Tuesday, December 6, 2011

МИНИЙ ХҮЧ ЧАДАЛ ХЯЗГААР БАЙНА УУ??? гэгч сагсуун тухай дахин

 Энэ хүн намайг нээрээ анх блог нээсний дараа хэд хэдэн удаа надад хандан "миний хүч чадалд хязгаар байна уу?" гэж асууж байсан юм байна. Бусад хүн бичих гээд оролдоод чаддаггүй ээ гэх Блогт Комментэд нэвтэрч бичиж чадсан бөгөөд би түүнийг явуулан, шидтэй юм байна гээд л бичиж байсан түүх бий. Түүний хариултад Онгодтой юм бол түүнээсээ өөрөө асуухгүй юу гэж байсан бөгөөд Тэр надад: "Иймхэн юм мэдэхгүй байж битгий Тэнгэрийн нэр барь, Чамайг Тэнгэр ниргэнэ" гэж байсан юм даа. 
Яагаад ганц энэ хүн л коммент үлдээн тэр нь тухайн хадгалагдсанг би одоо л сайн ойлголоо. Би бичсэнээс нь л ямар тэнэг онгироо амьтан бэ л гэж бодож байсан. Гэтэл манай дүү охин миний блогт зураг тавихдаа дургүйцээд Коммэнтийг нь устгасан билээ. Би яах гэж устгаж байгаа юм бэ? Тэр чинь эд мөрийн баримт дахиж дураараа над хэлэхгүй битгий миний юмыг өөрчил хэмээсэн нь учиртай. 

Бид хүн болгонд таалагдаж, хүн болгоноор магтуулах алба үгүй. Иймээс эсрэг санал хэлсэн бүх зүйлс, сонин, хүний яриа, доромжлол Үг нь ЭД МӨРИЙН БАРИМТ болон хадгалагдаж байх ёстой юм. Яагаад гэвэл миний амьдралын ном бол уран зохиолын ном биш Түүхийн ном. Намайг муулсан, доромжилсон нь миний л амьдралд тохиолдож байгаа түүх. Тэгэхээр би түүхэндээ оруулахгүй яахын. Тэр байтугай хадам эцэг намайг чиний Бөө болно гэж юу байсын, бүх юмыг чи зохиож байгаан. Миний хүүгийн толгойг залгиж байгаа гэж хуцаж байсан юм шүү. Ердөө л энэ бөө болж мөнгө л манай хүүгээс авах нь гэж шатаж үхэх гэсэн санаа. Өөрийнхийгээ л өмөөрхөөс өрөөлийнхнийг бүгдийг ад үздэг новшийн сэтгэлгээ нь.

Нэг ч гэсэн хүүхдийг нь хар архичин болгочихгүй тэмцэж явдагт баярлалаа гэж өдий зэрэгтэй байгаа нь их юм гэж бодвол барав гэж. Өөрсдийнхөө онго шүтээнийг залан амаа олохгүй магтсан байж миний онго шүтээнийг доромжилсон түүнийг үзэн яддаг болсон. Би тэгж яривал тэмцэж гүйж байж тэдний шүтээнийг нь залсан гавьяатай хүн. Хэзээ ч бид хүний дор орж хүнээс царайчилж амьдарч байгаагүй. Өөрийн онгон шүтээнээ өөрсдөө босгоод л ирсэндэг. Эмэгтэй хүн л гэхээр боол нь байх ёстой гэх гаж сэтгэлгээтэй энэ өвгөнд би ганц Хуц л гэж хэлнэдэг. Авах, идэхээ л бодож бидэнд хандахаас хайрлаж ивийлж нэг тусласан удаа байхгүй л юмдаг. Нялх балчир үрстэй, хоолгүй шахам байхад манайхаар шагайдаг ч  мэддэгч үгүй л байсан. Бид хорин жил илүү амьдрахдаа хүүхдүүдээ архидахыг нь л өмөөрч бусад бүх эхнэрүүд гэх хүний хүн болгонд л бурууг өгч байсныг нь мэдэхээс нэг би охинтой бол яах байсан бол, миний охин ингэж амьдарвал би яах байсан гэж ганц ч удаа бодож үзээгүй хүн.

