Wednesday, December 28, 2011

ОРШИХУЙН ТАВАН ХҮРДЭН буюу Удамшил Таван Хүчин


Манай хоёр маань амралт нь эхэлсэн тул энэ орныхоо амралтын газруудаар аялах болон Аянгат бас дагаад намирлаа. Далайн эрэг, Усан сан, бэлэн гоё хоолнууд, таатай гоё тухлаг буудлууд гээд л жаргалын орон юмоо энд. Зав гарсных гээд би шар судраа аваад гарав. Усанд шумбахаас бусад завсар чөлөөгөөр нь уншиж чухам Үнэнийг нь гайхан биширч байлаа. Гэвч дэндүү олон хүн энэ шар судар буюу Сорхагтани Хатны номыг уншаад ойлгохгүй байна гэсэн учраас би утгыг нь алдагдуулахгүйгээр аль болох хялбарчлан бичиж ойлгуулах хэрэгтэй хэмээн бага багаар тайлбарлаж бичлээ.
Хаан зарим юмыг нь цаг нь болоогүй байхад хэтэрхий дэлгэхийг хорьсон учраас анхан шатны Мэдвэл зохихуйгаас нь бичиж өглөө.
АЛТАН ДЭЭД ҮНЭН
Амин чанар мөнх байдаг нь Чин Үнэн билээ
Удамшил таван хүчинд  нэгдэн
Амьтай нь Чу Үнэн билээ
Удамшил зөв хүчин дор
Амьдрал байдаг нь Хажир Үнэн билээ.

Тайлбар:Чин, Чу, Хажир Үнэнийг АЛТАН ДЭЭД ҮНЭН гэнэ.
Амин чанар бол Сүнслэг ертөнц юм. Сүнстэй учраас л амьдрал МӨНХ байдаг. ҮХЭШГҮЙ МӨНХИЙН АМЬДРАЛ гэдгийг хөөрхий зарим нь огт үхэхгүй зөвхөн энэ замбативдээ амьдрах арга гэж мунхаглах ажээ. Үнэн гэдэг үг бол Худлын эсрэг үг ч  Монголчууд маань Худал үг Мянга давтагдахаараа Үнэн болдог гэж егөөддөг. Бид худал үгний золиос болсон гүтгэгдсэн Үнэнүүдийг хайх эринд ирээд байна даа. Үнэн гэдэг бол хэлсэн хийсэн эзэн биеэр дамжигдан, нөхцөл байдал оршихуйдаа хувирч, цаг хугацаагаар хэмжигддэг.
Нүдээр үзэж, чихээр сонсоогүй бол Үнэн гэж итгэхэд хэцүү ч Үнэнийг хэн ч юу ч гэж гуйвуулж, ашиглаж, буруутгаж болдог. Үнэн өөрөө үргэлж хувирамтгай. Манайхан оросоос будаа идээд матер затер л гэдэг биз дээ. Харагдаж буй бодит зүйлийг ҮНЭН гэнээ. Алтан дэлхий нэг нартай, Нэг сартай, гарын алга таван хуруутай, хохитой толгойтой дөрвөн мөчтөн хүн бол амьтай нь Үнэн.  Бодит Үнэн.
Иймээс яг л харагдсан болсон бодит Үнэнийг ЧИН хэмээн тодотгож Монголчууд хэлдэг байх нь. Гэтэл Чин гэж Хятад үг гэж ёоёотдог дээд мэрэгжилтэй их сургуулийн багш байдаг гэсэн шүү. Ийм ойлголт их бөгөөд Чин гэж гадаад үгийг оруулахгүй хэмээн Төрийн албан хаагч маань хориг тавин нэр өгөхгүй байсныг санаарай.  
Үнэн дотроо амьтай, онцолсон, утга агуулга нь бодит гарцаагүй Үнэнийг Чу Үнэн гэж Монголчууд хэлнэ. Одооныхоор чухал гэсэн үг болсон ч Чу- г Халсан утга мэт ЧУ ХАЛ гэж орчин цагаар нь хэлснээс Чу Үнэн гэж өвгөдийн хэллэгээр хэрэглэсэн нь дээр бизээ.
ХАЖИР ҮНЭН бол хамгийн Дээд Үнэн бөгөөд оршихуйн Орон зай, Цаг хугацаа, Ахуйдаа шалгарч батлагдсан ТӨГС ҮНЭНийг илэрхийлсэн үг байх нь. Орчин цагийн Төрийн албан хаагч ХАЖИР гэж дээр үеийн утгагүй үг гээд бидэнд хүссэн нэрийг минь өгөөгүйг санаж байгаа бизээ. ЧИН болон ХАЖИР гэсэн үгүүдийг Хуучин утгагүй, Хужаа хятадын гэх болтлоо төрөл арилжсан нь төрөлх монгол хэл, үгнүүд маань хүртэл хар санаатны идэш болсон нь харагдаж байна. Эзэн юмаа мэдэж , Эрэг нь усаа хашдаг юмаа хөө. Үгнүүдээ буцаан авч өөрийн төрөлх үгнүүдээ хайрлаж хэрэглэх болно доо.
Алтан Дээд Үнэний маань Чин, Чу, Хажир үгүүдийн тухай цухас дурдахад л түүх тэр чигтээ өөрчлөгдөн засагдаж байгааг бодно бизээ. 
Тэгвэл Удамшил таван хүчин, Удамшил зөв хүчин гэж юу гээч вэ???
Нэгтгээд Удамшил ЗӨВ ТАВАН хүчин гэж нэгтгэн ойлгож болно.
Нар, Сар, Сүүн-Эх, Мэдвэл зохихуй, Их засаг нь Удамшил зөв таван хүчин юм. Орчин цагийнхаар ойлговол Нар, Сарны энерги, Сүүн бүтээгдэхүүн, Мэдлэг, Хууль дүрэм гэж ойлгож болох ч Мэдлэг, Хууль дүрэм гэдэг нь Но-тойдоо.
Яагаад: Нар, Сар, Сүүн -Эх бол биднээс хамааралгүй цэвэр байгалийн бөгөөд тэр өнө эртнээс өдгөө хүртэл байж л байсан, байсаар ч ирсэн, байх ч болно. Харин Мэдвэл зохихуй буюу Мэдлэг, Их Засаг буюу Хууль дүрэм нь он цагийн уртад хувь хүмүүс өөрсдөдөө тааруулан зохиож, хувиргаж, хялбарчилсаар ирсэн учраас байгалийн хүчин биш оршихуйн хүчин болно. Эрт цагаас өвөг дээдэс маань Мэдвэл зохихуй гэдэгт Алтан Дээд Үнэнийг л оруулдаг, Эзэн Суу Богд маань Их Засаг гэдгээ амьдрах оршихуйдаа тааруулсан ёс заншил, дэг жаягаа Засаглан баталгаажуулж, амьдралдаа хэвшүүлэн хуульчилсан болно.
Гэтэл орчин цагт Мэдлэг гэдгийг диплом хэмээх цаасаар дүгнэж, цаг агаар, оршин буй амьдрал ёс заншил нь тэс өөр хүмүүсийн амьдралыг тэр чигт нь хуулж орчуулж даган дуурайж байгаагаас Мэдвэл зохихуй биш Мэдрэлгүй мэдлэгүүд юм. Хуулийг ч бас шууд л хуулж тавьсан ба Ц.Нямдорж мэтээс өгсүүлээд толгой дээр гаруул өөртөө тааруулан эвлүүлж засдаг хүслүүд шүү дээ. Хууль биш хувь хүний хүслээ биелүүлэх арга болоод байна.  Нэг хүнд зориулсан хүсэл нийт олонд яахан зохицох вэ? Ядахдаа Зөв хүсэл бол зохицохсон, бусдыгаа бодоогүй амиа бодсон буруу хүсэл учраас зохицохгүй нь мэдээж.
Мэдвэл зохихуй болон Ёс заншил нь бүх л амьтай оршихуйнууд хамтран зохицож амьдрах харилцаа юм. Иймээс энэ харилцаа нь Зөв бол Амьдрал болно. Буруу бол буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээх Хажир Үнэндээ.
УДАМШИЛ гэж яагаад тодотгоод байгааг Анзаарна уу? Удамшил бол Мөнх оршино. Үхээд дахиад шинээр төрдөг, тэгсэн хирнээ л өмнөх нь удамшдаг. Яагаад хүний өвчний түүх дээр эцэг эх удам сударт чинь ийм, ийм өвчтэй хүн байсан уу гээд асуугаад байдын. Удамшил гэсэн үгээрээ Сорхагтани хатан маань Сүнсний эргэх холбоог анхааруулсан байна. Тэгэхээр энэ шадуудыг зайлшгүй Далд ертөнцтэй л холбож байж тайлна уу гэхээс түүнийг орхивол амьгүй болох нь ойлгомжтой. Далд Ертөнц, Сүнс байдаг нь Чин, Чу, Хажир Үнэн гээд давхар давхар санаагаар нь батлаад бичсэн байна даг.

