Юуны өмнө энэ цоо шинэ сонин өвөрмөгц технологитой танилцуулж байгаадаа баяртай байна. MEF гэдэг нь /ManiFestation Enrichment Fulfillment/ буюу хүний ухамсарыг удирдан эмчлэх гэсэн утгатай үг юм. Энэ нь 1 нанометрийг цааш нь дахин 10-100 сая хуваана гэсэн үг юм л даа. Тийм жижиг цэг дээр хүрч үйлчилж чадах цорын ганц зүйл бол хүний ухамсарын энерги юм. Үүнийг өнөөгийн шинжлэх ухаанаар нотлох ямар ч боломжгүй юм.
Сүүлийн үед энергийн талаар, аура буюу гэрлэн биеийн талаар их яригдах болсон нь хүний оюун ухаан, ухамсарт гарч буй асар том өөрчлөлт, дэвшил юм. Хүн махан биенээс гадна далд биетэй гэдгээ мэддэг болцгоож байна. Махан бие 10%, далд бие маань 90% байдаг нь мөсөн уултай зүйрлүүлж болох юм. Учир нь өчүүхэн хэсэг нь ил цухуйж, ихэнхи хэсэг нь далд байдаг билээ.
Бидний далд бие мөнх ба бодол, сэтгэл санаа, ухамсараас бүтдэг бөгөөд махан биеийг эрүүл саруул явах, аз хийморьтой байх, азгүйтэл, бүтэлгүйдэл зэрэг тухайн хүний амьдралыг төөргийг өөрчилөн зурж байдаг. Сайн явах санааных гэдэг ярьдаг үнэхээр үнэн үг. Бурхан хүнийг бүтээхдээ зөн билэгтэй, өөрийгөө анагаах чадвартай, бүх талын мэдрэмжтэй гэх мэт агуу чадвартай бүтээжээ. Харамсалтай нь бид биеийн өчүүхэн хэсэг махан биеэ амраах жаргаах материаллаг ертөнцөд хэт анхаарал тавьснаас бурханаас өгсөн агуу чадамж буюу бэлгийг алдаж эхэлсэн,
Тэгвэл MEF технологи нь хүний далд бие дээр хийгдэх энергийн эмчилгээ юм. Өвчин гэдэг нь сэтгэлийн хуримтлагдсан бузар, үе дамжсан үйлийн үр юм. Энэ бузар нь гэрлэн биед даамжирснаас махан бие дээр өвчин болж илэрдэг. Өөрөөр хэлбэл хүний бие дэх өвчний эх үндэс, шалтгаан нь гэрлэн бие ба ухамсарт нь байдаг. Тэр үндсийг таслаж цэвэрлэхээс нааш тэр өвчин бүрэн эдгэрч зүгээр болохгүй гэсэн үг.
MEF технологийг бүтээгч Энэтхэгийн доктор К. Рамеш нь Гэмтэл Согог, Нөхөн Сэргээлтийн мэс заслын эмч ба энэ мэргэжлээрээ 37 жил ажиллажээ. Энэ хүн дэлхийд алдартай, нэр хүндтэй эмч бөгөөд ялангуяа уламжлалт анагаах ухаан Энэтхэгийн Ведийн ухаанд суурилсан Аюурвед түүнчлэн Тачеон ухаан, орчин үеийн анагаах ухаантай холбосон шинжлэх ухааны маш олон судалгаа бүтээлүүдийг туурвисан агуу судлаач эрдэмтэн юм. Dr. S. K. Ramesh нь B.Sc. MBBS, MS , MAMS (India) AOB (Trauma), AOA (Trauma), FAO(Trauma) Swiss,FAO (Shoulder), Austria, MAOAL (Swiss)MACNEM [Australia] MAAM [ USA ]Cenegenics Certified Age Management Physician(Science of Youthful Aging)Professor, Consultant & Practitioner Energy Medicine (USA)Reiki Master (India & USA), Karuna Reiki USA зэрэг албан тушаалуудыг хашдаг. Одоо Дубай хотын Поликлиникт ажилладаг. Мөн Дубай хотын Эмийн ургамал судлалын эрдэм шинжилгээний төвд зөвлөх мэргэжилтнээр уригдаж ажиллаж байгаа ажээ.
