Thursday, December 1, 2011

Bi ch bas shuleg bichih gej oroldoj uzev.


Өнгөрсөн гарагт Нэг жилийн ойн тухай бичсэн билээ.  Өглөө Гэгээн нэг хуруугаа нугалан аав минь одоо бүгд ингээд дуусахаар ирэх нь гэж үзүүлэв. Тэр хоногийн учрыг ойлгосон бололтой.  Харин өглөө майлээ нээтэл  олон олон Монголчууд маань баяр хүргэжээ. Мөн хоёр шүлэг ирсэн байв. Ихэд баярлалаа. Доорхи шүлгүүдийг унштал хэлэх гээд байсан маань базагдаад, эмх цэгцэд ороод хэдхэн мөрөөр л жагссан байтал Би яадаг билээ далан долоон юм яриад дэмий тэнэж тэнэж нэг санаа гаргасаар хичнээн ч хуудас түүх бичээв дээ. Сонин юм шүү.
Хадам Буурлууд маань Төрсөн өдөр гэдэгт гайхдаг бөгөөд Чи биш чиний эх чинь төрсөн байлтай. Мэндэлсэн өдөр гэж бай хэмээн айлдаж байсан шүү. Харин би Улаач болохдоо шинээр мэндлэхдээ эхийн хэвлийгээс арай гэж гарч ирээгүй болохоор ОЙ хэмээн ярих ёстой юм гэдэг.
Нээрээ л тийм юм даа. Ээж маань өвдөж зовон уйлж байж арай гэж биднийг төрүүлдэг. За даа тэгэх тусмаа над шиг данхар толгойтой охин бол хуруун чинээ ээжээ яаж зовоосонг хэлэх юм биш. Би хамгийн анх охиноо төрүүлээд Эмч надад Охинтой боллоо баяр хүргэе гээд авч ирэхэд юу бодогдсон гээч, Баярлахаасаа илүү Яана даа яг над шиг өвдөх байхдаа миний охин л гэж бодсон нь гайхмаар. Идэж ууж , инээж хөхөрч байгаад хүүхэд гаргадаг дэлхийн хүн ам хир их болсон байх болоо. Тэгж яс махаа урахгүй бол Эх хүн хүүхдээ хайрлахаа больдог ч юм билүү хэн мэдлээ.
 Надтай хамт өвдөж зовон төрж байсан тэр нэг сайхан охиныг би одоо ч мартдаггүй юм. Маш хөөрхөн, цав цагаан арьстай сайхан охин байв. Надтай л адил 18, 19 насны охин байсан даа.  Тэр ёстой нэг төрөх газрыг төрөх гэж бужигнуулсан билээ. Чарлаад орилоод будаа болгосон бөгөөд хамт өвдөх би хүртэл айн, яг л түүн шиг аймааар юм болж байж төрөх юм байна минийх дөнгөж эхлэл нь юм байх даа гэж уйлсаар Ааавыгаа дуудан уйлсаар байтал төрчихсөндөө би гайхдаг.
Миний уйлалтын нэг онцлог нь хүмүүс ээжээ гэж уйлдаг байтал би нээг их бүдүүн хоолойгоор ААВАААА гээд уйлдаг нь гажиг байв. Зохимжгүй сонин санагдаад байдын, эмэгтэй юм байж ээжээ энэ тэр гээд эвлэгхэн нарийхан уйлж болноо доо. Тэгтэл байхгүй шүү АААВААА байхдаа яахав дээ.  Тэр охин надаас бараг хэдэн цагийн өмнө төрж би түүн шиг орилж чарлахаа хүлээсээр байтал төрсөн түүхтэй. Гэтэл тэр төрөөд хар цагаан дуугүй болчихсон бөгөөд би түүний нүднээс бөөн гуниг, харуусал зовлон харсан юм. Тэр бас охинтой болсон бөгөөд яг л одоогийн Маша хүүхэлдэй шиг маш хөөрхөн том алаг нүдтэй цав цагаан охин байв. Гэтэл тэр маш их уйтгар гунигтай, зовлон дүүрэн зүрхтэй байх юм. Бид нэг өрөөнд хамт хэвтсэн бөгөөд  тэр надад зовлонгоо ярьсан нь найз залуу нь хүүхэдтэй болгоод хаясан бөгөөд гэрийнхэн нь маш их загнаж, бас сургууль соёлоо алджээ. Тэр үед дөнгөж арав төгсөөд хүүхэд гаргах бол ховор байсан бөгөөд сургуульд  сурахад хэцүү байдаг байсан үе. Орост дээд сургуульд явах байтал жирэмсэн болсон учраас үзлэгээр тэнцээгүй хэмээн над хэлсэн. Би түүний нөхрийг төсөөлөх гэж бодов. Ийм гоё хөөрхөн охиныг хаяж чадаж байгаа тэр бүүр л лаг хөөрхөн юм байлгүй л гэж бодов.
