Энэ зурган дээр гамма цацраг буюу цахилгаан соронзон долгионыг үзүүлсэн юм. Гар утасны долгион, радио долгион, WiFi, гэх мэт бүгд цахилгаан соронзон долгион юм
Нар нь бүх төрлийн цацрагийг ялгаруулж байдаг. Нар, сансараас ирж буй цэнэгтэй цацрагийг агаар мандалд дэлхийн цахилгаан соронзон орон 2 туйлруу зөөвөрлөж биднийг энэ хортой цацрагаас хамгаалж байдаг. Энэ нь туйлийн туяа юм.
Хүнд аюултай цацраг буюу ионжуулагч цацраг гэдэг нь эд, эс, бодис дундуур нэвтрэн өнгөрөхдөө тухай эд, эс, бодисд оролцож буй химийн элементийг иончлох үйлчлэл үзүүлдэг. Энгийн байгаа химийн элементүүд нь саармаг буюу цэнэгийн хэмжээ 0 буюу +/- цэнэгийн хувьд тоон утгаар тэнцүү байдаг
Иончлогдсон элемент гэдэг нь + цэнэг нь юм уу эсвэл – цэнэгийн хувьд илүүдэлтэй болно. Ийм нэмэх хасах цэнэгтэй болсон элементүүд сөрөг цэнэг рүүгээ тэмүүлж жамаараа явагдах химийн урвалууд өөрчлөгдөж энэ байдлаас бол хүний генийн өөрчлөлт, удамшил, хавдар гэх мэт өвчнүүдийн үүслийн үндэс болж болно.
Гэрэл нь нарны цацраг буюу цахилгаан соронзон долгион /энэ нь энергийг зөөвөрлөж байгаа/ хүний 5 мэдэрхүй гээр мэдрэгдэхгүй харагдахгүй үнэртэхгүй нарнаас бидэнд харагдаж байгаа цацраг нь зөвхөн үзэгдэх гэрлийн долгионы харж болдог жишээ өнгө бюу солонгын долоон өнгө буюу тодорхой долгионы урттай, давтамжтай мужид
Цахилгаан соронзон долгионы хувьд хэд хэд үзэгдэл байдаг.
Мэргэжлийн хэлээр биш шууд хэлчихлээ надаас илүү мэдлэгтэй хүн байж болно засаж зөвлөнө биз
Ижил долгионы уртай 2 цацраг нэг нэгийг устгах, сулруулах, эсвэл далайцийг ихэсгэх, далайцыг 2 дахин их хүчтэй болдог энэ үзэгдийг интерфренцийн үзэгдэл гэдэг
Жишээ нь гүүрэн дээгүүр олон цэрэг хөл нийлүүлж жагсаж гардаггүй өөрөөр хэлбэл зэрэг олон хийн хөлийн гишгэлт зэрэг тавигдсанаар их хүчтэй болж ямарч бөх гүүрийг эвдэх боломжтой.
Бас нэг өөр жишээ: дүүжин савлуур тоглоомыг савлуулахдаа буцах эгшинийг тааруулж хүч өгч далайцыг ихэсгэхтэй ижил юм.
Энэээс үзэхээс хүн бүр ижил бодолтой болоход хүн бүрийн далайц нэмэгдсээр байгаад юу ч хийх бүрэн боломжтой юм. Хүн юу бодож байна тэр бодлоор тархинаас тодорхой давтамжтай цахилгаан соронзон долгион ялгаруулдаг гэж үзвэл энэ их энергүүд ихсэн нэмэгдсэн энерги хаач хүрэх бүрэн боломжтой юм.
Мөн цөмд хос үүсэх үзэгдэл гэж байдаг. Энэ юу юм гэхлээр тодорхой энергитэй гамма цацрагнаас + болон – цэнэгтэй электрон үүсэх үзэгдлийг хэлдэг.
