Орчлон ертөнц мөн чанараараа ганцхан зүйлд орших бөгөөд энэ нь ЭНЕРГИ юм. Энергийн нягтарсан хэлбэрийг матери (бодит зүйл) гэнэ, харин нягтраагүй хэлбэр нь хий буюу долгион байдлаар оршино. Уг сийрэг хэлбэр бүхий энерги нь өөртөө мэдээлэл агуулж, дамжуулах чадвартай. Энэхүү нягтарсан болон нягтраагүй хэлбэрийн энерги нэгдмэл оршиж арга билгийг цогцлоодог байна.
Үүнээс авч үзвэл амьтай, амьгүй ямар ч бие энергийн солилцоонд оршдог бөгөөд амьтай бие нь био-энергийн орчинтой байдаг. Хүний био-энерги бусад амьтдын био-энергиэс ялгаатай нь ухамсар, сэтгэцтэй салшгүй холбоотой байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл сэтгэхүй, оюун ухаан, сэтгэл, хүний хөгжил, боловсрол, хүмүүжил, төлөвшил, гэгээрэлтэй салшгүй холбоотой, хүнийг бүхий л зүйлтэй зохистой харилцаанд оруулах түлхүүр болж өгдөг гэсэн үг.
Хүн бүр энергийн оронтой, зөвхөн энергийг хүлээн авагч бус, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч байдаг. Тэрхүү энергийн орон нь бидний бодит биеийн гадна талаар маш хүчтэй соронзон маягаар эргэлдэж байдаг. Энэ хуйлрал нь өндгөн хэлбэртэй харагддаг ба үүнийг энергийн бүрхэвч ба Аура гэрлэн бие гэж нэрлэдэг. Аура нь хүний ухаан, бие махбодь, сэтгэл зүй, эрүүл мэндийн толь байдаг билээ. Биеийг хүрээлэн буй энергийн бүрхэвч аура нь долоон давхар бүтэцтэй, эдгээр нь өөр өөрийн өнгөтэй, бас үүрэгтэй.
Эфир бие, астраль бие, менталь бие нь газар, усаар тэтгэгддэг хийгээд доод нарийн бие хэмээнэ. Карма бие, будха бие, атми бие нь оюун санаанаас шим тэжээл аван оршдог. Иймд эдгээр давхарга бзр нь хүний дотоод эрхтэн системтэй холбогдохоос гадна тухай хүний сэтгэлзүй, хүрээлэн буй орчин зэрэгтэй холбогдож байдаг (Аураг бүрдүүлэгч долоон биеийн талаар дэлгэрэнгүйг тусад нь оруулах болно).
Одоо өөртөө асуулт тавьж, хариулах гэж оролдсоноо сонирхуулъя.
1. Өвөг дээдэс маань яагаад мөнгөн, зэсэн аяганд унд хоолоо иддэг байсан бэ? Мөн нарны гэрэл, мөнгөн зэсэн аяга ямар ач холбогдолтой вэ?
Мөнгөн, зэсэн аяга Нарны гэрэлтэй ямар холбоотой юм бол гэж Та бодож байна уу? Өвөө, эмээ мөнгөн, зэсэн аяганд ус хонуулж уух сайн гэдэг. Яагаад сайн байдгийг бүү мэд.
Нарны улаан туяа нь эх дэлхийн бүхий л амьд организм, хүн төрөлхтөнийг эрчмээр хангаж байдаг хамгийн ашигтай туяа гэдгийг хэн бүхэн мэдэх байх, гэхдээ хүн нарны улаан туяаны тусламжтайгаар өдөрт ойролцоогоор 10 км зайд гүйж цуглуулах хэмжээний энергийг авах боломжтой байдаг юм байна. Нөгөө талаас өвчин бол бие организмын био-энергийн алдагдал байдаг. Эдгээр асуудлын аль алиныг нь шинжлэх ухаан нотолсон бөгөөд германиумтай био-энергин бүтээгдэхүүнийг гаргасан байна.
