Зэээээк зэкзэк зээк гэж хэд хоног ч блогныхоо ажлыг таслачихавдаа. Яасан ч завгүй өдөр болоод өнгөрчихөв. Гэгээнээгийн ч нугалардаг хуруу дуусч манай голомтын эзэн маань ч алс холын Арабаас нойр нь солигдчихсон сонин амьтан болж буцаж ирлээ. Гэгээний нугарлах хуруунд би эргэлзэж байв. Учир нь би тоогоо алдсан байсан ч хөөрхий яг л хичээнгүй алдаагүй нугалсан байналээ. Залуу толгой гэж өөр юмоо.
Аав нь бэлгүүдээ тараав. Надад миний нэрийг бичсэн бэлэг өгөхөд би их гайхав. Өөрийнхөө нэрийг бүүр мартсан байх чинь нөхөр маань л сайн санах юм даа. Тэр их хачин хүн юу ч хэрэггүй ээ гээд байхад л бас л 9 шидийн юм авсан байв. Бид хоёрын сонирхол тэс өөр бөгөөд тэр намайг нэээг л их гоё эмх журамтай гоё брэндийн тансаг хүүхэн байлгах гэж хүсдэг болтой. Өөрөө ч элдэв этгээд загвар сонирхдоггүй хүн. Миний нарны цацраг шиг арзайн буржийх үсийг үхэр долоосон мэт эмх журамтай цэгцтэй шулуун байлгахыг хүснэ. Хайртай үрдээ тэр Арабын шахуудын өмсгөл хувцасыг авчирч өгчээ. Зкзкзкзкзк. Хайран мөнгө хаана өмсүүлэх гэж ингэж байгаан бүү мэд. Түүний зургийг нь авч явуулнаа урт цагаан халат, араб алчуур, тогтоодог толгойн цагираг нь байх юм. Хаана өмсүүлэхийн гэсэн төрсөн өдрөөр нь өмсүүлнэ гэв.
Тэр гонзгор цагаан юмтай яаж төрсөн өдөрт явж гүйж харайхав дээ. Гэгээн шиг хөдөлгөөн ихтэй дээгүүр доогуургүй авирдаг хүүхдэд яадаг ч байсан хөдөлгөөнийг нь хорих учир тэр дургүйцэн тайлахыг шаардах нь ойлгомжтой. Яаж надад тас хар нөмрөгийг нь малгай ороолттой нь авчраад өмсөөд яв гээгүйн дуугүй л байхаас гээд аяы нь дагуулав. Бас авчирсан ээмэг бөгжүүдээ маш их магтаж надад өгөв. За гээд Буурлууддаа өгчихлөө. Гандан буурахгүй бас л хоёр цаг авчирчихсан магтаж өгөв. Би сүүлийн үед манай гэрийн хамгийн их мөнгө үрдэг нөхрийг маш сайн хардаг болоод байгаа. Гүйж очоод л дэлгүүр ороод юм авахыг нь яанаа. Хүний байр солигдох гэж үнэн сонин юмаа. Гэгээнтэй дэлгүүр явсаар байгаад лав тоглоом авдаг өвчин халдсан мэт.
Ороод л автоматаар тоглоомын тасаг руу ховсдуулсан мэт алхдаг болохоор би тэр хоёрын араас байнга дуудан анхааруулга өгнө. За тэгээд худалдагч нь нэг магтсан үг хэлбэл шууд л авна. Миний үгэнд итгэхгүй худалдагчийн үгэнд итгэхийг нь яанаа. Хөгийн юмнуудаа шахах гэж юу ч гэж донгосч болох эрсдэлтэй. Мөн ажлынхаа олон ганган хүүхнүүдийн дэргэд байсаар Брэнд гэдэг бас халдвар авчихсан. Эрэгтэй хүн байж үкэ мөн брэнд гээд л мөнгө үрэхийг нь яанаа. Охин маань бас Брэндийн цагаан солио тусахаа алдсан, эсвэл эдгээгүй ч байж магад. Үүнээс болоод энэ Брэндийн талаар бүр ярихаас бичихээс өөр гарцаагүй байдалд би орлоо.
Брэндийн халдвар бол манай гэр бүлд бүүр дээр Монголд Брэнд өвчин дэлгэрэхээс ч өмнө ирсэн билээ. Манайхан Японд байхад охин маань Брэндээр өвчлөв. БЭРЭЭЭНДОО гээд л надтай хэрэлдэн байж л аавыгаа панаалдан байж л маш үнэтэй хувцас авдаг байв.
Дийзэл брээндо ч гэх шиг уур хүргэнэ. Хөөе дийзэл гэж машины түлш байдын мэдүү гээд л би албаар уурыг нь хүргэнэ. Заараа брээндоо л гэнэ. Зараа л гэсэн үг ш дээ тэр чинь гээд л би зөрнө. Энэ ээжийгдээ хөдөөний, бүдүүлэг, та мэдэхгүй байна гээд л намайг Брээндоо биш болохоор голно. Зурагтаар нэг Япон хүүхэн бүх цалингаа Брэндийн цүнх худалдаж авч цуглуулаад зуу гаран цүнхтэйгээ гайхуулан зурагтаар гарна. Та яах гэж ийм олныг цуглуулав гэхэд цаг хэцүүдэж өөрөө амьдрал нь муудвал зарна гэнээ. Донгио юм уу хаашаа юм. Алт бол одоо яахав гэсэн. Ийм Донгионууд Японоор дүүрэн түүнийг бага, дунд сургуулийнхан нь бүгд дуурайна. Киттигийн Брээндо гээд л шал хөгшин үрчгэр авгай ч, өмд нь задрахаа алдсан тарган авгай ч өмссөн гайхуулж хэлээ хазан эрхэлнэ. Тэр нэг муурны дүрсийг өмсөөгүй бол хүний тооноос гараад байгаа юм байхоо. Брэнд гэдэг бол чанар, чанараа даган Үнэ байдаг ч хүн хөнжлийнхөө хирээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Надад л лав хичнээн алдартай байвч зарим Брэндийн бараа ёстой таалгаддаггүй Хөх инээд хүргэдэгдэг. Тэнэг бор өнгөтэй, үнсэн саарал өнгөтэй, дизайн нь шал мангар ёстой шал арчмаар юмнууд зөндөө л байдаг ш дээ. Зохисон зохиогүй, таалагдсан таалагдаагүй зөвхөн ҮНЭТЭЙ юм барьсан гэдгээ л гайхуулах гэсэн зовлонт хүний хүсэл тэнд харагддаг.
Би тэр мөнгийг олох гэж хөлөө хавдтал зогсож шөнө, хагас бүтэнгүй ажилладаг байсан. Ёстой өдөр сургуульд дээр л сандалд бөгсөө тавин амраадаг байсандаа хэвтэрт ороогүй байхдаа. Тэр үнэтэй хувцасаа өдөр бүр өмснөө гонж авангуутаа өмсөөд өмсөж унтана, тэгээд долоо хонуул их юм тэгээд л уйдаа. Хэдхэн сарын дараа хэн нэгэнд өгсөн байх жишээтэй. Хөнжлийнхөө хөлөө жийж сурах гэдэг үг ер нь гайхалтай ҮНЭН үг шүү. Асар их орлого олдог Одуудыг дуурайн тэгж хөгөө чирж байх хэрэг ер байхгүй.