Электорон бол хамгийн жижиг эгэл бөөм юм. Бөөм гэхлээр бодит бие бол байна гэсэн үг. Гамма цацраг бол цахилгаан соронзон долгион буюу огт оргүй зүйлээс бодит бие үүсч байна гэсэн үг. /хос үүсэх гэсэн слайднаас хар/
Мөн +/- цэнэгтэй электрон мөргөлдөж 2 гамма цацраг үүсдэг энийг анигляцийн гамма гэдэг. Бодит юмнаас хий хоосон юм үүсэж байна гэсэн үг. Энерги хэзээч устаж үгүй болдоггүй гэсэн хууль байдаг энерги хадгалах хууль . Энэнээс үзэхэд хүний биеийн тодорхой энерги нь энэ хий хоосон зүйл буюу гамма цацраг болох бүрэн боломжтой юм. Энийг сүнс гэж ойлгож байна. Бас өөр зүйл рүү ч шилжих бүрэн боломжтой юм.
Арга, билэг, ухаан
Би нэг ийм юм бодоод байгаа юм алдаж онож буруу бодож болно.
Жишээ би спортонд их муу л даа волибол, сагс тоглож чаддаггүй юм.
Бөмбөгийг яаж авах, ямар өнцөгөөр ямар хурдатгалтай зохихыг физикийн мэдлэгээр тооцоолоод гаргаж болох юм.
Бөмбөгний жин, зай мэдэгдэж байхад агаар хурд бусад хүчин зүйлүүдийг нэмж засварлаад тооцоолоод олж болно
Тэгэхлээр энэ тоолцоолж гаргаж байгаа арга, тэнд очих юм гэж гаргаж байгаа нь зөн буюу билэг очих газар нь тусгах үйл явцыг чадвар буюу ухаан байж болох юм.
Chinggis Ayanga хүн бүрийн биеийн илч өөр өөр байдаг уу? би энэ зургуудыг хараад тэгж бодоод байна нарнаас ирэх туяаг бүгд өөрөөр тусгаж аваад байх юм
Хүний цацрагийн хувьд сайн мэдэхгүй байна өөр өөр л байх ёстой гэж бодож байна.
Chinggis Ayanga энэ их сонин байгаа юм. тэгээд яагаад Сүү л улам сайн хүч оруулдаг гэж гээд л үүнийг судалсан эрдэмтэн байдаг бол уу?
Enkhbaatar Altangerel байхгүй байхаа би л сонсоогүй юм байна
Цацрагийг бол ижил төрлийн цацраг нь эрчимжүүлнэ гэж бодож байна.
Гэхдээ Цацраг бүрээс бусад цацрагаа гаргах бүрэн боломжтой юм л даа.
Chinggis Ayanga энд сүү уудагт л учир байна. бүх цацраг эрчимждэг юм бол уу. Туршилт хийчихээр аппарат байна уу.
Enkhbaatar Altangerel Технологийн хувьд цөмийн бүтэцийг бүрэн тодорхойлж чадаагүй, чадахаар технологи гараагүй
Chinggis Ayanga эсвэл хүн бүрийн цацрагууд нийлж байж нарыг газарт авчирсан мэт болгоод хар сүнсийг хөөдөг юм бол уу
тэгвэл технологи байхгүй бол бидний нас хүрэхгүй юм байлгүйдээ хөөрхий
Enkhbaatar Altangerel Сүүний бүтэц бүх төрлийн цацраг бүтээх боломжтой юм яагаад гэвэл цагаан өнгөтөй тэрэнд л байх шиг байна. Нарны гэрэл цагаан байдаг
Chinggis Ayanga МАШ ЗӨВ юм байна хар нь саармагжуулдаг юм байна
Enkhbaatar Altangerel Призмээр харахаад өнгө бүрийн болдогтой ижил. Солонгийн 7 өнгө үүсдэг. Цагаан өнгөнд бүх өнгө багттдаг
Chinggis Ayanga биеийн энэ цацрагуудыг л дэмжээд бүтэн болгочихвол өвчин эдгэдэг юм бол уу
Enkhbaatar Altangerel Тийм байх
Chinggis Ayanga эд нар маань ядрахаа байгаад байгаа юм, бас өвчнөө эдгээгээд байх юм.
