ЧИНГИСИЙН ГЭРИЙНХЭНИЙ ХӨӨРӨЛДӨӨНӨӨС:
Enkhbaatar Altangerel
Гэрлийн дайчны зэвсэг
Над ийм бодол төрөөд
Эхлээд энэ ауро болон эдгээр хүрдүүдийг нэгэн ижил хурд, чиглэлтэй болгох нь чухал юм байна. Хүний аль хүрд илүү ажиллаж байна тэр хүрдийг төлөөлөх өнгөний цацраг ялгаруулж байна гэж үзлээ. Энэ хүрднүүд нь эд, эрхтэнгүүдтэй холбоотой гэж үзвэл тэр эрхтэнгүүдийн үйл ажиллагаа сайн байх хэрэгтэй, эрүүлжих хэрэгтэй болж байна.
... Нэгэн чиглэлтэй цацраг нэг нэгнийгээ эрчимжүүлж, хүч нэмнэ.
Тэгэхээр энэ эрчимийг хурдан эрчимжүүлэх хүчин зүйлүүд
1. Бодол
2. Үг
3. Хөг, аялгуу
4. Зүрх, сэтгэл
Тус тусдаа цацраг долгион цацруулдаг гэж үзвэл эдгээр нь хайр гэсэн нэгэн зүг, чиглэлд байх тусам хурдан идэвхжинэ.
Бүх хүрд жигд нэгэн зүгт чиглэсэн тохиолдолд тухай хүнээс гарах цацраг цагаан гэрэл л ялгарах болов уу
Бусдаас ирэх цацрагийг ойлгохийн тулд бамбай маань цагаан өнгөтэй байхаас гадна их нягттай байх хэрэгтэй. Толь шиг болгоно гэсэн үг.
Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар
Гэрийн халуун ам бүлийн та бүхэндээ сүнс муу зүйлийн талаархи өөрийн мэдлэгээ амласан ёсоор хуваалцаж байгааг минь хүлээн авна уу. Энд би өөрийн биеэр болон ах дүү, хамаатан садан нарын бодитоор мэдэрсэн зүйл харсан зүйл дээрээ үндэслэн бичсэн болохоор илүү дутууг нь тунгааж, авах гээхийн ухаанаар хандана уу.

Муу сүнсний талаар ярихаас өмнө сүнсний ойлголтын талаар товч дурдъя.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэх үед түүнд сүнс анх оршино. Тухайн хүүхдийг төрөх үед биш дөнгөж бүрэлдэх үед л оршдог. Тухайн эцэг эхийн уг гарвал, цусан холбоо бохирдоогүй эсэх, удамшсан зан авирын онцлогоос шалтгаалан мөн тухайн удмыг хариуцсан онгодоос төрөх хүүхдийг шинжээд тохирох сүнсийг томилдог тухай эртний үг дэлхийн бүх улсад байдаг.
Бид энэ томилгоог заяа гэж нэрлэдэг бөгөөд хувь заяа ч гэх нь бий. Энэ нь тухайн хүний хэн болох нь төлөвлөгдсөн байдаг гэсэн ойлголт юм. Гэхдээ хүнд заяагаа өөрөө өөрчлөх эрх бас байдаг ба үүнийг биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж ярихаас мэдэж болно.
Христийн шашинд бол хүнд өгөгдсөн хамгийн том эрх бол сонгох эрх гэж бичсэн байх ба буддийн шашинд гэгээрэлд хүрэх зам мөрөөр илэрхийлэгддэг. Харин лалын шашинд Аллах тэнгэр хүсэлийг хүлээн авах эсвэл дагах гэх мэтээр ойлгуулдаг.
