skip to main |
skip to sidebar
Савдагийн тухай
За савдгийг савдаг л өөрөө сайн мэдэх биз гээд савдагтай ярилцсан ярианыхаа хагас хугасаас тавья. Нийтээрээ бол номд орно. Ерөнхийдөө хүн нилээн ойлголт авах байх. энд тэр жам болон тэнгэрийн шүүлт энээ тэрээ нилээн тодорно. Би номоо шадлаж алдаагаа засах гэж нилээн зүдэрч байна доо. Утгагүй уур хүрмээр ажил юм байна. Яриаг шууд бичээд, принтлээд өгдөг компьютер байдаг бил үү. Байсан шиг санагдаад байх юм.
Аянгат: Орчин цагт бөө нар үзэл бодлоосоо болоод олон хуваагдаж хэрэлдэж байна. Зарим хүн тухайн хүний онгод Буурлуудыг нь өөрийн удмын үхсэн хүний сүнсийг залсан болохоор тэр ямар ч хүч чадалгүй, тэрний оронд савдаг залсан нь мундаг, хүч чадалтай гэдэг. Гэтэл зарим нь болохоор савдаг залчихсан ичгүүртэй, савдаг налуулчихаад, савдаг дагуулаад явж байна, тэрийгээ ч мэддэггүй гэх мэтээр гутаах жишээтэй. Энэ мэтээр хоорондоо хуваагдаж, мэдэмхийрч хэрэлдэцгээх болсон. Энийг юу гэж тайлбарлаж хэлэх вэ? Савдаг: За маргааныг тасалж өвөг нь Өөрийнхөө улаачийн амьдралыг хүүрнэн өгүүлье. За би бээр цаатан угсаанд нь төрсөн. Одоогоос гурван зуун жилийн өмнө Хүн биетэй, хүрэн зүрхтэй хөвүүн байлаа. Амьд ахуй насандаа нэг Жаран дөрвөн хүмүүнд л Үйл хийж өгч байсан юм. Гучийг нь их барьсан. Бусдынх нь үйлийн үрээс нь нимгэлцсэн. За тэгээд тэнгэрт хальж Бага Онгод болсон. Очиж шидийн ухаанд суралцаж Мөн чанарыг нь ухан ойлгож Зуун жилийг өнгөрөөсөн. Зуун жилийн өмнө одоо сорилоо ав гэж Өндөр дээд Онгодууд өөрт минь үүрэг өгсөн. Энэ сорил нь одоо бараг өндөрлөх гэж байна. Зуун жил Хамтын хавцал гэж буй. Тэнд савдаг суугаадах гэнэ. За тэгээд зуун жил нь одоо Гурван сарын дараа өндөрлөнө дөө. За энэхэн хавцалд минь Зуун жилийн үед нь алив нэгэн аюул барцад Эмгэнэл ирээгүй учир Би үйлээс юугаа гүйцээж л Өөр нэгэнд үйлээ өвлүүлэх болчихоод байдаг. Тэднийг дээд өвгөдүүд мэднэ. Хэнийг суулгахаа. Шидээ суралцаж эрдмийг агсаж байна уу? Нэг л шалгуур шүү дээ. Аянгат: Лус, хурмастынхан бас ижилхэн үү? Савдаг: Ижил, ижил, ижил. Мэргэшсэн шиднээс л савдаг суух уу? Хурмаст суух уу? Лус суух уу? Эрлэг суух уу? л байна шүү дээ. Би бээр хугацаагаа жаахан уртасгах сэтгэлтэй байгаа. Улаачид бууна гэхээр зоригдол даанч хүрэхгүй байна даа. Дахиад нэг зуун жил суучихвал. За даа би бараг бэлэн болно гэж сэтгэж байна. Улаач хар моншийн толгойг нүдэж явснаас Өөрийн эрхээр ууландаа эзэн байж байсан нь дээр биз дээ? Аянгат:Тийм байна. Савдаг: Тийм учраас миний залхуудаа Хөтлөгдөх сэтгэлийг ухах болов уу? Яах болоо гэж шаналах сэтгэл ихтэй л байна даа. Аянгат:Та залхуу байсан учраас савдаг болсон юм уу? Савдаг:Тийм, тийм. Аянгат:Савдаг болсон ч бас залхуу нь хүрээд байна ш дээ таны. /хахахахаха/ Залхуураад л байвал хугацаа нь сунаад л байх юм байна.