Хүн байгаагаараа л боломжоороо л гоёвол болоо юм биш үү. Залуучууд нь залуу насаараа, хөгшчүүд нь ухаанаараа, хайраараа л гоёвол болоо байлтай. Мөн гадаадын БРЭНДИЙГ та бүхэн бодох хэрэгтэй. Тэр бол байгаа орчин нь цэвэрхэн, өмссөн хүн нь цагаан арьстан, тусгай хүмүүст зориулсан бөгөөд тэдэндээ ч янзтай гоё харагддаг. Бүх л юм нь зохицдог. Гэтэл түүнийг нь Монголын нил шороо болсон орчинд аймшгийн хогтой гудмаар нэгэн байтугай нилээн хэд нь бариад явна гэж төсөөлдөө. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэгч болох бизээ. Нил хир даг болсон хог хөглөрсөн хотоор, чулуу шажигнасан газар л зарим халтар охид бөөн крэм нялаад тэр нь хөхрөөд шороо татчихсан.
Нүдээ нүдүүлээд эдгэж буй аятай хөх, яагаан тэнээр алаглуулаад л тэгсэн хирнээ хүзүү нь бов бор, нээх өндөр өсгийт дээр борвиороо бохирчихсон өвдөг нь нугалараад яасан зовлонтой алхдаг билээ дээ. Ишш энэ яасан ч өрөвдөлтэй өвдсөн юм шиг алхдаг юм гэж харах хүмүүсийг өөрийг нь хөөрхөн харагдаад харж байна гэж андуурна. Брэндээ төгс л зохицоор нь эдлэж хэрэглэж суръя гэвэл Монголынхоо орчинг сайжруулах хэрэгтэй байдаг юм даа. Мөн өөрийн боломжоороо л өөртөө сэтгэл хангалуун амьдарч сурахгүй бол олон Брэндээс болж олон охид биеэ үнэлэгч болж байгаагаа анзаарах хэрэгтэй. Ямар ч юм хирээсээ хэтэрвэл ӨВЧИН болдог. Брэндийн цагаан солио туссанаас Бөөгийн цагаан солио тусвал амьдралд арай ойр өвчин юм даа. Цэл залуу нас байхад яах гэж хирээс хэтэртэл будаж явдаг юм бэ? Өтлөөд юугаар додомдоноо. Зарим охидыг хараад нээрэн хэлэх үг ч олдохгүй юм.
Би бол боломжоороо мөн зохимжоороо л хувцаслахыг илүүд үздэг. Гэхдээ бас хэт товчоо товчлон, хамаг юмаа цэв цэвэрхэн эмх журамтай өмсөж чаддаг ч үгүй. Хүн хүн өөр өөр ч заавал нэг загварт орж Брэнд л өмсөхгүй, хэрэглэхгүй бол хүн болж төрөөгүй мэт боддог болсон бол хамгийн тэнэг л болж байгааг сайн мэдэж байна. Сүүлийн үед Брэндийн талаар маш их газар авч эрэгтэйчүүд хүртэл татагдаад байдаг болжээ. Манайх хоосон хонодоггүй ч хагартлаа баян биш тул нийгмийн баталгаагүй энэ орчлонд Брэндийн гэх зүйлст хамаг мөнгөө үрээд байхыг би л лав таашаадаггүй. Өнөөдөр бид хангалуун байж болох ч өвчин зовлон учрах, үхэл хагацал тохиоход бидэнд Брэнд шиг хог хэрэггүй шүү дээ. Брэнд гэдэг бол маш их өргөн утга агуулгатай анги нийгэмээр ялгасан, ард нь тэр чигтээ мафи л байдаг. Баян Ядуугийн тэмцлийн талбар шүү дээ энэ бол. Брэндийн хойноос хошуурвал улс орон хэдхэн баяны л гарт ордог. Брэнд бол Барааны л нэр шошго.
Брэнд бол тэмцэл, цаана нь маш их суртал ухуулга байдаг. Жишээ нь МОНГОЛд одоо маш их хуваагдал тэмцэл бий. Уул усны, үндэс угсааны, тэр байтугай гудамжны хуваагдал бий. Лав л миний бага байхад гудамжаараа талцаад дошны атаман гээд л хоорондоо зодолдоод чулуу нүүлгэн хамаг тархиа хагалдаг байсан хүүхдүүд. Үүнийгээ өнөөгийн хөгшчүүл нээг л их гавьяа байгуулсан аяттай 40, 50 мянгатынхан ч гэх шиг гайхуулцгаадаг. Тэр үед суудаг гэрийн байршлаараа хуваагдан чулуу нүүлгэдэг зодолддог байсан бол Одоо бүр өмсдөг хувцас, эдэлдэг хэрэглэлээрээ хэрэлдэж муулдаг болоод байна даа.
Худлаа гэхнүү, гайгүй байлгүй. Жишээ нь Алдартай Брэндүүдийг хэрэглэдэг гээд л нэг хэсэг гаднаа ганган дотроо навсгар хүүхнүүд их юм ярих болжээ. Орифлейм хэрэглээд байхдаа яадын, доошоо орлоо. Нэр хүндэд муу, айл бүрт орифлейм, бөө нар гээд л цуурч өгч байгаа хүмүүсийг би Монголд байхдаа ч сонсож байв. Энд байхдаа ч бас сонслоо. Монголчуудыг бүх талаар нь хувааж бутаргаж байна. Монголчуудад хуваагдаагүй юм байна уу? Увсын дүрвэд чи зайлаа л гэнэ, Баруун аймгийн муу хар санаатнууд л гэнэ, Зүүн аймгийн зүүлгүүд л гэнэ, Ард Аюушийн Атаман л гэнэ, Нарангийн энгэрийн наримгар л гэнэ, Улаанбаатарын уугуул л гэнэ, Та нар хөдөөний цагаачид л гэнэ. Зарлал наасан ч царай, насыг онцлоно хаашаа юм, нууц амрагаа хайгаад байгаа юмуу хаашаа юм яавч зүгээргүй зарлал яг мөн. Энэ зарлал өгөөд байгаа ноёдуудын эхнэрүүд нэг шалгаад үзнэ байгаа нөхрүүдээ. Улайм цайм залуу, царайлаг гуч хүрээгүй гээд зарлал өгнө. Энэ бол ажлын зар биш, махан биеийн шалдан зар даг. Өөрөөсөө эхлүүлээд цааш нь дамжуулах зардаг.
Гуччи, Шанелийн гээд л гадаад эмээ өвөө нарын Брэндийн нэрнээс болж гайхуулан хэрэлдэж биенийгээ муулна. Үнэтэй байх тусмаа л сайн гэнээ. Өөрсдийн нь зургийг зориуд хараарайдаа. Үрчгэр л эмгэн өвгөнүүд л байдаг ш дээ. Өмссөн хувцас нь ч алт болоогүй байгаа. Энгийн даруу байгаагаараа л байдаг. Тэр их үйлдвэрлэсэн тос мосуудаа тонн тонноор нь түрхээд цэл залуу байгаа нь хаана байгаан. Түрүүчийн алдартнууд нь адилхан л авсанд орсондог. Брэндээсээ нэг ч юм чирж яваагүй үлдээсэн өв хөрөнгө нь ухаантай үртэй бол үржээд ухаан муутай үртэй бол дампуураад л явж байгаа. Тээ холын тэр гадаадуудын хувцаснаас болж хоорондоо муудалцан, биенийгээ ялгах нь Монгол хүнд ёстой илүү зан байгаа даа.