Гайхамшигт судалгааных нь бүтээлүүдийн нэгээхэн хэсэг нь Амега Глобал компаний AFT – Amized Fusion Technology буюу тэг цэгийн технологи билээ. Манай ард түмэн өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнүүдийг Шидэт саваа, хамгаалалтын зүүлт, агааржуулагч гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг нь амьдрал ахуйдаа хэрэглэн тэдгээрийн гайхамшигт үр нөлөө, ашиг шимийг хүртэж буй билээ. Харин түүний дараагийн гайхамшигт бүтээл бол MEF технологи буюу ухамсарын түвшний эмчилгээ юм. Эртний гэгээнтэнүүдийн хүн эмчилж байсан арга барил дээр тулгуурлаж өөрийн гэсэн арга барил бий болгож MEF технологи гэж нэрлэж гэр бүлийнхээ нэр дээр патентлаж авсан байна.
Түүний эмчилгээний аргууд 1. Энергээр нойргүйдлийг анагаах – Үүнд ямарваа нэгэн уламжлалт хийгээд орчин үеийн эм тариа хэрэглэхгүйгээр гүн унталтанд оруулах арга хэрэглэдэг. 2. Энергийн мэс засал – Энэхүү мэс засал нь ямар нэгэн мэс хэрэглэхгүйгээр бие махбодод хийгддэг боловч тухайн хүн эрхтэнд нь хүрч байгаа, мөн ангагдааж буй, өвчлөлийг засал хийж байгааг мэдэрдэг. 3. Дотоод эд эрхтний массаж- Мөн л ямар ч бие махбодод хүрэхгүйгээр зайнаас энэхүү массажийг хийхэд тухайн өвчлөлтэй эд эрхтэн эрчимээр дүүрэн илаарших явц тэтгэгдэнэ. 4. Зөв амьсгалын дасгал 5. Энергээр анагаах сургалт – Энэхүү сургалтанд хамрагдсанаар тодорхой арга техник эзэмшснээр өөрийгөө болон бусдыг анагаах чадамжтай болдог. 6. Зайнаас эмчилэх эмчилгээ – Жишээлбэл утасаар болон интернетээр. Тив алгасах тусмаа энэхүү анагаах эмчилгээний нөлөөлөл илүү үр дүнтэй байдаг. 7. Группээр анагаах эмчилгээ- Маш олон төрлийн өвчлөлтэй хүмүүсийг нэгэн зэрэг анагаах.
Доктор К. Рамеш 2011 оны 10 сард энерги сонирхогч цөөн хүмүүсийн урилгаар Монголд ирж MEF технологиор эмчлэх сургалт хийсэн нь дэлхийд анхных нь болжээ. Энэ 2011 оны 12 сард Лондонд, ирэх оны 3 сард Мадридад MEF технологиийн нээлт, сургалт болно. Дэлхий мэдэж амжаагүй байхад Монголчууд бид хамгийн түрүүнд мэдэж хэрэглэж байна гэдэг Мода Монголоор эхэлдэг болоо юу даа гэсэн бодлыг төрүүлсэн юм. Өнгөрсөн сарын хугацаанд Аура студийн захирал Ж.Отгонбаатараар ахлуулан MEF технологиор 60 орчим хүнийг эмчилсэн нь сонин содон зүйлсээр дүүрэн, үр дүн сайн байлаа. Анагаах ухаанд эмчилгээгүй гэгдэж байсан, хятад болон гадаад оронд эмчлэгдээд засраагүй 20 гаруй, унаж татдаг 10-аад, осол аваараас болж нуруу нугасны гэмтэл авч онош нь тодрохгүй байгаа мөн бусад харьцангуй хөнгөн өвчтэй хүмүүст эмчилгээ хийж гайхалтай үр дүн гарсан нь бидэнд маш их урмыг өгсөн мөн багагүй туршлага, мэдлэг олж авлаа.
