Гэгээн аавыгаа байхгүйд уйдан цухалдаж Үлэгбэк аавыгаа буулгаж өгөхийг надаас хүсэв. Би ч ойрд их ядруу байсан болохоор Буурлуудыг буулгаж биеэ бариулая хэмээгээд чухам нэг өдөр буулаа. Гэтэл Хаан өөрөө буулаа. Гэгээнтэй ярин Үлэгбек өнөө гарагт байхгүй байгаа үйл хийхээр явсан харин чи өвөг надтай наадаж болно шүү гээд Гэгээнийг эрхлүүлэв. Гэгээн ч оодорч ёстой нэг замбараагүйтэж гарав.
Янз бүрээр үсчиж үзүүлэн, дасгал хийхэд Хаан инээн баясан магтана. Гэгээн ирж Хааны мөрийг өөртөө улам анхаарал хандуулахыг шаардан цохиход өөр отгийн Бууралтай чи ингэж харьцуул толгойгүй болно шүү хэмээгээд түүнтэй эрхлэв. Мөн надтай ярин байхад Гэгээн ирж нүүр лүү нь үлээв. Хаан түүнтэй цаг гаран наадлаа. Ингээд өвөг нь үдэллээ, өндөр эжий иржээ. Улаач охиноо санаад уулзаж учран хэлэх юм байна гээд үдлэв.
Гэтэл Саран ээж ирсэн бөгөөд тэр намайг барьж өгөн, чиний өдөр шөнөгүй шагайх тэр ёлтойсон гэрэлтэй дөрвөлжин хар хэтэрхий ядрааж байна. Миний охин хааяа амарч болно шүү дээ. Ял авсан аятай л түүнийг шагайх ямар хэрэг байна гэв. Гэтэл Гэгээн гүйж ирэн нүүр лүү нь үлээв. Саран ээж ихэд уурсав. Цадиггүй мондив яасан. Хичнээн өндөр дээд хааны үр сад байлаа гэхэд ингэж эрхлэнэ гэж юу байна Яаж мэндлэн хүндлэх ёстойв үзүүл хэмээн загнахад Гэгээн бохирч суугаад өршөөл ирээд нүдэнд нь нулимс цийлэгнэв. Яасан ёсгүй хүүв чи, Өндөр дээдсийн өмнөөс үлээнэ гэнээ. Үр ачаа яаж хүмүүжүүлж байгаа чинь энэв хэмээн Хааныг бас загнав. Хаан бас бохирч суугаад сөгдлөө.
Саран эжий уурлан дэмий ирэв би, ингэж хилэгнэх гэж, ёс журмаа сахицгаа, өөрөө Хаан байж үр ачаа үймээж сургавал чамтай би хэрхэн юу ярихав гээд л баахан загнав. Тэр баяртай ч гэлгүй уурлаад яваад өгөв. Хаан дахин буугаад: "Ширүүн байна шүү. Өндөр ээж" гээд мишээв. Гэгээн сураггүй алга болжээ. Хаан түүнийг өрөвдөн дуудсан боловч Гэгээн өөр өрөө рүү алга болоод өгчээ. "За яахав яахав. Бас ч зөв шүү. Өөр Отогийн Буурлуудтай ингэж ёсгүй харьцуул хэцүүхэн юм болно. Нялх юм яахав ноён болохоороо ухаарна биз. Сайхан амьтан шүү, ийм сайхан амьтан гэж бас байдгаа Тэнгэр эцэг өршөөг миний үрийг" гээд л түүнийг хэллээ. Хаан Гэгээнд хачин их хайртай бөгөөд байнга үнсэж үнэрлэнэ. Ер нь хүүхдэд дэндүү хайртай. Айлын засал хийхэд хэрэв Хаан өөрөө морилсон бол хүүхдүүдийг нь заавал илж, үнсэж аргаддаг зантай. Том өвгүүд дээ гээд л эрхлүүлдэг юм.
Сүүлийн үед миний нотебүүкээс гарах хортой туяаг би маш их мэдэрдэг болсон бөгөөд хуруу хөдлөхөө болин хатгуулж, гар сарвайдаг. Бээлий өмсөлтэй биш, ажлаа болилтой биш, яамаар ч юм дээ. Том компьютер нь арай дээр юм шигээ. Ганц жил гүрийчихвэл ч миний бичих юмс дуусах байлгүй дээ гэж бодож байна. Ясаар нь янгинан, хуруунууд нь хөдлөхөө болих үе их болдог боллоо. Монгол руу би тусдаа гар захисан бөгөөд тэр ирвэл энэ мууг сайхан бүтээчихээд л алсаас бичнэ дээ. Ер нь нотебүүкийг өвдөг дээрээ байнга тавьж бичсэнээс бас өвчин үүссэн тухай уншиж байсан ч би мартжээ. Харин би байнга хэвтэн гараа сарвайтал бичих бүртээ маш их хортой туяа цацарч намайг хордуулан сульдааж байгааг улам мэдэрдэг боллоо. Цөмийн физикч залуугийн зөвлөснөөр дахин тусдаа гар авч бичиж байхаас гэж бодлоо. Хаан бас энэ туяа маш хортой гэж хэлсэн. Мөн Хаан зун нэг том аюулыг Монголоос зайлуулж чадсан шүү хэмээн ихэд баясан инээж байсан шүү дээ. Гэтэл тэр нь Фукушимагийн цацраг дэлхийгээр нэг тархахдаа Монголыг минь хөөрхөн тойроод явж байгаа бичлэгийг үзлээ. Гайхалтай. Би одоо өвөг дээдсүүдээ өрөвдөөд байж чадахаа болих нь яавал тэд нарт хурдан туслаж амирлуулах вэ гэж бодоод байх боллоо. Олон хүчтэй сайхан эрчүүд, дайчид өөрийн эрхгүй үгүйлэгдэж байна.
Олон олон Монголчууд маань үтэр түргэн ухаараад энэ өвөг дээдсүүдээ амраагаасай билээ. Ямар өрөвдөлтэй юм бэ? Хаан минь Найман жарны өмнө Чад хийсэн хирнээ л надтай хамт энэ нэг хар жижигхэн компьютерийн ард хордон хордон суух гэж дээ.
Мөн намайг үтэр түргэн эндхийн Аминуудыг сэрээх хэрэгтэй. Хагас дутуу хэдхэнийг сэрээгээд орхилоо гэж зэмлэв. Зазаза ирэх долоо хоногт би далайн эрэг явнаа. Бас нөгөө нэг гол босс унтаж байгаа нөхөр бий. Өндөр уултай газар бий. Тэр газар очих гэтэл нөхөр явж өгөхгүй байгаа . Хайрт охиноо ирэхээр хамт явна гэж зөрүүдлээд байгаам. Энэ хавийн сэрсэнгүүд нь манай энүүгээр явж л байгаа шүү дээ. Аймааааар өндөр тэдний хажууд дал мод нь хөлнийх нь шилбээр татахаар өндөр юм байна лээ. Гэхдээ их тайван дөлгөөн Сүнснүүд байсан. Удахгүй би Боссыг нь сэрээчихээд хэмх хатгаад өгнөө хэхэхэ. Эндхийнхэн Христ шашинд бүрэн автсан юм. Гэтэл өөрсдийнх нь унаган шүтлэг яг Монгол шиг сэргээд ирэхээр ёстой гоё хөгжилтэй юм болно доо. Энэ тайван аугуу том сүнсүүд нэг догширвол ёстой самраад өгөх биз янзтай. Ааа мөн гогохон юм болно доо. Бүр алгаа үрмээр. Энгийн хүмүүс та нар хардаг ч болоосой доо.
