Thursday, November 7, 2013

Үгийн жатганы тухай

Аянгат: Үгийн жатганы тухай айлдаж өгөөч.
Дээдэс: Хилэнт жатга байв. ”Монгол угсаатан хэл зүйгээ алдаг”
гэсэн жатга байсан.

”Уг гарвалын хэлийнхээ хөх шидийг алдаж 
Дүнгэнэх батган адил үнэ цэнэгүй болог” гэсэн жатга байсан.

Дэлгэрэнгүйгээр:
“Уг гарвалын Хөх язгуур хэлээ умартаж 
Угшил Дээд язгуур шившлэгээ алдаж

Уран тод авиа эгшгээ гээж
Улих адил ярьдаг болог

Мөнхөд босоо орших бичиг соёл нь
Мөлхөж хөглөрч, утгаа алдаг

Утга төгөлдөр уянга халил нь үгүйрч
Удмын барсууд нь дүнгэнэх ялаа адил үнэгүйдэг.

Хар хэл нь хамаг ихээр асгарч
Хараал, жатгаар ам нь дүүрэг

Улаан хэл нь уушиг зүрх рүүгээ орж
Уурлаж, хэрэлдэж уралцаж байг

Хөх хэл нь ор сураггүй болж
Хойдох, урдахтайгаа холбоо тасраг

Хөх толбо нь бүдгэрч үгүй болон
Хүн заяанд хүчгүй нэгэн болог” гэсэн байна.

Аянгат: Жатга тайлагдсанаар одоо энэ хэл яах ёстой вэ?

Дээдэс: Хөх Тэнгэрийн зарлиг үгийг 
Хөвчлөн хэлж шившлэг болгож
Ард олны сонорт дуулгахтун.

Тэнгэр, Монгол, Газар

Алтан язгуурыг олж цохиж
Авиа эгшгээ уянгалуулан хэлж 
Аялгуут хүрдээ амьтай болгож
Ард түмэн аюулт долгионоос хамгаалагдаг

Удамшлын гинжин холбоонд орших
Ухаант үгсийн утгыг ойлгож
Өнгөрч одсон ч үүрд хамт байх
Өвгөдийн нандин үгсийг санаж

Хуучин, шинэ хэмээх 
Хоёр хэлний зөрөө арилж
Хос бичигтэн болон
Хосгүй нэгэн төгөлдөржид ормой. “ 

Аянгат: Хөх Монголчуудын үрс бид, өвөг дээдүүдээ хайрлан хүндэлж, өв хэлээ сэргээн санаж, өвлүүлэх хойчдоо төгөлдөр болгон үлдээх аваас энэхүү жатга бүрэн тайлагдах ажээ. 
Төрөлх өв монгол хэл маань маш их учир шалтгаантай, үг болон авиа шидээр өөрсдийгөө засчихдаг, хар бугшмалуудыг хөөж биендээ оршоодоггүй шидтэй байжээ. Иймээс өв монгол хэл бичгээ сэргээн сурч эхлэхийг уриалав.

Хэрхэн яаж итгэх вэ, баталгаа нь алв вэ гэвэл та одоох крилл бичгийн А гэх мэт эгшиг үсгүүдийг хэлэхдээ хоолойн хүрд дээрээ гараа тавиад хэлээд үз. Мөн хуучин монгол бичгийн авиа А гаа номоор бас хэлээд үз. Аль нь илүү их хоолойг чинь ажиллуулж, хөдөлгөж идэвхижүүлж байна вэ. Хөдөлгөөн үгүй бол мөхөл ирдэг. Хэр их хөдөлнө тэр нь илүү дархлаа сайтай байдаг. 

