Монголчуудыг юуны учир ХӨХ гэдэг юм болоо??? Харахад юу нь Хөх байгаан маш олон өнгийн арьстай л санаанд ороод байх юм. Лав манай БаянХонгорт шарлайсан шар арьстай хирнээ ногоон нүдтэнгүүд зөөөөндөө бий. Утаат Улаанбаатарт маань хундан цагаан хүүхнүүд байтугай эрчүүд ч байж л байдаг. Зарим хөдөөний хүмүүс улаан арьстан шиг л харагдаад байдаг зарим нь хачин хар бор, тос даагаад байдаг болохоор миний бодлоор Монголчууд ХӨХ биш Алаг Эрээн л санагдаад байгаам даа. Тэгэхээр арьсны өнгө биш нь тодорхой.
Ингээд Хөх гэдгээ бодлоо. Амин чанарыг нь л хэлээд байгаа бололтой. Дэлхий хөхөрч харагддаг, Тэнгэр хөхөрч харагддаг, Уулс хөхөрч харагддаг. Ус, далай хөхөрч харагддаг. Тэд амьтай. Гэвч бас хахаж амьсгал нь бүтэж үхэж буй хүн хөхөрдөг биздээ. Тэгэхээр яав ч амь, амьсгал, амьдралтай холбоотойдог. Ингэхэд цагаан арьстангууд болон хар арьстангууд боогдох, амьсгал нь дутагдахаараа хөхөрдөг болов уу яадаг болоо би жинхэнээснь хараагүй ш дээ. Уг нь ч энд тэд аль аль нь л байна. Үргэлж өөрийн амьдрал түүхээсээ суралцаж ойлгож байдаг би та нарт Үнэнийг нь Батлах гээд тэднийг боож үзэлтэй биш дээ. Намайг шоронд хийчихвэл нөхөр маань ухаан алдаад сэргэж босохгүй байхдаа. Яасан амархан бүх Монголчууд намайг таньдаг болох болдоо. Муу талын Хар Од болно доо. Хөөрхий Бөөгийн цагаан солио тусаад дээрээс нь блог, номын цагаан солио нэмэрлэжээ гээд л бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Үнэн юм хэлэх байхдаа ккккк. Алив юмыг би гуравлах өвчтэй болоод байгаа болохоор бөө, блог, ном гурав л намайг ийм болгоод байгаа нь Үнэн юм чинь дээ.
Бас зодуулсан хүний нүд хөхөрдөг, хахаха хаашаа юм бэ бодсон чинь хачин санагдлаа. Яагаад амьсгалтай холбоотой юмс хөхрөөд байдын өөр өнгөөр туяардаггүй юм болоо. Манай физикч залуу маань ойрд чатанд таарсангүй болохоор аргын онол тооцоог Аянга яахан мэднэ үү. Их удахдаа хүчилтөрөгч дутагдаад хөхөрч байна гэж онол бодохоос өөр юм ордоггүй ээ. Тэгвэл Монголчууд Хөх толботой төрдөг. Тэр чинь Мон Тобэ бодис гэдэг нэртэй гээд өвгөдүүд хэлсэн. Том болонгуут биед уусан шингэдэг болсон. Дээр үедээ тэр чигтээ арьс нь Хөх, үхтэлээ хөх байсан юм бол уу. Даанч би хараагүй. Индиго гээч бас л Хөх хүүхдүүд төрсөн. Тэгснээ л Кристалл хүүхдүүд төрөөд унасан. Кристалл бол цагаан биз дээ. Алмаазан хүүхдүүд ч юм билүү. Алмааз чинь олон өнгө байдаг. Бишдэг. Кристалл гэснээс бид өмнөхөн нь Нарны Гэрэл цагаан өнгөтэй байдаг тухай ярьж бөөн цагаан тунгалаг өнгө бичиж байсан даа.
Магадгүй энэ дэлхий маань ээлжит цацраг туяа нь цагаан өнгөгүй болж байгаа байх. Байх ч гэж дээ. Байхаар барахгүй болсон юм байна. Учир нь Буурлууд чинь өнгө үгүй тунгалаг ш дээ. Тэд нар будаггүй амьтад кккк. Будаггүй юмнуудаа будаггүй ижлүүд нь л илүү мэдэрч ойлголцох бизээ. Тунгалаг кристалл усан болрууд маань бидний насан дээр Өвгөдөө шууд л хардаг, ярьдаг, хамт амьдардаг болохым уу хаашаа юм. За тэгэхээр орчин цагийн айлын авгай Аянгат Хөх өнгийн тухай иймхэн юм л бодохоос цааш өөр юм алгааа. Мэдлэг гэж нойлын ногоон тэг байгааг нь та бүхэн харсан байх. Арай улаан тэг болоод судлаадахы байз гэвэл Аянгат маань хар болон цагаан арьстан боож унагаж байж өнгийг нь судлаж шоронд орох нь байна даа. Ийм удгантай юу ярихав дээ.
Тэгвэл та нар бүүүрийн бүүрийн бүүүр амбааасан үеийн Монгол өвгөд дээдсүүд юу гэж сургаж үлдээснийг л уншаадах даа.
Билэг, зад тооцоогоор засахыг
БӨӨ их ертөнц гэмой
Биеийн хүч, авьяасаар засахыг
БӨХ их ертөнц гэмой
Засахуйн хоёр ертөнцийг
ХӨХ ИХ ЕРТӨНЦ гэмой
Ариун, Бузрыг хольдоггүй
БӨӨ их ертөнц ХӨХ билээ.
БИЕ болоод ОЮУНы ХӨХ их ертөнц
Засахуйн билэг ажгуу....... Энэ тэр гээд биччихсэн байвал яах уу???
Хэхэхэ Би хүний нутагт шоронд орж англи хэл жинхэнээсээ орчинд нь суртлаа сууж байх шаардлага алга байгаа биз дээ. Сорхагтани удганы сударт ингээд цагаан дээр хараар биччихсэн байгаам. Өмнө би хагас дутуу тайлбарлаад туулай харайлгаж байсныг та бүхэн уншсан бизээ. БӨӨ ЗӨН, БӨХ ЗӨН гээд гарч байсны дараагийн учиг энд бас явж байгаа юм.
Би өмнөхөн хэлсэндээ бүх юм Тэнгэрийн Тааллын дагуу өрнөж Үлгэрүүд маань Тэнгэрийн зохиолын дагуу л тоглогдоод байна гээд л.... Мөн би хатны судраас ёстой Ганган үг мэдэж авлаа. АИИЛАХУЙ- ЗАЯАГААР НАЙРУУЛАГДСАН ҮЙЛ хэмээн Нүрзэд дээдэс бичиж орчуулжээ. Яг миний гайхаад, сэжиглээд, анзаараад байсан боловч онож хэлж чадахгүй байсан үг юм. Учир нь би тэр чигээрээ л Буурал Дээдэс Тэнгэрийн тоглоом, утсан хүүхэлдэй шиг амьдраад байгаа билээ. Би бол бүх л төлөвлөгөөний дагуу нь амьдарч байгаа хүн биш удган. Үүнийг маань заяагаар найруулагдсан үйл гэж нэрлэдэг бололтой.
