Wednesday, December 7, 2011

Энергийн хүрд ба гэрлийн хугарал

Энергийн хүрд ба  гэрлийн хугарал


Хүнд 7 өнгийн энергийн хүрд буюу эргүүлэг байх ба бүгд жигд хурдтай эргэдэг байх ёстой юм. Аль нэг хүрд нь бусдаасаа арай хурдан эсвэл удаан эргэвэл бусдыгаа саармагжуулж өвчин үүсэх шалтгаан болдог байна. Цаашилбал нарны гэрэл призмээр хугараад 7 өнгө болж задардаг бөгөөд магадгүй Өвөг Дээдэс маань үүнийг эртнээс мэдээд энэ хүрдээ тэнцвэржүүлж эрүүл байхын тулд Цагаан өнгөтэй СҮҮ, НАР, САР наасаа эрчим авдаг байсан байж болох юм.

Дээрхи зургийг оруулж өгсөн Мөнцэцэгтээ баярлалаа.
Мөн манай цөмийн физикч маань бас бодлоо ирүүлжээ. Цөмийн гээд эсэргүүцээд хашгираад байдаг надаас айж байсан гэнээ. Чингисийн Монгол гэрт орохдоо сэтгэл нь зовж байснаа дурссан бөгөөд би сонсоод инээд маань ихээр хүрлээ.

Цөмийн хог булуулахгүй, цөмийн бөмбөг, станц барихын эсрэг байдаг Хүн би мөнөөсөө мөн. Гэвч цөмийн мэрэгжилтэн хүнийг нь эсэргүүцвэл ёстой Ониго болох байхдаа. Хаан маань УЛС хөгжих ёстой гэхдээ байгаль орчин амьдрах орчноо хөнөөхгүй хөгжих ёстой, ирээдүйгээ харан хөгжих ёстой гэдэг шүү дээ. Зөв санаатай цөмийн мэрэгжилтэн байхгүй бол Монгол улс яахин урагш явах вэ? Буруу санаатай эмч байсан ч тэр хүн Монголд хэрэггүй шүү дээ. Цөмийн тухай мэдлэггүй, мэрэгжилтэнгүй бол бусад улсаас дорд л орно. Мэрэгжил гэдэг бол Монгол улсад бүгд хэрэгтэй. Харин хэн түүнийг хэрхэн эзэмшиж, юунд санаархаж, ямар балаг тарив гэдэг л асуудал. Монгол улсын төлөө чин үнэнч сэтгэлтэй хэн ч байсан ямар ч мэрэгжилтэй байсан хамаа үгүй. Хүнийхээ хувьд л зөв хүн, Тэнгэрт сүсэглэдэг, эцэг өвгөдөө дээдэлдэг, Мoнгoлдоо хайртай, Дэлхий ээжид хайртай, үр хүүхдүүддээ хайртай ирээдүйг нь бусниулахгүй бол хэн ч энэ гэрт нэгдэх бүрэн эрхтэй шүү дээ.

Энхбаатар Алтангэрэл:
Өнөөдөр таны нийтлэлийг уншиж байгаад нэг санаа орж ирэв.
Цагааны сүнс хар сүнсийг ор үгүй устгана.

Зөв цагаан сэтгэлтэй хүнээс гарч байгаа эрчим долгион нь зөв эргэлдэх долгион цацруулдаг юм болов уу.

Хар муу сэтгэл бодолтой хүнээс буруу эргэлттэй эрчим долгион ялгаруулж байна гэвэл ийм хар, цагаан хоёр хүн ойролцоо байхад аль альнаас гарч байгаа цацрагууд бие биенийгээ /энергээ/ устгадаг байна. Энэ 2 хүний хэр их эрчимжсэн нь дийлнэ. Муу хүн бол муу юмнаасаа эрчим авна. Иймээс их эрчимжиж, энергижсэн хүн бол шууд л устгах чадалтай гэсэн үг.
Буруу зөв эргэлт биш юм байна гол нь чиглэлдээ байгаа юм байна гээд шөнө бодож байгаад бас саналаа.
Сүү бол үрээ өсгөх, торинуулах, хайрлахад чиглэсэн байдаг учир
Тэгэхээр энэ сүү бол биеийн өвчин эдгээх, амин эрчим өгөх нь яалт ч гүй зөв болж байгаа юм.

