skip to main |
skip to sidebar
Бөө ба Улаач
Дээдэс айлдсан нь:
Бөө хэмээхийг нь болбоос
Онгод Тэнгэр, Лус, Савдаг, Эрлэг болоод
Сүнс, Хий бие Хийсгэлэн дүрт эдгээр бүхэнтэй
ХАРИЛЦАГЧ мөн хэмээн
Ухаарч ойлговол дутуу дульмаг билээ.
Энэ үйлийг нь улаач хүмүүн үйлддэг.
Харин, Бөө хэмээхийг нь:
Билэг оюун тэгширч, сүнсэн бие бөхжиж,
Байгалийн хуулиас гадуур орших
Боломж бүрийг нь тандан мэдэж
Үнэн гэж итгэсэн бүхэн
Чин, Чу, Кау Чу Ир үнэн бүхнээс
Бусад тохиолдолд зөрчилдгийг тандаж
Түм, түмэн жилээр сахих
Жамын хуулинд захирагдан
Үр хойчдоо Үнэн хэмээхийг дамжуулж
Үнэн хэмээх туйлын Үнэнгээс бусдыг
Алдах , Онох, Эндэхийг нь
Алив бүхнээр сануулан хэлж явбал
Сүнсэн биетний бэлтгэл юм.
Энэ бэлтгэлийг давж чадвал
Энэхэн махан биед
Тархи, тэргүүн нь Тэнгэр дайтай сэтгэж
Энэ эгэл бие нь
Эх дэлхийтэй оршин байхын үнэнг олж
Амьдралаас амьдралд
Гэгээрлээс гэгээрэлд
Мөнх орших нууцыг нээж
Амьд явах нь чухал биш
Амьдрах нь гэгээрэл гэдгийг
Ухан тунгаасан хүмүүнийг
Бөө хэмээн хүлээн зөвшөөрч эхэлсэн болно.
Мөр нь
Мянган жилд алдахгүй бөх зөнтэй
Түмэн олонд тус ачлалыг хүртээж
Бурхан хэмээх нэрийг зүүсэн
Ард олны оройн дээд өвд заларсан
Ахуй бие нь эгэл даруу
Амьдрал ахуй нь түмэн олонд тус хүргэж
Гэгээрэл өөд тэмүүлэх
Хүсэл зорилгыг биежүүлж өгдөг бол
Энэ нь Бөө хүмүүн болно.
Харин Улаач хүмүүн гэдэг нь
Онгод Тэнгэр болсон буюу эрт дээр байсан
Өвөг дээдсийн овоо сүнснээс нь, онгон биенээс нь
Өөрийн биедээ залан байж ухаанд нь суралцан
Энэ чиг өөд зүтгэж буй үрсийг нэрлэнэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.