Хатны судар бол энэ цагийн хувь тохиолын тухай зөгнөсөн бөгөөд яг л нөгөө Бөөгийн тооцоолон бодох аргаараа хийчихсэн үйл явдлуудын тухай судар болно.
Худлаа гэвэл ажаарай.
Билэг гэж юу гэсэн үгийг та нар мэднэ. Билгийн тооллоор гээд шинэлж мэнэлээд гэрлээд л, гахай үхэр цаг гэсэн хачин амьтангуудтай цагууд яриад, үс гэзэг тайрах байтугай унтаж хэвтэхээ хүртэл хараад байдаг биз дээ Та нар. Лам нар л түүнийг зохиосон гэж мунхраад тэнэгтээд байдаг болохоос Хий үзэгдлүүдийн Календарийг та нар хэнтэй ч маргахгүй мэдэж байгаа. Лам нар нь даанч худлаа зурснаас болоод гэрлэсэн бүхэн нь салаад байгаам хэхэхэ. ЗАД гэж юу гэсэн үг вэ. Энэ бол асар их хүчийг агуулсан идтэй, шидтэй зүйлс байдаг. Задын чулуугаар хараал хүртэл хийдэг гэж та нар мэдэхгүй биш мэдэж л байгаа. Тэгвэл билэг болон задын тооцоогоор хэн хамгийн сайн үйл хийдэг вэ??? Амьд байгаа Лам нар уу. Тэд нар шиг худалч хаана байгаан. Хичнээн жил л бурлаа. Нэг сайжирсан юм байхгүйдэг. Нэг та нарт ХӨХ АМИН ЧАНАР гээд тайлаад хэлээд ойлгуулаад өгсөн юм байхгүй.
Огт мэдэхгүй хэл дээр л толгой эргүүлэн баахан ном уншдаг. Хааяа баахан хүний нэр л хэлээд байдаг. Бадмаа, Нямбуу, Чойжоо, Доржоо, Рэгзэн, Пагмаа гэх мэтээр л дуудаад байдаг. Одоо болоход тэд бас хүний нэрийг дуудаад Буурлуудыг л зараад байдаг юм биш үү. Орчуулахаараа л нэг учиргүй гоё үг хэлнэ. Тэгээд орчуулаад бүгдийг нь хэлэхгүй юунд нуудаг юм бэ??? Нотой л байна даа. Очироо Пүрэвээ, Дамдидаан, Дулмааа, Адьяаа, Нямааа л гээд байдаг ш дээ. Тэд чинь манай Чингис гэр бүлд бүгд байгаа одоо ч байгаа. Бүгд л хүний нэр юм байхч лээ.
Би тэгээд ламын уншлагаа бодлоо. Яг дуугардаг номын дуугаар нь та нар уншаад үзээрэй. Чөтгөр хөөх засал явий: Адьяаа яваад албинг нь хөөгөөрөй, Нямаа Сүрэээээн яваад нядлаад ирээрэй. Очирооо Пүрвэээ минь очоод туслаад өгөөрэй. Маанээ маанээ яасан аймааарр албин бээээ зайл, зайл, зайл. Түн Түн Түн, жин жин жин гээд л хонх дамар явна. Ум маанээ бод мээ хум Ундрахаааа. Байгалаа, Эниййй минэээ. Базар бааний хум падааа барианы шилтэй хомпооод доо.
Одоо хань ижил дуудах засал: Бадмаааа яваад ханийг нь хайгаарай, Дамдаан ааан бас ханиндааа хайгаарай, олдохгүй нуу үгүй юу сайн хайгаарай ум базар ваани хум гэж хаашаа дутаанам хань ижил нь Жигвааа Гунлооо Доолоо нар биш байна уу, Наараа, Гэрлээ, Туууяаа аль нь ч яахав ханийг нь дуудаад ирээ ирэээ мммммм.... олчуу ашгүй, аль нь ч яахав Ум Базарбаани хум паад Сууваа сууувааа сууваа наалдваа наалдваа наалдваа гээд байгаа юм биш үү. Би бол тэгж монголчилж ойлгоод байгаам. Яагаад гэвэл ламын ажил бол далд ертөнцтөй харьцдаг мэрэгжил биз дээ. Далд ертөнцтэй бол Сүнстэй л харьцана. Сүнс бол хүн л юмдаг. Ийм амархан үгтэй болохоор нь Монголчууд бүгд сураад заслаа хийчихнэ бид амар сууж хоол олохгүй нь гээд нуугаад байгаа юм уу хаашаа юм. Тэгээгүй юм бол энэ олон зуун жилд яагаад монголоор уншдаггүй юм. Зарчмын хувьд ЛАМ, БӨӨ хоёр яг ижил мэрэгжил шүү дээ. Лам нар та нар яагаад буруу тооцоо бодож будилаад байгаагаа нэг ойлгох цаг болсоон.
Буддагийн амьдарч байсан цаг хугацаа, орон зай, нөхцөл байдал, сэтгэхүй, иддэг хоол хүнс, номыг нь сонсдог ард түмэн нь Монголчууд байгаагүй халуун дулаан бүлээн орны өөр хүмүүст зориулсан номлолдог. Энэ халуун дулаан орны хар мянган түм буман хүн амаа номхон дөлгөөн байлган, зовлонгоо тэвчиж золигт гарахыг номлох нь зөв.
Монголчууд бол жилийн дөрвөн улиралтай, тэмцэж байж амьдардаг, цөөхөн хүн амтай, морь шиг давхиж байж л ажлаа амжуулахгүй бол болохгүй ард түмэн. Монголчуудад өөрсдөд нь таарсан номлол байдаг. Тэнгэр шүтлэг шүү дээ тэр нь. Хаана ч нүүгээд тэнэсэн Тэнгэр нь дээрээ байж л байна. Цай, сүүгээ хуваагаад хүртчихнэ амар. Ахуй амьдралдаа шалгарсан хамгийн төгс Тэнгэр шүтлэгтэй дэг.
