Адилхан Онгод байж гэж яахаараа хулгайлагддаг, баригддаг гэж бодож магадгүй. Тэгвэл та замба дээрээ ч бодоод үз. Та Онгодоо ойлгохгүй авахгүй хэмээн юу ч бэлдэж өгөхгүй, дээрээс нь унд хоолоо ч харамладаг. Гэтэл нөгөө хүнийх нь аль хэдийн улаачдаа буугаад сайтар биежээд хүчээ аваад тэнхээ сайтай, дээрээс нь зэвсэгтэй байхад нь мунхаг үр нь очоод намайг бөө болгохгүй байлгаж хайрла, арав хорин жилийн хүлээлгийг өгчих, та ав ав наадхаа гээд аман гэрээгээр өөрөө өгч байгаа биз дээ. Тэгээд л Онгодоо өөрсдөө та нар алддаг.
Харин хар санаатууд бол алив би үзээд өгье туслаадахья. Миний хэнгэргийг бариадах, миний хуягийг нөмрөөд үз гэх мэтээр хуураад л хураачихдаг. Ийм олон нөхдүүд надад ирээд Онгодоо суллуулж байсан. Гэвч тэд үүнийгээ тоодог ч үгүй. Их л амархан гэж боддог бололтой. Иймээс би дахиж хүний Онгодуудыг нь чөлөөлж өгөхөө больсон. Чөлөөлөөд өгсөн ч дараа нь бас л нөгөөх Онгодоо гундаачихсан явдаг. Тэгээд би: өөрөө ухаарахгүй бол шал дэмий юманд Буурлуудыгаа зовоож дэмий ажил хийлгэхгүй ээ хэмээгээд больсондоо. Нэгмөсөн үйлийн үрээ хулгайлсан нь ч, хулгайлуулсан ч эдлэцгээнэ биз түвэг зүгээр. Хөөрхий сайхан Буурлуудаа би хайрлахгүй бол бусад хүн хайрлахгүй мунхаг гэж ухаараад тэрний оронд хэрэгтэй номыг нь гаргаж өгье гэдэг болсон доо. За нэг ярианаас бодоцгооно бизээ.
Аянгат:Хаан Дээдэс маш их олон Онгодуудыг суллаж өгсөн тэд хаачсан бэ?
Дээдэс:Хөх мөнгөн тэнгэртээ очсон үрсүүд минь
Хүчээ авчихаад эргээд ирнэ.
Шуудхандаа буухад замба дэлхийдээ
Удаантай хоргоодсон учраас ухаж байна уу?
Хүчээ алдаж тамираа буурайтуулсан.
Иймээс тэд чинь Тэнгэртээ очиж
Дахин дахин бөөлнө.
Бид чинь Тэнгэртээ бөөлдөг юм шүү дээ.
Нарны эрчмийг биедээ шингээж
Улаачдаа өгөх тэнхээтэй болчихоод
Эргэн ирдэг юм шүү дээ.
Онгодоо хулгайд алдахгүй, Тэнгэрээ хорионд оруулахгүй гэвэл өөрөө ухаажих хэрэгтэй. Тогоо шанага, сав кострюл, халбаганы төдий сэтгээд зөрүүдлээд байлгүй арвин ихээр өөрөө тунгаан бодож сэтгэл зүрхээ нээж чөлөөлж байж хайрцагнаасаа гарна. Миний хэлээд байгаа юмсыг өө тийм үү гэж уншаад өнгөрөх биш ургуулан бүх өнцгөөс нь бодоод байвал тархи чинь задарна. Оюун чинь тэлэгдэнэ. Буурлуудтайгаа амархан ойлголцоно. Миний энэ бичих хэлэх бүхэн цаанаа бас л гарах гарцны түлхүүрүүд явдаг учраас сайн задлан бодоцгоо. Холоос биш өөрөөсөө, хажуу айлаасаа хайж харцгаа. Өөрөө би ийм байвал бусдад ямар харагдах вэ гэж бодохоос биш өөр айлынханыгаа над шиг муул гэсэн үг биш шүү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.