Гэтэл тэр хоёрын хүүхэд гэж ямар хөөрхөн Машанка байв. Тэнэг байхаа тэр, дараа нь аягүй бол тэр охиноо авах гэж гуйх байхдаа хэмээн төсөөлнө.  Тэр охин надад олон мээмтэй гэхээр би мэл гайхан олон мээмтэй болохоор нь хаясан юм болуу, нөгөө гахай, нохой энэ тэр шиг гэдсэн дээр нь бас хэдэн мээм байгаа юм уу, хэдэн мээмчиг  зүүх вэ? Нөгөө ну погодигийн наран шарлагын газрын гахай л санаанд орон үзье үзье гэв.  Түүний ээж бас төрөлхийн ийм гэсэн бөгөөд сүү бол ёстой саалийн үнээ хажууд нь атаархмаар их гарах байв. Гэтэл тэр нь тийм сүртэй мээм биш л юм байна лээ миний төсөөлсөн шиг. Мээмэн дээр байдаг л жижигхээн хөхний толгой шиг тэрнээс нь сүү асгардаг л онцлог юм байналээ. Төсөөлбөл энд тэнд нь хатгаад түүнээс нь ус цацрах гялгар ууттай ус шиг л байв. Надад л лав тийм гаж, санагдсангүй. Түүнд л хэцүү байв. Олон барианы шил барих гэж... Зарим нэгийг нь би барьж өгөн, хоюулаа баясан инээдэг байлаа.  Ямар хүний нүдэнд ил явах биш ямар хамаатай юм яадын. Би түүнд бүү санаа зовоо. Наадах чинь ховор тохиолдол гоё юм байна гэж хэлж байлаа.
Гэтэл миний охиныг надад өгөхгүй гурав хонов. Яасанг асуухад жаахан хүндрэлтэй төрсөн, тархины даралттай тул эрчимт эмчилгээнд байна гэв. Би хүүхдээ харахыг, гар хөл, хамаг юм нь бүтэн байгаа үгүйг шалгамаар байв. Учир нь тэр үед би сувилагч сургуульд орсон байсан бөгөөд  эхний жилээ арай л хөөгдөөгүй мултарсан юмдаг. Миний аав хөөцөлдөж явж тогтоосон байх шүү. Хичээл таслалтаараа араасаа хоёрт өөрийн ганц дугуй найзынхаа яг зуузайг холбон байв. Нөхөр намайг их хичээл таслуулсан буруутай бөгөөд би огт энэ сургуулийг сонирхдоггүй байлаа.
Нэг удаа дүн гарах үед би чухам хэдэн араг яс мас, булчин мулчинг нь ёстой өөрөө ч гайхахаар сайхан зурчихаад очин багшдаа магтуулан байж Алтан Гурав гарч арзайтлаа инээв. Дүн гаргах гэтэл чамаас асуух ч юм олдохгүй нь нэг ч хичээлд суугаагүй байна гэж багш надад хэлж байсан билээ. Тэгтэл нэг амьтан надтай барьцсан гээд боддоо муу ногоон нолько чинь. Тэр намайг бодвол хичээл бүрт нь суучихаад муу гарах гээд байсан болохоор ногоон нолько л байж таараа, харин би бол суугаагүй ч нэг байтугай том бүтээл зураад улаан нолько болсон гавьяатай байхад чинь.  
За эхний жилийг бол ёстой будаа болгосон доо. Хичээл дундаас л мөлхөөд гараад явдаг байлаа шүү дээ.  Хааяа ангидаа байхдаа бол бөөн инээд хөөр, өөрийн дугуйнуудтайгаа ёстой нэг үймүүлж өгнө. Гуурсаар шар будаа, цаас үлээн байлдана.  Нэг бол цаасаар хоккей хийн гоол оруулан тоглоно. Би ер хэнтэй нэг ширээнд суудагаа ч санахгүй байгаа юм. Нөгөө надаас нэгд ордог найз минь ирвэл бид хоёр сууна. За тэр ямар бараа нь харагдах биш дээ. Хааяахан өдрийн од шиг ирэхдээ бөөн онигоо ярьсаар л инээсээр орж ирнэ. Бид хоёр бол Хөдөөний хэдэн хүүхнүүдийгээ ёстой нэг матарлах шиг болдог байлаа. Хэд гурван банди байсаныгаа хүүхэн л хэмээн тооцдог байлаа.  Амаар бид хоёрыг ангиараа  нийлээд ч барахгүйдэг. Хичээлдээ уулздаггүй бид хоёр Улаанбаатар ресторанд хоол идсэн шиг, энд тэрүүгээр хэссэн шиг уулзаж болно. Муу аавдаа очин худлаа үнэн хэлж байгаад л мөнгийг нь аваад л пончиг аван, ресторанд орчихдог байсан даа.
Зуны ажил гээчид яваад Тэнгэр лүү харан хэвтээд  үүлнүүдийг хараад  Уваа тэр лаг том талх байна, тэр тоорт байна минийх  шүү гээд л, Хахаха арав наяын хиам явж байна хараачээ гээд л Миниййййййййййййййййх гээд л чарлан баясаж инээлдэн зөгнөж хөхрөлддөг байлаа. Хэдэн Буурлууд маань намайг хараад мөн ч томоогүй байна даа. Яана даа яана яана гэдэг байсан байхдаа бодвол. Ажил хэрэгч нар нь энэ мангар охин улаач болно гэж үү, арай ч дээ гээд л толгой сэгсэрдэг байсан байлгүй.