АЯНГАТ: Үнэн шүү тийм ээ хүмүүс ээ. Энэ Хар Нийгэмд яагаад хамгийн адгийн новш нь дээшээ яваад л, худал хуурмаг бүхэнг хийгээд байж чадсаны учир энэ. Нийгэм нь ХАР учраас хар бүхнийг эрчимжүүлсэн байна. Хулгай, дээрэм, хар тамхи, хүчин, завхайрал, алаан хядааны энэ Нийгэм бол ХАР НИЙГЭМ.  Нийтээрээ Хар учраас л нийтээрээ нэгэндээ ч итгэхээ болин хүн бүгд муу санаалан амиа бодон суух болсноос Хар эрчим ихэссэн. Хар Эрчимээс Хар Сүнс л хооллож амьдарч нягтарч, олширч, ноёлох болсны үр дагавар нь энэ. Иймээс хүн бүр гэгээрнэ гэдэг бол цайрч байна л гэсэн үг. Цагаан эрчмийг цацруулан, олон олноороо нийлэн бүр хурцыг бүтээн Тэнгэрийн Нарыг Газар буулгахад л Хар Сүнснүүдэд оршин тогтнох газар үгүй болох нь тодорхой.  За тэгээд цааш нь та нар өөрсдөө бодоцгоо.

СҮҮНИЙ ТУХАЙ БАС ФИЗИКЧИЙН БОДОЛ ЗӨВ ШҮҮ. Тэр ер нь бүхэл талаас нь дүгнэлт хийн бодсоныг нь бүгдийг нь энд тавилаа. Мөн би дээр үед шар судрын тайлал дунд сүүн тухай бичиж байсан. Сүүн эхтүүдийн үндсэн амьдрал иддэг уудаг ориг байгалийн өвс тэжээлийн тухай. Түүнийг нь Монголчууд хэрхэн ажигласанг өөрөө баясан бичиж байсанг санаж байгаа биз дээ. Бүх л амьтан төрөөд л өвс идээд усаа уухгүй Бүгд СҮҮ уугаад том болж байгаа нь хамгийн тайлах гол түлхүүр хэмээн бодол болсон шүү дээ. Өтүгэ үеийн боловсролын талаар бичиж байхдаа. Тэр үеэс л Монголчууд энэ бүхнээ анзаарсан гэсэнг...

Ямар ч шашны үндсэн уг сургаал нь ХАЙР гэж номлодог. Гэтэл ХАЙРЫН ЭХ ҮҮСВЭР ТЭЖЭЭГЧ нь ямар ч амьтан эхээс мэндлээд СҮҮ ууж, Эх нь үрээ СҮҮгээр тэжээн бойжуулж буй дүр зураг бас нэгийг бодогдууллаа. Зарим нь СҮҮгээ өгчихгүй голж молоод маяглаад байдаг шүү дээ. Түүнд ХАЙР гэж юм байдаггүй мэддэггүй болтой. Тэгээд Монголчууд дуугаар уяруулаад л төрсөн байтугай Төрөөгүй үрийг нь хөхүүлээд эх үр болгочихдог хүмүүс.
Харин сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд энд тэндгүй төрүүлсэн үрээ хөхүүлэн СҮҮг нь өгөхгүй алж хаяж байгаа тухай их олон мэдээ уншаад шоконд ороод байнаа. Хүүхдээ тэжээж чадахгүй байлаа ч хогийн сав, орон доогуур орхиж байснаас Улсад өгөхөд яадаг юм болоо.

СҮҮ, ХАЙР, ДУУ гурав ямартаа ч анхан шатны ариун зүйл болтойдог.

Энд шөнө дунд өнгөрсөн тул тархи минь ажиллахаа болиод маанаг болоод байна. Сайхан амарцгааж гого зүүд зүүдлэх болтугай хүмүүсээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.