MEF технологи нь ухамсарын түвшинд зайнаас хийгдэх тул хүний биед хүрэхгүй тул айх хэрэггүй юм. Харин эмчилгээний үр дүнг сайжруулах хурдасгах зорилгоор тус технологиор бүтээгдсэн тосон түрхлэг хийж магадгүй, хийхгүй байж болно. Өвчний байдлаас болдог. Өнөөгийн анагаахын онолоос огт өөр онолтой тул зарим хүмүүс, эмч нар, анагаахын доктор профессорууд хүлээн зөвшөөрөхөд бэрх. Гэхдээ гол нь үр дүн юмаа. Хоногоо хүлээж байсан, явж чадахгүй, хоол унд ч идэж чадахгүй, сахиуртай байсан хүн цөөхөн хоногт өвдөх зовиургүй болж улмаар “ашиглалт”-анд орж ач зээгээ харж ажилдаа орсон гэвэл сонин л байгаа биз дээ. Уг эмчилгээ нь 27 хоногт 3-6 удаа хийгддэг. Эмчилгээнд орогсод эхлээд ярилцлаганд орж эмчлүүлэх үгүйгээ шийддэг. Ямар өвчтэй байх нь гол биш юмаа. Гагцхүү тухайн хүн өөртөө болон эмчилгээнд хир итгэлтэй байна вэ гэдгээс шалтгаална.
Эмчилгээ нь энергийн аргаар тархи болон дотоод шүүрлийн булчирхайнууд, энергийн хүрдүүд, үе мөчинд резонанос давтамж үүсгэж үйл ажиллагааг сэргээдэг, гэрлэн бие дээр гарсан гажуудал, гэмтэлийг засах, цэвэрлэх, эд эсийн буруу мэдээллийг засаж зөв болгох, аливаа өвчний кодыг/шалтгаан/ устгах юм. Эмчлүүлэгч нь энэ бүгдийг өөрийн биеэр мэдэрч, хэлж өгч засуулдгаараа өвөрмөгц юм. Аливаа өвчин эхлэж аура буюу гэрлэн бие дээр тусгалаа олсон байдаг. Та бүхэн бие болон аура /гэрлэн бие/ дээр олон жил хуримтлагдсан хир буртагаасаа, одоо байгаа болон ирээдүйд бий болох өвчин, сэтгэлийн хямрал стрессээсээ салахыг хүсэж байгаа бол манайд хандаж болно. Манай Аура студийн оффис дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
АЯНГАТ: ЗААААА ТЭЭЭР ТЭЭЭР ДЭЭРХИЙГ ТА НАР УНШИВ УУ. ОДОО ТЭГЭЭД БОДДОО. ОЧООД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ЭМЧЛҮҮЛЖ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР СУЙЛУУЛАХАА ӨӨРСДӨӨ ОЧООД ҮЗЧИХДЭЭ. ЭНЭ АРГЫГ ЦОО ШИНЭ ГЭНЭЭ ХЭХЭХЭХЭ. МОНГОЛ ЭМЭЭ ӨВӨӨ НАР ҮҮНИЙГ АААЛЬ АМБААСАН ҮЕД МЭДДЭГ ХИЙДЭГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙСАН ГЭЖ БИ ХЭД ХЭЛЛЭЭ. ОДОО НЭГ ЭНЭТХЭГ САЙХАН ГАР ЭРТНИЙ АРГА ДЭЭР ҮНЭДЭСЛЭН БИ НЭЭВ ГЭЭД БААХАН ЮМ БИЧЭЭД Л ПАТЭЭНТ. ӨНӨӨХИЙГ НЬ НЭГ МОНГОЛ ХУУЛЖ АВААД Л МАГТААД СҮҮДЭЭ СҮҮД СҮҮД, МАНАЙД ИРЭЭРЭЙ МӨНГӨӨ МАРТАВАА Л ГЭЭД БАЙНАДАГ.