Гэтэл нэг сонин юм нь энэ алдартай Брэндүүдийг хэрэглэдэг гэх хүмүүс бүх хүн хэрэглэж болох боломжын үнэтэй бас л гадаадын бүтээгдэхүүн зардаг Орифлеймийнхоныг ад үзэж эхлэв. За бүр манай дотоодын тос мосыг бол бүр харах ч үгүй шүү дээ. Ядуусын гэх нэр хоч зүүх болж, түүнийгээ дэвэргэн нэр төр гэж хуцацгаах болжээ. Гэтэл Монгол тоснуудыг зарим гадныхан ориг гээд авах дуртай байдаг. Брэндүүдийн цаана юу нуугдаж байдгыг та нар бодоод хараад үз. Баян ядуугийн үзэл хуваагдал ханхалж байгаа биз дээ. Орифлеймийг газар дор ортол муулах тэд юугаараа ялгаатай байгааг та нар хэлчих тэгүүл. Яг адилхан гадны орноос оруулж ирж, яг адилхан суртчилдаг, яг адилхан зардаг Монгол хүмүүс. Харин нэг том ялгаа бий.
Тэр үнэтэй зардаг нь хүнээс мөнгө л салгадаг болохоос хүнд ганц юм гялайлгах дургүй. Харин нөгөөх нь ажил хийлгэн гүйлгээд заавал ашиг гэж бас өгнө. Хэн хийж чадна тэр нь чадна. Гэтэл маш үнэтэй дан доллараар зардаг том сүлжээ ч байдаг. Эмийн болон эрүүл мэндийн гэх сүлжээ. Энэ бол маш аюултай. Үнэхээр үр дүнтэй бол яагаад гадны улс орнуудын албан ёсны эмнэлэгт хэрэглэхгүй байгаа нь нэгийг хэлнэ. Би алив сүлжээг Хааны аравтын системийн үйл ажиллагаа гэж ойлгодог. Ямар ч ажил хийхэд энэ системийг яаж ч ашиглаж болдог нь гайхалтай. Зөвхөн цэрэгт л энэ аравт хамаатай байгаагүй. Татвар, хариуцлага, мэдээлэл, амьдралыг энэ аравтын систем хэрсэн байдаг. Судлаад үзээрэй л дээ. Яг л байдаг ш дээ.
Ингээд би худалдаа талаас нь Хааны аравтын системээр энэ сүлжээнүүдийг задлан харсан юм. Эндээс их сонин юм харагдана. Үнэхээр аравт нэгждээ хүрч чадсан, түүнийг ажиллуулж чадсан нь ОРИФЛЕЙМ л байв. Айл бүрт Орифлейм очиж дайраад гарсан юм уу, хэн нэг нь сонирхсон хийсэн байна. Харин алдартай Үнэтэй нөгөө айхтар Брэндүүд бол мянгат түмтүүдээр л явсан уу гэхээс ардын нэгжид хүртсэн нь үгүй. Асар ялгаа зөрөөг эндээс харж дүгнэлт хийж болно. Хэн нь хэний төлөө вэ гэдэг харагдана. Бас хэн нь илүү их ажиллаж, зохион байгуулдаг вэ? хэн нь боломжын үнэтэй вэ гээд л мааааш их мэдээлэл авч болно. Хэрэв хуурамч байсан бол хэдхэн жилийн дотор л тар нь танигдаж устах нь мэдээж ч өдий болтол байгааг харвал өгөр Хужаа нар шиг гаднаа гяланцаг дотроо паланцаг хийдэггүй нь тодорхой.
Би яг өөрөө бол хэрэв миний арьс холцруутаад сайртвал л тос хайж түрхдэг хүн. Гарт таарснаа л түрхээд болно. Олон удаа хэрэглэх ч шаардлага бахгүй. Тэр байтугай сүүлний тос байсан ч нялаад л хаядаг бүдүүлэг эмэгтэй байхдоо. Дүү нар мэдээж үнэтэй, хачин сайн гээд л гадны тос мос, гоё юмс олныг авчирч өгдөг ч дуустал нь түрхэж байсан түүх ч байхгүй. Осолтгүй л нэг гоё үдэшлэг уулзалт болох бол Таминь ээ тос байна уу, харандаа, уруулын будаг байна уу гээд л хайх жишээтэй. Ганц ёрдгор харандаа, уруулын будаг бол уг нь залуу байхад байдаг л байлаа. Харин угийн амар юм бодох би уруулыг улаанаар шивдэг, хөмсөг шивдэг гээд унтаад боссон ч арилдаггүй таатайг сонсоод гүйж очоод шивүүлсэнээс хойш нөгөө ганц уруулын будаг, ганц хоёр хар бор харандааны сураг ч алга болж, мөнгө ч үрэгдэхгүй мөн сайхан болсон шүү.
Гэвч тэр сайндаа л гурав дөрвөн жил л үнэн юм шиг байналээ. Тэгээд алга болсон уу яасан бол. ....За одоохон би нэг толинд хараад шалгаадахая байз. ...... хэхэхэ ёхёхёхёх гэж толинд очиж харсан чинь уруулынх нь ор сураггүй алга болжээ. Хайран юм. Хөмсөг нь жаахан мөр төдийхөн байна, яанаа одоо харин контор нь байна шүү ашгүй гэж. Би тэр конторыг тавих гэж ёстой уур хүрдэг байсансан. Гар чичрээд өөр юмаа зураад алга болдог байж билээ. Хайран юм яахаараа алга болдог байнаа нөгөө хоёр нь. Монголд очихоороо бас худлаа үнэн будаг авах л болждээ. Уг нь манай нөхөр будмал хүүхэнд их дуртайш дээ. Гэгээн бас нугасгүй. Жаахан байхдаа рекламны будагтай гоё хүүхний зураг хараад л цовхчоод баярлаад зүтгээд байдаг байсан. Тэврээд яаваа муу ээжийгээ шууд жийнэ шүү. Аягүй бол яг эцгийнхээ генийг өвчсөнөөс зайлахгүйдэг ккккк. Аав нь нуугаад хүүхэд нь ил харуулаад байдаг байхаа хахахаха. Яг тийм байна. Ай хөөрхий амьдрал гэж хааяа надтай суусан золгүй нөхрөө жинхэнээсээ өрөвдөх юм.
Надад олон захиа ирдэг бөгөөд Удган болох тавилан нэгтэнгүүдийн маань жаргал зовлон намайг үе үе бөөн бодолд оруулдаг. Нөхрүүд зөвшөөрөхгүй байх, тэд дургүйцэнэ, яах вэ гэж шаналсан хүмүүс. Зарим нь нөхөртэйгөө хэрэлдээд ер таарахаа больсон байна. Тэд ихэвчлэн үүнийгээ дээдэх Буурлууд руугаа чихэж бодно. Эд намайг түүнээс сал гээд байгаа юм байхдаа. Бид ердөө таарахгүй нээ. Яаж ч хичээгээд болдоггүй ээ, хэрүүл зодоон салахгүй нь. Салчих уу яах уу??? гээд л асууна.
