Буурлууд маань нэээг их идэж уугаад байх тийм дорой буурай бишээ. Гэвч түүнийг хүлээн авч буй бидний биенд асуудал байдаг. Буурлуудын бүтэц бол хэм гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл асар их энергитэй. Харин улаач бид нь тийм энерги үгүй бохирдсон биетэй, дорой сул байдгаас тэд ирэхээр бидний ам цангах, маш ихээр уух нь аргагүй. Өөрөөр хэлбэл Буурал болон улаач нар нэгдэн хэмээ тэнцүүлэх үйл явж байна гэсэн үг.
Аргаар төсөөлөөд үзсэн ч халуун хүйтэн хоёр нэгдэх бол уур дэгддэг биз дээ. За бид сайхан халуун аагтай цай чанаж уухаар Хүйтэн илчтэй байсан тогоонд юманд халуун илчтэй ус хийгээд үзэв гэж саная. Уур савсана. Хэрэв ус бага байх тусам нөгөөх ус минь алга болох тул ижил хэмтэй байлгахын тулд халуун ус ихээр шаардана биз дээ. Усаа нэмэхгүй бол ус тогоо хоёрын хэм ямар нэг хэмжээтэй хэмэнд тэнцээд үлбийсэн юм л болно. тэгээд галаа өрдөж дэмнэж байж аяга цайгаа буцалгаж уунадаа. Үүн шиг л үлбийсэн сулбайсан улаач бидний өмхий махан биед ариун нандин илчит Буурлууд минь ороод яах вэ. Өгөршиж муудсангуудыг нь цэвэрлэж шингээж авахдаа өөрийн ариун хэмийн ихэнхийг угаадас мэт болгоно биз дээ. Ядарч сульдаж л таараа. Харин улаач дэмнэж өгч хэнгэргийн цохилтоор хэм дуу гарган сэргээж, сүү, рашаанаар тэтгэн, нар сар, салхи байгалийн хэмээр тэтгэн туслах тусам Буурал болон улаач хоюулаа хурдан тэнхэрч биеийг ариусган тэнхээжүүлдэг.
Бид тэр хэмийг тэнцүүлж, Буурлууд бидний биед тухтай болох хүртэл олон дахин бөөлж дасгаж эрчмээ авдаг. Тэдэндээ туслахын тулд бид дуудлагаа хэлж биеэ цэвэрлэж, эрчимжүүлж, нар сарны илчээр эрчимжүүлж сүүгээр цэвэрлэн эрчимжүүлэх тусам Бууралтайгаа улам тухтай тухлах боломжтой. Улаач нарын биеийн хэмтэй асар их зөрөөгүй дасахад арай дөт бучраас л эхлээд бага Онгодууд бууж бүх засвар үйлчилгээг хийнэ. Үгүй ядахдаа л тэд үйл хийх гээд байхад нь үгэнд орохгүй эргүүтэж зөрж тэмцэлдсэнээр аргагүйн эрхэнд ойлгуулах гэж Буурлуудын үзүүлсэн гэмтлүүдийг засна шүү дээ бас. Өвдөж байж угаа авдаг нөхдүүд ихэнхидээ бүүр ч их хорыг цэвэрлэх хэрэгтэй болно. Химийн бодистой эмийг өвчин дарж байна гээд асар ихээр ууж, тариулж биедээ хураадаг нь үнэн биз дээ. Үүнийг цэвэрлэх л хэрэгтэй. Хичнээн олон жил эм уусан тэр хэмжээгээр биеэ янзлах хэрэгтэй нь ойлгомжтой.
Аа гэтэл Дээдийн дээд Буурлууд буух гэж бас бөөн асуудал үүсдэг. Би өөрөөрөө жишээ авъя. Долоон Дээд Эцгүүд буун гол нууц судрууд хичээлийг заахдаа тэд харин өөрсдийнхөө хэмийг хасаж бага Онгод шиг болж байж ирсэн. Иймээс дээд Онгод буувал бие нозоорч унтаад байгаа учраа Хаан Дээдсээс тусгай даалгавар аван Дээд Онгод биежүүлэх гэж буй нөхдүүд анхаарцгаа. Тэд өөрсдийн биеэдээ сайтар сүү ууж, агаар амьсгалж, нар сарны эрчмийг сайтар авах хэрэгтэй. Тэд шууд өөрсдийн хэмээр бидний махан биед буувал ердөө л бөмбөг тавьсан мэт зад үсэрнэ.