Өөрийнхөө орны өвөг дээдсийг Гэгээрээгүй Сүнснүүд бууж ирээд байгаан чааваас гээд зурагтаар өчигдөр нэг муу мулгуу ламхай ярьж байна гэсэн өөрөө ёстой чааваас даа. Будда шиг гэгээрсэн бол бууж ирэхгүй гэсэн гэнэлээ. Буддаг дуурайвал дуурайсан шиг дуурайж тэр нутагт нь очиж өөрөө гэгээрвэл таарна. Өөрийнхөө ЛАМ гэдэг мэрэгжлийн онцлогоо ч ойлгохгүй энэ ламыг зурагтаар гаргах зурагтынхан ичээсэй. Лам нар бол билэг, зад ярихдаа мэдэмхийрэх шиг болно. Даанч тэрийг нь нөгөө ертөнцийнхөн өөрсдөөс нь илүү сайн эзэмшсэнг ухаардаггүй тэнэгүүд. ЛАМ гэж ямар онцлогтой мэрэгжил вэ? Хэнтэй харьцдаг юм, юугаар юуг засаад байдын асуугаарай даа.
Хатны сударт: Билэг, Зад тооцоогоор засахыг БӨӨ их ертөнц гэмой гээд байна Лам нараа. ЛАМ их ертөнц гэж нээгч Л, А, М үсэг алга. Энэ бол БӨӨ нар юм. БӨӨд буух ОНГОД ТЭНГЭРҮҮД юм. 1000 Онгод чуулганд залрах алдарт Сүнснүүдийг яалтай билээ ккккккккк. Тэд эзэмшдэг юм даа. Тэнгэрт мэндэлж Газарт буусан элч нар шүү дээ.
Цааш нь: Биеийн хүч, авьяасаар засахыг БӨХ их ертөнц гэмой. Гэмой, гэмой хэхэхэ Гэмой. Энэ бол Доор байгаа Монгол түмэн та нар болно. Тархи чинь хүрэхгүй болохоор аргаа бараад бууж ирээд байна өвөг дөөдсүүд чинь. Мунхарна гэж байдаггүй БӨӨ ТАРХИ гэж та нар сонссон уу??? Та нар нэг Өвөг буулгаад ном хаялцаад туршаад үзээрэй. Хэн нь яруу тод, утга төгөлдөр, уран цэцнээр урсгаж гарахнав. Амбасан үед үхээд бие нь хүүр байтугай яс үлдсэн юм уу үгүй болсон байж л бууж ирчээд шүлэглээд байхыг нь яанам бэ.
Тэр дуржигнатал шүлэглээд байдаг хирнээ Бөө гэж итгэдэггүй гэх Ш. Гүрбазарыг дурын нэг бууралтай халз тулаанд оруулбал таарна. Сайхан бөгөөд сонирхолтой нэвтрүүлэг болнодог. Нэгэнт та бидний ухаан хүрэхгүй бол Буурлуудынхаа зааснаар биеэ дайчлаад тархиа хөгжүүлээд, учрыг нь ойлгоод, авьяасаа хөгжүүлээд зүтгээд байх хэрэгтэй дээ. Учир нь бид энэ дэлхийд амьдарч хоол идэж, хог тарьж, зай болж байгаа тул төлбөрөө төлөх хэрэгтэй. Тэгээд байвал Дэлхий хүртэл зах зээлд орж болно шүү. Мод тариул Агаар өгнө, зөв амьдарвал Ус өгнө гээд гүрийгээд хэвтэж чадна. Та нар л ойлгохгүй байгаа болохоос татварыг бол аваад л байгаа ш дээ. Хичнээн ч их үер болгон, хичнээн ч их шуурга дэгдээн ойлгуулах гээд ойлгохгүй л байгаан. Олон сая, тэрбум долларын хохирол өгч олон хүн амиа өгч байгаагаа ТөлБөр гэж мэдэхгүй юм даа. Тэднийг бид зах зээлд уруу татаж оруулсан шүү. Үнэгүй агаар амьсгалж чадахгүй бол үнээ төлөө л гээд байнадаг.
Та нар авьяасаа дайчилж, биеэ бэлдэж амьдарч чадахгүй бол дэлхийд хоолны сав болох хэрэггүй. Цэвэрлэгээ эхэлсэн шүү дээ. Амьдаръя гэвэл толгойгоо ажиллуул, ойлго, зохиц, ухаар гээд л хатуу шаардага тавигдан байнаа. Бөх их ертөнцийг байгуулахын тулд Ариун Бузар хоёрыг холихгүй байвал тэд хүлээн зөвшөөрнө. Гэгээрч байж, хичээж байж л ХӨХ амин чанарыг нь үйлдвэрлэнэ дээ.
Цааш нь: БӨӨ болон БӨХ энэ хоёр ертөнцийг ХӨХ гэмой гэжээ.
Ил ба Далд ертөнц холбогдохыг ХӨХ гэх нь. Ил ба Далд ертөнцийг холбодог ХӨХ толботой ард нь хэн бэ? МОНГОЛЧУУД. Монгол хүн бүр үүргээ мэдэж, хариуцлагаа ухамсарлаж, ажлаа хийхгүй бол устгагдах нь ЖАМ болох цаг хугацаа нь иржээ. Тэр хөх толбонд л хамаг нууц нь байсан байгаа биз дээ. Айл болгонд Бөө төрлөө, толгойтой бүхэн Бөө боллоо гэж цэцэрхэх та ч өөрөө БӨӨ шүү дээ. Төрлөө мэддэггүй тэнэг Бөө л гэсэн үг. Чиний бие чинь амин чанар чинь ХӨХ юм чинь яахав дээ. Цэргээс зугтаасан гаруудыг яадаг билээ. Чи далд ертөнцийн БӨӨ их ертөнцтэй тэрсэлж чадна гэвэл цэргээс зугтаад Тийрэн оруулж болно. Энэ бол өөрийн чинь сонголт. Өөрөө л ухаарахгүй бол устах нь дамжиггүй. Хатны сударт байнга л ХӨХ ТОЛБО гээд байгаа нь нууц түлхүүр үг. Энэ толбоо сайн анхаарч тайлж ойлго гэсэн үг. Тэнгэр Газрын эрчмийг энэ Хөх толбо чинь татдаг, харилцан үйлчлэлцдэг байх нь дээ.
Миний блогт байгаа Нарын бичлэгийг үзээд та бие чинь яав, Мөн Бөө нарт хандсан Хааны зарлигийг уншаад та яав. Үүнийг удмын гэх буусан бүх Бөө нартаа уншуулж, бүх буусан Буурлуудад нь уншиж өгөөрэй. Учиргүй юм гэж даанч байдаггүй юм. Учир нь энэ танай гэрт хэн суучихаад хооллож ундалж, жүжиглэж байгааг шалгах ТЭНГЭРИЙН ШАЛГУУР ТЕСТ болно. Их МОНГОЛ Улс байгуулагдах үед Монголд цэргээс бултсан айл байна уу??? Таны өвөг дээдэс дотор үүнд хамааралгүй хүн байвал хуйхтаны үр сад Би юм байна гэж өвөг дээдсээ Таньсугай. Хуйхтан гэдэг бол ХУЖАА шүү дээ.