Удахгүй он ч гарах нь хааны тогтоож өгсөн хугацаа зургаан сарын нэгнээр дуусна даа. Эрхэмүүд юу бодож байна. Тэнгэрийн Гэрэл айлтгалыг одоо дахин уншаарай. Би бас дахин тайлбарлаж өгье.
Хүн гэдэг бол нуль энерги буюу эрчим хүч. Та нарыг элдэв хэлбэрээр дүрслэе гэвэл маш амархан. Нэг муу төмөр утаснууд шүү дээ. Тог өгвөл дамжуулдаг төмөр утаснаас ялгараад байх онц юм байхгүй. Яахав хэлбэр дүрстэй, амьтай энээ тэрээгээрээ л ялгарч байна.
Бөө болсон хүмүүс хэлээрэй дээ. Танай чийдэн тэсэхээ больж байнга бууддаг, бас маслож өмнөх амьдралаасаа илүү та нар энэ тогны асуудлыг анзаардаг болсон байгаа. Манайх өмнө нь хааяа л тог хэмээн ярьж чийдэнгээ хичнээн сард сольдог байсан. Одоо бол хэцүү шүү. Бараг л өдөр бүр шахуу шатаж, бас ихэнхи цахилгаан бараа шатдаг болсон. Гар утас цэнэг нь маш амархан нурна. Илүү хүчдэл ирж байж л шатдаг нь хууль.
Та өөрийгөө би хэн бэ? Ямар бүтэцтэй вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Бөөөгс бүдүүн, толгой бөөөндгөр, цээж хааавтгай гэх мэтээр нүдэнд үзэгдсэнээр нь ойлголгүй Хүн юунаас тогтож, дотор нь юу байдаг вэ гэдгийг л сана. Та нар мах, цус, яснаас л бүтдэг хэмээн мэдэмхийрэв ч тэд юунаас бүтдэгийг бас мэдвэл зохино. Хүнийг юутай ч зүйрлүүлэн бодож болно. Жишээ нь Тортыг аваад үзье. Гурил, өндөг, хөөлгөгч, элсэн чихэр, давс мэтхэнээс бүтдэг ч гаргахдаа ганган хэвэнд цутгаад гоё юмаар янзалчихвал гоё торт, паглайлгаад тэгсгээд хаявал кексэрхүү, за тэгээд давсаа мартвал давсгүй, чихрээ мартвал чихэргүй, ихдүүлбэл нялуун, дорож хийвэл сэгсийж, мартвал наалдан пад болдог. Хүнийг ч бас ингэж хийж болно. Худлаа гэвэл та нар яахаараа зарим нь мисс, мистер болоод зарим нь царай муугийн тууль, дууль болоод байдын.
Сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонд Торт байтугай Споонжи хэмээх сав угаадаг хөөсөн алчуурууд хүртэл амьтай болон яриад ажил хийгээд л байгаа шүү дээ. Үүнийг хүүхэлдэйн кинонд бүх л юмыг хүн бүтээн амилуулж, яриулж, тоглуулж байна. Үүнтэй яг л ижилээр бид өөрсдөө бас хэн нэгнээр амилуулуулсан тоглоомууд гэдгээ сэтгэх хэрэгтэй. Үүнийг Бурхан, Бүтээгч эзэн энэ тэр гээд л элдэв янзаар л нэрлэсээр л ирсэндэг. Түрүүний хийсэн Тортуудаа бодоцгооё. Гоё ганган хийсэн бол бид идчихдэг, муухай бол амсаад идэхгүй, Удвал торт өөрөө муудаж хаяна. Хүн Торттой л адилхан байнадаг. Цаг хугацаа, амьдрал, зориулалт нь л өөр болохоос ялгараад байх юм ер алга. Тортоо хийхдээ заавал бас халуун илчээр болгож байж л болгож идэхээс түүхий гурилаа бид иддэггүй. Тортоо дутуу минут болговол муухай болон түүхийрнэ, хэт шарвал түлэгдэнэ. Тортыг болгох болгохгүйг хэн шийдэж байна вэ? Дукоов гээч шийддэг. Тэгвэл хүнийг хэн шийдэх вэ? ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ шийддэг байх нээ.
ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ за энэ бол хүн та бидний хувьд гол шийдэх илч туяа шарах багаж байх нь. Тортоор бодвол шарах шүүгээ. Шарах шүүгээг Эзэн нь ажиллуулж цаг энэ тэрээ тааруулдаг. ТЭНГЭРИЙН ГЭРЛИЙГ БУУРАЛ ДЭЭДСҮҮД ЭЗЭМШДЭГ. Шарах шүүгээ бол болгоод идэх зориулалттай бол Тэнгэрийн Гэрэл бол ухааруулах, цэвэрлэх зориулалттай Дэлхийг хамгаалах Галактикийн зэвсэг. Лазер зэвсэг ч гэж болно. Энэ зэвсгийг эзэмших эрхийг Буурлууд авсан байгаа даа. Өөрөөр хэлбэл ЧИНГИС ХААН энэ зэвсгийн эзэмшигч нь шүү дээ. Ажиллуулахад маааш амархан.
ХААН маань ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ АЙЛТГАЛд бүхнийг бичсэн байгаа. Зарим хүн Хааныг маань нэг тэнэмэл БУУМАЛ ухааны юм бичин доромж үгээр дайрчээ. Буумал гэдэг бол сайн үг биш шүү. Мал л буусан гэсэн үг. Тийрэнгүүдийн Хааныг л Буумал гэх байхдаа. Хичнээн жил Бөөгийн ёс жаяг алдсанаас хэлэх хэлэхгүй үг хэллэгүүд маш их дэлгэрчээ. Нэг мэдэмхий нь нэг үгээр цэцэрхээд л түүнийгээ Бөөгийн хууль гэж бодох юм.
Бөө бол Онолгүй Онолтой. Бөө бүрийн буулт өөр Бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг л ганц ОНОЛ бий. Цээрлэх ёс болон ерөнхий юм байвч чухам ОНОЛГҮЙ учраас л ТЭНГЭРИЙН МЭДЛИЙНХ байж чаддаг. Тэгэхгүй бол Христ, Будда, Мухамед мэт шигүүд сүүлийн үед Наран ээжийн сургаалын үндсийг тавигч гэх мэт мэдрэлтэнгүүд өөрийн болгох гэж өмчлөх гэж хэдэн мянган жилээр оролдож байнадаг. Тэнгэр бол тухайн цаг хугацаа нийгэмд тохирсон арга хэмжээнүүдийг хэн бугайгаас ч үл хамааран хийж чадаж байдаг онцлогтой.
