Би засал хийх явцдаа нэг сэтгэл эмзэглүүлсэн юмтай байнга тохиолдлоо. Мөн надад олон залуус хандаж нууцаа дэлгэж, зөвлөгөө авах, санал бодлоо бичдэг билээ. Үүнээс харахад би бүр аргаа бараад байна. Энэ бидний хүүхдүүд өсвөр насныханы минь сэтгэлийн зовлон.
Насны хязгаар ер нь алгаа. Нялххан балчираас өгсүүлээд 20 нас гарч буй залуус байх юм. Миний л бүх насны хүүхдүүдтэй адил настай. Эцэг эхтэйгээ зөрчилдөн амьдрах тэдний сэтгэлийн зовиур, хүүхдийнхээ төлөө зүтгэн хамгаа зориулах эцэг эхчүүдийн зовиур хоёрын хоорондын үл ойлголцол, Үнэн бодит түүх байна.
Уг нь энгийнээр бодвол 4 өөс 7 насны балчир хүүхдүүдийг засал хийхэд юу л мэдээв аж гэмээр гэтэл эсрэгээрээ өнөө хэдэн нялх юмнуудын сэтгэл зүрх гэж томчуудаасаа илүү байгаа нь гайхмаар. Ихэнхи нь сүнснүүдийг харсан учраас айгаад нуучихсан, зүрх нь тэр чигтээ түгшүүртэй байдаг юм байна. Аав ээждээ хэлсэн ч нөгөөдүүл нь огт тоодоггүй болохоор тэд зүрх нь хагартал айсан ч яаж ч чадахаа мэдэхээ болин хадгалж явах ажээ. Мөн тэднийг хүртэл хар муу сүнснүүд орогнон эзэмдэх учраас ааш нь хувирч, харц нь ширүүсч, араншин нь өөр болчихсон байв. Аав ээж нь болохоор эрхлээд тэнэг гэх юм уу этгээд ааштайгаар нь бодохоос ХҮНий тоонд оруулахаа мэдэхгүй хүүхэд гэж л санах аж.
Заслын үеэр тэд маш сайн мэдэрдэг бөгөөд хар мууг нь зайлуулсанг ч хачин сайн ойлгох юм. Тэгээд бүр аав ээжээрээ дамжуулан баярлалаа гэж хэлүүлэн, зарим нь уйлж, сэтгэл нь онгойно, зарим нь бөөн баяр болохыг сонсоод би их гайхлаа. Манай Онгодууд хүүхдэд маш хайртай учраас заавал аав ээжээр үнсүүлэн, хайртай гэж хэлүүлэн, биднийг очихоор заавал ирж уулзаарай бид чамд хайртай, чамайг хамгаална гэж хэлүүлэх юм.
Гэтэл мангар улаач Аянга нь харагдахгүй үзэгдэхгүй хар холоос хийх заслын үеэр бяцхан энэ хүүхдүүд юугаа мэдэхэв ухааны юм бодсон байсныг яах уу? Гэхдээ энэ бяцхануудын сэтгэлийн шаналалыг мэдэхээр уйлахгүй, өрөвдөхгүй байх арга байхгүй. Нэг л их тоглосон юу ч мэдэхгүй мэт энэ жижигхэнүүд чинь одоо юу вэ? бас бяцхан зүрхтэй тэр нь бас хөөрхөн чичирдэг, уйлдаг, шаналдаг гэдгийг мэдрэх Том болсон надад ямар хэцүү байсан гээч. Хажууд нь бидний шаналал зовлон бол ёстой чиг ичмээр байв. Тэд яг бидний гарыг хардаг, үгээр байдаг болохоор хамгийн их хэлмэгдүүлэлтэнд өртдөг юм байна гэж мэдэж авлаа. Надад ч ийм байсан гэхдээ том болох тусмаа мартсан шүү дээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ идэх юмаар дутаахгүй, өмсөх хувцасаар дутаахгүй, сургууль соёлд оруулдагыгаа л нэг их хайр гэж бодхоос тэрний зүрхнүүд хэрхэн чичрэх талаар боддоггүй юм байна. Засал хийх үед тэдний гутрал гуниг, уйлах зүрх нь тэр чигтээ надад мэдрэгдэх тул би үнэхээр цочдог. Айдас дээрээс нь нэмэгддэг гээд боддоо. Энэ балчирууд зүгээр нэг айх ч биш бүр зүрх нь савлаад чичрээд байдаг нь аймаар. Танд таны хүүхэд намайг хүн дагаад, нэг хүн орж ирээд хараад, энд зогсоод, намайг авах гээд гэх мэт яриул заавал анхаарал хандуулж сонсож байгаарай. Худлаа гэж хэд загнаад л тэднийг өөртөө итгэлгүй болгож байна. Мөн хэрүүлтэй айлын хүүхдүүд бол бүр үхэхийг л хүсдэг болсон байна гэвэл та итгэх үү. Түүнд тоглоом наадам, бидний гоё гэж бодох бүхэн муухай санагдан яагаад амьдарч байгаагаа бодоод гайхдаг байх юм.
