Monday, December 26, 2011

Dutuu oruulsangaa guitseej oruulav


Гэрлийн Өргөөний гурван идэвхитэн бичигчийн нийтлэлийг орууллаа.
Долгармаа бол орчуулагч, бас та нарт тийрэнгийн тухай өөрөө харснаа бичиж байсан. Түүний нөхөр нь бас зайран бөгөөд тэр ч удган юм.


Өдрийн амгаланг айлтгая.

Манай гэрийхэн та бүгд намайг хөдөө явна гэж хөөрснийг мэдэж байгаа бизээ. Би хөдөө очоод тархиа сэргээж нар сарнаас эрчим аваад их сайхан болоод ирнэ гэж бодож явлаа. Гэтэл замд гарсан даруйд толгой өвдөж эхэллээ. Арай хийн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Ноён ууландаа хүрлээ. Тэгээл гайгүй болох байх гэтэл толгой улам бүр өвдөж бүүр нэг хэсэг унтжээ. Унтаад сонин зүүд зүүдэллээ. Зүүдэнд ирсэн урт сахалт өвөө ингэж надад хүүрнэлээ. Ноён уул бол эртнээс Хүннүгийн язгууртны булш бүхий тахилгатай их хороо уул юм байна. Хэвлийдээ алт эрдэнэ бүхий их сайхан уул ажээ. 19-р зууны сүүлээс өндөр дээдсээ нуух гэснүү өөрийн хэвлийгээ хамгаалах гэснүү битүү модон хуяг нөмөрсөн гэнэ. Би өөрийн ажлын хүрээнд Ноён уулын моддын насыг 15-200 жил гэж тооцоолж байсан болохоор энэ тухай зүүдлээд гайхсангүй. Харин тэр моддыг хуяг байжээ гэдгийг л ойлголоо. Дараа нь өрөвгөр шар хүмүүн ирээд өөрийнх нь хэвлийд асан ах, дүү, хайртай хүүхдийнх нь ариун ясыг хөндөж их хорооны гортигийг сэтэлсэн гэнэ. Тэр буурал их настай хүн бөгөөд цагаан нэхий дээлтэй урт сахалтай таяг тулсан одон оройд гарахад олон овог чуулахад онго болгож залсан гэнээ. тэр өвөө:
Хайрлан хайрлан халхалсан хан хүмүүний иасаа билээл.
Хөх тэнгэрт тамгалсан хүүд балчирын минь хороо билээл
Хүй дарсан өрлөм билээл
Хүүхэн нь хормойлсн элбэр билээл
Хүүд нь тоглосон эрдэнэ билээл
Хүнхэйн алтанаа ордом билээл
Хусан модон хуяг билээл
Хувьтай нь олох эм нь билээл
Хангайн дагшины умдаан билээл
Халдау үл болох тулга билээл
Өрлөөд мяралзах усун билээл
Өнөд хүллэлсэн нутаг билээл
Өрвөгөр шар хүмүүн өрлөж
Жэний их өсиэ  өвөртэлжү
Өндөр их босгыг хамхалжу
Өлгийд асан үрсийг минь минчижү
Өвгөн намайг талхижу
Одоо мунхаг үрс минь та
Огоож намиа сацажү
Олон энтэй нүхлэжү
Оромэ энүгээ  булхижу.
Харих исай хамхалжу
Харь хүмүүн хөлхижү
Хан хүмүний хороо эгэ
Халдажу хар толхой бэн цустажу
Хар савраа бэн малтажу
Халхих зүрхиэ минчүүрүүлжү.
Эсэн булиа хуражу
Энэ аху минь алдарчу
Өнөө эс гэхнээ
Манагаа эс тэсэшү гэж хэлж байгааг  зүүдэллээ.