Хар сүнснүүд хоолойн хүрд рүү дайрахад хүчтэй чанга авиатай чадал суусан хүрдэд наалдаж чаддаггүй байна. Энэ айхтар муухай болгоныг мэддэг учраас Монгол өввөг дээдүүд ердөө л ярихдаа л энэ дасгалуудыг хийлгэх учраас их хүчтэй байжээ. Иймээс хоолойн ангиа гэж өвчин үгүй байжээ. Мөн давхар багаас нь хүүхдүүдийг аяга долоолгон байдаг нь тэр булчингуудыг маш сайн хөгжүүлэн хоолойн элдэв өвчин хүрдэггүй байв. Аягаа долоогоод туршаад үздээ сайн ажиллаж байгаа биз дээ. 

Ингээд бодохоор биднийг маш их мөнгө төлөх, илүү зардал гаргаж амьдрахаас ч хамгаалж байсан байна шүү дээ. Одоо аягүй бол удахгүй нэг гадаад нь аяга долоолгоод бизнес хийгээд баяжаад би олсон юм гээд л патент аваад л, тэрнийх нь сургалтанд манайхан сууж мэдлэгтэй болчихоод өнөөхийгөө чухам их багш, соён гэгээрүүлэгч аяга долоогч гээд л ирээд маниусдаа заан мөнгө саах биз ээ ккк. Хаашаа ч хармаар юм дээ, хэлэх ч үг олдохоо байх нь.

Гэвч сонсоод өнгөрөх цаг өнгөрчээ. Энэ талаар өөрсдөө сайтар цааш ухахтун. Нөгөө монгол гэхээр л мушилжин ярвайдаг, монгол бичиг гэхээр л бүдүүлэг үеийн эртний тэнэг гэх эсэргүүцэн тэмцэгч нөхдүүдэд хандахад:
ай хөөрхий алив юманд итгэхээ больсон, А гаа ч танихаа байсан мань мэт Ангайж суухаар өөрсдөөсөө эхлэн үр удамдаа л туршихаас даа ккк. мөнгө нэхэх биш, гарзтай юм биш, их удахдаа л урт хэлтэй хүүхэд болох биз гэж хэлдиймуу яадын.
яалтай ч билээ дээ, Урт хэл ирээдүйд мода болж, од болно гэнэ гэхийм уу, богино хэл нь байгаагаасаа бүүр ч богиносож хэлгүй болох галав юүлнэ гэхийм уу.
Тэд яахав өөрсдийнхөө хүүхдэд А үсгийг Э гээд л явж байна биз. за бүр яалаа ийлээ ч монгол авиа тоо нь олон болохоор тэд майлдаг А гаа нэмээд нэмээд гүйцэхгүйдэг. Гэхдээ ямар нэг юманд хэт туйлширч болохгүй. Зөвхөн монгол хэл, зөвхөн гадаад хэл гэх бол бидний л мулгуугийнх байсан байв. 

Учир нь Монголчууд маш олон орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Түүнийг сургадаг байжээ. Жишээ нь алив оронд дайн хийх бол гурван сар тэр орны хэлийг бүх цэргүүдэд заадаг, Тухайн орны хэл соёл, дургүй зүйлс, шашин шүтлэгийн онцлогийг сайтар тайлбарладаг. Түүнийг нь хөндөхгүй хүндлэхийг сургадаг байв. Тийм биз дээ. Очоод ямар ганц дээрэм хийгээд гарах гэж байгаа биш. Тэнд чинь Тэнгэрийн зарлиг тогтоох гэж байгаа улс удаан тогтож, өөрсдийгөө ойлгуулж, амьдрахаа боддог юм байгаа биз дээ. Одоо ч гадны улс оронд бүх л улс орныхон тэр хуулийг л мөрддөг бичигдээгүй хууль бий биз дээ. Монголын түүхэнд бусдын шашин шүтлэгийг хорьж байсан түүх байхгүй. Харин нөгөөдүүл л сүмд нь мина тавиад л, эсүүл зөрүүлээд загалмайг нь хугалаад шатаагаад байдаг биз дээ. Одоо ч гэсэн тэгж л байнав Аав ээж нь сургаагүй, Буурлууд нь бууж ойлгуулдаггүй юм чинь аргагүй ш дээ. харин манай монголд аль аль нь байж л байна. Бөө нь Христэйгээ тэврэлдээд л явж байна. Лам нь мухамедтайгаа инээгээд л ярьж байнадаг.

