Аянгатын Үлгэрүүд аймшигт Үнэнгүүдээр дүүртэл амьсгалах боллоо сүүлийн үед. Би босоод удаагүй байхад Нострадамус болон Ванга эмээн Сүнстэй уулзаж байснаа бичиж үлдээсэн дээ. Нострадамусыг манайхан Бавгар сахалт гэж дууддаг байсан. Тэднийг Тэнгэрийн элч хүүхдүүд гэж манайхан хэлсэндэг.
Мөн надад манай өргөөний охинд Зүүдэнд нь "Хааныг буух тухай хэлсэн Есөн зөгнөлийг ол" гэж хэллээ хэмээн дээхэн үед бичиж ирүүлж байсан юм. Буурлууд нь хэлж байгаа биз гээд би сүртэй их юм ч бодолгүй өнгөрөв. Учир нь маш олон Дээд ургийн улаач нар, угтай хүмүүс надтай холбогдож байгаа учраас бүр анзаарахаа болих нь байна. Тэр охин 11 сарын 3 нд зүүдлэсэнгээ тэмдэглэж авчээ. Дараа нь бас манай өргөөний нэг охин зүүд зүүдлэсэн учраас тэд зүүдний тайлал хайж нет ухаж гэнэ. Энэ зуураа "Нострадамусын Зурхай" гэснийг олон сонирхож үзэж байгаад дараах зүйлүүдийг олжээ. Ингээд олсон зөгнөлөө уншиж татаж тавиад унтах гэтэл Бусдыг нь олуулах гээд унтуулахгүй байсан гэнэ. Тэгээд тэр 2010 , 2011, 2012, 2013 гээд л олж байж унтлаа их сонин юмаа гэжээ.
Тэр олсон зөгнөлүүдээ өргөөндөө тавин бид түүнийг нь уншиж чухам орчуулах гэж үзлээ. Жишээ нь би гэхэд л чухам орос хэл үзэж байсан учир юу билээ, Яг орчуулахгүй ч Таг мэдэхгүй биш гээд л өчнөөн жил хаагаад орхисон орос хэлний сантай тархиа онгичиж гарваа. Гэтэл Аянгатын толгойд мэддэг анхан шатны хэдэн үг нь л хувирдаг гурван хүйстэйгээ мөн шууд монголчилсон дагаваруудтайгаа л эргэлдээд чатаараа нэг сэргээн санах гэж оролдож орсоор ярилаа. Манай чатныхан надтай Амар мэнд үү удгаан гэж мэндэлтэл: "Амаарский мэндээский, сониоонска сайхаанска юутайвской" гээд л хамаг родоороо хувираад байгаам даа. Эр, эм, манин хүйсээр мөн ч их хувиргадаг байлаа даа зайлуул гэж. Арайч дээ араас нь төгсгөлөөс нь санасан ч урд тал нь монгол болчихжээ. Эхнээс нь мартаад эхэлсэн бололтой. Хүн хөгширнөө гэж хөгийн ч юм даа. Яг урдаас нь эхлээд мартдаг байна шүү. Янзтай. Араас нь мартсан бол Аянгат Орос хэл үзэж байсан нь худлаа. Тэр нуль муу авдаг гэвэл яанаа. Би харин ч орос хэлдээ гайгүй байсым шүү. Даанч хэрэглэх хэрэгцээ огт гарахгүй байсаар мартагджээ. Русский языкад очень хорошо байсныхаа ачаар урдаас нь мартаж хэхэхэ.
Манай өргөөний орос хэлтэнгүүд ч уншаад Хааныг, Удганыг, Алтан Судрыг маань хэлжээ паах пөөх пээх гээд дуу алдан гайхацгаав. Носрадамус Лайтай Ааайн гээд л магтаж гарлаа. Би ч бас будаа идээд Хаанский Удгаанская Номооской гээд л хайж гарав. Гэтэл байдаггүй гэнэт миний тархины сангаас хагас нь нээгдэв. Юу гэж нээгдэв гэхээр эхнээсээ Чийто гэж бичсэнг Што гэж умшдаг санагдав. Энэ оросууд бас англичууд шиг адилхан юм байна ш дээ. Англичууд Сугар гэж монгол үгийг Шуугаа гэж буруу уншаад Элсэн чихэр гэж ойлгодог гэдэг шиг л юм байна. Аргагүй адилхан арьстай юм чинь дээ. Өгүүлбэрээ дундаас нь хоёр тийш нь ярьдаг билүү яадаг билээ. Бас нэг дүрэм байдаг санагдав.
За ганц хоёр юм санаанд орлоо шүү. Нөгөө шууд эхнээсээ мартагдсангууд нь арай гэж гучин хэдэн жилийн дараа сэргэж эхлэв.
Что миру открылось – есть Неба Цветы,
Юууу Дэлхий Дуусах – Байна Тэнгэр Цэцгүүд гэнэ үү хахахаха.
