Ааа нээрээ чөмөгний тухай оруулахаа мартаж.Чөмөгний тухай болон ургийн бичиг, удамшлын холбооноос болоод би хүний генийн инженерчлэлийн тухай нарийн судлах шаардлага гарсан юм.
Бөөгийн түүхэнд үнэхээр болсон аймшигт тэнэг мулгуунуудын тухай Дээдэс ярьж өгч байсан юмаа. Шидэнд нь шунаад олон, олон шидтэнгүүдийг хөнөөж түүнийг өөртөө нааж үзэж авахыг хүссэн хар тэнэгийн тухай юм. Хүн бариад идгээдэг хүн байлаа гэхэд л алчихаад гарыг нь авч байх жишээтэй, ухаантай мэргэн гэж хүндлэгдсэн хүний тархийг нь ухаж үзэх жишээтэй ийм хүмүүс байсан бөгөөд шидтэн болгоныг агнаж шид болгоныг нь авахаар олон сайхан отгийн шидтэнгүүдийг хороожээ. Тэгээд эд эрхтэн бүрийг нь өөртөө барьж үзээд ажиллуулж чадаагүйдээ хорсоод шатааж, нүдэж бяцалж, чанаж, өөрөө идэж үзээд ч үйлчлээгүй аж.
Тэр хүн шид гаргадаг юмыг нь авчуул л өөрөө шидтэн болно гэж бодож. Харин арай сүүлийн зууны мунхаг хүмүүс нь атаархаад шууд л алаад байдаг байсан байна. Одоо бол яаж байгаа болоо. Нэг лабораторт микроскопдож, өсгөж үржүүлж, нийлүүлж сүйд хийнэ биз. Яг түүнийг дуурайсан копи пастийг хүсэн хийхээр бэлдэж байгаа биз. Тэгээгүй бол яахаараа нобелийн шагналтнуудын үрийг хадгалж цуглуулдаг юм. Ингэхэд би энийг хаанаасаа уншчихлаа даа. Аа нээрээ С. Даваахүү гуайн «Уураг тархи ба шинжлэх ухаан» номоос уншлуудаа.
Хялбараар ойлгосон би эхлээд хөөх ямар гоё вэ шууд ухаантай хүүхэд циирииириииццицици амар болж гэж бодож байсан юм. Гэвч Чөмөг шүлгийг Дээдэс хэлснээр бодоод байлаа. Хичнээн их энд дуурайгаад хийлээ гэхэд түүний гол шидийг хэзээ ч өгч чадахгүйг ойлгов. За яахав чөмгөөр бодоод алтан ураг хүн бүтээсэн ч энэ чөмөг дэхь эсүүд нь давхар Дээдсүүдтэй, Тэнгэртэй холбогдож байж л ажиллахыг ухаарав. Зөвхөн энэ ертөнцөд амьдрал байдаг. Нөгөө далд ертөнцтэй холбоотой байж хамтарч ажилладаг гэдгийг гадаадууд ойлгоогүй болохоор нөгөөх л алаад арьсыг нь нөмөрдөг тэр үеийн нөхөртэй адил юм байна гэж ухаарсан.
Баталгаа нь би өөрөө юм байна. Хэдийгээр намайг эндэх лабораторт бүтээгээгүй жинхэнэ ориг төрсөн биеэрээ л хүн болсон ч миний өмнөх ба одоох амьдралын зөрүүгээс жишээ бодоцгооё. Ямар хуруу шилнээс гарсан биш дээ. Урд нь энэ л ястайгаа, цустайгаа л хүн л байсан. Хэрэв Дээдсүүд эрж намайг сэрээж, өөрсдийгөө таниулж, ажилдаа орохыг шаардаагүй бол солонгос сериалын авгай л хэвээр байх байсан нь дамжиггүй. Гэтэл одоо ч өнөөх л цус ястайгаа л байгаа. хэн ч миний цус, ясыг сэлбээгүй, юулээгүй.
Ганц өөрчлөлт нь Буурлууд л бууж баахан хэнгэрэг нүдэх шивдээ. Тэгээд сүү уусан. Нар, саранд бөөлж, навч цэцэг хардаг болсон. өөрийнхөө нэр мэрийг нэг юм юу билээ гэж аждаг болсон гэх мэтхэн л өөрчлөлтөөр би өөр хүн болоод байгаа шүү дээ. Юм хум бичиж мичээд л, ном сонин гаргачих гээд л оооёёёёоооёоёо овоо болчих гээд л үзээд л байгаа юмдаа. Хэн намайг өөрчилсөн юм бэ. Миний чөмөгний эздүүд өөрсдөө ирж байж өөрчилж байна.
Үүнийг дүгнээд үзвэл нэгт: энэ бодит замба тив дээр чөмөгтэй би гэх амьд махан хүн, хоёрт: нөгөө далд ертөнцийн удмын Буурал хоёр байж, гуравт: бид уулзаж учраад би тэднийг таних, дасах, ойлголцох гэж бөөн юм болж, хамтарч ажиллах гэж бас бөөн юм болж, ажилаа ухаарах гэж өчнөөн юм болж, болж хоюулаа хамтарч ажиллаж чадвал үр дүн гардаг юм байна.