Зүүднийхээ шүлгийг тэр дор нь бичээл санаа амрахад, нөгөө толгой өвдөх хэвээрээ л байх  юм. Хуураа татаж чадахгүй болохоор хариултыг нь сайн ойлгож чадсангүй. Уг нь би энэ булш бүхий газрыг тусгай хамгаалалтанд авхуулах ажлын хэсэгт байгаа болохоор хилийн цэсийг нь тогтоогоод та нартаа сайхан бэлэг барина гэж бодож байсан чинь харин ч миний хийж байгаа үйл бага байгаа бололтой . харин баахан загнуулаад ирлээ. Хэдэн литр сүү ууж хичнээн их дуудлага хэлсэн ч толгойн өвчин намдсангүй. Тэгээд өчигдөр орой тэндээс буцаад ирлээ. Уг нь 1 дэхэд ирнэ гээд явсан чинь удаан байж чадсангүй. Та нартаа ч сайхан бэлэг барина гэсэн чинь чадсангүй.
Одоо тэр газар Сентерра гоулд Бороо гоулд Гацуурт бас нинжа нар алт олборлож байгаа бөгөөд лицензийн талбайгаас тэр хэсэг газрыг хасуулах гэж бэлтгэж байгаа.  
Тэр өрөвгөр шар нь 1912 Богд Хаант Монгол  Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км зайд алт хайж явсан Монголор нийгэмлэгийн техникч Баллод бололтой. Тэр алтны хайгуул хийж яваад Хараа голын эх Ноён уулын Сүжигт, Журамт, Хужирт гэсэн 3 амны эхэнд олон хонхор байгаа олж Журамтын амны эхний том нүхийг ухахад эртний булш илэрсэн байна. Тэгээд тэндээс Сүжигтийн амнаас асар баян алтны судал олж нэг хэсэг алт олборлож байсан байдаг. Мөн тэр ууланд эртний Хүннүгийн суурин олдсон бөгөөд уран дархчуудын эд өлөг их хэмжээгээр гарч байснаас үзэхэд их эртнээс эндээс алтны олборлолт хийж байж мөн тэр л ууландаа өвөг дээдсээ өлгийдөн үлдээдэг байсан нь батлагдсан. Тэндээс олдсон булшнуудад язгууртны булшнууд ихэнхи хувийг эзэлдэг бөгөөд хосгүй нарийн хийцтэй хивс ромын эдлэл шилэн аяга хүртэл олдож байсан. Өвөөгийн шүлгийг би өөринхөөрөө ойлгосон тул яг хэлсэнээр нь энд бичсэн шүү.