УДАМШИЛ ЗӨВ ХҮЧИН
Үүнийг бас л хүмүүс хялбар ойлгох үүднээс нь амархан болгов. Өөрсдөө Нүрзэд агсны орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлсөн оригтой нь харьцуулж хараарай. Би утгыг нь алдагдуулахгүй ч өөр шигээ жаахан миа толгойнуудад зориулсан учраас аль болох энгийн хялбар үгээр орлуулсан юм шүү. Битгий намайг хайран сайхан төгс яруу найргыг энгийн бүдүүлэг болгов гээд загнаад унаарай даа. Оригоор нь өөрсдөө уншдаг юм байгаа бизээ.
“Хөгийн байдлаас салж
Хөх Монгол болон
Босоо амьдрахад
Хүрэлцэх Амин хүчин хэрэгтэй.

Хижи гөрөөснөөс Хүүн болж ГЭГЭЭРЭХЭД
Удамшил зөв Таван амин хүчин хурааж
Түвшин сайхан амьдралыг
Ир-Гүнүүд цогцлоон Монгол болгожээ.

Нарнаас амин хүчин авч
Газарт Амь оршино
Сарнаас амин хүчин авч
Огторгуйд Амьтан оршино.
Сүүнээс амин хүчин авч
Үржиж өснөм.

Амьдрах амин хүчнийг
Мэдлэгээс авнам
Амьдралын амин хүчинг
Ёс заншил хадгалнам
Нар, Сар, Сүүн-Эх нь
Байгалийн амин хүчин
Мэдлэг, Ёс заншил нь
Оршихуйн амин хүчин билээ.

