Friday, December 16, 2011

Хачин их завгүй байв


Ойрхондоо яаваа даанч ажил ч ихдээд, сонин ч ихдээд Аянга даанч ганц толгой, хоёрхон гартай хажуугаар нь идэж уудаг, унтдаг нь мөн тоогүйяаа. Хорвоогийн амьдрал болон хоног хугацаа ч хүрэлцэхээ болих нь яалтай. Манай энд зуны халуун эхэлжээ. Ёстой шог юм байна энэ чинь. Хэт халж хөлс гарснаас гар заваарна, үргэлж усанд хэвтэж байна гэж юу байсын өдөрт хэд орохын уур хүрмээр.

Би ч яахав чаддагаараа хувцасаа тайлж шидчихээд л за буурлуудаа би шатаж үхэх нь та нар намайг нааш цааш холхиул буруу зөрүү харна уу, бүлтийтэл сонжино уу хамаа алга би халууцаж үхэх нь гэдэг гоё үг хэлчээд л яваад байгаа. Гэгээн бол бүр бүх хувцасаа тайлаад хаясан нүв нүцгэн амьтан л явж байх юм. Гэтэл хүзүү, суга, гарын тахимаар нь харахын завгүй л хир юм уу, хувцасны хог хуйлрах нь гайхмаар. Хөлсөндөө түлэгдэн улайж хорсон, юм гарна. Түүнийг усан дотор сойлтой биш яах вэ? Халуун оронд үүнтэй холбогдон арьсны өвчин их байдаг гэнээ. Тэгээд намайг нөхөр маань нүүр мүүрээ угаахдаа маш сайн угааж бай гэсэн. Юу гэжийгаан өглөө л угаадаг ш дээ би.

Бусад цагт нь угаах зав ч үгүй,  холцоруутна биз дээ гээд л зан заншил, цаг агаарын өөрчлөлтөөс болон шинэ амьдралын хэв маяг гарч ирлээ. Байгалийн бүх л юм цаанаасаа зохицуулагдсан байдаг юм байна. Би гадаа явахдаа том нүүр гарын алчуур тохон хөлсөө арчин явдаг. Надаас өөр нүүрний алчуур тохон явах хүн алгаа. Эндхийн хүмүүсийн хөлс урсаж байна уу гэж нүүр шанаа руу нь зориуд харах ажил бас гарав. Яагаад хар байгаа юм бэ? Халуун орны хүмүүс цаанаасаа л халууцаад хир нь тунарч харагдахгүй гэж ингээд байгаа юм уу хаашаа юм. Усанд орлоо ч хүзүү,суга, нугаламаар нь цугларах хогнуудыг хараад аргаа баран ингэж бодов. Мөнхийн халуун дулаан орон ёстой уйтгартай юм байна. Уг нь энэ бол миний мөрөөдөл байсан шиг санагдаад байх юм. Би гээч чинь хүйтний аллерги гэж онцгой сонин өвчтэй ш дээ.

Залуу байхдаа би нөхрийгөө сугадаж аваад л Нарангийн энгэр гэдэг рүү өгсөж гарав. Эмээгийндээ очих гээд өвлийн хүйтнээр машин тэрэг ч байдаггүй байсан. Гэтэл хэл хавдаад л тэгснээ нүүр загатнаад хавдаад л хачин болов нөхөртөө хэлэхэд: Тийм юм гэж хаа байсын хүнд байхгүй өвчин тусахдаа яахав дээ гэхээр нь би ямар нэг малын өвчин юм байх л гэж бодов. Ямар малынх байхав, Маркс хэлэхдээ хүн сармагчингаас үүссэн гэсэн.

Би сармагчины ойрын төрөл юм бол уу, миний хамгийн адилхан нь сармагчин болохоор тэр л ийм өвчинтэй байх гэж бодож байж билээ. Гэвч тэр бол хүнд байдаг л юм байна лээ. Мороожиндвол хэл хавдана. Хүйтэн мах баривал хуруу хавдаж янгинана, их даарвал огиулаад ухаан алдах дөхнө. Би айлын авгай болохоор даавуу жийрэглээд л махаа татна. Ер нь эрэгтэй болж төрөхгүй яаваа. Авгайгаа зарчихаад л хэвтэж байхгүй азгүй гэдэг нь гэж бодно. Эмэгтэй болж төрсөндөө би маш их бухимддаг байж билээ. Албатай юм шиг хүнтэй сууна, хүүхэд гаргана, хэнд хэрэгтэй юм гээд л уурлан уйлдаг эмэгтэй болж төрсөндөө харамсаад барахгүй. Энэ тэнэг бурхантай уулзвал ёстой нэг хэрэлдэнээ яадын л гэж боддог байв. Гэвч хүйтэн гэдэг тэр улирал бас хүнд чухал хэрэгтэй гэдгийг энд л мэдлээ.

