Tuesday, December 6, 2011

ЖИЛИЙН ТАЙЛАН


Аянгатын хийсэн ажлыг 300 нийтлэлээр нь цэгцэлж дуусгаж буй билээ.  Элдэв зураг мурагтайг нь хасаад. Энэ бол эхний шатны ажил бөгөөд Үр Дүнг сүүлд өөрөө цэгнэ гэсэн намайг. Дараагийн шатны ажлын бэлтгэлийг хийж эхэлсэн ч миний ажил ихдэн хажуугаар нь Бөөгийн тухай номоо амжуулах гээд хэдэн өдрөөс нь хумслав. Гэвч сүүлийн хэдэн өдөр тохион ойлгож буй юмнаас харвал  Миний Бөө болоод нэг жилд хийсэн ажлын минь Үр Дүнг л сануулаад эхний шав дуусав гээд байсныг нь ойлголоо.  300 нийтлэлээ биччихээд л би дахиад бичихгүй амарч, ганц номоо бичин, нөгөө гарт бариулан элдэх шар судраа уншин унтаж ажил минь цэгцрээд Аянгат Амар Сайхандаа Жаргажээ гээд л Үлгэр дуусах нь гээд би баярлаж байлаа тэр үед.
Хоёр дахь шатны ажлыг маань аль эрт над хэлэн би хийгээд эхэлсэн бөгөөд энэ гадаад орон болон энд тэндхийн орнуудаар явж бас элдэв юм амилуулах үүрэг хүлээсэн билээ. Энэ ч яахав мэргэжлийн бараг болоод байгаа учраас яаж ийж байгаад аргыг нь олно гэж бодож байлаа. Гэтэл Би бүүр шалбааг байтугай НАМАГТ НАМ ШИГДЭХ гээч болсонгоо ойрноос ухаарах аядав. Буурлуудын төрсөн өдрөөр маш олон хүн, блог уншигчид маань баяр хүргэсэн юм. Тухайн үедээ би ангайгаад баясаж байв.
Буурлуудын буяаааан гэж  сонин юм шүү. Өмнө нь би өөрөө хүртэл төрсөн өдөр гэдгээ мартчихсан осолтгүй л нөхөр маань хамгийн сайн санаж бэлэг авч өгч түвэг болдог байв. Би төрсөн өдрөө тэмдэглэх тийм ч их дуртай биш. Залуу байхдаа л найз нартайгаа нийлэн энд тэнд очиж сэгсэгнэнэ үү гэхээс нэг их сүйд болоод баяр хөөр ирдэггүй. Харин энэ Буурлуудын буусан өдөр ч янзтай байв. Учир нь оооогт танихгүй уулзаагүй хүмүүс мэнд хүргээд л, хайртай шүү гээд л хамгийн гайхалтай нь энэ байв.
Миний муу хэдэн өвөг эмэг яахав дээ хөөрхий үр удам нь тоож ирээгүй ч  өөр бусад хүмүүс тэднийг хайрлана гэдэг тэдний амьд байхдаа ХҮН шиг амьдарсных нь л баталгаа. Амбасан үед чад хийцгээсэн ч алдар нэртэй амьдарсны гавьяа нь харагдах юм даа. Буянаар нь би жаахан машийж хөгжсөн ч нэг аймаар ҮГ анхаарал татав. 
Нэг уншигч маань надад баяр хүргээд: Та улам хичээгээрэй Танаас олон хүний амь амьдрал шалтгаалах болсныг анхаараарай гэсэн байв.
Маанээ бод моо хум. Энэ үг намайг ёстой сэрт хийлгэв.  Би хэн бэ? Юу хийчэв? Яачив? гээд л дүгнээд үзэхэд  нэг хачин юм харав.  Жил хагасын өмнө  Бөө болохгүй түвэг зүгээр амиа хорлоноо хөө гээд бэлдэх гэтэл над хийгээгүй эхэлсэн заавал дуусгах арваад ажил байсан юм.  Тэр нь цаг хугацаандаа л дуусахаар. Тэрэнд тэрнийг аваачиж өгнө, түүний энэ ажлыг нь бүтээж өгнө, Тэрэнд тэдэн төгрөг өгөх өртэй түүнийгээ өгнө, За өөрийн эхэлсэн энэ ажлаа дуусгана гэх мэтхэн ч их удахдаа жилийн дараа л дуусах шинжтэй байв. Би өртэй үхэж чадахгүй өндөлзөөд санаа зовоод байх юм шиг санагдаад л бас амьтны хараал идэж, нөхрийгөө шатаахгүй  гээд өөрөө хийж өгнө гэсэн ажлаа бүтээхэд хэдхэн сар л уяж байсан юм.
Харин одоо амиа хорлохоосоо ёстой айдаг болсон бөгөөд Аятайхан жаргахаа төлөвлөтөл Ийм аймаар үг хүнээс сонсдог байгаа даа.
БИ ЭКС ийн  СОР ОВ  Яв дааааа Хонгор минь, Эргэж битгий хараарааай Хайлчихна шүү гэдэг дууны үг орж ирэв. Энэ дуу шиг л Би чөлөөлөгдөөд явчих дөхөж байлаа. БИ ЭКС гэж юу гэж байгаа юм болдоо. БИ БИШ юм уу эсвэл Би Алга  нэг бол Би Мэдэхгүй гэсэн Монгол нэр юм бол уу??? Тэр өөрийнхөө нэрийг орчуулж тавьсан байх даа аягүй бол Монгол нэрийг нь би мэдэхгүй, сонсоогүй болохоор мэдэх юм алга.
Ингээд би ажлаа хартал насаараа хийгээд барахгүй Ажил эхэлсэн нь тодорхой. Энэ бол Бөөгийн минь ажил, Гэгээрлийн суурийг анхан шатаас нь ойлгуулах ажил бий. Гэхдээ би бас өөр хүнд БӨӨН ӨРТЭЙ болсон байв. Баахан хүнтэй харьцан тэднийг тайвшруулж ярилцаж, ирээдүйг гоёор ярин итгүүлж  бас ихэнхи нь угтай хүмүүстэй учирсан болохоор би тэднийг хаяж чадахгүй нь. Сайн багшийг нь олуулж, сайн Бөө болгож, бас Тэдний Түүхийг Монгол түмэндээ хүргэх өртэй байв. Энэ хүмүүсийн итгэл үнэмшил намайг барьж бас надад ХАРИУЦЛАГА оноосныг олж харав. 
Энэ олон хүн миний блогийг уншин Чингис Хаанд итгэн хүндэлж харж байгаа. Би түүнийг энэ хүмүүстэй заавал уулзуулах ёстой.  Бүр амаар нь яриулан, хамт суулган яриулах Өртэй. Яагаад гэвэл тэд итгэсэн учраас Би Өртэй. Бас энэ хүмүүсийг би хамгаалах Өртэй. Учир нь намайг хуурамч худал гээд сонинд бичүүлээд байгаа Хүмүүсээс би энэ хүмүүсийг хамгаалах Өртэй.  Тэд надад итгэснийх нь төлөө тэдэн рүү бас дайрч доромжилж, мангар тэнэгээр нь довтлох болно. Би байж байхад бүү санаа зовоорой. Ирээд намайг онгичоод шинжлээд үзчихэд л болоо юм биш үү. Тэнгэр бидний талд байна. Үнэн бидний гарт байгаа. Үлгэр амилж Үнэн болсон нь Үнэн юм чинь яахын.
Ингээд би ядахдаа дахиад нэг жил тэвчих хэрэгтэйгээ ойлголоо. 1000 Онгодын Чуулган бол эцсийн БАТАЛГАА болно. Энэ 1000 ОНГОД бол өндөр дээд гарвалтай, Тэнгэрийн ажлаа хийхээр гүйцэтгэхээр ирсэн Толгой Онгодуудын Отог юм.  Дээрээс гарвал Тэнгэрийг нь доороос Улаачынх нь ухаанаар л шүүгдэн оролцох ёстой Чуулган. Үүнийг би биш Тэнгэрээс хийж байгаа ажил. 1000 Толгой Отог Онгодууд Хааныгаа танихгүй байх уу? Ажлаа мэдэхгүй байх уу?  Нэг муу чалчаа хүүхний үнэн худал ярьж байгааг ялгаж чадахгүй байх уу? Тэнгэрт тэрсэлсэн бол  би байтугай үр үлдэхгүй. Удам судар гутаагдана. Ийм юмаар дэнчин тавин тавин донгосч суух уу? 
Учрах тавилан, уулзах дохиогоороо өгч авалцсаар Онгод Баатрууд маань нэмэгдээд л байгааг би гайхаж байна. Нэг үгээр ядахдаа нэгхэн жил л би гүрийчихвэл жаргах гээд байгаа юм байна даа. Хаан маань Баатруудтайгаа уулзаад тэр хийх гээд байгаа юмаа хийчихвэл болоо юм биш үү. Тэр болтол жаргалын удаан зовлонгийн  түргэн нь дээр гээд хэлсэн юмсыг нь бушуухан хийгээд хүмүүс Үнэн гэдэгт баттай итгэнгүүт л миний хийх ажил дуусч магад гэж бодлоо.  Нэг жил ч юу байхав дээ, ийм хурдан гялалзаж байхад хоёр дахь жилийн ой дээрээ эсэн мэнд л байх болтугай.  Би чинь шинэков болохоор лагуудын хажууд ёстой туршлага дутаад Чад хийх магадлалтай амьтан шүү дээ хэхэхэ.  Ялагдах тусам л миний Ялалт үрждэг нь гайхмаар шүү. Удмаа гэж хэхэхэ. Ялагдсан удаа ч уг нь байгаагүй л юмсан би л пакталчихгүй бол.
ЖИЛИЙН ТАЙЛАН гээч бол Үр ДҮН шүү дээ. Аянга энэ ганц жилд ч ёстой нэг алж өгсөндөө уг нь дээгүүр доогуургүй л бужигнуулчихлаа. Ил, Далд ертөнцгүй л харагдах харагдахгүй хүмүүс, амьтаны ангайлгаж Ониго тарилаа. Хахаха.