Байгалийн амин хүчин,
Оршихуйн амин хүчний Таван цул Нэгдэн
Ахуй, Гэр, Мон-д уялдваас
Амьдралыг Амьд аялгуу болгоном.
Тайлбар: Хөгийн юмыг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хөгийн толгойтой, хөгийн хүмүүстэй, хөгийн Монгол бол орчин цагийн Монголтой маргах хүн нэг ч байхгүйдэг. Муулна гэвэл би хэдэн мянган хуудсаар нь жишээ авч муулах ч цагийн гарз. Засах нь гол нь учраас цааш явцгааяа хөө. Гэсэн ч гэсэн хөгийн юмнуудаас цухас дурдан бусдаас дутахгүй ганц муулаад авмаар байнадаг.
Хөгийн байдлаас гарах арга замыг Хатны номонд дурайтал бичсэн бөгөөд Хаан өөрөө хийж эхэлсэн билээ. Босоо заяатай Тэнгэрлэг Монголчууд гэж холбоос үгээ сайн мэдэн онгирсон ч Хөгийн байдлаас гарах аргаа та бүхэн Толгой дээрээ суух хэдийгээ л авч шидлэхээс өөр арга ололгүй хичнээн жил болов.
Солигдсон толгой бүр ижил Мангасын толгой болон хувирах Шид нь юундаа байнаа. Миний мэдэхийн л 90 онд өлсөж, цангаж, хөлдөж үхэнгээ алдан айлгаж байж хуучин хэдийгээ иддэг уудаг, өмсдөг зүүдэг, бид нарт өгөөгүй гэсээр тийчэлж унаж чарласаар байгаад л өөрсдөө оронд нь суусан биз дээ. Тэр нөхдүүд одоо Хаан хийж байна. Сайд ч хийж байна. Бүх л эрх мэдлийг авсандаг. Харин бүр тэр үеийнхээсээ илүү өөрсдөө баяжиж, өөрсдөө хөлжиж эрх чөлөө, шударга ёс гэж сайхан үгээр халхалчихаад авилга хээл хахуул, архидалт янхандалтаас өгсүүлээд хар бүхнийг цэцэглүүлэн бурзайлгаж байгаа нь Үнэндэг.
Ард түмний нэрийн өмнөөс хөлдөж, өлсөж үхэнгээ шахсан болгон л тэр голын байшинд орохоороо хэлгүй дүлий болчих юмдаа. Тэр байшинд л учир байна гэж би боддог болсон ш дээ сүүлдээ. Одоо сүүлийн үеийн хүмүүсээс Гал үндэстний нум сум Мөнхбаяр, Амлалт нэхэхийн Гал шар Уянга хоёр л эр, эм хүмүүсийн тэргүүн магнайд давхиж байгаам. Би л лав хоюуланг нь тэр байшинд оруулахыг хүсдэгдэг. Яаж оруулах вээ гээд л мөрөөддөг юм. Гэтэл баян болгон хувиргадаг Бирдтэй, хий үзэгдэлтэй байшинд ороод бас хэлгүй, дүлий болчуул эцсийн найдвар дуусах гээд байгаам. Уг нь ч баян болгодог гоё хий үзэгдэлтэй байшин даа кккк. Даанч сүүлдээ л өөдгүйрч үхсэнээс хойш мөнхөд хулхиддаг нь зэвүүн хий үзэгдэл. Түрхэн зууртаа л яс амрах ч хомхой сэтгэл амрахгүй зовоодог нь онцгүй.
Амлалт нэхэх гэж үг над таалагддаггүй юм, Амлалтыг нь нураана гэсэн холбоо байсан бол сайхан байхгүй юу. Тэрнээс шар Уянгаа бол ёстой Чүүб шүү дээ, хөөрхөн, хөөрхөн, хөөрхөн. Над ёстой таалагддаг. Би хаврын синдромын үеэр бас синдромтоод ганцаараа талбай дээр хэсэг бууж Нарны зураг авч, тэр хавийн тэмцлүүдийг дэмжиж явлаа. Тэгэхдээ холоос Уянгааг оригоор нь нэг харсан. Муу хар дайсны, муухай царайтай Гансүх гэж байгаль орчны сайданцар манай хөөрхөн Уянгааг баривчлуулаад цагдаагийн газар аваачиж айлгах гэсэн боловч манайхан түүнийг өмөөрч суллуулаад гаргаж Уянга ирж ховлож байсан яг тэр үед би тэнд явж байв. Яажийгаан тэр муу Гансүх аягүй бол Уянгаад санаатай байхаа кккк өөрийг нь микитар шиг муухай болохоор  тоохгүй байсанд уур нь хүрсэн байх. Намайг бас микитар гэж доромжлолоо гээд шоронд аваачиж хийнэ, нэр төр гутаалаа гээд шүүхдүүл яанаа, Үнэн юм чинь яадын над тэрэн шиг л муухай харагдсандаг. Уянгаа нь хамаагүй хөөрхөн л байна лээ. Яагаад би ингэж бодов гэхээр тэр хоёрын хэрүүлийн нарийн учрыг би сайн мэдэхгүй. Хальт сонсон уншиж байснаар бол
Авилга авч байшин авсан гэж гүтгүүлээд Гансүх чочир уур нь хүрсэн байж болох ч эрх мэдлээ хэтрүүлж цагдаагаар бариулдаг нь шившиг. Нөгөө зарлан дуудахаа өгч шүүхийн танхимд л уулзана биз. Уянгаа ч Уянгаа баараагүй баримтыг нь гартаа оруулчаад дэлгэхгүй тэгээд сонин зурагтаар эд мөрийн баримттай нь нугдайтал нь гаргахгүй. Тэрний гол ажлаа хийж чадахгүй байгаа баримт маш их бий шүү дээ. Гол мөрөн ширгэж, хужаа нар даварч, хужааг нь дарах гэсэнг нь нухаж, хөрс шороо эвдэгдэж, орчин тойрон сүйрч, уушиг устаж, хавдарт баригдаж утаанд хордож байхад тэр энэ талаар ер юу хийж түмэн олонд мэдээлж байгаа юм бэ? Хэрүүл хийх болохоор л дандаа зурагтаар гарна. Сайд болохоосоо өмнө ч ардчилсан намын юу ч билээ нэг хүн байхдаа ч үргэлж хэрүүл хийдэг байсандаг. Тэгээд ажлынхаа байгальтай холбоотой хэрүүлийг бол ерөөсөө хийдэггүй ш дээ. Над таарсан харагдсанаар нь бодоход л тэр хүн ийм байгаа юм.
Тэгээд ч би  Гансүх хэрүүлчийг байгаль орчны сайд болсоор баярламаар бахархмаар юу хийснийг нь ёстой мэдэхгүй юм байна. Баахан өгөр хар хужаа нар улайм цайм монгол нутагт минь хужаа дуугаа дуулаад машин уначихсан явж байсныг зурагтаар харсан. Байгаль хамгаалах талаар нэг үг дуугардаггүй байж байсхийж байгаад л нэр төр ярьж хүүхэн хүнтэй хэрэлдээд л гүйгээд байх юм байхчлээ. Тийм болохоор над үнэн царай муутай, тэнэг, донгио харагддаг нь үнэн юм чинь яахын. Хонь манасан Чоно шиг хүнийг байгаль орчны сайд болгоод байхдаа яахав дээ.  Аягүй бол тэр хатны судартаа бичсэн албаар амьд байлгасан айхтар нэр байж болзошгүйдэг. Хэн мэдлээ хэн мэдлээ хэн мэдкү.
....Ажлыг Алдаагаар хорлож
Явдлыг Яаруугаар саатуулж
Хэрэгтэйгээ мэдүүлэх гэж Хорлож
Хэрээ мэдүүлэх гэж Ялламу... хэмээн Чингис хааны ХӨГИЙН юмнуудын тухай шүлэгт байдаг  Гансүх сайдтанд ер нь таараад байгаам даа. Нөгөөх Нямдорж нь лав тийм.
Тэр бөө болчоосой билээ дээ. Хэхэхэ сайхан засарна даа. Яаж хогийн шүүр бариад өгөр хар хужаа нарыг хөөж байх болоо. Бөө болохоор л амьд юмны учрыг олж, хужрыг тунгааж, алдаа оноогоо ухааран, нүгэл үйлдсэнгээ сайн ойлгоно доо. Хамгийн зөв арга бол энэ нөхдүүдийн өвөг дээдсүүдийг доош буулган өөрсдөд нь мэдрүүлэх арга юм байна даа. Хамаг нэрүүдийг нь олж байгаад хамаг өвөг дээдэст нь Зарга болон Ярга мэдүүлж болох юм байна даг. Яагаад эрт санасангүй вэ? Оюу толгойд ажиллагчид бол олигтой амьдрахгүй нь тоов тодорхой.