Аянгатын нэг онцлог бол гэр бүлийн зөвлөгөөндөө Үнэн нойл шүү дээ. Алалц л гэж хэлдэг балай амьтан байгаам. Гэхдээ би өөрийн туршлагаасаа хэлэхгүй бол Тэд бас л нөгөө муу үхэж далд орсон хэдэн өвгөчүүдийг минь буруутгаж байгааг зөвшөөрч чадахгүйнээ. Битгий бүхнийг тэдэн рүү буруу өгөөчэй тэдний хүсэл өөр байж чи буруу ойлгож байх тун магадлал өндөр.
Аянгат би амьдралын сайн мууг А-Я хүртэл нь үзсэн толгой. Хүний амьдралд тохиож болох бүх л муу бүхэн надад тохиосон. Би Бөө болохоосоо өмнө амьдралаас уйдаж үхэхийг хүсдэг нэгэн байсан шүү дээ. Ямар сайндаа хүүгээ бөө болоод хоёр сар хагасын дараа хөлчүү ирсэн нөхөртөө гомдоод Үхэхийг хүсч уйлаад үнэн инээдтэй юм болсон түүх бий шүү дээ. Би бичсэн үгүйгээ ер санахгүй юм. Хагас дутуу бичсэн юм байна. Гэхдээ яахав бүр сайн дэлгээд бичээдэхий байз.
Хүү Бөө болон Хадам Буурлууд гэж үнэхээр сайхан гайхамшигтай, хайр хүрмээр сайхан буурлууд бууснаас хойш миний амьдрал идэвхитэй болж эхлэв. Миний өгөр царайлсан худалч хар архичин нөхөр дахиж архи уухгүй гэсэн нь үнэн бол уу, би насаараа энэ тэнэгтэй сууж хайран амьдралаа балалаа хэмээн бухимдаж уурлахаа болих нь гээд их баяртай байв. Гэтэл нөгөө муу хар өгөр царайт чинь бас л гудраад иржээ. Гэвч буулттай байсан учраас би түүнийг орхиод Хадмынхаа буултанд суув. Хадам Буурал маш ууртай орж ирэн: "Доор хэвтэж буй хүүрт хэлээдэхээрэй Бэргэн. Гуниж гутрах юм байвал бидэнд ханд гээрэй" гэв. Буулт дуусаад өрөөндөө орж ирэхэд өгөр царайт бөөлжсөн байв. Миний галзуу дургүй хоёр зэрэг хөдлөн өгөр царайтыг татаж босгоод л загнаж гарав. Бөөлжисийг нь цэвэрлэнгээ өмдийг нь шувталж байгаад гараа ТҮЙ гэж үлээж байгаад далайж далайж гурав буулган гувдруутал нь аваад хаяв. Ёооооооёоёоёоёо ииииииййийийййй гээд л өгөр царайт уйлж гарлаа. Гэнэт архи нь өвдсөндөө гарч надтай зад хэрэлдэв.
Тэрний шинэ шалтаг тайлбар гарав. Архи уух болсон нь аргагүй. Бөө гэж балиар ханаж цаддаггүй хогийн юмыг чи болон чиний хүүхэд боллоо гээд л би яаж тэсэх юм гээд л уйлж гарав. Чамд зовлон байвал Буурлууд өөрсдөдөө хэл гэсэн гэхэд: МАЙ та нар гээд гараа салаавчлан тэдний өргөө рүү заан, би юу ч гуйгаагүй эднээс, өөрөө өдий хүртэл хичээн зүтгэж ирсэн, юу ч гуйхгүй эднээс гээд л хэлэх хэлэхгүйгээр харааж гарав. Тэгж тэгж архиндаа дийлдээд унтаад өглөө. Аянгат юу сонсовоо??? Энэ буусан өвөг дээдэст хичнээн их баярлаж одоо л бүх юм сайхан болно гэж мөрөөдөж баярласан байтал яах нь энэ вэ? Энэ тэнэг нөхөр хэзээ ч засрахгүй, дийлдэхгүй юм байна. Хорин жил яг архинаас гарлаа уухгүй, ганц л өршөөчих гэж гуйх нөгөө муу тэнэг амлалт нь дахиад л үргэлжлэх нь хорин жил би бас л хулхидуулсаар, итгэсээр амьдрах нь гэж бодон гутрав. Би аавыгаа санан уйлж гарлаа. Надад найдах юм юу ч үлдсэнгүй. Би дахиад ингэж тэнэг амьдрахыг хүсэхгүй байна гээд л уйлж үхэх юмсан. Намайг аваач гээд л шөнөжин орондоо уйлав. Өглөө нь нялх хүүгээ аваад өгөр царайтыг хаяхаар шийдэн гэрээсээ явсан билээ.
Харин өдрөөс нь авахуулаад л жинхэнэ хэрэг мандаж эхлэв. Өглөө нь нөхрийн маань өөрийн нэрээрээ овоглон дууддаг нохой хөлдөн үхэж, Хүргэн шууд машинтайгаа жалга руу нисэн машин эвдэрчээ. Өөрөө амьтай нь их юм. Бөө болсон хүү минь зүрхээр нь хатгуулаад муудав. Аргагүйн эрхэнд бас л гэр лүүгээ явлаа. Өгөр хар юм миний бөө хүүг ойлгож эмчлэх биш, түүнийгээ аваад болохгүй бол тусдаа гарнаа хө гээд гэртээ харихад өгөр царайтын ээлжит жүжиг эхэлчихсэн жигтэйхэн нуур нугас, хайлсан тугалга болжээ.
Ханиа ижлээ л гээд л халуун сүүтэй цай чаначихсан: Яаж байгаа муу хар өгөр царайт вэ би чинь, Алчихгүй яасын, ёстой муу архийг хаячий л даа чамайг, тэрнээс л болохгүй юу? Бүүр архичин болсон байна шүү би, гадаа гаргаад хаячихгүй хайн гээд л жигтэйхэн. Би шилбэлзэж цэхэлзээд л өгөр царайтыг муулж, өчигдөр болсныг нь баахан ярьж өгөв. Хаяад явна хохий шүү гэхэд ээ бурхан минь өршөө, битгий л тэгээрэй гээд л гуйж гарна. Гэгээнийгээ аваад л гэмгүй хүн л гүйгээд байв. Хүү бие нь муу тул буусангүй. Эм өгчөөд унтахаар хэвтлээ. Далимд нь сайхан сүүтэй цайгаа орондоо орж байгаад л нэг аяга уучаад гэрлээ унтраатал огиулаад унав.