Өлчир чийрэг болгон, өвөл хатууд бэлдэн, тархи толгой ажиллуулан, бусдаас илүү хөдөлмөрлүүлдэг шидтэй юм гэж хэн санахав дээ. Бас элдэв хогийн хорхой шавьж байнга үүрд байхгүй амар. Энд шумуул, шоргоолж бас хэн хэн ч гэнээ ёстой нэг унтана, устана гэж байдаггүй балай шавьж ихтэй. Өвөлд дургүй намайг ёстой нэг хүмүүжүүллээ дээ энэ Буурлууд. Бууж өгсөөн өгсөн. Хахир хатуу өвөл бол амьдрах ухаанд сургадаг, биеийг төгс болгодог, улам ихээр ажилуулдаг амьд улирал юм байнадаг.  Эндхийн хүмүүс хэдхэн жилийн өмнө сүүлийнхээ хүнийг идсэнийхээ хөшөөг босгосон байдаг. Өдөр бүр тогтмол эрхлэх энэ хүмүүсийн сэтгэхүй, далайн орнуудын билэг тэмдэг яст мэлхийн эмблэйм гээч цаанаасаа байгалаасаа л заяатай юм байна. Хөлдөж үхэх айх аюулгүй, үргэлж жимс ногоо бэлэн, хувцас хогоор яахын өвс л өмсчихөд болох, халуунд нь унтаж нозоорно, далайн ус нь бэлэн усанд орчихно гээд л давуу тал маш ихтэй таатай ч тархи нь хөгжихгүй, залхуу болох нь ёстой ЖАМ юм байнадаг.

Үгүй ядахдаа улс оронд нь үнэн хэмнэлттэй. Дулааны шугам сүлжээ, өвлийн бэлтгэл, байшингийн дулаалга, хүмүүсийн дулаан хувцас бэлдэх ноос, хөвөн эсгий, арьс шир боловсруулж үйлээ үзэхгүй. Байшингууд нь лагерийн л байшин барьчихвал болоо. Аялал зуучлалаар л мөнгө олно, таатай цаг агаар, үзэсгэлэнт байгаль цэвэр агаар??? Тэгэхгүй яахын хаана хэн гал түлхэв дээ кккк,  Үкэ мөн таатайяа. Гэтэл Монголчууд гаднах байшин барилга, гялгар гөлгөрийг нь хараад л баяжаад байна, баян сайхан юмаа л гэж дуурайх гээд байх юмаа. Тэр Азийн Бар маруудаа хар л даа. Цаг агаар амьдрал, зарцуулж буй хөрөнгө нь шааал өөр л юм байна ш дээ.

Монгол шиг хатуу ширүүн уур амьсгалтай оронд маш их мөнгө хэрэгтэй тийшээ нилээд нь явна. Тэгэхээр Монгол улс өөрийн цаг агаар, амьдрал ахуйдаа л таарсан төлөвлөгөө гаргаж амьдарсан нь дээр юм байнадаг. Бид амьд байхын тулд, Монгол улс амьд байхын тулд хөлдөж үхэхгүй байх хэрэгтэй. Хөлдөхгүйн тулд халаалт хэрэгтэй. Гэтэл ихэнхи нь ядуу учир гал л түлэхгүй яахын. Ядаж байхад шамбааралдаад буусан юм чинь яахын. Хөлдөхгүйн хажуугаар УУШИГ ЭРҮҮЛ байж амьд байх хэрэгтэй. Хичнээн их хүн уушиг байтугай бусад эрхтэнээрээ утаанаас болж хордон Үндэсний аюулгүй байдалдаа өөрсдийн мэдлэггүй мангараасаа болж  сайн дураараа үхэл, хорт хавдар, эмчилгээний илүү зардал авч байнаа.