Монголчуудын Хөх толбо ямар учиртай вэ? Тэр нэг үгээр хэлбэл соронз мэт, атом мэт үүрэгтэй. Дэлхийн татагдах хүч байхгүй бол бид дэлхийгээ цуглуулах гэж бөс дээсээр баглан, хадаас цавуу ашиглах уу??? Дэлхийн хөрсөнд байх ёстой эрдэс баялаг, төмөр металлууд, алт мөнгүүдгүй бол хэдэн сул шороогоо цуглуулан түүн дээрээ гишгэж явах гэж хөгөө чирэх байлгүй. Кккккк та ажилдаа байтугай ООныхоо өрөө рүү ч орж чадахгүй шүү дээ. Дэлхийн гагнаасууд бутарвал. Гэр бүлээрээ хэдэн биенийгээ оосорлож хүлчихээд өлсөж үхэлтэй биш. Нөгөө дэлгүүр байсан газар салаад явчихна гэж сэтгэ. Хүн өөрөө бас соронзон орны нөлөөнд байдаг. Алив илч энерги хэтэрвэл дэлбэрнэ. Дутвал муудна сульдана. Ихдээд л хавдар ургаад л томроод л, багадаад л дотроо илжрээд устаад л байгаа ч та нар түүнийг өвчин гэж нэг нэр өгчөөд ойлгодоггүй.
Уг нь би бүтээгч байсан бол илүү хорлонтойгоор хийх байсан юм. Эд эрхтэн нь салаад зугтаадаг болгосон бол энэ хүмүүс яаж араас нь хөөж гүйх болоо. Жуун гэсэн чинь л нэг нүд нь газар уначихна. Аваад л ухархайдаа чихэж оруулж байтал жуун гэсэн чинь л хөл нь салаад явчихна. Гэрийнхэн нь араас нь хөөж барьж аваад авчирч хийнэ. Жуун гэсэн чинь зүрх нь гарчихсан нэг гоё хүүхэн дагаад явчуул авгайдаа дороо баригдана. Авгай нь нэг гогцоо дэгээ төмөртэй гялс дэгээдээд өөрийнхтөйгөө наалдан падаар наана. Жуун гэсэн чинь хамар нь хоолны гоё үнэр авчихсан нэг ресторанд ороод суудал авчихсан байна гэх мэтээр. Даанч би бүтээгч биш, бурхан ч биш, мөрөөдөгч л юм даа.
Бүх л юм утга учиртайгаар холбогдон бие биендээ ДЭМ болон амьдардаг. Дутуу зүйлсээ нөхөж, илүү зүйлсээ гаргаж. Бүх амьд амьдрал харилцан үйлчлэлцэн бие биенээсээ хамааралтай оршдог. Үүнийгээ годил толгойтууд ер ойлгох шинж алга бөгөөд нөгөө газрын гагнаасуудыг ухаж гаргаж амьдралын тэнцвэрийг өөрчлөн бүгд мөхөх замыг сонгожээ. Гэтэл миний өвөг Дээдсүүд маань үрсдээ хайртай учраас мөхүүлэхийг хүсэхгүй байна. Газраа ухан байж баяжсан Улсын сар бүр өгөх хорин нэгэн мянган төгрөгнөөс болж миний Гэгээнээ эхнэр ч авч чадахгүй, үрээ ч үзэхгүй хагартал баяжсан аав ээжтэйгээ хамт талийгч болох сайхан гэж үү.
Дахиад л би бас амиа гэр бүлээ л бодохнээ. Гэтэл энэ дэлхий дээр хүн ганцаар амьдарч байгаа биш. Дэлхийд хэрэгтэй, хайрыг нь татсан өч төчнөөн түм буман амьтан ургамал бий. Дэлхий тэнэг хүнээс болж мөхөж сөнөх хэрэг үгүй. Иймээс Дэлхийг хамгаалах хэрэгтэй. Түүнийг бусад ах дүүс амь нэгтэнгүүд нь хамгаалдаг юм. Иймээс дэлхийг сүйрүүлэх гээд байгаа хүнийг ялгаж устгах нь Дэлхийд хэрэгтэй. Тэнэг хүмүүс өөрсдийгөө зөвхөн бууны сум, олсны гогцоо, бялт сүх гэх мэтэд л үхдэг мэтээр төсөөлдөг. Хүн сүргийг нядлах амархан. Дайнаар нилээд нь биенийгээ хорооно, өвчнөөр үхнэ, осол гамшигаар үхнэ. Тэгээд ч тэд ухаарахгүй л байгаа байхгүй юу? Иймээс та нарын бүтсэн бүтээгдэхүүнээр чинь устгах арга эцсийнх байдаг. Тэр нь та нарын бие цогцос. Та нарын анхдагчгүй бол бүтэхгүй бие цогцосын эд эс болох атом, нейтронууд. Бүгдийг нь устгах хэрэг үгүй. Өөрийнхөө үгэнд орсон талыг л үлдээнэ дээ.
Тэр Хаан буусан нь худлаа гээд хөх инээд нь хүрээд байгаа нөхдүүд анхаараарай. Аянгат шулам дүрдээ маш дуртай шүү. Алгаа ташаад л тэг тэг үзүүлээд өг гээд хатгаад байгаа юм чинь хэхэхэ. Яаж устгах талаар мөөөн ч их битүү үгээр би блогтоо хэлсэн дээ. Та нар эрчим авдаг. Та нар сүү уул даа, Эрчим ав гээд л хичнээн олон хүнийг аврах гэж зүтгэв. Авсангууд үлдэнэ дээ. Итгэхгүй байсан ч хэлээд уншаад амжсангууд санаа амар байж болно. Гэхдээ шийтгэл амсана. Харин тохуурхан доромжилсон Хааныг ад үзсэн болгон өртөх болно. Баригдахгүй гэж бодно уу. Та Тэнгэр Монгол Газар гэсэн дуудлага үг уншихдаа оогт санамсаргүй уншсан. Яагаад гэвэл тэр дуудлага номд бичээтэй байсан юм чинь. Гэтэл энэ үг чинь АМЬТАЙ байжээ. Энэ нууцыг ХААН өнөөдөр над хэлсэн юм даа.
Үнэн чамбай нарийн аргаар боловсруулжээ. Аан гээд уун гэж бай. Та энэ дуудлага уншихад огшин сүйд болж, баярлаж, зүрх нь догдлон Хааныг хайгаад гүйгээд ирсэн хүмүүс бий. Тэд бол цаана нь нуугдаж байсан таны хамгаалагч өвөг дээдсүүд юм. Тэд үүнийг хүлээн байсан бөгөөд дуудлагаа сонсуут л хөөрөөд гүйчихсэн хэрэг. Ямар их хөөрхөн өрөвдөлтэй гээч. Үрээ хамгаалах гээд л анаад л сууж байсан байгаам даа. Ийм ч учраас манай Гэрт холбогдсон бүхэн өндөр Тэнгэртэй, гайхамшигтай өөрийн бодол сэтгэхүйтэй онцгой хүмүүс нь ялгараад давхиад иржээ. Тэд өмнө нь Будда ч сонсож байсан, Христ ч судлаж байсан, Бясалгалд ч явж байсан, Рейкидэж ч байсан хүмүүс би. Зарим нь бүр огт шүтлэггүй ч хүн байсан.