Enkhbaatar Altangerel Цагаан өнгөнд бүх цацраг байгаа учраас бүх цацрагийг эрчимжүүлж байна гэж бодож байна
Chinggis Ayanga Хар сүнстэй хүн маш их ядардаг, түүний гэрлийг шингээж шимэгчлэдэг гэхээр гэрлээр хооллох болно. Энэ бол буруу болох нь Үгүй зөв ч юм уу түүнийг өөртөө татаад аваад байгаа юм уу, гэтэл тэд хурц гэрэлд үхдэг нь юуны учир вэ? Хурц гэрэл бол бүгд нийлэхээр л хүчтэй болно биз дээ. Нэг бол яг ингэж байж магад юм байна. Хүний гэрлийг нэг нэгээр нь дийлдэг хирнээ хүчтэй хурц бол дийлдэггүй юм бол уу
Enkhbaatar Altangerel Хар нүх шингээсээр байгаад дэлбэрдэг
Chinggis Ayanga Хар юман дээр маш хурц өнгө удаан байвал гандан, аягүй бол шатна тэгвэл адил юм биш үү логикийн хувьд
Enkhbaatar Altangerel Хар сүнстэй хүн бол тэр хүнээс гарч байгаа цацраг цагааны эсрэг учраас устаж үгүй болж байгаа үзэгдэл гэж бодож өөрөөс гарч байгаа цацаргаа хажууд байгаа цагаан цацрагийг устгаад
Chinggis Ayanga цагааны эсрэг Хар өнгө гэж
Enkhbaatar Altangerel аль альныхаа энергийг барж байна гэсэн үг байх
Chinggis Ayanga Онгод хий болохоор энэ энэргээр л биежиж ирдэг байх
Enkhbaatar Altangerel тэгэхээр тэр 2 хүний хувьд хоёулаа ядраад байгаа байх
Chinggis Ayanga күэ мөн хачин юмаа, сайн бодож үзэхээс дээ. цагаан өнгө тэгвэл ямар үед хамгийн их идэвхижих вэ?
Enkhbaatar Altangerel Онгодын энерги бол нар сар өөр ертөнцөөс энерги авдаг байх гэж бодож байна
Chinggis Ayanga нарны цацраг дэлбэрэх нь
Chinggis Ayanga онгод хүн адил эрчим аваад байгааг бодвол Сүнсэнд л учир байна уу. Хоюулаа яг адил юм нь зөвхөн сүнс шүү дээ. Сүнс нь хооллодог байх. тэгвэл тэр чинь 2 цагаан нийлнэ гэсэн үг Энэ бол нэг ижил өнгө хүн бол бас ижил нь нийлэх нь ЭВ гээд байгаа учир байх
- Сүнс хиншүүгээр хооллодог гэж буддын сургаал байдаг санаж байна
- Сүү ганга 2 -оор хооллодог байж магадгүй юм
Chinggis Ayanga хиншүү тавьж ариулж мууг хөөдөг юм. тэд худлаа яриад байгаа. байнга хиншүү тавьдаггүй юм. энергитэй л холбоотой юм байна. за цөмийн хичээлээ хадгалж авлаа дараа нь сайн уншиж үзий байз
- тийм байх
- За өндөрлөх үү би харих санаатай, дараа учран золгоёо
ХЭЭЭЭЭхэхэхэхэ. Манай өргөө гэрт маань байдаг цөмийн физикч хүүтэйгээ би ингэж танилцаж ярив. Ярианы хагасыг нь авчихсан шүү. Анх удаагаа аймаар учран золгосон байна ш дээ хөхөхөхө. Дараа тухтай учран золгож цөмийн талаар ёстой цөм асуунаа.
Дээрхи яриа үүсэх болсон шалтгаан нь манайханы авсан Нарны зургуудаас болсон юм. Бүх хүний зургууд өөр өөр гарч хүн бүрийн гэрлийн үйлдэл өөр өөр байна гэсэн үг. Нар ч энерги, хүн ч энерги, хоорондоо харилцан үйлчилчдэг ч зургуудын хэт ялгааг хараад би их бодол болов. Сүүлийн үед үүнийг Шашны физик хэмээн судлан Чакра макра, Ауро, хүрд мүрд гээд байгаа ч Энэ нь гол биш. Хамгийн гайхмаар нь өнө эртнээс Монголчууд үүнийг аль эрт мэддэгээр барахгүй бүр хоорондох холбоо, эрчимжих, түүнийг тэтгэх арга, Хар Цагааны тэмцэл гээд л бүх л юмыг мэддэг байсан нь БАТЛАГДААД байгаа нь л сонин. Тэгэхээр АкауДэмч нь академич болоод көвдөтрө мөвдөтрө нь квадрат мавтрадаараа хэлэгдээд байгаад гайхах юм алга. Чингис Хааны үед их Сургууль байж л байсан. Дуран авиагүй байж яаж тооцоолж байсангаа бичиж үлдээсэн л байсан.