Төгсбадрах: МАЛ-ЧИН

Мал Монгол улсын мандан бадрах үүсгэлийн нэгэн эрдэнэ, гал голомтыг тэтгэгч эрчим ЭХ-т арвин ариун баялаг билээ. Өмнө хаанаас ч билээ гал голомтыг ГАЛ МОД гэж тайлсныг уншиж байсан санагдав.
Өдгөө бид саачихвал СҮҮ, муулчихвал МАХ, арьс хөрсийг хөдөрчихвөл ДЭЭЛ, жийчихвэл ГУТАЛ хэмээн бодохоос илүүг сэтгэхгүй болчихоогүй байгаа. ӨТҮГЭ үеэс өнөө бидний үе хүртэл уух умдаан, идэх идээн, эдлэх хувцас болж, хол ойрыг ойртуулж хоёр сэтгэлийг нийлүүлж, холбоос сүлжээс болж нууцын оронд нэвтрүүлж, улс гүрэнд таниулж, улсын хүчийг зузаатгаж тэтгэсэн нь туурга тусгаар улсын бэлэг билгүүн болж ТУГ СҮЛД-энд заларсан ҮНЭН учиртай.
Газар эхийн хэвлийд дэх баялагт хэт шунамхайрсан хэдэн халтар цаасанд нүд сохорсон урт дураар ТӨР бологсод маань МОНГОЛ ахуйг сөнөөн мөхөөж байгаагаа мэддэггүй бололтой. Тэд Монгол мал хөтөлбөр боловсруулж ухаанаа уралдуулж цэцээ сорьж түмэн олон улс, ардынхаа төлөө гэх сэтгэл гаргасан.
Гэвч мал билчээрлэдэг, усаар ундаалдаг, газрын ШИМ өвс ургамлаар тарга авч байгалийн шалгаралыг даван гарсан удамшил зохист хүчээр төлжиж өсөн дэвждэг АМЬД ҮЙЛДВЭР гэдгийг мартагнаад байх шиг.
Хөрсийг хөрвөөлгөж газрыг гамшигдуулж, ус ундаргыг бузартуулан ширгээгч Ашиглалтын, Хайгуулын гэх томъёлол бүхий ЛИЦЕНЗ нэртээр улс МОНГОЛ-ынхоо ОЛОН УЛС-ын газрын зурагт тэмдэглэгдсэн хилийн дээс бүхий нутгийг харь улсын мэдэлд ЭДийн ЗАСАГ гэгчээр арилжаад мал бүү хэл ард иргэд өөрсдөө ч гишгэх газаргүй гэр хорооллын хашаа хоорондын гудамж гэх талбайд бөөгнөрөөд байгаа ч юм шиг.
Усгүй, газаргүй, билчээргүй уул уурхайн тоос болсон агаар, ургамал өвс нь өл шороо, унд ус нь угаадас болсон нутагт шинэ үүлдрийн малыг бий болгохоор МОНГОЛ МАЛ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх гэсэн юм болов уу? Гадаад орнууд л лав газар нутгаа өгөх ч үгүй. Арай Алт эрдэнэсээ өгсөн юм АРГАЛААД хэдэн малыг маань байлгах байх гэж бодоогүй байгаа. Тэгэж тэнэгрээгүй байгаадаа ТА МИНЬ-ээ.
За хө МАЛ нэг иймэрхүү. Тэгвэл түүнийг адгуулагч хүн буюу МАЛЧИН яах вэ? МОНГОЛ МАЛЧИН хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үү? Яахуу аан?
Ерөөсөө л МАЛЧИН ухаан энэ ТӨР-д дутаад байна. Тэд өөрийгөө өмсөхтэй нь ӨРХ гэртэйгээ аваад явчихдаг. Хотоо харж ухаан хурцалж, Нүүдлээ бодож ШИЙД-ээ гаргадаг уламжлалт ухаантай АЙЛ УЛС-аа тэд бол.
МАЛЧИН Мал хэмээх АМЬД ҮЙЛДВЭРИЙН технолгичид юм. Ус, билчээрийг тааруулж, хужир шүүг нь тохируулж, хэвтэр бууцыг нь бэлдэж, хээл төлийг хайрлаж, төлөөр нь өсгөж түмэндээ нийлүүдэг МЯНГАН ХҮНСНИЙ ЭХ бэлтгэдэг нэн хариуцлагатай албатан шүүдээ.
МАЛЧИН - өвсөн малаа эмчлэх ЭМЧ, өеөдсөн нэгийг нь тэтгэх ДЭМЧ, өсгөн аривжуулах ухаан ЗҮЙЧ, Тэнгэр, уулсаа харан уншин танигч ЦАГ УУРЧ, газрын гарцыг харан шимийг танигч УРГАМАЛЧ, билчээр нүдлэн нүүдлээ тогтоох ГАЗАР ЗҮЙЧ, амьтны араншингаар аясыг мэдэгч ЗӨНЧ, арга билгийг үлгэрлэх өөрөө боловсорсон БАГШ, АЙЛ хэрэгцээг тооцох тооны чадварт САНХҮҮЧ, ёс жаягыг баримтлах гэгээн мэргэн ХУУЛЬЧ гээд л зөндөө. Арьс, арьсан болон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, салхи, бороо, цас, зуд, үер ус гээд л хөвөрсөөр 1300 гаруй болдог тухай АЛТАН СУДАРТ өгүүлсний учир энэ биш үү. Энэ бүх мэргэшил диплом хэмээх хавтасгүйгээр цулдал бол МАЛЧИН болдог.
Энэ цагийн ТӨР-д эдгээр дипломгүй мэргэшилтэд арай МАЛ болж үнэлэгддэг харагддаг юм биш байгаа. Ухаан далай уужим учиг холбоосын билгийг өвгөдөөсөө өвлөсөн ӨВ эрдэмд гэгээрсэн СУУ билигт ЦОО мэргэд юм шүү тэд бол.
Эцэст нь МАЛ-ЧИН гэж Нэвтэрхий онолч мөргүн үнэнд нийцтэй бүх урлахуйн МЭХ нь Нүүдлийн соёл дор тэсэж магад гарахуйд зохистой Оройн Алтан Дээд үнэн... хэмээн Алтан сударт өгүүлсэн нь энэ буюу.