 Багшийнхаа хоолонд эм хийсээр байгаад гэдсийг нь өвдүүлээд Жорлон явах бүр нь зураас татаад баясаад инээж байдаг байв шүү. Үр дүнд нь багш маань цагаан мах нь эргээд эмнэлэгт хэд хоног хэвтэж бид мөн жарган, сум аймгийн төвөөр тэнүүчлэн нохой шувуу, залуучуудыг нь уруу татан түйвээж байсан алтан үе байв даа хөөрхий. Газар газрын хэдэн сахилгагүй тэнүүлч охин л цугласан аятай байдаг байв. Харин жилийн дараа гэдсээ чирсэн хэдэн гамшиг цуглацгаав.  Гэдэс гүзээ нь томорч гэдэгнэж годгонох аргагүй болсон хэдэн сайхан гар чуулган хийлээ. Ер нь хүүхэд гаргах дэмий. Энэ нэг сургууль шиг юмаа төгсөхгүй бол эцэг эхдээ алуулах нь, гэр оронгүй болох нь үеийнхэн маань их дээд сургуульд ороод урагшаа яван байтал ухарч буй бидний хэдэн нөхөд юу вэ? Чи  хэн билээ? Би хэн билээ? Яалуу Иилүү болцгоон гэээв гэнэт л хүмүүжичгээн ухаан суухаар боловоо хөөрхий. Энэ бүхний буруу нь бидний тархийг эргүүлсэн өгөр хар юмнууд байна. Бүгд тэднээс салцгаая, энэ гэдсээ үгүй хийцгээе гээд чуулав.
Ингээд бид нэг өдөр эмнэлгийн жижүүр хийнгээ тарианаас нь хулгайлаад биенийгээ тарьчихав. Дахиад нэг удаагийн хийх ёстойг нь би гээч нөхрийгөө хэмх загнаж байгаад л суухгүй мэдүү чамтай гэж томорч байгаад л аль энийг тариадах чи гэж загнаж байгаад л тариулчихсан юм даа. Гэтэл бүх юм эсрэгээр болж миний гэдэс гүзээ базлаад гарах гэж байсан юм маань намба суугаад налайгаад зүүүүүүв зүгээр болчихсон юмдаг. Өө шшшшааааал худлааа тариа байсан байна гээд л би мартчихсан юм. Харин төрөх үедээ л хийсэн хэргээ гэнэт санаж БИ ХЭН БЭ? ЮУ ХИЙЛЭЭ? ЯАНАА ? гээд л ёстой нэг гэнэт ухаарсан билээ. Иймээс би охиндоо маш их санаа зовж нүүр ам, гар хөлгүй эрхтэн дутуу хүүхэд гэсэн аймшигт үг миний толгойд эргэлдэв.
Би хүүхдүүдийн өрөө рүү ортол бөөн олон Маамуунууд. За байз надтай адилхан хэн байна, миний хүүхэд хаа байна гээд л би шалгаад яваад байв. Гэтэл нэг муу далий хамар амтай шаааааал царай муутай хачин юм нүдэнд туслаа. Хацар нь түлэгдээд улайсан байв. Тэр миний хүүхэд мөн гээд би аваад өрөөрүүгээ гялалзав. Авчраад өлгийг нь тайлаад хамаг юмыг нь шалгаж үзтэл бүгд бүрэн байхаар нь санаа амрав. Хуруу тус бүрийг нь тоолж, шалгаж үзлээ, дээш доош нь харуулан тэмтэрч барилаа бүрэн л бололтой Бурхан минь гэж??? Гээд баясавч яахаараа ийм царай муутай төрөв дөө азгүй амьтан ч болдоо хэмээн бас өрөвдөв.  Эргүүлээд боох гэтэл чаддаггүй ээ чаддаггүй, элдэв янзаар нь үзээд болохгүй болохоор нь хумиж байгаад ороож боочихоод аваачаад тавьчихав. Хэхэхэхэ нөгөө хүүхдийн сувилагч яасан болдоо, намайг хүүхдээ хулгайлсан гэж санаанд нь буугаагүй байхаа.
Ингээд л би нөхөртөө уйлж гарав. Харсан чинь бүх л юм нь зүгээр бүрэн бүтэн байтал над өгөхгүй байсан байна лээ гээд л ховлов. Нөхөр хүн амьтан гуйж эмч нартай нь уулзан байж маргааш нь надад өгүүлсөн бөгөөд охин маань бөөлжөөд байсан учраас хацрынх нь арьс нь түлэгдэж, хамар нь тэр бөөлжсөн тал руугаа хавдсан байжээ. Бараг сар гарны дараа ШАГЖ гэдэг буянтай буурал өвгөн ирж миний охины толгойг барьж байж эдгээсэн. Хөхүүлэхээр л уйлагнаад, ар дагзаараа дээш харж хэвтэж чадахгүй байсан нь толгойн ард нь хуруу хиртэй зай гарган яс нь яасан байна гэлээ нэг юм хэлээд бид үзтэл нээрээ тийм байсан билээ. Хэтэрхий хүчтэй барьсан байна даа эх баригч нь гээд Шагж гуай толгой сэгсэрэн байсан юм. Одоо бодоход л Шагж гуай нөгөө цагааны буурал гээч л байж дээ. Тэр цаг үед бариач энэ тэр чинь хориотой нууцаар хүн олдог үе байсан. Тэр хүн одоо заавал нартад Буурал болчихсон бариагаа хийж байгаа гэхэд би бат итгэдэг. Шагж гуайдаа баярлалаа. Эртээ өндөр тэнгэртээ морилсон энэ хүн Онгод болсон нь гарцаагүй.
