Sunday, December 4, 2011

ТИЙМ ЭЭ, ХААН ТЭНГЭРИЙН ЭЛЧ БАЙСАН. БАЙХ Ч БОЛНО. БАЙЖ Ч БАЙГАА.


Өчигдөр нэгэн захиа ирэв. Гэрийхэн нь өнгө өнгийн шашинтай бөгөөд үзэл бодлоосоо болж үе үе дайн дэгддэг гэнэ. Хүргэн болон эгч нь Христ шүтдэг, аав нь огт шүтлэггүй, ээж эмээ хоёр нь Будда гээд л мөлхөөд гүйчихнэ. Харин тэр алинд ч дургүй зөвхөн Тэнгэр үзэлтэй бөгөөд түүнийгээ тэдэндээ хэлдэггүй нуух учир байсхийж байгаад л ээж нь гандан явуулж номонд суулгах гэнэ нэг бол улаан утас авчирч энд тэнд нь уяна. Арц хүжээр арвилна.
Гэтэл эгч нь Христийн сүм рүүгээ аваачих гэж тэнд л жинхэнэ сайхан үнэн хэмээн ухуулан авч явах гэж Исүүсийг л магтдаг.  Аав нь хэн юу ч гэж байсан таг чиг, сүнс гэж юу байсын гаргаад ир харий гэхээр гэнээ.  Хамаатны хүү тэгтэл угтай гэж тодроод тэднийхэнд хэл өгөхөд бүгд Бөөг зэрэг муулан, хамаатан садныхаа тэнэг мангууг гайхан хол байцгаахаар тохирсон гэнэ.  Ээжийнх нь очдог Багш лам ёстой нэг Бөө гэхээр л буутай болоосой гэдэг бололтой. Бөөг хамгийн адгийн худалч, мөнгө хөөсөн, зовлон таригч, муу бүхнийг урин дуудагч гээд л маш сайн ухуулсан байх ажээ.
Хэдийгээр нэг л айлын амьдрал ч гэлээ  Монгол улсын минь байгаа бодит байдал энэ. Өөр өөр шашин шүтдэг ч гэлээ Аав ээж хоёр нь Монгол хүн, гарсан хүүхдүүд нь яг л тэднээс унасан болохоор Монгол л хүн. Хамаатан нь аавынх нь төрсөн дүүгийнх болохоор Монгол л айл. Ламтан багш өөрөө бас Монгол хүн.
Христ, Будда, Бөө аль аль нь хүний төлөө сайн сайхны төлөө, буян хийх хэрэгтэй, бузарыг жигших хэрэгтэй, Тэнгэр харж байгаа, үйлийн үр гэдэг нэг л юм ярина. Тэгсэн хирнээ буг чөтгөр, бусдын муу сүнс, сайн сүнс гэж бас л нэг л юм хэлнэ. Нэгэнт л энэ ойлголтууд нь нэг болохоор яадаг ч байсан Чөтгөр, Сүнс, Үйлийн үр, Сайныг хийх, мууг хийж болохгүй гэдэг нь яалт ч үгүй байдаг нь тодорхой.
Одоо тэгвэл бүр задлаад харцгаая. Бүгдэд байдаг Сүнс, хий үзэгдэл, Бурхан Тэнгэрийнх нь тухай.
Христийн Сатаан буюу Муу ёрын Сүнс гээч байлгүй яахын байгаа юм чинь. Яг байдаг юм. Гэтэл тэр нь БӨӨд болохоор яагаад байж болохгүй болчихдог юм бэ? Буддагийн Чөтгөр шулам, Буг нь байлгүй яахын. Байдаг нь Үнэн юм чинь яахын бэ. Гэтэл Бөөд болохоор байхгүй болчихдог нь хаашаа юм бэ?
Тэд Бурхандаа хир халдаахгүй нь мэдээж ч ядахдаа Буг Чөтгөр, муу хар сүнснүүдээ хүртэл Бөөгөөс харамлан үгүйсгэх нь юуны учир вэ?
Христ Монгол хүн байгаагүй, Будда Монгол хүн байгаагүй. Манай улсад нэг удаа ч хөл тавьж байгаагүйдэг. Далай лам шиг хэдэн удаа ирчээд явсан бол яахав гэхсэн.
Христ, Будда Нэг нь ч Монгол улсын түүхийг дэлхийн  болон өөрийнхөө түүхэнд М О  Н  Г  О  Л гэж оруулсан уу???
Тэр хоёр л Тэнгэрийн элч юм уу? Түүнээс ч өмнө Монголд бидний өвөг дээдэс амьдарч байсан, одоо ч бид байна, мөнхөд маргааш ч байх нь мэдээж. Монголчуудын үндсэн шүтлэг нь Тэнгэр шүтлэг.  Эзэн богд Чингис Хаанаас өмнө энэ хоёр байсан тэдний сургаал байж л байсан. Хаан Эзэн хамгийн ухаантай, зөв бодолтнуудыг сонсдог уулздаг байсан ч өөрөө тэгээд яагаад зөв гээд хэн нэгийг нь дагаагүй юм.  Өөрөө Хаан ТЭНГЭР шүтлэг л даган МӨНХ ХӨХ ТЭНГЭРТ л бүхнээ даатгачихаад байхад өмнө нь байсан энэ алдарт үнэн шашныхан яагаад гэсгээн цээрлүүлж чадахгүй Бурхад нь дуугүй  болон   М О Н Г О Л гэдэг улсын нэр мандан бадраа вэ???
Эзэн Чингис Хаан Монгол хүн байсан. Түүний сургаалаар, түүний замналаар л  МОНГОЛ  УЛС дэлхийн түүхэнд бичигдсэн.  Гэвч тэр хамгийн даруу байж өөрийгөө шүтүүлэх өөрийгөө БУРХАН гэж хэлүүлж сургаагүй. Тэр зөвхөн мөнх ТЭНГЭРТ хамгийн үнэнч байсан.  Түүний гол сургаал нь Биеэ засаад Гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас.  Энэ гуравхан өгүүлбэрт л бүх амьдрал нь оршдог. Одоо ч энэ үг Үнэ Цэнээ алдаагүй Харин ч бүр эрэлт хэрэгцээтэй болоод байгааг анхаарна бизээ.  Ингээд пирамидаар Хааны онолуудыг гарган байсан Хатан ухаантай жирийн нэг Монгол бүсгүй Загар Хорлоогийн Ундрахын тавьсан нийтлэлийг Ухааралд тань урь оруулан тавилаа.