ГЭТЭЛ МОНГОЛ ХҮН БҮР ҮҮНИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ ТӨРӨЛХ ЧАДВАРТАЙ ТА ЧАДНА БОЛНО, ҮНЭГҮЙ ХИЙДИЙН ӨӨРӨӨ ХИЙДИЙН ГЭЭД ДУУДЛАГА ХҮРТЭЛ ЗААЖ ӨГӨӨД Л БАЙГААМ ДАА. ИЙМ Л БАЙНА ДАА МОНГОЛЧУУДАА. ЮУ ГЭХЭВ ДЭЭ БИ ОДОО. БАЯНГУУД НЬ ОЧООД МӨНГӨӨ ТӨЛӨӨД ЗААЛГА ЗААЛГА. ХАРИН БУСАД НЬ ӨӨРСДӨӨ ХИЙЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРСДИЙН ЧАДДАГ ТҮҮХТЭЙ, ӨВӨГ ДЭЭД НЬ МЭДДЭГ ЮМЫГ Л НЭГ ЭНЭТХЭГ ЭРДЭМТЭНИЙ НЭР ДЭЭР ӨӨРСДӨӨ ИНГЭЭД АВААЧИЖ ӨГЧӨӨД МОНГОЛОО МУУЛААД БАЙДАГ ҮНЭН БОДИТ ЖИШЭЭ ЭНЭ БОЛНО.
МЭДЛЭГГҮЙ, ХАРАНХУЙ ХҮН ГЭЖ Ч ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА. НЭЭГ ИХ БОЛОВСРОЛ ОЛСОН ГЭЭД ИЧИХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ЯРИХ НЬ ДАМЖИГГҮЙ. УХАМСАРЫН ЭНЭ ЭНЕРГИ ГЭЭЧЭЭР НЬ ЭНЭ МЭТ АМЬТАДЫГ ЭРГҮҮЛЭЭД НИРГЭХЭЭР ЭЗЭН ХААН МААНЬ ЭРГЭН ЗАЛАРЧААД Л УДГАН БИ ГАРАА ҮРЭЭД Л БАЯСААД СУУГААД БАЙГАА ЮМ ДАА САЙХААААН САЙХАН. ОЧСОН ХҮН ТА ЭНЭ ХҮМҮҮСТ ЭЗЭН ХААН БУУСАН БӨГӨӨД ЭНЭ ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛЧУУД ЧАДНА ГЭСЭН ГЭЭД ЯГ ӨӨРИЙНХ НЬ ЮМЫГ ХЭЛҮҮЛ АЯГҮ Й БОЛ ШАЛ ХУДЛАА ГЭХ БАЙХДАА ККККК.
ЮУТАЙ Ч НЭГ ТИЙМ ХҮНИЙ БИЕ ГЭДЭГ ТООРТОО ТА БҮХЭН МЭДЭЖ АВЧ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ. ДАЛД БИЕИЙГ ЭМЧЛЭЭД ӨВЧЛҮҮЛДЭГ ДАЙСАНГ ХАРСАНГҮЙ ЮУ КККК. ЯАНАМ БИЛЭЭЭ ХӨӨӨӨХӨХӨХӨ. ДАЛД САНААНД ДАВХАР БИЕ ХАМТ Л ЯВДЫМДОО ЯАНАМ БИЛЭЭ. ӨӨРСДӨӨ БОДОЖ ОЙЛГОЦГОО. ЕР НЬ ЗУРГААН САРЫН НЭГНЭЭС ХОЙШ ЭЛДЭВ ЮМ БОЛОХЫН ДЭЭДЭЭР БОЛОХ БОЛОМЖТОЙГ ЭНЭ ДЭЭРХИ ЗАРЫГ УНШААД ТЭНД ОЧООД ЭМЧЛҮҮЛЭЭД ҮЗЭЭД ИТГЭДЭЭЭ. ҮНЭНД ИТГЭХГҮЙ БОЛ ҮХДЭЛ БОЛНО ГЭЖ АНХААРУУЛСАНГ Л САНУУЛЧИХААС ӨӨР БИ ЯАХАВ ДЭЭ. ШАЛГААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. БАЗАРБААНИ ХУМ ПАД ГЭЖ. |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.