Хамгийн дураараа хачин эхнэртэй, хамгийн царай муутай хавдартай охинтой ч нөхөр маань биднийг өдөр бүр эргэж ирэн өвлийн хүйтэнд гадаа зогсоод л байдаг байв.Тэр үед бид хоёр хоюулхнаа л  амьдралын хүнд хэцүүг туулсан юм даа.  Ааваасаа өнчирсөн надад хань болон тансаг бүхэнд умбаж өссөн би хог дээр үсрэхэд хажууд минь байж л байсанд баярладаг.
Би цонх дээрээ зогсон бид дохиогоор ярин инээнэ. Гэхдээ миний хамт байх нөгөө охиноо гэнэт анзаарахаараа би сэтгэл их зовдог байв. Тэр маань ч над шиг нөхөртэйгөө уулзахыг, харахыг , бидэн шиг жаргалтай байхыг хүсдэг байсан нь мэдээж. Иймээс тэр сайхан охины нүд гунигаар дүүрэн, охиноо гөлрөн өрөвдөж хэдэн цагаар ширтэн суудаг байлаа. Тэр өөртөө л бүх бурууг тохон охиныхоо эцгийг янз бүрээр цайруулахыг оролдон бодож олдог байсан юм.
За би ч анх ээж болоод ёстой нэг охиноо өсгөх гэж туршлагын туулай болгосон доо. Хүүг нь ариутгах гээд иод шингэлэлгүй тавин өлгийдөн түлж, баасны хутгатай нь өлгийдөж, орны араар унагаж, дээрээс нь номын том тавиур унагах гэх мэтээр л ёстой нэг үзүүлж өгдөг байв. Хүүхэд дуугарахаар мэл гайхан цочдог байв. Юу билээ гээд л хэхэхэ ээж болох гэж зүдэрсэн шүү. Яг одоо энэ бүхнийг бодохоор Хүүхэд төрүүлнэ, хүүхэд өсгөнө гэдэг их хэцүү ажил. Анхны ээж нар тэгэх тусмаа олон дүү асарч өсгөөгүй над шиг амьтад бол ёстой нэг туршлага туулайн ээж нар л болдог. Яасан ч их ухаан муутай, яасан ч их мэдээлэл муутай цаг үе байв даа. Одоо харин үгүй ядахдаа л хүүхэд асрах тухай ном байдаг болж. Нетээс ухаад ч мэддэг болж, Хөгжил гэж сайхан юмоо.
Миний Охин минь ингэж ихэд зовлон туулан байж ээждээ мэндэлсэн юм байна даа. Нээрээ л бид одооноос үгээ зөв хэлж сурсан нь дээр юм. Ээж хүн төрөх гэж маш их зовдог уйлдаг, зарим нь амиа алддаг. Гэтэл бид төрсөн өдөр хэмээн нэрийдээд л ээждээ баяр хүргэхийн оронд найз нартайгаа тэнээд алга болон араасаа утасдуулан архи дарс уув, амиа алдав хэмээн санааг нь бас зовоодог. Ээжийн минь төрсөн, миний мэндэлсэн өдрөө гэж зөв бодож явцгаагаарай!
Харин Ой гэдэг нь анх байгуулагдсан, үүссэн бүтсэн юмыг хэлдэг гэж одоо л мэдээд байгаа юм. Албан газрын ой мойг сонссон ч ухаж боддоггүй байжээ. Энэ бол нэгэн Түүхийн эхлэлийн өдөр гэдэг нь дамжиггүй.  Аянгын үлгэрүүд албан ёсоор эхэлж Тэнгэр Газрыг холбосон хэлмэрч улаач эхэлсэн түүхэн өдөр өнгөрөөд  Нэгэн жилийн ОЙ болсон ажээ.
Олон дэмжигчид маань, Тэнгэрээ шүтэгчид маань, энэ Ойд баяр хүргэснийг уламжлая. Та бүхэндээ гялайлаа. Хөх Монголыг минь Хөх Мөнх Тэнгэр ҮҮРД ИВЭЭГ.
 ЭНД ЭНЭ ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ШҮЛЭГ ЯВУУЛСАНГ НИЙТЭЛЛЭЭ.   Нэг сонин юм нь манай Чингисийн гэрийн хүмүүсээс олон хүн шүлэг бичдэг болоод байгаа. Цаанаасаа ундарч орж ирээд байна гээд бичдэг болжээ.  Хэдийгээр Удган надад зориулсан ч гэлээ Дээд Буурлууд Монгол Өвөг Дээдсүүд минь буугаагүй холбогдоогүй, надад түүхээ бич гэж үүрэг өгөөгүй бол би ийм олон найз нөхөдтэй болж, ийм их ажлыг амжуулахгүй байсан билээ. Бөө хүний нэг жилийн амьдрал эгэл хүний арван хоёр, гурван жилтэй тэнцүү хэмжээний ажил дээр, доод,  энэ хэмээх гурван тивдээ хийсэн байдаг гэдэг.
Шүлэг бичсэн залуус Эх орон, Газар шороо, Өвөг Дээдэс, Тусгаар Тогтнол, элгэн садныхаа тухай улам ихийг тэрлэн олон түмэндээ танигдсан онцгой алдартангууд болохыг ерөөе.
“Удганыхаа төрсөн өдөрт зориулж зохиохыг оролдлоо хэхэ
                                                    