Хүү нь архичин болсон ч, авгайгаа сольсон ч, арчаагүй явсан ч бүгд авгайн буруу. Айлын эр хүн гэрээ тэжээх ёстойг ёстой мэдэх ч үгүй. Авгай л үрдэг гэх ойлголттой. Нэг хүүхэд нь илүү амьдраад гэр орон нь сайхан болонгуут л мөнгийг нь авгай нь л үрлээ, бидэнд өгсөнгүй гээд унана. Бүх хүүхэд  нь архи уугаад авгай солиод, ажилгүй дампуурч байвал ам нь таг, сэтгэл нь амар. Яаж хүний хүнийг доош хийж, муулж авах уу тэгэж байж л сэтгэл нь амарна. Аянгатыг мууллуулий гэвэл хадам аав дээр нь очиход л болоо гэж хэлчихье. Би дургүй юмандаа дургүй, шударга л хэлдэг. Надтай өдөр бүр амьдрах нөхөр л сайн мууг нь мэднэ биз. Манайхаар өө хайж л хааяахан ирэх тэр юу мэдхэв. Амьдралд минь нэг нэмэр болчихоод аашилж загнадаг бол аштай юу? Ам ангайх бүр л авах, мөнгө ярих сургаалтай хүнд би дургүй. Хүн мөнгөөр амьдардаггүй, сэтгэлээрээ амьдардаг. Мөнгөөр айлыг хэмждэггүй, гэрээ хэрхэн авч яваагаар нь л хэмждэг байх даа. Би тэгэж худлаа ярьж долигнож даанч сураагүй, байгаа байдлаараа л хэлдэг. Энэ чинь миний амьдралын түүх бичигдэн буй тул би худлаа юм бичиж юугаа хийдийн.

Та нар бод. ХААН маань оршин байхдаа ямар их дайсантай байж яаж ялж дийлж Дэлхийн Хаан боллоо. Ногоон гэрлээр ХААН болоогүй. Гэтэл одоо ирчихээд бас ногоон гэрлээр гарсан мэт бичиж үлдээх хэрэг үгүй. Хааны зуунд зэвсгээр илдээр сөхрүүлж байсан. Одоо бол бид ухаанаар, үзгээр, баримтаараа тэмцэж байгаа. Яг ийм л учраас Хаан намайг ТҮҮХЭЭ бич гэсэн юм байна. Надад тохиох бүхэн энэ Түүхэнд бичигдэн үлдэнэ.  Энэ бол Түүхийн баримт бичиг. Ганц Аянгын биш Хааны дээд ургуудын газарт буугаад хийсэн үйлсийн түүх, Аянга гэгч удмын охин нь яаж ҮНЭНийг олох гэж будилж, тэмтчиж, эрж хайж байсны ТҮҮХ болно.  