Юу гэжиййййгаан одооо. Би ингээд л аймаар хадаж орчуулав шүү дээ. Хэхэхэ. Зайлшгүй хэлний авьяас, найруулга буюу орчуулагч найруулагч мөн хэрэгтэй нь харагдаж байгаа биз дээ. Би бол сүйд хийх нь тов тодорхой. Зарим үг нь бүр таг мартагдсан байх юм. Жишээ нь : Юу Өнгөрөв СОКРЫТОО- Тэхээр Болно ЯСНООО ч гэх шиг. Яанаа одоо Бат-Отгон минь ээ, ийм хааны улаач яажий болноо тээ, ёстой Нэээ бооолноо шүү дээ. За ингээд л чатдаа орос хэлээ сэргээчих санаатай үзэж байтал манай өргөөний Мундагууд тодорч шууд газар дээр нь орчуулаад, найруулаад, янзлаад, эвлүүлээд, монголчлоод өгсөнийг та бүхэндээ толилуулж байнаа.
Baigal Uj -2011 он
Энэ охин бол Зүүдэндээ тушаал авсан охин бөгөөд олоод даалгавраа биелүүлэн өргөөндөө тавьж өгчээ. Хааныг буух бусад найман зөгнөл нь Блогт тусдаа байж л байгааг та нар мэднэ шүү дээ.
Bi iim neg ium olloo manaikhan
2011 он НОСТРАДАМУС.
Что миру открылось – есть Неба Цветы,
И в смертности нету, какой то нужды,
Что было сокрыто – теперь будет ясно,
... Пророки приходят, как станет опасно.
Победа Пророчества Землю спасает,
И Слово Наследника мир потрясает,
Он – Главный Судья, Он народ не обманет,
А книга покойного (Ностр.) собранной станет.
В чтеньи успех, содержанье раскрыто,
Увидено в книге, что было сокрыто,
Там прятались данные Сына Пророка,
Чтоб не был отслежен Он ранее срока.
С опекой Весталок война замирает,
Слияние Дам беды все покоряет,
Конец и Начало, Оракул возвышен,
Теперь Он из прошлого многими слышен.
[00:05:34] Baigal: http://gorockop.ru/nostradamus-2011.html
Что миру открылось – есть Неба Цветы,
И в смертности нету, какой то нужды,
Что было сокрыто – теперь будет ясно,
... Пророки приходят, как станет опасно.
Победа Пророчества Землю спасает,
И Слово Наследника мир потрясает,
Он – Главный Судья, Он народ не обманет,
А книга покойного (Ностр.) собранной станет.
В чтеньи успех, содержанье раскрыто,
Увидено в книге, что было сокрыто,
Там прятались данные Сына Пророка,
Чтоб не был отслежен Он ранее срока.
С опекой Весталок война замирает,
Слияние Дам беды все покоряет,
Конец и Начало, Оракул возвышен,
Теперь Он из прошлого многими слышен.
[00:05:34] Baigal: http://gorockop.ru/nostradamus-2011.html
Харин шууд орчуулаад өгсөн Долгармаа маань та нарт нэг хөлт Тийрэнгүүд болон муу сүнснүүдийг харсан үзсэн хэрхэн байлдах тухай ярьж өгч байсныг санаж байгаа байх. Түүний нөхөр бас Бөө бөгөөд манай Хааны нэгэн Баатар эр бий. Мөн өөрөө ч удахгүй угаа авах мэлмий нь нээгдсэн мундаг удган болох өндөр боловсролтой охин байгаа юм. Мөн түүний зүүдний мэлмий ч нээгдсэн бөгөөд сэрээд бүх хэлсэн зүйлийг нь тэр чигт нь цаасан дээр буулгаж чаддаг гайхамшигтай охин юм. Түүний бас нэг гоц авьяас уулын өвөөтэй ярьсаныг нь би бас нийтэлнээ. Уг нь энэ хүмүүс блог хөтөлдөг бол бас маш их үлгэрүүд гайхамшигууд байгаа ч над шиг ажлаа алдсан юм гэж хаа байхав дээ. Харин тэдэнд тохиосон явдлууд болон зарим түүхийг нь завтайгаараа би л блогтоо оруулж өөрийн үлгэрээ чимж байхаас даа. Орос хэлтэнгүүд бас шүүн уншина бизээ. Орос эх сурвалжын хаяг нь байгаа шүү. Ороод шалгана биз. Бас манай орчуулагч нар хир орчуулсныг өөртэйгөө жишээрэй дээ.
Нууцлаг байсан зүйлс ил болох цагт
Аюул занал нүүрлэхэд өвөг дээдсүүд морилж
Дэлхий дахинд тэнгэрийн өнгө нээгдэж
Шуналт хүсэл болоод үхэл үгүй болно
...