Сүүлийн үеийн шинжлэх ухаан Монголын Өвгөдийн ухаанаас хоцроод тээр хол хаягдаад технологи нь хараахан гараагүй л байх юм. Гэхдээ энерги гэж нэг ийм юм байна. Энергээр эмчлэх гэж сүүлийн хэдэн жил л яригдан манай эрдэмтэд гадаадаас будаа идээд байгаа шүү дээ. Пүрэвсүрэн гээд эмч байдаг. Тэгсэн чинь шарын шашныхан очоод Ногоон дарь эх гээд өргөмжлөөд залчихсан байна гэсэн шүү.
Нэг удаагийн эмчилгээ нь 20000. 5 удаа явж курс болдог гэсэн. Үзүүлэх дараалал нь бараг 2-3 сар байдаг
Хүний биений гэрлэн бүрхүүлийг хэмжиж оношилдог юм байна лээ Монголд. Тэрүүгээр нь ямар эрхтэн нь өвчилсөн байна гэдгийг нь тодруулаад энергиэр засаж эмчилдэг.
Энэ хүн хүнд буян үйлдэж байгаа нь сайн ч зарим хүмүүс тэр олон сар хүлээж байхаар өөрсдөө ийм өргөн дэлгэр үнэгүй боломж олдоод байхад л суугаад байх юм.
Шарын шашны Шарковууд ичээсэй билээ. Хөх Монголын минь хамаг чадвар боломж, гайхамшигийг пад хийтэл сууж дарчихаад, тархийг нь угааж Тэнгэрээс нь салгаж, гадаад үгээр гамшиглан засал гэж төөрөлдүүлдэг ҮНЭН төрхөө харцгаавал таарна.
Монгол лам ухаантай, Хий үзэгдэл Сүнс мүнс, далд ертөнц аргалдаг ухаантай юм бол Тэнгэрийн гэрлээр өөрийгөө засчихдаг Монгол Хүмүүсийн минь Үнэн нууцыг хэдэн зуун жил дарсаар ирсний тод жишээ энэ юм. Эсвэл мэддэггүй биз. Ямар сайндаа гэрлэн бүрхүүл эмчлэх аппараттай хүнд Ногоон дарь эх цол олгож ОНИГО болоховдээ. Донгосох гэж. Хааныг маань нэрийг нь өөрчлөөд Очирваани бурхан гэсэн гэжийгаа. Удахгүй залрана гээд байгаа. Ёоооооохёооооох ёхёхёхёх сэвээрэй намайг хэхэхэхэ. Хэлэх ч үг алга. Тэр лам нар ядахдаа бясалгалаа сайн хийхгүй яажийгаан, зкзкзкзкзк. Тэгсэн бол өөрсдийнх нь нүд нь Гэрлэн бүрхүүл харна ш дээ. Эд Тэнгэрийн нууцыг мэдээд ч яахав дээ. Ийм болохоор нь л Тэнгэр дургүй байдаг юм байна. Зкзкзкзкзккзкзк
Зкзкзкзкзк гэх энэ шувууны зэвүүн дуутайг яанаа. Яг хүн шогширч байгаа мэт. Би түүнээс энэ үгийг нь сурсан юм. Хэн гэж шувуу юм бүү мэд. Зкзкзкзкзк гээд дахиад л дуугарлаа өнөөдөр яг зөв дуугарч байна шүү. Би урд нь түүнд уурладаг байв. Нээг их муухай дотор арзайтал дуугардаг. Ялангуяа орой болохоор л их дуугарна. Харин хар үүрээр 5 цагаас хамаагүй олон шувуунууд ёстой ухаан алдаж уурлатал хашгиралдана. Шөнө нь нэг тэнэг юм шөнөжин шүгэлдэн дуугардаг. Өдөр дуугарахгүй. Халуун орон бөгөөд яг ууланд байх учир ёстой нэг мөнхийн лагерт байгаа мэт.