АЯНГА ч бас ногоон гэрлээр ТЭНГЭРИЙН ХҮЧИЙГ аваад ажлаа хийгээгүй. Цаана нь ямар их Хар хүч, Хар хүн, Хар санаа, Атаа Жөтөө байсныг баримтжуулан тавих ёстой юм. Иймээс Аянгат намайг муулж бичих бүх материалыг би энд Хуулж тавина баримтжуулах үүрэгтэй. Ийм юм гарах тусам надад л олз өгч байгаагаа ухаарвал таарна. Тэдний хэн байсан, юу гэж бодсон, юу хийсэн нь миний болон ХААНы, Тэнгэрийн эсрэг тэмцэл, нөгөө дайсны талынханы довтолгоо болон бичигдэн үлдэх ёстой. Миний зүгээс бол тэдний муулсан үгийг бүүр нэмж гуйвуулахгүй яг хэлсэн, ярьсан байгаагаар нь баримтжуулан тавих үүрэгтэй.
Тэд намайг муулчаад өөр нэр тавин нуугдлаа ч нэмэр даанч байхгүй. Надаас нуугдаж болох ч Тэнгэрийн Гэрлээс хаашаа дутаанам. Харин золоор энэ хүний бичсэн харьцанг би бас хуулан бас миний Аянгат майлд байгаа нь завшаантай.  Өөрийгөө чухам Мөнх Наран Ээжийн Сургаалийг үндэслэгч гэхээр нь би гайхаад байсан юм. Мөнх Наран Ээж байж л байсан шүү дээ гээд. Гэтэл бүр солиотой, юмтай баагий юм байна энэ чинь. Өөрийг нь Мөнх наслахыг ёстой харъя. Үзье. Ядахдаа 150 хүрчих тэгвэл.  Наран ээжийн аашыг хөдөлгөж байж түлэгдэж үхэх нь дутаж дээ.
Тэнд нь суух хүмүүс ч гэсэн дээ. Жаахан бодоод үзвэл яасын. Дэлхийг бүхэлд нь эзлэнэ гэнэ шүү. Мөнх наслана гэнэ шүү. Жаахан тархи толгойгоо хөдөлгөөд гимнастик хийчээд эргээд унш.
Энд явах хүмүүс бүгд АЛТАН СУДРЫГ УНШ.  ямар ч юм хирээсээ хэтрэхээр хэрэггүй болдог юм. Иймээс Эзэн Хаан өөрийгөө шүтүүлээгүй юм. Христ, Будда, Мухамед, Хаан бүгд ХҮН байсан юм шүү. ХҮН учраас нас нөгчсөн юм. Бүх хүний Сүнс нь МӨНХ байдгийн. Үйлийн үрээсээ болж шаналж зовж, жаргаж явдын. Өгөр махан биеийг МӨНХ байлгаад яах гээд байгаа юм бэ? Үр хүүхдүүддээ лай бололгүй зай тавьж өгөхгүй яах гээвээ. Ухаангүй махан өгөр биеэр дэлхийг гутаах хэнд ч хэрэггүй. Хүн богинохон насласан ч үлдэх нэртэй дуурсах дуутай, үрс нь бахархал дууриалтай байвал болоо юм биш үү. Бас хараал мараал ярьчихжээ. Хараал мэддэг бол БӨӨГ мэдмээр дээ. Бөөг мэддэг бол Тэнгэрийг мэдмээр дээ. Тэнгэрийг мэддэг бол ингэж эргүүтэхгүй дээ. Түүний шид хүч чадалд хязгаар байтугай юу ч алга гэж хэлчихье.
Энд манай нэг маань Мөнх Наран Ээжийн Сургаалийг үндэслэгч гэгчийн лекцэд суугаад иржээ. Түүний нийтлэлийг хуулж тавив.
Саяхны нэгэн өдөр миний бие Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх Ганболд гэдэг хүний залбиралд суулаа. Энэ хүн бол 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг аж. Сардаа нэг удаа их залбирлыг нийт 3000 хүнд хамруулан хийдэг ажээ.

Ганболд гэгч энэ хүн "Хэрэв Чингис Хаан буусан нь үнэн л юм бол нэг л юм асууя. Их Хойд Бөө гэгээн М.Ганболд гэдэг хүний шид чадалд хязгаар байна уу" хэмээн Аянга удганы блог дээр сэтгэгдэл бичиж байсан хүн юм.

М.Ганболд гуайн Хаан буусан үнэн худал эсэхэд эргэлзсэн энэ сэтгэгдлийг нь хараад энэ хүний талаар судлахад Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх бөгөөд дээр өгүүлсэн залбирлыг зохион байгуулдаг ажээ.

