийн тулд өвөөгөөсөө болон хүндэлж явдаг багшийнхруугаа явж будаа идэх хэрэг гарав. За идсэн будаагаа та бүхэнтэй хуваалций.
Бидний мэдэх 7 хүрд байдаг тэгвэл монгол ухаанд 5 хүрд байдаг гэхдээ эд их ойролцоо утга илэрхийлдэг. Ялгаа нь монгол хүрдэнд мэлмийн хүрд хэвлийн хүрд 2 байхгүй. Бас иогчидийн өгсүүлэх гээд байдаг кундалини нь үндэс хүрд буюу хамгийн доод хүрдэнд байдаг гэж үздэг тэгвэл монгол ухаанд тэр зүйл яаг адилаар хирнээ зүрхэн хүрдэнд байдаг гэж үздэг байх юм.
Магадгүй энэнээс үзхэд монгол хүний дээд заяатай гэдэг нь харагдах байх л даа. Энэ тухай дэлгэрэнгүй ойлгий гэвэл иогийн тухай маш сайн олголттой байж энэ хүрднүүдийг ойлгож мэдэх болно. Жишээ нь: (хамгийн доод хүрд “үндэс хүрд” нь иогчидийн талбарласнаар сайн шинж нь “эхийн хайр адил ариухан өсч томордоггүй хүүхэд мэт гэнэн, гэм зэмгүй ёс суртхуунтай хүрд гэж үздэг. Сөрөг шинж нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно” энергийн хүрдүүд ба судлууд Равиндра кумар Редактор Ганеша “рэйкийн багш” номноос оруулав.)
Тэгэхлээр алтан судар дээр гэнэн байхыг энэ дээр өгүүлсэн шиг сайн тал гэж үздэггүй байх нь: Гэнэн
Гэгээрлээс гэгээрэл рүү сонголт хийж чадахгүйн
Гай гэмээр шалгагдах гэнэн хэмээх үйлийн үр байдаг
Иргүн хэмээх амьдрах чадвар хоосорвоос гэнэн болму
Их засгийг халваас гэнэн болгохын нялуун дайн ирмү
Хөх хэмээх ИЭ дүнийг гээж мартваас гэнэн болму
Хөгийн болгох замыг сонгуулдаг шулуун дайн ирмү
Монгол хэмээх хүслийн зүйг хүнээр соливоос гэнэн болму
Морьтон баатрын орныг дай яараар мөхөөх халуун
дайн ирмү
Гэнэн, донгио, хүлцэнгүй байвал гурван дайяарт
Дайжуулагдму
“ Хөх хэмээх ИЭ дүнийг гээж мартваас гэнэн болму” хэмээжээ миний бодлоор хөх толботой монгол хүмүүнд энэ үндэс хүрднээс кундалини өгсөх биш зүрхэн хүрдэнд оршдог гэдэг нь үнэн болж таарах гээд байна.” удаах хурал дээр та бүхэн хүсвэл тодорхой тайлбарлаж өгвөл илүү ойлгох байх “
Зүрхэн хүрдэнг товч тайлбарлан бичвэл” энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархиний хэсэгтэй шууд холбоотой. Тархиний энэ хэсэг дээд ур ухаан хийгээд, бүтээлч үйл ажиллагааг тэтгэн дэмждэг ба зүрхний өөрөөс нь гарах сэтгэхүйн энергийг хүлээн авч дамжуулна гэсэн үг. Тухайлбал бид зүрх хэмээх эрхтэнээ цус шахах миханизм мэтээр бодож ирсэн бөгөөд харин зүрх маань өөрөө сэтгэдэг, гадаад орчин, харьцаж буй үйлүүд, дээд оюун ухааныг мэдэрч тэдэнтэй харьцаж чаддаг оюун ухаант эрхтэн болхыг тайлж ухаарч чадаагүй маань харамсалтай. Энэ хүрдийг сэргээсний дараа титэм хүрдний сансраас хүлээн авсан долгион болон зүрхний өөрийнх нь цохилтын долгионоос үүсэх ОМ гэсэн далд ертөнцийн дуу авиаг, дотоод дуу хоолойг мэдрэх мэдэрхүйгээрээ сонсож чаддаг болно. Хүний тархин дотрох эмх замбараагүй бүх “шуугиан”, удаан үргэлжилсэн практик ажиллагаа, бясалгал дадлагын дараагаар дарагдан номхорч дотоод дуу авиаг сонсох төвлөрлийг олсны дараа л үүнийг сонсох боломж бүрднэ.” Хэмээжээ.
Тэгвэл би үүнтэй санал зөрж байгаа бөгөөд монгол хүн олон жил хичээллэж бясалгал хийхгүй зам мөрөө тэгшилж гэгээрхээр шийдвэл энэ хүч чадал шууд ирдэг гээд хэлчихвэл буруудахгүй болов уу? Өөрөөр хэлвэл монгол хүний тэр тусмаа хөх толботой монгол хүний бие организм сэтгэхүйн түвшин энэтхэг төвдийн иогчидоос өөр болж таараад байгаа юм. Үүнийг өөрийн бие дээр туршин үзсэн учир бардам хэлж чадхаар байна. олон жишээ хэлж болхоор боловч энэ нийтлэлээ төгсгөхийг хүсэв.