3 тивийн 9 эрдэнэ
3 тивийн 9 эрдэнэ энэ нэрийг би өөрөө өгчихлөө та нар өөрийнхөөрөө ойлгоорой.
Урд нь та нарт чандмана 3 н эрдний талаар хэлж бичиж байсан. Тэрийг уншиж ойлгосон бол одоо энийг ойлгоход хялбар байх. Яагаад гэнэт энийг бичээд эхэлэв гээд гайхаж магадгүй энэ хорвоог үүсгэдэг 3 ийг чи бичжээ дутуу бичсэн байна гээд л хэн нэгэнд айхтар зэмлүүлсэн 3*3 гээд 9 эрдэнэ байгаа чи дутуу байна гэсэн. Яагаад гээд асуусан чинь нар сар од гээд 3 байна. тоос чийг агаар гээд 3 байна гэсэн тэр үед толгойд нар сар од гэдэг нь дээд тэнгэрийг гэрэл гээд л зурвас ороод ирсэн дээд тэнгэрийн орон зай ч гэж бодогдсон. Тоос чийг хий 3 бол урд нь тайлсан учир та бүхэн мэдэж байгаа. Тэгэхлээр дээд тив, дунд тив, доод тив, гэх 3 тив байх гээд байна түүний бүтцийг хэлээд байх шиг байна гэж ойлголоо.
Мэдээж ухаж үзсэнээрээ асуулаа доод тивийн 3 ийг юу гэдэг юм бол гэж. Гэтэл асуултын хариуг нэрлэж хэлсэнгүй дүрсээр үзүүлсэн үүнийг нь тайлах гэж нусаа татав хэхэхэ.... за тэр дүрсүүд нь өнөө галт уулын халуун лав гал нь дээшээ биш хатуу биежсэн хэлбэртэй. Энэ нь дийлэнх хэсгийг эзэлж байна. Удаах үзүүлсэн зүйл нь яаг л царцмаг шиг зүйл байсан бөгөөд хөнгөн чанартай сийрэг хирнээ биетэй хатуу зүйл гэж хэллээ. Би шууд л галт уулын царцмаг чулуулаг хэсэг гэж ойлгосон. Дараахын тайлал нь бүүр сонин хий хэлбэртэй сааралдуу өнгөтэй хий хирнээ нягт гэж хэлсэн. Би шууд л дэлхийн цөм буюу амин сүнс нь юм болв уу гэж ойлголоо. Би буруу ойлгосон байж болно та нар үүнийг өөрийнхөөрөө тайлбарлаж миний алдааг олж харж шүүмжилнэ гэж найдаж байна.