Тэр худал үл хэлэгч бүхнийг шүүх шудрага нэгэн бөгөөд
Түүнийг өртөөлөгчийн үг дэлхийг гайхшруулж
Тэнгэр халигчийн ном бүрэнээ цуглахад
Анхны гарал үүсгэл дэлхийг аварна
Тэр номонд нууцын эх бий
Түүнийг унших тайлахад бүгд илэрхий болох
Цагаасаа өмнө үл тайлагдах зарлигтай тэрхүү номонд
Тэнгэрийн хүүгийн тухай үнэн бошиг бий
Дайны хөлд Весталкууд царцаж
Хатагтай зовлонгоос бүгдийг хайцайлахад
Тэр хүн өнгөрснөөс ирээд чангаар хашхирч
Эртний эхлэл төгсгөлийн зөнг үнэн болгоно.
Аюул занал нүүрлэхэд өвөг дээдсүүд морилж
Дэлхий дахинд тэнгэрийн өнгө нээгдэж
Шуналт хүсэл болоод үхэл үгүй болно
...
Тэр худал үл хэлэгч бүхнийг шүүх шудрага нэгэн бөгөөд
Түүнийг өртөөлөгчийн үг дэлхийг гайхшруулж
Тэнгэр халигчийн ном бүрэнээ цуглахад
Анхны гарал үүсгэл дэлхийг аварна
Тэр номонд нууцын эх бий
Түүнийг унших тайлахад бүгд илэрхий болох
Цагаасаа өмнө үл тайлагдах зарлигтай тэрхүү номонд
Тэнгэрийн хүүгийн тухай үнэн бошиг бий
Дайны хөлд Весталкууд царцаж
Хатагтай зовлонгоос бүгдийг хайцайлахад
Тэр хүн өнгөрснөөс ирээд чангаар хашхирч
Эртний эхлэл төгсгөлийн зөнг үнэн болгоно.
Судар мудар хэрхэн тайлагдах тухай бүгд байгаа биздээ. Тэр судар бол амьдрал дээр амилж байж л тайлагдах судар шүү дээ. Эхнээсээ амилаад биелээд яваад байгаа.
За ингээд л нэг нь орчуулаад байж байтал Солонгост сурдаг бас нэг өргөөний охин маань бүүр өнөө цагтай нь холбоод судар мудраараа чимэглээд утгыг нь алдуулахгүйгээр уран нарийн халилтай нь найраглаваа. Энэ охины авсан зургуудыг та нар мэднэ. Би блогтоо тавьж байсан бөгөөд хамгийн түрүүнд намайг шалган Зураг авч, Дуудлага дуудаж үзэн нягталсан мундаг Охин чинь шүү дээ. Сүүлийн үед Аянгын үлгэрүүд аймаар Үнэнээр амьсгалаад байгаан учир энээ. Хичнээн сарын өмнө л огт санаандгүй холбогдон ярилцаж байсан хүмүүс одоо нэр алдар нь эхнээсээ тодорч эхлэнэ дээ. Сайхаан сайхан. Монголчууд бид эмэгтэйчүүд охидоороо, залуусаараа бас бахархах цаг болжээ. Монгол мөхөхгүй нь тодорхой. Бидний ирээдүй гэрэлтэж эхэлжээ.
Анх Чингисийн Монгол гэж гуравхан гишүүнтэй гурвуулаа чалчиж баясдаг гурван унь байлаа хэхэхэ. Дараа нь ГЭР боллоо одоо багтахаа болиод Өргөө болсооон. Харин бид дээд буурлууд Дайчин өвгөдүүдээсээ байнга зэм хүртсээр Хааны нэрийг цээрлэх болоод байгаа. Иймээс Чингисийн гэдгээ ГЭРЛИЙН гэж солихоос гэж би бодож байгаа. Өргөөнийхөн маань өөрсдөө шинэ нэр олж өгөх байхаа. За ингээд түүний зөгнөлийг яруу найрагласан орчуулгыг умш умш умш.
2011 оны зөгнөлийг чадан ядан орчуулсан минь
Дэлхийд нүүрлэсэн нь Өнгө Мөнгөний Хорвоо
Дэлхийд танигдсан нь Үхэл гэгч Үнэн
Далдлагдсан бүхэн ил болохын цагт
Дэндүү аюул нүүрлэхийн хоромд
Дээдэс Тэнгэрүүд морилон заларч
Дэлхий Эхийгээ засах болноо
Тэнгэр Дээдсүүдийн ялалт
Тэнхээт Дэлхийгээ авармой
Тэнгэр заяат Үрсийнх нь
Туйлын Үнэнг заах Үгс
Тив Дэлхийг донсолгомой
Таах аргагүй Үнэнийг
Тооцож мэдэн шүүнэ Тэр
Түмэн олноо хуурахгүй
Тэнгэрийн Гэрэлд хөтөлнө Тэр
Хамаг Амжилтынх нь цаана
Хажир Үнэн нь хадгалаастай байх
Хамаг бүхний нууц Хан Судраас
Халхлагдсан бүхний Хас нууц
Хүндэт Тэнгэрийн Хүүгийн нууц
Хором цаг нь болоход
Харагдаж үзэгдэн
Дэлгэгдэх болноо
Дээдэс Тэнгэрийн Хамгааллаар
Дайн Дажин зогсмой
Дээд Хатдын Нэгдлээр
Догшрох зовлон дарагдмой
Эхлэл ба Төгсгөл
Дуулин энэ цаг хугацаанд
Дурдтгалаас Суу Алдраа цуурайтуйлмой
ЗАА ЭНЭ ДООР ДАРАА ОНЫХ БИЙ.
