Tuesday, December 6, 2011

Нар, Сар, Сүүн эрчим болон Гэрлэн биеийн тухай үргэлжлэл

Өглөө сэрэнгүүтээ л би Сүүнийхээ тухай бодсоор өчигдөр зөвхөн гаднах цагаан өнгө гэдэг талаас нь бид бичсэн. Харин түүний доторхи бүтэц, найрлага энэ тэрийг нь бас хайж оруулий байз гэж бодлоо. Сүү амин дэмээр баялаг бүтээгдхүүн. Түүнээс хаях юм гардаггүй. Хамгийн муу гашилснаар нь ч өчнөөн юм хийдэг. Бас шар сүүгээр нь ходоод, элэг цөсөө угаана. Үсээ угаадаг шүү дээ. Яанаа яанаа яанаа, Сүү битгий алга болоосой, Сүүг гаргагчид маш олон болтугай. Сүү гаргагчид дотор сүүний мээмтэнгүүд, түүнийг саагчид, маллагчид, тээвэрлэгч, зарагч, бүтээгдэхүүн хийгчид гээд бүгд орж байгаа шүү!

ХААААААААААААХАХАХА. Аянгат гуай залхуурна залхуурна гэхэд ингэж бичиж болох уу? юуны чинь Сүү гаргагчид, Сүүний мээмтэнгүүд хэмээн надыг Онго зэмлэв. Өнөөдөр Хаан маань алга. Хаачуу тэр??? Лав л гэрт алга. Намайг унтах зуур алга болоод өгчээ. Эрдэмтэд болон Монголчууд маань дэлгэрүүлээд нэээг их сайхан бичнэ биз ээ. Надад хийх ажил маш их байна. Миний зорилго бол Өвгөдийг өмөөрөх, Үнэнийг илчлэх, Монголоороо бахархах, Тэнгэрийг л шүтэхийг уриалах тул уншигчид маань дэлгэрүүлэн Умшаарай.  Ааан зазазаза, сүүний мээмтэнгүүд гэдэггүй ХӨХТӨН гэж Монгол үг угаасаа байгаа гэнээ Онго. Хэхэхэхэ зазаза баярлалаа. Ингээд хүний бичиж байгаа юмнаас будаа идээд байдаг юм эд нар хэхэхэ. Аягүй бол надаас хуулж Дээрээ хичээл заадаг байх даа....

ХААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААХА гэээд л инээгээд салдаггүй. Будаагаа зөв л бичих болтугай гэнээ хэхэхэхэхэ аймаар хэрүүлч шүү.  Шууд л надад хэлээд бичүүлдэг байсан бол хичнээн амар. Өөрсдөө мэдэхгүй болоод л надаар бичүүлээд байхгүй юу эд нар. Хахахахаха Зальт шараа! Ганц үг хэлээд өгөнгүүт л зөрүүлээд дахиад ганцыг дагуулчих санаатай л оролдоод унах чамайг Би маш сайн мэднээ. Чиний хэлээр ХЭЛЭХГҮЙ, МЭДҮҮҮ гээд яг намайг дуурайн амаа жимийн толгойгоо сэгсэрдэг байна ш дээ. Ёоох өөрийхөө дүрийг харсан чинь цочлоо шүү, хичнээн муухай хэлж нүүр амаа яг тэнэг хүн шиг болгодог юм байна ш дээ.

Болихоосдоо. МЭЭЭДЭХГҮЙ гээд бас яг намайг дуурайж үзүүлэв. Хүзүүгээ нугдайлгаад л мөрөө хавчиж байгаад шаамийгаад л нүд ам нь яагаад байгаан одоо. Паах хэрэг алга, би яасан муухай царайтай юм бэ? Утга алга болилоо. Сайхан залуу хөөрхөн охин байсан бол арай дээр харагдахсан. Аааяаяаяая намба алга, нармийчихаад хэрэг алга. Онго минь намайг тайван Орхи. Бууж өглөө гэж байж намайг дуурайн элэглэхийг нь арай гэж болиулав. Би царай муутай гэж яаваа даанч өөрөөсөө ч цоччихлоо Базарваани хум пад гэж.