Дэмч бол гээд шаардаад байх энэ Буурлуудын ажлыг хэрхэн яавал амархан хийхэв аргаа бодоцгоосон нь дээр байх даа. Хэл, авианы тухайд бол шулмын авиа, харанхуй шөнө явж байхад хүүхэд уйлах гээд л нөгөө хар сүнснүүдийн авиануудыг санатугай. Толгойноос бүх үсийг хуулаад хаячихдаг, биенд баахан нүх гаргадаг энэ авиануудын эзэд нь хар сүнсүүд. Зөндөө байх тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ. Ум маани бод ми хум бол тэднийг ооогт дийлдэггүй биз дээ. Дийлдэг байсан бол Түвдүүд юу гэж одоо эх оронгүй, эрх чөлөөгүй аргаа барсандаа өөрсдийгөө шатаагаад сууж байхын. Энэ бүхнийг дийлдэг хоолой, дийлдэг дархлаа, дийлдэг арга, дийлдэг авиаг бидэнд яриа болон бичгээр заасныг нь манай дайснууд маш нарийн аргаар дараад биднийг ялчихжээ. Бид ялагджээ. Ялахын тулд яах ёстой вэ. Ердөө сэргээх ёстой. Энэ авиануудыг гаргаж чаддаг болоод л монголчууд хөөмий, уртын дуу, шуранхай энээ тэрээдээ онцгой ажээ.