Босоод ОО орлоо. Жорлонгоо тэврээд л бөөлжөөд л огиулаад л байв. Бүх бие хэдэн тийшээ хөдлөн савлан татав. Нөхөр гүйж ирэн баахан дарсан ч нэмэргүй. Орон дээр аваачтал татаж гарав. Миний ухаан санаа сав саруул байсан ч би бүгдийг захирч чадахгүй байв. Нөхөр гэрээрээ нэг чарлан хүүхдүүдээ дуудан, уйлж гарав. Өвгөд Буурлуудынхаа аймаар, хөгийн нинжин сэтгэлгүй, муухай дарамтладаг хэмээн гомдон уйлав. Хүүхдүүд гүйж ирэн Бөө хүү маань над дээр дараад л орилж гарлаа. Бүх юм заяагүй амьтан надаас л боллоо. Би яах гэж Бөө болов оо. Би яасан азгүй муухай хүүхэд вэ гээд л орилно. Тэрний буруу гэж юу байх юм бэ? Миний муу хүү дөнгөж арван наймхан л настай нялх хүү шүү дээ. Тэр өөрөө хүсч бөө болоогүй. Болохгүй бол тэр амиа алдах байсан. Тэр үхвэл би амьд яваад яах юм бэ? Бид хагацал үзээд хэдхэн сар болсон байж дахиад хүүгээ алдуул манайх ер нь яах юм бэ?
Охин маань шууд аав руугаа дайрав. Та архи ууж амиа бодоогүй бол ээж ингэж өвдөхгүй байсан. Би таныг үзэн ядаж байна. Ээж үхвэл би чамтай тооцоотой л гээд л дайрав. Таны удмын энэ Бөө нар чинь юу юм бэ??? Миний охин үхлээ, Нөхөр үхэх дөхлөө, одоо ээж үхэх нь, гэтэл архи ууж зугаа цэнгэл хөөхөөс өөр юу байгаан танд гээд л охин аав руугаа хашгирна. Аав нь бас уйлан, би яасан юм бэ? надад хэцүү байна, би энэ Бөөг чинь ойлгохгүй байна, Би амьдрах гэж та нарын төлөө л зүтгэдэг, гэтэл бүгд над руу буруу чихлээ, Би бүх амьдралаа зөвхөн та нарын төлөө л зориулдаг гээд л уйлав. Үкэ манай гэр бүл ийм аймаар юм болон орилолдов.
Би нэмж орилмоор байсан ч татаад байгаа юм чинь яахын. Бүгд энэ өдөр тэсэрч дэлбэрсэн билээ. Бөө гэж бидний амьдралд анх орж ирэхдээ ийм маш хүндээр туссан юм. Бүгд айдастай, бүгдийн эрх чөлөө хязгаарлагдаж, нэг л айдаст автсан гэр бүл болсон байжээ. Нөхөр намайг эмнэлэг авч явах гэж зун гадаа өмсдөг богино өмдийг нэг гуянд нь хоёр хөлийг минь чихээд л дээш зулгаав. Би явахгүй гэж ойлгуулав. Гэвч тэр уурлан авч явна гэв. Хүүгийн бөөгийн багштай холбогдож багш Хүүг хурдан хуягла гэжээ. Хэдхэн минутын дараа тэд намайг дээш өргөөнд тэвэрч оруулсан билээ. Би татганасан хэвээр, нөхөр уйлсан хэвээр. Намайг аваад энэ хүнийг л үлдээчих, би яаж амьдрах юм бэ гээд л уйлж байв. Өгөр царайт гэнэт надад аятайхан царайтай харагдав. Би түүнийг тайвшруулах гээд гарыг нь атгасан ч аймаар татганасан хэвээр. Хүү бөөлөөд арван минутын дараа миний бүх хөлс садран газар уналаа. Татсан ч үгүй зүв зүгээр.
Харин Хүү маань ёстой нэг орилж чарлан уйлж гарав. Одоо нөхөр бид хоёр хүүгийнхээ төлөө Буурлуудаас гуйн хүүг минь тайван байлгаач, бидний буруу, өршөө, хүүг минь үлдээгээч гээд л уйлах ээлж гарчээ. Энэ шөнөжин иймэрхүү сонин шоу болсон бөгөөд бөөлөн дуусаад эргээд хартал хотоос ээж дүү маань намайг муудсан сургаар давхиад ирсэн байв. Би цоо эрүүл болсон байлаа. Өглөө Гэгээн маань: "Ээжийг нэг мангас татаад л бас хоёр хүн булааж татаад л тэр хоёр хүн дээрээс бууж ирсэн" гэж ярьсан.
Хоёр гарагын дараа Хадам Буурал надаас дахиад хэзээ ч үхмээр байна гэж хэлэхгүй байхыг анхааруулж гэрээ байгуулсан бөгөөд чи миний тэнэг үрст хэрэгтэй байна гэв. Харин сүүлд учрыг нь сонсоод би инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг, баярлах ч шиг болж билээ. Миний муу Эрлэг аав намайг энэ тэнэг хүний орчлонд ингэж зовоох хэрэг үгүй гээд авахаар иржээ. Харин Хадам буурал, Багшийн Буурал ирж байж бөөн юм бололцож байж намайг орхисон байдаг. Сүүлд би Бөө болсныхоо дараа нэг удаа бас Аав минь намайг хүсэх л юм бол аваад явж болно гэж хэлсэн бөгөөд энэ бичлэг нь харин би шүү. Би Эрлэг аавыг хамгаас хүчтэй, бас хамгаас надад хайртай гэж мэддэг өрөвддөг болсон юм. Тэр үед би Тэнгэрийн даалгавар биелүүлээгүй удган ч болоогүй байсан ч Аав маань юунаас ч айхгүй, Тэнгэрийн үйлийг ч бодохгүйгээр намайг авсан ч яадаг юм, одоо болоо гэж уурсан өмгөөлж байсан. Хэрэв Хадам Буурал саад хийгээгүй би чад хийсэн бол энэ блог хөтлөх ажлыг Надаас өөр хэн нэг нь хийх байсан байхдаа хөөрхий.
Эндээс бид ямар дүгнэлт хийх вэ? Буурлуудыг бид буруу ойлгодог нь тодорхой.
Гэтэл бас болоогүй ээ бүүр ч хачин юм болсон сүүлд нь. Та бүхэн манай ноёнг сайхан архичин дампуу гар гэж ойлгож болохгүй. Тэр архичидтай харьцуулбал огт тийм биш ч нилээн зугаа цэнгэлд дуртай гэж ойлговол зохино. Түүний онцлог нь тэр бид нарын төлөө зүтгэж, биднийг хайрладагт Онцлог байгаад байгаам. Би л архи уухаар нь дуугүй байж чадахгүй дургүй зэвүү хоёр зэрэг хүрээд үзэлцээд байдаг юм. Архи уусан л байвал өгөр царайт харагдаад би галзуурчихдаг. Тэр үед би Сүнсийг огт мэддэггүй бас өөрийгөө ойлгодоггүй байсан байна. Муу ёрын Тийрэн наалдаад хамт ороод ирхээр л асдаг байжээ. Харин одоо бол тэрнийг дагасан юмыг би маш хурдан гараараа илээд юм уу, шившээд авчихдаг чадвартай болсон нь гайхмаар. Би хэнтэй үзэлцэхээ мэддэг болоод байгаа юм уу хаашаа юм зайлуул гэж, Учиргүй юм гэж ч байхгүй юмоо.