Жишээ хэлье. Нэг хүн өөрийн удмын өвөөдөө хааны зарлигийг уншиж өгтөл намайг голж өөр Бөө рүү явлаа гээд л хачин их гоморхсон гэнэ. Нэг л сайхан ааштай, сайхан өвөө байжээ уг нь тэр. Гэтэл хэдхэн сарын дараа л цэс нь цухуйгаад Тийрэн жүжиг нь илэрч байна. Бас нэг айл бий. Тэнгэрийн үйл над ямар хамаа байхав гэж байгаа Өвөө байвал яахав. Хэн бэ тэр??? Тэнгэрийн үйл хийхгүй бол яах гэж хүний бие эзэгнээд хооллож ундлаад байна даа. Яах гэж Буурлууд байгаад байна вэ??? Хаан хатуу анхааруулсан нь учиртай. Бид идэж ууж, гайхуулах гэж буугаагүй Тэнгэрийн үйлээ хийх гэж буусан гэдэг. Хааны хамтран зүтгэгчид нь эхнээсээ холбогдоод нэгдэж байна.
Бүр нэг сард Хааныг буусныг хэлээд хамжиж дэмжих ёстой хэмээн улаачдаа анхааруулан бэлдэж байсан хүн ч байна. Их Монгол Улсыг байгуулахад хүчин зүтгэсэн отог овог аймаг бүхний Буурлууд буух нь бууж ажлаа эхэлсэн. Тэд шууд л мэдэгддэг. Чингис гэж нэрийг нь дурдлаа гээд л маш их хилэгнэн "Суу их Эзэн Богд" гэж дуудах ёстой гэж сургадаг. Чингис нэрийг хэлэхийг цаазлан хорьдог. Түүний улаач болон үрсүүд нь тэднээсээ суралцан одоо бүгд "Суу их Эзэн Богд", "эрхэм Дээдэс" л гэж харьцдаг. Худлаа Чингис буух ёсгүй гээд дуугарч чадвал хэн гээч Буурлын дүрд хувирсан Албин эзэгнэж байгааг анзаарах хэрэгтэй. Тэгээд л үг үйлдэл, араншинг нь ажаад байгаарай даа. Бас зэрэг зиндаа гэж нэг юм байдын шүү.
Засахуйн хоёр ертөнцийг ХӨХ их ертөнц гэмой хэмээх учир иймээ. БӨӨ, БӨХ хэмээх энэ ил далд хоёр ертөнцийг ЗАСАХУЙН ХОЁР ЕРТӨНЦ гэдэг. ИЛ, ДАЛД хоёр ертөнц хоорондоо хамтарч байж, ХӨХ амин чанараараа нэгдэж чадаж байж ЗАСАХНЭЭ.
Ариун, Бузрыг хольдоггүй БӨӨ, БӨХ ертөнц бол ХӨХ хэмээжой. Анхаарна шүү энд Ариун, Бузрыг хольдоггүй гэж анхааруулсан байна. Аль нэг нь Бузартай бол ХӨХ болохгүй нь. Хар Хөх ч юмуу өнгө нь таарахгүй нь байна шүү. Тэгвэл БӨӨ гээд худлаа жүжиглэн, МӨНГӨНД тархиа мэдүүлж буй БӨӨ нар АРИУН биш БУЗАР. Бөөн бөөнөөр нь Буурал биш Тийрэн суулгаж өгч байгаа БӨӨ нар бол БУЗАР. Иймээс Ариун бас Бузар Бөөг бид ялгаж хардаг чадвартай байх ёстой.
БӨХ ертөнцийн бид буюу УЛААЧ нар бас Монголчууд Ариун Бузрыг холихгүй байж л ХӨХ болох нь. Үүнийг хийх арга нь ГЭГЭЭРЭХ. Ухаарах явдал.
Үүнийг Бие болоод Оюуны ХӨХ ертөнц Засахуйн билэг ажгуу хэмээн сударт өгүүлсөн байна. Гэтэл сүүлийн үеийн судлаачид бас л Амин чанар гэдгийг амьгүйгээр л тайлбарлаад байгаа. Амь гэдгээ өөрсдөө ойлгодоггүй. Зөвхөн газарт амьдардаг бүхэн л бүгд өндөр боловсрол олж гэгээрч баахан ном сонин уншиж БӨӨ ГЭГЭЭН ТАРХИТАЙ БОЛОХ НЬ, БҮГД БӨӨ ГЭГЭЭН ТАРХИТАЙ болохоор л ЧИНГИС ХААН бууж ирээд удирдах нь гэж БАТОТГОН ойлгож баталдаг. ТЭНГЭРИЙГ ойлгохдоо зөвхөн оюун ухаан тэнд байдаг бид хичээж байж түүнээс мэдээлэл авдаг гээд иогчид, бясалгагчид, лам нарын аргаар л бодоод зүтгээд байна. Тэгсэн хирнээ барин тавин буугаад байгаа СҮНС, Буурлуудыг болохоор доод зиндааны БУУМАЛ, ТЭНЭМЭЛҮҮД гэчихжээ хэхэхэ. Яанадаа яана яана. Дээдийн Дээдүүдтэй уулзаж учраагүй өөрсдийн хүрээний хэдээрээ л сэтгэж байгаа биз зайлуул. Үзсэн харсанаараа гэдэг үнэн үг юм даа. Тэдний БУУМАЛ, ТЭНЭМЭЛҮҮД нь тэгээд юу гэж сургадаг юм болдоо зайлуул.
Чухам өөрсдийгөө БӨӨ судлаач гэж хэлж чаддаг, амнаас нь гардаг ч судладаггүй Судлаач нар бол Бат-Отгон, Галаарид хоёр мөнөөсөө мөн. Тэд ердөө л буугаад яригдаад байгаа Буурал Дээдсүүдтэй биечлэн уулзаад ярилцаад үзэх хэрэгтэй ш дээ. Маааш олон байгаа. Буумал Тэнэмэлүүд, Буурал Дээдсүүдийнхээ ялгааг олохгүй байж Судлаач гээд байх хэрэг юун. Судлаач нар бол бүх л хүнтэй нь уулзаж үзнэ, туршиж үзнэ, өөрөө судлаж үзнэ. Энд тэндхийн ном сонин мэтхэн хараад л дүгнэлт хийгээд бичээд байвал хэн ч бичиж чадна. Хэрэв миний блог уншсан бол бүх л дурдагдаад байгаа хүмүүс, Буурлууд, бас бусдыг нь судлан үзэж, явж харж үзэх хэрэгтэй. Ийм маягаар Бат-Отгон алтан судрыг тайлна гэвэл Үлгэр биш Үнэн л болно доо. Амийг нь битгий хаяад байгаачээ. Аргаа амьтай Билэгтэй нь хослуулж бас энэ нийгэмтэйгээ харьцуулахдаа ҮГ биш ҮЙЛ ЯВДАЛААР нь судлуул хичнээн тустайв. Би хүртэл будаа идээд тээр тээр яг үнэн зөв, үүнийг л унш гээд сууж байхгүй юу. Тэгээд олон хүмүүст тайлбал Тэнгэрийн үйлд мөн ч их тус хргэхээр байх юм. Худлаа тайлаад хэрэг юу вэ? Амийг нь хамт тайлбарлаарай.