Хуруу шилний нобелийн шагналтнуудын үрс тэгэхээр түүний эсийг хуруу шилний эцэг шигээ л сэрээж ажиллуулж дээрээс нь нобел шагналт Онгод аав нь бууж байж л үр дүн зуун хувь гарахгүй бол болохгүй. Нобелийн шагналт хуруу шил аавынхаа хамаг нэрийг гутаасан хоолны сав, судалгааны мангдай төрөх нь дөө. Яанаа одоо, маргааш очиж хэлэх юмсаан. Гэвч тэд намайг солиотой амьтан нутгийнхаа шархадад оч гэх байх даа. Яасан ч хэцүү юм дээ. Би уг нь тэднийг дэмий юманд хайран мөнгөө үрэхгүй дэмтэй юманд үр гэж зааж өгөх гээд байхад ойлгохгүй гэх нэг хяслан байх юм даа.
Үг дуугарвал л шархад руу жийчих гээд байхым. Уг нь би тэд нарыг мөнгөөрөө «Алмазаар Мод ургуулах аргыг» туршаад үзээч Тэнгэрүүдийн хэлснийг туршаад үз дээ. Сахарын цөлийг Сайхан ой болгох судалгаа хийгээч тэгүүл үйлийн үрээрээ чи дараа нь японы ч муу, английн ч юмуу хааны ордон төрий шүү гэж гоё юм зааж өгөх гэсэн юмсан.
за баахан балайрчихлаа. Ингээд Дээдсийн Чөмөгний шүлгээс тавья. Харин түүний нарийн учрыг өөр нэг гарах ном дээрээ оруулнаа.
АЛТАН ЧӨМӨГ
“Мөн чанарыг нь хадгалсан
Мөнх оршихуйн Алтан ургийнхны
Алтан чөмгийг хэн ч байсан жатгалж чадахгүй
Ариун цагаан сэтгэл, Суу ухаан
Алив бүхнийг сүйхээчлэх чанарыг нь
Чөмгөнд нь байдгийг мэдсээр байж
Мөлжиж чадна гэж та санана уу?
Махыг нь идэж, Зүрхийг нь сугалж
Уушгийг нь гэмтээж, Элгийг нь эмтэлсэн ч
Бөөрийг нь хордуулж, Тархийг нь гоожуулсан ч
Бүлээн цус нь ундрах бүрэн чөмгийг эзэгнэж чадахгүй ээ.
Үе үеэрээ цус цусандаа шингээж
Өв болгож үлдээсэн нэгхэн эсийг нь
Хөх монголын алтан чөмөг болгох
Хүний бие байгаа цагт
Халагдахыг эс үзнэм.
Эс болгоныг хорловч
Энэхэн мөн чанар нь
Үүрдийн үүрд алтан угсаатныг
Өнө Мөнхөнд Тэнгэрт мандуулах
Үүрэг хариуцлага бий.
Ташсан ч та нар талаар болгож чадамгүй ээ.
Тос нь урсаж, цус нь гадагшилсан ч
Тогоо нь хөмрөгдөж , гэдэс нь өлссөн ч
Эрхэт Тэнгэрээс байгуулсан эрхэм ГЭРЭЭГ
Хар санаат, хорон сэтгэлтэн бүхэн
Үл устгаж дийлнэм.
Энэ болбоос мөн чанар
Мөнх Хөх Тэнгэрийн Зарлиг
Шидээ хаанаас нь гаргадгийг
Сүнснээс нь олчихоод
Өнө мөнхийн алтан сүнснүүдийг
Ор үгүй болгож чадамгүй л бол
Охь язгуурт үрсүүд минь Төрж л байх болно.
Оломлох ухаан нь Мандаж л байх болно.
Эрх танхил ааштай Энхрий гүнж нар минь
Ялдам энхрий ааштай Алиахан хөвгүүд минь
Алтан дэлхийд байгаа цагт алаг үзэхийн хэрэггүй .
Авхаалж самбаа нь төгөлдөржихөд
Алтан мутарт нь та нар мөргөснөө
Хувь заяаны олз гэж,
Хүмүүн заяаны дээд гэж санах л болно.
Миний үрсүүд Галзуу
Миний үрсүүд Хөгжүү
Миний үрсүүд Эрх танхил
Хаан, Хатан заяаны илэрхийлэл болсон
Хамаг авир, Шид нь
Эрхэмдээ зөв залбал
Эрдэнийн Дээд Хүчин
Энэ болбоос
Тэнгэрийн хөвгүүдийн
Тэнгэрийн охидуудын
МӨН ЧАНАР
МӨС ЧАНАР
ЧӨМӨГНИЙ ШИД
Алтан чөмөгний нууц оршвой.
гэсэн байна даа. За одоо даалгавар нэмэгдсэнийг ажигла вуу. Мөн чанар, Мөс чанар, Чөмөг ямар учиртайг гэрлийн өргөөний эрхэм та нар маань уншиж судлан бие биедээ мэдээллээ өгөн сайтар ярилцана бизээ. Мэдлэгт дусал нэмэр.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.