Монголчуудыг Тэнгэрээс нь салгачихвал бүх зүйл нь бүтнэ гэж манай дайснууд төлөвлөөд амжилттай хэрэгжүүлжээ. Гэвч ЧӨМӨГ байхад яанам дээ. хэхэхэ. За тэгээд дараагийн удаа Чөмгөө магтанаа бүгдээрээ.
Unlike ·  · Follow Post · Yesterday at 5:44am
  • You, Erdene Bat-OchirDB GaamaaDelger Jargal and 40 others like this.
  • Gereltuya Tumurkhuyag Эцэг эхчүүд хүүхдүүддээ гадаад хэл заалгахаасаа өмнө хуучин монгол бичгээр уншиж бичиж сургамаар юм. Хэрвээ бид босоо монгол бичгээ нийтээрээ суралцаад хэрэглээд эхэлбэл одоо бидний хэл үг язгууртайгаа холилдон цаашид хөгжих биз...
  • Myadagmaa Tmg Дээдсийн сайхан нийтлэлүүдээр ГӨ маань амилах шиг болж байна даа.. Тавигдсан нийтлэлүүдийг олон дахин уншин тархиа таргалуулж бас ажиллуулж гайхаж, мэлэрч, баясаж, бахархаж суунам. Тэнгэр ,Монгол, Газар. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
  • Gantsetseg Altangerel Tenger Tenger Tenger Mongol Mongol Mongol Gazar Gazar Gazar
    23 hours ago via mobile · Like · 1
  • Tserendorj Maamuu Уртыг бодож Уужуу сэтгэж энэ бүхний учгийг ухуулж ухаанд минь ухаан нэмэж байгаа тандаа гялаалаа. Бид бүгдийг умартаж Хүн хэлсээс наашгүй цаас чичихээс наашгүй гэдэг дээ. Өөрөө олон дахин уншиж ухаарч өөрсдийн садан төрөл, найз нөхөддөө хэлж байх нь бидний үүрэг болж байна даа. Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар
    22 hours ago · Like · 3
  • Ganpurev Lumsanjambaa Үнэхээр үнэн үгийн цаана үг явж л байх юм даа Таны нийтлэлүүдийг уншаад л яваад байдаг байлаа Үнэнийг л өгүүлээд ухааруулаад байх юм даа Энэ бол асар том буян тань юм шүү Өнөөдрийн Монгол хэл учраа алдсан Аймаар гоё гэдэг бол бүр хэвшмэл хэл боллоо Харийнхан биднийг ажиглавал Монголчуудад айдас бол их таатай гоё байдаг шүү Бүр нөгөө бидний сонгосон Их Хурлын гишүүд аймаар гоё гэж ирээд ярихыг бид нэг бус удаа сонссон Сэтгүүлчид бол бараг амных нь хэллэг болж гүйцлээ За тэр Өөрсдөө зохиосон босоо бичгээ өнөөдөр хуучин Монгол бичиг гээд л явж байгаа шүү дээ Босоо бичгээрээ бичдэг улс байвал та бүхэн хуучин шүү Одоо бол шинэ шинэ үгүүдийг гаргаад ирсэн ДҮК-тэнэг Т1 бас л адилхан Одоо бол англиар монголчилж бичих гэж баллаж байна шүү дээ
    21 hours ago · Like · 2
  • Musun Gvnj Mash chuhal sedev baina. Erunhii bolovsroliin surguuliin mongol helnii hicheeliin durem jil bolgon uurchlugddug yum baina lee. 1 erdemten ni ene ugiig ingej bichne ene durem iim bh ystoi gd zuv ch yumuu buruu ch yumuu buu med. Bidnii surch bsn ueiinhees odoo duu nariinhaa bichlegtei haritsuulbal bas zohih hemjeenii uurchlugdsun bn lee. bi uuriinhuuruu zuv bicheed bdg duu nar maani 1 uur bicheed baidag hen ni aldaatai bicheed bg ni medegdehgui. edgeeriig 1 shan tsegtselmeer sanagdaad bdg yum. Deerees ni sonin hevlel,televiz buun aldaa. neeren ingej bichdeg ch biluu geed tuurulduulne shuu.
    20 hours ago · Like · 2
  • Tsetsegjargal Dorj Дээдэс минь таны бичсэнг унших болгонд магнай тэнийж хүрд минь хөглөгдөж, сэтгэл зүрхэнд минь огшил төрж өөрөөрөө бахархах сэтгэл төрөх юм. Тийм ээ бид чинь тэнгэрийн үрс шүү дээ. Үүгээрээ бахархаж үйлдлээрээ үзүүлэх цаг нь болжээ. ТМГ
    20 hours ago · Like · 5
  • Д. Хан-Намнан Xexexe hugjiltei gaihaltaishuu TMG
  • June Tmg Oros surguulid oruulahgui yasan yum be gej etseg ehdee gomdollodog bailaa Odoo harin mongol surguuli tugssundee tuiliin bayartai baina Uran ugeer yarihgui ch Uhaant Deedsiinhee bichseniig oilgoj baigaa ni yutai aztai hereg ve Hooloinii hurdnii huch sul...See More
    16 hours ago via mobile · Like · 3
  • June Tmg Chumugnii tuhai hurdan unshmaar sanagdlaa
  • Minjin Maga Ene ugiin jatagiig hen hiisen um boldoo? Bieljee bielj. Bi naizda ene khaanii zarilgiig unshdaa bishermeer gehed urdaas tiimerhuu um haa saigui l baidagshd geh um. Unen ug baisan ch oilgohoo baijee. oilgoe gej bodhooch baijee. Yaaanda gej halaglaad l baij bn da.
  • Ganpurev Lumsanjambaa Үгийн жатга ч гэх юм уу биелэл ч гэх юм уу Ер нь их л эвгүй л болоод байна даа Монгол хүн амныхаа билгээр гэж Бүгд л хачин даа Зарим нь юу ч байхгүй гуйлагчин царайлсан Зарим нь хорссон занасан өширхсөн хонзорхсон атаархсан улс боллоо Түүхийн ном сурах бичиг нь хүүхдэд ойлгогдхоосоо ойлгохгүй нь их Бид нэг л хачин голдирлоор урсаад байна даа

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.