Одоо жаахан ухаан суугаад хүмүүжмэр аядаад байгаа, гэсэн ч над мэдэхгүй юм даанч их байгааг Яалтай.  Гэтэл надаас та нар мөн ч их юм асуухыг нь Яалтай. Бөө болоод л бүхнийг мэддэг гэвэл ёстой үлгэр биш Үнэн л байнадаг. Би л лав өдөр ирэх тусам оньсон дунд умбаж байна. Чадал гэдэг бол яахав засал масал энэ тэрийг л хэлдэг бололтой. Тэрнийг чинь хөөрхий би биш Буурлууд минь хийдэг учраас  тив алгасаад л хоног хугацаан зааггүй засал үйлээ хийгээд хүн амьтанд мэдэгдээд л байх бололтой.
Харин би хөгшин болсон хойноо багшаар заалгаж ном сурахгүй ч өдөр бүр амьдралаасаа суралцдаг амар юм болохнов шив дээ зүгээр.
СУДАР.
Хаашаа ч орсон гарт минь өгч нэг хэсэг надаар наадсан тэр шар судраас болж би нэг хэсэг шар махтайгаа хатах дөхөө биз дээ. Хэсэг харин ажил ихтэй тул засварласан бөгөөд тэгсэн ч тэр хооронд Чингисийн Монгол гэх группт орсон Залуусдаа даатгаад өгчих мэргэн санаа төрөөд  залхуу би гээч чинь ийм юмандаа мөн сайн шүү. Өсөхөөс сурсан үндэсний хэл гэдэг шиг л өсөхөөс сурсан хялбарчлах сэтгэлгээндээ хөтлөгдөөд  Умш, Судла гээд орхин хэсэг сайхан байв. Үе үе нийт дунд нь асуулга явуулан мэдээлэл цуглуулан байлаа эхний үед гэвч ажил удаашралтай би түүнийг барин нэгтгэж бичих зав ч гарахгүй юм.
Гэтэл залуус маань санаачлан өөрсдөө бас ажил зохион өөрсдөө бас бэлэн будаа уншихгүйгээр ойлгож үзэхээр шийдэн янз бүрийн ажил зохион Алтан Судрын уулзалт зохион хоорондоо хэлэлцдэг болсон юм.
 Тэд долоо хоног бүр уншин судлаж, хоорондоо ярилцан ар өвөргүй л нухаж байна. Гэхдээ тэд мэрэгжлийн судлаачид биш ч зав чөлөөгөө гарган судлаад сар гаран өнгөрчээ. Тэнд хөгшин залуу эр эм нийлсэн янз бүрийн хүмүүс бий. Гэтэл сүүлийн үед нөгөөдүүл чинь ёстой ухаж түнхөөд л урагш хойш нь харуулаад л, ар өврөөс нь зулгаагаад л авьяас чадвараа нээж гарваа. Хөх Монгол Улс байтугай хөдөө хээрээс ч гадаад улсаас ч Монголчууд маань оролцон өөр өөрийн саналаа нэмэрлэж үзсэн дуулснаа өгүүлж, өгүүлэмж утгаар баяжуулаад л ардын дундаас АМЬД СУДАР маань ахиад өндийгөөд ирлээ. Олон янзын санаа гарч, олон янзын юм анхаарал татаж гарав.
Хажуугаар нь манай энэ хэд маань бараг л толгой дараалан Нар, Сарны зураг авч Гэртээ тавиад байв. Пөөөөөх ямар сонин зураг вэ? яаж авав, минийх ингэж гарлаа, чи хаанаас авав ямар аппаратаар авав. Хэдэн цагт гэх мэтээр ярилцан бас Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнө хэлсний дараа хэмээн авцгаан, өөр хоорондоо болсон бүхнээ хуваалцаад л шуугиж гарав.
Одоогоор лав 500 орчим зураг цугларсан бөгөөд хамгийн гайхалтай нь Дэлхий НЭГХЭН НАРТАЙ, НЭГХЭН САРТАЙ. Түүнийг АППАРАТ хэмээх юмаар нь дэлхийн олон орноос Монголчууд авлаа. Гэтэл бүх хүнийх ӨӨР ӨӨР гарах юм. Марк нь өөр өөр байлаа ч Аппарат бол АППАРАТ л байх ёстой биз дээ. Тэд хүмүүс болон бусад юмсын зургийг яг л байгаагаар нь авч өгөх үүрэгтэй. Үүргээ ч сайн биелүүлдэг. Бид өдий болтол тэр Аппаратнуудад итгэж зургаа авахуулж, бусад юмсыг баримтжуулж байсандаг.  Гэтэл энэ аппарат яг Нарны зураг шиг Авсан болгоныг минь алиа шог болгоод байвал бид хэрэглэхээ болихоос өөр яахав.
Мөн Нар, Сар бол лав миний мэдэхийн намайг ухаан ороход л байж л байсан. Одоо ч байж л байх юм. Нар бол тэг бөөрөнхий, Сар бол Бөөрөнхий дундаа л ихсэж багасаж байдаг гэж би мэднэ. Бас тэд яг л Хааны хэлсэнээр Үл хождох, Огт хуурмаггүй гэх тодотголдоо таарсан яг л цагтаа л мандаж, цагтаа л шингэж нэг л замаараа яваад байсныг би бас та нар мэднэ. Нар, Сар хаа хамаагүй үсчдэг бол мөн сонин хачин юм их болох байхдаа.  Нарыг дагаж наргих уу? Сарыг дагаж савах уу? гээд л асуудал үүсэх байсан бизээ. Ийм гурван Үнэн бодит зүйл яг байгаад байгаатай хэн ч маргахгүй.
Гэтэл түүний зургийг авсан хүн бүрийнх ӨӨР ӨӨР гарах учир юу вэ??? Зургийн Аппарат, Нар, Сар гурвын энэ айлгүйтэл тохуурхалыг яах вэ?  Зургийн Аппарат, Нар Сар, Хүн гэсэн гурвал л энд харилцан үйлчилсэндэг. Гарсан зурагт юу юу байсныг та нарт би ховлоё. Туяанууд нь янз бүр гарна. Зарим нар нь Хар, Зарим нь яв ягаан Уруулаар үнсэнэ, Зарим нь бүр сунаад дөрвөлжин, зарим нь тэг дугуй хирнээ  бас дагуултай, зарим нь хүний нүүртэй, Зарим нь Нарны Дагина найз нартайгаа, Зарим нь Уул Сандайлсан Нар, Зарим нь гозгой цагаан хирнээ бусад орчинь алаг өнгөтэй, зарим нь яваа гэмээр янзын ганган өр хүрээтэй гэх мэтээр тоо тоймгүй олон төрлөөр гарчээ. Хэн нь маяглаад наадаад байгаан ер нь. Монгол өвөг дээдэс минь Нарыг Амьтай гэсэн нь Үнэээн. Гэхдээ лллл.... хачин.
Хүнийг нь одоо шинжицгээе. Хөөрхий ёстой ийм нар гарна гэж мэдэлгүй л хичээж байгаад л зургийг нь авч Аянгын үлгэрийн Үнэн худлыг шалгаж, өөрийгөө эрчимжүүл гэснийг нь даган дуурайж, ихэд чармайх элдэв сонин учралаар санамсаргүй Блогт зочилсон Зон олон хүмүүс байв. Тэднийг хардах ямар ч үндэс байхгүй. Чатын найзууд болсон тэднийг маргааш нэг өрөөнд оруулахад биенийгээ таних ч үгүй. Учир нь чатны Шошгууд нь өөр өөр, тэд зөвхөн үг амилуулж харьцдаг улс. Монголд байх хэд нь сүүлийн үед харин судраа тайлалцахаар уулзаж учран танил болоод байгаа. 
Хүн л бол Хүн ш дээ. Хохимой толгой, дөрвөн мөчтэй ухаалаг Амьтан. Яагаад ??? өөр өөр байна. Удгаан намайг хараачээ, миний зургийг хараад өгөөчээ гээд л дуудсан хүн олон болов. Би яаж мэдэхийн түвэг зүгээр, Тэр дуудлага үг нь ид шидтэй дуудангуут л онгод очдог гэж Хаан л хэлсэн. Нарийн юмыг яагаад байгааг би мэдэхгүй. Хаан Тэнгэрийн Гэрэл гээд л аль эрт л нэг айлтгал бичсэн. Хэн мэддийн гээд л бодож байтал ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ айлтгал гэж давтан орж ирэв. Ингээд би анх удаа Хааны айлтгалыг нарийн уншиж үзлээ. Эд холбоотой байх нь. Бас Хаан ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР айлтгал хамгийн анх тэрлэсэн. Тэгтэл тэр үгийг ДУУДЛАГА гэж хэлсэнгүй. Залхуу Аянга ҮГ гэлээ гээд шүүмжлэн манай Бичээч Онго хар шөнөөр манай Чингис Гэрийн залуустай чатласан байдаг. ДУУДЛАГА гэж хэлэх ёстой хэмээн заасан түүх бий. Энэ талаар Гэрийн залуус тэр өдөр байсан олон л гэрчлэх бизээ.
Хааны Онгодууд энэ Дуудлагаар үгийн Хурд, Бодлын Хурдаар очдог хүчтэй. Тэд бол Гэрэл, Туяа, Цацраг, Цахилгааныг эзэмшдэг гэж надад хэлж байсандаг. Иймдээ ч хүний нэр хэрэг үгүй, жил ус хэрэг үгүй, хаана байгаа нь хэрэг үгүй. Зөвхөн ганц мэдээлэл нь байхад л  давхиад очдог Номтой. Мөн Хаан маань Гэрлийн Дайчид хэмээн шинэ цагийн Монголчуудыгаа бэлтгэж байгаа билээ. Өмнө нь Хаан маань Морьтон Баатруудтай байсан Одоо Гэрлийн Дайчид, Гэрлийн Баатруудаа төрүүлж байгаа нь дамжиггүй. Дуудлага болон Гэрэл тусгал хоорондоо холбоотой нь мэдээж болсон бөгөөд Хааны зааснаар л Тэд маань ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагаа хэлж туршиж хийдэг.