Тэнгэр Эцэг юу хүссэн, яах гэж дахин дахин элч явуулсаныг мэдэхийн тулд элч нараа хэдийд, хаана илгээсэн, тэд нар юу хийж бүтээсэн талаар тодруулсаны эцэст энд ямар нэгэн уялдаа бий эсэх талаар дүгнэлт хийх болов уу хэмээн миний бие бодлоо.

1.    Хамгийн эхний элч болох Ситтхартха Гаутама нь Умард Энэтхэгт хаан Шуддходана-ийн хүү болж мэндлэн (МЭӨ 563-483) 29 нас хүртлэн зовлонг эс үзэн хааны ордонд амьдарч байгаад эхнэр, хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилгоор ордноос гаран даяан хийн амьдрах болсон гэдэг. Тэрээр даяанчлан хутагтын дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн /Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонг гэтлэх нь үнэн, Зовлонг гэтлэх арга үам нь үнэн/”-ий сургаалийг айлдсан бөгөөд анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан байдаг. Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхаргын хүмүүс, хаан, харц; баян, ядуу; ариун үйлстэн, тонуулч; эр, эм хүмүүнийг өчүүхэн ч ялгалгүйгээр сургаалаа номлож явжээ.

Бурханы шашны номлол ёсоор Дивангара, Гарга сүнди, Кайшаб нэртэй бурхад заларч ирсэн бөгөөд энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни, харин дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия (манайхаар Майдар бурхан) заларч эцэст нь ертөнцийн сайн цагийн 1000 бурхан ирнэ гэсэн байдаг. Буддагийн сургаалийг уламжлагсад нь Буддын шашин болгон дэлгэрүүлсэн бөгөөд сайн сайхныг бэлгэдсэн сургаалыг нь 108 удаа унших тарни болгосон байна.



2.    Тэнгэр Эцгийн хоёр дахь элч болох Есүс Христ нь Ситтхартхаг ирсэнээс хойш 500 орчим жилийн дараа Израйлийн Бетлехем хотод (МЭӨ 6- МЭ 29 он орчимд) ядуу, ариун эхээс мэндлэсэн гэдэг. Түүнийг Бурханы цорын ганц хайртай хүү гэх бөгөөд ертөнцийн мөхөлөөс сэргийлж, өөрийн биеэр өргөл өргөн Бурханд хүрэх замыг тавьж өгсөн гэх. Тэрээр амвдралынхаа богино хугацаанд мөн л номлол айлдаж явсан. Есүсийн амьдралдаа хүүрнэж явсан номлолд таван чухал гэрчлэл байдаг гэж үздэг. Энэ нь адислал, наминчлал, загалмай, дахин амилалт, сэргэлт сэхээрэл юм.

