ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ.
Биеэ засах энэ суу ухааны нэгхэн ул суурь эхлэл нь өөрөө өөрийгөө олж, би хэн бэ гэдгээ таних асуудал гэдгийг нэг өглөө сэрээд л олсон юм. Мөн бишийг нь сайтар мэдэхгүй ч БИЕЭ ЗАС хэмээх даалгаврыг өгсөн Эзэн Дээдсийн зарлиг мэдээж надад ч туйлын хамаатай. Яаж засахын гэхээр над юу хэлдэггүй л байлаа. Би алдаагүй юм бол уу гэж бодтол надад өөрөө өөртөө ч таалагддаггүй олон зан чанар бий.
Би бол жожиг, ааштай, нэг дургүй хүрсэн буюу голын дургүй, зэвүү дургүй хоёр зэрэг хөдөлгөсөн хүнийг хамаатан садан, хань ижил байнаа ч тооноо гэж гонж, холуу хэвт хойшоо зайл л гэх хатуу сэтгэлтэй, нялуурах дургүй, өөрийн дураар гээд л тоочоод байвал барамгүй. Тэгээд би яаж энийгээ засах юм бэ. Энэ бүгд аашуудадаа би дургүй. Зарим хүн ай мөн ухаантай сайхан байхым, гэтэл модон сэтгэлтэй юм шиг би мөн хөшүүнээ. Яаж би энийгээ засах уу гэж бодож байтал хааяа нэг яав даа чи юун арчаагүй алаад хаяач дуракыг гэх өнөөх л зэвүүн үгсийг минь өөрийн мэдэлгүй амнаас урсгахаар амьдрах хүмүүсийг харахаар ийм доожоогүй, хүний өмнөөс үг хэлж чадахгүй, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж тэмцэж чадахгүй, боолчлуулж байхдаа таарсан тэнэг, үгүй ядахдаа зальдчихад яадаг байнаа гээд л өнөөх л өөрийнхөө муу гэх талаа өмөөрөөд байх толгой эргүүлсэн юм болоод байлаа.
Ганц өөрийгөө зөвтгөх юм нь дээрхи аашууд над байлаа ч асар их тэвчээртэйгээ би мэднэ. Нилээн хэд болж байж л дэлбэ авдаг болохоор бүүр ч юм болгон дээр чарлаад хашгираад байдаг энэ манай хажуу айлын ядаргаатай авгай шиг л лав биш. Эднийх манайхаас таван алхам зайтай байшинтай. Халуун орон болохоор бүх цонх үүрд онгорхой. Гэгээн тэдний хүүхэдтэй найзалдаг. Тэр хоёр гэр гэрээсээ л хоорондоо ярьчихна. Үгээ тохирчихно. Юмаа гайхуулчихна. Энэ л хамгийн сонин инээдтэй байдаг. Амар ч юм шиг, тоглох болбол нэгнийдээ орчихно. Айлд тоглож байвал дууг нь сонсох би аюулгүй байгаад нь санаа амар.
Гэтэл энэ айлын авгай зарц нараа загнах, хүүхдээ загнах гээд л өдрийн хэдэнтэй хашгирна. Хар ядаргаатай хар үүрээр л орилоод унана. Хүүхдээ босгох гээд байгаа юмуу, нөхрөө босгох гээд байгаа юмуу бүү мэд энэ удаадаа энэтхэгээр чарлах болохоор бүү мэд. Яасан ч сайхан чанга дуутай юм. Сайхан дуу дуулбал сайхан л дуулах байхдаа бодуул. Гэтэл урд айлын гэр манайхаас гуч, дөчөөд алхам тэдний хар авгаййййййн бачр хөөртэйг яанаа. АааХАХАХА гээд л тас тас, тас тас бүүр ч олон тас тас инээхийг нь яанаа. Яахаараа ч тийм их тас хийх инээдтэй юм тэр айлд болдын бүү мэд. Тав дахь өдөр бол бүүр ч ХАХАХА тас тас. Энд бас монгол баасан ахын төрсөн өдрийг тэр авгай л алдахгүй тэмдэглэх юм. Эсүүл өөрийнх нь баасан ах байдын муу бүү мэд.