1 жил өнгөрчээ энгийн хүний хуанлигаар, бодхоор богинохон ч юм шиг
Нэгэн удган боловсорчээ энэхэн бяцхан хугацаанд, бодхоор яасан их зүйл болоо вэ
Орой нь битүүрсэн хөх толботонгууддаа зөвхөн үнэнийг ойлгуулах гэж л
Олноос олон шөнө нойргүй хоноо юу даа бидний анд Удган минь

Зүсийг нь хараагүй хэдий ч танийгаа бид хүндэлдэг билээ
Зүгээр л энгийн нэгэн монгол бүсгүй гэж боддог л билээ, гэхдээ
Их Хааны минь аргагүй сонгосон улаач гэж бодохоор
Эгэлгүй нэгэн Тэнгэр заяат гэж бид биширдэг нь үнэн билээ

Энгийн бид шигээ олны дунд бужигнаж явах нь сайхан байжуу гэж та бодоо юу
Эргээд харахад харамсалтай ч юм шиг санагдах юм, бусадтай ижил биш болхоор гэв үү
Үгүй дээ, та минь тайвшир, тийм биш, таны үйл биширмээр юм
Үрс биднийгээ аврах гэж л буусан Хаан минь аугаа юм

Алаг дэлхий минь, алтан нар минь, алиман сар минь амьтай гэдгийг
Алаглах цэцэгс минь, ариухан рашаан минь, атгахан шороо минь эзэнтэй гэдгийг
Буруу сэтгэлтэнд орших зай, амьдрах хугацаа үгүй гэдгийг
Бууж мордох энэ дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах ёстой гэдгийг

Махан бие минь дамжаад өнгөрөх дэн буудал билээ, мөнх нь сүнс юм гэдгийг
Магад бид хичээгээд, ухаараад, зүтгэвэл бидний өвгөд өмнөөс минь баярлана гэдгийг
Маргааш гэж нэг өдрийг бор хоног төдий биш, үр хойчдоо үлдээх өв юм гэдгийг
Мандан бадрах л замтай юм эх нутаг Монгол минь гэдгийг

Тэнгэр эцгээсээ бид эрчим авч дэлхийг манлайлах ёстой юм гэдгийг
Тэгэхгүй бол бид энэ ертөнцөө алдах гашуун үнэн хөрш байгааг
Өчигдөр минь бидний ойлгож ухаарах багш минь гэдгийг
Өнөөдөр минь харин бид ухаараад бүтээх цаг минь гэдгийг

Тэнгэр ижий минь биднийг тольдож, зөв явбал ивээлээ хайрладаг гэдгийг
Тэгэхгүй бол харин Эрлэг эцэг биднийг эцсийн өдөр шүүнэ гэдгийг
Лусын Хаан биднээс дусалхан усаа ч зөв хэрэглэхгүй бол харамлана гэдгийг
Лус Савдаг нь харин эх дэлхийнхээ ургамал , чулууг манаж байдгыг

Энэ бүхнийг бидэнд ойлгуулах гэж л бууж ирсэн Эзэн Хаан таньдаа
Эзэн Хааныг минь буулгах бэлтгэлийн хийсэн бусад Дээдсүүд, Өвгөд та бүхэндээ
Эцэг, эхийн өгсөн нэрийг солиулж, махан биеэ зориулж, оюунаа чилээх Удган таньдаа
Энэхэн цаг хугацаанд амьдарч таарсан азтай үрс, балчирууд бид талархахгүй байхын аргагүй

Тэнгэрээс бууж ирсэн Дээдсүүдийн минь үйл тэндэхийн хурдаар бүтэг ээ
Тэмцэж эхлэж буй биднийг үйлсийг энд Монгол туургатан бүр ойлгог ээ

2011/12/01  KH.MENKBAT.