2012
Два смысла: поминки и свадьбу представил,
Войну усыпляет, а праздник оставил,
Дама, народ, сатана почти скован,
Завет всеми принят и всем растолкован.
... ***
Пророческий Голос потомка другого,
Вызовет за морем ярость больного,
Слово живет, горит шапка на воре,
Главам бежать чрез открытое море.
***
Вера была, - значит, быть и надежде,
А зло губит зло, убивая, как прежде,
Кто правильно внял - забывает о горе,
Князья меж собою давно уже в ссоре.
***
Бывает, что люди - пустые созданья,
Но начался штурм на границе сознанья,
Кто-то Посланье прочтет и завоет,
Другой же, в Пророчестве - Чудо откроет.
***
Силу Любви примет поздняя ДАМА,
Уйдет от известности, шума и гама,
Вестник Великий не хочет на трон,
Угроз людям власти не сделает Он.
***
Древний возвышен, Союзы, веселье,
Враг же - не спит, варит мертвое зелье,
Каверзный слух или сплетня пускается,
Светом Небесным то зло разрушается.
Dolgormaa Tserennadmid Hoid
Хоёр бодол
Хуриманд бэрийг хүлээх мэт
Дайны сураг намжихад
Бишрэн дагах дуудлагыг хүлээн авсан даруй
Хатагтай, ард түмэн, бас чөтгөрүүд бүрэн чууллаа
Үр хойчоо өвгөдийнх нь дуу хоолой
Далайн цаанаас даллан, гаслан дуудаж
Тэргүүнд гал авалцах мэт амьд Үгнээс
Задгай тэнгист зугтан оровч зайлж үл чадна
Итгэл буй дор найдвар бий
Харин хороос хор л төрөх жамтай
Хэрэв зөвөөр явбал зовлонгоос зайлна
Харин дээдсүүд хэзээний үл эвсэнэ
Хэнд ч үл хэрэглэгдэх хүмүүс бас байх юм
Гэвч шуурга нэгэнт дэгдсэн тул хил хязгаар үгүй
Хэн нэгэн айлтгал уншин урин дуудахад
Зарим нэгэн Шид үзүүлж гайхамшигийг харуулна.
Хожмын хатагтай хайрын хүчийг эзэмдэж
Ил үл гарч дуу шуугианаас далдална
Агуу нэгэн алдрын титэмд үл шунана хэмээнэ
Хүмүүнийг сүрдүүлж хүчээр үл эзлэнэ гэнэ
Эртний жаягт нэгдэл найрамдал тогтохуйд
Дайсан, үл унтаж хорт идээ чанана.
Хорон үг хий үзэгдэл шиг тэнүүчлэвч
Тэнгэрийн гэрэлд үл тэсэх аж.
Гэвч шуурга нэгэнт дэгдсэн тул хил хязгаар үгүй
Хэн нэгэн айлтгал уншин урин дуудахад
Зарим нэгэн Шид үзүүлж гайхамшигийг харуулна.
Хожмын хатагтай хайрын хүчийг эзэмдэж
Ил үл гарч дуу шуугианаас далдална
Агуу нэгэн алдрын титэмд үл шунана хэмээнэ
Хүмүүнийг сүрдүүлж хүчээр үл эзлэнэ гэнэ
Эртний жаягт нэгдэл найрамдал тогтохуйд
Дайсан, үл унтаж хорт идээ чанана.
Хорон үг хий үзэгдэл шиг тэнүүчлэвч
Тэнгэрийн гэрэлд үл тэсэх аж.
АЯНГАТ:
Яанаа яанаа яалтай билээ. Энд бүр 1000 Онгод Чуулганыг минь хэлээд байгаам биш үү. “Хоёр бодол
Хуриманд бэрийг хүлээх мэт
Дайны сураг намжихад
Бишрэн дагах дуудлагыг хүлээн авсан даруй
Хатагтай, ард түмэн, бас чөтгөрүүд бүрэн чууллаа “
Аянгатын энэ үлгэр, ХААН буусан гэх нь ҮНЭН ҮҮ, ХУДАЛ УУ гэсэн хоёр бодол та нарын дунд байгаа. Хоёр ч хуваагдсан нь үнэндэг.