Германиум (Germanium) нь Менделеевийн үелэх системийн 32 дахь элемент бөгөөд мөнгө, хар тугалга, зэсийн хүдрээс гаргаж авч болдог. Германиумийн байгалийн чадвар нь хасах ионыг ялгаруулдаг, нарны улаан туяанд нэвтрэх, хугарах, ялгаруулах болон ойлгох чадвартай. Энэ нь хүний биен дэх усны молекулд нөлөөлж, чичиргээ нь дулааны урвалыг нэмэгдүүлэн судас тэлж, цусны эргэлт сайжруулан, хорт бодисыг биеэс хөөн зайлуулдаг. Ингэснээр хүний биеийг цэвэршүүлж, биеийн био цахилгаан гүйдлийг идэвхжүүлэн, тэнцвэрт байдлыг бий болгодог.
Мөн нарны хэт ягаан туяа нь хүний бие дэх калорийг шатааж биеийн жин тэнцвэржүүлэх онцгой ач холбогдолтой, 30 минутын явцад 600-2400 калорийг шатаадаг нь тогтоогджээ.
2. ГЭР-ийн агаар солилцоо сайн байх нь ямар ач ач холбогдолтой вэ?
Хүний бие нь өөрөөсөө орчиндоо цахилгаан соронзон долгионыг үүсгэж байдаг. Энэхүү эрчимт долгион нь стресс, дотоод болон гадаад нөлөөллийн улмаас гэмтэж биеийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэдэг. Бидний бие организм хэрвээ өөртөө хангалттай энерги агуулж байвал, өөрийгөө анагааж тэнцвэрт байдалд шилжүүлэх бүрэн чадамжтай юм. Гэвч дэлхийн соронзон орны хүч суларч, агаарын бохирдол, цахилгаан хэрэгсэлийн хэрэглээ, гар утасны хор, хорт зуршил, зохисгүй хоол хүнс гээд гадаад сөрөг нөлөөлөлд оршин байгаа өнөө үед эдгээр нь хүний өвчлөлийн эх үүсвэр болж байна.
Нөгөө талаар тасалгааны агаарт байх хүчилтөрөгчийн болон ионы хэмжээ нь задгай агаарт байх хэмжээнээс харьцангуй бага байдаг тул орон байранд агаар солилцоо туйлын чухал зүйл юм. Иймд агаарын солилцоо сайтай, ионы хэмжээ өндөр орчинд амьдарснаар инь, янь энергийг тэнцвэржүүлж, эсэд очих хүчилтөрөгчийн шим тэжээлийн нэмэгдүүлэн эрч хүчийг сэргээнэ.
3. Бид аурагаа хэрхэн эрүүл байлгах вэ?
Бидний аура нь нэгэнт тодорхой харилцаанд оролцдог тул аура нь үргэлж хоорондоо сүлжилдэн мэдээлэл солилцож байдаг бөгөөд муу хүмүүст соруулах аюултай. Учир нь хүний сэтгэл нь сайхан байхаар сайн энергитэй болдог, харин муу энергитэй хүмүүс өөрөөсөө ундрах энергийн эх үүсвэрээс хүйтэн цэвдэг сэтгэлээсээ болоод таслагддаг, амин энергиэ өөрөөсөө гаргаж чадахгүй тул бусдын энергийг сорж амьдардаг.
Эрдэмтэдийн зөвлөж байгаагаар:
- Ажил дээрээ, тээврийн хэрэгсэлд, амарч байхдаа хүртэл танихгүй хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарла.
- Зайлшгүй харилах шаардлагын үед метрээс илүү ойртох боломжийг бүү олго.
- Тайван байхыг хичээ.
Харин Их Эзэн хааны замчилсан Тэнгэр, Монгол, Газар дуудлагын тусламжтайгаар заавал дээрх зөвлөгөөг даган алсын зайнаас хүнтэй харилцах шаардлагагүй ч гэлээ илт муу энергитэй хүнээс дөлж, энергиэ соруулахаас сэргийлэх хэрэгтэй гэж бодогдлоо.