Хүүхэд төрлөө сайн төрөлийн сүнс, муу төрлийн сүнс бүрэлдсэн эсэхээс үл шалтгаалан хүүхэд гэмгүй гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхдийн орчин нь хүүхэд хэн болох вэ гэдэгт хамгийн ихээр нөлөөлнө. Олон сайн эцэг эхчүүд хэцүү хүүхдийнхээ төлөө шаналж муу эцэг эхтэй боловч сайн сайхан хүн бас байгаад байдаг нь нөгөө сүнсний томилгоотой холбоотой юм. Гэхдээ сүнсийг ч гэсэн хөгжүүлж сайжруулж болдог гэдгийг шашины урсгалууд номлоод байгаа нь бас хүнд өөрт нь их боломж байгаа гэдгийг ухааруулахын тулд байна.
За тэгээд л тухайн хүн бөө гэгээн тархитай мангдай болох Кү-ЭН үү эсвэл хижи гөрөөс үү гэдгээс шалтгаалан сүнсний төвшин нас барах үед анх төрсөн үеэс өөр болсон байдаг.
За тэгээд өөд болсны дараа сүнс хаачдаг вэ. Хүний сүнс 3гр жинтэй гэдгийг судлаач нар тогтоож баталгаажуулсан байдаг. Тэр 3 гр жинтэй сүнсийг бөөрөнцөг мананцар хэлбэртэй шилжилтэнд орж өөр ертөнцөд очдог гэж үзэж байна. Өөр ертөнц буюу зэргэлдээ ердөнц нь бидэнтэй хамт оршин байх бөгөөд бидний л адил зүй тогтолтой ганц оршин суугчид нь сүнс гэдгээрээ л өөр байх. Зэргэлдээ ертөнц дэх сүнсний шилжилт нь ихэнхдээ урт хонгилоор эхэлж гол гаталсан түүхээр үргэлжилнэ. Дараа нь бид орос хятад Монгол гэдэг шиг өөрт ногдсон ертөнцдөө өөрийн амьдарлаа үргэлжлүүнэ. Харин зарим нэгэн нь шилжилтээ хийж чадалгүй энэ бодит ертөнцдөө үлдэх бөгөөд энд ихэвчлэн өр төлөөс нөлөөлнө. Өр бол ганцхан мөнгөөр тодорхойлогдохгүй ба хийж дуусгаагүй ажил, харамын сэтгэл, завсрын саадууд зэрэг нь өрийн л нэг хэлбэр юм .
Миний хувьд анх 6 настай байхдаа юманд дайруулах буюу сүнсний дайрлаганд өртөж байсан. Тэр үед гэгээн цагаан өдрөөр нэвсийсэн хар юман дунд орчихоод ухаан алдатлаа айгаад гэртээ гүйж орсоноо санаж байна. Хамт тоглож байсан үеэл маань хүртэл тэр хар юманд орчихсон бөгөөд тэр зүйлээс салгуулж засуулалгүй удсаны улмаас насаараа хазгар болсон гашуун түүхтэй. Явж чадахаа болиод эмнэлэгт очиход нь түнхний мултрал гээд зүгээр байсан түнхийг нь мултлаад хадчихсан байсан. Дараа нь эмч нар нь яаж ч хичээгээд засаж чадаагүй бөгөөд уучлаарай гэхээс өөр үг хэлээгүй юм. Энэ явдал 1986 онд болсон ба би баруун талруугаа татаад олгой нь хагарсан оноштойгоор эмнэлэгт хагалгаа хийлгэх гээд 7 хоносон. Тэр явдлын дараанаас манай хөгшин ээж надад хий юм харвал айж болохгүй нэрээр чинь дуудвал аан гэж хариулж болохгүй гэж захидаг болж билээ. Тэр цагаас хойш миний өөрийн ухаан балчир хүүхэд байсан болохоор тэр хий юмыг нь тоохгүй айхгүй байсаар байгаад дасчихжээ. Харин одоо ингээд насанд хүрсэн хойноо ингэж мэдвэл юу болох байснаа төөсөлхөөр л инээд хүрч байна.