Харах царай нь харагдаггүй, үзэгдэх дүр нь үзэгдэггүй Гар нь гялалзаж, Ам нь ажилладаг Аянгат улаач гээч Хуримдаа ирдэггүй хүүхнийг хачин ихээр сонжиж байгаа чинь үнэн биз дээ. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө төсөөлөн бодно. Тарган, туранхай, намхан өндөр гээд л зарим нь ааштай, зарим нь сайхан ааштай гэх мэтээр төрөл төрлөөр бодно. Даанч тэгж байх Түй ч хэрэггүй бөгөөд би эв эгэл жирийн нэг эмэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бидэнд хүн хэрэггүй Монгол маань босох л хэрэгтэй нь чухал учраас би хэн байх нь хэнд ч хэрэг үгүй. Хааныг та нар хараад ямар Харах биш яахав дээ. Мэлмий нь нээгдсэнгүүд л харж чадах ч Хаан бол Хувилгаан бөгөөд 108 шидээр дүр нь хувирдаг болохоор хэцүү дээ.
Түүнийг ганцхан Эгэлгүй Эгэл зангаар нь л би яг таньдаг юм. Хайр шингэх байтугай бялхсан зүрх сэтгэлээр нь би Хааныгаа бусад бүх Онгодуудаасаа ялгаж чаддаг. Харагдаггүй Хаан, харагдаггүй улаач хоёр маань сэлэм эргүүлж сүрийг бадраах гэж орчлонд амьдраагүй Сэтгэхүйд юм хийх, Харыг гэгээрүүлэх гэж л байдаг учраас ажлаа хийгээд завгүй байдаг юм шүү дээ.
Хаан маань хар муу муухайг далдруулж устгах эхлэлийг эрмэлзлийг, итгэлийг өгөх Дуудлага болон айлтгалаа амбасан үед айлдсан бөгөөд блогт байгааг та бид бүгд мэднэ.
“Үр хойчоо өвгөдийнх нь дуу хоолой
Далайн цаанаас даллан, гаслан дуудаж
Тэргүүнд гал авалцах мэт амьд Үгнээс
Задгай тэнгист зугтан оровч зайлж үл чадна”
Хэээхэхэхэ. Бавгар намайг далайн эрэгт цөлөгдөхийг хэлсэн юм биш үү. Монголчуудаа сэр сэр сэр, Та нар Тэнгэрийн хүүхдүүд, мөнгөө дэмий юманд бүү үр, өөртөө итгэлтэй бай! Тархиа ажиллуулж ухаж эхэл, хүний юм бүү шүт дууриа, өөрсдийгөө хай, ол гээд л энэ далайн цаанаас Монгол руугаа өдөр бүр Аянгатын блогоор үг дайж, нисгэж байгаа биш гэж үү? "ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" хэмээх амьд үг дуудлага та нарыг хаа байгаа газарт чинь хүрч үйлчилж байгаа. Тэр байтугай эсэргүүцсэн Баагийнууд хүртэл хөөрхий санаандгүй энэ үгийг уншсан учраас будаа гээд л би хэдхэн хоногийн өмнө хорлонтой нь аргагүй инээж баясан байж мэдэгдэж байсныг санацгаа! Хаан болон Буурлуудынхаа Үнэн арга заль, айхтар чамбай тооцоотой, лагийг мэл гайхаад, цэл хөхрөөд л магтсан шүү дээ.
“Итгэл буй дор найдвар бий
Харин хороос хор л төрөх жамтай
Хэрэв зөвөөр явбал зовлонгоос зайлна
Харин дээдсүүд хэзээний үл эвсэнэ”
Заа тээр тэр тэр хахаха. Урагшаа хоёр, хойшоо нэг гээд л бүжиг хийдийм уу яадын. Юу гэж байгааг сайн ух. Итгэж чадвал найдвар бий. Итгэхгүй бол найдахгүй, хэрэггүй. Энэ бол Буурлуудын маань ажлын онцлог. Тэд засал хийхэд энэ их чухал. Хүн та нар өөрсдийгөө л нэг их мундаг гэж бодоод Сүүлийн үед хүн итгэлээрээ өөрийгөө эмчилдэг. Энэ бол аугуу гээд мунхраад байгаа шүү. Та нар ямар өөрсдийгөө эмчлээд байгаа юм уу. Улайм цайм тэнгэр бурхан минь гээд л гуйгаад зүтгэдэгээ мэдэхгүй. Сүнснүүд бол харагддаггүй хүн. Тэд чамайг чин сэтгэлээсээ гуйгаад хичээж зүтгэвэл дэмждэг. Харин за худлаа юм байна гэнгүүт Лай л байна, ийм туйлбаргүй найдваргүй орон гаран амьтан гаран гаран байвал таарна гээд хаячихдаг юм.
Гэтэл Бөө гэж юу вэ? Сүнс гэж юу вэ гэдгийг мэдсээр байж хорлон хар буруу санан байвал Хорыг Хороор дардаг Номтой юм, Жамтай юм. Хаялга, Дайрлага шидээд байдаг хараал зүхэл хийгээд байдаг нөхдүүдээ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр шүү! Лам нараа, Христийнхээн, Муслимынхаан өөр хэн хэн гэдэг билээ мэрэгжил нэгт боловч арга өөр андууддаа. Та нар бүгд Далд ертөнцийн буянаар хоногийн хоолоо олдог улс шүү.