Түүний гол сургаал нь Чингис Хааны үед Монголчууд Мөнх Хөх Тэнгэрээ шүтэж Дэлхий талыг эзэлж байсан Харин одоо Мөнхнаран ээжээ шүтэж дэлхийг бүхэлд нь эзлэх тухай. Чингис Хааны шүтээн бол Мөнх Хөх Тэнгэр, харин мөнх хөх тэнгэрийн шүтээн нь мөнх наран ээж гэх ажээ.

Чингис хааны үед Монголчууд мөнх хөх тэнгэрээр дамжуулж мөнх наран ээжтэй харьцдаг байсан. Өөрөөр хэлбэл мөнх наран ээжтэйгээ шууд биш дам харьцдаг байсан болохоор Чингис хаан маань дэлхийг бүхэлд нь биш талыг нь эзэлсэн. Тийм учраас мөнх хөх тэнгэр биш мөнх наран ээжээ шүтэх цаг ирсэн. 

Түүний үзэж байгаагаар хэрэв үнэхээр л бурхан гэж байдаг бол тухайн бурхан 2 зүйлийг хийдэг байх ёстой.

1. Бүхнийг чаддаг
2. Бүхнийг хайрладаг

гэтэл тэнгэр, бурхны элч гэгдээд байгаа хүмүүс Будда, Мохамед, Христ, бас Чингис хаан яагаад үхсэн юм бэ? Тэд үхсэн шалтгаан нь тэдний шүтэж байсан бурхан тэдэнд хүссэн зүйлийг нь өгч чадаагүй, үнэхээр тэд тийм чадалтай байсан бол тэр элч нар мөнх амьдарч мөнхийн насыг олох ёстой байсан гэж үзжээ.

Энэ хүн цааш өгүүлэхдээ: Бурхан гэдэг бол БҮҮР ХААН гэсэн үг, бүүр хамгийн дээд талд гэсэн үг, энэ үг цаг хугацааны эрхэнд хувирч өөрчлөгдсөөр бурхан болсон гэх ажээ. 

Энэ хүний номлоод байгаа сургаал нь: ӨӨРИЙН САНААНААС ЗОХИОСОН ЗҮЙЛ гэж би бодож байна.

Энэ сургаалд зарчмын маш том алдаа явж байгаа юм.  

1. Мөнх Тэнгэр гэдэг ойлголтоо огт ойлгоогүй эсвэл буруу ойлгосон. Мөнх тэнгэр гэж юу болох? Хэн болох? Ямар чадалтай болох тухай энэ хүн огт төсөөлөл ч байхгүй нь харагдана. Хэрэв жаахан ч гэсэн төсөөлөлтэй байсан бол Мөнх тэнгэрийн талаар ингэж бичихгүй байх байсан. Мөнх Тэнгэр бол Тэнгэр эцэг юм. Бөө мөргөлийн төдийгүй бусад томоохон шашин шүтлэгийн хамгийн эрхэм дээд шүтээн нь Буддын шашинд "Бурхан" Христийн шашинд "Ертөнцийн Эзэн" Исламын шашинд "Аллах Бурхан" гэж олон янзаар нэрлэгдэгддэг бөгөөд угтаа бол эд бүгд нь Мөнх Тэнгэр гэх нэг л шүтээн бөгөөд харин шашин бүр өөрсдийнхөөрөө нэрлэх аж. 