Зөвхөн зүрх сэтгэл нь оволзоод тогтож сууж ядаад яаж ийгээд холбогдох гээд гүйгээд ороод ирсэн байдаг. Өөрийгөө таних хэрэгтэй. Их Хаантай өмнө нь холбоотой байсан, түүний алтан ургийнхан, түүний анд нөхдүүдийн үрсүүд л сэтгэл зүрхээрээ зарим нь өвгөдийнхөө хэлснээр гүйгээд хайгаад олоод ирээд байна. Би энэ бүх холбогдсон хүмүүстээ надтай холбогдсон түүхээ сайн хадгалж дурсаж байгаарай. Дараа дараа хөврөх энэ хачин үлгэрүүдийн нууц байсан байна шүү гэж анхааруулж байна.
Харин нөгөө хэсэг нь уншчаад тоох ч үгүй, шоолон инээнэ. Шаал худлаа гэж эсэргүүцэн уурлана. Гэвч энэ хүмүүс Тэнгэр Монгол Газар үгийг уншиж, сонссон л бол будаа. Учир нь бас л энэ дуудлагаар тэд Туяа буюу Тэнгэрийн Гэрэлтэй холбогдсон бөгөөд түүнийг алхам бүр ярьж хэлэх бүхнийг Онгод сонсох ажээ. Иймээс энэ хүмүүс шөнө хар дарж зүүдлэх, өвдөх шинжүүд илрээд байна. Яааанз бүрийн аргаар чамайг ёстой мэдрүүлэх шиг болно доо. Энэ удаадаа бол яахав зөөлөн байгаа ч зургаан сарын нэгнээс хойш бол жинхэнэ төрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг, ам араа мэдэхгүй чалчвал яадаг вэ гэдгийг үзүүлж өгөх нь дээ. Хааны онцлог бол энэ бөгөөд үүгээрээ тэр ХААН ажээ. Яаж тэр энэ бүхнийг хийж сэтгэж байнаа хахаха. Үнэн жаатай. Сонсдоо.
Дэлхий маань ойрын жилүүдэд энергийн эрчим хүчний өөр түвшинд шилжиж байгаа улмаас тэр цацрагт л тохирсонгууд нь амьд үлдэж амьдрах ёстой. Нэгхэн өдрийн дотор гэж бодно уу горьд воо. Тамлан байж тонилгоно доо.
Амарханаар бодоцгооё. Та зөвхөн улаан гэрэлтэй орчинд байхдаа яадаг вэ? Уур чинь хүрээд л эцэж ядардаг биз дээ. Сайхан Бух болно доо. Үгүй ядахдаа л шөнө унтахдаа гэрлээ унтраагаад унтдаг. Тод гэрэлтэйд унтаж чаддаггүй. Хэлмэгдэлтийн үед өндөр сандал дээр суулган Тод хурц гэрлээр шарж ядраадаг тамлал байсан нь яажийгаан одоо. Нэг муу чийдэнгийн гэрлийг л вольтийг нь нэмээд, хасахад л таны наад таван мөч, тархи толгой чинь яаж ангас ангас хийдэг билээ дээ. Зурагт өдөр шөнөгүй үзээд яаж толгой чинь өвддөг бэ? Хүүхдүүд чинь комьютер тоглоомд донтоод ирэхээрээ шар хад явдаг биз дээ. Нэг муу зурагт, компьютер мэтхэний эрчим туяанд л энэ шүү дээ. За тэгээд цааш нь туяа эмчилгээ хийхээр яаж үс чинь унан халзковууд болон алчуур зүүдгээ сана. Энэ бүхэн чинь ТУЯА буюу ГЭРЭЛ гээчүүдийн л үйлчлэл.
Гэтэл юун зурагтны гэрэл байтугай ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ өөрчлөгдөн цацрах болоод байгаам даа. Таны бие энэ гэрэлтэй ойлголцон нэг ижил түвшинд байж чадвал улам сайжрах түүний түвшинд хүрэхгүй бол өвдөх, эсэргүүцвэл элдэв сайхнаар тамлагдан устах ийм л сонголт байгаа нь гайхмаар.
Та нар харгис хэрцгий гэх нүү. Харин ч Хаан уян зөөлөн байна. Урьдчилан анхааруулж бас яаж давж туулах, арга замыг нь зааж өгөөд аль болох олон хүнийг аваад үлдчих санаатай өөрийгөө доромжлуулаад л тэсээд л суугаад байнадаг.
Эндээс гарз хохирол бага амьд мэнд мултрах арга нь ӨӨРИЙГӨӨ ТАНИХ арга. Би хэн бэ, яах гэж төрөв, би ямар зохион байгуулалттай төрсөн юм, юу хийх вэ?, яг одоо юун дээр алдаж буруу бодсон байна, яаж засрах вэ, яаж буруу зуршлаасаа салах вэ, яаж мууг устгах дайчин болж Тэнгэр Хаандаа туслах вэ, Яаж дэлхий ээжийгээ аврах вэ, би юугаар тус болох вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Гавьяа байгуулж чадахгүй юм бол Гай бололгүй байх хэрэгтэй. Ёс жаягийг нь даган мөрдүүл л болоо бус уу. Ухаан санаагаа гэгээрүүлж, Тэнгэрийг хүндэлж, буруу зуршлаасаа салах хэрэгтэй.
Хаан маань өөрийн шинэ цагийн дайчдаа бэлдээд эхэлсэн бөгөөд тэднийгээ Гэрлийн Дайчид хэмээдэг. Энэ хүмүүс Гэрлийг нэвт шингээн өөрсдийгөө цэнэглэж, Гэгээрлийн үрийг тарьж, Хар Сүнснүүдийг тонилгон, Дэлхий ээжийгээ аврах болно. Ер нь Гэрлийн хүчийг шингээн ХӨХ ТОЛБО бодисоо сэргээхэд хүн цаанаасаа өөр болдог. Өөрөө л хэнээр ч шахаж шаардуулалгүй архи тамхинаас гарч, амар тайвныг олон биеэ тэнцвэржүүлж, уулга алдахаасаа өмнө ухаанаа зардаг, гэрлийн дайчин болдог. Цаанаасаа улай үзэх, муу юм хийх харах дургүй болдог, өөрийн үндсэн сүнснийхээ өмнөх үйлийн үрийг цэвэршүүлж чадах учраас өөрт ирэх олон муу муухай зүйлийг холдуулж чадна, уярал хайрыг мэдэрч, зүрх нь баярлаж гунихыг бүх биеэрээ мэдэрдэг.