Майлээ нээтэл манай Гэрийн мундаг охин гоё, гоё юмнууд бичиж явуулжээ. Энэ охин нөгөө Солонгосоос хамгийн анх удаа Нарны зураг авч явуулсан Охин шүү дээ. Тэр дандаа түрүүлж сэтгэдэг юм. Монголдоо Хайртай, гэр бүлийнхэндээ нугасгүй Хайртай охиндоо. Мундаг мэрэгжилтэн болоод нутагтаа ирнэ. Түүний зургуудад ЛУУНЫ ТОЛГОЙ тэр чигтээ гарсан байсныг санаж байгаа байх. Бас бөөн хүний нүүрүүд гарсан. Түүний жишээгээр л олон хүмүүс ёстой зураг гээчийг үйлдвэрлэдэг болсон доо.

Мөнхцэцэг.

Bi tani blogiin hamgiin suuliin niitleliig tani unshaad neg bodol turluu l duu. Tuuniihee talaar l huvaaltsah geed, buruu zuviig ni sain medehgui bnaa. 

Minii bodloor hunii bodol gedeg dolgion buyu tsatsrag yum shigee, argin talaasaa. Tegeed bid Tenger Mongol Gazar duudlagaa helehdee medeej hereg dandaa sain saihan zuil bodoj Tenger etseg, Delhii eej, Mongolinhoo saihan ireeduig bodood heleh yavtsad bidnees garch bui tsatsrag dolgionuud Narnaas irj bui tsatsragnuudaas uursudteigee ijil turliin tsatsragiig olj negdeed, Nar ulam iluu tod Gereltei bolj idevhjin, yanz yanzin ungu, helbertei bolood bgaa bh bolomjtoi bj magadgui yum.  

Tegeed bid TMG duudlagaa heleh tusam bidnii bie tseverlegdeed buur suuldee narni tsatsrag bainga dagadag bolson bgaa bilee. Minii oilgosnoor odoo manai Chingisiin Mongol Geriinhen bolon NAR, SAR geh met bugd Delhii eejee avrah Mongoloo sergeen badraah gesen neg zorilgo door negdsen bgaa buguud odoo bidnii bie, bodloos garch bui tsatsraguud NAR SAR-nihtai ijil uchir bid tedneesee erchim huleej avah chadvartai bolson bj boloh yum. 

Harin ter chakra buyu energiin erguulegtei holboj bodoh yum bol CHAKRA ni 7 ungu ba turultei bdag, bas Narnaas irj bui tsatsrag prizmeer orohooroo 7 yanzin ungutei tuya bolj zadardag. Tegeheer magadgui hun ter 7 energiin erguulgee jigd, buh ungiig ni tentsuu erchimjuulehiin tuld ter bugdiig neg dor uurtuu aguulsan TSAGAAN ungutei SUU, NAR, SAR-naasaa erchim avch tentsveree hadgalaad bdag bj magadgui yum. Solongo ch gesen Narnii tsatsrag usan dusluudaas bolj hugaraad, neg yosni baigaliin prizmeer orood doloon ungutei boldog shuu dee.
Buruu zuil bval ta zalruulaarai. 

АЯНГА: Амаа ангайн гайхав. Гайхалтай.  Хүний бие призмийн үүрэг гүйцэтгэдэгч  юм билүү. Толгой маань орой. Хөлөө  алцайгаад зогсвол гурвалжин, Гараа алдалбал гэрийн хэлбэр үүсгэдэг Хүн өөрөө примз ч юм уу. Зазаза Аянга бол иймэрхүү л гажиг юм бодож баясахаас өөр юу мэднэм.

Dahiad l bi, hehe. 

