skip to main |
skip to sidebar
Тангараг /Алтай Таван Богдод очих үеэр Гэрлийн Өргөөний Улаачдын өргөсөн тангараг/
Амар байцгаана уу өргөөнийхөн минь. Өнгөрсөн зун Алтай Таван Богдын тахилга хийхийн өмнөхөн үед гэрлийн өргөөний улаач нараар Хаан Дээдэс энэхүү тангаргыг биелүүлж чадах нь явна, чадахгүй нь эндээ хүлээж бай хэмээж байж Алтай Таван Богд дээр очиж тангараг тавиулсан. Тэр үед явсан улаач нараас үлдсэн хүн байхгүй. Чадахгүй гээд явахгүй байсан ч эрхтэй бөгөөд энэ нь албадлага бус байв. Харин тэр хүн өөрөө өөрийгөө мэддэг, өөртөө эзэн байж чадаж буй учраас тангараг өргөхгүй байж болно хэмээсэн билээ.
Гэвч энэхүү Тэнгэрт өргөсөн тангарагаа дахин үг бүрээр нь, эхээр нь сайтар бодон үзэж, задлан тайлбарлаж, хэрхэн ойлгосноо бичихийг өргөөний улаач нар болон өргөөний бусад хамт олноос хүсье. Тангараг өргөсөн улаач нар энэ тангаргаа дуудахаас гадна биеэрээ үйлдэн байж Тэнгэрт тангарагласан түүхтэй. Тангараг өргөсөн бол яах ёстой, ямар замаар явах тухай болон бодож буй бүхнээ бичин идэвхитэй оролцоно уу.
Эцэг, Эх язгуур дээр тулан босож
Энх Мөнх Тэнгэрийнхээ
Зарлиган доор бөхрөн сууж
Хөрст Дэлхийнхээ тайван амгалангийн төлөө
Хүмүүн заяаныхаа өнө мөнхийн төлөө
Эр, эм заяаныхаа эгшиг дууны төлөө
Энхрий балчир үрсийнхээ ирээдүй хойчийн төлөө
Долоон үеэрээ дордойхгүй гэж
Тусгаар таван тогтнолоо
Толгойноосоо дээд оройндоо
Тахин шүтэхээ тангараглан, биелүүлж
Тусгаар тогтнол таныгаа
Тулах дөрвөн мөчит хасаараа
Түшин явахаа тангараглая!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.