Би БӨӨ болоод хэдхэн сар болж байтал байхгүй шүү. Өнөө муу хар юм чинь овоо хүн шиг байснаа уяа нь алдуурсан нохой шиг алга болов архи уугаад. Очиж явнаа хань нь л гээд байдаг сүүлдээ шаааал дургүй хүрээд хадны агуйд очиж амьдрах юмсан гэж бодоод би гадаа гартал Сар гарсан байлаа. Сарыг харан гуниглан сууж байхад манай аав намайг хүүгээ аваад явж болно шүү гэж билээ. Гэтэл тэр үед би гээч чинь удган болоод энэ ертөнцөд хийх ажлаа, хариуцлагаа ойлгосон хүмүүжсэн үе байсан болохоор ажил их байнаа гээд больсон. Нөхөр маань бөөн дуу хуур болон чирэгдчихсэн ирэнгүүт миний Галзуу хөдлөв. Муу улаан дурак чинь яаваа гээд л зад загнаад унт гэтэл урдаас цор цор гээд унтахгүй уурлаж явж би уулаа мэдүү гээд л агсардаг байна ш дээ. Ингээд л үзэлцэв. Май чи гээд хэд гөвж өгөөд унтуулав. Тэр урдаас сарвалзан харааж зүхэн гарч гүйх гээд бөөн юм болов. Ингэж байж арай гэж нэг юм чад хийв. Энэ өдөр би ихэд гутарсан бөгөөд Бөө болоод ч утга алга. Би юуны төлөө бөөлж, ер яах гэж ийм тэнэг ажил хийх болов гээд өргөөндөө орж ирэн уйлж суулаа.
Миний хүү зайран орж ирэн надад хань болон хэсэг суув. Эх хүү хоёр гэж зовлон нэгтэй хоёр яах гэж Бөө болов доо. Би ч яахав хөгширч буй харьж буй толгой. Цэл залуугаараа миний хүү цааш яаж энэ хорвоог бөөгийн амьдралаар барнаа. Ямар эхнэр авч яаж амьдрах гэж зовно доо. Бөө болно гэдэг амаргүй даваа шүү. Хүү намайг тайвшруулаад одоо унт гэв. Өргөө тань аймаар хүйтэн байна. Та өвчин тусна шүү. Хоюулаа тусдаа гарч амьдрах уу гэв. Болохгүй юу байхав дээ. Ээж нь тусдаа газар авсан бөгөөд удахгүй хоюулаа гэрээ баринаа. Би эхлээд хүүдээ гэр барьж өгөөд дараа нь ээж нь өргөөгөө аваад явна гээд л ирээдүйгээ бодлоо.
Маргааш нь би буух боллоо. Гэвч санаа зовоод байв. Буурлууд буугаад загнах байхдаа би ч тэвчээргүй юмаа гэж бас ичив. Сэтгэл санаа минь ч тавгүй. Бас тэд нарыг намайг энэ өгөр царайттай суулгасан гэж гомдож уйлсан бөгөөд эмэгтэй хүн болгож төрүүлсэн бүх бурууг би тэд нар луу чихэн гомдож уйлсан юм. Энэ өдөр манай дүү нар буултанд ирж суух байлаа. Миний зүрх сэтгэл тэр чигтээ хөндүүр гунигтай. Би хичнээн жил энэ зовлонг туулахдаа нэг удаа хадамд очиж танай хүү ингэв гэж хэлж үзээгүй, Нэг ч удаа ээж дүү нартаа хэлж байгаагүй зөвхөн бор зүрхээрээ л бүгдийг зохицуулан дотроо нууж, уйлж, тэмцэж явдаг байлаа. Манай ээж болон дүү нар миний нөхөрт нугасгүй бөгөөд маш их хайртай. Тэд надаас түүнийг өмөөрөх бөгөөд маш их хүндэлдэг байтал би хов ярилтай биш дээ. Тэгээд ч би бол өөрийн гэр бүлээ хамгаалдаг хамгаалагч байтал өөрөө зовлон яривал манай дүү охид болон ээж яах болж байнаа.
Би бол гэрийнхээ хамгаалагч. Ээжийн нөхрийг бол ёстой нам болтол нь зодолддог байсан. Би новш шиг эрчүүдийг үзэн яддаг. Байснаас байгаагүй нь дээр тэд. Дүү нар нөхөрт гараад тэд нь дургүй хүргэвэл зодно л гэж бодож явдаг. Зодох л болно. Би хэрэлдэх дургүй хэдхэн хараалын үг л мэднэ. Түүнээс өөр сайхан уран цэцэн яриад учирлаад урхидаад байх чадвар над байхгүй. Эмэгтэй хүнийг дээрэлхээд байвал өвдтөл нь дэлсэж чаддаг гэдгийг харуулах л болно доо. Хүн яаж харьцана яг л адилхан байх болно. Гэтэл миний амьдралд өгөр хар архинаас болж үе үе хэрүүл зодоон, шуугиан гардаг байв.
Архи гээч бүх л сайн сайхан харьцаа, итгэл хайрыг устгадаг. Хааяа би нөхрөө харахаас дургүй хүрэн үзэн яддаг байв. Архи байхгүй бол манайд хэрүүл гардаггүй нь хачин. Би маш олон төрлийн арга хэрэглэж үзсэн бөгөөд үнэн чика чика аргууд ч үр дүн муутай л юм билээ. Хамгийн гол нь зөвхөн хувь хүнээс л шалтгаална. Нэг удаа архинаас гаргадаг уудаг эм гээд их үнэтэй эм зарагддаг байв. Одоо ч байгаа доо. Би түүнийг нөхөртөө өгөхөөр танадаж цухуйлгатал тэр тааламж муу байв. Учир нь тэр өөрийгөө архичин гэж боддоггүй. Гэвч нэг амьтан нэг төмөр аваа л бол найр, нэг цаас аваа л бол найр, нэг хэдэн үсэг урдаа нэмээ л бол найр, дээрээс нь гэрлэсэн, төрсөн өдрүүд, мөн нэг найз нь гэр бүлээсээ салсан гутарсан өдрүүд, санамсаргүй таарсан өдрүүд, ажил ярихаар архидуулсан өдөр, элдэв ойнууд, гуйсан гуйлгасан өдрүүд гээд л архигүй өдөр байна гэж даанч байхгүй. Зугтаад зугтаад л зуу гаруйд нь орохоос өөр аргагүй болтол ажлын газар өөрсдөө архидалтыг зохион байгуулдаг юм. Тэр албан газар бол дор хаяж л намар, хавар, өвөл заавал тогтсон зугаалгатай хамт олноо эв нэгдэлтэй болгон, захиралуудтайгаа зузаан байлгах компанит албан өдрүүд, захирал нь өөрөө архи задлаж албан хаагчиддаа уулгадаг газар.
Бузар булай, худал хуурмаг бүхэн тэнд байдаг. Гаднаа инээд алдсан хирнээ гарангуут нь бөгсийг нь ухдаг муухай хүмүүс олонтой. Эрчүүд нь эмчүүдээсээ илүү уран нарийн арга, худал долигнуур зан, албан тушаалын хэнээ, хов живэнд хутгалдсан газар.