Манай Буурлууд лав тэнд ажиллах нэг хүргэнийг авч хэлэлцэхгүй байсандаг. Хөөрхий амьдралдаа санаа нь зовсон эхнэр нь манай хамаатан бөгөөд аятайхан амьдрахад нь харж дэмжиж өгөөч гэхэд Хэзээ ч нөхөр нь болон тэднийг өөдлөхгүй, бид оролцохгүй, үйлээ өөрсдөө эдэлцгээ гэсэндэг.  Угаасаа манайх гэлтгүй хүүгийн маань Буурлууд хүртэл газар ухах, уурхай ярихыг ёстой үзэн яддаг юм. Манай болон миний Үр байх чинь хамаагүй үйлээ өөрөө эдлээд үзнэ биз. Чиний сонголт тэр бол бид оролцохгүй биднээс холуу очиж хуцан пад л гэнэ дээ.
Зак зак зак ингээд муулаад байвал дуусахгүй олон хөгийн юм даанч их бий. Бусдыг нь та нарт муулах зай үлдээхгүй бол ганцаараа муулаад хүч хүрэхгүй нь.
Хижи гөрөөс гэж идэх, өмсөх, унтах, унгахаас өөр юм хийхгүй мунхаг мулгуу хүнийг хэлдэг. ХҮҮН гэдэг нь гэгээрсэн хүнийг хэлдэг. Хүн биш ХҮҮН шүү. Бид орчин цагт Хүн гэж ганц л үгээр хүн гэгчээ мэдэх ба их удахдаа сайн, муугаар нь ялган хэлж бас урд нь баахан тэнэг, ухаантай, ажмлсаг, хүнлэг, зэрлэг мэт баахан тэмдэг нэрүүд л хэрэглэж байна. Эртний монгол хэлэнд ХҮҮН гэж ихэд гэгээрсэн, ухаарсан гэсэн утга агуулгатай байсан бололтой. Нэг үгээр Хүн шиг Хүн гэсэн л үг. Хахаха  ХҮН + ХҮН = ХҮҮН юм биш үү.
За юутай ч Хүн шиг Хүн болоход удамшил таван хүчнээсээ эрчим сайн хурааж байж хөгийн байдлаас салах Хүрэлцэх хэмжээний эрчим авч байж л салах нь тов тодорхой.
Энэ таван эрчимийг хангалттай авахад ХӨХ болдог.  Хөх Монгол болж чадвал л түвшин сайхан амьдрал маань ирэх нь. Тэгэхгүй бол хичнээн хүнийг солиод ч нөгөө баяжуулдаг Бирдийн шидэт байшинд ороод хэлгүй, дүлий болдог шалтгаан арилахгүй нь дээ. Тэр Бирдийн байшинд энгийн иргэн хүн орохгүй Ир нь ГҮН болсон идтэй хавтай эрчмээр дүүрэн олон хүн орж байж л Бирдийг цааш харуулах тэнхээтэй болох нь. Яаааг Үнэн гэж би бодлоо. Жишээ нь Гүн Далай гээд хичнээн шударга сайн, тэмцэгч хүн гээд л бүгд магтаад итгэл тавиад байлаадаа. Хэдхэн жилийн дотор Гүн Балай болсон шүү дээ.
Өөрөө л идээд уугаад гээд л дандаа шалгуулдаг. Гүтгэсэн гэдэг ч лав л тэр эрүүл мэндийн сайд байхдаа олигтой юм хийгээгүйдэг. Шарын диспансер гэж шар байшин түүнтэй хамт алга болж оронд нь өөр өндөр байшин бий болж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн төлөө зориулалтаараа ижил, сайжирсан юмгүйгээр төрөл арилжиж төрхөө өөрчилсөн нь идсэн уусангаа хичнээн нуулаа, цэвэрлэлээ ч түүний ажлын алдаа гэдэг нь тоов тодорхой. Ажил нь алдаагүй байсан бол тэр шар байшин алга болсон ч тэнд нь эрүүл мэндийн л барилга баригдах ёстой баймаар. Түүн шиг маш олон хүн тэнд очоод төрөл арилждагийн нэг шалтгаан нь доголонгийн газар доголонгоор явахгүй бол доголохоо ч байна.  Усы нь уусан бол ёсы нь дага гэдэг шиг л авилга хээл хахуулд өөрсдөө орооцолддог л байгаам даа. Тэр байшинд үүрлэж засагласан Бирдтэй хар хүчинд эрчим бага, хэдхэн хүн эрүүл байвал соруулж, цуслуулсаар уусдаг жишээ нь энэ гэж бодном.
Аянгат энэ дүгнэлтийг зүгээр нэг хийгээгүй шүү. Бодит ил ертөнц, Далд хар ертөнцийнхөө учрыг сайн мэддэг учраас хэлээд байгаа юм. Учир нь энэ хоёр хоюулаа бодитой бөгөөд амьтай. Тэнд буруу Хар Сүнс үүрлэж хөгжиж, ноёрхсон. Хөөрхий ГүнДалай ГүнБалай болон чимээгүй болсны учир энд байгаа. Би ч тэнд хэрэв Аянгат ардчилалын алтан хараацай, гургалдай нь гээд аймаар мундаг эм гишүүн байсан бол асар удахгүй Авилгач гэдэг шулам болохоо сайн мэдэж байнадаг.
Учир нь тэнд бүх юм үндсээрээ буруу учраас бүгдийг үндсээр нь засахгүй л бол юу ч өөрчлөгдөхгүйгээс тэр. Би бас тэнд доголонгийн газар доголж, сохрын газар сохойж, хэлгүй дүлий болох нь яг баттай даг. Бүгд л Бидэнтэй байхгүй бол  Чи хэн юм бэ??? Чи хэн юм бэээээ? Чи хэн юм бэ??? гээд л Сарантуяадаж хашгирсаар би ч өөрийгөө хэнийгээ мэдэхээ болинодог.
Ганцаардал, хүчгүйдэл, эрчимгүйдэл гэдгийг үзүүлэх шиг болно тэд. Учир нь тэр байшинд цугларагсад өөрсдөө ч мэдэхгүй зүйлээ гадаадуудаас орчуулж, хуулж суудаг юм. Мэдэхгүй юм чинь яахын, хуулж мэдэхээс өөр яахын.  Монголын хууль гурав хоноод мартагдаад байдаг нь тэр хууль амьгүй, амьдралгүй болохоор л тэр шүү дээ. Яаж амьдруулах аргыг нь хэн ч мэдэхгүй. Амилуулахын тулд шүүх, цагдаа, шорон, татвараар л дарамталдаг. Гэтэл Эзэн Богдын үед яагаад амьтай байгаад Монголоо байтугай дэлхийг засаа вэ. Одооныхоор хууль гэж болох Их Засаг нь үнэндээ бол мянга түмэн жилээр шалгарсан Алтан Дээд Үнэнд захирагдсан амьд хүчний амьтай Амьдралтай хууль болоод л мөрдөгдсөн болно. 
Хатан Сорхагтани маань Удамшил зөв хүчин дор АМЬДРАЛ байдаг гэдэг үгийн учрыг ойлгоцгооё.
Удамшил зөв таван хүчнээс ЗӨВ ЭРЧИМийг  Оршихуйн таван хүрдэнд хураан байж ХӨХ МОНГОЛ болно. Энэ таван хүрдэнг бид Энэтхэгүүдийн чакра макра, хэн хэн ч билээ долоо болгоод яриад байгаа ч Монголчууд тав ба  гэрлэн бие, ухаан бие гэх мэтээр олон бие болгон нэрлэдэг. Бид Энэтхэг биш Монголчууд. Энэтхэгүүд халуун оронд амьдардаг, заан унадаг, халуун ногоо иддэг, гол хоол нь карри, гамбир болон бөөн тархи толгой эргүүлсэн өвсүүд бий. Монголчууд жилийн дөрвөн улиралд амьдардаг, сүү цагаан идээ голлодог, морь унадаг, байгалийн цэвэр жимс, ургамал иддэг хүмүүс. Өмсөх хувцас ч өөр тэд гурван метр даавуугаар шууд биеэ ороодог бол монголчууд гурван метр даавуугаар гоё янз бүрийн загвартай дээл эсгэж, оёж өмсдөг. Иймээс таминь ээ өөрийн өвөг дээдсийн таван хүрдэн, таван махбодийн онолоороо л ярьж сурцгаа гэж хэлмээр байнадаг.
За одоо таван хүрдэнгээ сайн уншиж бодно уу.
ü  Нэг.  Нарнаас эрчим авч газарт Амь оршино. Амь бол энерги эрчим. Гал  Амийг анх үүсгэсэн бас тэтгэдэг. Жишээ: Энерги бол шатахууны үүрэг гүйцэтгэдэг. Машин бензингүй бол явахгүйн адил хүний бие эрчим галгүй бол Үхээ. Хүн үхэхээр мөс хүйтэн болдог болохоос халуу дүүгээд унадаггүй биз дээ. Галгүй бол Чад хийхнээдээ. Нарнаас хүний бие эрчим аваад Амин хүрдэндээ хураадаг. Галгүй бол Амьгүй нь ойлгомжтой боллоо. Гэтэл сүүлийн үед нил утаа униар битүү хөшилдөн нарыг халхлах боллоо. Хэний буруу юм. Нарны буруу юм уу? Хүн та нар өөрсдөө шамбааралдан шавалдаж утаа униарыг үйлдвэрлэсэндэг. Нарнаас зөв эрчим авсны үр дүн нь ЦУС,ЯС, НУГАС цэвэр сайн байна.