Бас нэг зүйл нь зургаа аваад зогссонгүй ээ тэд гэнэт л дараа дараагаараа хүний биеийн гэрлэн бүрхүүлийг харлаа,  гар халуу оргиод байна, ядрахаа болилоо, үр дүнг нь харлаа, нарны ирсэн цацрагыг энгийн нүдээр харлаа.  Гартаа бөмбөлөг мэдэрлээ гэх мэтээр л мэдээллээ солилцон бас л хүүе хаая үзье, би яагаад болохгүй байна, би бас чадлаа гээд л шуугив нэг хэсэг. Тэгж байтал зарим нь энд тэнд явтал тархи толгой өвдөв, хүйт оргив, муу юм мэдрэв яанаа яанаа яах вэ гэцгээв. Яаж хамгаалах аргаа заав. Зүгээр болсон уу? гэхэд тийм ээ л гэв. Энэ мэтээр өдөр бүр л нэг сонин чих дэлсэн өөр хоорондоо шуугилдаж, намайг Чатаар гүйхийг нь анаад л сууж байдаг анчингууд олон болов.
Гэтэл гэнэт л дуу дуугаа авалцаад л Угтайнууд нь батлагдаад л Бөө нар луу уралдаж гүйлддэг болов. Хамгийн сайн, тийрэн наахгүй Бөө олоод өг гээд л Аянга намайг амар байлгахаа болив. Хаан ч шаардаж тэрний үр байна, энэний үр байна, шалгуул гэж хэл гээд намайг зүгээр байлгахгүй ядаргаатай.
Эхний хэдэн хүнд Аянга ам бардам Багшийгаа заагаад л явуултал хүний тоо ихсэв. Яалтай билээ ийлтэй билээ.  Хайрт багшдаа ёстой ачлалгүй гэдгээ харуулан хичнээн хүн явуулнаа ичих нүүр, зовох сэтгэл байх тул багшид битгий хэлээрэй хөө, та нарыг авахгүй шүү. Нетээс нэг танихгүй амьтнаас утсыг тань авсан гээрэй хөө гээд л сайхан Худлаа үг зааж өгөв. Уг нь яг л Үнэн үг. Нетийн л нэг амьтан шүү дээ би. Баригдаж л таараа хахаха. Багш мэээдэж л таараа хахаха гээд л хурдтайгаар багшийнхаа утсыг заах шиг болж бөөндчихөв. Багш уггүй энгийн хүнтэй уулзахымсаан сүүлийн хоёр сар угтай юм уу нэг бол багшийгаа хайж яваа хүмүүс ирж намайг зовоох боллоо гээд л гайхаж байгаа сурагтай.
Багшийгаа хичнээн бодлоо ч тэгээд багшаасаа өөр найдвартай Бөө хэн байгаан мэдэхгүй танихгүй юм чинь яахын би. Хүү маань оюутан бас завгүй бараг гэртээ байхгүй  хүн амьтанг тэр хар хол хотоос гадна өвлийн хүйтэнд зутраана гээд Хадам Буурлуудаа хэлсэнгүй. Хааяахан буултыг нь сонсвол хүнд хэлнэ. Хэсэг сайхан маналзуулж байтал баригдсан шүү яанаа одоо. Багш: "Тэр Аянгыг цагаан хоолойгоор зарлахаа боль" гэж хэл гэсэн гэнээ АААААхахахахаха. Яанаа одоо. Баригдчихсан шүү. Тэгээд хайран хүмүүсийг хамаагүй явуулаад бас нэг гай болоод тийрэнтэй Бөөд оччуул яахын  тэгэхээр Багш ажлаа хийсэн нь дээр. Яг Үнэнг нь хэлж хүмүүст буян үйлдсэн нь дээр. Цагаан хоолой ч багадаад байна бүр Цахим Ертөнцөөр нэг Зарлачихаад нуугдчихнаа яадын гэж бодлоо.
Нөхдүүд манай багшийн лекцэд эхлээд ядахдаа нэг удаа сууж үзэж юу ярив, хир Бөө байна гэдгийг очин үзэх хэрэгтэй. Бөөг надаас  асуухаар Багшаас асуу. Кемпинский гэдэг зочид буудалд хагас сайн өдөр болдог гэсэн. 99769393 гэсэн утсаар Өлзийхутаг багшийн лекц хэдэн цагт хаана болох уу гэж асууж байгаад очоорой. Миний мэдэхийн манай хүү, үеэл, Чу Мэргэн, Ард Аюушийн улаач нар л лав багшийн шавь нар. Тийрэн наалгаагүй удмаа аваад л сайхан л явцгааж байнадаг. Түүнтэй тэнцэх Бөөг Халхын хавтгайгаас хайгаад нэг үзнэ биз. Харагдах үгүй л байлгүй. Атаархсан хүн гэж даанч нэг олон доо зайлуул. Эрлэг Номун Хааны бага хүү нь шүү бүр. Итгэхгүй байвал Эцгийг нь дуудаж уулзаад алуулаад нэг үзээрэй. Үкэ мөн гоё юм болох байх даа. Би тэр үед нь байж байгаад харж нэг цуурах юмтай болохсон доо. Хэзээ өмнөх төрөлдөө чухам бид эгч дүү гэсэн. Би бол дунд Хатных нь ганц охин. Багш хэддэх хатных нь юм болдоо. Ээжийг нь дуудаад асуугаарай. Ямар сайхан уулзалт болох болоо. Хажууд нь сонсож чадахгүй нь л даанч харамсмаар юм. Сонсвол сайхан бичиж өгөхгүй юу.
Зкзкзкзк.... бас л урт юм бичигдчихэж. Нэгэнт эхэлснийх гүрийхээс дээ.
Дээр дурдсан үйл явдлууд өрнөж байтал Сударт ахиц гарч бас өөр идэвхитэн нар чухам л шинэ санаанууд гаргаж дэвшүүлээд байв.
Жишээ нь: Ману багштантай адил нэртэй учраас би хэлэхээс ч айдаг нэр ядаж байхад нэг хүн овог нь Шинү. Гэсэн байхаа.  Булганаас санал бодлоо явуулав. Тэр Гэр ИЭ гэдгийг ГЭР ЭВ гэсэн биш үү.  Хатны номонд өгүүлсөн көвтэдөрэ гэдэг нь квардрат гэсэн үгтэй адил байна. Үүнийг нь тооны мастер  Ундрах маань кв зэргээр үржүүлээд сүйд хийх дөхөөгүй юу. Урианхай Ганхуяг маань НЭУ ХЭМ гэдэг нь НАУК гэх орос үгтэй утга бас дуудлага ойролцоо байна гээд бичив. Би гэнэт саналаа. АКАУ ДЭМЧ гэдэг үгийн тухай блогтоо бичээд  одооны эрдэмтдийн дээд цол яахаараа Хатны сударт явж байдын гээд л байсныг санаж байгаа биз дээ.  ?????.....????  Энэ бүхэн юу өгүүлнэм. Шинжлэх ухааны эх орон нь тэгээд хэн болоод байна даа. Хэн нь хэнээсээ хуулаад байгааг Он сар судрыг хөөгөөд мэдэцгээ. Мэдээд мэл гайхацгаа гэж ерөөе.
За ТА  цааш нь ААН гээд УУН гэж бай.
Би гээч удган бас л бичсэн номоо орхин байж шар судраа хайж олов. Тэрнийг би сайхан нуучихсан байсан юм.  Нээгээд уншиж байтал Гэгээн: "Би унтлаа гэрэл унтраа" гээд унав. Ёооёоёоёо нөхөр байхгүй байхад хүртэл яг л нөгөө шөнийн амьдрал давтагдав. Тэр хоёр унтах болохоороо намайг гэрлээ унтраа гээд би нэг бол өөр өрөөнд орж, нэг бол харанхуйд ёлтойх үсгийг хайж бичдэгсэн. Хараа чинь улам муудлаа унт гэж загнавал би өөр өрөөнд орно, загнахгүй бол загнатал нь бичиж гарна даа. Хар ядаргаанууд. Олон жанжинд дарлуулах гэж нэг бөөн юм болох юмаа. Гэгээний үгэнд орж гэрлээ унтраачихаад л би хэвтэн бодож байтал Маш хачин юм оллоо. Гэгээн давсандаа явангуут л дахиж асааж өөр жижиг гэрэл асааж байгаад л шалгаж гарав.
Мөн яаралтайгаар Чингис Гэрийнхэнээсээ асуулт асуув. Нар бол энерги, Хүн бол энерги. Энэ хоорондын үйлчлэл, эдний тухай Мэдээлэл шинжлэх ухаанч мэдээлэл хэрэгтэй байна гэхэд манайд цөмийн физикч залуу байж байсан бол яах уу??? Тэр маань өөрийн мэддэг шинжлэх ухаанаа тайлбарлан явуулав. Би бас түүнтэй холбогдон санал солилцсон юм.
Би хурдхан судраа барин эхнээс нь хөөлөө. Зкзкзкзкзк. Яанаа одоо хэхэхэ. Миний үлгэрт Чингисийн Гэрлийн Дайчид гэгчид бас эргэлт буцалтгүйгээр холбогдчихож. Хаан надад хэлсэн үг санаанд оров "чамтай холбогдох ёстой нь л холбогдоно" гэсэн шүү дээ.  Миний хүсэл сонирхол огт хамаагүй.  Би хэнд хайртай дуртай нь Тэнгэрт падлий байхгүй. Надтай ажил хийх үр дүн гаргах тийм л хүмүүс холбогдоно гэсэн үг.
Хатны сударт:
           1. Көбтэдөрэ иээр КЭМ ЭН үрэдүй болжүй иймү КҮ болнэйчий гэж байдаг.
Квадрат үржихүйн хүрдээр түгэн дэлгэрэх сурлага болбоос КҮ сурлага болно