Хүүхэд яагаад гэмгүй гэгээн ариун байдаг вэ. Тэдэнд айдас байхгүй болохоор л тэр. Юу ч байсан айдгүй биз дээ. Тиймдээ ч улаан галыг туучин мөлхөж шил чулуун дээгүүр зүгээр л гүйгээд ээждээ хүрээд ирдэг, өндөрөөс унаад ч яадгүй. Харин бидний айдас хүүхдээ өвтгөж гэмтээж муу зүйлд өртүүлээд байдаг байх. Яагаад тэр дайн байлдаан дунд тийм хэцүү орчинд Монгол хүүхэд өвчин эмгэггүй баатар дайчид хатад болдог байсын болоо. Тэр үед эцэг эхчүүдийн айдсын хор нөлөөг мэдэрдэг бас заяа нь харж байгааг мэддэг байсан болохоор л тэр байх. Тэгээд л хөөрхий эмээ маань хамгийн том дутагдал болох айдсыг надаас зүгээр л ухаад хаясан юм шиг үргээж чадсан нь надад өнөөдөр энэ зүйлийг ингэж ярьж бардам амлаж суух боломжийг олгосон байна.
Тэгэхээр сүнс гэдэг нь өөр өөр түвшинтэй бөгөөд түвшингийнх нь хэмжээгээр нь харагдах байдал нь бас өөр байдаг байна.
Сайн сүнсний талаар энд дурдах нь илүүц гэж бодсон учир гол асуудалдаа оръё. Муу сүнсний энэ ертөнцийн буюу зэргэлдээ ертөнцийн гэж ангилж болохын.
Энэ ертөнцийн хувьд
Энгийн амьд хүний муу сүнс буюу “Сүг” Нас бараад удаагүй төрлөө олоогүй сүнс “Сүнс” Төрөл олоогүй удсан сүнс буюу “Зүлд” Их удсанаас шилжилт хийх чадваргүй болсон сүнс буюу “Буг” Бугласанаас биежисэн сүнс буюу “Албин” Тачаадсан сүнс буюу “Тийрэн”
Зэргэлдээ ертөнцийн хувьд юу гэдгийг сайн мэдэхгүй ч минийхээр
Хорлон сүйтгэгч буюу “Шулам” Мах цусан хоолтон буюу “Мангас” Хулгайч нар буюу “Бэрд” Хамгийн хүчтэй нь “Чөтгөр” гэж ангилагдах гээд байдгийн.
Энэ ертөнцийн муу сүнсний талаар тодорхойлоход:
Энгийн амьд хүний муу сүнс буюу “Сүг” Сүг гэж амьд боловч сүлд үгүй, муу муухай бодлоосоо болж хар энергээр дүүрсэн хүмүүс бөгөөд ийм хүмүүс өөд болоод ихэнхдээ бугладаг. Харахад л дотор эвгүйцэж бие жийрхэнэ. Нүд нь гөлгөр галгүй, хурц харцтай, царай нь ихэнхдээ хүйтэн, инээх, ярилцах үед хяхтнах чимээ сонсогддог. Сонирхолтой нь бөгтөр юм уу хазгар байх нь элбэг. Эмээ маань хилэнцээ үүрээд бөгтийсөн байдаг гэж хэлж өгсөн. Ийм хүнтэй гар барихгүй байсан нь дээр ба гар барихад мэдэгдэхгүй ч холдоод минут ч өнгөрөөгүй байхад нөлөөлнө. Нөлөө нь хэрэлдэх, уурлах, хараал хэлэх, муу санаа харваж орох /хулгай хэлэх худал ярих, хуурах, хүн шоглох г.м/ Сүгээс хамгаалах арга нь дуудлагаа хэлээд эрчимээ сайн хураах юм. Гэмт хэрэгт орооцолдсон хүмүүсийн ихэнхи нь сүгийн хорлол байдаг. Бас сүгийг дэв гэж нэрлэх нь бий. Хорлолыг нь бузартах гэнэ.