ü  Хоёр. Сарнаас эрчим авч  огторгуйд амьтан оршино.  Сар юунд хэрэгтэй вэ? Хэрэв Сар байгаагүй бол амьтан байхгүй. Учир нь алив юм хэрээс хэтэрвэл болдоггүй. Нарнаас эрчим авсан бидний эрчим хэрээс хэтэрвэл яах вэ? Хамгийн сүүлчийн шат нь шатаж үнс болно. Жишээ хүн бид Чийдэнгээс ялгаа юу байгаа юм бэ? Чийдэнгийн хүчдэл ихсэхээр шатаж буудаж сүйд болдог биз дээ. Энерги илчийнхээ хувьд чийдэн л гэсэн үг хүн гээч амьтан. Цахилгааныг унтрааж байж шатахыг нь болиулдаг, хүчдэлийг нь тохируулж байж ажиллуулдаг. Хүн бидний илүү их эрчим хүч биднийг дэлбэлэхээс өмнө Сар гарч хөргөн амирлуулдаг.

Манай Гэгээн бүр тав, зургаан сартай байхын л унтахдаа маш тухалдаг хүүхэд байв. Нэг удаа миний найз манайд ирж хонон бид хоёр шөнөжин ярихад тэр уурлан гараараа чихээ таглан байснаас бид чимээгүй болсон бөгөөд гэрэлтэй байвал дэрэн доогуур шургадаг байв. Одоо ч Би унтлаа гэрэл унтраа, та нар чимээгүй бай, зурагтаа унтраа гэнэ. Нэг бол шууд гэрэл унтраана, үгүй бол намайг өөр өрөөнд очиж юмаа бич гэж хөөдөг. Тэр гэрэл унтраачихвал ёлтгор дэлгэцний гэрэлд бичих гэж би маш их ажил ундардаг. Хүн төрөлхөөсөө л байгалийн амьтан.


Хүмүүс та нар ч шөнө гэрэл унтраан унтдаг. Учир нь байгалийн Жам ёсондоо захирагдаж байгаа юм даа. Үргэлж өдөр бол хүн ер нь солиорно биз. Хичнээн даслаа даслаа ч лав л шинэ төрлийн өвчин гарч юу эс болохов. Ганц хүн л өдөр шөнөд амьдарч унтдаггүй амьтай бүхэн өөр өөрийн тавиланд захирагддаг. Амьд амьтны халуун эрчмийг Саран хөргөж, амраан зохицуулахнээ. Байх ёстой хэмжээнээсээ буурч байгаа учраас яг л гал дүрэлзэж асаж байгаад илч нь буурдаг шиг хөрч эхэлснээс Хүн унтаж амарч эхэлдэг байна. Нойргүй байхаараа яаж уур чинь хүрч, ядарч сулбайдаг билээ. Нүд ам нь гархилаад л бүлцийгээд л алингаа алддаг нь эрчмийн зохицуулалт алдагдсанаас болохнээ.

Хэрвээ Сар үгүй байсан бол Хүн амьдрах аргагүй байжээ. Үргэлж Нарнаас эрчим авдаг гал халууныг хэвийн хэмжээнд болгож хөргөж байж Сарны хүчинд хүн амьдардаг. Иймээс л Амин хүчин гэгдсэн байна.

Сарны эрчмийг зөв сайн авснаар Сэрэхүй сайн байдаг. Сайн амарсан бол маш их ажиллаж, сэтгэж чаддаг. Тархи ядрах тусмаа юм бодож чаддаггүй. Долоон банштай цай уугаад, хуушуураар нимгэн газрууддаа жин тавиад нам сайн унтаад босоход хэсэгтээ л сайн ажилладаг. Харин одоо хүмүүс эмнэлэгт хэвтэж зүү шаалгуулж, баахан амин дэмүүд хүчээр шахаж оруулдаг нь үнэн дээ. Одоо ч ор хоногийн мөнгийг нь дийлэхээ болих нь амархан чад хийдэг өвчин тусахгүй бол гэр бүлийнхээ санхүүг цөмлөөд нэр төргүй үхэх гээд байхымоо.

ü  Гурав. Сүүн – Эхээс эрчим авч Өсөж үржихүйн амин хүчин хураагддаг.  Энэ талаар би өмнө нь үмбүү зөмбүүгээр жишээ авч байгаад л түүхийн эхнээс нь бодож гарснаа бичиж байсандаг. Давтаад яахав. Жаахан сануулъя. Бүх амьд амьтан эхээс гаруут шүд ургаж мах зулгааж, өвс идэж ус уудаггүй. Бүгд мээм хөхөн эхийн сүү уудаг. Хоромхон зуур л төлнүүд нь, зулзагууд нь томорч өсдөг. Алив амьтны бие махбодод байх эрчим нь сүүгээр тэтгэгдэн үржиж, өсдөг. Зөв эрчимжүүлж авснаар  бие Эрүүл сайн байхнээ. Дэлгэрүүлээд өмнөх хэсгээё санана даа.

Монголчууд маань сүүн –эхийн ач холбогдлыг маш сайн мэддэг учраас өөрсдөө том болон  мээмээ хөхөх цаг нь дууссан ч өөр хөхтөн амьтануудын сүүг уун, түүнийг нь баяжуулан маш олон төрлийн цагаан идээнүүдийг боловсруулсан жинхэнэ мэрэгжлийн патенттай ард түмэн. Аль ч улсын цагаан идээний нэр төрөл Монголчуудыг гүйцдэггүйн учир нь Монголчууд анхдагч гэдгийг л батлаж байгаа юм Сүүн амин хүчин байгаагүй бол амин эрчим байхгүй. Тураалд орж өлсөж, хатаж турж үхнэ бизээ.

Байгалийн эрчим эхүүд нь Монголчууд бидний Хөх толбо буюу зөн тобэ бодисыг минь улам эрчимжүүлэн сэргээдэг идтэй. Энэ Тэнгэрийн заяамал бодисыг дарангуйлдаг нь  нар, сарны эрчмээс холдуудах, мунхагжуулах элдэв шашин болно. Харин махан хүнс нь түүнийг муужруулан дарж доройтуулдаг.

Нар, Сар, Сүүн –Эх энэ гурван амин хүчин бол Байгалийн Амин хүчин. Иймээс хүн та байгалийн амьтан бөгөөд тэдний хүчээр амьдардаг. Аль нэг нь үгүй бол би яахав гээд өөрсдөө бодож олно бизээ. Байгалийн хүчин зүйл маань цэвэр , жамаараа байж л бид эрүүл саруул бас амьдаар барахгүй эрүүл эрчимтэй байх ёстой. Гэтэл Нар, Сар, Сүүн- Эхүүдийг хүн ойлгож хүндэлдэг үү. Ялангуяа Сүүн –эхүүдийн амьдрал, идэх өвс, усыг нь хүртэл яаж бохирлож бузарлаж байгаа билээ дээ. Хаан маань Тэнгэр Газарт яаж зохицон амьдарч зөв эрчмээ авч өөрийгөө сэргээх талаар хийлгээд заагаад Тэнгэр Монгол Газар гээд байгаа нь учиртай. Хэрвээ тэр өөрийгөө шүтүүлэх, мандуулах байсан бол Чингис Чингис Чингис гэхүүлэх нь яасын.