Зөвөөр яваад зовлонгоос зайлдагуудад энэ бясалгал хийдэг, шүтдэг, Будда, Христ хэмээдэг хэн бүхэн орох ч Үндэс суурийг нь мэдэхгүй та нартай Дээдсүүд үл эвлэрэх цаг нь болсоон. Зовлонгоос зөвхөн хар толгойгоо аврахаас биш бусад амьтай бүхнийг авардаг уу та нар. Агаар, Ус, Дэлхийг хамгаал хайрла гэж суртчилж байна уу та нар. Хар толгойгоо аварч Тэнгэрийн оронд л залрана гэж мөрөөдөхөөс өөр шальтай гавьяа байгуулдаггүй та бүхэнтэй ХААН маань харин ч үл эвлэрнэ дээ.
Хахаха хамгийн сүүлчийн Тансаг орчуулгуудыг хараарай даа.
“Хатагтай, ард түмэн, бас чөтгөрүүд бүрэн чууллаа”
Уг нь язгуур угсаагаар минь яривал би энгийн эгэл нэг биш Эрхэмсэг Хатагтай л баймаар хүн дээ. Гэвч би чонын үүрэнд өссөн төрлөө танихаа байсан Үр учраас Хатагтай биш эгэл нэгэн эмэгтэй байгаа юм. За тэр Онгодын чуулганаар хар хүйтэнд хөлдөж үхэхээ мэдэхгүй яадын заавал очиж үзнэ гэх хүн мөөөн их байгаа даа. ккккк. Гэртээ дулаахан суугаад л "Тэнгэр Монгол Газар" гээд морин цагт дуудлагаа дуудаад Тэнгэртээ сүсэглэн өршөөл ирж "Хөх Монгол биднийгээ авралдаа багтаан хайрла" гээд л сууж байхад болох юм шүү дээ уг нь. Гэхдээ энэ бол шоу тоглолт биш ажил хэрэг учраас тэгж сүрийг бадруулж, сүнсийг хөөргөж зурагт энэ тэрээр үзүүлж сүржигнэхгүй. Болсон явдлыг баримтжуулан блогтоо л тавиад болоо. Гэвч тэнд очих ард түмэн нээрээ их байх юмаа.
Хаа хол сурч байж л халуун зунаар амарч жаргахын оронд хар хүйтнээр заавал түүнд очиж оролцож хамт сүсэглэнэ гэсэн хатан зоригт Монголчууд их байнаа. Тэд аль хэдийн захиалгаа өгөөд би аятайхаан оролцоод хог мог хаяхгүй ёстой томоотой байна шүү гээд л хөөрхөн панийл үсэргээд л байгаам. Бололгүй яахав дээ. Хөх Монгол Ард түмэн шүү дээ. Харин тэнд Монгол хувцастай л очих учир жилийн өмнөөс хөвөнтэй өмдөө бэлдэж байгаарайдаа. Дулаахан монгол дээлтэйгээ л очино. Хөхөө өвлийн хүйтэнд шилэн трико өмсөж ирчихээд сэтгэл битгий зовоогоод байгаарай даа.
Хахаха Хөөрхий муу Буурлуудыг минь их явуулсан байх шив дээ. Чөтгөрүүд гэдэг чинь Буурлууд мөнөөсөө мөн шүү. Догшин бурхад, Мангас гээд л хамаг шашинд бичигддэг юмс тэнд буух шиг болно. Манай талын чөтгөр, шулам, мангас бүгд бууна даа. "Муу Бавгар мангас чи бас дээрээс хараад л инээж байх болнодоо өөрөө" гээд л Хаан инээж байна. Бавгар сахалт чөтгөрийн дүрд тохирохгүй Мангас нь дээр гэнээ. Хахахаха. За тэгэхээр Бавгар мангас маань 1000 Онгод Чуулганд оролцох бүх хүмүүстэй нь хэлчихжээ хөө. Бүгд даанч үнэн болохоор хагаслан тайлбарлахгүй бол бас хэдэн хуудас болох нь.
“Хэн нэгэн айлтгал уншин урин дуудахад
Зарим нэгэн Шид үзүүлж гайхамшигийг харуулна.”
Зарим нэгэн Шид үзүүлж гайхамшигийг харуулна.”
Энэ хэсэгт одоо болоод л байгаа бодитой зүйлс юм. Хааны айлтгал амьтай ш дээ. Түүнийг уншаад түүний жанжид баатарууд холбогдоод байгаа. Тэд үнэхээр ид шид үзүүлээд гайхамшиг болоод холбогдоод байгаам. Үүний дараа жишээ болгоод Хавт Хасарын Улаачын тухай бичсэнгээ тавинаа. Заавал уншаарай.