Тийм үү? Савдаг: Харин тэгж сэтгэж байгаа ч Цээрлэл болгоод энэ улаачид суу гэчих вий гэдгээс эмээж байна даа. Улаачийг хүмүүжүүлэх ч сахиул байхаас хэцүү шүү дээ. Аянгат:Хэхэхэ, уулын манаач байсан нь хамаагүй дээр гэж үү? Савдаг: Аан хан. Амар амар. Дураар ундаа усаа хүртчихээд Дураар өөр савдгуудын өргөөгөөр хэсчихээд Уураа хүрвэл бүгчихээд Уцаараа гарахаар эргэчихээд Аж төрөн амьдарч суух нь амар бус уу? Аянгат: За хэрэв залхуу улаач нар савдаг боллоо гэхэд угаа аваагүй нь савдаг ч болохгүй нь тэд нар хаачих вэ? Савдаг: Үйлээ үүрээд л өөрийнхөө амьдралаар хөвөрнө дөө. Аянгат:Амьтан болох байх даа? Савдаг: Амьтан болох ч эх дэлхийд хэрэгтэй шүү дээ.Ургамал болсон ч яахав дээ. Аянгат: Ургамал болбол уйтгартай. Газраасаа хөдөлж чадахгүй. Найгаад л, найгаад л байгаад байна.Уйтгартай. Би л лав хүсэхгүй байнадаг. Савдаг: Энэ бүх сүнснүүд өөрийн үйлээрээ өөр өөрийн төрлийг олж сууна. Жаахан шид агсаад, ухаан тэлээд Эх дэлхийгээ хариуцах болоод ирэхээр За тэгээд Савдаг, Лус, Хурмаст болоод эхэлж байгаа юм даа. Хариуцлага өгсөн өгссөөр Онгод болж Онгод нь Дээд Онгод байдаг Дээдийн Дээд Онгод гэж явсаар Тэнгэр болно. Тэнгэр болох юм бол бүүр алиагаа алдана шүү дээ. Аянгат:Хахахаха, энэ чинь яасан инээдтэй савдган хүн бэ хахаха. Савдаг: Унтах нойр ч үгүй болно. Од эрхэсийг захирна гээд Оломлохуйн ухаан руу Шумбаж алга болно шүү дээ. Аан би тийм үйл хиймээргүй байна. Яах юм бэ, эндээ эзэн суугаад сурчихсан юм Энийгээ л хийгээд суувал барав. Аянгат: За тэгэхлээр энэ улаач нар онгод залсан, савдаг залсан гээд байдаг нь Онгод, Савдгийнхаа учрийг ч мэддэггүй , бөө болсныхоо ч учрыг мэддэггүй, юмаа ойлгодоггүй нөхдүүд л ингэж ярьдаг юм байна аа даа. Савдаг: Ээ дээ. Хариуцаж байгаагаараа л ялгаатай. За тэгээд биедээ оруулдаг нь улаач болоод биед нь залардаг нь бусад нь болоод явчихна шүү дээ. Тэгээд хаа саагүй гай болж амьдрах ялаа адил бас Онгод ч биш, Савдаг ч биш, Сахиул ч биш Үхсэн удсанаа ухахгүй бугшмалууд ч явж байдаг. Тэдгээрийг залдаг нь ч байнам. Хариуцах ухаанаа мартсан тэднийг яалтайв. Аянгат:Тэгэхлээр одоо лус савдгийн тайлга,тахилыг яаж хийвэл зохилтой. вэ?Архи аваачиж өгөөд байвал буруу биз дээ? Та нарт архи өгөөд л согтууруулаад л байх чинь дэмий биз дээ? гэж би боддог юм. Савдаг: За ӨВӨГнь жич-д нь хэлчих үү? Сархадыг үрсүүд хувааж уугаад яадаг билээ дээ? Савдаг бид тэгээд хүртчихээд агсамнавал яана вэ?Даана уу?