Түүний өгүүлсэн 114 сургаалыг нэгтгэн Үнэн алдартны 4 номлол сургаалыг туурвисан байна. Есүсийн даглдагч Матай, Марк, Лук нар эхний гурван сургаалийг хэл, найруулга зүйн өндөр түвшинд хүүрнэсэн байдлаар туурвисан бөгөөд дөрөв дэх номлолыг Иохан арай өөрөөр сэдэвчилсэн байдлаар гаргасан байна.Тэрээр Израйлийн үндэсний уламжлалт шашны урсгал болох Еврейн шашныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд түүний дараагаар Паул уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Христийн шашин болгож хөгжүүлжээ.



3.    Тэнгэр Эцгийн илгээсэн 3 дахь элч Мухамедыг Исламын шашны зүгээс Бурханы илгээсэн сүүлийн илгээмж гэдэг бөгөөд тэрээр 570 оны 04 сарын 26-наас 632 оны 06 сарын 08  хүртэл амьдарч байжээ(Есүс Христ мэндэлсэнээс хойш мөн л 500 орчим жилийн дараа). Анх Арабын Мэкка хэмээх газар худалдаачин айлд мэндэлсэн боловч өнчирч үлдэн нагац ах Абу Талибындаа өсөн 25 насандаа 40 настай бэлэвсэн эмэгтэйтэй ханилан сууж байсан байна.

Өөрийн оршин суудаг Мэкка-ийн ойролцоо Хайра уулнаа бясалгал хийн суух болсноор гурван жилийн дараа Бурханы элчээс анхны сургаалыг хүлээн авсан гэдэг. Тэрээр Лалын шашинг үндэслэсэн бөгөөд түүнийг зөнч Мухамед, Бурханы үгийг дамжуулдаг хэмээдэг. Түүгээр дамжсан Бурханы элчийн сургаалийг нэгтгэн буулгасан нь Коран судар юм. Түүний өгүүлсэнээр бол Бурханы доор бүх хүн эрх тэгш байна. Лалын шашны номлолд Еврейн болон Христийн шашнуудад Бурханы сургаал хүмүүст үнэ зөвөөрөө хүрээгүй гэж үздэг.

Лалын шашны гол шүтээн нь Аллах тэнгэр бөгөөд цорын ганц, туйлын үнэн нь юм. Мөн лалын шашинд Аллах тэнгэрийн 99 нэр байдаг бөгөөд эдгээр нь нэг ёсондоо тарни юм байна. Махмуд, Ахмед, Хамид зэрэг Араб нэр бүр нь өөр өөр залбиралын номыг агуулдаг, гом сударт нь 114 удаа давтагддаг. Өөрөөр хэлбэл, ном судар нь 114 тарниас бүрддэг. Мухамед нь дипломатч, философич, хуульч гээд олон чадвартай байсан байна.



4.    Тэнгэр Эцгийн хүмүүн төрөлхтөнг аврахаар илгээсэн 4 дэх элч Чингис Хаан

(1162-1227) мөн л Мухамедаас хойш 500 орчим жилийн дараа энэ орчлонд ирж хөрст дэлхийг хүн зоныг нэгэн туган дор нэгтгэн, Тэнгэрийн зарлигийг түгээх эрхэм үйлсээ ёсчлон бүтээж чадсан агуу Дээдэс билээ.

Чингис Хааны тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх нь :

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

Тэнгэр эцгийн илгээсэн элчүүд дундаас Чингис Хаан олон зүйлээрээ онцгой байсан бөгөөд хамгийн чухлаас нь дурдвал тэрээр Тэнгэрээс өгсөн даалгаврыг хамгийн сайн биелүүлээд буцсан юм. Өмнөх элчүүд Тэнгэрийг олон янзаар нэрлэн шүтүүлж байсан хэдий ч Тэнгэрийн өмнө өөрийгөө оруулан шүтүүлсэн алдаатай. Тэд тийм хүсэлтэй байсан эсэхээс үл хамааран тэдний сургаалийг залгамжлагч, шавь нар нь Тэнгэрийг биш өөрсдийг нь бурханчлан шүтэх болсноор харалган байдал эхэлж тэд Тэнгэрээс өгсөн үүрэг даалгаврыг цаашид амжилттай өртөөлөн авч явж чадаагүй билээ.