Одоо жаахан томорсон болон бусад том болсон хүүхдүүдийн тухай ярья. Тэд бас үхлийн тухай бодох юм. Маш ганцаардмал болох ааш нь эвдрэх, аав ээжээ үзэн ядаж намайг яах гэж төрүүлэв, би яах гэж гарав гэх мэтээр. Эцэг эхийнхээ бүрэн хүслийн дагуу л захирагдана. Өөрөөр амьдрах арга байхгүй юм чинь яахын. Бүр эзэмших мэрэгжилийг нь хүртэл хүчээр зааж өгч сургуулна. Санаа нь бол хичнээн сайхан гээч чи энийг төгсөж чадвал байртай, машинтай, цалин өндөр, бусдаас дутахгүй амьдарна л гэсэн ойлголтыг өгөн загнана. Унтахаар нь унтлаа, унтаагүй бол унтсангүй чи гээд л бүх л хөдөлгөөнийг нь яг өөрийн хүслийн дагуу удирдаж дарамтлана. Учир нь тэднээс мөнгө гарч чиний төлөө зарж буй учраас чи түүний эрхшээлд байх ёстой. Онц сур, хичээлээ хий л гээд байхаас тэр юу хүсэв гэдгийг сонсох ч үгүй.
Гэтэл энэ эцэг эхчүүдийн чин хүсэл нь хүүхдүүдийнхээ төлөө л байдаг. Тэгсэн хирнээ өөрөө хүүхдээ дарангуйлж байгаагаа, буруу харьцаж байгаагаа анзаардаггүй мэддэггүй. Та төрүүлсэн л юм бол хариуцлага хүлээж хүүхдээ асрах нь үүрэг. Мэдээж боломж бололцоогоороо л хүслийг нь биелүүлж чадах чадахгүй янз бүр. Гэхдээ ихэнхи нь ерөөсөө хүүхдүүдтэйгээ ярилцаж тоглодоггүй, хол хөндий. Аав нар гэрт орж ирээд диванаа хонхойж хотойтол нь хэвтээд сонин гарчиглаад, зурагт үзээд суучихна. Хүүхдүүд байтугай Авгайтайгаа ярьдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэдүүд олон байна. Ээж нар хоол амруугаа дөхүүлчээд л бас ядраад ойчно. Хүүхдүүдтэйгээ бас ярих ч үгүй. Үе үе шалгалт явуулж загначихаад, үглэж байж хэдэн цаас өгөх юм уу, зүхэж байж төлбөрийг нь хийнэ. Арай эвтэй ихэнхи гэр бүлийн ерөнхий дүр зураг.
Нэг бол харанхуй шөнө хагаслаж халтайсан согтуу эцэг орж ирээд л ээжийг нь нүдээд элдээд давхичихна. Хүүхдүүд нь орилолдоод л ээжийгээ өмөөрвөл хамт нүдүүлнэ. Эсвэл хоёр биенээ хардаад л хог новшоороо дуудалцаад зодолдоод давхичихна. Хүүхдүүд улам л гутарсаар бүүр гэр бүлдээ дургүй болж, аавыгаа үзэн ядах хүүхдүүд дэндүү их байх юм. Гэтэл үнэн чанартаа ийм айлуудад ердөө бөөн хар чөтгөр л шүглэчихсэн байдаг. Эцэг Эхийг нь ч буруутгах бас хэцүү. Яг үнэндээ сэтгэлийг нь чагнаад үзэхээр биендээ хайртай байх бөгөөд цаанаасаа л уур хүрээд, цаанаасаа л болоогүй гэж хэлдэг. Хар Сүнс юугаар хооллодог гэж мэдэх үү. Тэд ийм хэрүүл зодоон, муу юмсаар хүч ордог юм. Хар энергээр хар эрчмээр хооллодог болоод л тэднийг хаа байсан газар хэрүүл шуугиан тасардаггүй.
