skip to main |
skip to sidebar
Дээд шидүүд
Дээд шидүүд
Улаач болгоны хувь заяа онд ондоо
Үйлдэх шидүүд өөр, өөр
Нэгэн шидийг хоёр улаач хэрэглэдэггүй жамтай.
Учиг нь Ижил ус ариулах шид байлаа гэхэд
Хийх үйлийн зорилго нэг ч
Хийх арга нь өөр, өөр
Хэлэх шившлэг нь онд ондоо учир
Тус тусын шидэнд харьяалагдаж
Өвгөд Буурлуудын нууцад хадгалагдаж ирдэг.
Хөрст дэлхийд анхлан үрсийн ухаан санааг залж
Гавал тархийг нь зөв ухамсартай ажиллуулах
Зорилгон дор нэгдэх өвгөд Буурлууд заларнам.
Тэдгээр Буурлуудын шид нь
Он цагийг өртөөлөх
Мартагдсан түүхийг сэрээх
Үнэн зөвөөр гаргах
Суу ухаан сургаал үгсийг сэргээж
Хүмүүний ухамсрыг
Нэгэн шат дээшлүүлэхэд оршино.
Ийм Онгод Тэнгэр буусан улаач нь
Ерөөлч магтаалч
Үгийн шидээр урин дуудах чадалтай
Заяа тавиланг засаж залруулж
Замба тивийг сэрээх үйлтэй
Эл бөөгийн чанар нь цэц булаалдах юм.
Удаах бөө нь болвоос
Ухаан санааг төвшитгөсний дараагаар
Үрс балчиртаа буудаллах бөгөөд
Эх дэлхийн төлөө
Эрхэм зорилгын төлөө тэмцлийг
Урин дуудах бөгөөд
Эдгээр Онгодууд нь хурд хүч сайтай
Цаг хугацаа, орон зайг өртөөлөх шидтэй байх нь олонтоо.
Үүний дараагаар эх дэлхийд
Аврагч бөө нар буух бөгөөд
Энэ л цагтаа рашаан усыг ариулж
Мод ургамлыг арвижуулж
Ан амьтдыг урин дуудаж ерөөж
Амар амгаланг буй болгоно.
Эл бүх сэрээлтүүд ханах төвшинд очиход
Бөөгийн эрин харина.
Энэ цагт нь хадгалан үлдэх
Балчир үрсүүд үлдэх бөгөөд
Удмын заслаа хийж
Ирэх их дэвшил болтол
Энэ л түүхээ хуучлан үлдээх
Үрс олон нь үлдэж
Өвгөдийн их өвийг сахин хамгаалах
Сахиул бөөнүүд оршмой.
Нэгэн эрин өөрийн гэсэн түүхийг бүтээн байгуулаад
Өөр нэгэн эринд шилжих үед сахиул бөөнүүд оршино.
Харин дараагийн эрин эхлэхэд
Дахин сэрээгч бөө нар бууж
Нэгэн шинэ ухамсрыг эхлүүлж
Удаах бөө нар үйлээ гүйцээгээд
Дахин сахиул бөө нар үлдэнэ.
Энэ л эргэлтээр бөөгийн үйл явдлууд нь
Гэгээрлээс гэгээрэл рүү тэмүүлж
Өөр өөрийн үйлэнд эзэн болж
Дээд шидтэнгүүд гэдэг цолыг хүртэн
Өнө мөнхөд эргэлддэг ажгуу.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.