Bi bas umnu ni sonsoj bsan yum bna, ter 7 energiin erguuleg ni yag jigd hurdtai, hemjeetei ergedeg bh yostoi gej, hervee ali neg ni arai hurdan ali esvel udaan ergeh yum bol busdiigaa saarmagjuulj uvchin uuseh shaltgaan boldog gej bsan. Tegeheer ijil TSAGAAN ungutei SUU, NAR, SAR-naas irj bui tsatsragnii tuslamjtai tuuniig ni tentsverjuulj eruuljuuldeg yum bolov uu. 

АЯНГА:  Гуууд гуууд гуууд, вооо вооо вооо хэхэхэ. Хаанахаар ярьчихваа би. Унаган англи, орос хэлтэй болж байгаа юм биш биз дээ арай.

ХАСЫН ЭРГЭЛТ энэ бүхэнг зохицуулдаг биз. Ер нь эргэлтээр л эрчим ирдэг. Нөгөө талаас спираль хэлбэрээр эргэлтийг зурдаг шүү дээ.  Ёооёоёоёо Би Өрөм гэж муухай багажинд дургүй. Дотор арзайчихлаа. Би мод, төмөр өрөмдөж үзэн гарах цогцоснуудыг нь гайхан хардаг байснаа санав. Бүтэн мод, төмөрнүүдээс унах үртэсүүдийг цогцос шиг санагддаг байсан юм.
Цахилгаан өрөм, гар өрөм санаанд оров.

....Bi bas fizikiin hicheel deer 180 gradusin fazaar zurj bgaa dolgionuud bie bieniigee saarmagjuuldag buyu tegledeg gej uzej bsan sanagdana. Tegeheer Ih Ezen Haan bolon Ongoduud gerleer zevseg hiij har huchiig ustgaj bgaa ni magadgui, har sunsnuudiin yalgaruuldag dolgionuudaas yag 180 graduusaar zuruutei gerliin dolgion uursduu yalgaruulaad ustachihdag bj boloh yum.

Ta minii yavuulsan zurag deerees haraarai. Tegeheer Gerliin daichid magadgui Har Sunsnii yalgaruulaad bgaa har muu energiinh ni fazaas ni yag esreg tiim dolgionig uursduu yalgaruulj chadah chadvartai bolohooroo muu muuhaig ustgaj yavdag boloh bh (jishee ni, bid odoohondoo yag iim chadvartai boloogui bolohooroo magadgui haaya muu energi medregdej dotor muuhairaad bdag bh, harin har sunsnuudiin yalgaruulj bui tus tusin dolgiondig ni tegledeg gerel buyu dolgion yalgaruulaad ireheeree tedniig ustgah chadvartai boloh bh). Tegehdee sain medehgui yum, buruu bj magadgui, ter Tsumiin fizikch ahin hajuud yu yarihav, hehe, tegehdee uuriinhuu sonsson zuil ba tuuntei uyaldan nadad tursun bodloo bichlee. 

Hundetgesen Muugii. 
Bi bas hunii chakra bolon prizmiin hugarlig zeregtsuulsen zurag yavuullaa, ta neg sonirhooroi. 

Bayarlalaa

АЯНГАТ: хэхэхэ юун физик, мизик. Энэ үгийг сонсоод багш нь л надад санаанд оров. Дотроос нь нэг үг ч миний санаанд алга.Харин чи лаг байна шүү. Доторхийг нь санадаг. За аянга бол нэг иймэрхүү хүн.

За юутай ч Аянга надтай хамжаад, дэмжээд, туслаад өгөх олон мундаг хүмүүс байгааг та нар харав уу? Би үргэлж л хий үзэгдэл, Сүнс гээд учир битүүлэг юм донгосч суухын оронд бас Учир шалтгаануудыг нь мөрдөн хөөж байгаа билээ. Аргын онол буюу Шинжлэх Ухаан юу гэж тайлбарлааад байгаа вэ??? Тэгвэл Билэг гэх талаасаа Буурлууд яадаг вэ??? Тэд энэ Аргын Онолыг яаж амьдралд хэрэглээд байгаа юм бэ? Мөртөө ч үгүй Шинжлэх ухаан одоо л маш хүчтэй дуран авиа, текник, технологи ашиглан энэ бүхэн ингэдэг гээд л болж буй процессыг л тайлбарладаг.

