Тэнгэрт өргөл өргөхдөө бид юу гуйцгаадаг вэ.
Зө ганц мэддэг өөрөөрөө л жишээ авъя. Улаач болохоос өмнө энгийн нэгэн эмэгтэй байхдаа тэгтэл тэнгэрт өргөл өргөдөггүй байлаа. Гэвч зовлон тулгарах бүр л би гандан болон түүний бүх л салбаруудаар бараг очсон байхдаа. Ламууд маань намаг тэр зүг тийш тийм юм өргө гэхээр нь гарч өргөхдөө ч Тэнгэрт өргөж байгаагаа ч мэддэггүй мунхаг байжээ. Одоо бодоод байхад би өөрийнхөө төлөө тэнд очсон мэт боловч хөөрхий лам нарыг өөрийнхөө өмнөөс гуйлгуулж би тэдний төлөө амьдарч байгаа юм шиг байсан байна. Учир нь өнөөх асуудлаа ламд л даатгачихаад тэдний өргө гэснийг нь юу ч бодож сэтгэлгүй л өргөх нь миний алдаа байж. Харин улаач боллоо өргөл өргөхдөө эхний үед зүглүүлж өргөчөөд л өөр дээрээ дусахаас өмнө зугтах байрлал, хувцас хунараа л боддог байв. Бууралдаа зэмлүүлж байж за нэг үг хэлэх ёстой хэмээн бодовч нэг л хачаан юу гэмээр ч юм.
Ингээд би өргөөнийхөө олныг аждаг болов. Ихэнхи нь миний ижил байсандаа. Мөн дээхэн үедээ намайг угтайг тодруулж байсан удганаас юу гэж хэлэхийг заалган нөгөө хүссэн юмаа ...бүтээж хайрла,...болгоож хайрла, ... тэгж өгөөч, .... биелүүлээчээ гэх мэтээр л гуйж гардаг байв.
Гэвч нэг удаа тэнгэрт гялалзах долоон өвөг одоо харж байхдаа мөөн ч олон хүн над шиг юм гуйдаг байхдаа, тэгээд та долоо цэргүүдээ явуулдым уу, яаж тэр болгоныг нь биелүүлнэ гэж гээд л ярьж суув. Жижиг өвөг од минь: Та нар хоол нэхэхээс өөр бидэнд хоол өгдөг билүү гэх юм. Юуууу, та нар чинь тэр хол байж ямар хоолоо идэх гээд байгаан. Танай явуулсан цэргүүд л ирж идээд та нарт аваачиж өгөхгүй байна уу гэв. Тэдний хүсэл сонсогч цэргүүдийг чухам хардаад л ховлох юм бодов. Энэ хүртлээ ийм л мулгуу байжээ.
Бид та нарт зөндөө л сүү өргөдөг гэхэд хаашаа өргөдөг гэж худалч гэх юм. Та нарт өргөсий шүү хөө. ...Үгүй сэтгэл шингээгүй юмыг бид авах дургүй гэв. Ингээд л би гайхан лавшруулан ярилцаж байгаад гэнэт Хадам Буурлуудын маань: Шанага нь дээш харсан үед өргөх ёстой гэж хэлж байсныг санан байж ухаарав. Хулгана цагт долоон өвөг одны шанаганы доторхи сав нь яг эгц болох үед нь бидний өргөсөн сүү асгаралгүй тогтдог учиртайг нүдээрээ харж байж л ухаарсандаа.
Тэр бол Тэнгэрийн тахил юм байна гэж тэгж л нэг ойлгов. Тэр л шанаганд өргөх сүү цацал дүүрэн байх тусам Буурлууд бас тэндээс ундаалах нь байна шүү дээ гэж санаад л өршөөл эрэв. Үүнээс хойш тэр шанаганы тогоонд их анхаарал тавьж хардаг болсон билээ. Өргөл өргөж юм гуйхаа ч мартан тэр тогоон нь дүүрэн байгаасай гэж хүсдэг болов. Яваандаа өвөг Буурлуудаа таних тусам, ойлгох тусам юм гуйхаасаа ичин Та нар минь мөнхөд гялалзан оршиж, хамгийн сайхнаар амар тайван байгаасай л гэж хүсдэг болсон доо. Харагдахгүй бүрхэг өдөр нь санаа зовно. Хурдан харагдаасай хэмээн бодно. Би тэднээс хүч хайрла, ухаан хайрла, дэмнэж хайрлаарай л гэж гуйхаас өөр бусад юм гуйхаас ч ичдэг болсон билээ. Мөн тэднээс цэргүүд нь тасарч ирдэггүй ердөө л гялбаагаараа бүгдийг хийдгийг сүүлд ухаарсан. Иймээс энэхүү гялбааг ухааруулах гэж намайг тэд маш олон нар, сар, одны зураг авахуулан таниулж, ирж буй цацарч буй гялбаа бүр чинь Онгод байдгийг сануулах гэж, гялбаагаар цахилан хөлөглөн орж ирж, бодлын хурдаар үйлдэл хийдгээ сануулах гэж биднийг олонтоо зураг авахуулдагийг анхааруулсан.
Галт луу, Галт шувуу энэ бүхэн маань гялбаа шүү дээ. Тийм их эрчмийг тэд хураасан байдаг. Та нар зураг авахад тод гардаг гэхэд гаралгүй яахын бодитой юм чинь, та нарын тоос татуулан давхих гэдэг шиг бид гялбаа татуулан харваж ирнэ дээ. Чиний дөрвөн талд дөрвөлжин татах учгийг мэднэ биздээ. Тэндээ хамгаалалт тавьж, гол онгод чамтай холбогддог. Энэ бүхэн тэр зураг дээр чинь гарахгүй яахын бэ. Бодит л юм чинь. Жамын юмыг бид ухааран олж, түүнийг хэрэглэж ашиглаж сурсан шүү дээ. Үүнийг суу ухаан, ур дүй гээд байна гэсэн юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.