Мөнх Тэнгэр эцэг бол Дээд хүч, дээд оюун ухаан, бүгдийг үүсгэгч бөгөөд энэ дунд нар бас багтана. Өөрөөр хэлбэл Ертөнцийн эзэн бол Мөнх Тэнгэр Эцэг. Мөн Наран эцэг, Наран ээж байдагаас Мөнх нар гэж сонсоогүй бөгөөд Мөнх гэдэг үгийг Ганболд гуай өөрөө л зохиож нэмсэн бололтой. Ганболд гуайгаас өмнө нар байж л байсан, манддагаараа мандаж, жаргадгаараа жаргаж л байсан байлгүй дээ бодвол. Гэтэл Ганболд гуай л хөрстөд мэндэлж Нарыг харж байгаад өөрийнхөө сургаал номлолыг боловсруулжээ. Ийм замаар буюу хүний логик гаргалгаа баталгаа, оюун ухаанаар бүтсэн номлол сургаал, сүсэг бишрэлийн хэлбэрийг шашин гэдэг. Харин Тэнгэр эцэг, Нар болон сар, эх дэлхий байгаль эх бол хэн нэгэн бүтээж бий болгоогүй өөрөөсөө л цаанаасаа үүдэн бий болсон зүйл юм.
Үүнийг хүн гэдэг амьтан нэмж хачирлан Мөнх нар, сайхан нар, улаан нар, шар нар гэж нэрлээд янз бүрийн юм зохиогоод шүтэж биширдэг. Тиймээс Ганболд гуай бол үүний л нэгэн адил зүйл хийгээд явж байна. Гэтэл хүний оюун санаагаар бүтсэн энэ сургааль гуйвж дайвахдаа амархан байдаг. Яаж л бол яаж, хааш нь л бол хааш нь гуйвуулж болдогийг энэ шашингууд сайхан харуулж байна. Анх үүсгэж байсан хүмүүсийнхээ үзэл сургаалийг гуйван өөрчилсөөр танигдахгүй болтлоо хувирсан Христ, Ислам, Будда-ийн шашнууд үүнийг батлана. Харин бөө мөргөл, Тэнгэр үзлийг хэн ч юу ч гэж номлоод өөрчлөгдөхгүй, яг л байдгаараа байна. Учир нь бөө мөргөлд хүний санаагаар бүтсэн номлол сургаал байхгүй бөгөөд харин далд хүчин, далд ертөнц, тэнгэрээс авсан мэдээллийг л газрын бидэнд хүргэдэг. Өөрөөр хэлбэл Тэнгэр үзэл биднээс гадна далд ертөнцөөс хамааралтай байдаг тул хүссэн хүн нь өөрчлөөд байхгүй.
Үүгээрээ Тэнгэр үзэл, Бөө мөргөл нь ямар ч шашин гэгдэг үзэл номлолуудаас тэс өөр бөгөөд ҮНЭН байдаг. Шашин худал байж болдог, байдаг, мунхрулга ч байдаг, Харин Тэнгэр үзэлд бол ХУДАЛ байхгүй билээ. Мөнх Тэнгэрийн шүтэх үзэл, Тэнгэр үзлийг зарим нөхдүүд ийнхүү шашинчилж шашин болгохоор зүтгэж байгаа нь буруу бөгөөд газар авахгүй.

2. Энэ хүн Мөнх наран ээжийн сургаалаа номлохдоо гаргаж тавьсан үндэслэл, логик нь өөрөө алдаатай. Мөнх Тэнгэр үнэхээр бүгдийг чаддаг байсан бол Чингис хаан дэлхийн талыг нь биш бүгдийг нь эзэлж бас одоо болтол амьд байх ёстой буюу мөнхийн настай байх ёстой гэж үзжээ. Харин Чингис хаан Мөнх Тэнгэрийн үнэнч хүү байсан атал махан биеэ мөнх болгож чадаагүй гээд одоо бүгдээрээ мөнх амьдруулж чадахаар нь Мөнх наран ээжээ шүтэцгээе гэх аж. Энэ бол шал утгагүй гаргалгаа. Хүн хэрэв үхдэгүй байсан бол Чингис Хаан хэрвээ үхээгүй байсан бол яах байсан бэ? Энэ дэлхий хүнээр дүүрсээр эцэстээ даац багтаамжаа дийлэхгүй галав юүлэх байсан биз. Мөн хүний махан бие үхэвч сүнсэн бие мөнх оршдог.
Бидэнд л харагддагүй болохоос биш далд ертөнц гэх маш эмх цэгцтэй, хатуу чанга хуультай, зохион байгуулалттай, зэрэг зиндаатай бидний үл мэдэх төсөөлж чадахгүй тийм том ертөнц байдаг гэдгийг огт мэддэггүй хүний үг гэлтэй. Чингис хаан бол МӨНХ настай. Махан бие нь биш онгод дүрээрээ мөнх настай. Махан бие үгүй ч алдар суу нь мөнх байна. Чингис хаан онгод болоод Дээд Тэнгэртээ заларсан, тэгээд хий дүрээрээ буцаад Монголдоо ирчихсэн байна. 