Нас бараад удаагүй төрлөө олоогүй сүнс “Сүнс”
Сүнс бол нас бараад удаагүй хүний хий бие. Ихэвчлэн мананцар хэлбэрээр тааралдах бөгөөд амьд ахуй төрхөө хадгалсан байдаг. Хорлол нь хүнийг айлгах ба тэд өөрийн мэдэлгүй буюу үхсэнээ ухаараагүй байх тул үйлдлийнхээ хор нөлөөг мэдэхгүй. Ийм сүнстэй таарсан хүн айж цочсоноос бусад сүнсэнд амархан хорлогдох гэрлэн биеийн цоорхойтой болдог. Энэ цоорхой ихэвчлэн хүний дал нуруу буюу хүйсийн орчимд үүснэ. Ийм тохиолдолд тайвнаар тухайн сүнсийг залах буюу дэгдээх нь зүйтэй. Залах дэгдээхийн тулд айдасыг дарж гэрэлт бөмбөлөг төсөөлөн түүндээ сүнсийг оруулж дээш тэнгэрт хөөргөх бодлыг үүсгэнэ. Дуудлага, сүү уухаа мартаж болохгүй шүү.
Төрөл олоогүй удсан сүнс буюу “Зүлд”
Харахад хүн бие бүхий мананцар боловч хар, хөх, улаан царайтай байдаг. Гол нь их муухай үнэртэй. Заримдаа тухайн хүний амьд ахуйн үйлээс болж салаа толгоотой, олон хуруутай, гэдэс дотор нь ил харагдсан, арьс нь салбарч мах нь урагдсан байдаг. Угтай хүмүүс харахаас энгийн хүний нүдэнд үзэгдэхгүй. Зүлд нь төөрч ядарсан тул өөрийг нь харж байгааг мэдмэгц дайрдаг бас хашгирах нь олон. Хооллож чадахгүй учир өлсгөлөн байна. Өөрийг нь харсан хүнийг дагах нь олон, ийм сүнсийг дэгдээж болно. Тэдний хувьд төрлөө ололгүй удсанаас харж байгаа хүнээрээ өөрийг нь дэгдээж өгөхийг хүсэн дагадаг бөгөөд чадвартай хүн дэгдээж өгвөл сайн шүү. Ийм зүлдний дэгдэхгүй удсан шалтгаан нь өр төлөөс байх нь элбэг. Гол нь айж цэрвэлгүй хэлэх үгийг нь болж өгвөл сонсоод хурдан дэгдээх хэрэгтэй.
Их удсанаас шилжилт хийх чадваргүй болсон сүнс буюу “Буг”
Буг гуай болвоос төрөлөө ололгүй удсанаас мананцар биеэ алдаж шилжилт хийх буюу дэгдэх чадваргүй болсон сүнс юм. Буг хооллодог бөгөөд ихэвчлэн айлд буюу тусгай оронтой болж тэндээ байрлана. Харагдах байдал нь хүн дүрст хар зүйл. Нэвсгэр хар юм гэж бид ярьдаг даа хүн дүрс нь бүдгэрч хар үүл шиг болсон байдаг. Бугийн хоол бол хүний хооллоод үлдээсэн шавхруу. Иймээс орой бүр хоолоо дуустал идэж аягаа угаах хэрэгтэй. Хоол тавих тохиолдолд заавал таглаж хонуулдаг нь бугийг хооллохгүй гэснээс юм. Ихэнхи айлд бугийг тоохоо больсон байдаг бөгөөд зарим газар хоол тавьдаг заншил байна. Тэр айл бугтай болсон бол хүүхдэд их нөлөөлнө. Залхуурна, цамаархана, үг сөрнө, эрхэлж ааш зан нь эвдэрдэг. Эр эм эвдрэлцэж өөр хүнтэй явалдаж, тухайн айлын идээ ундаа хомсдоно. Энэ бүхнээс буг хооллож байгаа гэдгийг ойлгож ганга уугиулах, архи болон сүүгээр гортиг татах заншил байна. Харганаас айдаг, гангийн үнэрээр тонилно. Хүний биеэд орших чадваргүй боловч буг биежэхээр албин болох аюултай.