Энэ бол яавч бөөтэй л холбоотой сургалт хэмээн би өмнө нь бичиж байсан. Учир нь үржихүйн хүрдээр л бөөгийн сургалт болон хүчээ авдаг. Ихийг хийдэг онцлогтой.

Тэрнээс хэн нэгэн заагаад л түүнийг нь сонсоод давтаж хэлээд л дүн тавиулдаг сургалтыг бид бүгд мэднэ. Ийм үхмэл сургалт байгаа учраас л боловсрол гэдэг нь утгаа алдаад байгаа билээ.  Мөн судрыг тайлсан би л бүгдийг мэдэж байна чадна гэх Логиктонгууд ч өөрсдөө хичнээн ойлгоод мэдлээ гээд бас л яг өмнөх аргаар л зааж байна. Хүмүүст уншаад хэлээд, ном бичээд, зурагтаар яриад, лекц уншаад л байгаа. Үр дүнгээ болохоор өөрсдөө л их юм хийснээр бодохоос яг Үр дүнг нь бодитоор хийсэн юм алга. Тэр байтугай энэ бол Хаан, Хатан ухаан шал өөр хэмээн цэцэрхээд түүнийг нэг л их томоор бодоод яриад  гайхуулаад байгаа ч  яг биетээр сураад мэдээд туршаад Үр Дүнг нь хараад байгаа хүн ховор.  Энэ бол үхмэл, амьгүй сургалт. 

Харин КҮ сургалт гэж яг л өөрөөр нь хийлгээд мэдүүлээд, биетээр нь үзүүлээд яс маханд нь шингээж, оюун ухаанд нь хадаж, ҮНЭН гэдгийг л хүлээн зөвшөөрөх үзлийг, ТЭНГЭР гэдэг үзлийг ярих, бишрэх, гайхуулах биш өөрсдөө мэдрэх, харьцах чадвар. Түүнээс эрчим авч хүчирхэг болох сургалтыг л хэлдэг юм. Энэ сургалтын онцлог нь Хаан, Хатан ухаанаар боловсорч, хөгжиж, дэвшдэг.  Хаан, Хатан ухаан гэдэг бол дээрээс нь цэцэрхдэг биш доороос нь хийлгүүлдэг ухаан юм.

Үгүй гэх нүү. Тэгвэл Судраа сайн унш гэж хэлмээр байна.  Сорхагтани хатан Хаан хөвүүдээ хэрхэн Хааны суудалд бэлддэг билээ. Далайн усыг шавхаж болохгүйг нүдээр нь үзүүлдэг. Хар бор ажилтай хутгаж, хатуу зөөлнийг таниулж бэлддэг. Уншаарай. Өүлэн эх Хааныг яаж бэлдсэнийг бас уншаарай. Бүүр хамаг хар бор ажлаас нь эхлүүлэн таниулж бага балчраас нь эрхэмсэг биш эгэл энгийн амьдралд хутгаж сургадаг.  Тэгвэл Өүлэн эх буугаад сургадаг сургаалийг нь Онгодууд хэрхэн биелүүлж хүндэлж өөрсдөө хийсэн тухай миний блогт эхнээсээ байгаа. Хаан ч бай Хатан ч бай хэзээ ч ирэх зовлонг давж чадах чадвартай хамгийн энгийн бүхнийг өөрөө хийж сурсан байх ёстой сургаал.