Тэд ажил дээрээсээ архидаад л араас нь караокэ, бардаж байж л салцгаадаг. Боловсон архичид болохоор хэн нь ч өөрсдийгөө Архичин гэж хэлүүлэх дургүй. Бүр ойлгох ч үгүй. Хамт олон гэдгээр сайхан хаацаалан биенийгээ хөөргөн, худлаа ярьцгаана. Даргаа, захирлаа, багшаа гэх нэрийн доор бүх хатгаасыг хийдэг хорон хүмүүс. Зангиа зүүсэн мануухайнууд, соёлтой нэр хавчуулсан худалчууд байдаг. Бүгд шахуу ийм учраас хэн нь ч өөрийгөө муухай гэж хэлэхгүй. Архичин гэж хэлэхгүй. Байх ёстой, бүгд л ингэдэг, хамгийн сайхан ааштай эхнэр нөхөр бол хамт олныг нь хүндэтгэн нөхрөө, авгайгаа архи уухыг нь дэмждэг гэсэн бат ойлголттой. Хуцваа би бол тийм биш. Хоёр нүүр гаргаж чаддаг ч үгүй. Архинд хордоод нөхөр маань үхэхэд хэн хохирох юм бэ би болон миний хүүхдүүд, Архинд хордоод хөлдөж унаад хөлөө тайруулахад хэн түүний таяг болох юм Аянга ш дээ. Тэд бол хэн нь ч таяг нь болохгүй, хэн нь ч май талх ав гээд мөнгө өгөхгүй нь Үнэн.
Нөхөр маань тэдний нэг учраас өөрийгөө ч архичин гэж ойлгохгүй, бас бусдыгаа ч архичин гэж мэдэхгүй өмөөрнө. Хэзээ нэг цагт миний бичсэнг уншуул яаж уур нь хүрч уушиг нь сэгсийх болоо. Хэхэхэ Яадын үнэн юм чинь дээ. Тэд архи уудаг ч улсаас цалин авдаг, бас ажлаа хийгээд л яваад байдаг. Өөрсдөө бүгд адил учраас ичиж зовохоо ч больсон өөгүй өндөг шиг хамт олон. Үнэндээ ард нь амьдралууд нь өнгөлөн далдалсан Там, ший жүжигүүд л байдаг. Иймээс би түүнд архинаас гаргадаг эмээ өгөх арга бодож оллоо. Би өөртөө баахан бакус авав. Ккккк. Түүнд гурван курс уух уусмал авав.
Тэр орой ирээд унтахад нь би гэрлээ унтраасан хэвтэж байна. Хүүе ядаргааны эмээ уу, солонгосын маш сайн гээд л сайтар ухуулан таниулсан эмээ би түүнд чад хийтэл нь онгойлгоод л өөрөө харж байгаад л уулгана. Харин өөрөө би бас ууж байгаа гээд л Бакусаа ууна даа. Яасан муухай амттай юм гэхэд нь Уу уу, нуль витамин, нил өвс ногоон үндэс гээд л хэлчихнэ. Хөөрхий тэр гурван удаа гурван курс уусан шүү. Гэхдээ шаал худлаа л юм байх ч лээ. Тэгж өөрчлөгдөөд архинаас гарсан юм би л лав хараагүй. Ногоон цаастай үнэтэй эм л байсандаг. Шал дэмий шатсан түүхтэй. Хүн зөвхөн итгэл үнэмшилээрээ өөрөө л бодуул архинаас гардаг нь ингэж батлагдав.
Ийм арга хүртэл би хэрэглэж туршиж байсан юм даа. Харин тэр нэг өдөр хамгийн сүүлийн зодооны дараа би бүх найдвар дууссан байв. Бүгдийг би Буурлууд руугаа чихэн гомдож байв. Гэвч манай дүү нар ирсэн учраас би буулаа. Гэтэл манай эхний Буурал маааш баяр хөөртэй орж ирлээ. Манай дүү нарт өчигдөр шөнийн зодооныг маань ЛСД дэлгэцээр өнгөтөөр үзэж байгаа мэт л ярьж гарав.
Би дуугүй болгох гээд ямар чадах биш чагнаад л суулаа. Хааааахахаха мөн сайхан үзүүштэй юм болов. Ойрд инээгээгүйгээр инээлээ. Миний Улаач ноёнтойгоо гөвөлцөөд мөн сайхан юм болов гээд л инээж гарав. Эхнээс нь бүр намайг түүнийг яаж цохисонг нь харуулав. Ингээд л гээд л биеэрээ үзүүлэн манай дүү нар савж унаталаа инээн сонсож байлаа. Хоёр мунхаг хүүрүүдийн нанчилдааныг үзэх гэж хоёр талын Буурлууд гэж бараг Зуу гаран Буурлууд дээрээс бууж ирж үзэн хашгиралдаж шүгэлджээ. Хаашаа юм бэ????
Бид хоёр нохой зодоон хийгээд тэд үзсэн аятай болгон бөөн инээдтэйгээр ярьж гарав. Хадам Буурлууд маань: "Наад муу хүүрээ маажаад хая, болж, сайн хашраа олигтойхон аваад хая" гээд л намайг дэмжин хашгирч байсан гэнэ шүү. Манай дүү нар хөөрхий сүүлдээ хүргэн ахынхаа талд орж өмөөрч хөөрхийг арай ч дээ. Ажил нь бас хэцүү хааяа уулгүй яахын манай эгч ч ааштай шүү гээд л ахыгаа өмөөрөв. Тэгээд яагаад хадам Буурлууд ахыг өмөөрөхгүй байгаан гэхэд Хүргэний буруу шүү. Хэн түүнийг хар дарсанд шуна гэсэн юм. Харин ч бид дагаж явдаг тулдаа амьд гулдарч салгалаа.
Өөрийн ухаангүй бол амьдрал нь амьдрал биш Там болохыг үзэх хэрэг байна уу, сайн санаж өгч байна гэж бодох юм. Саарыг шившээд л өгч байхад мэдэх юм алгаа. Нэг айдаг Эрлэгтэй байхгүй бол болохгүй шүү. Эгч чинь түүнийг хийх ёстой. Иймээс Хадам Буурлууд нь хэмхчээд өг гээд баярлаад байлаа гэчихсэээн харин ярьж байв. Ямар бахдалтайгаар ярьсан гэж сананаа. Манай дүү нар нүдэнд нь нулимс гартал инээсэн шүү. Энэ Буурлууд их сонин хамаг нууц мууц хэлээд хаядаг нь сонин.
Бууж дуустал дүү нар үргэлжлүүлэн саяын болсон яриаг ёстой ярьж гарав. Нэг мэдэхэд би өөрөө бүхнийг мартан инээж байлаа. Өчигдөрөөс хойш өдөржин тээглэрч хар дараад байсан зүрхний хөндүүр ч алга болжээ. Би орой нөхөртөө хэлэхэд тэр бас инээв. Намайг гадаа унтуулчихгүй яасын, өгөр хогийг гээд л нөгөөх л хэлдэгээ хэлнэ лээ. Түүнээс хойш ч уусангүйдээ. Харин хүний газар энд ёстой нэг амар юм даа. Энд архи уух хүн байхгүй. Архи нь маш үнэтэй. Энд тэгж хэрүүл зодоон болоод архинаас болж алалцаад байх ч гэр бүл байхгүй. Архи гэдгийг ер улсын хэмжээгээр хуульчилмаар.