Азийн Бар байтугай амьд зулзага үлдэх нүү үгүй юу болчихжээ. Үндсээрээ буруу хөгжиж байна. Амьдаръя л гэж байвал амьдрах орчноо хамгийн түрүүнд тооцоолох ёстой. Нэг үгээр хэлэхэд та халуун оронд ирэхдээ өдөн куртка, ноосон цамц, өвлийн гуталтай ирж, эндхийн хүн Монголд очихдоо идэр есөөр хөл нүцгэн, шорт майктай л очихоор хэмжээний амьдралын асар том зөрөөг урьдчилан хармаар. Тэгэхгүй л өндөр шилэн байшин, машин, хаус, байшин л гэж бүгд бодсоноос үндэс угсаагаараа Чад хийх болжээ. Монголын жирийн иргэн бүх хүн энэ намуудын суртал ухуулга мөрийн хөтөлбөрт цаг агаар, ёс заншил, бөмбөрцгийн бүслүүрээр нь тооцоолон Монголоо хөгжүүлэх тухай заалт үзээгүй бизээ. Дандаа л баяжина, таргална, өгнө авна өндөр хөгжилтэй болно л гэсэнд хууртаж байна. Тэр дуурайх гээд байгаа орныхоо амьдрал тэдний зарцуулах мөнгө төгрөгний учрыг бас хармаар. Дуурайсан ч бөмбөрцгийнхөө адил өргөрөгт байдагуудаас будаа идвэл яасын.

Ямартаа ч би энэ халуун дулаан орнууд энээ тэрээг мөрөөдөхөө болилоо. Би Японд байхдаа эргүү байсан нь яг мэдэгдэж байна шүү. Тэд нар өвөл тень л тавьдаг ш дээ. Нэг бол халуун ширээн доогуураа ороод л унтдаг. Даанч бэлгийн сулрал их болдог үүнээс болж. Тэнд бараг эрчүүдийнх нь ихэнхи нь түрүү булчирхайн өвчтэйдөг. Үүнээс болоод маш олон эрчүүд эхнэр авалгүй гон бие гозон толгой насыг бардаг. Японы байшингуудыг Монголын хасах 30 дээш хэмд аваачаад солиулч Монголчууд яаж боож үхэх болоо кккк, хана нь цаасан, сэмхэн гэтэж явахгүй бол цоорно. Шаал өөр. Тэд нутагтаа цаг агаартаа тохирсон байшингаа гоё барьдаг. Монголд тэсгэм өвөлд амьдрах байшин барих материал нь илүү өндөр давхар барихад нь орчихнодог.

 Монголчууд яг тийм байшин барилаа гэхэд өвөлд ямар ч хэрэггүй учраас дулаалга энээ тэрээ гэсээр бараг тал давхарт нь зардал нь очуул барав гэж. Тэглээ гээд Монголоо голоод нүүлтэй биш. Нүүгээд очлоо ч шинэ төрлийн өвчин, шинэ зовлон, шинэ амьдрал, шинэ гачлан угтдаг нь Жам. Намайг л харахгүй юу? Халуун орны хирний тухай бодоод сууж байнадаг. Монголд хуурай сэрүүн учраас энэ хирний тухай мэддэг ч үгүй, боддог ч үгүй байжээ. Зун хөлс урссан ч хөлсний хорон чанарыг Монголчууд мэддэггүй л байхгүй юу?

Мөн сүүлийн үеэс надтай холбогдож буй хүмүүс эрс нэмэгдэн, бидний ярих яриа гүнзгий сэдэв рүү хальдаг болсноос Аянга майлийн хариу өгөх, засал хийх, чатлах гэдэгт мөн хайран цаг их үрэгдэх боллоо. Чухал хүмүүс ихэд ирэх болов. Учир нь Хааны нөгөө Баатрууд чинь өөрсдөө улаач нарыгаа шавдуулаад л уулзан учирч, учиртай пролуудаа шидэлцэж, нүд амаа эрмэлцсээр бас их цаг авдаг боллоо.

Өндөр Дээд гарвалууд буучихаад яг л манай хүү энэ тэртэй адил нэг их хүн хүлээн аваад байхгүй, зарлаад байхгүй, чимээгүйхэн шиг л отоод сууж байжээ. Хэд хэдэн Жанжингуудын улаач нар нь холбогдон, мөн Хааны өөрийн ойр төрөл садангууд ч улаач нар нь ирэх боллоо. Ингээд Аянгын үлгэр миний амьдралаас халиад дэвэн дэлхийн танихгүй хүмүүсийн үлгэрийн Баатруудтай бас холбогдоод би гээч бүр бичиж ч амжихаа болиод байх юм.