ХӨХ толботой МОНГОЛ хүн болсондоо та одоо айж байгаа байх. Ашгүй хужаагийн хүүхэд байсан нь дээр юм байна гэж эрлийзүүд бодож байна уу???
....Хүмүүнүүдэд ХӨХ МОНГОЛЫГ дуурайх
Хөл, Хэл байвч авьяас үгүй ажгуу .... гээд л Сорхагтани хатны номд байгаам даа.
Ямар сайндаа тэр хэдэн тэрбум хүнтэй дэлхийн хамгийн их хүн амын нэгт бичигддэг Энэтхэг улсад ганц хүн Од болоод патент аваад байхдаа яахав дээ. Далд биеийг эмчлэгч гэнэ шүү. Бид бас хүн эмчилдэг, зайнаас засал хийдэг, бүгдийг чаддаг. Тэгээд бид яах болж байна. Патэнтгүй болохоор худлаа болох нуу. Монголд толгой дараалан ийм чадвартангууд байгаа. Монголчуудын авьяас биш үү энэ. Арай миний патентийг дуурайв, мөнгө төл, та нар Бөө болох эрхгүй гээд солиорох юм биш байгаа. Надаар алс хол засал хийлгэж байсан хүмүүс эд мөрийн баримтаа сайн хадгалж байгаарай. Бидний яриа нетэд бичигдээд үлдсэн байгаа шүү дээ. Тэр Энэтхэг эртнийхэнийг дуурайсан гэсэн нь яамай даа. Гэвч Монголчууд орчуулахдаа ЦОО ШИНЭ технологи энээ тэрээ гээд магтаад өөрсдийгөө бас л доош нь гишгэж хаяад гарч ирч байна. Өнөө үгийг бас англиар биччихжээ хэхэхэхэ. Ухаарах хэрэгтэй МОНГОЛЧУУДАА.
Хатны сударт:
Хуучныг Аугуу Гоо болгогч ЧИНГИС ХААН гээд зүгээр магтах гээд бичсэн юм биш шүү. Монголчуудын хуучин юмс АУГУУ ГОО БАЙТУГАЙ одооныхоор Монгол Буурал Дээдсүүд маань дэлхийн МИСС, МИСТЕР, ТОП МОДЕЛЬ, ОД байгаа биз дээ.
За та нар одоо боддоо. Дэлхийд анх удаа 1000 ОНГОД тэгэхдээ бүүр Дээдийн ДЭЭД Онгодууд бууж бөөлөх гэж байнадаг. Суу Богд Эзэн Хаан маань өөрийн алтан ургийнхан болон Монголын түүхэнд бичигдсэн өндөр Дээд Буурал Дайчин Сүнснүүдтэйгээ бууж газарт бууж нэгдэн бөөлөх гэж байна даа. Та нар над итгэхгүй байлаа гэхэд 999 сорьцтой бусад БӨӨг нь шалгачаад над руу ирээрэй дээ. Би одоо өөрийгөө шалгуулахаа больчихсон. Учир нь Хааныг хайхаар шийдсэн бол өмнөх шалгууруудыг нь тэд давах ёстой гэж ХААН хэлсэн дээ. Надад л сайн биз. Үгүй ядахдаа : Хөөе чи Аянгатаа намайг нэг үзээдэх гэх мэдрэлүүдтэй уулзахгүй амар зүгээр. Надтай хамт байнга өндөр настай Өтгөс Буурлууд байдаг учраас Та хэмээн асуухыг 999 сорьцтой Бусад отогийн дээдүүдээр явж байгаад суралцах бизээ.
Өөр оронд байна уу? Наполеон, Сталин, Гитлер гээд л өөр орны алдарт гарсан жанжингууд Тэнгэрээс буугаад цэргүүдээ цуглуулахгүй л байгаа биз дээ. Үүнийг ХӨХ МОНГОЛЧУУДын авьяас, цог золбоо, хийморь гэхгүй өөр юу гэхийн бэ???
Үүнийг Билэг, Зад тооцоогоор засах
Бөө их ертөнц гэхгүй юу гэх юм бэ???
Хаа байгаан тэр ЭЭСҮҮС, БУУДДА нар шавь нартайгаа хамт буугаад улс орноо дэлдийлгэж байгаа нь. Газар дэлхий минь гамшигт өртсөн өнөө үед Хэн ирж өөрийн ХҮҮХДҮҮДЭЭ гээд зүтгээд байгаа юм бэ? Миний өвөг дээдэс, Монголын Их ХААН маань өөрийн тэмцэгчтэйгээ ирчээд буугаад гүйгээд байгаа юм биш үү. Амьтай юм, Билэг гэж, далд ертөнц гэж үүнийг л хэлдэг юм даа. Амьд алтан судрын үг үсэг бүрт нь нууц агуулж, тэр нь амаар биш ажил үйлсээр бүтэх нууц агуулсан юм даа. Амийг нь бүү орхиооооо гэж түүнийг судлагч, уншигч нарт бүгдэд нь анхааруулж байна.
Бөө гэгээн Тэнгэр гэдэг бол мунхарна гэж байдаггүй, устана гэж байдаггүй Тэнгэр болсон ОНГОДуудыг хэлдэг юм. Зургаан биетэй Нэг толгойтой могой, Зуун биетэй нэг толгойтой могой, Мянган биетэй Нэг толгойтой могойн учрыг ойлгоцгоо таминь ээ. 1000 сэтгэхүйтэй, 1000 хүч чадалтан НЭГ болон эвлэрэхийг хэлж байгаа юм. 1000 Онгод Чуулганы билэг тэмдэгийн хүч чадал юм даа. Нэг Бөөгөөр хараал хийлгэчээд яаж та гар сүйрдэг билээ дээ. 1000 БӨӨ нэгдүүл юу хийхийг мэднэ үү. Сэтгэ нүү.