Түшээ авахгүй байх Онгодууд маань өөрсдөө л бүхнээ хийдэг. Уух усаа өөрөө ууж, сандал олбогоо өөрсдөө л чирээд явдаг. Хамгийн дээдийн Дээд онгодууд гэхэд яажийгаан одоо. Логикуудын мөрөөдлөөр бол  бүр ихэмсэг байх ёстой биз дээ. Баахан сургаал айлдчихаад л бараг сүйх тэрэгт суугаад л одоо энэ шарын хэдэн тодроод байгаа Хувилгаад аятай л байна гээд төсөөлөөд байгаа биз дээ. Энэ бүхэн юуг хэлж илэрхийлж байгаа юм бэ? Тэд манай Онгодууд өндрийн өндөр байдаг ч энгийнээс энгийн бууснаараа бусдаас Онцгой гэдгээ харуулж байгаа юм. Сургаал чинь үүний тайлал нь шүү дээ.

2. Наран, Саран, Сүүн-Экэ, Гэр ИЭ, Их Засаг таваас эрчим Кү ЧИН авч аж төрөхүйн...

Сударт ийм өгүүлбэр бий. КҮ сурлагаар бид яг одоо өөрсдөө биетээрээ хийн байж Судрын Тайлалыг хийгээд явсныгаа би олж харсан юм. ХУЦ гэх нүү тэгвэл Аан гээд уун гэж бай.

Энэ хүртэл энэ олон хүн маань Нарны зураг аван Хааны айлтгалын дагуу Дуудлагаа хэлэн биеэ эрчимжүүлж даанч олон хүн, маргаж үгүйсгэж, дарах аргагүй олон хүн ҮР ДҮНГ нь өөрсдөө ч мэдэлгүй хүртсээр бөөн яриа, гайхшраан, бас элдэв туршилт хийсэн билээ. Өмнө ч блогт олныг бичсэн хүмүүс Сүүгээ уун Дуудлага хэлэн биеэ эрчимжүүлсээр гэрлэн бүрхүүл хардаг боллоо, өвчнөө эдгээв, ядрахаа болив, ийм тийм юм мэдрэв гэх мэтээр маш олон баримтууд цуглаж чадсаан. Мөн Нарны төрөл бүрийн зургаар маргах аргагүй баталгаажуулсан.  Энэ олон хүн одоо өөрсдийгөө Тэнгэрлэг Монгол хүн гэдгийг өөрийн яг биеэрээ мэдэрсэн, туршсан, Тэнгэртэй харьцах аргаа олж, хэрэглэж заншиж байна. 

ХААН хэлэхдээ "Та нар Тэнгэрийн хүүхдүүд бүгдэд нь чадвар бий. Хийгээд үз, битгий мөнгөө дэмий юманд үр, битгий гадны хуурмагт итгэ, өөртөө итгэ л" гэж хэлсэн. Одоо та нар мэднэ. Монголд ямар олон бясалгалын курс явж байна. Бөөн мөнгө төлнө, цаг алдана, хичнээн хоног явна. Гэтэл дээрхи хүмүүс нэг ч төгрөг төлөхгүйгээр, ажлаа хийнгээ, сургуульдаа явангаа хийгээд л Үр дүн нь хоромхон зуур л гарч байнадаг. Хичнээн олон хүн  та нарын Аураг харах багажаар хэмжээд Энергээр эмчилж байна гээд хичнээн их мөнгийг чинь авч байна. Байдаг л юмыг тэгж гайхаад бахархаад гадны гэсэн бүхнийг гайхан магтах чинь ичмээр. Монголд энэ чинь Үнэгүй байдаг юм. Монгол өвгөд чинь аль хэдийн мэддэг бөгөөд заагаад байхад л зөрөөд байгаа нь гутамшиг.

Юу таныг доош нь чирж байна. Ердөө л бусдад байтугай өөртөө ч итгэхгүй итгэл чинь шүү дээ. Харин бусдад итгэж чадсан, өөрийгөө таних гэж хайж чадсангууд нь Үр дүнд хүрээд бахархан баясан байгааг ухаартугай.
Миний блог бусдаас Онцгой нь Мөнгө үрэхгүйгээр, амьдралаа доройтуулалгүйгээр аюулыг сэрэмжилж, өөрсдөө давж гарах аргыг чинь зааж өгдөг. Бэлэн юмнаас будаа идээд байж чадахгүй бол би юу гэхэв.

Будда шүтэх шарын шашин та нарт энэ аргыг зааж өгч байна уу? Шал дургүй хүрмээр хачин хогийн хэдэн дуган яасан их байгуулаа вэ? Монгол хэлээр чинь таны төлөө тэд юу хийж байгаа юм. Малгай өмсөж өргөл өргө гээд л хорлох хирнээ өөрсдийнхөө гэрт бол малгайгаа тайл гээд л чарладаг нууц юу вэ?

Христ та нарт өөрийн Монголоороо бахархах нэг үг зааж өгсөн үү? Нэг эрчмээ ингээд аваадах нар, сар, сүүнээс авдаг гэж хэлж өгөв үү? Өвөө эмээ нарыг чинь үргэлж доош нь хийж доромжилдог ш дээ.

Харин Хаан та нарт яаж хурдан гэгээрэх, биеэ хэрхэн төлөвшүүлэх, Монгол гэсэн үгээр бахархах, Монгол хэмээх орныхоо утга учрыг олохыг зааж өгч байна. Үүнийг манай Хаан биш. Ийм байх ёсгүй хэмээн чичлэх Логиктонгууд энэ үзэл чинь буруу хэмээн тайлбарлах хэрэгтэй. Монгол хүн Монголоо мартаад, үзэн ядсан Өнөө нийгэмд Хаан хаанаас нь эхэлж зааж сургаж эхэлснийг АНХААРЦГАА. Бүр анхан шатнаас нь эхлэн зааж үлгэрлэж байна ичмээр гэдэг нь та нар.

Нар, сар амьтайг манай хүмүүс өөрсдийн нүдээр харж туршиж мэдэцгээлээ. Хатны судрыг уншаад л өнгөрсөнгүй. Сонсоод л өнгөрсөнгүй. Бөөн баталгааг цуглуулж байж суралцав энэ бол КҮ СУРЛАГА.

Гэтэл энэ хүмүүсийн биед орсон өөрчлөлтүүдийг бид яах вэ?
Тэнгэрээс бэлэглэсэн гоц, гоё чадваруудтай болон хөөрч догдлон, улам л оволзон бадрах эх орноо гэсэн хайр, Өвгөдөө хараад л өндийгөөд ирдэг Монгол заяа, ирээдүйдээ итгэх болсон энэ хүмүүс гайхмаар. Тэд маань мэдрэмж нь дээшлэхийн хирээр л  бас хар муу газрыг мэдэрдэг болжээ. Мөн олон залуус урьдахаасаа өөр болсноо гайхна.

Залуус үгүй ядахдаа л Чингис, Соёмбо архи уухгүй гэж дургүйцэх болсон байна. Гэтэл Самар хотод сурч буй Монгол залуус архи уухаа болилоо бид. Сая өнгөрсөн тусгаар тогтнолын өдрийг архигүй тэмдэглэлээ. Бид Орост сурдаг оюутнууд архичин болдог ойлголтыг халнаа. Бас өөр их юм санаачлана гэв.

Гадаадад сурдаг залуус хичээлдээ шамдах болноо, харьж очоод заавал Монголоо өөрчлөнө гэв.  Тэтгэвэртээ суусан хүмүүс ч завгүй болон хуучны ном судруудаа ухаж гарган залууст дамжуулан ярьж бас судрын хэлэлцүүлэгт ирнэ. Ажилгүй хүмүүс нь зав гарахаа болилоо уншиж судлаад гэв. Эрэмгий дайчин хүүхнүүд нь нөхрөө мөрөн дээрээ суулгаад л хүүхдүүдээ хөлдөө чирсэн хирнээ л яаж ийгээд цаг гаргаад ажлаа амжуулчихаад л инээд алдаад л гүйж байх юм.  Завтай хүн байхаа болин бүгд л заавал нэг шинийг бодон гүйлдэх болжээ. Энэ бол КҮ СУРЛАГА. Монгол хүн өөрөөсөө өөрчлөгдөөд байгаа нь энэ биш үү.

Гэтэл бас нэг асуудал ургав. Манай хүмүүсийн Сүүний хэрэгцээ эрс нэмэгдсэн учраас өмнөхөөсөө ихээр Сүү хэрэглээд байна. Бүх Монголчууд Сүү хэрэглээд унавал яах болоо гээд асуудал үүсэв.

Яг одоо энэнд л Та анхаарлаа хандуулаач.