САНСАРМАА САЙН ОЙЛГОЖ БАЙНА. ЦААШ НЬ БҮҮР НЯГТАЛЖ СУДЛАН БИЧИХ ХЭРЭГТЭЙ. САЙН УДГАН БОЛОХ ХҮҮХЭДДЭЭ. ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ ГЭЖ ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ХЭЛДЭГ. ТЭНГЭРЛЭГ ТҮВД, ТЭНГЭРЛЭГ ЭНЭТХЭГ ГЭЭД ХЭЛЭЭД ДУУРАЙГААД ҮЗЭХГҮЙ ЮУ. АМ ЧИНЬ ЭВЛЭЖ БАЙНА УУ??? НААНА ЧИНЬ БИ ӨӨРӨӨ ЯГ ЭД НАРТАЙ ЧИНЬ ХАМТ АМЬДРААД БАЙГАА ЮМ. БИЕ БЯЛДАР, ИДЭЖ УУДАГ, СЭТГЭДЭГ ТАРХИ МИНЬ ЗӨРӨӨД БАЙГАА ЮМ ДАА ХӨӨ.
БИДНИЙ АМЬДРАХ ОРЧИН МИНЬ Ч ТЭС ӨӨР БАЙНА. ХУУЛЖ БУДАА ИДЭЖ БОЛОХ Ч ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙ, ОРШИХУЙГААРАА БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. ӨНӨӨДӨР ЭНД БИ ХӨЛС АСГАРААД Л ЖИГТЭЙХЭН. ЭНЭ ЭРЧИНДЭЭ БУЯНТ УХАА ОРВОЛ ХӨЛДӨЖ ҮХЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ЭНЭТХЭГҮҮД ӨВӨЛД АМЬДАРДАГГҮЙ ҮНДЭСТЭН ШҮҮ ДЭЭ. ЗА ТЭР ТӨВДҮҮДИЙГЭЭ ЗУРАГТААР МАШ САЙН ХАРЖ БАЙГАА. ӨМНӨӨС НЬ МИНИЙ ХӨЛ, ДОТОР ЧИЧРЭЭД ӨНДӨР УУЛАН ДЭЭР АМЬДРАХААСАА АЙГААД БАЙГАА. ЮУ ВЭЭ ТЭД ОДОО ШУВУУ АЯТАЙ Л АМЬДАРДАГ ЮМ БАЙНАЛЭЭ Ш ДЭЭ. ТЭР УУЛЫН ОРОЙ ДЭЭР.
МОНГОЛД ӨНДӨР УУЛС БИЙ Ч ОРОЙД НЬ ГЭР НЬ БАЙДАГГҮЙ ЁРООЛД НЬ БАЙДАГ БИЗДЭЭ. АМЬДРАХ ОРЧИНГУУД ӨӨР, БИЕСҮҮД МААНЬ ОРЧИНДОО ЗОХИЦСОН АМЬДРАЛТАЙ ТУЛ ЭЛДЭВ ГАДААД ДУУРАЙЖ ХӨГӨӨ ЧИРЭХЭЭ БОЛИОЧЭЭ! НҮҮХГҮЙГЭЭС ХОЙШ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ, МАХАН БИЕЭЭ ХАРААЧЭЭ ГЭМЭЭР БАЙНА.
МОНГОЛД ӨНДӨР УУЛС БИЙ Ч ОРОЙД НЬ ГЭР НЬ БАЙДАГГҮЙ ЁРООЛД НЬ БАЙДАГ БИЗДЭЭ. АМЬДРАХ ОРЧИНГУУД ӨӨР, БИЕСҮҮД МААНЬ ОРЧИНДОО ЗОХИЦСОН АМЬДРАЛТАЙ ТУЛ ЭЛДЭВ ГАДААД ДУУРАЙЖ ХӨГӨӨ ЧИРЭХЭЭ БОЛИОЧЭЭ! НҮҮХГҮЙГЭЭС ХОЙШ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ, МАХАН БИЕЭЭ ХАРААЧЭЭ ГЭМЭЭР БАЙНА.
ХӨГЖЛӨӨ ӨӨРИЙН ОРНЫ ГАЗАР НУТАГ, МОНГОЛ БИЕ БЯЛДАРТАА ТААРУУЛААЧЭЭ.
УРЖДАР ЭНДХИЙН ШУМУУЛ БОЛОН ШОРГООЛЖИНД БАРИУЛАХАА АЛДААД ХОРЫГ НЬ ХОРЛОНТОЙГООР ЦАЦЧИХААД БАЯСТАЛ БИ ӨӨРИЙГӨӨ ХОРЛОЖЭЭ. АГААРТ Л ЦАЦААД БАЙСАН ЮМС НЬ ГАЗАРТ БУУХААРАА ШИНГЭН БОЛООД МИНИЙ МУУ АЖЛЫН БАГАЖ НОТЕБҮҮКИЙГ МИНЬ ЧАД ХИЙЛГЭЖ, БАС ПЛАШ НЕТИЙГ МИНЬ ЦААШ НЬ ХАРУУЛАН БИ ХИНШҮҮ ХАНХЛУУЛСААР ШАТАВ. ЗАСВАРТ ЯВУУЛСАН БӨГӨӨД ХЭЗЭЭ ИРЭХИЙГ ТЭНГЭР Л МЭДЭХ БАЙХДАА. ГЭНЭН ГЭДЭГ БОЛ НАД ШИГ АМЬТНЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮМ. ӨӨРИЙН БУРУУГАА ДАЙРЛАГА ДАЙРЛАА ГЭЖ ГҮТГЭЛТЭЙ БИШ ДЭЭ ККККК.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.