ü  Дөрөв. Мэдвэл Зохихуйн Мэдлэгээр АМЬДРАХ амин хүчин хураагдана. Хүн хаана төрж хаана өссөнөөс ихэнхидээ бүх юм нь тодорхой болдог. Та нар өөрсдийгөө харцгаа. Сүнс байхгүй гэж бат итгэдэг улс ихэнхи нь байсан. Нар Сар байж л байсан нэг нь өдөр гэрэлтэй болгодог, нөгөөх нь шөнө харанхуй болгодог гэж бодохоос таны биед тэд юу хийгээд байдаг талаар ховор л бодсон байх. Мэдлэг бол маш өргөн хүрээний ойлголт бөгөөд нэг хүн бүх төрлийн мэдлэгийг мэдэж эзэмшинэ гэдэг бол Үлгэр биш Үнэн л болох байхдаа. Тэгвэл Мэдвэл Зохихуйн Мэдлэг гэж өөр анхан шатны юм байх нээ.

Амьдрах аргаа хүн мэдвэл зохихуйгаар олж  авна. Өнгөрсөн үеийн түүхээс, өвгөдөөсөө, хамт амьдрах хүний нийгэмээсээ авч байж амьдардаг. Маугли гээд хүүхэлдэй ч бий, мөн бодит түүх ч бий. Чонын үүрэнд өссөн хүүхдүүдийн тухай. Богино насласан тэд хүн биш чоно болсон байдаг. Араатны дунд араатан л болно. Та нар хир ухаантай болон хойч үедээ үлгэрлэнэ хойч ирээдүй чинь тэр хирээр л оришин тогтноно. Монгол ухаан бол Амьдрах ухаан юм. Хамгийн энгийн жишээ гэхэд л Хүн Чийдэн хоёрт ялгаа үгүй гэж бий хэлсэн. Чийдэнг утас нь маслож байхад устай нойтон гараар бариад үзвэл чийдэн та хоёр ганган юм болно доо.

Иймээс ч бороо орж байхад өндөр мод, элдэв гар утас, цахилгааны татах юм бүү авч яв Аянга бууна хэмээн хүн хэлдэг. Энэ ярианаас бид болохгүй аюултай үхдэг гэж мэдэж авдаг. Тархи толгойдоо бодон хурааж мэдвэл зохихуйг мэдэж байж Хүн Хүн болох нь дамжиггүй. Мэдвэл зохихуй гэж юу байхыг би заваа гаруул задлан бичих ч үүнийг намайг хүлээн суух хэрэггүйгээр өөрсдөө дэлгэрүүлэн уншиж ойлгоно бизээ. Удамшил зөв гэснийг бүү мартаарай даа. Сүнсний ертөнц, Ил_ Далд ертөнцтэйгөө л холбож ойлгоно шүү дээ. Зөвхөн ил харагдаж байгаа Би болон Бид л Үнэн гэсэн онолоор яваад бид юу хожив. Далд ертөнцийг мэддэг байсан бол бид ямар байх яаж амьдрахаа санах хэрэгтэй.

ü  Тав. Амьдралын амин хүчин нь Их  Засагаар хадгалагдана. Их засаг бол ёс заншил юм.Ер нь энэ Хууль гэсэн үгийг хэн өгсөн юм болоо. Хуул гэсэн үг юм биш үү. Эзэн Богдын үед Хууль гэж хэлээгүй Их Засаг гэж үг байсаар байтал одоо Хууль гэдэг үг орлож байгаа нь юуны учир вэ? УДАМШИЛ амин хүчин гэж онцолсоныг саная. Удамшил гэсэн үг бол урьд нь байсан л гэсэн утга. Цайны дээж өргөх, ус бузартуулах, лус хилэгнүүлэх, босго дээр гишгүүлэхгүй байх, дээлийн захыг уруу харууллаа, аяганы амсарт хуруугаа доош дүрлээ ч гэх шиг уур хүрмээр бөөн олон муу ёр гэдэг  хачин юмсыг манай өвөө, эмээ нар хийдэг буюу хэлдэг байв. Бид Мухар Сүсэг гэж гоочлон уурладаг нь үнэн биздээ.

Гэтэл хөөрхий одоо бид өөрсдөө залуу хөгшингүй бас сүү, цайны дээжээ өргөн, бас нилээдгүй мухар сүсгүүдийг үйлдвэрлэдэг болчихоод байнадаг. Учир нь хүнээр заалгаагүй байж л өөрт мэдрэгдээд шууд дотор муухай оргин, үйлдэл үзүүлдэг болсноос ийм юмсыг өөрийн эрхгүй хийдэг болжээ. Жишээ нь Чат дээр орж ирэх хүний нэрийн хуудсаа болгон тавьсан зураг үнэхээр амилж өөрт нь нөлөөлөн үйлчилдэг. Та нар одоо ч нэг албан байгуулага ямар нэг юм хийж нээхээрээ л чухам билэг тэмдэг, дэмбэрэл мэмбэрэл гээд л нээг л олон гоё юм бодоод зураад хийдэг биз дээ. Гэтэл хувь хүн өөрөө өөрийгөө төлөөлүүлэхдээ үүнийгээ мартдаг.

Бөө удганууд алив юмыг амилуулж бас амийг нь дэгдээдэг. Амилна гэдэг бол эзэнтэй болон эзэн оршино гэсэн үг. Амийг нь дэгдээнэ гэдэг түүнийг өөр юманд оршоохыг хэлдэг. Хүний өмссөн хувцас, хэрэглэдэг зүйлс гээд л амилах юмс даанч их бий. Би чатаар бичиж байхдаа хэрэв нөгөө хүнээ юу хийж байна хэмээн анхаарал хандуулбал түүний юу хийж байгаа нь сэтгэл зүрх бүх л зүйл нь мэдрэгдэн уншигддаг. Яагаад гэвэл компьютер өөрөө эрчим энерги дамжуулагч, өгөгч, тараагч юм. Хүн болгоныг тэгж уншиж байх хэрэггүй учраас би аль болох анхаарахгүй байхыг хичээн өөрөө ярин инээж марзагнахаа бодно. Тэгэхгүй бол элдэв хүний мэдээлэл орж ирэн би өөрөө хэд хичнээн хувирч маш түвэгтэй.

Хар муу санаагүй инээж баясан байх нь бусад хүмүүст ч сайн бөгөөд надад ч муу мэдээлэл ирэхгүй хаагдах өндөр ач тустай. Хичнээн нэрээ өөрчлөөд, ярлыкаа солисон ч хэн бэ гээд л анхаараад анхаарлаа төвлөрүүлүүт л мэдээлэл нь уншигдана. Үүнийг бүх удган бөө нар мэднэ дээ. Иймээс Бөө удганууд муу эрчим өөртөө шингээхгүйгээр хөнгөн байхыг хүсдэг ч  гоц хар буруу энерги бодол, эвгүйг зөгнөсөн зураг нэр нь тэр хүнд өөрт нь ямар юм зөгнөн дуудаж байгааг маш сайн мэдэрч тав тух маань алдагдана бие өвддөг.

Жишээ нь пейсбүүк дээр нэг залуу охин Хайрын Хавдар гээд л нэртэй байсандаа. Хавдар гэж ямар аймшиг байдгийг мэдэхгүй мэдлэггүйн харгайгаар тэр өөртөө хавдрыг дуудан байсандаг. Үг амьтай. Нэр, эмблейм амилдаг. Бөө нар маш мэдрэг бөгөөд хар муу бүхнийг нуугдсан сүнсүүдийг дор нь таньдаг. Тэд бидний эрчмийг шууд л сорж эхлэх учраас яаралтай арга хэмжээ авахгүй бол ядарч сульдан, бие өвддөг. Ингээд л ёр дуудсан наад зургаа болиочээ, наад нэрээ соль гээд л өөрийн мэдэлгүй л хэлдэг. Нөгөөдүүл сонсуул мухар сүсэг гэхээр. Гэвч яг үнэндээ ийм л байдаг. Хөөрхий мөн олон хүн гадаад нэрээр өөрсдийгөө нэрлэнэ.