За тэгээд орчин үеийн цөмийн шинжлэх ухаан, элдэв гадаадуудынх нь хэл ам хугалах гэсэн урт хүрдний нэр чакра макра гэж зовж байхаар Монгол нэрийг нь хайж олоод хэлж бай хэмээн мэрэгжилтэн доовторуудад нь хэлье. Наадах чинь Монголд байсан юм. Өөрсдийн ч нэртэй юм. Худлаа гэвэл Хатны номоос Умш умш умш, нүүр чинь улайхыг би мэдэж байнадаг.
Монголчлоод Монголчууд маань аааль эрт Сүүгээр аргыг нь олчихдог байсан байна. Сүүний алдартай анагаах шүлгийг үлгэрт амбасан үед тавьсан байнадаг.
Энд нэг юм сануулая. Алив юмыг амиар нь зөв хийхгүй бол амьгүй аппаратаар хэд ороход хэцүүхэн л юм болно доо. Одоо чи гаднаас бүрэн хүчээр хүчлээд хийгээд өгсөн ч хир удаан байхав. Мөн энэ орчин цагийн элдэв хэрэгсэл нэрмээс болж нэмсний улмаас чи ХАВДАР гэдгийн эх үүсвэрийг л өгөөд байгаагүй мэдэхгүй. Нөгөөдүүл нь 20000 төгрөгөөр хавдарын эсийг суулгаад байгаагаа ч мэдэхгүй мөн сайхан таарах юм даа зайлуул. За яахав яахав. Аяндаа ойлгоод Ногоон дарь эхийн юу хийсэн нь илэрнэ.
Харин хүн өөрөө дуудлагаа дуудаад биеэ эрчимжүүлээд, сүүгээ уугаад явбал бие махбод чинь өөрөө л хэрэгтэй хэрэггүйгээ, хэдэн минут секундийгээ тааруулчихдаг юм.
Тэнгэрийн Гэрлээр хэн дуртай нь оролддоггүй юм шүү дээ. Хэрээс хэтэрвэл хор болно. Хүн бүр өөрөө өөртөө л оногдсон хувиа авч Тэнгэртээ сүсэглэн илчийг нь хураан биеэ цэвэрлэн, ариутгаж, бас эрүүлжүүлж байх ёстой.
Нөхдүүд намайг хардан уурлах хэрэггүй. Би бол ингэлээ гээд нэг төгрөг ч авдаггүй бөгөөд заасан гээд ч мөнгө нэхдэггүй хүн. Тэнгэрийн зарлигийг биелүүлж байгаа улаач хүн. Хаан та нарт мөн ч их хэлэх юм даа. Гэтэл Хааны үгийг л дамжуул битгий өөрийгөө бичээд бай гэх эргүү мөн их байх юм. Миний түүх байхгүй бол Хааны үгийг та нар унших ч үгүй. Ойлгох ч үгүй. Бөөн лекц гээд л бусдын адил л сонсоод өнгөрнө. Миний түүх байдаг учир нь ХААН надаар амьд жишээ болгож харуулдаг юм шүү дээ. Өөрийнхөө охиноо золиослон байж хамаг бүхнийг туршуулан байж Хаан та нарт ойлгуулах гэж надтай хамт зовон зүдрэн амьдардаг билээ. Манай Хаан бол ийм л Хаан. Миний өвөг дээдэс бол ийм л хүмүүс. Бид Монгол хүндээ хайртай, Монгол нутагтаа хайртай, Мөнх Тэнгэрээ шүтдэг.