1000 Онгодын Чуулгантай холбоотойгоор маш их хатуу чанд арга хэмжээнүүд эхэлсэн учир Улаач нар ухаантай байцгаа. Мөн үүнийг эсэргүүцэн тасалдуулах зорилгоор Хар Сүнснүүд айл айлын хаалга тогшин бузарлаж халдаахаар үхээрүүдийг ихээр босгосоныг анхаарцгаа! Ялангуяа Баянхошууны болон хотын хүн тавьдаг газруудад сайн дураараа буусан айл өрхүүд та нар амар жимэр үзнэ гэж мөрөөдөөд хэрэггүй болоод байгаа шүү. Тэр хавийн бүх үхдэлийг Хар Сүнснийхэн босгож эхэлсэн. Худлаа гэвэл Бөө нараас асуугаарай даа. Тэд ихэд бие нь ядарч сульдаад байгаагаа юуны учир гэж бодож байгаа болоо. Хүмүүс аль болох хэн нэгэнтэй хэрэлдэхгүй байхыг хичээтүгэй. Биед өчүүхэн болтугай эвгүй, жихүүдэс төрүүт дуудлагаа хэлэн сүү ууж биеэ хамгаалцгаа.
Нөхдүүд хамаг сүү уучихваа, хариад очиход чуулганд минь өгөх сүүгүй болгосон байвдаа. Кккк. Сайн сайхан бүхэнг бодон, биеэ тайван байлгаж, өөртөө итгэлтэй, Нар чамайг хамгаалж байгааг бодоцгоо. Айх, тэнэгтэх тусам л өөрөө өөрийгөө эзэгнүүлэн чичрэхээ мэднэ дээ. Бие биенийгээ хэрхэн аврах талаар зөвлөж блог уншин, хамгаалалтаа сайн хийж байгаарай даа. Сүнс гэж харамсалтай нь Үнэн байдаг юм. Хар Сүнс хаа сайгүй тэнэж байгаа. Хатны сударт энэ бүхнээс хэрхэн аврагдах тухай дурайтал нь бичсэн нь бий. ИНТЕРНОМд Хатны судар байна уу үгүй юу? Эрэлт хэрэгцээг ихээр ихэсгэж суртчилж байгаа билээ Аянгат би. Дахин дахин уншихгүй бол ойлгохгүйгээр сайхан бичсэн байгаа. Нууц юм гэж ийм байдын ш дээ. Та нар Нострадамус, Ванга гэх мэтээс эхлээд л зөнч мундаг гэх нүү. Тэгвэл Монгол өвөг Дээдэс чинь Зөгнөх байтугай, Зөгнөлөө шууд өөрсдөө хийчихдэг чадалтай юм шүү.
Сак байгаа биз дээ. 1251 оны монгол эмгэн Хойдын заяаг задаар тохинуулам гээд л 2011 онд ирчихсээн юу юу болохыг нь бүгдийг хэлээд цээжлүүлж өртөөлүүлсээр 14 Өвгөний үе талийж байж 15 дахь үеийн Хүү нь та нарт бэлдэж өгнө гэдэг Чика байгаа биз дээ. Үүнийг хүргэхийн тулд 15 үеийн өвөг Дээдсийн ухаан, хүч чадал, тэвчээр, амь нас үрэгдэж байж ирлээ шүү дээ. Асар их үнээр олдсон энэ судрыг та нар хүндлэн сүсэглэх ёстой. Нүрзэд агсны гэгээн дурсгалыг түүний өвөг дээдсүүдийн гэгээн дурсгалыг алдаршуулах ёстой. Үр хойчийг нь та бүхэн хайрлах ёстой юм. Эхнэр хүүхдүүдийг нь ч хүндлэх ёстой. Ж. Нүрзэд агсаныг хүн хөнөөсөн тухай би сонсоод ихэд харамслаа. Санаатайгаар л хөнөөсөн байж таараа. Тэр муу заваан амьтных нь дунд чөмгүүдийг нь би авч Эрлэг ээждээ өгч ташуулж идүүлнээ яадын гэж бодож байгаа ч эхлээд ажлаа сайн хийчихээд, үүргээ биелүүлчихээд анд гарнаа. Даанч харамсалтай, уур хүрээд байгаам.
Монгол чика эмгэний суу билгээр түүний хэлсэн бүхэн нь амилан байгааг та бүхэн мэдэж байгаа. Өөр ямар улсад ийм үйл явдал болоод байна нетээс хайдаа байхгүй л байхгүй юу. Судрынхаа тайлалыг өөрсдөө буугаад биелүүлээд байдаг өвгөн эмгэнүүд Монгол л байгаа биз дээ. Өөр аль улсад байгаан Чика чика гэхэд дэндүү Чика байгаам даа. Монгол эмгэн өвгөнүүд.
Ингээд бодохоор л өрөвдөхгүй, хайрлахгүй байхын аргагүй. Гэтэл миний байж байгаа царайг хараарай даа. Голийчоод л гонжийчихоод л хэвтэж байх гэж дээ. Ичмээр юм. Ямар нэг юм хийхгүй л бол ёстой шившиг байгаа биз дээ. Яалтай билээ.
Бусад отог овгийн Буурлуудын сониноос:
Нэг буурал эзэн хааны талаар ярьсан. "Би онго болчихсон хэрнээ одоо болтол хаантай уулзаж чадаагүй л явна. Энэ дэлхийд хаан байснаа дээд тэнгэртээ ч гэсэн хаан байгаа." гэж ярьсан. Тэгээд балчирууддаа "Та нар мөнгөний хойноос гүйсээр өөрийгөө, гэр бүлээ мартаж байна. Мөнгө гэдэг ариун зүйл биш, хаан эзэн ч өөрөө энэ нартад байхдаа ембүүнд хүрч үзээгүй, өрлөг жанжид нь л өмнөөс нь ембүүнд хүрдэг байсан гэж онгодууд ярьдаг" гэж хуучилж байсан. Бас "нэрийг нь битгий хүүхдүүдээ өг, тэнгэр газарт ганцхан л байх учиртай нэр" гэж сургасан.
Бас нэг хүн Буурлаасаа асуухад: “ Эзэн Хааны Онгод маш хатуу сахиус билээ. Хамаагүй хүн буулгавал Хад дэрлэнэ “ гэж ярьсан байна. Тэгэлгүй дээ. Газар дээрээ Чад хийхэд гайхаад байх явдал үгүйдэг. Гэхдээ энэ Онгодууд Дээдийн Дээд Онгод биш нь ярианаас нь тодорхой.
Санамсаргүй гэнэт тодорсон угтан.