Нөхөр Араб Эмират сая яваад ирэхдээ ч тэнд архи маш үнэтэй. Хүмүүс нь ер архи уудаггүйг гайхаж байж билээ. Архи уухгүйгээр амьдраад болоод байгаа улс орнууд байх л юм. Ядахдаа л архичин сүнс алга байна ш дээ. Архи ууж яваад үхсэн Сүнс Тийрэн болон бие отоод л байж байдаг. Ийм хар Сүнс Монголд дэндүү их мэдэгддэг. Харин энд бол байдаггүй. Энд харин хар санаатны, санаа муутай амиа хичээгч нарын хар сүнс л их байдаг. Архичин Сүнсүүдийг устгах барихад амархан байдаг бол Хар санаатны Сүнснүүдийг барих хөөх нилээн хэцүү.
Эндээс дүгнэхэд Буурлууд бол нөхөр эхнэрүүдийг салгах гээд л оролдоод байдаг нь биш харагдаж байна. Тэд биднийг өөрсдөө эрүүл ухаанаар амьдрахыг л шаарддаг. Тэд Монгол хэмээх улсын Бөөгийн цэвэр удам угсаа, цус, яс цэвэр байхыг маш илүүд үздэг учраас эхнэр нөхрийн хэрүүлээс илүү үр удам гарсан хүүхдүүдийн яс, цус л маш чухал байдаг. Нөхөр мань хоёрыгоо тэд тоодог ч үгүй бөгөөд Хадам Буурал маань: "Та муу хоёр яахав дээ. Хэрэлдээд хагараад хаачдын тэгээд байвал голд нь нэг бүдүүн мод тавиад хүлж хаячаад шатаачихна шүү" гэж байсандаг. Тэгэхээр Тэнгэрээс тушаасан хос бид хоёр тэрсэлдээд тэрсэлдээд хол өнхөрөхгүй нь Үнэн билээ. Бидний хүүхдүүд тэд нарт чухал байгаа бизээ. Харин бид өөрсдийгөө, амьдралаа, үүрэг хариуцлагаа л ойлговол хэрэлдэж муудаад байх шаардлага аяндаа үгүй болно.
Иймээс удган болохдоо л анхаарлаа хандуулсан нь дээр гэж би зөвлөмөөр байна. Угаасаа бүх амьдрал ахуй өөрчлөгдөн, бидний амьдрал тэс өөр болдог. Өмнө нь та нөхрөө хараад л гомдоод уурлаад байдаг байсан бол харин удган болсны дараа түүнийг хорлож байгаа бүхнийг зайлуулчих чадвартай болсон байдаг. Илүү дагасан хар муу Сүнсийг харж цэвэрлэж чадна гэсэн үг. Гэвч хичнээн ингэлээ ч нөхөр тань өөрөө хичээхгүй өгөр хар сүнсээ очоод л дагуулаад ирээд байвал хоюуланг нь хөөгөөд хаячихгүй юу яадын. Миний хувьд одоо миний зорилго бол Монгол улс, хоёрт нь нөхөр хүүхэд, гуравт нь миний махан бие мангуу толгой минь орсон учраас цаашид юу эс тохиохыг хэлж мэдэх юм алга. Ёстой л нөгөө хувь тавилантайгаа эвлэрнэ гэх болсон ч нэгэнт л хувь тавилан юм бол нэртэй төртэйхөн байгаад Чад хийсэн нь дээр бизээ.
Хичнээн эхнэр нь удган боллоо ч нөхөр нь энгийн нэгэн биш. Бас л заавал удамтай угсаатай айлын хүү тул нэгнийгээ энэ БӨӨ болсон гээд цээрлэн ихэрхээд байх юм даанч байдаггүй. Бөө хүний амьдрал бол эгэл жирийн хүнийхээс хэд дахин хэцүү, хэд дахин эмзэг билээ. Үгүй ядахдаа л одоо би олон цугласан газар яваад ирэхдээ бараг хэвтэрт орох дөхдөг. Тэр олон хүний өвчнийг мэдэрч, дагасан барьсангуудтай нь дайтсаар ёстой арай гэж гэртээ тэгш сууж ч чадахгүй орон дээрээ унадаг болсон.
Өнөө гарагт Гэгээн нөхөр хоёр найзынхаа урилгаар явсан бөгөөд би явж чадсангүй. Хүү нь сургууль төгсөж ирсний баярыг хийхээр биднийг урьсан хол өөр хот тул тэнд хонох юм. Би хоёр хоногийн өмнө бас нэг найзынх нь урилгаар гэрт нь очиж ирээд хоёр хоног л нам хэвтлээ. Маш их ядарч сульдан, толгой өвдөнө.
Ер нь Энэтхэгүүдтэй байх их хэцүү байдаг. Нэг Энэтхэг надтай инээд алдан баярлан байж миний гарт хүрсэн тэгээд л би өвдчихөв. Түүнд ямар ч муу санаа юм байгаагүй ч яг юунаас болоод юу болоод байгааг гайхана. Би өвдөн хэвтсэнээс хойш манай өргөөнд хэнгэрэгийн дуу сонсдох боллоо. Нөхөр Буурлууд хэнгэрэг нүдээд байна гэлээ. Өдөр бөөн салхи дунд сэнс асаан байж баахан унтаад арай гайгүй болов. Өгөр хар шумуул их салхи гаргавал ирж иддэггүй юм байна. Нэмж айл хэсч баахан өвдөөд яахав дээ. Хүний биеийн өвчин татах, элдэв хар сүнстэй байлдах гэх мэтээр байх тул язгуураасаа Бөө хүн элдэв нийгэмээс тусгаарлагдах юмаа.
Бөө хүн маш цэвэр ариун байхгүй бол их хэцүү. Хамаг өвчнийг нь өөртөө татдаг Соронзон хүн л гэсэн үг. Бөө хүн архи тамхинаас хол байж, алаан хядаан, цус нөж харах хэрэг байдаггүй. Шууд л өвдөнө. Бас оршуулганд явдаггүй билээ. Иймээс хүмүүс та бүхэн Бөө хүмүүсийг оршуулганы зан үйлд ирсэнгүй гэж гомдож болохгүй. Цаанаасаа хориотой. Харин Тийрэнтсэн Бөө нар л оршуулга хэсч, оршуулганы газар бөөлдөг. Хүчээ авч байгаа царай нь тэр гэнээ. Кккк.
Удган болох хэцүү шүү. Нөхөр бүүр ч хэцүү. Гэвч энэ бүхнийг зохицуулан давж туулахаас өөр арга алга. Хичнээн Тэнгэрийн ажил хийлээ ч гэр бүлийн нэг багана айлын эзэгтэй учраас нөхрөө хүүхдээ авч явахаас л өөр арга үгүй. Зарим нэг нь тэднийгээ бүр хаяад нэг л их өөр хүн болсон байдаг ч чи бас эмэгтэй хүн, гэр орноо чирч явах ёстойгоо мартаж болохгүй. Яаж ийгээд л зав зай гаргаад байвал асуудал үүсэх нь гайгүй болно. Одоо яахав дээ ядаргаатай юм гэж би бодовч энэ хачин амьдралд бүрэн хутгалджээ хөөрхий.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.