Тэгвэл ийм юм огт байхгүй гэх бидний Бүдүүлэг Харанхуй эргүүг нь гайхаж байсан Нийгэмд энэ бүхнийг яаж судлаж мэдсэн байхав. Тэгээд бүр өөрсдөө ашиглаад байгаан??? Энэ бүхэн угаасаа л байсан нь тодорхой ч Яаж ашиглав? Сүнс болохоороо яаж түүгээр дамжаад гүйгээд байдын? Эсвэл илбэ үзүүлээд хажууд нь өнгийн шил бариад хуураад байдаг юм уу гэх мэт олон асуудлыг ёстой ТЭНГЭР л мэдэх буй за. Юутай ч бид алив юмыг мушгин гуйвуулж, үгүйсгэн гутаахаасаа өмнө аль аль талыг нь шинжлэн судлаж  мэдэж байвал дээрсэн.

Шинжлэх ухаанд та бүх амьдралаа зориулж Үнэнч байсан байж болноо. Гэвч тэр шинжлэх ухаан чинь одоо л байгаа юм биш. Өмнө нь байсан. Түүнийг чиний Монгол Өвөг Дээдэс мэддэг байсан гэвэл УУР ЧИНЬ ХҮРЧ БАЙВАЛ чи ямар хүнээ л бусдад дэлгэж байгаа юм. Атаархуу, мэдэмхий, өөрийгөө л мундаг гэсэн ахархан, атгаг үзэл чинь л хамаг бүхнийг Үгүйсгэх үүд хаалга болно. Мэддэг байсны БАТАЛГАА нь яг одоо болоод байгаа БӨӨ хэмээх хүмүүст буух сүнсүүд.  Хатнаас ам дамжин ирсэн Судрын үг, үсэг бүр. Монгол үлгэр туульс. Бидний амьдралд тогтсон ёс жаяг, цээрлэдэг уламжлал, хэрэглэдэг идэш ууш, амьдрах гэр орон маань шүү дээ.

Энэ гэрлийн хугарал Призмээс санаа аван Монгол Гэрийнхээ  бүтэц, онцлогийг бас бодох хэрэгтэй.  Монгол гэр маань гаднаас ирэх цацрагийг бас жигд тараах үүрэг онцлогтой байх нуу? Гээд та бүхэн маань бодоцгоон цааш дэлгэрүүлэн явна даа. Пирамид буюу Гурвалжин, Чандмань тэмдэг, Хас тэмдэг зүгээр л санамсаргүй Монголчууд зураад бичээд байдаггүй нь ойлгомжтой.

За цааш нь Гэрлэн бүрхүүл буюу Чакран тухай юу гэж бичсэнийг уншицгаа. Ундрах маань гялс мэдрээд хэрэгтэй мэдээллийг тавьжээ. Гялайлаа.
Чакра буюу энергийн төв
Хүний дотор энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц оршдог . Энэ систем нь хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг бөгөөд хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энергийн систем нь 3н энергийн шугам ба 7н энергийн зангилаа - “чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Хүний биеийн нурууны дагуу байрлах сувгийг төв судал гэх ба энэ нь сансрын эрчим хүчтэй холбох судал болж өгдөг бөгөөд төв судлын хоёр талаар өгсөх уруудах эсрэг чиглэлтэй ида, пингала судлууд оршино. Энэ гурван судлууд нь 1-7р чакра буюу хүрдүүдийг үүсгэдэг байна.