Энэ их инээдтэй явдал болсон юм. Тэрээр надтай чатлан байхдаа гэнэт уучлал гуйгаад унав. Яав , юу болов гээд би анхаарлаа хандуулж түүнийг мэдрэхэд хоёр хөл нь салгалж, амьсгал нь давхцаж, дотор нь чичрээд байгааг анзаарав. Чи ингээд байгаа юм уу гэж асуухад: Тийм ээ, би бүр чичрээд, дотор чичрээд хачин байна гэх юм. Тэгснээ: Удган минь би буруу юм ярьсан бололтой уучлаарай. Миний гар намайг зодоод байна. Утас цэнэглэчээр намайг ороолгоод байна. Би айгаад байна гэв. Хэн нэг хүн намайг хараад, дотор орох гээд байна уу, хачин юм болоод гээд сандарсан байв. Би за чи яаралтай юм бэлдээдэх гээд түүнийг заслаа. Маш Догшин ширүүн чадалтай Онгодуудтай угтай хүү байлаа. Онгодууд нь Хааны улаачтай хамаа замбараагүй ярьж, бичлээ гээд л шууд ороолгоод зодоод унажээ.
Тэр угтай гэдгээ ч мэдээгүй байв. Хэдхэн минутын дараа за одоо зүгээр биз дээ гэхэд нам сайхан тайван боллоо гээд маш их гайхав. Би түүнд: "Чи миний блогт бичдэг өөрийгөө илээд, өөрийгөө зодоод гээд бичдэг учрыг харав уу" гэхэд харлаа, ямар сонин юм бэ гээд гайхаж байв. Хэхэхэхэ аягүу хөөрхөн, би өөрийгөө зодоод байна гээд бичээд байгаа юм чинь. Бүүр сандарчихсан. Арга үгүй ш дээ. Ямар Бөө болсон биш. Ширүүхэн Жанжины удам байна лээ дээ. Босоогүй байж шууд гөвөөд авна гэдэг бол бас л аугуу чадал шүү. Буухаараа будаа болгох байхдаа яанаа одоо.
Чанга гарууд их байна шүү. Хавт Хасар бол: "Би сургаал айлддаг нь биш, Сургадаг нь" гээд томорч байна гэсэндээ. Тэр бас яг Хаан шиг өөрийн удмын гэх ах дүүсээ тоох ч үгүй. Ир мир гэж гуйх ч үгүй байна гэсэн. Хаан маань хайртай дүүгийнхээ удам судартай холбогдож чадсан. Монгол минь түвшин амгалан байвал угаасаа л удмын хэд түвширнэ бизээ. Сайхан юм гэж үүнийг л хэлдэг бололтой. Хэзээ нэг цагт байсан тэд буцаад л түмэн олныг түвшитгэх гээд хамтраад байна гэдэг гайхамшиг. Монголын түүх минь яах нь энэ вэ? Ёстой нэг сонин хачин дорооомоонууд үргэлжилж өгөхнээ. Эээ мөн ч сонирхолтой болоод байна даа. ХӨХ МОНГОЛЧУУД гэж ёстой нэг сонин хүмүүс байдаг юм байна. БӨӨ ИХ ЕРТӨНЦИЙН ХӨХ Дээдсүүдтэй ч ярих юу байхав.
БӨХ ИХ ЕРТӨНЦИЙН ХӨХ ҮРС МОНГОЛЧУУД ч бас гайхамшигтай хүмүүс их байнаа. Өмнө би нэг удаа чухам Танхай нөхөртэй бөөн хэрүүл уруул хийж блогоороо нэг чарлаагүй юу? Аятайхан байгаарай хөөш гээд л компьютер дэлбэртэл хэрүүл хийн хөөцөлдсөн юмсан. Харин дараа нь тэгж хөөцөлдөн байж хэрэлдэж явснаа гэнэт гижиг хүрээд Мөнх Хөх Тэнгэр гэж энийг хэлдэгийн гээд үзүүлэхээр шийдэн гэрт нь засал хийчихсэн билээ. Сүсэг бишрэлгүй Танхай эр маань насаараа би архи ууж, тамхи татсан, алс Оросоос Монголоо өмөөрч зодолдоод хөөгдчихсөн гэчихсэн сайхан гар байлаа. Тэр заслын дараа овоо үгэнд орж чухам л блог ч уншин, өөр бусад түүх, номуудаа ч уншаад гэв гэнэт төрөл арилжив. Угаасаа ч бас номонд дуртай.
Бас нэртэй хүний зүстэй хүү байжээ. Тэр дуудлагаа хэлэн хичээллэж олон зүйлийг туршсаар хүний гэрлэн бүрхүүлийг хардаг болжээ. Бас барина, ер нь л есөн шид авьяас нь ундраад унав. Мөн архи ууж, тамхи татахаа больсон гэнэ. Түүний өвгөн болсон аав нь хамгаас их баярлаж сэтгэл амарсныг хараад өөрөө бас их өрөвдөн, хайрлажээ. Аавыгаа амьд дээр нь баярлуулна гэдэг маш сайхан зүйл шүү дээ. Мань хүн зуугийн талыг наслатлаа аавыгаа зовоосон байгаам даа. Амбаардаад хаямаар амьтан. Гэвч гэнэт төрөл арилжсанаа өөрөө ч гайхан баясав. Тэр маш идэвхитэй гишүүн бөгөөд судар тайлах, үлгэр домог түүхийн тухай ихээр бичиж санал бодлоо солилцдог болсон. Тэр ХӨХӨРЧ эхэлжээ.
Бас орост сурдаг сайхан гарууд ч архи уухаа больж амьдралыг шал өөрөөр харж төсөөлдөг болсон тухайгаа над бичсэн юм. Тэд маань Хөхөрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл ХӨХ ТОЛБУУД НЬ СЭРГЭЖ, жинхэнэ ХӨХ МОНГОЛ болж эхэлж байна. Ер нь цаанаасаа л архи уух хүсэлгүй болон бас мах бага идэж, элдэв кино ч сонирхож үзэхээ болиод ирдэг нь хачин. Зурагтнаас салдаггүй байсан би яачихваа, зодоонтой кино үзээд байдаг би яагаад гэнэт дургүй хүрээд унаваа, яахаараа бөөн ном шагайгаад юм хайгаад унаваа гээд л амьдралынх нь хэвшил өөрчлөгдсөнд гайхаад эхлэж буй хүн олон. Тэд маань ХӨХӨРЧ байгаа юм байна.
Өвгөдийнхөө алтан сургаалыг биеэрээ, авьяасаараа зүтгэн хийхээр бэлтгэгдэн буй ХӨХ МОНГОЛ болоод байгаа юм байна. Ихэнхи нь залуухан хөвгүүд, охид тэд маань ХӨХ МОНГОЛЫН маань хойч үе, ирээдүй шүү дээ. Тэд сурснаа анд найз нартаа хүмүүст заана, бас үр хүүхдүүддээ заана. Монголын ирээдүй Гэгээтэй байнаа. Одоо харин улам олон олноороо ойлгон үтэр түргэн хүчээ авахыг л хүсч байна даа. Чика эмээ, өвөө нараасаа чикадаж байгаад ихийг сурж өөрсдөө бас чика болохыг хүснэм.