Ер нь хүн өөрийн аура дээрх мэдээллийг удирдахад хэцүү, нэг хүний бодол нөгөө хүнд хангалттай хол зайнд ч хүрч байдаг мөн хэлээгүй зөвхөн бодоход л мэдээлэл дамжигдан хүлээн авах бүтцээр дамжин очно. Хамгийн аюултай нь бүтэн өдөр, сар, жилээр хөндлөнгийн бохир мэдээллүүдээр дүүргэгдэн ямар нэгэн ухаангүй үйлдэл хийх, стресст орох, өвчин зовиур болон илрэх хүртэл үргэлжилсээр байдаг. Бидний өвөг дээдэс үүнийг цагаан, хэл ам хүрэх гэж нэрийдэн ирсэн билээ. Мөн аурагаар дамжуулан хэдэн үеэр нь хараах хараал ч байдаг гэнэ. Учир нь аура гурван цагийн мэдээллийн төвлөрөл байдаг.
Аурагийн гажгийг засах йогийн дасгал, энергин эмчилгээ зэрэг төлбөрт үйлчилгээнүүд байх хэдий ч Хөх Монголын иргэн бүр Тэнгэр Монгол Газар дуудлагаараа Нар, Сар, Сүүн эрчимээрээ аурагаа эмчилэн бүтэн, эрүүл байлгаж чадах боломжтой болсон.
Аураг атаархал, уур уцаар, доод түвшний бодлуудаас өөр зүйл хөнөөж чадахгүй, сайхан сэтгэл, хайраас өөр юу ч түүнийг тэтгэж чадахгүй. Энергин бүрхэвчийг бүтэн байлгаснаар хөндлөнгийн нөлөөллөөс өөрийгөө сэргийлэх чадвартай болно, мөн бид эрчимжиж гэгээрсэнээр барууны орнуудын улс төрд хэрэглээд байгаа психотроника буюу сэтгэхүйг удирдах халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой.
ИЙМД УУР БУХИМДАЛ, СӨРӨГ БОДОЛ, СӨРӨГ ҮГ ХЭЛЛЭГ, БУРУУ ГАЖУУД ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ТЭВЧИН ТАТГАЛЗАЖ, БУСДАД ҮЛГЭРЛЭН, ГЭРЭЛГҮЙ (энергиэ хорон муу хүмүүст соруулсан) МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ АВАРЧ ГЭРЭЛТЭН БАДАРЦГААЯ.
АЯНГАТ: За Монголчуудаа яанам билээ хөө. Ийм л байна даа. Орчин үеийн шинжлэх ухаан чухам хичнээн жил судлаж судлаж, дурандаж дурандаж, хэмжиж хэмжиж байж чухам л хэлээд байгаа байхгүй юу? Гэтэл манай эмээ өвөө нар амбасан үед Аяга маяга болгочихсоон цай цүүгээ уугаад, ус мусаа хийж цэвэршүүлж, энергижүүлээд, Гэр мэрээ хаа сайгүй л агаар нь хана, туурга, тооно, хаалга, хаяавчаар нь сэлгээд байхаар бодоод хийчихсэн байвал яах уу? Бид тэр гэрийг нь хоцрогдсон бүдүүлэг гэж ад үзээд өвдөхөөрөө мөнгө төлж байж бас нэг үйлдвэрийн аргаар үйлдвэрлэсэн нэг сайн юм хийх гээд нөгөө муу хорыг нь хольдог юмыг нь ам руугаа чихчихээд л хавдар тусаад л, ядраад л элдэв өвчинд дарлуулаад л яваад байгаам даа хөөрхий.