Ямар нарийн сэжмээр хоорондоо холбогдсоныг ойлгоно. Нар Сар Хүн гурвыг СҮҮ эрчимжүүлэн  улам ихийг өгөх ажээ.

Хоног хүрэхгүй эдгээдэг
Хонин цагаан Эм
Үд хүргэхгүй эдгээдэг
Үнэн цагаан Эм  хэмээх СҮҮ.

Яаж эрчимжүүлээд байгааг дараа нь бас бичих учир түр орхиё.  СҮҮ маань нэгэнт маш эрэлттэй болжээ гэж бодъё. Үнэ нь ч өндөр боллоо гэхэд Сүүг гаргах үнээ зүнээнүүд юутай хэрэгтэй  нь ойлгомжтой.  Үнээ зүнээнүүд хэрэг болтол түүнийг саах болон маллах малчин яасан ч хэрэгтэй хүн бэ?  

Эд бэлэн байлаа гэхэд Үнээ зүнээнүүд маань өвс идэж, ус ууж байж л бидэнд хэрэгтэй бүхнийг өгөх нь. Энэ бүхэн эх оронд минь ургаж, онгон ариун байгалийн усыг ууж, өвсийг идэж байж л ориг идэштэй нь бидэнд хэрэгтэй. Бид сүүг нь ууна даа. Тэгээд эрүүл амьдарч хүч чадлаа сэлбэнэ. Эргэх холбоо ингээд л эргэлдээд байх юм.

Нар, Сар, Агаар үнээ байтугай бидэнд ч хэрэгтэй. Магадгүй Сүүний хэрэгцээ ийм ихээс, Хүн гээч амьтад хүүхдүүдийнх нь хажуугаар хүнийхээ тоогоор сүүг нь уугаад хүрэхээргүй учраас л дан сүүнээс гадна цагаан идээ ёстой ёоз ёозоороо хийгдэж эхэлжээ гэж би бодлоо.

Энэ бол асар том баталгаа нотолгоо. Монголоос өөр дэлхийн аль ч оронд цагаан идээ олон янзын төрлөөрөө байхгүй байгаа тухай би өмнө нь бичиж байсандаа.  Амьдралын баталгаа, амьдрах явцад л алив юм шалгарч гардаг. Хайран Сүүг  бөөн бөөнөөр ууснаас янз бүр болгон бүх л юмыг нь идэн гашилбал базаж, хатаан бяслаг, ааруул, ээзгий мээзгий гээд л элдэв долоон жороор нь сэдэн хийж өгчдээ манай өвөг дээдсүүд.

Эх Орон надаас эхэлдэг гэдэг бол яг ҮНЭН үг. Чи амьдарч идэж уухад чинь Эх орон хэрэгтэй юм байнадаг. Чи өөрийнхөө эх оронд л дуртай бүхнээ идэж ууж чадна. Бусад оронд бол яг л тэр орон, тэр орны байгаль цаг уурт тохирсон юм л идэх нь бололтой.  Ооооогт санамсаргүй өвөг дээдсүүд нар сар сүүний тухай бичсэнгүй. Тэд эдний бүр мастер байтугай доовтор проопээссор, акау дэмч нар байсан байна шүү.  Бүгдийг нь мартсан бидэнд хөөрхий өвөгдүүд маань нарийн ухаанаар бүхнийг дамжуулжээ.

Тэгвэл энэ хатны шар судар аль 2002 он гэхэд Монголчуудад хүрч эхэлж  2009 он гэхэд хоёр дахь хэвлэл нь гарсан байв. Олон ч эрдэмтэн судлан иш татан тайлбар хийж, яриад л байна уу гэхээс түүнийг амилуулж баталгаажуулсан нь нэг ч үгүй. Нэг л их нууцтай гээд л бүгд өөр өөрийнхөөрөө нууцыг нь тайлавч ХАТНЫ СУДАР маань ХААН ЭЗЭН өөрөө ирж байж тайлах л нууцтай байж дээ. Уншиж ярихаас илүүтэйгүүр хийж туршиж, дагаж байж л тайлагдах нууцтай байжээ. 

Тэгтэл Манай Хаан яавч биш хэмээн цэцэрхэх хүмүүс ХААНыг гоё сайхан сургаал ярин Уран донгодуулахыг л хүсч байнадаг.

Харин Хаан: "Миний сургаал байгаа, байж л байсан хийсэн нь ХААНА БАЙНА" гэж л асуулт тавьсан юм.
Хамгийн энгийн жишээ: Хааны хаа сайгүй тавигддаг сургаалыг ёстой нэг эх оронч бүр донгодож, сонгууль бүрт л хэрэглэж бичдэг билээ.

Биеэ засаад Гэрээ зас.
Гэрээ засаад Төрөө зас.    

Тэгээд хийсэн нь Хаана байна??? Үүнийг нь биелүүлээгүй байж өөрөөр яаж Уран донгодуулах гээв.

Хааны сургаалаа хаанаасаа эхлэх ёстой нэг учрыг одоо хар. Гурвалжингаар нь бодоход л суурьд нь Бие, Гэр хоёр нь байнадаг. Орой нь ТӨР.

Сууриа тавиагүй байж Төр яриад яахын.  Хаан өөрөө буучихаад Төрөөсөө эхлэнэ гэж андуурахаа боль. Тэр яг л сургаалиараа сууриасаа эхлэн өөрөө үлгэрлэн олныг өөрийн биеэрээ хийлгэж эхэлсэн байгаа нь гайхмаар.

Чингис хаан ч өөрөө шууд Хаан болоогүй хал үзэж халуун чулуу долоон байж ХААН болсон.  Тэгтэл  Чингис Хааны улаачаар дөрвөн настай хүүхэд хүртэл тодруулан жүжиг тоглож эхлэх гэж байна. Яажийгаан шарын шашныхантай барьцаж байгаа юм уу. Дуурайж байгаа юм уу?  Нөгөө Чингис Хаан буухдаа өөрийгөө байтугай Улаачаа ч зарлахгүй гээд байсан чинь хаа байна. Дөрвөн настай хүүхдийг ямар зорилгоор тодруулж, ард нь хэн нуугдаж байгааг нь л сайн харвал болнодог.

Чингис Хаан дахин буугаад ЯАХ ЁСТОЙ гэж бодоод үз.  Сүйх тэргэнд заларч  шашны мяндагтангуудыг дуурайх ёстой юу? Шарын шашныхантай бол ХААН маань харин ч нэг үзнэ дээ.  Хамаг бүхнийг нь хогийн сав руу хаячихаж байсан юмдаг. Хэн нэг сайхан залуугийн биед буугаад нисээд байх ёстой юм уу? Яах гэж хэнд гайхуулах гэж?  Утга учир нь юу? Үр дүн нь юу байх бэ?

Хэдэн балайнуудын тахилга нэртэй юман дээр бууж нэг дүрс харуулаад болоод байх юм уу??? Яах гэж? Юу хийж байгаан??? Үр дүн нь хаа байгаан???
Тэр Тэнгэрт гарсан дүрсийг хэн Хаан гэж батлах юм. Харж байсан юм уу? Уулзаж байсан юм уу? Тийрэн даажигнасан бол яахын???
Ер нь яах гэж юу хийх гэж бууж ирэхээ ХААН тодоос тод бичиж хэлсэн байгаа. Хаан Гэгээрэлд хөтлөх гэж, гэгээрлийн замыг зааж өгөх гэж л бууж ирж байгаа болохоос өөр юу хийх ёстой юм бэ???

Гэгээрэл гэдэг Хар юмыг цайруулах гэсэн үг. Хаан Хар Сүнснүүдтэй байлдан өөрийн Гэрлийн Дайчдаа бэлдэж л байна. Хаан харанхуй тэнэгүүдийг гэгээрүүлэх хамгийн энгийн ухуулгаа хийж л байна. Үр Дүн л чухал түүгээр л Үнэн Худал хэмжигдэн Цаг хугацаагаар шүүгддэг.

НАР САР СҮҮ ЭРЧИМЭЭС МОНГОЛ ХҮН ЭРЧИМ АВДАГ. Үүнийг бид ганц муу Аянга биш өөр олон хүн дуу нэгтэйгээр батлаж чадах маш их баримт цуглуулжээ.

