Мөн хуучин монгол бичгийг хамгийн төгсөөр манай эрдэмтэд юу гэж тайлбарладаг бол түүхийг нь. Миний багад уйгараас хуулж авсан хуучин бичиг гэж багш зааж байсан. Гэтэл их сургуульд монголчууд найман цагаан толгойгоор бичиж байсан бахархалтай орон гэж багш бас л зааж байсан. яг тийм бичгийн түүхийг нь албан ёсоор бичсэн ямар юм байдаг вэ. Би муу сурагч байсан болохоор цааш хөөж судладаггүй байжээ. Харин монгол хэлний багш буурал ирснээс хойш монгол хэл сурах гэж бас нэг ажилтай болсон. Гэвч би гээч шашингүйн үзэлд ясандаа хүртэл чанагдсан болохоор заавал энэ цагийн шинжлэх ухаантай нь харьцуулж үзэж бодож, өөрөө харж байж л санаа амардаг зуршилтай.
Гэтэл эд нар хэтэрхий өргөн хүрээнд хамаг юм мэдээд намайг зовоогоод байх юм. хүний генийн инжнерчлэл хамгийн сүүлд аль шатандаа явж байнаа. Уг нь энэ над ямар хамаа байнаа гээд бодовч зугтаалгахгүй юм. За иймэрхүү сэдвүүдийг та бүхэн маань судлаад багцлаад тавиад өгнө үү. За та нар ч ялгаагүй удахгүй бүгдээрээ миний араас марш болохоор цаг хожоод уншиж хайж мэдэж л байсан нь дээрдээ.
Энэ өргөөнд бүх л нарийн мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй юм байнадаг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.