Мөн Чингис Хаан дэлхийг бүхэлд нь эзэлж чадаагүй нь Мөнх Тэнгэрээр дамжуулж Мөнх наран ээжтэй харьцсанаас болсон, Уг нь бол шууд л Мөнх наран ээжтэйгаа харилцсан бол дэлхийг бүгдийг нь эзлэх байжээ хэмээн утгагүй юм ярина. Дэлхийг засах түвшитгэх гэдэг дан ганц шүтлэг бишрэлээс болдог хэрэг биш. Нэг нь нар нөгөө нь тэнгэр шүтсэнээрээ бүтэн эзлэх хагас эзлэх гэдэг нь огт утгагүй хэрэг, энэ замбативд энэ дэлхийд хүн л амьдардаг, хүн л юм хийдэг. Эзэн Хаан бол хийдгээ хийгээд Тэнгэртээ буцсан хүн. Дэлхийг бүгдийг нь эзэлсэнгүй гэж буруутгах нь утгагүй.

Энэ хүний номлож буй сургаал нь шүтлэг бишрэлийн бас нэгэн хэлбэр үүсгэх оролдлого, магадгүй нэг шашин ч байж болох юм. Энэ хүн өөрөө бас бөө хүн гэж байгаа. Бөө байтлаа ийм зүйлийг ярина гэдэг бол утгагүй. Үнэхээр дээд түвшний онгод тэнгэрүүдтэй хүн юм бол Эзэн Хаан буусныг мэдэх л ёстой. Гэтэл Хаан буусан нь үнэн үү худал уу, миний шид чадалд хязгаар байна уу хараатах үзээтэх гэж байгаа бол үнэхээр энэ хүн хэн бэ гэдгийг нь хэлээд байгаа мэт.

Ганболд гуай 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг.

Хэдийгээр энэ хүний сургаал, номлол нь шал утгагүй ч залбиралд суусан хүмүүсийн өвчин зовлон байхгүй болж, сохор хүн хараа орсон гэлцдэг нь бас бодууштай. Тэнд ирэгсдийн 90 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ихэнхи нь 40-ээс дээш насны хүмүүс харагдсан. Залуучууд маш ховор байсныг дурдах хэрэгтэй. Мөн бүгд л өвчин зовлонгоосоо салахаар ирсэн хүмүүс. Энэ хүмүүс залбиралд суугаад эдгэрнэ гэдэг тухайн залбирал үр дүнгээ өгч байна гэсэн үг. Сургаал нь буруу байсан ч яагаад залбирал нь үр дүн өгөөд олон хүнийг эдгээгээд байна вэ? Мөн өвчин зовлон нь  илааршихаас гадна ажил төрөл нь бүтэн, хүүхдүүд нь гэрлэж, сайн сургуульд орон, аз жаргалтай амьдрах болсон гэжээ. Эдгээр өөрчлөлтүүд бол эерэг өөрчлөлтүүд юм. Үнэхээр эдгэрсэн сайхан болсон бол энэ үнэхээр зөв үйл юм.