Манай ГАДААДын ГАВАЛ ТОЛГОЙТОЙ ЭРДЭМТЭДийн заасан зөвлөгөөг УМШ. Хүнтэй бүү ярь хол бай гэнээ. Хэээээхэхэхэ тэгэхээс дээ одоо. Гэтэл энэ шавааралдсан Хотод чинь яаж хол байх юм бэ? Зай багадаад байна ш дээ хүн бүр биендээ хүрэхээргүй цагираг углаж явах уу? БАГТАХ УУ??? Ялангуяа очерлож сураагүй дайрч л сурсан Монголчууд яах вэ???
Тайван байхыг хичээ гэнэ шүү. хээ ёстой тайван байх арга алга. Зүүв зүгээр явж байтал барьж аваад дээрэмдээд, хулгайлаад, зодоод, хүчиндээд, хуураад байдаг энэ нийгэмд яаж тайван байхын. Зүүв зүгээр явж байтал машинаараа ирээд мөргөөд дайраад байхын чинь яахын. Зүүв зүгээр хичээгээд л ажлаа хийгээд байтал л талх авч идэж чадахаа больчих гээд айгаад байгаа юм чинь яахын. Зүүв зүгээр гэртээ амьдрах гэтэл тог, усны мөнгө нэхэгдээд ихсээд төлж дийлэхээ болиод байгаам чинь яахын. Зүүв зүгээр байж байгаад л айгаад байдаг болсон нийгэм байна даа.
Хэхэхэ тэр эрдэмтэд манай Монголын чика эмээ өвөө нараас л ирж зөвлөгөө авч дээ. Тэд нарын зөвлөгөөг дагавал Хүний Хар энерги холдсоныхоо хирээр ихсэн тэлж бүр сайхан ХАР ХОТ болно. Учир нь ХАР ЭНЕРГИЙГ ХҮН ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЮМ. Энэ миний энергээс Сорчих вий, Уучих вий, Халбагадах вий, Сэрээдчихвээ гэж метр мяатрээр холдсоор байтал болохоо байх нь.
Хэдийгээр ХАР ЭНЕРГИ гэж орчин цаг нэрлэж буй ч үндсэндээ энэ чинь ХАР СҮНСний эзэрхийлэл шүү дээ.
Та нар 5 мяятраар зай аваад цэвэршинэ гэж бодно уу гонж. Баячууд аййййлль хэдийн Уул толгодоор нь хашаалаад гэрээ барьсан ч Ханахгүй л байгаа шүү дээ. Гадаад Эрдэмтэний зөвлөгөөг дахиад нэг унш даа кккккк хөөх инээд хүрчихлээ. Зкзкзкзкзкзк Өвөө маань тэд нарт бүр ахдана. Эмээ маань яахав ам нь цуурч хэдэн үг хэлбэл хэлэх юм даа. За яах уу Монголчуудаа. Хэн нь мэддэг, хэн нь зохицуулж чаддаг байсан байна. Бид эмээ, өвөө нараа дуурайж ч чадахаасаа өнгөрсөн мэдэх ч үгүй. Мэдлэг дутаад байгаам. Гэхдээ бид энэ Гадаад Эрдэмтдээс түрүүлж харсандаа гол нь. Энэ бол БӨӨгийн хүчээр мэддэг болоод байгаа шүү дээ. Тэд л бууж бужигнуулаагүй бол хэн мэддийн. Сүнсэн эмгэн, өвгөнүүд буугаад л баахан үг хэлж байж л нүдээ нээтэл ойлгодоггүй ээээээ үрс нь. Сайн судлаж байгаад л өөрсдийн амьдралдаа тохирсонг л олж хийхээс гэж бодоод байна. Гэтэл бас ойлгоход хэцүү юмоооо. Тэнгэр минь.
