Tuesday, November 19, 2013

Удам бөхрөх

Улаач балчир үрсүүдэд гурван түлхүүр өгье
Эхний түлхүүр нь болбоос
Онгод дээдсүүд нь үрс балчруудыг
Хэрхэн таньж мэддэг вэ?

Өөрийн амьдрал
Өрөөл бусдын амьдралтай жишиж
Энэ төлгийг тааруулна уу.



Удаах нь болбоос
Онгод тэнгэрүүдийн хэлснийг
Өөрийн бодол санаанасс
Хэрхэн ялгаж дийлдэг билээ дээ
Үрсүүд нь

Энэхэн биед бууж суудаг
Өвөг дээдсүүдэд
Энэ биеэ хэрхэн зориулж
Зэхэхийг үрсүүд нь
Хэрхэн яаж мэдсэн билээ

Энэ гурван түлхүүрийг
Тайлж ухалж бодчихоод
Өвөг буурлаасаа
Уг барих ёсны тухай
Илүү учгуудыг задлан
Тайлж ухна уу


Уг авахаас нь өмнө
Удам судрын тухай
Тайлж өгөх нь зүй
Удам судар бөхөрч байж л
Уг язгуурууд буудаг юм шүү дээ
Ухав уу?

Удам бөхнө гэдэг нь
Өөрийн удамд буй
Олон олон үрсийн
Амь амьдрал тэнцэхээ байж
Ахуй бие нь бөхрөөд

Эр эм нь
Нэгэн гэрт тогтохоо байж
Энхрий балчир үрс нь
Эв нэгдлийг олохоо байж
Өвчин гээч нь ихсэс
Үгээгүй ядууд унаж
Ухаан санаа самуурч
Сархадан далайд живж
Садар самуунд автаад
Хар бүхний жаргалыг
Хамаг их жаргалд хүндлээд
Өөрийн биеээс илүүг
Сэтгэхээ байх тэр цагт
Удам бөхөрлөө гэж үздэг

Энэ үед удам бөхрөх нь гэж
Онгод Тэнгэрүүд буунам билээ

Тархин гавал нь муудаад
Таниж мэдэх нь багасаад
Эрэх жаргал нь дэндээд л
Эрхэм үйл нь хазайгаад
Амьдралын амин чанарыг
Ажиж чадахаа байсан
Энэ тархин гавалыг нь
Тэгшлэх гэж
Энэхэн гамгүй залсан биеийг нь
Гай барцдаас нь салгах гэж
Онгод дээдсүүд
Улаачийг тамгалдаг юм даа

Хэрэв зэ энэ байдалд
Удаантаа үргэлжилбэл
Тэр ураг төрлийн
Олон үрсүүд нь
Хар мууд идэгдэж
Хорлогдсоор хорлогдсоор
Үр заяа хазайсаар
Эр эм заяа тэнэж одоод
Ул болох үрс
Мэндлэхээ байдаг аюул бий.

Үрс мэндлэмгүй байна гэдэг
Удам бөхөрч буйн шинж

Айл бүрд нэгэн үр мэндлээд байвал
Ахуй бие нь хумигдсаар
Эцэст нь тэр цусыг
Тэр нөжийг нь агуулдаг
Нэг л үр болоод
Тэр үр нь өөрийн ураг төрлийн хүмүүнтэй
Ханилан сууж
Хамаг заяагаа гундааж
Эвэр туурайтай
Эсвэл олон мөчтэй
Энэ олон цоорхой
Сэтэрхий тагнайтай үрс төрөөд
Тэр удмыг мөхлөө гэж үзнэ.

Түүнээс цааш
Тэдний үрсэд
Хэн сууж
Өөр өөрсдийн амьдралыг
Тэгшилж байна гэж?
Нэгэнтээ тэгсэн
Өөр олон сэтэрхий
Тагнай цоорхой
Олон мөчтэй үрс нь
Хорвоод нь
Өнө үйлийг үйлдэж чадахгүй
Өөрийн зовлогыг чирсээр
Мөхөхөд
Энэхэн удамд
Дааж явах улааач
Дахин төрөхгүй хар гайтай даа.

Одоо энэхэн аюулаас нь
Энэхэн аюул нөмрөхөөс өмнө
Удмын дээд буурлууд нь
Тэрхэн үрсүүдэд ухааруулах гэж
Тэнхээд биеийг нвь тэгшлэх гэж
Ураг төрлийг нь таниулах гэж
Удам судрыг нь мэдүүлэх гэж
Бахдам тэр түүхийг бадраах гэж
Балагт явдлуудыг нь сануулах гэж
Олон үрсүүд дотроо
Онцгой нэгнийг нь
Хэвлийд нь бүрэлдүүлээд
Тэрхэн үрээс хойш
Тэр удмын нэрийг барих
Улаач үрийг нь бүтээгээд
Удам судрыг нь сэргээж
Нэгэн уг гарвалыг
Шинээр мэндлүүлж
Монтобэ Мон бодисоор нь
Гүйцэт хангасан
Хөх толботныг тэнгэрээс илгээдэг ёс буй.

Энийг л уг барих
Удам залгах гэж яриад байгаа юм
Мөхөх гэж буй удмыг сэргээх гэж байгаа учир
Мөрлөсөн үйлс нь ариун
Байх учигтай учир
Уг барих үйлийг
Удам залгах хэмээнэм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.