Та яагаад уурлахаа болин олон хүнийг өөрөөр харж чаддаг болж уучилж чаддаг болж тэднийг аврах юмсан сайн зүйлс хийгээд өгчих юмсан гээд л тус нэхдэггүй болж байгаагаа ухаарна.Та чин сэтгэлээсээ түүнд туслахад эргээд хэзээ нэг цагт тэр хүний үр удам таны үр удамд их тус хүргэхийг мэднэ. Дэлхийд Хар Сүнс ноёлосноос болсон эрчмийн алдагдлыг таны өөрчлөгдсөн сайн эрчим нөхөж төлжүүлнэ. Ердөө л та өөрчлөгдсөнөөр хүн тус бүр өөрчлөгдсөнөөр л дэлхийг аврах Тэнгэрийн үйлст нэгдэж их буян болж байгаагаа ухаарах хэрэгтэй. Өнөөдөр та эдийн засгийн ямар ч боломжгүй байж болно. Гэсэн ч та хүн л юм бол сайхан сэтгэл гаргаж сайн эрчим яагаад үйлдвэрлэж болохгүй гэж. Маш амархан шүү дээ. Бусдад хайраа түгээн, хар шуналаас татгалзан өөрийгөө цэвэршүүлж, эрүүл биетэй, эрчимтэй болон Хар Сүнсийг өөрөөсөө, гэр бүлээсээ хөөхөд л болоо шүү дээ. Харин чадалтай эрчимтэй дайчин залуус бол Гэгээрэлд хүчээ зарж, хувь нэмрээ оруулж Дэлхийг цэвэрлэхэд идэвхитэй оролцох ёстой.
Дэм дэмэндээ Дээс эрчиндээ гэж сайхан үг байдаг. Гэгээрэл бол булан тохиод ганцаар суун баахан бясалгаж болсон болоогүй юм бурахыг хэлдэггүй. Өөрийгөө хэн гэдгээ танин мэдэж, яах гэж хаана амьдарч байгаагаа мэдэж, юу хийхээ ухаарвал Гэгээрэл болно. Тас Харанхуй энэ хар ертөнцөд гэрэл гэгээ оруулахыг л Гэгээрэл гэж байгаа хэрэг. Гэгээрэхэд тэгж их зовоод хэдэн боть ном уншаад цээжлээд байх шаардлага үгүй. Өмнөх түүхээ Үнэнээр нь мэдэж авч, Мэдвэл зохихуй гэх анхан шатны Сүнс амьдрал өөрийн орчингоо ухаарч, өөрөө амьдрах хугацаандаа зөв амьдрахыг, үр удмаа бохирлож бузарлахгүй байхыг гэгээрэл гэнэ.
Наад захын анхан шатны амьдралаа ойлгохгүй бол Гэгээрэл биш. Мунхагжил. Мунхаг байх нь Хар Сүнс орших хамгийн таатай орчин. Бас муу санаатнууд ашиглан дарлах хамгийн таатай амьдрал учраас л тэд түүхийг чинь үгүйсгэж, Тэнгэрээс таслан, харанхуй бүдүүлэг харалган болгож, архинд толгойг чинь мэдүүлж, тамхиар толгой уушгийг чинь хордуулж байгаан. Монголчууд архичин болох нь Хужаа нарт ашигтай. Хужаа нарыг өөрсдийг нь хар. Навсайтал уугаад байхгүй л байгаа биз дээ.
Хамгийн анхны нийтээрээ архидах архины үүдийг нээж өгсөн нь ӨВГӨНТ хэмээх хужаагийн хямд хөөрхөн архи шүү дээ. Бэлгэнд л явж эхэлсэнг санаж байна. Яасан хөөрхөн юм бэ хүний ам хаахад гээд л цагаан сараар цуглуулж байсан байх даа. Хичнээн жилийн өмнө Хужаагийн бодлого ингэж Монголд орж ирж байсан одоо хар. Үр дүнд нь өөд уруугүй харж унасан эр эм сэгсийсэн бузар архичингууд нил болжээ. Үр хүүхдүүд нь бүр долоо молоон насандаа архи уудаг арван хоёртойдоо архичин болоод хөлдөөд үхэж далд орж байнадаг. Үртэй хөврөлтэй нь устгах гэж энийг л хэлдэг юм даа. Сүүлийн үед ямар их баярыг тэмдэглэж хөөрцөглөж байгаагаа харчих.
Хэнд хэрэгтэй юм тэр гадаад лам Валентины дурлал. Солиотой юм. Өөрсдөө дурлаж мэддэггүй донгионууд юм уу? Хүнд хайртай болоод сэтгэлээ илчилж чадахгүй арчаагүй болтолоо дориотоо юу? Эсвэл нөгөөх нь чоко идэж байж л энэ над хайртай юм байна гэдэг мэдрэл болоо юу? Хайр дурлалыг хүртэл бизнес болгон нэг хэвд цутгах дэлхийчлэн даяарчлах бодлого эхлэж байна. Үр дүнд нь хэдхэн хүн баяжина. Алив хайр сэтгэл гэдэг өөр өөрийн онцлогоороо л сонин сайхан байдаг биз дээ. Одоо хэн хамгийн их үнэтэй бэлэг өгснөөр нь хайрыг үнэлдэг болох нь. Үүнээс болж хайран сайхан залуус ядуу зүдүү хайртай хүндээ ганц бэлэг авч өгч чадахгүйгээсээ ичээд харьцаж чадахгүй байсаар алдаж байгаа залуус их байна даа. Хайр чинь бэлэг биш, мөнгө биш сэтгэлийн илэрхийлэл, адал явдал л байвал дурсгалтай байдаг.
Манай нөхөр бид хоёр бол хар нялхаасаа л хэрэлдэж зодолдож, хэлхэлдэж, тэврэлдэж өссөн хоёр. Надад түүний өгдөг үнэтэй брэндийн бэлгүүд ер таалагддаггүй ч өчүүхэн жижигхэн бэлгүүд нь хайр хүргэдэг. Айлд ороод ирэхдээ хоёр гурван чихэр тавгийг нь хуурайлаад аваад ирчихсэн хүүхдүүдээ унтсаны дараа ухаж гаргаж ирэн надад өгдөг. Хаяа мартаад нөгөөх нь нялцайж наалдаад цамцанд нь заваарчихсан байдаг. Зкзкзкзкзк гэж үглээд л би хагасыг хүүрийг нь түүж идээд цамцыг нь угааж өгнө. Өгөр царайлчаад архи уугаад ирвэл хаалгаараа түлхэж гаргаад хаячихад хэдэн минутын дараа гаднаас дуудаж өгнө. Айл амьтнаас ичсэн би цонхоороо хартал өөөө сайхан шанаагаа тулаад хөшөөний хажууд хэвтчихсэн гараа даллан инээж хайртай шүү гээд л дуулж байдаг. Хар тэнэгээ хүн сонслоо, ичдэггүй дуракаа чимээгүй гээд л би порчикоороо толгойгоо гаргаад хуруугаараа амаа таглангуут Ход ход инээгээд л гүйгээд ороод ирэх зальтай амьтан.
