Monday, December 26, 2011

ЭНДХИЙН АЛДАРТАЙ ХАЙРХАДЫГ ТАХИВ.

Аянгат маш завгүй байгаа бөгөөд чухам даалгавраа биелүүлээд бөөн ажил. Гэвч ноте маань ирээгүй учраас нетэд орох зав хомс байгааг хүмүүс ойлгоно бизээ. Ингээд тахилгаас зураг оруулав.


хэвтэж буй эрэгтэй хүний хайрхан. Үс дух хамар эрүү тэгээд гараа цээжиндээ зөрүүлэн тавьсан мэт байдал. Шанаанд нь хүний дүрс гарсан байгаа.  зургийн төгсгөл хэсгээс Толгойн үс хэмээн эхлэн харна уу.

хэвтэж буй эмэгтэй хүний хайрхан. үс толгой цаана нь хоёр хөх

Энэ бол их өндөр гоё хайрхан. даанч энэ өдөр бороотой үүлэрхэг байсан. Яг баавгайн нүд хамар ам мэт харагддаг. Гэвч аманд нь яг хүний дүрс гарсан байхыг олж харна уу. Наад талын модтой уулын голд хүний толгой бий дээ.

Айл амьтангүй газар арай гэж олон байж хэнгэргээ нүдэж Уулын эзэдтэй ярилцан, сэрээхийг нь сэрээж үймүүлэхийг нь үймүүлэв. Янзтай сайхан байгальтай газар даа.


Зургийн төгсгөлийн уулын орой хэсгийг харна уу. Бас нэгэн хүний толгой тэгээд цээжин бие бий. Доошоо харан хэвтэж байгаам. Надтай адилхан ч юмуудаа наана нь ширээ нь байгаа мэт гарчээ. За энэ мэтээр маш сонин сайхан уулс зөндөө бөгөөд түрүүчээс нь өгсүүлээд  би тахилга хийн байна даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.