Яахав өөрсдөө үнэн учрыг сүүлд биеэрээ үзэж байж мэдрэнэ биз гээд би хэлдэггүй. Хэлээд аягүй бол зарим нь мухар сүсэг, мэдэмхийрлээ гэх ч юм билүү түвэг зүгээр.
Өөрсдийгөө Бөөс, Хуурс гээд бичдэггүй биздээ хүн. Гэтэл Хавдар гээд бичээд байгаа охин мэдлэггүй мангараа л харуулах юм. Хавдар гэж чимээгүй ёрын аймшигт үхлээс болж ямар аймаар юм болдог билээ.

Амихандаа нэг их гоё нэр олж өглөө гэж бодож буй боловч тархинд нь хир их юм хураагдаж байгаагаа л харуулж байгаа хэрэг. Өч төчнөөн мянган жилийн амьдралын туршлагаар өвөг дээдсүүд маань бидний ил харж мэддэггүй муу ёрын Хар Сүнс бүхнийг амилж, ажлаа хийхийг нь цээрлэж ЁС болгоод Заншиж ЗАНШИЛ болгосон билээ. Энэ ёс заншлаараа тэднийг давруулдаггүй дардаг байсан. Нар зөв эргэдэг бүхнийг буруу эргүүлээд байвал юу болохнов.

Мэдвэл зохихуй ба Ёс Заншилын Амин хүчнийг байгалийн бус хүчин буюу газарт орших бид Далд ертөнцтэй харьцах харьцаа, бодитоор амьдралд өөрсдөө мөрдөх оршихуй болгоно. Энэ таван Амин хүчин Тавуулаа нэгдэн нэг цул болбол МОНГОЛ улс ХӨГИЙНӨӨС АВРАГДАНА.

БИД ЯАГААД ХӨГИЙН БОЛЧОО ВЭ???