“Хожмын хатагтай хайрын хүчийг эзэмдэж
Ил үл гарч дуу шуугианаас далдална”
Энэ чинь харин намайг хэлээд байгаам даа. Надтай яг таараад байгаам. Би чинь Хайрын хүчээр л Буурлуудаа, Дээдсүүлээ ойлгож Монголоо хайрлаж, түүний төлөө амьдралаа зориулах гээд байгаа шүү дээ. Би Дээдсүүдийгээ өрөвдөн уйлж, тэдний хайрыг мэдэрч шаналж байж ухаан суусан дөнхүү шүү. Тэрнээс би энэ ертөнцийн эгэл жирийн амьдралыг үзэн яддаг болсон нэгэн байлаа шүү дээ. Үхсэнээ хийж хүн албатай юм шиг гэрлэдэг юм бэ? Юугаа хийж хүүхэд гаргаж тэд нь том болоод дургүй хүргэж, томорч уурлуулж гомдоодын. Мэдсэн бол энэ муу тэнэгүүдийг гаргадаггүй байж гээд л үкэ мөн энэ хорвоо ертөнцийн утга учиргүй тэнэгийг гайхдаг байлаадаа.
Би өөрөө амар жимэр, амгалан амьдралд туйлаас дуртай, бас өөрийн дураараа байхыг хүсдэг, жожиг гэж жигтэйхэн хүн. иймээс түмний нүдэнд ил гарч танигдахыг цээрлэдэг. Түвэг зүгээр тав алхаж чадахгүй бүдэрч унах гэж яршиг байгаа даа. Ашгүй яаж нэг юм нөхөрт гарч борлогдож хүүхэд шуухад нь гарсым. Тэрнээс залуу байсан бол нөхөр олох гэж нүүр царайгаа булталзуулахгүй бол болохгүй ш дээ. Бүх л амьдралаас авах хэрэгцээтэй юмс, үзэх ёстой бүхнээ үзчихсэн амьдрал учраас амар тайван байж, ажлаа сайн хийгээд анир чимээгүй далд орохоо л бодож байнадаг.
“Агуу нэгэн Алдрын титэмд үл шунана хэмээнэ
Хүмүүнийг сүрдүүлж хүчээр үл эзлэнэ гэнэ”
Хүмүүнийг сүрдүүлж хүчээр үл эзлэнэ гэнэ”
Энэ чинь ХААН ш дээ. Тэр дүрээрээ мөн. Тэр үргэлж ийм л байсан. Одоо бодоод байхад бусад Хаад толгой дээрээ алдар байтугай Алтан эдлэлийн титэм, үнэт чулуу шигтгэсэн үнэтэй юм зүүсэн байдаг. Харин манай ХААН малгай нь гэж хоньчны малгай шиг л юмтай зураг байсандаг. Мөн дайнд өмсөх дуулга л байсан биз. Тэртэй тэргүй дээдийн дээд язгуурын Тэнгэрийн хүмүүн байж бас дээр нь титэм мэтмээр яадын. Би ч бас яг тэгж боддог. Хаан өөрийгөө Тэнгэр эцгийн дэргэд би бол өчүүхэн бөөс гэсэн ш дээ. Бөөс байж бөөсний малгай өмсөөд яахав дээ нээрээ.
Цагийн эрхээр шүүгдээд хамгийн Дээдийн Дээдээр ялгагдаад гараад ирсэн хүнд ямар алдар хэргтэй юм. Чадаж байгаа юманд арга байхгүй учраас худлаа үнэн рекламдаад байх шаардлага ч үгүй юм даа.
Хүмүүнийг сүрдүүлж хүчээр үл эзлэх нийгэм 21 -р зуун байнаа хөө. Сэлэм бариад, сум харваад нэгтгэх аргагүй нийгэм. Гэвч эзлэгдэхгүй нь үхэх нигууртай Тэнгэрийн зарлигтай нийгэм учраас хүчилсэн хүчлээгүй Чад, Пад, Тас, Няс шүү дээ. Харин ч аль болох олныг аварч үлдэх гээд л айлтгал юугаан хэлээд, дуудлага энэ тэрээ заагаад байхад анзаарахгүй, албаар зөрвөл Хохий ш дээ хохино.
“Эртний жаягт нэгдэл найрамдал тогтохуйд
Дайсан, үл унтаж хорт идээ чанана.
Хорон үг хий үзэгдэл шиг тэнүүчлэвч
Тэнгэрийн гэрэлд үл тэсэх аж.”
“Эртний жаягт нэгдэл найрамдал тогтохуйд
Дайсан, үл унтаж хорт идээ чанана.
Хорон үг хий үзэгдэл шиг тэнүүчлэвч
Тэнгэрийн гэрэлд үл тэсэх аж.”