       3. Дөрөв дэхь эрчим авах зүйл нь  ГЭР ИЭ.  Хэхэхэ яануу одоо. ГЭР ИЭ гэдэг бол маш их өргөн утга агуулгатай нууцлалтай бичигдсэн үг. Хэрэв Хатны ном ямар ч нууцлалгүй яг Аянга миний блог шиг чалчиж өгдөг бол мөн олон хүн байтугай олон хар санаатныг баярлуулахсандаа.
Гэр ИЭ гэдэг үг бол ГЭРЭЭ гэж ойлговол маш хялбар.  Японоор ИЭ гэдэг нь бас ГЭР гэж орчуулагддаг. Хатан номондоо энэ үгийг нууц сөзлөг үг гэсэн байсан.
Утгийн хувьд ГЭР ЭЭ гээд яваад байсан ч болох ч жив жинхэнэ нууцыг Шинү гуай маш зөв харж санаа оруулсан байв.

Хэдхэн хоногийн өмнө бичиж байтал групп гээд л бичих над залхуутай урт санагдаад байв. Тэгэхээр нь ГЭР гэж биччихэв. Нөгөө хүн маань гайхав. Би тайлбарлалаа. Чингисийн Монгол групп гээд л бичиж байснаас Чингисийн Монгол Гэр гэсэн нь хамаагүй амар бас их гоё байв.  Гэр гэдэг бол Монгол хүний хувьд маааш чухал, халуун дулаан сэтгэхүй оруулдаг гэдгийг ажиглав. Учир нь манай энд цугласан хүмүүс маш сайхан сэтгэлээр биендээ ханддаг болжээ. Мөн биентэйгээ дасан төрсөнтэйгөө ярьдаггүй нууцуудаа хуваалцаж, олон ганцаардмал хүмүүс олон найзтай болжээ. Хэн нэг нь ирэхгүй хэд хоног алга байвал асууж суран сүйд болж байх юм. Хэн нэгэнд зовлон тохиовол байгаагаа илүүчлэн дэмжиж байх юм. Хэн нэгэн нь буруу юм ярьвал засаж залруулаад хэлж чадаж байх юм. Мөн бүгд зав чөлөө гэлтгүй орж гаран гүйлддэг болжээ. Бүгд энд байхад надад халуун дулаан байдаг гэж бичиж байхыг харав. Энэ хүмүүс өөрсдийн ГЭРтэй болчихжээ Чатад.

За эд маань Гэртэй болчихжээ Эвтэй болчихжээ.Эндээс л би ГЭР ЭВ гэдгийг яг олж харсан билээ.  

МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ.  Энэ үг ГЭРИЭ гэдэг үгний нууц тайлбар мөнөөсөө мөн.  ГЭР ЭВ.  Гэртээ Эвтэй бол юунд санаа зовином.
Яагаад  ГЭР ЭВ ээс хүн эрчим авдаг вэ? Гансарсан гутарсан хэн ч хэн нэгнээс сэтгэлийн дэм аваад сэргэдэг. Үүнийг би Гэрийнхэнээс өөрөө хүртэл мэдэрсэн. Тэд над хайраа илгээж би тэднийг хайрлаж хамгаалахаа боддог. Тэд миний зовлонг ч жаргалыг ч мэдэрч над хүч тэнхээ өгдөг.
Аянга би дөрвөн сард блогоо нээхдээ хоюулхнаа Утаат Улаанбаатартаа хөл тавьж байлаа. Гэтэл наймхан сарын дотор яасан олон найзтай болчуу. Арав хориор биш зуу давж тооллогддог болж.

Айлын авгай Аянга би Бөө болоогүй бол найман сарын дотор зуун найзтай болох гэж яаж зүдрэх болоо. Найман найзтай болох гэж найгаж яваад аягүй бол нөхөртөө нүдүүлэх байхдаа. Гэнэт л биен тамирч болж алт авах, гэнэт л алтан гургалдай болон цоорч дуулахгүй л бол олон найз олох ч бас хэцүү шүү.
Эр эм, хөгшин залуугүй олон найз шүү дээ. Сэтгэл зүтгэл нийлсэн шүү бүр тоогоор ч биш  чанараар ярьж байвал яах уу? Ганц өөрийгөө хэдэн хий үзэгдлийнхээ тухай л бурж өгдөг байлаа. Дараа нь гэрт доторхи хэдийгээ л ярьдаг болов. Гэтэл одоо өөр хүмүүсийн тухай л улам бурах боллоо. Амьдрал сайжраад байгаа юм биш үү хэхэхэ. Аянга эрчимжээд байх чинь юу вэ? Анд найз нараасаа дэм аваад эрчимжээд байгаа юм. Мөртөө ч үгүй ном зом бичээд гаргачихсан байвал яанаа. Бас одоо нэгийг бичээд байгаа гэжийгаа. Оймсоо өмсөх завгүй байж л олон ажил амжуулаад Аянгын гар хөл, нүд чих энд тэндгүй Тэнгэрт ч Газарт ч байх бололтой.

Хөл даарахаараа  л хөл даарч байна даа. Оймсоо өмсөхөөс гэж бодсон ч өмсөх гэсээр байтал шөнө болж оронд орох цаг болчихсон байдаг нь гайхмаар.

Шинэү маш  зөв үг таасны гайхамшигийг одоо та унш даа.

ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ УЛС 

Орчин цагаар хялбарчлавал:

ЭВ ИХ МОНГОЛ УЛС болно 

Нэмээд би хэлчихье хариултыг нь  утга төгс: МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ

       4. Та дахь эрчим авах нь ИХ ЗАСАГ.
Хэхэхэ заримынх нь зүрх ёг хийх чинь. За тэр сонгууль гэж хардахнуу. Но шүү дээ. Аянгат хуралд төрөлхийн дургүйг та нар мэднэ. Их Засгийг та нар Хууль цааз ТӨР л гэж ойлгоно уу?
Та нар Хааны Их ЗАСАГт  ямар ямар заалт орсон байдгийг мэдэх үү? Уншсан уу? Тэгвэл зориуд авч уншиж үзээрэй.
Тэр үеийн ИХ ЗАСАГийг ай мөн ч бид биелүүлдэг болсноо анзаарлаа. Худлаа яриэээл гэх нүү.

Манайхан байтугай би гээч хаалгаа алдлаад зогсох Гэгээнийгээ боль болохгүй гэдэг болсон байвал яах уу? Өөрөө хаалга алдлаад л босгон дээрээ зогсдог амьтан байсан би хүртэл шүү дээ. Түвэг зүгээр иймхэн юмнаас болж бас Сүнсээ зовоож төрөл доошлоод юүкэв зүгээр. Хог гудманд хаях гэхээр жирс хийдэг болсон. Ус муснаас айж байгаа гэж юукэв, овоо мовоо чулууг дооглохдоо манатай бас хэн нь харж байгаа юм, өргөл өргөхдөө номоор нь хийх гэж оролддог болчихжээ хөөш хэхэхэ. Уул, усыг хилэгнүүлээд яахав, мөрөөрөө л замаа хөөгөөд явж байя гэх мэтээр л байхгүй бөөн засрал болсон байв.

Хүн гээч аминдаа хайртай гэдэг нь. Амиа хайрлах ч хажууд нь юу ч биш  үхээд жинхэнэ аймшигуудтайгаа уулзана гэхээр холхон шиг байж,  ааш гайгүй тайван өвөө эмээгээ бараадсан нь дээр зүгээр.
Ааштай аймшигууд нь хэн гээч Хааны шадар туслахууд, Жанжингууд шүү дээ. Хамаг зүрх амаар гаргаад савлуулаад хаячихдаг тэр ааштай сүнснүүдтэй таарч оригоор нь нөгөө ертөнцөд харах гэж түвэг зүгээр. Хааны Их Засгийг сахиулагч энэ аймшгуудаас айгаад бүр ингэж боддог болсон ш дээ би. Осолтгүй л Хааны улаач юм гэж амаа барих ч ер нь бол алчих гээд л байна шүү бас. Би тоогоогүй дүр эсгэвч ухаан алдах дөхөж байгаа юм чинь.

ИХ ЗАСАГ гэдэг бол ДАЛД ЕРТӨНЦИЙН хэдтэйгээ ИЛ ЕРТӨНЦИЙН бид хэд харилцах харилцаа ёс жаяг ЖАМ билээ.
Заза би үүнийг цааш дэлгэрүүлж хэлэхээс ч айгаад байна. Өөрсдөө нэмээд бүүр сайн ойлгоод илрүүлээд бичнэ биз. Түвэг зүгээр.

Би ганцаараа айгаагүй манай хүмүүс бүгд айдаг болсон байваа хөө. Хэхэхэхэ.