Дунд айлын авгай би чив чимээгүй, шөнө гэрэл аснаа компьютерийн ард нэг сэгсийсэн юм сууж л байна, өглөө босноо сууж л байна, мөрийтэй тоглоомонд донтсон амьтан шиг л мөнхийн суудалд байна, дуу нь гарахгүй, харин дотроо л дуу нь гарах бололтой. Нөхөр, хүүхэдтэйгээ товч бөгөөд тодорхой тав гурав үгэнд л амьдардаг болчихож. Ийм гурван ертөнц энд байнаа. Энэ гуравт гурвууланд нь дутагдалтай тал, муу нь илүүдэлтэй тал байнаа. Яаж тэгээд биеэ засах гэж. Урд харыг ядахдаа амаа дарж инээ, хавь ойрын хүнийг амраахгүй гэхиймуу, хажуу айлынхыг бичгээр хүн загнаж байж гэхийм уу, голын айлын намайг гарч орж бай,амьд үхсэнгээ мэдүүлж бай гэхийм уу. Яаж биеэ засах вэ.
Сурсан занг сураар боож болохгүй ч гэдэг. Гэвч миний хувьд ажлаа дуусгачихвал амьдрал өөр болчих байх гэж бодно. Үглэж яншихгүй нь нөхөрт амар байдаг ч ам нь онгойдог авгай авахаар явж болохоор л болчихов. Би хэрхэн юугаа өөрчлөх вэ гээд л зөвхөн ааш аяг, зан чанараа л бодоод байсан байна лээ. Энэ ааш зангаа буруутгавч, зөвтгөх өөр бас яаж ийгээд л гарч ирээд ер болсонгүйг ухааруулах гээд олон юм нуршив.
Гэтэл Монголын Нууц Товчоон тухай тайлбаруудыг, болсон явдлуудыг нь Дээдсүүд ярьж өгөөд би ёстой л өөр өнцгөөр харж, өөр өнцгөөр уншив. Учир нь ялангуяа эдгээрт гарах хүмүүс маань миний л удмын ах дүү, төрөл садан аав, ээж нарын тухай гэр бүлийн л түүхийн ном болохоор онц сонирхон уншив.
Хүний юмыг, хүний асуудлыг хүн нэг их тоодоггүй юм билээ. Аа тэгээ юу муухай хог вэ, хар хулгайч чинь, дээрэмчин чинь болж болж үхэг, цаазал ал ал, устга, шатаа, пөөх энэ чинь харин яасан хөөрхөн юм бэ эвий эвий гэсэн ч үнэн сэтгэлийн хайрыг мэдэрдэггүйг мэдэж авлаа.
Та нар яг одоо өөрсдийн удмаа боддоо. Тэр ахын тэр хүүхэд хулгай хийж гэвэл яадаг билээ. Маш эмзэг хүлээж авна. Хүн алчихаж гэвэл маш их чочирдож, буруутанг хайж, шалтгааныг олох гэж тэмүүлэх, өмөөрөх, сэтгэл чинь их өвддөг биздээ. Харин нөгөө талынхан болохоор амийг амиар алаад өгье гээд л харамсан гутарч гашууддаг. Гэтэл эгчийн охин хурим хийнэ гээвэл ай мөн сайхан гээд л баярлаад хуримд очино. Дүүгийн дүү маамуутай болов гэвэл удамд нэг хөөрхөн амьтан ирж гээд л учиргүй их баярыг давхар мэдэрдэг.
Энэ л амьдралд тохиодог сайн муу бүх л үйл яг л бидний аав ээжийн төрөл садан, өөр хооронд болох үед тэр үйлийг бусдаас илүү онцгой ойлгож хүлээн авдаг гэдгийг бодоод үзээрэй. Ийм л сэтгэлээр би хандан уншиж, харж байгаагаа өөрөө анзаарсан юм. Хүн гэдэг ингээд бодохоор нэг бодлын муухай ч юм шиг. Гэвч үнэн гэдэг бол үнэнээрээ л байх ёстой. Удмын түүх бичигдсэн энэ л Монголын Нууц Товчоон тухай түүнд юу бичигдсэн нь гол биш ч өөр өнцгөөс нь бас олж харав. Энд Чонос отгийнхоны ургийн түүх, удмын сайн муу түүхийг л чин үнэнээр нь биччихсэн байв. Яс цусны тасархай болохоор бүгд л надад хамаатай нь мэдээж.