Төв судал буюу сушумна нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энерцийг агуулж байдаг. Тэрээр сүсэглэн бишрэх, өрөөлийг дэмжин туслах, аливаа шинийг нээх гэх мэт зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэт өөрчлөлтүүд энэ судлаар бий болдог. Төв судал идэвхжээд ирэхээр хүн үнэнийг эрхэмлэдэг, ухамсартай ариун үйлстэн болох замдаа баттай ордог.

Ида буюу зүүн талын судал нь өнгөрсөн үеийн далд ухамсрын энерцийг тээж явах тул үүний эерэг төлөвт нь амьдрал, сэтгэл хөөрөл, баяр баясал, хүсэл эрмэлзлэл байдаг бол харин сөрөг төлөв нь атгаг санаа, алдаа завхрал, сохор сүсэг, айдас хүйдэс, өөрийгөө дорд үзэх, бэлгийн замбараагүй тачаал, садар самуунд татагдах явдлууд орно.

Пингала буюу баруун талын судал нь Хүсэл тэмүүлэл, ирээдүй болон дээд ухамсрын энергийг тээн явдаг. Үүний эерэг төлөв нь биеийн болон оюуны үйл ажиллагаа, бүтээл туурвил, өөрийгөө үнэлэх явдал ба сөрөг төлөв нь хувиа хичээх, тогтворгүй авирлах, заль мэх гаргах, ичгүүр сонжуургүй аашлах, хэт туйлшрах зэрэг болно.

Чакраг энергийн хүрд, энергийн хуйлрал, энергийн төв гэх мэтээр бясалгал, йогийн урсгалууд нэрлэсэн байдаг. Энергийн төвүүд нь тус бүрдээ өөр өөрийн үүрэг, өнгө төлөв түвшинтэй байдаг бөгөөд тэнцвэрт байдлаасаа гарах үед тухайн хүнд бие, сэтгэл, мэдрэлийн зовлонгууд бий болж, хүн өөртөө, орчин тойрондоо, нийгэмдээ, бүхэл орчлонд хор хохирол үүсгэж, муугаар нөлөөлдөг байна.

Эдгээр долоон чакраг товчхон дурдвал :
1. ҮНДЭС ХҮРД БУЮУ МУЛАДХАРА ЧАКРА: Энэ хүрд нь эрэгтэй хүмүүний бэлэг эрхтэн хошногоны амсарын хооронд хярзан дээр оршино. Эмэгтэйчүүдэд бол бэлгийн гадна уруулын хойд хананд байна. Уг хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг бөгөөд үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно.

2. ХУВИЛГААН ХҮРДЭН БУЮУ СВАДХИСТАНА ЧАКРА: Энэ хүрд нь нурууны нугасны доод төгсгөлд орших ба энерги орох хоёр тийшээ чиглэсэн цорготой. Биеийн урагш чиглэсэн цорго нь хүйсны нүхнээс хоёр хуруу доор зайд, арын цорго нь ахар сүүлний хавьд байрлана. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харьяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх, муу үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.

3. НАРАН СҮЛЖЭЭ ХҮРД БУЮУ МАНИПУРА ЧАКРА: Энэ нь хүйсний дээд талд нурууны дотор талын ханан дээр оршино. Уг хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэн шударгыг билэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв нь арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол, архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.

4. ЗҮРХНИЙ ХИЙГЭЭД НОМЫН ХҮРДЭН БУЮУ АНАХАТА ЧАКРА: Тус хүрд нь зүрхний төвшинд, цээжний төв хэсэгт, нурууны ясны доторхи хананд байрлана. Энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархины хэсэгтэй шууд холбоотой. Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаас мууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин, хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно.

5. ХООЛОЙН БА ТӨГС ЖАРГАЛАНГИЙН ХҮРДЭН БУЮУ ВИШУДХА ЧАКРА: нь хоолойн ард, уртавтар тархи болон нугасны уулзвар дээр орших ба физик биеийн хувьд нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах, алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”-ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхэлийн үг хэлэх явдал юм.