Алчих уу чамайг яадын гээд архирахад майкаа модонд өлгөчихсөн цагаан тугаа мандуулаад л инээж байдаг алиа амьтан. Саллаа мэд үү, сайхан амьдарсугай гээд хөөгөөд явуулахад харанхуй шөнө утасдан зочин буузанд байноо, энд сайхан байноо, сүүтэй цай ирж уу хөө, гараад ир болзоодохы хөө гэж ам ангайлгана. Зангианыхаа нэг үзүүрийг өгөөд л би нохой шиг л байя чи хөтлөөд яв даа хав хав гээд л элэг аваад хаяна. Яахаараа ийм гажиг байдаг байнаа зкзкзкзк гээд л би хууртагдаж орхино доо. Жаргал зовлонгоо бид хоюулаа л хамт туулж, уйлж дуулж байсан. Хатуу ширүүн ч гэлээ хамгаас илүү өөрийг нь хайрлаж, хамгаалж байдаг намайг тэр маш сайн мэднэ. Түүнд хэрэгтэй эрхтэн байвал би эргэлзэх юмгүй л өгнөдөг. Хэн нэгэн түүнийг дээрэлхвэл тээнэглэзэх юмгүй л гөвөөд өгчих дайчин авгайгаа тэр сайн мэддэг.
Даанч ширүүхэн шулуухан гомдтол нь хэлэх ч өрөвдөөд уйлдаг сонин зантайг багаасаа тэр мэддэг. Иймдээ ч амьдрал минь үргэлжлээд л байдаг юмдаа. Мөнгөгүй болох ч үе бий, мөнгөтэй болон туйлах ч үе бий, орост дээрэмдүүлээд барьцаалагдаж байсан ч үе бидэнд бий. Дэлбэртэл шатаад өрөнд орж байсан ч үе бий. Гэнэт Тэнгэрээс бэлэг ирээд туйлж гарсан ч үе бий. Хоюулаа хоосон хоноод хоногийн махаа хэд хуваан дараагийн цалин хүртэл хүүхдүүддээ л бантан эмирч өгдөг үе ч бидэнд байсан. Амьдрал үүндээ л утга учир нь байхаас биш нэг өдрийн баяр цэнгүүнд утга учир байдаггүй.
Хүний амьдралын хөгжилтэй дурсгалтай олон сайхан зүйлийг бэлэг сэлт, мөнгөөр эхнээс нь урхидаж, баяр болгон жишиг тогтоох нь буруу. Сүүлийн үеийн залуус маань маш эмзэг хүлээн авч Валентины баярыг гэгээн хайрын баяр хэмээн хэт романтик бодон хайртыгаа зовоодог болсонд би харамсдаг. Гэгээн хайр бол амьдралд л байх ёстой болохоос түүнийг нэг ганц баяр болгоод хавтгайруулаад, бас утга учрыг нь алдагдуулаад л, үндэстэн ястнаараа тэмдэглээд дуурайгаад байх нь инээдтэй. Манай түүхэнд түүнээс ч сайхан хайрын домгоор бүтсэн Морин хуур байдаг биз дээ. Хөхөө Намжил болон хайртай хүүхнийх нь тухай бүр түүхтэйгээр барахгүй бэлэн морин хуур нь хүртэл гарсан эгшиглэж байдаг. Дурлахдаа ч хүнийг дуурайж эхэлбэл ХАЙР гэдэг утга учиргүй зүйл болдог.
Гэгээн Валентины хайрыг бизнес болгосноос хүмүүс мунхарч байна. Дурлалын өч төчнөөн домог байдаг. Монгол хаан ч Мумтаз хатандаа Таж Махал барьж өгч байсан. Богд ууланд эр, эм овоо гэж бий. Удган болон Лам хоёрын дурлалтай холбоотой. За тэгээд амьд амьтан болгон л дурладаг байтал заавал бас нэг гадны дурлалыг жишээ болгон мөнгө болгосноос болоод шаналж өөрсдийгөө зовоох хэрэг юун хүүхээд. Балэнтээнаа малинтээнаагүй наад зүрх сэтгэл чинь ажиллахаа байчаад байна уу үгүй юу аайн. Битгий хүүхдүүдийн хармаа хотыг нь бодогдуулаад шаналж ядаж байгаа ариун зүрхийг нь бас зоос мөнгө чоко мокодуулж хоёрдуулаад бай. Гэдгэнэж годгоноод гоо үзэсгэлэн нь гялбаад байгаа охидууд хичнээн олон хархүүгээс чоко авна тэр хирээр хэдхэн жилийн дараа бүдүүн мэгж шиг авгай болчоод хань дуудаад өгөөч гээд байв даа.
Би нэг инээдтэй яриа сонсож байсан юм байна. Хоёр хүүхэн Бөөгөөр хань дуудуулжээ. Нэг нь тарган хонины гуя, нөгөөх нь чөргөр хонины гуя аваачин засал ном хийлгэтэл жилийн дараа яг дуудсан дуудсан гуянуудтайгаа суусан байсан гэдэг. Нэг бүдүүн бялцгар залуу, нөгөөх нь ямааны гурав шиг хорчгор залуу байсан гэнэ дээ. Бөө болохоосоо өмнө сонсож байсан бөгөөд хүүе аятайхан хонины гуя олмоор юм байна зкзкзкзк гэж арзайтлаа инээн байсан билээ би. Тэр ч мундаг бөө байсан бололтой Хонины гуяануудыг шууд залуу болгоод өгчихдөг. Би дутах юун гахайн гуя юмуу, тахианы мөчөөр туршиж дуурайж үзүүл яадаг болоо ккккк. Батлахын тулд аймаар том биетэй тарган бүдүүн хүүхэнд тахиан мөчөөр нь, жижигхээн чөрчгөр хүүхэнд гахайн гуяар даллаж дуудаж үзэх юмсаан хөхөхөхө. Биелэхийн бол Янзтай. Захиалга аваад л байхаас яахав. Тэмээний гуя, Адууны хаагаар нөхрөө дуудуулая гээд хүрээд ирүүл яалтай билээ кккк.
Зарим нь бүх малын гуя аваад ирүүл яанаа. Үйлчлүүлэгч юу хүснэ болий ш дээ. Үйлчлүүлэгч бол Хаан гээд л сууж байхаас даа хахахаха. Хүүхнүүдийг юугаар дууддаг юм болоо??? Би энэ талаар сонсоогүй ш дээ. Зазаза Буурал минь намайг загнаад уналаа. Аянгат гуай АМАА, АМАА, АМАА гэнэ үү. Ам чи дуугүй бай. Гэвч гар минь бичиж байгаа юм чинь ккккк. Сайхан даа. Хүүхэн дуудах аргыг угтангуудтайгаа зөвлөн олж авнаа хөө. Сайхан хөгжилтэй сэдэв байна. Ийм юманд манай Угтангууд маш сайн тархи нь ажилланадаг. Харин дайснаа яаж устгах вэ? Яаж байлдах вэ юмуу Алтан судраас тайлаадах гэвэл хэлгүй, дүлий болохнээ тоохгүйдээ хэхэхэхэ. Сүүлийн үед Хааны цуглуулсан хүмүүст улаач болох ёстой угтангууд хэт их байгаа бөгөөд би тэдэнд элдэв бусын хэрэгтэй, хэрэггүй хичээл заадаг юм.