За ингээд дээрх тайлалуудыг бодож үзлээ. Би дээд тэнгэрийн орныг мэдэхгүй харин нар сар од 3-ийг нүдээрээ хардгаар тайлах гэж оролдов. Эд бүгд тэнгэрийн гэрэл харин гэрэлтэж харагдах байдал нь өөр өөр байдаг гэж үзий. Тэгвэл сарыг 70% гэрэл гаргадаг бүх од нийлээд 30% гэрэлтдэг 2уулаа нийлээд 100% болно гэж үзий тэгвэл нар энэ бүгдийг нийлүүлээд дахин 2 дахин их гэрэлтдэг гэж үзвэл нар 200% гэрэл гаргаж байна. тэнгэрийн гэрэл бүгд нийлээд 300% болчихлоо. Энэ тал дээр бүгдээрээ сайхан шүүмжилээд өгөөрэй хэхэхэ..
Дунд тивийн буюу бидний амьдарч байгаа тивийн чийг буюу ус нь 70% тоос буюу шороо нь 30% хий буюу агаар мандал нь дэлхийг бүрхэдгээрээ шууд 200% болж таарлаа.
Доод тивийн 3 ийг би мэдэхгүй ч гэсэн зүгээр л дотроо төсөөлсөн дэлхийг цөм хэсгийг авч үзлээ. дээд тив дунд тивийг хувилж үзсэнийг адилтгахаар дэлхийн цөм маань хүртэл энэ харьцаатай төстэй болох гээд байна. Хамгийн гадна тал царцмагийг 70% цөм хэсэг нь 30% харин халуун лавыг 200% гээд л харанхуй үзчихлээ энд тэндээс ном сохож харж дэлхийг судалвал энэ харьцаа яаж гархыг би мэдэхгүй та бүхэн хараад үзээрэй. за ингээд нийлүүлээд бас л 300% гаргачихлаа.
Энэ 3 тивийг бүтээгч хэсэг болох 300%,300%,300% нийлээд 900% болчихсон хэхэхэ энэ тоог бүгдээрээ өөрчилөөд өөрийнхөөрөө бодоцгоодог юм шүү.
За тоо бодхоо түр орхий шинж чанараар нь авч үзий. Нар сар од орших огторгуй ертөнц бидний мэдэхгүй хязгааргүй байдаг. Зүгээр л төсөөлхөд л маш их чөлөөтэй цээж тэнэгэр гэж хэлж болхоор орчилон. Тэнд орших сүнснүүд гэрлийн хурдыг ч юм уу эсвэл бодлын хурдыг ашиглаж зорчидог бол тэд дээд тэнгэрүүд болж таарах гээд байна. удаах ертөнц нь бидний амьдардаг ертөнц бид агаар мандал дор дэлхийн талах  хүчний нөлөөнд автан хязгаарлагдмал хурдтай амьдардаг.
Энэ ертөнцийн зорчих дээд хурд нь бидний бүтээсэн пуужингийн хурд байх аа хэхэхэ доод хурд нь 2 хөлөөрөө алхаад явах. Бас өөр зүйл хэлэхгүй байж чадахгүйнээ энэ дунд тивд бас амь үүсээд үйл бүтээгээд явж болоод байна. Тэр хийж буй үйлийн үр нь сэтгэлийн сайхнаас бүтвэл санаа сэтгэл уужуу тайван болдог. Бас эсрэгээр хийж буй үйлийг үр муу дагавартай байвал сэтгэл нэг л түгшүүртэй айдас ч юм уу ямар нэг зүйлд уяагдаж, бачимдаж эхэлдэг.  Энэ сэтгэлийн хүч ямар байхаас шалтгаалж хүн дээшилхүү доош унах уу гэдэг дэнсэнд явдаг.
Одоо доод тивийн орчинг тайлах гэж оролды та бүхэн төсөөлөөд үздээ маш халуун бүгчим айдас хүйдсээр дүүрэн маш их шахалдсан хавчигдмал ертөнц шиг санагдаж байна. гал нь хүртэл дээшээ ноцож асдаггүй хий хэсэг нь маш их нягтарсан өндөр даралтанд оршдог гадна талаар бүрхсэн царцмаг нь хөдөлгөөхгүй үхмэл хэлбэртэй байдаг. Энийг хүний сэтгэлийн шунаг хэсэг буюу хэт материаллаг үзэл бодол. Бас муу санаа, араатанлаг хэв шинжтэй төстэй гэж үзвэл тийм хүн доод тив буюу тамын ертөнцийн хаалгыг татхад бэлэн хүн гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.

За энэ шинжүүдийг зураг хэлбэрт оруулвал оромбо дүрс үүснэ гэж хэлсэн. Тэр дүрсийг нь зурж үзүүлвэл
 
шатлалаар нь үзвэл
  1. Од
  2.  Нар
  3.  сар
  4.  Гал буюу хий
  5.  ус
  6.  шороо
  7.  царцмаг
  8.  магам
  9.  цөм

яанаа миний зурж байгааг за ингээд та бүхэн үлдэснийг нь гүйцээгээд өгөөрэй санаа оноогоо хэлээрэй. 
Дээр гурвын нийтлэлүүдийг нэгтгэн оруулсан бөгөөд өөр бас сонирхолтой нийтлэлүүд олон бий: Түүнийг заваа гарахаар нэгтгэн та бүхэнд толилуулж байх болноо.