Энэ Хар Сүнснүүдийг зарим нэг атаархсан хүмүүс энэ гэр бүлийг устгах гэж илгээж, зарим нь архидаж байгаад ч юмуу муу газраар явах зуураа эсвэл тухайн байр сууцанд байсан муу хар энерги шингэх гээд л олон замаар авдаг. Ихэнхи хар сүнсний болон хар санаатнуудыг баярлуулан энэ айлын амьдрал там болон хувирч, салж сарнидаг. Эр эм хоёр ч яахав дээ гунхсан нэг нь тоохгүй ч гутлаа чирсэнг нь би тоохгүй ч монголын эрчүүд, эмчүүд мода болж , улаан номонд орсон биш болж л таараа гээд л гандан буурахгүй ээ гээд гараад харайдаг. Тэгтэл хүүхэд гэж бөөн асуудал. Хүүхдээ өнчрүүлэхгүй хойд урдахын барааг харуулахгүй хэмээн тэвчлээ ч тэрнээсээ долоон дордуулан хүүхдүүдийнхээ ааш авирыг эвдэж, хүний амьдралыг үзэн ядуулдаг болгон өсүүлж байна.
Гэтэл ийм айлуудын эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг ч сонсох хүсэл өөрөө байхгүй болно. Яагаад гэвэл өөрсдөө стресстэн амьдралдаа гутарч, юм ярихаас ч дургүй болон ааш авиртай ууртай болсон байдаг. Яагаад гэвэл түүний зүрх гунигаар дүүрэн зовлонгоо ярих нь хэцүү учраас хүүхдүүдтэйгээ ч харьцаж чаддаггүй. Эцгий нь юмуу, эхий нь муулаад байлтай биш, багтарч гомдсон сэтгэлдээ бүхнийг дотроо хураасан ч хүүхдүүддээ хэлж чаддаггүй. Хэнийг нь буруутгах юм бэ?
Яг хүн гэдэг үүднээс нь авч үзвэл эр, эм хэн ч гомдол цөхрөлөө хураасаар биентэйгээ үг л дуугарвал хэрэлддэг болж, өөрөө яагаад байгаагаа ч ойлгохоо байдаг. Балчир хүүхдүүд нь ч гомдож аав ээж надыг сонсдоггүй дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг, би тэдэнд гай болж гэж бодон зарим нь дэмий тэнэн элдэв хүмүүстэй нийлж, зарим нь аймхай, зожиг ганцаардмал болдог.
Учир шалтгаан маш их архи, мөнгө, хууралт, хардалт, итгэл эвдэлт, худлаа ярилт, ажлын ачаалал, амьдралын хэрэгцээ хүрэхгүй байх, өр шир гээд л нөлөөлөх юм асар их ч цаад талд нь хар юмс ажлаа хийж байдгийг ер нь мэддэггүй. Иймээс гэр бүлийнхэн маань нэгэнт л салж хагацахгүй бол хэрэлдэн зодолдон өрөөгөөрөө хөөцөлдөж, үр хүүхдээ айлгаж байснаас нэг удаа ч гэсэн учир шалтгааныг бас хайж үзмээр.