За ямарав дээ бид нар Хатны судрыг ёстой биеэрээ мэдэрч, махаараа туршиж явсан байгаа биз дээ. Амьдаараа батлаад байгаа биз дээ. Хэрэв бүх Монголчууд үүнийг хийвэл ямар болохоо зүгээр л бодчих.
Хааны маань БИЕЭ ЗАС гэдгийг бид нар өөрийн мэдэлгүй л биелүүлж эхэлсэн байгааг та нар ойлгосон байх. Үнэн юм чинь яадын хэн худлаа та нар гээд хашгирах юм бэ? Бид яг сударт бичсэний дагуу л явсан болохоос өөрөөр явчаа юу? Судрын тайлалыг та нар яаж тайлагдана гэж мөрөөдөөд байгаан.
Тэнгэрээс ирэх Хааны уран гоё донголтыг хүлээгээд л сууж байвал сууж л байхаасдаа.
Бас нэгэн БАТАЛГАА.
Хөөрхий газрын хэдэн мунхаг үрс бид ингэж мунганаж байж учрыг ойлгоод ямар ч байсан чиг баримжаагаа тогтоон өөрсдийгөө болон Хааны санааг таних туршлагатай болж эхэлсэн нь энээ.
Гэтэл бид яах вэ? Амаараа юу ч гэж хэлж бурж байсан та нар итгэхгүй байж болно. Нөгөө хий үзэгдлүүдээ яасан тухай ярилцах хэрэгтэй.
Энэ хэсэг хугацаанд энд тэндээс улаач нар тодрохын хажуугаар улаачаар тодорчихсон, бас Бөө болчихсон хүмүүс ГЭРТ маань их байгаа тухай бичсэн билээ.
Би блогтоо гав ганц юмаар л буруутгагдан бусад зөрүүд хүний уурыг хүргэдэг нь ХААНыг буусан гэж ҮНЭН хэлсэнд л байгаа. Би БӨӨ болсон учраас л хэлсэн. Тэд буудаг нь ҮНЭН.
Гэтэл бусад надтай холбогдоод байгаа БӨӨ нар бас юу вэ??? Тэдний Буурлууд бас юу яриад ам ангайлгаад би уулзаагүй байхад миний тухай яриад Улаач нар нь хайж ирээд байнаа??? Манай хий үзэгдлүүдээс халиад бүр өөр айлуудын хий үзэгдлүүд хүртэл оролцоод байгаа энэ их найралт жүжиг шиг үлгэрүүдийг яаж цэгцлэх вэ??? Нэг нь ч мөрөөр нь мөшгөөд хайгаад уулзаад, шалгаад үзэхгүй байж л муулахаа л бодоод сонин рүү гүйх юм даа хөөрхий. Хэдэн жилийн дараа Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ ёстой нүд болох вэ яанаа. Жаахан харзнаж байж дуугардаг байж гэх вий. Түрүүлж дуугарсан Хөхөөний ам хөлддөг билээ.
Тэр их сонин байгаа биз дээ. Бүр мөртөө ч үгүй Аянгын үлгэрт гардаг хадам буурал, Багшийн буурал, Эмээгийн буурлууд, Чу Мэргэний буурлууд, Ард Аюушийн буурлууд дээр нэмэгдээд өөр танихгүй айлуудын Жанжин Буурлууд нэмэгдээд байгааг юу гэлтэй. Нэг нэг төлөвлөгөөгөө нийлүүлээд байвал яах уу? хэхэхэ. Янзтай, Жаатай, Бахтай гэхээс өөр юу гэхэв.
ХААН хамгийн эхлэж Жанжин Баатрууддаа нэг шүлэг бичээд л тавиулж л байсан.  Гэвч түүний баатрууд цуглах тусам л адал явдлууд, түүхүүд нэмэгдээд байгаа. Би цаг нь болохоор ил бичнэ. Яахаараа хар хүйтэнд тэр нэг чуулган хийх гээд байгаа юм гээд байхад л зөрөөд байгаа юм. Би нэг удаа Хаанд таныг яаж батлах юм, итгэхгүй бол яахав гэж асуусан.
ХӨХ МОНГОЛ
ХААНАА ТАНИХГҮЙ БОЛ
ХӨРСТӨД ШИВШИГ БОЛНО хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан билээ.

Хатны сударт дурдагдсан БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ гэдгийг нь би гэнэт ойлголоо.
Энэ 1000 ОНГОД чинь л БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ.  Тэд бидэнд зааж, бид тэднээс суралцдаг.
Тэрнээс Батотгоны батлаад байгаа Бөө гэгээн тархитай болох гэж тусдаа өөр их учиртай би л мэднэ гээд хичээгээд сүйд болоод байгаа юм огт биш. ХААН түүний тухай хэлэхдээ: "Мэддэгийгээ булаалдаж, булаацалдахын тулд мэдэж, мэдвэл зохихуй гэж юу ч үгүй Булай Хүн гэдэг үгийг өөртөө хэлбэл таарна" гэсэн юм.
Бүх л хэдэн зууны турш бөө гэгээн тархины загвараар  гэдгийг буруу ойлгосноос сургалт боловсролыг явуулахаар зүтгээд амжилт олохгүй байна. Одоо бараг дэлхийн гуравдугаар дайн эхэлтэл байдал улам бүр хурцдаж байна. Нөгөө алдартай соёлтой боловсон, ухаантай бүх улсууд чинь өөрсдөө зэвсэг бариад алаад хядаад байгааг харж байгаа.
Энэ судрын үг тус бүр яг газар дээр амилах ёстой.  Иймээс БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ болох 1000 Бөөгийн Овгийн Чуулганыг задлаад бодтугай.
Яах гэж зургаан биетэй Нэг толгойтой могойн бэлэг тэмдэг байгаан.
Олон янзаар тайлж бичсэн ч 1000 биетэй хүчтэй Овог Бөөнүүд Нэг Толгойд захирагдан үйлээ нэгтгэж хийх гэж байгааг ухаар. 1000 Овог отгийн  Бөө нар ганц ТЭНГЭРТ л  шүтдэг. Ганц Тэнгэрт л үнэнч, Тэнгэрт л захирагдан НЭГДЭЖ ЭВТЭЙ байн хүчээ нийлүүлэн бөөлөх бөөлөө юм.
Тэнгэрт чуулдаг Хуралдайгаа Газарт хийж байгааг харцгаа.
1000 СЭТГЭХҮЙ гэж ХАТАН юунд дурдсаныг одоо тэгвэл бодоцгоо.
 Аргын номлолоороо  хичнээн гоё тайлбарлалаа ч эгэл 1000 хүний сэтгэхүй Тэнгэрийн 1000 Онгодын СЭТГЭХҮЙГ гүйцэх үү. Хатны судрыг БӨӨтэй л холбож тайлбарла бод гээд надад шаардаад байсны учир энэ байжээ. Гайхалтай.
Бид Буурал Дээдсүүдтэйгээ холбогдож чадан тэдний хүчийг нэг муу хараал хариулах, өвчин илүүлэх, хэл ам дарах мэтхэн хувь хүний жижиг заслуудад үрж байснаас улс орондоо хэрэгтэй, хар хорлолыг зайлуулсан, харийханы зүрхийг чичрүүлсэн том юмандаа нийлүүлэн ашиглах ёстой. Бөө мэддэг хүн бол мэднэ дээ. Нэг Бөө ганцаараа юу юу хийгээд амьтны амийг ангайлгаад байдаг билээ дээ. Гэтэл 1000 БӨӨ нэгдвэл юу хийж чадахыг төсөөлж чадна.
Тэгээд ч дэлхийд хамгийн муу хар өдрөөр тооцогдон зөгнөгдөөд байгаа тэр өдөр заавал бөөлөх болсон нь УЧИРТАЙ болоод л ТЭР.
Худлаа үнэн гэж донгосч байхынхаа оронд тэр хар өдөр болох юмыг зайлуулаасай гээд л хүсч байвал барав гэж. Халтар хэдэн төгрөгний төлөө амиа алдахаас айхгүй юм даа.
Тэгэхээр алив юм амьтай үр дүнтэй байж л ажил хэрэг болдог.
Энэ мэтээр маш олон зүйлийн учиг тайлагдан яваа бөгөөд бид ойрд их завгүй болов. Гайхалтай, бишрэлтэй, яалтай ч билээ дээ. Санаа алдав.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.