Үүнээс болж Будда, Христ, Мохамедийн шашин утга учир нь алдагдан анх номлосноосоо өөрчлөгдөж Тэнгэрийг шүтэх үндсэн үзлээсээ хазайж улс төрийн зорилгын нэгэн хэрэгсэл, арга механизм болон хувирсан. Шашнаас болж дэлхий дээр хичнээн их дайн явагдсаныг тоочиж баршгүй. Хүн төрөлхтний дунд дайнгүй байсан ЗУУН нэг ч үгүй ээ. 

Харин Чингис хаан Тэнгэрийн зарлигийн дэлхийд тулган хүлээлгэж бүх дэлхийг амар амгалан болгон төвшитггөснөөр тэр үеийн Монголын Эзэнт Гүрний өргөн уудам нутаг дэвсгэрийн 1 хязгаараас нөгөө хязгаар хүрэх замд гар нүцгэн худалдаачин алт ачаад явсан ч хулгай зэлгий, дээрэм тонуул огт үгүй байсан гэж судар номонд тэмдэглэгджээ.

Монголд ШОРОН байсангүй. ЦАГДАА байсангүй. Харин орчин үеийн Тэнгэрээс хазайсан шашнуудын номлол ямар түвшинд явж байгааг хэлэхийн аргагүй юм. Хамгийн олон хүн шүтдэг Христийн шашин сайн сайхныг номлодог хэмээх авч үүнийг шүтсэн улс орнуудад дайн самуун, хулгай дээрэм, алаан хядаан, хамаг бузар муухай бүхэн цэцэглэдэг жамтай. Хэдийгээр үүнд шашны үзүүлэх нөлөө бага гэж хэлэх нэгэн байх ч  хүмүүсийн оюун санаа ёс суртахуунд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол энэ итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хэлбэрүүд, шашнууд билээ.

Чингис Хаан Тэнгэр эцгийн даалгаврыг нэр төртэй биелүүлээд Тэнгэртээ одсон. Тэр бусад элч нараас хавьгүй илүү байсан юм. Чингис Хааны Тэнгэр үзлийг Будда, Христ, Есүсийн шашны алинтай нь ч харьцуулшгүй юм. Үүнийг энэ дэлхийн буурал түүх тэр чигээрээ батлана. Тэнгэр үзэлтэй байсан бүх цагуудад Монгол  мандан бадарч, дэлхий амар амгалан байж. Тэнгэр үзлээс салсан цаг үеүдэд дэлхий мухардалд орж үргэлж үймээн самуунтай байжээ. Тэр жаягаар мухардалд орсон дэлхийг аврахаар Тэнгэр эцэг өөрийн ЦОРЫН ГАНЦ найдаж болох хүү Чингис-ийг хүний дэлхий рүү дахин илгээгээд байна. Эх дэлхий, хүн ард хүлээн авагтун.

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

АЯНГАТ: Энэ сайхан нийтлэл бичин бусад элчүүдтэй хамт дүгнэн бичсэн Ундрахдаа баярлалаа.  Нэмж хэлэхэд Монголд ЭМНЭЛЭГ байгаагүй.  Гэхдээ эмч домч, илээч бариач шидтэн нь бүгд байсан онцлогтой.  Учир нь Монгол Тэнгэрлэг үндэстэн. Тэнгэрийн хүүхдүүд учраас эрүүл саруул бие бялдартай, ухаан сэргэг, унд хоолоо тохируулчихдаг, Үнэнийг эрхэмлэдэг учраас худал зүйлд бүгд дургүй Дээрээс Тэнгэр харж байгааг мэддэг учраас Ухааныг л чухалчилдаг, ухаарчих юм бол өөрчлөгдөхийг мэдэх учраас үзүүлж, мэдрүүлж чаддаг учраас Цагдаад, Хориод байх шаардлага үгүй байсан. Хулгай хийгээд байх хүн ч байхгүй л байсан.  Эх нутагтаа амар амгаланг тогтоож чадсан болно.
Бид нэгэнт л Монгол гэж хүн болж төрж, Монгол гэж нэг тогоонд хоол идэж, Монгол гэж нутагт амьдрах байтал дотроо шашин, нам, газар довоороо хуваагдан хэрэлдэх утга ер нь байна уу? Хүний хүн Христ, Буддан төлөө очиж очиж ах дүү, аав ээжээрээ хэрэлдэж хөгөө тариад яахав дээ. Нүүгээд яваад тэднийхээ хаяанд буухгүйгээс хойш, үхлээ гээд тэд чамайг авахгүйгээс хойш хэрэлдэх хэрэг юу байна. Тэнгэрт ганцхан хууль үйлчилдэг юм. Газар дээрхи гарал үүсэл, баян тарган, ядуу гуйлгачин хамаагүй чи хэн байв хир ухаантай байв юу хийв гэдгээр чинь л дүгнэдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.