Гэртээ ороод л цаанаасаа уур хүрээд, цухалдаад гэх өөрөө хүсээгүй ч нэг л мэдэхэд ийм юм болдог бол заавал шалгуулж баймаар байна. Гэрт чинь хэн суучихаад байгааг нь Чад хийлгэхгүй бол таныг амьдралаас чинь салгаж, хүүхдүүдийн чинь нус нулимсаар тоглож байж л салах, үхэл хагацал учруулж байж л салах Чөтгөр байгааг заавал хайлга. Шөнө нойр хүрэхгүй гэнэт сэрэх, түгших, хар дарж зүүдлэх, цаанаасаа л уур нь хүрч дотроосоо арзагнах, ямар ч шалтаггүй юманд уурлах, нэг тийшээ л тэнээд яваад баймаар бодогдох, хүнтэй ярихаас дургүй хүрэх гэх мэт таны хүслээс шалтгаалахгүй муухай араншин гараад байдаг бол та шалгуул. Өөрсдөөс нь хамаардаг байдаг байлаа ч хамаардаггүй бас шалтгаан байдаг юм.
Далдын ертөнцөөс нөлөөлөх хоёр шалгаан л байдаг нэг нь Хар сүнсний хорлол харин нөгөө нь Хайртай Буурлуудын даажигнал. Тэднийг бас хүлээн авахгүй байвал гэр бүлийг ч ёстой нэг хэрэлдүүлэх шиг болно доо. Аргаа бараад л ламтан зорих нуу, бөө зорих нуу болтол ажлыг нь унагадаг. Иймээс аль нь байгааг заавал үзүүлэх хэрэгтэй.
Сүүлийн үед сэтгэл зүрхний дуудлага, цаанаасаа л зохион байгуулагдсан Дээд Буурлуудын төлөвлөгөөний дагуу олон угтай залуус өөрийн мэдэлгүй гүйж яваад надтай холбогдож байгаа нь их. Гэтэл энэ залуусаас би огт өөр юм ажигласан. Өмнө нь би олон бөө мэднээ. Залуухан бөө нар Үкэ мөн том байнаа, базарваани хумпад гэж мань заныгаа бол хөгшин удган чи юу чаддын Чад хийлгэнэ шүү л гэхээр таахалздаг Бөөнцөр олныг харсаан. Тэр байтугай зүүүүүб зүгээр байж байтал л өдөөд юм шидлээд, туршаад байгаа юм уу яагаад байгаа юм Хоолой ам боож моож үзээд байгаа юм чинь. Ийм мунхагууд олон бий.
Харин надтай холбогдсон хүүхдүүд цаанаасаа бүр ясны эх оронч гэдэг шиг их хачин, өөрийн өвөг дээдсээ хайсан өмөөрсөн, зүрх нь тэр чигтээ Монголын төлөө лугшсан, ерөөсөө блог уншаад тогтож сууж чадахгүй догдлоод намайг хайсаар уулзах хүүхдүүд их байв. Би эднээс ямар мундаг ухаантай, хичээнгүй, үнэнч, чадвартай залуус болохыг хараад л Монголыг мөхөхгүй гэдэгт итгэдэг болсон юм. Харин эд маань нууц нь Мөнх Тэнгэрийн улаач нар байсан нь гайхаад барахгүй.
Би гайхахдаа давхар угийг нь шалгуулж найдвартай бөөнүүдээр давхар нягтлуулав. Яахын аргагүй удам сайтай өндөр Тэнгэрийн хүүхдүүд цуглаад байх юм хаашаа юм бэ? Хаанаас асуухад сайхан толгойгоо хөдөлгөчихөөд л инээгээд их бахархалтай гэгч нь ёстой пээдгэр байв. Хаашаа юм бэ???????? гээд л дахин шалгаахад бид чамайг хойшид ч Тэнгэрийн тааллаар л найз нөхдийг чинь учруулах болно гэж хэлсэн байхаа гэчихээд л нээээээг их гэмгүй хүн холыг хараад л инээвхийлэв.
Арай ч дээ??? Чатаар биесээ олоод уулзалдчих гэж дээ. Мөн гайхмаараа. Би анхнаасаа л тэдэнтэй чалчаад найз болсон тул нөгөө өвчин минь сэдэрч байгаа юм чинь. Бөөгийн юмыг бэлддэг, зохион байгуулдаг өвчин. Тэрэнтэй уулз, тэнд үзүүл, тэгж хэл, ингэж хэлж болохгүй гэхээс авахуулаад л зааж гарна. За энэ хэд маань багшаа олчихвол ёстой нэг тэндээс очоод тэгж бөөнөөрөө хямдаруул, тэр нь хулхи, энэ нь үнэн гээд л явж өгөх байхдаа. Ингээд л би олон угтангуудтай болсон учраас Чатаараа мэдлэгт дусал нэмэрлэн хуур яаж татахав, өргөл хэрхэн өргөхөв, юу гэж хэлэхэв, Буурлуудаа яаж тайвшруулахав, өөрийгөө яаж хамгаалахав гээд л өөрт тохиосонгуудаа заадаг болов.