6. МЭЛМИЙН ХҮРД БУЮУ АДЖНА ЧАКРА – ОЮУН УХААНЫ ЧАКРА: Энэхүү хүрд нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд ида, пингала, төв гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлах бөгөөд тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой байна. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.

7. ТИТЭМ ХҮРД БА ДЭЭД АМАР АМГАЛАНГИЙН ХҮРДЭН САХАСРАРА ЧАКРА: Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг. Энэ хүрдээр 1000 сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвх, ариусал юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чакрануудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүнсний ертөнцтэй уулзах бэлчир юм.

АЯНГАТ: Уншигчид маань анхан шатны мэдлэг авсан бизээ. Би дээр үед нэг чакра буюу Гэрлэн хүрдний тухай зураг оруулуулсан бараг сарын өмнө байхаа. Энэ тухай бичих ёстой байсан бөгөөд амжихгүй байсаар өдий хүрчээ. Ашгүй Ундрах маань цэгцтэй товч мэдээллийг нь биччихсэн тул миний ажил ХУУЛ, ИЛГЭЭ гэдэг л заавар товчлуурууд болжээ. Күе мөн сайхнаа хөөш. Ийм ажил хийдэг бол. Давраад би ингэж боддог юм. Энэ комьпютер хэзээ миний хэлснийг өөрөө засаад бичээд явуулах юм болдоо гэж боддог. Тэгсээр би удахгүй юу ч хийхгүй байсаар таргалаад, өвчний үүр болоод үхчих юм болуу. Бас болдоггүй юм байхдаа.

 Нөгөө үндсэн Сүнс маань тарган, залхуу Сүнс болчуул яадаг болоо Хааахахаха бодсон чинь бүр инээд хүрээд байхын.  Миний тарган Сүнс надаас салаад хөөрч  байгаагаар бодохоор яасан сонин юм бэ? Хахахаха тарган Онгод болчихвол улаачаа дуудахаар аахилж уухилаад л яаж ирэх вэ? Хоцрох байхдаа  намайг аахилин очиж байтал улаач дуусаад хуягаа тайлаад хүмүүс нь тарчихсан байвал яах бол хахаха.

Өргөлөөс нь баахан самардаж амруугаа чихчихээд л данханд үлдсэн цайг нь уучихаад л тэндээ  жаахан хэвтэж байгаад л Улаачаа мэдрэмжийг нь шалгаж нуруунд нь үүрүүлж үзээд л, нэг бол хүзүүнд нь суугаад явна даа. Улаач даахгүй гараараа базаад байвал яанаа хахаха гижиг хүрээд баахан инээх юм бол уу? Тарган залхуу Аянгат Онгодын тухай төсөөлсөн чинь их сонин байна. Улаачыгаа хатгаж дэлгүүр оруулнаа. Гоё идэх юмнууд авахуулаад л, мөн өөртөө таарах гоё бүдүүн том плаажийг Улаачыгаа мангартуулж байгаад авахуулнаа яадын. Хэхэхэ манай улаач жижигхээн, нарийхан байвал орны даавуу шиг л плааж авсныгаа гайхаад олохгүй байхдаа хахахаха.

За тэгээд нэг чемодан шиг цүнх авахуулнаа яадын, хамгийн дуртай малгайнуудаа өнгө өнгө размээр размээрээс нь авахуулаад буцахдаа дээшээ аймаар бүдүүн ганган авгай болоод явах байх даа. Нэг минут болоод л нэг хувцас солиод л ... Манай Хаан хүртэл намайг танихгүй Хаанаас ирсэн ганган бүдүүн Албин бэ, яахаараа Тэнгэрийн оронд бөөн новш чирээд ороод ирэв гэхийн бол уу?