Тайчуудыг гэхэд л авга ах нар нь байсан байж яасан өөдгүй юм дээ дэмжээд өгөхгүй гэж бодохдоо өөрийгөө бас одоохтой харьцуулав.
Аавын талын хамаатан саднаас нэг ч хүн намайг тоодоггүй л биз дээ одоо. Аав минь өнгөрөөд л холдож амиа, амиа хөөсөн тэдний буруу юу байхав гэж бодсон би угаа авах боллоо ирнэ үү гэхэд цээрлээд алга болоо биздээ. Цаг үе нь өөр ч адилхан юм. Хэзээ ч тэгээд хүн засрахгүй юм гэж үү, яаж засна гэж. Гэвч ялгаа бий. Тэд ямар намайг дайсагнаад байлдаад байгаа биш. Ойлгоогүй л биз. Энэ чинь хүний ухамсарт өөрчлөлт орсон ололт байна.
Энэ мэтээр л олон зүйлийг бодох зуур өөрийгөө олох, өөрийгөө хайх, өөрийгөө таних гэдэг эрэл хайгуул энд явагдсаныг ойлгосон юм даа. Нөгөө ил гаргадаг өөрт таалагддаггүй аашнаасаа ч бүүр ч цаагуур нухацтай бодсон байв.
Би хулгай хийхэд дургүй, дээрэмдэх дургүй, хүн алах дургүй, хүний юмаар хүүдэгнэх дургүй, цэцэрхэх дургүй гэх мэтээр цаанаасаа дургүй юмсаа олж харав. Би мэдэхгүйгээ юмаа нуудаггүй, дургүй юмаа нуудаггүй, үзэл бодлоо нуудаггүй, Бас хоёр нүүр гаргах дургүй, долигнох дургүй гэх мэтээр л хөврөөд байлаа. Эндээс би өөрийнхөө мөн чанарыг олж харсан юм. Би хулгайч болоогүй нь миний мөн чанар, би хүн алаагүй нь миний мөн чанар. Үгүй ээ би хүн алж чадах юм байна.
Гэвч би шал дургүй хүрсэн юмандаа яахаараа алаад хаяач гэдгийн, үхвэл таарна гэдгийн. Яагаад ам нь тэгээд хөдлөөд байдаг юм бэ. Яг гар минь хөдлөөд алаагүй нь хуулийн л ач, энэ нийгмийн л ач. Цаагуураа бол хууль цааз, ял, хүн алж болохгүй гэсэн ухамсар эрт суугаагүй бол би алж чадах л юм байна. Тэгэхээр хүн төрөлхтөн хөгжиж, ухамсар хөгжиж урагш нэг шат ахисны учир утга энд гарав.
Энэ чинь биеэ засах өөрийгөө засахад ч хууль цааз нөлөөлдөг юм байна гэж ойлгов. Өөрийгөө ингэж л хайсаар МӨН ЧАНАР гэдэг юмны тухай яах аргагүй бодсондоо. Мөн чанар бол ЖАМ. Бид төрөхөд бидний удмын бүх л муу муухай мэдээлэл, сайн сайхан мэдээлэл бидний дотор байж л байдаг байхнээ.
Энэ бүх мэдээлэл мөн чанарын эсүүдээ хэрхэн ойлгож хэрхэн зохицуулснаас би хэн болох вэ, хэн юу хийж амьдрах вэ нь гардаг. Хүн бүр хулгайч, худалч, алуурчин, дээрэмчин, янхан, атаач нарыг мэддэг. Учир нь эргэн тойрон энэ байдаг, үүнийг нь сэргээсэн, сэдрээсэн кино, ном, сэтгүүл маш их байна. Америк хүүхдүүд буу авч очоод сургуульдаа галлаад байдаг нь энэ сэрэхүй, өмнө нь өөрт нь байсан сэрэхүйг нь өөөрсдийн бүтээсэн бүтээлээрээ сэрээсэн байна.