Гэтэл тэд маань бас л бөөн проблем эжий аав нь ойлгохгүй байна, загналаа, тэгсэн хирнээ салаад байна. Надтай манатай өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй байна гээд л олон асуудлууд үүсэв. Өндөр Дээд удам угсаагаа залчихвал хэрэлдэхээ болиод хээр гадаагүй хэлхэлдэж, хөтлөлцөн гүйх болно гэдгээ даанч тэд мэдэх юм алга. Ер нь уг барихаас өмнө шалгалт ч юм шиг олон асуудлууд босч даван туулдаг. Заавал өвдөж хавдаад хэвтээд байхгүй ч өргөө гэр чинь өнгө өнгийн хэрүүлээр дуусахгүй, ажил төрөл чинь нурдаг, аль аль нь зовдог шүү дээ. Ингээд цаг алдаад жил өнгөрөх тусам заавал нэг бяцхан хүний аминд хүрч байж үсээ зулгааж байхын оронд хүүхдээ хүүхэд гэлтгүй сонсоод Үнэн худлыг нь өөрөө сайн нягтлаад яваад судлаад үзэхэд л болоо шүү дээ.
Хоорондоо хэрэлдээд асуудлаа шийдчихдэг бол амар л байхсан. Харин улам л хагарч бутарч хоёр тийшээ салдаг шүү дээ. Үүнийг би мааааш сайн мэднэ. Би өөрөө яг тийм байсан юм чинь яахын. Хэрэлдэж уурласаар би хэнтэй ч ярих дургүй болж өрөөндөө ороод гэрлээ унтраагаад л хэвтчихдэг байсан. Үг хэлвэл Яр хийчихээд л үнэн амьдралыг үзэн яддаг болсон байсан. Яах гэж хүнтэй сууваа зкзкзкзкзкзк, яах гэж хүүхэд гаргавааа зкзкзкзк шаал тэнэг юм. Би хэнд хэрэгтэй юм бэ? Энэ Гэгээнээг л хэрэггүй гаргалаа зкзкзкзк, 2 том нь том болсон өөрсдөө учраа олчихно, өгөр хар юмтай яах гэж сууваа зайлаасай зкзкзкзк гээд л..... явж өгнө шүү дээ.
Яг би өөрөө ийм л байсан. Гэтэл би бүгдэд нь чин сэтгэлээсээ хайртай байгаад байвал яах уу??? Өгөр хар нөхрөө зайлаасай гэж түвэгшөөсөн ч үхчихвий хатчихвий гэдэг нь яаж байгаам. Тэр байхгүй бол хорвоогийн хоногийн шөнө өдрийг яаж барахыг бүү мэд. Хүүхдүүдээ тэнэг хогууд том болчихоод гомдмоор гэдэг нь гэж гомдовч өмөөрч хамгаалаад үхчих дөхдөг нь яаж байгаам. Ийм л гацаанд байсаар байсан ч бөөг дутуу судласнаас болоод зээгээ алдсан шүү дээ. Манайд дутуу юм юу ч байгаагүй ч хэрүүл гэж илүү юм нүүрлэсэн юм даа.
Аль аль талын маань Онгон шүтээнүүд боссоноос хойш, хоёрын хооронд дэл сул дуракан хэрүүлүүд алга болсон бөгөөд хамаагүй тайван амьдрал залгасан нь гайхмаар. Сүүлийн үед миний хийх заслуудын үеэр энэ л үеийн минь сэтгэл зүй, уй гуниг, зовлон шаналал над мэдрэгдэх тусам Бусдад хэлмээр санагдах юм. Ялангуяа биднээс хамааралгүй хэрүүл байдаг гэдэгт итгээд өгөөчээ, тэр хэрүүлийг эртхэн ойлгохгүй бол ямар их хортой, үр дүн нь ердөө хүүхдийн амиар л ЗОЛИО нь гардаг гэдгийг ойлгуулмаар байна.