Бугласнаас биежсэн сүнс буюу “Албин”
Зальтай сүнс, хувилж хүний биенд орших чадвартай. Айл гэрийн хэрүүл зэрэг хар зүйлээр хооллосоор биежсэн буг юм. Албин нь хүний биед орж чадвал их хүч авах тул хувилж биенд оршихоор ихэд тэмүүлдэг. Харагдах дүр нь барьцгүй. Сайн дүр эсгэж хэрэгтэй тохиолдолд дом хийж, төлөг тавьж, өвчнийг анагаана. Даан ч хүний биенд орших хугацаа нь 3 жил бөгөөд энэ хугацаа дуусахад жинхэнэ төрх нь харагдана даа. Албин оршоосон бие архи, маханд дурлаж хурц хатуу авирлаж гэм хийх нь ихэснэ. Тааралдахад дотор муухай оргино, бөөлжинө, уур хүрнэ. Харахад нүд нь гүйлгэсэн, тогтворгүй, гар нь хөлстэй, заа яагаад ч юм үнэхээр их уур хүрдэг юм шүү. Тэр үед нь далайсан гараа атгаад өнгөрөхгүй бол дамжиж суудаг байж болохын. Их зальтай ямар ч дүр эсгэж байж магадгүй. Үгээ хэлж туршихад гуйж, уйлж ёооё жинхэнэ зальдаж өгч байгаам даа. Зоригтой айхгүй л байхад оршоосон биенээс нь гаргаж болох талтай. Харин оршоосон хүн л өөрөө цаашид биеэ яаж авч явахаас их зүйл шалтгаална. Хэхэ бас аль болох олон хүн зайдлах санаатай гэж байгаа. Ууртай хүнд их хурдан наалдана даа.
Тачаадсан сүнс буюу “Тийрэн”
Тийрэн гуай хэхэ хамгийн өрөвдмөөр бас аймаар. Араб үлгэрийн бирд шиг харагддийн нэг хөлтэй хар цараатай. Яагаад гэхээр цээжнээс нь доошоо харагддаггүй болохоор сүүл шиг унжралдсан утаа л байна. Гэнэт хийсч ирэх дарж унагах ба хүнд оршихоор тэмүүлдэг. Амьд ахуйдаа ямар нэгэн зүйлээр дутагдсан нь их учир тэрийгээ мэдэрхээр хүний биенд орохыг хүсдэг юм шигээ. Тэгээд би тачаадсан гэж нэрлэсэн юм. Гэхдээ хүнд оршоод хэзээ ч сайн зүйл хийдэггүй, оршсон биеэ болон өөрийгөө баллаад л дуусдаг нь боломжийг ашиглаж чаддаггүй юм шиг санагдахын. Тийрэнг сайн бөө удган л дарахаас энгийн зүйлд дарагдахгүй. Ташуурдаж гангаар утаад ч гарахгүй. За тэгээл манай гэрийнхэн чадалтай удган зайрангууд болж олон хүнд тус болоорой гэж ерөөе.
Зэргэлдээ ертөнцийн сүнсийг би өөрийнхөөрөө ангилсан юм.
Хорлон сүйтгэгч буюу “Шулам”. Шулам гэхээр л муухай хүүхэн гэж боддог нь буруу. Гоё хүүхэн сайхан залуу ч шулам байх нь бий. Тэд хүнийг хамгийн ихээр хорлодог бөгөөд шулам нь өш хонзонгоо ингэж авдаг байхаа гэж бодож байна. Тэдний харагдах байдал тодорхойгүй өнгөц харахад л хүн харагддаг үнэн төрхөө харуулдаггүй болохоор хүмүүс ихэд алддаг юм шиг байгаан. Хамгийн гол мэдрэмж нь хүйтэн хөлс урсаж, ховсонд орох. Ховсонд орох үед эрчим хураагаагүй хүн их амархан. Өөрсдөө хийхгүй тухайн хүнээр өөрийг нь хорлуулаад байдаг болохоор их зэвүүн. Гялс орж ирээд л гялс ховсдож хаяаал гялс гараад гүйчинэ. Аймаар зэвүүн.