Нэгтээ ирснийх нэг мөсөн хувцасласан нь дээр гээд дахин хэд хоног өргөөнд нь хэвтдэг юм билүү. Чемодан шиг цүнх дүүрэх хаа байсын, ганц ээлжийн хувцсаар яахын ядаж гурав солий гэж дэлгүүр орсоор тэгснээ л плааж зөндөө боллоо одоо өмд хэрэгтэй гэтэл цамцгүй өмд гэж хаа байсын гэж нэмсээр сар гаран өргөөнд хэвтэж магад. Хэхэхэ нэг зогсоод уншсан чинь би юуны чинь Онгод биш Тийрэн болчихсон байх чинь юу вэ??? Учир нь манай улаач сүүлдээ гайхаад мөнгөгүй болоод авсан юмаа харсан чинь дандаа орны хэмжээтэй хувцаснууд байхаар нь Тийрэн гээд намайг оношлоод Багш руугаа явах гэж байх шиг байна хахаха. Зугтаахаас даа гээд л тарган залхуу Аянга явах гэтэл авсан юмсдаа бас сүнс хорогдоод явж чадахгүй зууралдсаар багшид нь баригдах юм бол уу???  Зазаза болий ингээд яваад байвал Үлгэр биш уран сэтгэмж болох нь байна.

Ай хөөрхий хуучнаараа би байвал Онго биш Тийрэн болох нь зайлшгүй.  Шалдан нүцгэн л явахаас өөр замгүй болох нь. Юутай хачин юм дээр болдог юм болдоо. Би үхэхгүй үүрд Мөнх гэдгээ мэдсэнээс хойш мөн ч их юм өөрчлөгдөж байна даа хөөрхий. Ер бодоод байхад Мөнхөд Онгод байж уйдаж үхсэнээс бас хааяадаа Хүн болон төрж байсан нь хамгийн зөв юм байна. Хүн болоод төрөөд хэдхэн нас хүрээд л урдах амьдралаа таг мартана. Гэгээнийг л харахгүй юу хичнээн сайхан. Хүүхэд болсон тэр мөн сайхан харагдах юм даа. Нэг гарын алганы нугаралт нь дууссан бөгөөд нөгөө рүүгээ орсонд ямар их баярлаж байнаа. Аав ирэх нь гээд л онийтол инээн баясана. Тэгээд л Махсыгаа хайж олох төлөвлөгөөгөө зурж Буурлуудтайгаа хамт хулгайчыг олон хэрхэн байлдаж Максыгаа чөлөөлөх аянгаа бодон баясан байлдаж сургуулилна. Хүүхэд гэж ёстой нэг сайхан юмаа. Ингэхэд нөхөр маань яваад хэд ч хоночихвоо, хэзээ ч ирэх билээ яанаа одоо ирэхийг нь дөхүүлж байгаад гэрээ цэвэрлэхээс дээ.

Би уг нь залуу байхдаа их ажилсаг байлаа. Одоо ч аахилаад бүр энэ олон өрөөний шалыг угаах гэж ёстой усны дусал болох юмаа. Нөхөр нэг удаа гадаад яваад ирэхэд нь би гэртээ их засвар хийгээд обойнуудаа солиод тавилгаа өөрчилчихсөн сууж байсан маань санаанд орлоо. Гоё юм болсон шүү. Нөхөр царай нь ёстой хувирахыг нь харсан. Буруу айлд ороод ирвүү гэхтлээ зог туссан хэхэхэ. Өөрийгөө өөрчилж болдог байсан бол өөртөө мэс засал хийчихээд сууж байсан бол мөн сайхнаа. Тэр яах болоо харах юмсаан. Даанч тэр үед гоо сайхны мэс засал байгаагүй юм.  Тэгээд ч би хийлгүүл нүдээ л солиулах болно шүү дээ. Том торомгор адаг нүдийг хийхийн тулд миний нүдийг ухаж хаяхгүй бол яаж хийхийн тэгээд.  Гэхдээ арга байсан байна шүү. Гоё том нүдний зураг олоод хайчилж аваад нүдэндээ наачихаад зогсож байдаг байжээ. Яасан хожуу сэтгэвээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.