Өөрийгөө өмөөрөхдөө  гарамгай би энэ бүхэн өгөр ХАР дайснуудаас л болсон гэж боддог. Мөн энд Хар Сүнснүүд ажлаа сайн хийсэн. Хадам Буурал минь намайг нууц товчоонд ах дүүс, аав ээж хүүхдүүд хоорондоо алалцсан учир нь Хар Сүнснийх. Яг л тэдний дүрээр ирж алдаг учраас хүү зайран тань чамд туслахаар ч юм уу ирлээ гэхэд чи миний хүү гээд анхаарлаа сулруулж болохгүй. Зүүн нүдийг л хар гэж анхааруулсанг Би байнга мартдаг нь гайхмаар. Тэр муу өгөр хар сүнснүүд шиг муухай ёрын санаа над байхгүй учраас тэр. Би хэрэв дайсантайгаа байлдвал түүний элэг нэгтний дүрд хувилаад алах болж байна уу гайгүй байлгүй тэгж заваарснаас цавчуулаад үхсэн нь дээрдэг. Хар санаатнууд хэзээ ч хүчтэй байдаггүй учраас үргэлж хамгийн бохир муу аргаар алдаг.
Өгөр муу дайснууд Хөх Монголыг минь хүчээр дийлэхгүй болохоороо Монголчуудын хүчээ авдаг амин эх булаг, хүчтэй болгодог байгалийн төрөлхи эрчмээс нь салгажээ. Удамшил таван хүчнийг бохирлож, хорлож, салгаж байж бүрэн дарах арга сэджээ.
Нарнаас нуугддаг болгож
Амин хүрдэнг нь хөлдөөмү
Сарнаас дайждаг болгож
Үржихүйн хүрдэнг нь хөөсрүүлмү
Сүүн идээг ховордуулж
Өсөхүйн хүрдэнг хангир болгому
 гэж Хатны сударт бичсэн.  Манай өгөр дайснууд үүнийг хийх гэж яасан ч олон жил зараав дээ чааваас гэж. Энэ бол ердөө бусад шашнуудыг шүтүүлж хуурах арга шүү дээ. Буддагаар буулгаж авах гээд дийлээгүйдэг. Одоо Христээр хордуулж авахаар ажиллаж байна. Тэд хэн нь ч нар, сарнаас эрчим ав гэж заадаггүй. Өөрсдийн шавар бурханууд ба төмөр өргөсөн титэм, хэрээс мэтэд л анхаарлыг нь хандуулсан.  Сарыг бол сайхан муулж өгнөдөө. Хамаг л муу юмыг хар шөнө Сар идэвхижүүлдэг гэж ойлгуулдаг. Гэтэл гэгээн цагаан өдөрт ч маш их гэмт хэрэг гардаг биз дээ. Хөдөө хотын заагийг эрс тэс болгон хөдөөнийхнийг хүн биш мэт үзсээр ихэнхи нь аргаа бараад Хот орж ирсэн. Хөдөөнийхөнд хүнд нь биш малд нь мөнгө өгдөг. Малчин хүнийг хамгийн муу боловсролтой хэмээн ад шоо үзсээр ахуй амьдралыг нь бүрэн дордуулсан. Тэгсэн хирнээ мах идэх, өөх алаглуулан идэх Хотын мангасуудыг маш ихээр хөхүүлэн дэмжиж маханд оруулсандаг. Сүү зарахдаа бараг л талыг нь усаар найруулж байна. Нэг ч хүн шалгаж хэрүүл хийх хяналт алга.
Хаан маань энд ирээд анх удаа цэвэр үнээний сүү оригоор ууж үзлээ. Монголд би олон удаа сүү авсан. Ялангуяа Тоса гэх вокзалын арын цагаан идээний зах. Манайхан цээрлээд авах дургүй болсон. Малын цагаан буяныг бузарлаж байна гэж уурласандаа. Өнөөдөр би үнээний сүү зардаг хүнээс сүү аваад хөөрүүлэн уутал толгой өвдөөд л гар хамаг юм өвдөөд унтав. Миний хорыг сайхан сүүгээр цэвэрлэлээ гэж Хаан хэлсэн. Би байнга шахуу л Коладнаа хөө, сур сур гээд л кола уудаг нь маш их биед нөлөөлж өөрчлөлт оруулжээ. Эндхийн малчин сүүндээ нэг грамм ч ус холиогүй байна гэж манайхан хэлэв. Энэ айлыг эрж олж уулзвал тэдэнд буян хишгийг нь арвижуулж өгмөөр байна гээд л манай Хааны өглөгч зан нь оволзоод байв.
Мэдвэл зохихуйг нь сүйтгэж
Гавлын хүрдэнг нь сэрэлгүй болгому
Их засгийг нь хориглож
Сүнсний хүрдэнг төөрүүлмү
Таминь ээ энэ бол Монголчуудыг минь хорлосон манай дайснуудын олон жилийн нөр их хичээл зүтгэлд байнадаг. Сүнс гэж байдаг нь Үнэн, Үйлийн Үр гэж бий, Байгаль дэлхий бүгд Амьтай гэх мэдвэл зохихуй анхан шатны болгоноос салгаснаас Донгионууд их төрсөн байна. Би шашин шүтдэггүй. мунхруулга мөнгө олох гэсэн арга гээд л зүтгээд байхаас бодитоор бодох сэтгэх юу ч үгүй. Тэгсэн хирнээ хүн амьтан үхэхээр автоматаар ном уншуулах гээд эргүүтээд байна. Их засаг бол Далд ертөнц болон Ил ертөнцийн хоорондох харилцааг хуульчилсан ёс заншил юм. Үүнийг алдаж хийснээс маш их Тийрэн төрсөн бөгөөд дээр залрах хүнгүй болоод байна даа.
Мухар сүсэг гэгчийг бас хооронд нь ялгаж салгаж бодож баймаар.  Их Засгаар ил далд ертөнцийнхөний бие биетэйгээ хамтран удаан хугацаанд хамтран амьдрах зохицхуй төрдөг. Нэг үгээр та нар савдаг, лусын эзэд, Тэнгэр Эзэд, Тамын ба Эрлэгийнхэн, Хурмастынхан, Сүнснүүдтэй л хэн хэнийхээ ажилд саад болохгүй амьдарч сурах арга шүү дээ. Их Засаг хуулийг ихэнхийг нь судлаад үзээрэй дээ. Ахас Ихэс, дээдсээ хэрхэн хүндлэх вэ, ус байгальтай хэрхэн харьцах вэ, нүүдэл суудлаа хэрхэн зохицуулах вэ гэх мэтүүд л их бий дээ. Хэрхэн зөв амьдрах вэ гэдгийг тухайн цаг үе нийгэмдээ тааруулан төгс хэрэгжүүлж чадсан болно.
Удамшил зөв амин хүчнийг нь хомсдуулж
Уул усыг нь шимгүй болгож үхүүлмү.
Уул, усны шим шүүсийн та нар өвс ногоо мэтхэнээр бодож болохгүй ээ. Тэнд амьдардаг Эздүүд чинь энэ махан биетэй бидний өргөсөн цайны дээж, сүүнээс бас хүртэж байдаг юм. Лам нар яаж тэнэгтдэг вэ нэг нуууцыг нь задлая.  Уул усны тайлга  тахилга хийчээд тэрийг нь очсон мангарууд нь булаалдаад хүртдэг юм. Болиосой. Жишээ нь шүүс тавих, идээгээ хангайд нь бүгдийг өргөдөг. Цаастай чихрийг хангайд өргөдөггүй юм шүү. Түүнийг хар юмнууд юм уу, хүүхэн хонгоруудын сэтгэлийг гэгэлзүүлэхэд л хэрэглэдэг болохоос уул усны тахилгад авч өргөж болохгүй.
Тавгийн идээг ан амьтан, шувууд, нохой, чоно хэн ч бай ан амьтны биед ороод л ирээд хүртдэг. Шүүс гэснээс дээр би нэг юм сонсож байлаа. Мэдлэггүй хэдэн бөө уул хайрханыг тахихдаа ямаа аваачаад шууд алаад цусаар нь тахиад байсыг сонссон. Шүүс гэхээр нь зайлуул тэгж бодсон юм байхдаа. Бөөгийн ШҮҮС бол нэг ч шүүрхийгүй чанагддаг. Арьснаас бусад бүх юм нь журмын дагуу  чанагдана. Чанаж байхдаа хутгаар огтчих, хатгаж болдоггүй.  Ялз чанаад ясыг нь гаргахыг муу ёр гэнэ дээ. Жаахан шалзархай байвал цагаан тос тавьж өгдөг. Шүүрхий чанахыг хориглоно. Онгодууд шүүрхий болон улаан мах, цуснаас сэвтэж бузартдаг юм шүү. Иймээс Бөө нар маханд хүрвэл татаж унах, бие нь өвддөг. Удган хүмүүс бол сарын хир нь ирвэл бөөлдөггүй. Нөгөө мэдлэггүй Бөө нар уул хайрхадын эздийг тахин номхруулах биш галзууруулан, догшруулсан гэдгээ мэдэж авмаар. Шүүс гэдэг үгээ юу гэж  боддог мангарууд юм болдоо хөөрхий.
Шүүсээ өргөхдөө яг л бодит амьд хонь хэлбэрт нь оруулан цагаан сарын журмын дагуу номоор нь тавина. Чанасан гэдэс гүзээг нь хонь ямар байдгав тэр л хэлбэрээр нь хийх хэрэгтэй. Түүнээс та нар амсаж огт болохгүй. Учир нь уулын эздэд хүндэлж өгч байгаа өргөл гэдгээ ухаарцгаа. Гэтэл нөхдүүд дуусуудтаа өөрсдөө хуваагаад идэх гээд аваад явдаг гэж байгаа арай ч дээ. Хийж байгаа үйлээ, учрыг нь ч ойлгохгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Өргөлгүй удсан хайрхадууд хатаж маш их хилэгнэдэг. Гэтэл шал худлаа өргөл өгвөл бүүр ч хилэгнэдэг гэдгийг мэдэж авмаар даа.
Хүч чадалгүй уул, усны эзэд Та нарыг хар Сүнснээс хамгаалах хүч чадал байдаггүй юм.
Учиргүй юм гэж үгүй дээ. Биднийг хорлосон дайснуудыг өмөөрч мунхарч байвал та ямар хүн бэ? хэн бэ? гэдэгтээ жаахан толгойгоо ажиллуулаад үзэхэд гэмгүй: Та ийм мулгуу харанхуй байсаар дайснаа баярлуулж үр хүүхдээ Монголыг мөхөөхийг тэгтлээ их хүсэх чинь юуны учир вэ? Гэгээрэх гэдгийг агуйд суун ном уншин бясалгаж Будда болохыг хэлдэг биш гэж Өвгөдүүд анхааруулаад байгаа шүү.
Далай лам 1000 лам цуглуулан хурал ном айлтгах болж Монголоос олон хувраг явах болжээ. Хаан энэ тухай сонсоод Үхэхдээ Үхэр буугаа тавина гэх болох нуу, Харж л байя гэсэн билээ. Нууц тарнын Дүйнхор буюу Цагийн хүрдэн гэдэг нь болох болтой. Тэр хэдэн ламыг нь дагаад савчих байхдаа манай Онгодууд хэхэхэ. Тэр их гоё арга санагдлаа шүү.
Ирэх Луу жил ихэд хатуу жил бөгөөд ялангуяа БӨӨ нар хянуур болгоомжтой байж, муу үйлээс хол байх хэрэгтэй. Хар Сүнсний үйлчлэл эрс ихсэж буй бөгөөд маш их тулаан болно. Улаач нар эрдэм оюунаа хурцалж ухаарч амжих хэрэгтэй байна даа. Улаач нар ухаанаараа давж гарахгүй бол Хар Улааны тэмцэлд хайран амиудаа алдаад байх нь их учраас хурдхан сэхээрч гэрээрэх хэрэгтэй. Юу болоод байгаагаа ч ойлгохгүй байсаар үхэж үрэгдэж байснаас юу болохыг нь сайтар мэдээд бие сэтгэлээ ариун байлгаж тэмцэлд нэгдэж орохыг уриалж байгааг дуулгая.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.