Өдий болгочихоод заавал үрээ булж байх тэр муухай адгийн юмыг үзэх хэрэг байхгүй шүү дээ. Иймээс бидний хэрүүлээс болж зовох тэр нялх зүрх, тэр өсөж яваа зүрхүүдийг шархлуулах хэрэг байхгүй. Тэдний зүрх шаналахаас гадна бас асар их үзэн ядалтыг тээсэн байдаг. Яагаад гэвэл учрыг мэдэхгүй учраас зөвхөн ээжийгээ юм уу, аавыгаа аль өөрт ойрыгоо л хамгаалан нөгөөхийг нь үзэн ядсан байдаг нь өрөвдмөөр. Засал хийгээд дуусангуут маш их тайвшрал олоод баярлаад унадаг. Том хүнээс хамаагүй хурдан баярлан итгэх энэ гэнэн хүүхдүүд их хөөрхөн.
Намайг муу юмнаас аварчихлаа, хэн ч дахин миний нүдэнд харагдахгүй, намайг дагахгүй, шөнө намайг татахгүй гээд л маш амархан баярладаг. Мөн ээж аав хоёрыгоо дахин хэрэлдэхгүй гэж итгэдэг. Ийм жижигхээн хүүхэд харагдахгүй, үзэгдэхгүй засалд суучихаад мэдрээд баярлаад Баярлалаа гээд дамжуулна гэдэг үнэндээ аймаар. Бидэнд нялх юу ч мэдэхгүй амьтад гэж бодогдсон ч тэд их юмыг мэддэг нь аймаар. Хөгшин би хүртэл хайрыг хүсдэг байлаа.
Цагаан сар болоод л хүмүүс айл хэсэнгүүт л би уйлдаг. Би эмээгээ, аавыгаа санаад уйлдаг. Тэд байхгүй байхад яаж айл хэсээд баярлалдаад байх юм. Арай гэж айлд очсон ч сэтгэлд үргэлж үгүйлэгддэг иймээс би цагаан сард ёстой дургүй байсан нь гайхмаар. Би тэдний хайрыг үгүйлдэг байсан байх. Үүн шиг л хүүхдүүд бүгд аав ээж, эмээ өвөөгийнхөө хайрыг үгүйлж байдаг. Тоглоом, үнэтэй хувцас биш. Ердөө л үгийг нь сонсоод яриад инээж хөхрөх, үнсэхэд л хангалттай. Та өөрийгөө яг одоо дүгнээд үзээрэй. Аль тал нь танд илүү байгаагаар л дүгнэхэд болно.
Гэгээн өглөө бүр л хуруугаа хасч тоолно, өдрийн хэд хуруугаа тоолсноо л ингээд л аав ирэх нь гээд л бөөн баяр болно. Тэр тоглоомуудаа, зурагтаа ч тоохоо болин хурдан цаг өнгөрөөдөг арга бодсон нь гэртээ гүйх байлаа. Нугдайчихаад л маш хурдан гүйгээд байвал цаг хурдан өнгөрнө гэж бодож олжээ. Хэд гүйчихээд л одоо болсон уу, олон цаг хурдан өнгөрсөн үү л гэнэ. Гэтэл Гэгээнээс гурав ах нэг бяцхан охин аавыгаа хурдан алга болчихоосой гэж боддог гэнэ. Аавыгаа холоо явуулаад ирүүлэхгүй байх юмсан гэж мөрөөддөг, ердөө ээжтэйгээ хоюулхнаа л баймаар байна. Аавыг өөр айлын аав болгохсон гэж хүсдэг гэв.