Балээнтэний баяраар Олон хөвүүд найз охиндоо бэлэг авч өгч чадахгүй шаналж байхыг нь би сонссоон. Бас олон охид тэр баярыг сүржигнэн хоорондоо гайхуулан, нэг л олон хар юмнаас бэлэг авч чухам л өөрөө борлогдчих гээд байгаагаа гайхуулан шагшрахыг сонсоод толгой сэгсэрч байлаа. Сүүлийн үед залуу охид Бөөгөөс юу асуудаг гээч. Төдөн залуу байна алинтай нь суух вэ гэж мэдрэлтэнэ. Энэ бол нөгөөх л бэлэг сэлт мөнгөнөөс болж өөрөө хайр гэдгээ мэдэхгүй, үзээгүйгээс болсон хэрэг. Би Буурлуудыгаа гялс буулгачаад хажуугаар нь өөрөө ороод л загнамаар санагддаг ч Буурлууд тэсвэртэй суухаар нь уур хүрдэг. Би ярьж чадахгүй юм чинь яахын. Насаараа амьдарна ш дээ тэнэгээ чи, эрүү өвдөг чинь нийлтлээ нэг хар юмтай нь амьдрана тэгээд бодохгүй юу чи гээд л хэлчихмээр л байдаг юм.
Заавал суух ёстой юм шиг донгионууд чинь тийм олон юм эргүүлээд байвал эрүү өвдгөө нийлтэл нь хүлээхгүй юу? Хэн хайртай нь тунаад л үлдэнэ биз дээ. Түвэгтэй юм. Өөр юм асууж болдоггүй юмуу. Зарим нь хүний нөхөр салгаж авах гээд амсуулаад ховсдчих юм гуйгаад салахгүй. Нэгээс салж чадсан бол дараагийнхаас салахад маш амархан байдын ш дээ. Зкзкзкзк би ерөөсөө гэр бүлийн асуудалд үнэн авьяасгүй удган байгаа юм даа. Ингээд дандаа буруу зөрүү яриад өөрийнхөөрөө зүтгээд байдын.
Харин Буурлууд бол аль болох талаас нь болгочих санаатай сонсохыг нь яаваа дургүй хүрмээр. Шийдэж ядаад байх юу байнаа. Гэтэл муусайн залуу нар яадаг гээч би өнөөдөр дурлаад үхлээ гээд л уйлж унжаад л охин асууж байснаа мэдэхгүй хэдэн сарын дараа тэс хөндлөнгийн юмаар сольчихсон байгаа юм чинь. Нөгөө үхэх гээд байсан зүрх сэтгэл нь хаачдын бүү мэд. Тэнэг юм уу хаашаа юм. Эсвэл нөгөө ховсддог чихрийг нь идчихдэг юм уу хэн мэдкү, мэдкү, мэдкү. Энэ одоогийн залуусын сэтгэл яг л нөгөө шоколад шигээ болчихож. Бэлэг тэмдэг нь чоконы баяр юм чинь дээ. Яаж ч олигтой байхав.
Баяр бүрээр мөнгө урсаж, архидаж, залуус тэмдэглэн архидах болжээ. Тэнэг юм шиг бүр албан газраараа зохион байгуулж өгөр хар хөгшин эр, эм юмнууд хүртэл шоколад солилцож Ониго болох юм. Эхлэл сайхан тавигдсан бөгөөд Үр дүн нь удахгүй гарна даа. Гарсаар ч байгааг мэднэ. Наймаа хийх нэг нь нэг баярыг хэмх магтаад л тэмдэглээд ирвэл бүгд дагаад намирчихна. Христийн төрсөн, хадуулсан өдөр, Буддагийн мэндэлсэн үхсэн хатсан бүх л өдрийг тэмдэглэж байгаа. Удахгүй Нямдоржийн төрсөн өдрийг нийтээрээ тэмдэглэх л дутуу байна даа. Би нэг юмыг их гайхдаг. Алив уулзалт цуглаан дээр анх орж ирээд донгио юм шиг шивнэж яриад л чимээгүй дөмбийгөөд л байна.
Нэг амьтан голд нь настр оруулах гэж ёстой сармагчин царайлан алиалагч болно. Тэгснээ л архи ууж байж л ам нь ангайн ажиллаж инээд хөөр болж, ярьж тэврэлдэж, үнсэлдээд эхэлдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Адаг сүүлд нь алиагаа алдаж уйлж хэрэлдэж уралцаж нүдэлцэж, чирүүлж гулдруулж байж дууссаныгаа найр шиг найр боллоо гээд бүүр ягштал ном журмаар нь хийх гэж төлөвлөгөөтэйгөөр архи уулган сөгнөдөг. Нөгөө сайхан үс гэзэг, будаг шунх, гунхсан бүдүүн авгай нар байхгүй. Хостоом өмсөж зангиа зүүсэн хар юмнууд байхгүй. Нийтээр нь нэг нэгнийгээ хорлож хүний мууг үзэх гэж хошуурдагаа болимоор юм. Тэгчээд бас гудманд хэвтээгээ архичин гэж ад үзэхийг нь яанаа.
Арван жилийн дараа өөрөө араас нь орох амьд дүр зураг чинь гэдгийг одоо ухаарах хэрэгтэй. Монголд траншейны нэг аймаар авгай байдаг. Тарвага шиг нүхнийхээ тооно дээр суучихсан арзайчихаад л байж байдаг. Бөөсөө Май чи, Май чи ингээд үх гэчихсэн алаад сууж байдаг юм. Тэр удахгүй үхлээ гэхэд түүнд шүглэсэн Хар Сүнсэд дахиад бие хэрэгтэй. Сэтгэлээ захирч чадахгүй бол дараагийн буудал нь та болохыг үгүйсгэж болохгүй. Архи гээч бол Хар Сүнсийг тэжээгч байдаг бөгөөд нэг муу авгай байтугай гэр бүл, улс үндэстнээр нь ийм болгох чадвартай.
Хамгийн адгийн бизнес хийгч нар бол архи үйлдвэрлэгч нар. Шууд утгаараа тэд энэ бүхнийг маш их хүсдэг. Эд нар бол Хужаагийн эрлийзүүдийн үр сад мөнөөсөө мөн гэж би оношлоод байгаам. Ялангуяа Чингис, Соёмбо, Занабазар гэх мэт Монгол шүтээнүүдийг архинд нэрийг нь өгч үйлдвэрлэн та нарт өгч байгаа нь удахгүй МОНГОЛ гэсэн нэртэй архийг уулгана даа. Байдаг ч байж магад шүү. Монголын маань уул усаар хүртэл нэрлэсэн шүү дээ. Ерөө, Хараа гээд л гол уснууд минь хүртэл архи болон өмхий ходоод руу урсаж, шээс болон газар шингэж, бөөлжис болон газар унаж түүнийг нь нохой долоож байна. Ямар их архи үйлдвэрлэж яасан их борлогддог болсоныг нэг хараарай даа. Албан газрын дарга нар албаар бүгдийг зохион байгуулдаг. Тэд авилга авах, өөртөө татах, хүнээ тагнах гэсэн давхар хорон санаатай албаар үүнийг зохион байгуулдаг. Хууль гаргаад яагаад хэрэгжихгүй байна вэ? Архинд дуртай аав ээжүүд олон болсон учраас тэр. Аав, ээжийнхээ дуртай юмыг хүүхдүүд нь амсаж үзэлгүй яахын.