Хэд хоногийн өмнө энэхүү нийтлэлийг тавихдаа дутуу оруулан Малчинг нь бас ГансүхиЙНхийг  гээгдүүлсэн бөгөөд дахин нэмэн тавих гэсээр байтал хоног хугацаа урсаж өгчээ. Мөн би өөрийн ноте маань үгүй байгаа учраас нетэд орох зав зай хомс болжээ. Өмнө нь тавьсандаа нэмэлтийг нь хийн энд орууллаа.
 Би баяраар бялхаад ихэд баярлаж байна. Учир нь хэдэн өдрийн урд Хаан маань Хавт Хасарын улаачтай холбогдон хэдхэн үг дайсан билээ.  Нэг өдөр над руу майл бичин яаралтай холбогдох хэрэгтэй Хааны улаачтай гэж Буурлууд нь шаардсанаар надад майл явуулжээ.  Харин би өмнөх явдлаа санан хачин ихээр гайхаад  хэдэн асуулт эргүүлж явуулсан билээ. Түүний хариу ирснийг нь блогтоо тэр чигт нь хуулав. Өмнө нь миний блогт бас тэмдэглэгдэн үлдсэн л байгаа даа. Монголд байхдаа би дөрвөн өдөр ӨвөрМонголчуудыг өмөөрөн гороолсондоо. Тэр үед дайны хажуугаар дажин гэгчээр өөр отгийн удган хоёр шөнө, өдөргүй довтлон маш их түвэг удсан бөгөөд Ард Аюушийн улаач руу бас дайраад байснаас Хаан ихэд хилэгнэн өөрөө мордсон билээ. Тэр залуу бөгөөд биднээс хэдэн жилийн өмнө боссон хүч чадалтай  удганууд амьхандаа мань хоёрыг хөгшин юм, шинэ юм гэж дээрэлхсэн байхдаа.

Тэнэг гэдэг нь Хааны удам, Вангийн удам руу хаялга хаяж тэнэгтээд байдаг энэ орчин цагийн ухаан муутай улаач нарыг яанаа яана. Гэхдээ хохий ш дээ. Ухаантай байх нь яасын, ямар бид эхэлж өдсөн биш. Онгодоо хориулчаад буухгүй явж байгаагаа ч ойлгохгүй хэн хорлов гээд хайгаад байгаа юм чинь Мангар гарууд. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдгийн. Өгөр хар тэнэгүүд намайг хоёр хоног өдсий ш дээ. Маш их хамгаалаад хариу барихгүй гүрийгээд байхад бүр өргөөний минь чийдэнгүүдийг буудуулж онц ноцтойгоор тав тухыг минь алдагдуулсан юм.  Хүн ахан дүү өвөрмонголоо өмөөрөөд үйл хийж байхад чинь завтай гэдэг нь тэднийгээ. Ухаантай байсан бол хамт надтай нийлээд  үйл хийгээд хар хятадуудаас нилээн их монжоо авахгүй юу.

Дайраад өдөөд байгаа ухаан мулгуу хоёр удганы Онгодуудыг олзлон хорихоор Хаан маань мордсон бөгөөд түүнээс өмнөхөн бүтэн дөрвөн хоног цай, хоол идээгүй хугацаа ч дуусч хонхолзтол өлссөн учраас Хаан хүргэн хүүгээс сайхан цай, хар шөл хийж өгөхийг хүссэн юм. Даанч тэр нь бэлэн болоход Хаан аль хэдийн Ард Аюушийн отог руу бас дайрлаа хурдан очиж хамгаална гээд яараад явчихсан бөгөөд халуун цай, шөлөн дээр нь харин Хавт Хасар бууж өнөө гарагт би өргөө гэрийг чинь манана. Өүлэн эжийгийн отгоор айлчлан ирэхэд сайхан байна шүү, морьтой байнадаа гээд л идчихсэн юм даа. Маш их хүч чадалтай. Бие томтой, эрүүл чийрэг, их бардам бахархам Онгод байсан юм.

Би улаачид нь өнгөрсөн зун Монголд манай өргөөгөөр айлчилсан  нь та Үнэн үү? Удган би шинэ бөгөөд мэдлэг дорой, мөхөс учраас лавлан асууж байна гэж хэлүүлсэн юмаа. Гэтэл өчигдөр хариу иржээ.