Гэтэл түүний аав нь охиндоо маш их хайртай. Охиноосоо болоод авгайгаасаа салж чаддаггүй байх юм. Эхнэр нөхөр хоёрын амьдын там нь амьдрал нь. Ганц гагнаас нь охин нь. Тэд хоюулаа өндөр боловсролтой, нөхөр нь дарга, эхнэр нь багш байх юм. Ердөө гурван жилийн өмнө л маш сайхан байсан гэнэ. Харин тэдний таарахаа байсны шалтгаан нь хорлолд л өртсөн байв. Буурлууд түүнээс нэг зангиа нэхэв. Хүзүүний шидмэс гээд л нэхээд байв. Өнгийг нь хэлэв. Яасан ч олон хүзүүний олстой юм. Гадаад дотоодын бөөн шидмэс олснууд. Яг тэр өнгийн шидмэсийг нь олуулаад Чи надад түрүүнээс хойш үл итгэсэн. Одоо тэгвэл наадхаа гартаа бариад мэдэр гэв. Хөлс нь гарч, амьсгал нь боогдов. Зүрх нь давалгаалаад л дотор нь чичрэв. Дараа нь хэд хэдэн шидмэсүүдийг нь бариулав. Тэд нь зүгээр. За дахиад нөгөө шидмэсээ барь гэв. Түүнийг бариад л дахиад л болохоо байв. Одоо чи ялгааг нь юу гэж бодов хэмээн өөрөөр нь бодуулан яриулав.
Тэр шидмэс дотор л түүнийг амьдралыг хорлох муу ёрыг шингээн өгсөн байв. Түүнийг нь янзлан цэвэрлэж өгөөд дахин бариулж суулгав. Яасан ч үгүй. Одоо чи үзэгдэж харагдахгүй муу юм байдаг гэхэд итгэв үү. Надад итгэхгүй байж болох ч наадхаа бодоод үз. Мөн чи над итгэхгүй байж болох ч өөрийн тань охин сая өвдсөн нь, эхнэр чинь өвдөж мэдэрсэнийг бас үгүйсгэж чадаж байвал чамтай ярих ч юм алга, цагийн гарз хэмээв.
Донгио муу гар вэ яасан. Анхнаасаа итгэхийг хүсэхгүй үгүйсгэсэн сэтгэл нь л тэр байхгүй юу. Нүдэн дээр нь өвдөөд хэдхэн хормын дараа зүгээр болох өөрийн талаа ч жүжиглэж байна гэж боддог юм уу хаашаа юм. Өөрөө мэдэрснийгээ болохоор тохиолдол л гэж санаад байвал яах уу? Албатай юм уу. Ээж нь л тэр хоёртоо санаа зовоод гуйхаар нь за яахав настай хүн гээд зөвшөөрсөн байтал хүний янз үзэж байгаа юм шиг. Ямар ганц төгрөг би авсан биш. Хамаг бузар чөтгөрөө үнэгүй хөөлгөчихөөд ичихгүй гүрийгээд байгаа юм чинь. Харин ч би өөрөө энд шатаж хүний өмнөөс хичнээн литр сүү ууж, хичнээн их юм золигт гаргаж хаядаг гэж бодно. Зарим хүн үнэхээр ухамсаргүй, уруу дорой сэтгэлгээтэй байх юм. Хэрэлдээд алалцаад л явж байна биз над ямар хамаатай юм гэж би уурлавч Буурлуудын ажил болохоор яахав дээ. Би нэг амархан арга сурснаас хойш манай хэд хааяадаа хүн амьтны засал хийх юм уу, шагнал маягаар өөрсдөө хүн сонгож уулзаж Тэнгэрээ мэдүүлдэг болчихож. Гэвч түүнийг манайхан юу бодож байгааг нь дор нь илрүүлэн бас ч цаг байсан тул яг өөрт нь зориулж дээрхи муу юмыг нь янзалж өгсөн.
Тэр уучлал гуйсан бөгөөд сарын дараа эхнэр нь баярлалаа манай нөхрийг аварч өгсөнд би ч түүнийг үзэн ядахаа больсон. Тэр өмнөх шигээ тайван болсон гэж билээ. Охиныг асуухад тэр аавтайгаа хааяа ярьдаг, хааяа хөтөлдөг болсон гэнэ. Хүүхэд амархан мартана шүү. Түүнийг хайрлах тусам л өмнөхөө мартах болно.
Гэр бүлээ хамгаалах нэг арга нь далдын юм байна уу үгүй юу гэдгийг бас шалгуулах гэдгийг битгий мартаарай. Бас хүүхдүүдийнхээ үгийг сонсож бай. Тэд та нараас илуу далд ертөнцтэй холбогддог гэдгийг бүү мартаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.