Өнөөдөр нэг нэвтрүүлэг үзлээ. Америк цэргүүдийн тухай. Нулимс минь унаж л суулаа. Монголчуудын ногоон хуудас авч амьдрахын мөрөөдлийн оронд төрчөөд Хаа хамаагүй Иран зиран, Афган мафган гэх харьд очин алуулаад үхээд, тахир дутуу болсон тэр олон сайхан залуусыг өрөвдөн нулимс асгарав. Өөрийнх нь оронд Хужаа нар халдсан биш дээ. Өөрийнх нь орон бусад орныхоны мөрөөдөл болоод амиа хорлох дөхөөд байтал тэнд төрчөөд ингэж үхэж далд орж үр хүүхэд, хань ижил, эжий аавыгаа голыг нь харлуулан одох гэж. Хэний төлөө яах гэж энэ гэмгүй залуусыг хядуулаад байгаа болоо энэ Америкийн зарим нөхөд.
Хэрэв Монголд минь хужаа халдвал би л лав хэнгэрэгээ аваад л бас нэг хутга аваад, хадаас аваад, алх аваад, лоом аваад өөр хүн рүү нүүлгэж болох баахан юм аваад явна даа. Үгүй ядахдаа хумсаа ургуулаад, шүдээ ирлээд л хувийн бэлтгэлээ хийнэдэг. Над тэр зэвсэг мэвсэг буу нь олдох ч юм уу үгүй ч юм уу хэн мэдэхэв. Манай улсад хэдхээн байдаг бол хүрэхгүй байлгүй дээ. Лав л гэртээ сууж чаднаа гонж. Буугүй юм чинь буудуулж үхэж байснаас сэмхэн нуугдаж байгаад дунд орж нэг дэлсэж аваад алуулсан нь дээр биз дээ. Тэгэхгүй яахын миний эх орныг авах гээд байгаа юм чинь яадын. Гэтэл энэ гадаадуудын төлөө очиж амиа алдах нь сайн бодох л асуудал. Нэг гэр бүлийнхэн биенийгээ хөнөөхөд нь нэгнийх нь талд орж нөгөөг нь нухаж өгөөд байхдаа яахав дээ. Хичнээн сая хүн амаа цөөлөх гэж ядах юмаа. Харин Монголчууд энд оролцох буруу. Хэдхэн хүн амтай байж, өөрийнхөө орны хилийг мануулахын оронд өөр газар очиж амийг нь хутганы ирэнд тавих юун. Илүүдээ гарсан хүн амтай юм уу. Илүүдээ гарсан эр зориг уу?
Юуны чинь энхийг сахиулах гэж. Сахиулсан юм би ер олж хараагүй дэг. Сахиулах байтугай бүр улам л үзэн ядалт дайн дэгдээх гээд байна. Дэлхийн гуравдугаар Дайн аль эрт эхэлжээ. Хичнээн олон улс орон энд хамрагдаж байна. Улам байдал хурцдаад ирэхэд нэмж Монголчууд цэрэгт явах юм уу??? Бид цөөхөн хүн амтай улс. Монгол хүний амь Монголд хэрэгтэй. Хятад Америк хоёр, хоёр өөр тал болчихоод сөргөлдөөд байнадаг. Гэхдээ өөрсдөөсөө өөр улсыг хуваахаар. Эх орон хамгаалах, Эзлэн түрэмгийлэх гэдэг чинь хоёр өөр ойлголт. Хоёр өөр улс орон сөргөлдөх нэг, улс хоорондоо байлдах ч өөр асуудлууд учир утгыг нь ойлгож, ухаантай баймаар. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэгсэн.
Хүн амынхаа тоог ирээдүйг харж баймаар.
Америк бол дайнаас асар их ашиг олдог улс, ашиггүй юманд хөдлөх ч үгүй. Ашгийнхаа төлөө өөрийн олон сая хүнээсээ золионд гаргаж чадаж байна. Үр дүнд уйлж байгаа нялх охиныг харлаа. Түүний эцгийг Америк орлож чадахгүй ш дээ. Монголчууд бид цөөхүүлээ. Ухаантай байхгүй бол болохгүй л харагдаад байна даа. Яана даа яана. Дотор жирхийж байх чинь.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.