Хөх Монголын Хаан
Хөрст дэлхийн аврагч
Эзэн Чингис Хааны улаач
Их Аянга удган танаа

... Өндөр дээд буурлуудаа
Өнөө замбад залсаны
Өлзийт сайн өдрийн мэндийг
Өгүүлэн би хүргэюү.

Өвгөд буурлууд шиг мэргэнээр
Өгүүлж балчир нь үл чадах ч
Баярлаж хөөрсөн сэтгэлээ
Бага ч атугай тайлмаар санагдав

Удган таныг мэдсэн
Учрал ерөөлт өдрийг дурсая
Ухаан билигт өвгөдийнхөө
Учруулж золгуулсан хишигт баясая

Алдар суут Хаан таны улаачтай
Анх яаж учирсанаа дурсая
Өндөр дээд өвгөдийн минь заяа
Үр намайг түшсэнд баярлаж өгүүлсү

Эзэн таны алтан улаач
Их Аянгат удганыг
Блог гээчээс мэдэж
Бодол оюунаа эзэмдүүлж билээ

Хаан таны айлтгалыг сонордоод
Хачин ихээр баярлан
Эзэн Хаанаас өөр
Ингэж өгүүлэх хэн ч үгүйд
Эргэлзэл үгүйгээр бат итгэсэн

Удганы бичсэнийг бүгдийг
Ухаж ойлгохыг хичээн
Өдөр шөнийг ялгалгүй
Үтэр түргэн уншиж барсан

Зүрх булгилж
Сүнс хөөрөн
Сэтгэл инээж
Бодол баясан

Хаан таны зарлиг юуг
Удган таны түүх юуг
УХААРЧ ТАНЬСАН

Үнэн түүх гэдэгт итгэж бишрэн
Үтэр түргэн уулзахыг санахуйд
Хаан таны заларсныг
Хамаг олонд зарлан тунхаглахыг
Тэсгэлгүй ихээр хүсч
Тэвчээр минь хүрэхгүй догдолж билээ

Удган таныг бишрэн
Уулзах зорилго тавьж
Учиг юуг эрвээс олдсон нь
Урьд насны минь буян буюу
Хаан таны хишиг буюу
Хайрт өвгөдийн минь заяа буюу

Амьдралд тохиох алтан боломж
Алдад минь заяасныг
Зөн совин минь мэдэж
Зүрх сэтгэлээ дагахыг хэлж байв

Их удгантай харилцан
Энэ дөрвөлжингөөс бичиж суухад
Эзэн та удганы дэргэд
Эгнэгт хамт байдгийг сонсоод
Өчүүхэн намайг сонссонд
Өр зүрх минь баяраар дүүрч
Хаан таны суу алдар, сүр хүчинд
Хамаг бие минь сандран догдолж байв

Уулзаж биеэр бараалхахыг хүссэн ч
Учирлан айлтгаж хараахан зүрхлэхгүйд
Удган миний хүслийг сонордоод
Уулзах боломжийг олгосонд талархаж баршгүй

Дөрвөлжингөөр биш өөрөөр
Дөрвөн сард биш өдөрт
Аянгын газар хэмээгдэх нь
Хэдэн зууны дараа байх
Устгал сүйрэл ил агуулсан
Учир үгүй тэр газар
Хаад хаадын Хаан
Хөх Монголын шүтээн
Эзэн Богд Чингис таньд
Эгэл би бараалхсан азтай

Эзэн таны өргөөнд орж
Энэ биеэрээ бараалхаад
Эхэлж асуусан минь
Эзэн Чингис хаан та мөн үү байлаа

Богд эзэн таны сургаалийг сонсож
Бор зүрх минь булиглан цохилж
Энгүй их дээдэс таньтай
Энэ замбад уулзчихаад
Хэсэг зуур сандран
Хэлэх үгээ мартаж
Хичнээн их мунгинасанд
Хичээж ойлгон тайвшруулсан

Хамаг Монголоо санаж
Хаан та заларсан
Үнэт сургаалиа айлдан
Өвгөд дээдсийг мэдүүлсэн

Хөх Монголоо мандуулан
Хөрст дэлхийг аврахаар
Эзэн Богд Чингис Хаан
Энэ замбативд заларсан.

Газар шороогоо малтан
Гай даллан дуудагчид
Ургамал модыг огтлон
Ус мөрнийг ширгээгчид
Уул уурхайг шүтэн
Ухаанаа мөнгөөр арилжагсад

Эх орноо худалдан баяжигсад
Эзэн таныг эргэн ирэхгүй мэт
Эх орноо хамгаалахгүй мэт
Эрээ цээргүй аашлагчид

Хийсэн үйлийнхээ үрийг
Хэд нугалж төлөх цаг иржээ.