Тэгээд дараа нь бөөн хэрэг мандана даа. Хажуунаас нь тийм байдлыг харахад үнэн хэцүү хүн хэзээ ч өөрийгөө ховсдуулсанаа мэдэрдэггүй. Хэлэх гэсэн ч юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Ховсдуулсан хүний гол шинж нь зорьсон үйлээ хийхгүй л бол байж сууж чадахгүй болдог юм. Хачин гөлрөнө, гар хуруугаа оролдоод, хавчигнаад байдаг. Тэгээд муу зүйл хийж байж санаа нь амрана. Шуламыг галаар дарж болно. Шээсээрээ хөөж болно. Хөдөө гадаа явах үед машин унтрах морь туших ажлыг шуламууд л ихэвчлэн хийдэг. Энэ үед шээс гэж сайхан хамгаалагч байдаг юм.
2. Мах цусан хоолтон буюу “Мангас”
Мангасыг үлгэрт зөндөө л бичсэн байдаг бөгөөд та нар бараг төсөөлөлтэй байх. Гэхдээ гол хоол нь мах цус болохоор улай үзэхээр санаа амрана. Мангас хүний биед оршдог эсэхийг мэдэхгүй юм гэхдээ нэг удаа харсан зүйлээ мангас гэж бодсон бөгөөд хөдөө үхсэн малын сэг дээр нэг үзлийн царайтай нөхөр суугаад зулгааж байсан. Нэг нүдээрээ намайг, нөгөө нүдээрээ сэгээ хараад байх шиг санагдаж билээ. Би ч бушуухан гар дээрээ шээгээд цацаж байж санаа амарсан.
3. Хулгайч нар буюу “Бэрд"
4.Чөтгөрүүд
сүүлийн 2-н талаар дуулсанаас харсан мэдэрсэн зүйл байхгүй учир үлдээлэй.
За энэ бүхнээс хамгаалах арга замууд:
Сэтгэлээ ариун байлгаж бодолдоо зөвийг тээх хэрэгтэй.
Хүнд их гомддог бол уучил.
Сүү сайн уух үгээ хэлэхээ мартаваа.
Сүү байхгүй үед аяганд ус хийгээд нар зөв 3 эргүүлж шившээд ууж болно.
Хээр хөдөө ус ч үгүй сүү ч үгүй байвал хурдан шээж харсан болон ороосон зүйлийг нь шавших хэрэгтэй. Эсвэл цацах хэрэгтэй.
Арц болон ганга ариутгах чадвартай.
Айж ердөө болохгүй бөгөөд бид нарнаас эрчим авдаг шиг тэд айдас болон муу бодлоос эрчим авдаг.
Бууж өгч болохгүй бөгөөд тэвчээртэй байсан нь ялдаг. Энэ бол зовлон биш зүгээр л шалгалт гээл бодчих.
Харгана зарааны үс зэрэг өргөстэй зүйл гэрт байхад сайн л гэдэг гэхдээ би туршиж үзээгүй.
Харин манай өвөөгийн улаан сухай гэдэг модон ташуур манайд байдаг байсаныг санаж байна. Энэ мод их л учиртай байхаа мэдэхгүй юм.
Унтаж байхад хар зүйл дайрхад биеэ суллаад үгээ бодоод сэтгэлдээ Тэнгэрээ нараа төсөөлөөрэй. Эсэргүүцэх тусам махан бие л ядрахаас тэр зүйлд нөлөөлөхгүй гэдгийг санаарай.
та бүхнийг тэнгэр ивээгээ.

No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.