Хаягдаж алга болсон охиноо олон тэд намайг хүмүүжүүлж байгаа билээ. Ширэнгэн ойд чонон дунд өссөн хүүхэд шиг л би өсчээ. Надаас авах юм нь амьдралын төлөө тэмцдэг чанар л байв өөр юм над байсангүй. Засаг захиргаагүй, эрх дураар өссөн би өөрийн хүн сүргээ ч таньдаггүй байсантай л адил юм. Юуны чинь Мөнх Тэнгэр шүтлэг, Хаан, түүх, өвөг дээдэс гэж харанхуй бүдүүлэг л байв шүү дээ. Одоо л жаахан ёлтойх гээд байгаа юм.
Хариугүй өөрөө гэгээрчих гээд л байгаа юмдаа хэхэхэ. Гэтэл би ганцаар гэгээрвэл ГЭРЭЛ болж чадахгүйгээ ойлгосон. Би өөрийн Онгодууд шигээ болохын тулд Гэрэл болох ёстой. Тэр Дээр очиж сурах гэж түвэг болж байснаас доор жаахан мэдлэгтэй болоод очвол аштай юу. Аягүй бол бас ширээ мирээний ард суулгаад юм заагаад байвал лай лай лай. Наана нь сайн сурчихвал ядахдаа чөтгөр хөөхөд нь очиж үс гэзгэнээс нь зулгаалцаж, хажуу хавирга руу нь тийрч нэг үзэхгүй юу. Хичнээн сайхан бэ???
Би Гэгээнд зодоон заасан биш өөрөө зодуулдаг болов. Завгүй бичих намайг үе үе ирж дуу алдтал цохиж авч үзнэ тэр. Би өвдөж байхыг бодвол тэр үеийнхээ хүүхдүүдтэй зодолдвол арай л хэт цохиж магад болжээ. Ингээд би санаа зовлоо. Хүн зодохдоо хаана нь цохихыг нь зааж өгөхөө мартчихсан бололтой би гэж нэг ийм л уймараа багш шүү. Хүний газар миний хүү нүдэлдээд л гарах ёстой болохоос дээрэлхүүлээд уйлж суухыг нь би харж чадахгүйдэг. Гэтэл зодоон хийж болохгүй байдаг. Яасан ч хэцүү юм дээ. Тэр эгчтэйгээ ярихдаа Максыгаа сонссон бололтой гэхдээ бүр үхсэн гэж ойлгоогүй бололтой. Түүнийг хулгайлж гэж ойлгожээ. Күэ мөн хоёр өдөр л сайхан төлөвлөгөө зохион зурж, зодолдож мөрөөдлөө.
Яг нөгөө Каддафиг би ингэе мэргэн санаа гэдэг шигээ л мөн идэвхитэй зуржээ. Энэ Максын хөлийн мөр нь. Би Үлэг бектэй хамт хайгаад дээрээс нь олоод гээд л дээр нь шувуу зуржээ. Хайж олоод муу хулгайчтай ингэж байлдана гээд л хөөрхий өөрөө өөртэйгээ өдөржин байлдав. Мөн намайг битгий амьтан алаад бай гэж загнав. Амьтан дотор чинь Буурлууд явж байдаг юм. Та бас их муу юм хэлэв буруугаа хүлээ гэв. Хоёр гүрвэл орж ирсэн байхад та юу гэв гэээд л загнав. Тэр муу хоёр гүрвэлийг хараан би уурлаж, юм шидэн хөөсөн билээ. Хамаг амьтанд Буурал байх ч харин нэг онцгүй л юм байнадаг. Гэгээн Монголдоо би хайртай. Аавыг ирэхээр бүгдээрээ Монгол явъя. Манай Монголд гулсуур байдаг гэнээ. Хэхэхэ ийм эх оронч хүүхэд байхдаа яахав дээ. Гулсуур байхдаа яахав дээ.
Манай ноёнтоноос майл иржээ. Их яарч бичсэн болтой хэдхэн үг. Нөгөө хайраа майраа бүр няд коля шүү. Маргааш би дэлгүүр орох нь захих юм байна уу гэнэ. Байхгүй ээ байхгүй гээд л явуулчихлаа. Тэр ноён яаж харьцана яг би тэгж харьцдаг болохоор яалтай билээ. Ханиа ижлээ мижлээ гээд л эхэлсэн бол бүх төрлийн өнгөөс нь бүх размээраас нь арав арвыг гэхгүй юу хэхэхэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.