Гэтэл одоо ном судар унших, ойлгох энэ бүхэн дээр унтаад байгаа учраа мэднэ үү. Үүнийг сэрээхгүй, сэдрээхгүй, ярихгүй хэлэхгүй болохоор сайн нь дарагдаад байгаа болно. Буурлууд буухаас өмнө би энэ бүхнийг ойлгох нь яасан юм. Унтаж л байлаа. Хичнээн дахин хэнгэрэг балбаж, надад ойлгуулж, биеэр минь үзүүлж байж ойлгож эхэлж дөнгөж сэрж байна.
Өөрийгөө олно, хайна гэдэг тэхээр асар өргөн хүрээнд хайж аав ээж, тэдний өмнөхөөс ч бүр эд эс бүрдээ хайхыг л хэлдэг бололтойдог. Биеэ засна гэдэг ийм их юмыг өргөн хүрээнд ухаарч байж ойлгох нь. За жишээ нь тамхи татахаа болих. Нэгхэн муу зуршил хажууд нь юу вэ чүдэнзний зоргодос байгаа биз дээ. Гэтэл энэ чүдэнзний зоргодосоо ч засч чадахгүй бол шившиг болох нь байна ш дээ яанаа.
Энэ мэтээр ихээр бодуут л өнгөрсөн хорвоо, засрахаасаа өнгөрсөн Аянгат гээд сэтгэлээр унах болов. Гэвч хэрхэн яаж засдаг аргыг нь Дээдэс зааж бичүүлж байгаа юм. Энэ нь бүх л цаг хугацаа эрин үед бид байтугай бүх д өвөг дээдүүд, эмэг дээдүүд маань толгойгоо гашилгаж хайж явжээ ашгүй. Тэгээд энэ бол ЖАМ хүн төрөлхтний ЖАМ гэвч Жамын юмыг жамаар нь ЖАМ аргаар маргаангүй засах Жамын суу ухаануудыг олсон нь азтай.
За тэгээд надад олон л юм зааж бичүүлсэн боловч би өнөөх л өөрийнхөөрөө нягталж шалгаж, туршиж байж сэтгэл хангалуун болох зангаараа үзэх бөгөөд яг л өөр шигээ мунхаг нэгэндээ ойлгуулахаар нарийн задлан бичиж байж та бүхэнд заахаар төлөвлөж буй. Гэвч заавал тэрийг нь харж байж л засрана гэлтгүй эхлээд өөрсдийгөө эрж хайж олж, ухаарч хамгийн эрүүл мэндэд хэрэггүйгээсээ эхлэж засч байсан нь дээр. Чухам ойлгоод засах гэтэл эрүүл мэндээ хордуулаад эргээд засагдах аргагүй биетэй болчихсон байвал хамгийн их харамсмаар биз дээ. Иймээс эрүүл мэндийг чинь хорлодог, өнөөх сэргэх ёстой хамгийн сайн мэдээлэл агуулсан авьяас билэг, гоц чадвар сайн сайхан эсийг чинь үхүүлсэн бол яана.
Иймээс нэн тэргүүнд эрүүл биеэ бодоцгооё. Иймд ядахдаа л тамхиа хаяж, архиа цэгцэлж байвал цааш болно доо болно. Тамхи, архи хэрэглэдэггүй нь дуу хоолойгоо цэгцэлж, манай хажуу болон урд айлын авгай нар шиг чарлаад хүнд түвэг болоод байхгүй номд жишээ болоод баймгүйгээр засах тайвшрах хэрэгтэй байна. Тэднийг дагаад савлах гэж түвэгтэй шүү дээ. Хаа хамаагүй би дагаж савлаж байхад түүний доторхи энэтхэг алаг зүрх, хар зүрх хоёр мөн ч их савчиж байгаа даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.