Зааа тээр тээр уншив уу хүмүүсээ. Гэр Иэ гэдэг бол ГЭР ЭВ гэсэн үг байх нь гээд л бид олж тогтоон тайлаад бас өөрсдөө ч өргөө гэртээ эвтэй болоод байгаа шүү дээ. Үүнийг бид өөрсдөө олсонгүй, өвгөдөөсөө сурсан юм. Хатны судрыг тайлж байхдаа өөрсдөө эвтэй найртай болсоноо анзаарсан юм. Хар Сүнс хаалга бүрийг тогшоод тэнүүчилж байгааг хэлсэн шүү дээ. Тэд атаархаж хорссондоо шөнө дундын цагаар, шүлэг нойрны цагаар ч ажиллаж хүүрийн газраас үхдэлүүдийг босгосоор байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө нэгэн улаачын өвөө нь бүтэн гурван өдөр бөөлж байж ТИВ ТЭНГЭРийг сэргээж амилууллаа гээд л ярьсныг сонссон нэгэн надад шивнэсэнсэн. Яах гэжиййгаан болоо. Их л хэрэг болж дээ зайлуул. Эргүү хүмүүс мөн их шүү. Хааныг маань БӨӨ байсныг мэдэхгүй ганц Тив Тэнгэр гэж л гайхамшигт Бөө байжээ гэсэн Монголын нууц товчоонд хууртчаад л эргүүтээд байх юм чааваас гэж. Гэтэл бас нэг залуу өөрийгөө Тив Тэнгэрийн улаач гэх юм. Тэгтэл нөгөөхийг нь сая нэг өөр отгийн өвөө гурван өдөр бөөлөн байж амилууллаа гэх юм. Хэхэхэхэ. Яанаа яанаа яана яалтай билээ. Мэдкү мэдкү мэдкү. Тэнгэрийн Гэрэл амьд буучихсан байхад Тив Тэнгэр байтугай Тийрэнгийн Хаанд ч хэцүү л юм болно дог.
За нөхдүүд Нострадамус л гээд хошуураад магтаад сүйд болохыг чинь мэдэж байнаа. Гэтэл бас нэг юм бий. Хатны судар бол одоо байгаа бүх л юмыг бас л адилхан зөгнөн хэлсэн. Гэтэл тэр үед зөгнөөд бичиж байхдаа 2000 он гэхэд судрыг олны хүртээл болгоно гэдгээ яаж тооцоолсон байхав. 2011 оноос л амилж эхлэхийгнь яаж тооцоолов. Өөрсдөө араас нь буугаад бусад бүхэн нийлж байж цогц болон амилахыг яаж зохицуулж хийж чадав гэдэг аугуу байгаа биз дээ. Юун Нострадамус байгааг та нар өөрсдөө бод. тэр Христийн хэдэн нөхдүүд Сорхагтани хатан Христчин байсан. Библээс будаа идсэн гэж донгосч байсан даа ичих цаг чинь ирсээн. Мөн тэд зарим зүйлийг чандлан нууцлахыг нь хэлсэн бөгөөд ойр зуурхан юмсыг нь сайн тайлбарлаж олонд ойлгуул гэсэн нь их учиртай. Тоонд мундаг хүн болох гээд л баахан тоотой юмнууд тавьсан гэж бодно уу. Цаг нь болохоор бүгдийг ил болгох Өвгөн Буурлууд нь бас буусан билээ.
Манай өргөөнийхөний анхны уулзалт судрыг тайлах хуралд би нэтээр оролцож байсан юм. Тэгэхэд Хаан надад тэнд Таван Онгод бууж сууж байгаа тухай хэллээ. Ингээд би Мөнхгэрэлд тухайн үедээ бичиж байлаа. Таван Онгод оролцож байна гэнээ. Хоёр нь халууцаад гараад явлаа гээд л бичиж байлаа. Гэтэл тэр үед нэг сонин явдал болсон нь Сэлхэнцэг гэж удган ирж тэнд оролцож байжээ. Тэр яг тэр таван гоё сайхан Буурлыг харсан бөгөөд яг гарч сэрүүцэх хоёр буурлыг харсан ажээ. Тэр мэлмий нь нээгдсэн босоод таван хавар болсон удган бөгөөд сүүлд манай өргөөнийхөн амаа ангайтал гайхсан бөгөөд тэр цугласан хүмүүсийн гарал үүсэл, хэдэн өвөг дагаж явна, хэзээ босохнов гээд л бүгдийг нь сайхан сэтгэлээрээ уншиж өгчээ.
Хөхүүдэй Мэргэн Баатарын улаач үнэхээр удам дагасан Мэргэн гэдгээ үзүүлж чадсан болно. Эгэлхэн, даруухан ихэмсэг зангүй энэ удган Тэнгэрийн үйлийг хийх ёстой үүргийнхээ дагуу нэр төртэй биелүүлэн балчир бага угтан болон өргөөний анд нөхдүүддээ үнэн сайхнаар туслан байгаад ихэд талархан мэхийн хүндэлж байгааг минь хүлээн авна уу. Удган хүний үлгэр жишээг өөрийн биеэр үлгэрлэн, Мөнх Тэнгэр шүтлэгийн үнэн зөв үйлсийг нь хараас муугаас ялгаж салгаж өгөх гэж хичээн тэмүүлж байгаа энэ удган бол орчин цагийн балчир бага улаач бидний бахархал болох ёстой юм. Мөнх Тэнгэр Ивээг түүнийг. Өвөг Дээдсийнх нь алдар мөнхөд бадран оршигээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.