Хахахаха... Аянгат: За тэгээд даахгүй л хилэгнүүлээд байдаг нь ийм учиртай л юм байна. Их архи өргөөд л та нарыг агсамнуулаад л байдаг юм байна дөө. Юу аваачиж өгөх вэ? Савдаг: Бид юугаар ч дутахгүй.Сайхан л байна. Тиймээс л эндээ бас нэг хэдэн жил Савдаг байчих санаатай л байгаад байна шүү дээ. Дутах юм байхгүй учраас. Улаачтай болох юм бол харин ч нэг дутаж алдана шүү дээ. Өргөлөө ч өргөчихгүй царай алдаад л, өөртөө ч буулгачихгүй гунжаад л түвэгтэй ш дээ. Жанчаад өгөхлөөр шахлаа гээд л, зандраад өгөхлөөр аашиллаа гээд л үр хүүхдээ хүмүүжүүлэх шиг хэцүү үйл энэ дэлхийд хаана байна? Тийм бид дээ? Өөрийнхөө үрийг хүртэл өөрөө сургаж дийлэхгүй л байгаа бид дээ? Энэ зовлонг минь ухна бид дээ? Тэгээд чамайгаа бодвол бид чинь биегүй Нөгөө хэд нь ухаа ч уу,үгүй ч үү. Яалтай ч.Тиймэн биз? Тэгтэл бас хариуцаад байгаа Сайхан нутгийг минь хэмлэх гээд Ороод ирвэл бас яалтай. Хүний үр гээд хар тамлага хийхээр Толгой цусдана бид дээ?Тэгэхээр болохгүй . Тэгэхлээр улаачид бууж байж л Үйлээ хийхгүй бол болохгүй биз дээ. За тийм учигтай. Юу залах нь ямар хамаа байна аа? Ухаантай байж хариуцаж л байвал болох бус уу? Савдаг бид тийм мулгуу байна уу? ...за тэгээд зөндөө их юм байнадаг цааш нь... Би бодохдоо хүн хүний сонирхол өөр болохоор би л лав ганцаараа савдаг болж ууланд амьдрахыг хусхгүй байна. үсээ ч самнахгүй арзайгаад л явж буй өөрийгөө бодсон чинь айдас төрчихлөө. Энэ залхуу байсан улаач намайг бодуул арай ажилсаг бололтой. Би бол сайхан хэвтчээд л ном уншаад л, дуусахгүй сонин, хачин хачин номуудыг уншаад л хэвтээд байх дуртай. Гэвч ууланд номын сан байхгүй болохоор тэнд уйдаж бас нар салхинд харлаж, улайж уйдаж суухаар Онгод болж номын сантай газар очвол дээр санагдана. Нэгэнт л хичнээн зуун жилээр хийх юм чинь. Би яагаад ч юм хүн болох дургүйдэг. Надад уйтгартай санагддаг юм. яасан ч хэцүү юм дээ энэ урт дуусдаггүй мөнхийн амьдрал. яамаар ч юм дээ бүү мэд. Нэгэнт л дуусахгүйгээс хойш савдаг болсноос Онгод болсон нь арай дээр юм байна. Манай өргөөнийхөн маань номын сантай өргөөг л сонгох байлгүй дээ. Мөн савдаг бол хариуцдаг газар нь жаахан өөр тийш ажлаа таслаж болохгүй. Тэрний оронд Онгод ажил, томилолтоор явах далимдаа жаахан үймүүлж хүн амьтан өдөж баясан айлгаад л, нэг бол нэг ядарсан амьтанд туслачихаад, нөгөө уншсан номуудаа шалгаж үзэхгүй юу. Яахаараа тэр номууд Тэнгэрийн номын санд орсныг нь мэдэж авах хэрэгтэй биздээ. Хэн зохиолч нь юм. Гэтэл замбын түүх худлаа бичдэг хүмүүс хаана явна очиж жаахан шоглоё гэх мэтээр би дуртай ажлаа хийхгүй бол тэр олон жилийг юу хийж өнгөрөөнөө. Нэгэнт л үхэхгүйгээс хойш.
Add Smilies
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.