Хаан маань миний энэ хэнгэрэгийг Аянгын Аймшиг гэж шоолдог. Би өөрөө хүний нутагт явах авсаархан жижиг хэнгэрэг хийлгэхдээ Монгол гэр хэлбэрээрээ хийлгэсэн бөгөөд Монголд барьж байсан гурван хэнгэрэгнийхээ Онцлогуудыг бүгдийг нь багтаасан билээ. Хэнгэрэгний нүүр дээр миний дээд аав ээжүүдийн симболууд бий. Мөн 99 Тэнгэрээ даавуу торгонд оршоон авчирсан. ар, өвөргүй дотор гадаргүй бөөн утга бэлэгдлүүд маань амиласан. Миний өөрийн харын цэргүүд хар, цагаан араг яснуудад оршдог. Тэд хэдэн түм бум болоод л үржээд гарах чадвартай. Иймээс манайхан Аянгын Аймшиг гэдэг байлгүй дээ. Хаан маань намайг энэ хэнгэрэгээ амилуулахад толгой сэгсрэн инээж байж Миний гурвалжин хэнгэрэг ч хажууд нь жулдах юм байна даа Хахаха гээд л шоолж байсан юм даг. |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.