Босоо голчтой, Босоо заяатай ХӨХ МОНГОЛЧУУД. Босоо голч гэдгийг бас их сониноор ажиглаад байна. НАРНЫ зураг авч эхлээд хэд хоноод л нарны цацраг голлон гардаг юм байна. Хэрэв та угаасаа энерги сайтай хүн бол шууд голлосон цацраг нь гарна. Үүнийг та ердөө амилуулах л дутуу. Та Тэнгэрийн гэрэлтэй шууд холбоотой хүн гэсэн үг. Амилуулна гэдэг бол та Тэнгэртэй холбогдон харьцаж чаднаа л гэсэн үг. Учрыг нь ойлгохгүй явсан бол ойлгож, өөрийгөө улам цэнэглэж хүчтэй болно. Хүн болсны үүрэг хариуцлагаа л ухамсарлан, хүмүүст туслахыг зөв амьдрахыг Тэнгэр хүсч байгаа.
“ӨЕГ ИМПЕКС ”ХХК ны захирал Б. Хатанбаатар, Д. Сэлэнгэ нар ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР номыг маань ивээн тэтгэж сая 1000 хувь хэвлүүлж өглөө. 1000 хувь гэдэг бол 1000 өрх айлд очино. Тэнд хэдэн ам бүл байна. Хичнээн олон хүн түүнийг уншаад БӨӨ гэж юу вэ? МОНГОЛ гэж хэн бэ? ХААН нээрээ буугаа юу? Энэ ер юу болоод байнаа гэх анхны мэдээллийг авна. Би яах гэж төрөө вэ? Одоо тэгээд юу хийх вэ гээд л олон асуултыг бодож эхэлнэ. Миний өвөг хэн юм болоо. Тэд үхдэггүй юм уу? Би үхүүл тэгээд хаачих вэ? Энэ дэлхий амьтай гэнээ, Сүнс гэж байдаг гэнэ гээд л олон зүйлийг анх удаа бодож мэдэж эхэлнэ.
Энэ бүхэн бол гэгээрэл. Тэнгэрийн болон Хааны маань хүссэн гэгээрлийн ажлын суурь эхлэж байна. Ийм чухал мэдээллийг түмэнд өөрийн боломжоороо сэтгэлээрээ түгээнэ гэдэг БУЯН.
Хүүхэн, морь уралдуулан баярхаж мөнгөө цацсангүй, МОНГОЛ түмнийхээ оюун ухаанд зориулан номын буяныг ивээн тэтгэсэн энэ хамт олныг Тэнгэр Ивээг.
Аянгат би блогноосоо гарч хөлөө жийх чадалтан биш. Үнэгүй юманд нугасгүйн үлгэрээр л үнэгүй блогтоо донгодоод суугаад байгаа байхгүй юу. Өчүүхэн би яахав, хамгийн гол нь миний хамгийн их сэтгэлийг зовоож өрөвдөж хайрлан харамсан суудаг хөөрхий Хааны минь ажилд тус хэм болж байгаад үнэхээр их баяртай байна. Хий үзэгдлээрээ ирээгүй бол Хаан маань их сайхан байх байсан байхдаа зайлуул. Мундаг чадалтай, мөнгөтэй баян, том боловсролтой, олны танил сайхан айлд буучихгүй өчүүхэн надтай ингэж зууралдаж байх гэж үнэндээ бас өрөвддөг юм. Гэсэн ч сайхан хүмүүс их байх юм. Би бас сэтгэл зовон яаж ачыг нь хариулна гэдэг бодол намайг зовооно. Чаддагаараа дээшээ гарахаар чинь ёстой харж үзнээ гэлтэй биш дээ. Доороо байхдаа л сайхан тусыг нь хариулмаар байх юм. Күэ мөн юу эс бодогдох юм даа. Энэ компанийн хамт олонд ажлын амжилт хүсэн, номын буян нь дэлгэрч, Тэнгэрийн үйлсийн аянд нэгдсэнд маш их баярлалаа.
МОНГОЛЧУУД та нар Хатны сударт бичсэн ХӨХ гэдэг үгийн тухай уншлаа. Хамгийн энгийнээр ойгоход Газрын Монголчууд бид Ариун Бузрыг ялган, холихгүй байж Хөхөрч чадвал Дээд тивийн Өвөг Дээдсүүдийнхээ итгэлийг олон, сэтгэлийг дэвтээн, хүслийг нь биелүүлэн Тэдэнтэй адил ХӨХ АМИН ЧАНАРААРАА НЭГДЭН байж л МОНГОЛ УЛС хөгжиж, өөрчлөгдөж, өмнөх шигээ хүчирхэг болохыг ухаарцгаа. Тэд маань алдраа дуурсгасан хийдгээ хийсэн Дээдсүүд билээ. Харин бид тэднийхээ хэмжээнд хүртэл бие бялдар, оюун ухаан, зориг тэвчээрээ шалган биентэйгээ нэгдэн нэг цул болж, нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй болоод ХӨХӨРЧ чадвал ХӨХ МОНГОЛ МАНДАН БАДРАХ нууцыг мэдлээ. Тэрнээс Аянга над шиг ХӨХ арьс хайн, хөхөрч унах хүн харах гэж боож унагах шаардлага байхгүй нь байна шүү. ХӨХ өнгө бол Хүчирхэгжихийн бэлэг Тэмдэг, Амьтайн баталгаа юм байна. ХӨХ МОНГОЛ болох бүрэн нууц нь энэ бол Тэнгэрийн хүчийг биедээ шингээн татдаг ХӨХ ТОЛБО нь юм.
Хэвлийгээс төрсөн Хөх Толботой Монгол хүүхдүүдийн ТОЛБО тэгээд хаачдын гэж би бодов. Тэр мэдээж том болохоор нь шингэж алга болохдоо Тархинд очдог нь тооов тодорхойдог. Ухаан билгээ сэргээж чадвал Тархи чинь ажиллаж гарахнээ. Ухаарч , Гэгээрч байж л сэргээд байгаа байхгүй юу нууц нь. Ээ мөн ч сонин юм болох гээд байна шүү. Яанаа таминь ээ. Бид өөрсдөө хурдан гэгээрэхгүй бол нүд болох нь, Ониго болох нь байна. Шоо шиг бүх юм нь эвлэж байж л ХӨХ МОНГОЛ ХҮЧИРХЭГ болно. Мөн бид хөгжлийн сууриа дөнгөж ойлгож эхэлж байна. Хөрсийг нь маш сайхан дэвсэж өгөх хэрэгтэй дээ. Дээр, Дооргүй нэгдэж байж л ХӨХ МОНГОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ БОЛНО.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.