Хааны хүүгийн улаач, Дүүгийнх нь улаач, Хатдынх нь улаач, Жанжингуудынх нь улаач гээд л хайгаад л ирцгээх боллоо. Аянга хөөрхий ганцаараа галзуураагүй бололтой. Ханьтай яахав дээ. Ккккк. Сайхандаа сайхан, хэлээ авалцаад л, хөлөө нийлүүлээд л пижигнүүлнэ дээ. Цаашлах тусмаа миний Үлгэр тасархай болох юм байна. Та нар үзээгүй юмаа үзэж, сонсоогүй юмаа сонсож, үйл явдлын өрнөлийг үхэн үхтэлээ л ярих юмтай болох нь. Юун Солонгосын сериалууд, Венесуелийн халтар царайт тэд чинь жанхуурч жанхуурч дуусдаг ш дээ.

Харин Аянгатын үлгэрийн цувралууд бол дуусахгүй арилж өгөх нь тодорхой болов. Өдөр бүр өнгөтөөр байтугай яг бодит өрнөлөөр сонин юмстай учирдаг боллоо би. Өөрийн амьдрал биш хүний амьдралууд холбогдоод байхаар бүүр хөөрч баярлаад жигтэйхээн жигтэйхэн.
Нэгэн улаач намайг Монголд очихоор л уулзая гээд л алгуурлаад яваад байжээ. Гэтэл Буурал нь шавдуулан хурдан холбогдон үйлээ эхлэхийг шаарддаг болжээ. Тэгээд айлтгал явуулсаныг нь улаач нь над явуулан холбогдлоо. Бас л пролоо илгээжээ.  

Амар байна уу дээдэс минь
Анирлаж сууна уу
Хаантан минь
Өрлөг эхээ санаж байна уу
Өнчин үрсээ мэдэж байна уу
Өмөлзөх зүрхээ чагнаж байна уу
Өрөөл биеээ санаж байна уу 
Өндөр дээд хаан та 
Хүрэн зүрх минь түг түг хийнэ
Хүч чадал минь дүрэлзэн байна
Хүүхэн хонгор үрээ 
Манан манан 
Хүч их чадлаа 
Даран даран сууна би
Холын хол 
Алсын алсад ч гэлээ
Хажууд чинь байна би
Хэлэх үгийг чинь хүлээн
Хормойд чинь сууна би
гэж хэлээд өөр юм хэлсэнгүй ээ.Таныг мэдэж байгаа гээд .....Би ч бас учрыг нь сайн мэдэхгүй байнаа. Бас өвгөдөө тухлуулаад жил болж байгаа балчир улаач юм аа. Таниж мэдэх гээд тэмтчиж л байна.Хааны айлтгалуудыг уншиж мэдээд маш их баярлаж байна.

Хэн гэдгийг та нар таа доо. Би хэлэхгүй мэдүү. Цаг нь болохоор тодрох бизээ.

Мөн нэг улаач тантай уулзахыг шаардлаа манай буурал Хөхдэй гэж өвөг байнаа гэж хэлүүлжээ. Хаан сонсоод ХӨХҮҮДЭЙ МЭРГЭН БААТАР гээд проолдов. Гэтэл хэд хоноод Хөхүүдэй Мэргэн Баатар нь байнаа гээд л хөөрч догдлоод л явуулсан байх юм. Энэ хэдэн дэггүй өвгөдүүд нээрээ гаарч байнаа. Газрын хэдэн мунхаг улаач нар нь яахав дээ. Хэлсэн үгсүүдийг нь дамжуулаад л таарч тохирч шалгаснаар нь гайхаад л уулзах боллоо.

Гэхдээ энд хамгийн өрөвдмөөр нь тэдний сэтгэл хөдлөл. Ямар их баярлаж хөөрч догдлож бас байж ядан яаравчилдаг гээч, уйлна, зүрх сэтгэл нь тэр чигтээ л гуниг баярт умбана. Би өмнөөс нь өдөрт хичнээн янз болохыг нь яанаа. Дагаад л савчихаж байгаа юм чинь.