Та амгалан сууж байна уу.Бид сайн байнаа.Таньтай холбогдож чадсандаа хөөр баяраар дүүрэн өвөгдтэйгөө уулзаад хөөрөлсөнийг доор бичив.

Их хааны улаачтай холбогдлоо гээд хааны айлтгалыг хэлэхэд их сайн их сайн гээд хэлээд байсан. 

Таньтай холбогдож их хааны айлтгалыг өвөөдөө дамжууллаа мөн Их хааны Онгод Баатрууддаа буулгасан зарлигыг уншиж сонордуулсан:

 Өгүүлсэнийг би ухлаа

 Үйлийг эхэлье гээд 

 

 Өндөрийг өндөрт бодохгүй

 Үрсийг үрсэд бодохгүй

 Өвөгдийг өвөгдөд бодохгүй

 Үйлдсэн үйлээр би ялгамуй

  

Өөрийн аравтыг удахгүй нэг босгоно оо.


             Хаан таньд

Хүрэн зүрхний хэлтэрхий байж

Хамаг улсаа нэгтгэлцэлгүй яанам би

Хүрэн нөжний үсэрхий байж

Хамтын үйлд шамталгүй яанам би


Хаан эзэн хамаг улсынхаан төлөө

Хатгалдах дайсны өмнөөс

Харах нүдээ цавчилгүй

Хамгаалан босно би гэж хэллээ...энд дахиад хэдэн мөр хэлснийг сонордож чадаагүй тул дараа сайн лавлаад бичнээ өршөөгөөрэй.


Тэгээд бид өвөөгөөсөө 1000 онгодын буултанд оролцохуу гэж асуухад Инээд алдаад

Түмэн олныг төшрүүлж

Тэргүүн дээдэд нь би заларнаа

Нүгэлтнийг гэсгээж

Буруутныг цээрлүүлнээ гэж хэллээ.


Таны асуулгаснаар их хааны улаачийн өргөөгөөр тухлаад мордовуу гэж асуухад хачин ихээр инээгээд ХАМГИЙГ БАРАВ ГЭВҮҮ гээд инээгээд байсан гэсэн.


Өвөөгөө тухлуулаад эд нарийг олж мэдлээ.

 

Дахиад өшөө их сайхан мэдээтэй учиряа та амгалан сууж байгаарай. Баяртай  

ХЭМЭЭХ ЗАХИА ирсэн байх юм. Үнэхээр яг өргөөнд ирээд явж шүү. Гайхалтай. Ёстой цавчлах зуургүй л цавчаад хаях Онго  байсан. Маш их хүч чадал, омог бардам зан мэдэгдэж байсан бөгөөд ХААН маань хажууд нь их уужуу тайван, даруухан дөлгөөн хүн шиг санагддаг. Ёстой л морьтой яваад хүргэн хүүгийн минь хийсэн шөлөн дээр буусандаа. Хаан байсан бол Хавт Хасарыг манай өргөөгөөр зочлоод явахыг би анзаарахгүй өнгөрч ч болох шүү дээ. Яг л нэрэндээ таарсан байдаг бололтой ёстой Идтэй, Хавтай онго байсандаа. Би нэг удаа түүх судлаач мээеэтэй  нэг амьтан Хасар болон Хаан хоёрыг хоорондоо өрсөлддөг, бараг л Бөртийг булаалддаг ухааны юм бичсэн байсанг уншиж байсан болохоор Хасар буухад маш их анхаарч анзаарч гайхсан юм.

Харин би тэднээс нүгэлгүй үнэн хайруудыг нь мэдэрсэн. Хаан дүүгээ өрөөсөн бие, өнчин биений тасархай, өр зүрхний тал, үсэрсэн нөжний хэлтэрхий л гэж өмөөрч хайрладаг. Би өөрийн дүү охидынхоо өмнө нь гүйдэг шиг  яг л тийм  зантай байсандаг. Харин Хавт Хасар бид хоёрын нэг зан л төстэй байв. Яадын алчий алчий гээд алчихдаа нэг их тоохгүйдэг. Манай Хатдууд тийм зантай.  