Баталгаа болгоод нэг жишээ татъя. Улаач нар хөдөө явахдаа олон хоног явсан ч ядардаггүй биз дээ. Их иддэг ч үгүй. Өлсөхгүй, ядардаггүй болдог. Энэ нь байгалаас эрчмээ аваад хооллолж буй учир тэр юм. Тэр байтугай бие өөрөө цэвэршээд хиам, өндөг гэх мэт юмсыг идэхээс дургүй хүрдэг. Энэ нь хортой хоргүй хүнсээ бие чинь ялгаад байгаа хэрэг. Гэтэл зарим нь өөрийн махан биеэ алсын замд ядарчихна гэж өөрөө урдуур нь сэтгээд л аль болох хоол олж өгч албаар идүүлээд байдаг. Ингэж байвал сайн бөө болж чадахгүй ээ. Ялангуяа махыг ихээр идвэл биеэ улам л өмхийрүүлнэ гэсэн үг. Иймээс л бага махтай хоолыг хоногт нь ганц идэхэд л болоод явчихдаг. Улаач болсны дараагаар бидний дуртай идэх юмс, дургүй идэх юмс ч өрс өөрчлөгддөг. Яах гэж судар дээр сүү гэж бичээд байгаан учир энэ. За тэгээд нарийн мэрэгжлийн эмч болон бусад хүмүүс дэмнээд гаргалгааг нь сайхан тайлбарлана бизээ. Миний хувьд хялбар энгийнээр бүдүүн тоймоор ингэж л ойлгуулах юм байна.
Муугий Жуугий маань санаа зоволтгүй. Байгалаас хэм эрчмээ сайтар аваад суугаад үзээрэй. Мөн Буурлууд зорилготой үйлтэй байвал цай цүү уугаад байдаггүй. Завтай хийх ажилгүй байлгаад байвал чиний бие тэр их эрчмийг тогтоон барих, Буурал биед чинь тогтон суухын тулд тогоо, тогоо бууз том, том бууз гэдэг шүлэг шиг тогоо, тогоо цайг тонн, тонноор нь уугаад далай, далайгаар нь шээлгүй яахав дээ.
Гэтэл нөгөө талын бас нэг асуудал бий. Цай ингэж уудаг байхад зарим нь авдар авдар шил архи уулаа гээд баярлаад байдаг. Энгийн улаачаараа байхдаа чи авдар архи уух уу, нэг шилийг дангаар нь барааад байдаг уу. Гэтэл тэр ирсэн нөхөр ийм ихийг ууна гэдэг нь юу гэсэн үг вэ. Чиний бие харин эсрэгээрээ тэр архичинд эв эрүүл, эд эс чинь тув тунгалаг учраас л нөгөөх чинь өөрийн тэр архаг архичныхаа эд эсэнд тэнцүүлэн байж чамайг эзэгнэн зайдагнах гэж байна гэсэн үг.
Архи ингэж нэхвэл Та хэн бэ гэдгийг нь хуулах л хэрэгтэй болно доо. Ямар эцэг эх өөрийн үр хүүхдийн амруу архи цутгаж өгөх вэ. Архийг цөөн тооны харын хатуу Буурлууд хэрэглэх ч хатууг нь биш нэрмэлийг нь халаалган байж гурван тагшаас илүүтэй хүртдэггүй. Үүгээр тэд улаачийн биеийг эмчлэх, харыг хараар дарах үйлийнхээ учиг тунийг тааруулах, мөн тусгай хатуу үйлний үед л хэрэглэдэг юм.
Улаачийн бие эрүүлжин хэм тэнцээд ирэхэд хэдэн цагаар ч суух боломжтой. Доод тал нь гурван цаг суух нь сайн бөгөөд энэ нь хүн ирээд үзүүлэн харуулан үйлээ хийлгэхэд тухтай тавтай суух боломж бүрдэж байгаан шинж.
Буурал бүр өөр өөрийн үйлээс шалтгаалж үйл хийх цаг нь өөр өөр хугацаатай байдаг. Жишээ нь зарим хатуу үйл хийх үед манай Онгодууд бүтэн гурав дөрвөн өдөр балга ус ч уухгүйгээр өдөр шөнөгүй байх нь бий. Тэглээ гээд би огт ядарч өлсөж, ам цангадаггүй. Одоо ном судар гаргахад маш олон цагаар тэд бууж энэ их мэдээллийг бичүүлдэг. Үүнд нь улаач тонгочоод өөр юм бодоод гүйчихвэл тасалдан дургүйцдэг. Нэг зорилго дор ажил үйл хийх гэж буй бол хоюулаа л тэмцэж байж зүтгэн байж хийхийг нь цай буцалгахад дэмнэдэг Галаар төсөөлж болно. Үр дүнд цай бэлэн болох шиг Буурал Улаач хоёроос үр дүнийг нь Тэнгэр шаарддаг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.