Өрөвдөөд бүүр өр өвдөөд байх юм. Та нар ямар их хайр энэрэл, ямар их итгэл бишрэл байдгийг нь төсөөлдөг ч болоосой. Тэд хоорондоо ямар их хайртай, ямар их итгэлтэй, ямар их өрөвдмөөр хувь заяагаар холбогдгийг нь ёстой улаач нар нь л ойлгох юм даа. Би л өдий хүртэл огт хараагүй хүнээ ингэж их хайрлаж догдлож сүйд болж үзээгүйдэг. Христийн шашны цугларалтад очоод Христ ааваа гээд уйлах Япон хүнийг хараад ямар Донгио тэнэг юм бэ? юундаа уйлдаг байнаа гээд ойлгоогүй өнгөрсөн хүн шүү дээ би. Гэтэл энэ хэл өгөн ирэх проолуудаас болоод би хичнээн ч олон шаал танихгүй хүний төлөө уйлж, бахдаж, догдлож үзвээ. Энэ Хаанаас болж их юм үзэх юмаа. Тэр тэд нартаа ёстой дэндүү хайртай юмаа. Хааны энэ сэтгэл хөдлөлөөс болоод сүүлдээ би ер өөрийгөө хувь хүн эмэгтэй хүн байсныхаа хувьд хэнд ч хайргүй зэрлэг амьтан байсан юм болов уу гэж хүртэл бодох боллоо. Жигтэй, жигтэй, жигтэй хэхэхэ.

Күэ тэгээд энэ Хааны Баатар Жанжингууд чинь юун ч жигтэйхэн ганган дэгжин нэртэй юм дээ. Би Монгол нэрүүдийг дээр үеийн тэнэг нэрүүд л гэж боддог байсан ш дээ. Гэтэл юу вэ тэр нэрүүдээ ёстой сүр сүр цолоор гоёж чимээд л уран яруу найраг шиг л болгосон байх юм. Миний хамгийн их сонирхоод гайхаад, хэрэгт дурлаад байгаа юм бол ХААНЫ БААТРУУДЫН НЭРС. Та нар төсөөлдөө Монголын Нууц Товчоонд бичигдсэн Баатруудаас огт бичигдээгүй нэрсүүд хүртэл гарч ирээд байгаа юм. Ямарав дээ ккккк, Бөөн хэрүүлийн алим. Янзтай. Мэдэмхийрэгчид намайг муулдаг байсан бол бид 1000ыг муулах гэж яасан сайхан юм болох болоо. Ёстой гоё юм л тэр байна.

Худлаа гээд яахын улаан дуракуудыг нэг нэгээр 1000 Баатар дээрээ бараалхуулж амаар нь яриулж, чихээр нь сонсуулж, биеэр нь мэдрүүлэх юмсаан. Гангандоо ганган. Хэхэхэ. 1000 БӨӨ ОНГОД нөгөө үгээр хэлбэл амилсан Сүнс, Хий Үзэгдлүүд мөн Сайхандоо Сайхан. Би ёстой ийм юм болно гэж төсөөлж ч байгаагүй шүү. Та нар заавал төсөөлөөд ургуулаад бодоод үзээрэй.

Монголын түүх ингэж өөрчлөгдөж, Монголчууд та нар ийм юмны амьд гэрч болно гэдэг гайхмаар. Намайг та нар үгүй ядахдаа л худалч гээд үзэл дээ. 1000 Худалч надтай нэгдээд байхдаа яахав дээ. Аль ч талаараа Геннис биш гэж үү. Яалтай билээ. Болоод байгаа юмыг чинь би яахав дээ. 

Аянгат эмэгтэй юм гэсэндээ бас аймаар хүний мууд дуртай, хэл аманд нугасгүй гэнээ хэхэхэ та нар бэлдээд байгаарай. Жанхай Гэгээн Баатар, Хархай Суурь Жанжин, Хөхүүдэй Мэргэн Баатар гээд л бичиж авчаад Монголын нууц товчоог ухаад үзээрэй. Онц сонирхолтой огт нэр нь байхгүй байгаан, нэр нь тодорхойгоо бол бичээгүй болно. Монголын нууц товчоо болон энэ буугаад байгаа Буурлуудын хэн нь Үнэн, хэн нь Худал болох болоо. Мөн ч онц сонирхолтой олон ангитууд эхлэх нь дээ. ккккккк бүүр хөх инээд хүрээд байхын. Яанаа яанаа яана яалтай билээ. Энэ олон хүний өөрийн нийлсэн Үлгэрийн Баатруудыг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.