Өндөрийг өндөрт бодохгүй

 Үрсийг үрсэд бодохгүй

 Өвөгдийг өвөгдөд бодохгүй

 Үйлдсэн үйлээр би ялгамуй” гэсэн байнадаа. Нясалж өгөх нь дээ яанаа. Хэхэхэ. Хийсээд байхаас яахав дээ. Буруу явбал будаа болох нь дээ. “Сургаал хайрладаг нь би биш Сургадаг нь юм” гэх Хавтай Идтэй Хасар маань хэлдэг гэнэ. Түүний улаач бас л өндөр угсаагаа нуун байсан бөгөөд ажлынхаа хажуугаар л Дээдсээ буулган амжуулж явжээ. Монголдоо очиж байгаад тавтай учран золгохын ерөөлийг тавья. Тэр бас өөртө ерөөсөө итгэхгүй гайхдаг байсан бөгөөд Өрлөг эхийн тухай нэгэн өгүүллэг уншихдаа Онгод нь маш их уйлж байсан гэжээ. Хавт Хасар гэж би байна гэх түүнийг тэд өвөө гэж дуудах юм. Тэр Хааны улаачтай уулзаж үг дамжуул хэмээн анх хэдэн үг дамжуулж байсан юм. Би маш их гайхсан бөгөөд бас маш их өрөвдөж баярласан. Монголд очиж байгаад л уулзана даа хөө.

Мөн ХАВТ ХАСАРЫН удмын улаачид анхааруулахад алтан ургын дээдсийг Өндөр Дээд Буурал минь гэж дуудах ёстой бөгөөд Өвөө хэмээн нэрлэх ёс үгүй юм. Хааныг бол Буурал гэдэггүй бөгөөд Дээдэс гэж дууддаг. Хавт Хасар ч Дээдэс билээ. Дээдийн Дээд онгодууд бол Дээдэс хэмээн дуудагддаг шүү дээ.

Ингээд би их баярлахын хажуугаар бас их уйллаа. Яасан өрөвдөлтэй юм бэ гээд л уйлж гарав. Мөн би надад сонсогдон яригддаг бусад юмсыг анзаарч байсан нь дээр юм байна гэж бодлоо. Үе үе тэр ирэв, энэ ирэв гээд өргөө гэрээр айлчин гийчингүүд ирдэг бөгөөд тэдний юун тухай хүүрнэлдсэн мэдээллийг сонсдог ч би өөрийгөө солиорох нь гээд анхаарахаа болиод байсан юм. Гэхдээ ч бүх л үйлийг мэдээж юу гэж дэлгэхэв дээ. Элдэв л асуудал яригдаж нууц юмс үргэлж л болдог болохоор бүр тоохоо ч больжээ.

Сонин бөгөөд хачин юмоо. Сэтгэл минь баяр, гунигаар дүүрсэн ч гэлээ энэ хорвоо дээр хүн болж төрөөд үүнээс сайхан гайхам хувь тавилан өөр байхгүй гэдэгт би анх удаагаа л бат итгэлээ. Монголын түүхийн маань бүх л амьд мөнхөрсөн алдартнуудтай холбогдоно гэдэг ямар гоё сонин байдаг юм бэ? Удган болсон нь болжээ. Юуны чинь үүний оронд Од болгоод дуу дуулдаг хоолой өгөх нь яасын гэж хэрэлдэж байснаа бодсон чинь бүр инээд хүрчихлээ. Жинхэнэ мээеэтэй гар өөрөө байсан байна шүү би. Одоо яаж ажлаа сайн хийхэв гэж л бодож суухаас өөр юм бодохоо болий байз. Хэдийгээр Буурлууд маань намайг бүрэн эрхээр хангаж жилд ганцхан буусан ч болноо гэж байсан ч би ч бас хэтэрчээ. Сүүлийн үед хүүхдээ эрхлүүлэх гэж л буурлаа буулгасан шүү дээ. Бусад үед нь чалчаад л яваад байгаа болохоос тэд нарыгаа сайн буулгаж дураар нь дургүйлсэнгүй их муу удка юм байна. Удганыхаа ажлыг сайн хийхгүй бол бас болохгүй нь шүү. Ингээд нэг өдөрт л нэг юм ухаармар аяддаг юм даа.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.