Дээдсийн урсгасан цусыг
Дэмий өртөггүй болгогчид
Атга шороо, сөөм газрын төлөө
Амиа өгсөн дээдсийг умартаж
Амьдрах газар хөрс шороогоо
Алтаар арилжин зарагсад

Харийнхныг шүтэн нутагтаа орогнуулж
Харин өөрсдөө зарц боол мэт гөлөлзөж
Унасан газраа устгуулж
Угаасан усаа ширгээж
Төрсөн нутгаа түйвээлгэж
Төрөл бүлээ хөнөөгчид

Эх дэлхий, байгаль эх
Эзэн дээдэс, эцэг өвгөдийн өмнө
Эргээд засагдахгүй, буцааж болохгүй
Их гэмийг үйлдэгчид

Үйлдсэнийхээ үрийг хэд нугалан
Үтэр түргэн төлөх цаг иржээ

Хаан та харьж ирлээ
Хамаг буурлууд бууж ирлээ
Хөх Монгол мандан бадрах цаг
Хөрстөд тун удахгүй ирэхнээ.

Энэ замбад заларсанаас хойш
Эзэн та ихийг үйлджээ.
Гэгээрэлд хөтөлсөн таны сургаалийг дагах
Гэр бүл, айл өрх улам нэмэгдэв

Хөх Монголыг та минь
Хөнөөлт аюулаас олон удаа зайлуулав
Эцэг Аттил, Аянга удганыг манаж байх үес
Эзэн та Монголоо хамгаалж
Их үйл хийгээд ирсэнийг
Энэ олон ард мэдэх цаг ирнэ

Тэнгэрийн гэрлийг ойлгон
Таны зарлигийг гүйцэтгэх
Үрс балчирууд олон болж
Үгээр бамбай, үзгээр зэвсэг хийн

Оюунаа хурцалж түүхээ судлан
Олон ардыг гэгээрүүлэхээр
Дор бүрнээ хичээж
Дотроо бэлдэн хүлээж байгаа

Удган бас ихийг үйлдэв:

Чингисийн Монгол гэрийг үүсгэв
Чин сэтгэлтэй олон хүн цуглав
Гэгээрлийн сургаалийг харамгүй айлдав
Гэгээнтэн гэгдэгчдээс хавьгүй илүүг хийв

Анхны судраа туурвин гэгээрлийн үрийг
Амжилттай тарьж олон тархинд ургуулав
Гэрийнхэн өөрсдөө судраа барин
Гэрээ юүгээ бүтээхээр
Өдөр цаг товлон
Өөрсөд дор бүрээ тайлахыг мэрийнэ.

Тэнгэр Монгол Газрын шидийг үзүүлж
Тэртээх холоос засал хийв
Олон хүний махан биед мэдрүүлж
Ор тас эргэлзээг байхгүй болгов
Заяа тавиланг нь засаж
Зам мөрийг нь тэгшлэв.

Эзэн Хаан заларсанд
Эргэлзэн тээнэгэлзэгч
Баримт нотолгоо нэхэж
Баахан юм шаардагч
Хэд гурван хүнд
Хэр барагтай хийдэггүй
Энэ заслыг хийж
Эл биед нь мэдрүүлж үзүүлэв.

Чин сэтгэлт гэрийнхэн хамтран
Чиг мөрөө нэг болгон нэгтгэж
Монгол Тэнгэр Үнэнг буй болгон
Үйл, албаа гүйцэлдүүлэн
Үтэр түргэн өргөжиж байна.

Хөх Толбыг сэргэв
Хөрстөд гайхамшиг биелэхийг үзэв
Үлгэр амилахыг бид
Өөрийн нүдээр харав

Гэрэл биедээ хурааж
Дайчин болох суурийг тавив
Гэгээрэл өөд зорьж
Оюун билгээ хурцлав

Арга билгийг хослуулан
Түүх юүгээ судалж
Алтан судраа уншин
Гэрээ юуг бүтээхийг зорино

Тэнгэрийн үйлийн бүтэх нь
Тэр чигтээ өөр аж
Учир явдлын тойм гэвэл
Урьд дурдсан эд байна.

Харин одоо миний бие
Хаан таньд өчил өчьюү
Удган таньд амлалт өгьюү

Хаан Чингис таныхаа алдрыг
Хар нүдний цөцгий мэт хамгаалж
Их Аянга удганы сууг
Эгнэгт сахин бэхжүүлж
Эргэлзэл үгүй цаашдаа
Энэ сэтгэл, оюунаа зориулмуй

Тэнгэрийн их үйлсэд
Тэнхээ хүчээ бүрэн өргөж
Тэнгэр эцгийн таалал
Эзэн Хааны зарлигийг санан

Хөх Монгол Хөрст дэлхийн төлөө
Үнэн ухаан хайр гурвыг
Үүрд мэдүүлж ухааруулахын төлөө
Сүнсээ гэгээрүүлэх мөнхийн аянд
Сүнстэй бүхнийг уриалан дуудъя