Гэтэл энэ хүн хөх толбот Монголчуудын өөрсдийгөө анагаачихдаг байсан, өөрөө өөрсдөдөө засал хийчихдэг байсан тэр чадварыг л өөрсдөд нь мэдрүүлж өгч байгаа хэрэг юм. Монгол хүн бүр Хөх толботой төрдөг. Энэхүү хөх толбонд Мон тобэ эрчимт бодис байдаг. Энэ бодисыг сэргээж Монголчууд байгаль дэлхийгээсээ эрчим аван, өөрийгөө засдаг байсан аж. Нарнаас, сарнаас, дэлхийгээс эрчим авна. Монгол хүн бүр ийм чадвартай. Хэн нэгэнд мөнгө төлж бясалгал, иог, залбиралд суун өөрийгөө засах биш хаана ч хэзээ ч гэрт ч гадаа ч явахдаа өөрөө өөрийгөө засаж болдог. Яаж засах вэ?

ТЭНГЭР     ТЭНГЭР      ТЭНГЭР 
МОНГОЛ   МОНГОЛ    МОНГОЛ
ГАЗАР        ГАЗАР          ГАЗАР

Энэ үг Монгол хүний хөх толбо, мон тобэ бодисыг сэргээх тарни үг юм. Мөн сүү Хөх толбыг сэргээнэ. Сүүгээ уугаад энэ үгийг хэлэх юм бол Нарны гэрэл, сарны энерги, дэлхийн эрчим таны зулайгаар орж хөх толбыг идэвхжүүлэн биед байгаа муу эрчим, өвчин зовлонг гаргаж газарт буцаагаад шингээдэг. Хэрэв та хөх толботой төрж л байсан бол өөрөө өөрийнхөө заслыг хийж чадна. Энэ үгийн тухай илүү дэлгэрэнгүй энд дарж уншиж болно.

Ганболд гуай олон хүнийг үнэхээр эдгээгээд байгаа нь үнэн л бол буянтай сайн хэрэг. Олон хүн бясалгалд нь суугаад эдгээд сэтгэл санаа нь сайхан болдог бол бас л зөв хэрэг. Энэ бол буруу биш.

Гэхдээ ард түмнийг буруу зүг рүү хөтөлж болохгүй. Мөнх Нар-ыг Мөнх Тэнгэрээс дээр тавих ёсгүй. Мөнгө авч бизнес хийн олон ардыг мэхэлж болохгүй. Бас эзэн Хаан буусан тул эзэн Хааны тухай худал мэдээлэл ярих нь өөрт нь муу. 

Чингис Хаан Тангудын хараалд өртөж морьноосоо унаж нас барсан гэж нэгэн лекц дээрээ хэлж байсан. Тэгж залах хэрэггүй. Мөн Мөнх наран ээж гэдэг өөрийн зохиосон худал номлолоор хүн ардыг мунхруулах хэрэггүй. Залбиралд ирсэн хүмүүсээ үнэхээр эдгээж чаддаг юм бол тэрийгээ хийгээл бууж байх нь буян болно. 

Аа бас үнэхээр л Хаан буусан юм бол миний шид чадлыг хэлээтэх гэж байгаа хүн өөрийнхөө онго, тэнгэрээс асуувал таарна. Тэнгэр эцгийн хүү, Хөх Монголын Хаан Эзэн Чингис Хаан хөрстөд заларсан байгааг одоо болтол мэдээгүй байгааг бодоход ямар хүн бэ гэдэг нь бас харагдах мэт.

Ямартай ч ЗӨВ ЗҮЙЛ хий, Буруу замаар будаа битгий тээ, ард олныг худал руу бүү уруу тат хэмээн Ганболд гуайгаас хүсч байна. Хэрэв мөнх наран ээж гэж залалгүй Мөнх Тэнгэрээ шүт хэмээн ард олондоо уриалж, Тэнгэр үзлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүч оюунаа зориулвал Тэнгэр таныг таалах нь лавтай. Тэнгэр өршөө

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.