Энэ архины бизнес хийгчдэд архи уудаг хүн олон болох тусам ашигтай. Мөнгө нь орж түнтийнэ. Тэд буяны ажил гэж худлаа юм зохиодог тэрийг нь хараарай та минь. Морь хүүхэн уралдуулах гэх мэтүүдийг ивээн тэтгэхээс биш ном, ухаан оруулах гэгээтэй юмыг тэтгэхээс айдаг. Хүн ухаантай болчихвол тэд нарт аюултай. Тэд архийг үйлдвэрлэсэн болохоос ямар та нарын ам руу цутгаа юу? Өөрсдөө дуртайдаа та нар авч уудаг учраас тэд нарт ял байхгүй гэж өөрсдийгөө хуурдаг. Хэрэв Монголчууд эхнээсээ ухаараад, гэгээрээд ирвэл эхлээд тэдний Чингис, Соёмбо архиуд гүйхээ болино. Дараа нь улсаа өмөөрөгч, өвөг дээдсээ хүндлэгч Монголчууд бусдыг нь уухаа болиул аяндаа тэд олон сая архитайгаа өөрсдөө шатах алуур бий. Аль болох олныг үйлдвэрлээд тултал нь мөнгөө оруулсан байх тусмаа сайхан шатна доо.
Ингэхээр алив юмны учир утга, хууль цаазандаа байна уу? Төр засагтаа байна уу? Та нар төр засгийг архины эсрэг хууль гаргаад ч хэрэгждэггүй хэдэн байцаагч нь ажлаа муу хийж байна гэж бухимдах хэрэг байна уу? Хэн аваад уугаад, хэрэглээд байгаан гэдэгт л учир байна. Өөрөө л та өөгшүүлэн хэрэглэдэг бус уу. Гэгээрнээ гэдэг ингэж үндсийг нь ухаж ойлгож, далдыг нь харж, ирээдүйг нь бодохыг л хэлнэ дээ. Гэгээрлийн ЗЭВСЭГ бол бүх зэвсгээс аюултай устгагч мөн ч харин танд бол мөн таатай зэвсэг шүү. Нэг муу юмтай хэрэлдэж зодолдох хэрэг үгүй. Нервээ барснаас дотор салгалж байх ч шаардлага үгүй.
Сайхан унтаж амраад л хэдхэн үг хэлчээд л инээгээд л хэвтэж байх сайхан зэвсэг байгаам. Хаан та нарт ийм ашигтай зэвсэг зааж өгч байгаа бөгөөд өөрөө бол Тэнгэрийн Гэрлээрээ та нарыг хамгаалан тэрсэлсэнгүүдийг нь хүйс тэмтрэхээр хоног хугацаа заачихсан сууж байна даа. Маанээ бод мээ хум би ч өөрөө тэр үеийг сайн мэдэхгүй байна. Удган би өдөр бүрийг суралцан өнгөрөөдөг онцлогтой хүн. Өнгөрснийх нь дараа л учрыг нь олж шогширч суудаг удган даа. Урьдчилаад хэлнээ нэг байхгүй шүү. Удганы чадвар онц муу байгаа биз дээ кккк. За яахав яахав тогоон доторхоо хутгаж жонхууруулж байтал нэг ид шид гараад л байдым даа. Өөрөө байтугай Монголчууд та нар минь ч хутгалдаж байгаа юм чинь яахав дээ. Бүх юм Хаанаас болсон болохоор би яахав дээ. Мэээдэхгүй гээд л байж байхаас. Миний түүх бол ёстой гого түүх болоод байгаан учир нь өөр Буурлууд Хааныгаа таниад захиа махиа өгөөд байгаа юм чинь яахын. Худлаа гэвэл бас нэг захиан хагасыг тавинаа яадын.
.... Helsen yarisan bugdiig sonsood mehiin yosolj "Zarligiig yosoor bolgoyo gej aildav". Mon ih eznii ulaach busguid damjuulaarai damjuulsniihaa daraa uns bolgo (Bi helsen zuiliig temdeglej baisan tul bichsen tsaasiig helsen ) orchin tsagt hort muu sanaatan ih boljee (shuleglen helsniig bichij avch amjsangui ) hemeen aildav.
IH EZNII ULAACHID:
Huruu garaa hantsuilan baij
Hudal ugiig tatan baij
Hoyorgui setgeliig ovorlon baij
Hooson ugsiig tatan baij
Ih eznii ulaach busguid
EL bie emeen baij
Unen ugs hediig helie
Unerlej buu orhioroi.
Deed tengeriin tamgatain deer
Deed ih shuteenii ulaach bilee ta
Dan gants ih eznii surgaaliig tumend
Tashirlan ooriin bodliig daraj baina uu
Dajint ene tsagiin uls
Demii hooson gej tsaargalj orhih vii
Es hodlon suurin gazraa suuj, baisan gazraa sandailahuiya
Engui uil es hogjmoi
Evlelden negdeh tumniig tataj
Ereg gazriig bosgoj
Uhaant ulsiig tsugluulan
Ursah gal met bolgoyo
Chuulah tsagiig irtel
Chuu ih uhaan gargaj
Avia buree hamhij
Alin boltol tolov baina uu
Too bieiig togs bolgoj
Tumen olond deedlegdehiin turuug tavina uu
Ald bieiig alt met bolgoj
Aliv buhend shagshigdahiin ehiig tavina uu......
Гэх мэтээр эхлээд сургамж сануулга өгсөнг далдлав би.
....Mon ih ezen deedsiin zarligiin tuhai helehed mehiin yosolj zarligiig sonorduul gesen bogood sonsoj duussanii daraa uchrii ni tailbarlasan bolovch minii temdeglej avsan zuil ergeed tailahad dutuu dulimag baisan tul ergen asuuj battai bolgohoor shiidej ene udaad bichsenguiee. Orshool eriee.
Hundetgen ,,,, гээд л захиа махиа ирж би гээч хагартал башийв. Босоод дөрөв хавар болж буй Өвөг Дээдэс онгон шүтээнүүд өөрсдийн үрсээрээ дамжуулан надад сургамж зөвлөгөөгөө давхар айлдан сануулдаг болсон бөгөөд энэ бүхнийг эсэргүүцэн зөрөх тэнэг хүн байвал Хохинэээ хохимой толгой болсугай л гэхээс өөр би яанам билээ хө.
Бид Өвгөд Онгодуудаас их юм сурч байгаа далимд нь. Тэд их сонин Эзний зарлиг сонсохдоо цэрэг суудлаар мэхийн ёслон яг ёс журмын дагуу явдаг нь гайхмаар. Энэ сонин суултыг би анх Хаан Эзэн манайд морилоод хэд хоносны дараа Хааныг ирсэнг тоохгүй байсан миний зайран хүүг маань газарт шууд татааж унагаан хоёр, гурван минут тийчэгнүүлээд орж ирсэн Толгой Онго нь энэ суултаар сууж Хаантай үг солилцон шүлэглэж байхыг харсан билээ. Ингэж байж л би Их Эзэн Богд үнэхээр буусаныг анх нүдээрээ харсан юм. Яахаараа ч тийм үнэнч шударга үхсэн байж ч хайрладаг учрыг би их гайхдаг. Тэгэхээр Хаан үнэхээр биширмээр аугуу Хаан байжээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.