Өөрөөсөө эхэлж үнэнийг тания
Өрөөлийг дараа нь гэрэлтүүлье
Хайрыг өөрөө мэдрэе
Хамаг олонд дараа нь түгээе
Ухааныг оройдоо залъя
Улс гэрээ төвхнүүлэх арга юуг сэдье

Их Хааны Зарлигийг дагаж
Их Аянгат удганы заавар дор
Өөрийгөө аврах ухаараах боломжийг
Өргөн олонд таниулахыг ёсчлоё

Агуу энэ үйлсэд
Алд биеэ зориулан
Эргэлзэл үгүй зүтгэхээ
Энэ нас, сүнсээрээ андгайлж байна

Өндөр их дээдсийнхээ нэр сүрийг
Өөрөө би өндөрт өргөж
Эзэн Хааны айлдсан сургаалийг
Эгнэгт дагахаа тангаргалж байна.

Богд эзний айлдсан
Бошго захиас юуг санан
Уужуу тайван ухаантай байж
Бодож байж хэлж
Тэвчиж байж тэрсэлж
Харж байж хариулж
Омголон занг оюунаар ундаалж
Олны түрүүнд манлайлах

Зарлиг юуг дагаж
Завсаралтгүй дагая
Хэлбэрэлтгүй мөрдөе.

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

 2011. 12. 01       MUNKGEREL. B
Top of Form
Энэ хүүхдүүд шүлэг бичжээ. Би бас оролдож үзэв.
Хааныгаа дуурайн шүлэг бичихээр би оролдлоо. Яах аргагүй л миний толгойд оруулаад миний гараар бичсэн байтал яагаад би шүлэг бичиж чадахгүй байгаагаа бодон туршив
Харийн шумуул
Халуун цусыг минь соров.
Түүнд өгснөөс
Эх орондоо өгсөн нь дээр
Шумуулын ходоодонд л  багтахаар
Цус л өгөх нь гэж намайг шоолох нуу?
Тиймхэн  цусаа ч  өгөхгүй
Хүн ч байгаад нь уур хүрч байна.
 Ёоооох ёох ёох толгой өвддөг гэжийш дээ. Өөрийнхөө бичсэн шүлгийг хартал шүлэг биш хэрүүл ч юм шиг, өгүүлбэр юм шиг байна. Нөгөөх урдах эхний ижилхэн үсгүүд нь яаж таардаг юм болоо. Энэ нэг муухай хар шумуулнаас болж аймаар алдартай шүлэг хариугүй зохиочих шахав. Энэ удаагийн шумуулыг би Чад хийлгэх гэж нилээн хүлээж бас хөөсөн ч ер алагдахгүй байв. Гарын алгаа хорстол алгадсан ч бултаад байх юм. Аргаа бараад Буурлуудаасаа гуйв. Тэд дэгдээд л шумуултай хөөцөлдөөд үзэгдээ. Дайны бэлтгэл хэхэхэ. Шумуул алж чадахгүй байж Шулам ална гээд яахав та нар гээд л жаахан үгээр маажлаа ш дээ хөхөхөхө.
Шоргоолж нь ч хазаад
Шумуул нь ч хазаад Ад үзэв намайг
Өөрсдийнхөн чинь алдаг
Үнэртдэг хорыг цацчихна шүү Тэгээд байвал.  Хахаха хоёр дохь мөрийг бас арай түргэн зохиолоо. Тархи толгой түрүүчийхийг бодвол өвдсөнгүй. Эсүүл би биш Онгод зохиочов уу? Яасан хачин юм болоод байнаа.
Хоолоо идэх нь
Амьтны Зан
Хороож алах нь
Хүний Зан  ....... Хүүеэ энэ чинь одоо яажийгаан. Улайм цайм улаачыгаа идсэн шумуулыг өмөөрөөд байгааг бодуул Би биш Буурал бичээд байх шиг байна.
Яажийгаан???
 Цусаа өгсөөр Улаач чинь үхчүүл
Та нар хэн дээрээ буух гээв
Миний цус бол
Та нарын цус мэд үү гээд шүлэг олон хэрүүл хийлээ би.
...Хэрүүл болохоор
Хэлхээд байдаг
Хэрэг болохоор
Хэлхэж чаддаггүй
Хонгор улаачаа яалтай билээ
Хачин занг нь гайхалтай билээ..... гэнэээ Хааааахахаха энэ чинь одоо яажийгаан
Би ганцаараа сэтгэдэг
Та нар олуулаа сэтгэдэг
Олны олноор
Орь ганц намайг хэмлэхээ боль хэмээн би сайхан үгээр илд хийчихлээ хэхэхэхэ. Хүүе би хоёр хоёроор нь эхний толгойнуудыг нь холбосон байна ш дээ. Амжилт хэхэхэ. Өөөөөө бүр эхний хоёр нь хоорондоо холбогдоогүйг нь харсангүй доод хоёроо хараад эрт баярлачихаж.
Зааза миний шүлэг зохионо гэдэг Лөөлөө юм байна доо. Өмнөх үсэг бодсоор тархи өвдөх юм байнадаг.




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.