Thursday, November 7, 2013

Эрхэм Ес

Эрхэм ес

Эрхэм ес хэмээх нь болбоос Улаач үрсийн өөрийн сэвийг арилгах Есөн эдийг хэлдэг.
Нэг
Арц, ганга үнэртэнгээр
Аливаа бузрыг хөөж
Галын сахиусаар
Биеийн хүрдийг эмнэн домнодог
Элдэв өвчнийг илаарь болгодог
Эрхмийн дээд амин сахиусны Гүнгэр

Хоёр
Хортны хонжоо
Элдэвтний ээрүүл
Эрхэм хүмүүний хийсэн жатгыг
Эргүүлэн хариулж байдаг Тольт

Гурав
Тэнгэрт өргөсөн тангараг
Газарт буусан зарлигыг
Үргэлжид сануулж байдаг
Баруун гарын эрхий хурууны бэлзэг

Дөрөв
Хүмүүний биеэс хорын татаж авахад
Хүрэл зүрх рүү хорыг үл нэвчүүлэх
Гай барцдад гарын дөнгө
Гайхамшигт ур шингэсэн
Хорыг шингээгч
Хоёр гарын Бугуйвч

Тав
Тархи тэргүүнийг аливаа
Тэнэглэл бодлоос арилгаж байдаг
Малгайн Залаа

Зургаа
Үгийг үнэтэй болгож
Үнэнийг тодруулж байдаг
Хоолойн шилбэ

Долоо
Өвгөд Буурлыг ундаалж байдаг
Үрс олныг цатгаж байдаг
Өөд нь өөд нь дэвшүүлж байдаг
Өнөр олон дусалд
Өргөх дээд идээний
Охь ундарга болсон Сацал

Найм
Энэ биеийг тэгшилж
Эрхэм үүргийг сануулж
Эрх танхил занг дарж
Урагш тэмүүлэх хүчийг олгодог Ташуур
Алдсаныг сануулж
Айдсыг үргээсэн
Хурдыг нэмэгдүүлж
Хүчийг агсуулсан
Эмнэхийг сануулж
Эрдмийг сургасан
Эрхийг арилгаж
Бэрхийг ухааруулсан
Ийм л идтэй
Тийм л шидтэй
Эрхэм есийн нэг
Эмээлт морины хүчийг агсуулсан
Хүлэг бүрийн залааг чангалсан
Хүмүүн бүрийн сэвийг арилгасан
Хүчит эрдэнэ
Хөх амьсгаат ташуур мину.

Ес
Амны хишгийг арвижуулж
Ахуй биеийг тэгшилдэг
Өвөг дээдсийн ундаалгыг
Энэхэн балчирт сургадаг.
Энэхэн биеийг тэгшилж
Эрдэм номонд залаалдаг
Мөнгөөр бүрсэн модон бие
Дээшээ харсан тэнгэрийн эдэн
Урин дуудахыг ухааруулж
Хэмжээ хязгаарыг сануулдаг
Хэмжээгүй шуналд автаж болохгүйг үзүүлдэг
Өөрийн биедээ багтахыг
Өөртөө шингээхийг тандуулдаг
Тийм л нэгэн эдийг
Өвгөд Буурлын ТАГШ гэж энэхэн үрсэд сануулав.

Мөнгөлж байж шидийг олдог
Мөрөн голын рашааныг хутган байж идийг олдог
Ам тэргүүндээ хүртээн байж ухааныг олдог
Амьдрал ахуйдаа ашиглан байж дэлгэрэлийг олдог
Үр хойчдоо өвлүүлэн байж ухаарлыг олдог
Энэ л эдийг тагш хэмээн нэрлэж
Өөрийн биеийн хэмжээгээр ухаарч бай гэж сануулахыг
Энэ л эдийг өвгөд Буурлууд нь үрсэд захиж
Өөрсдөө тэндээ үгээ шившиж
Шившлэгээ дүүргэсэн рашаанаар
Энэхэн биеийг тэтгэж байдаг билээ.

Эл есийг дээдлэхийн учиг
Өрх болгонд байхын учиг
Эл есөн эд нь айл бүрт нь байх аваас
Өвөг дээдсийн ивээл хайр
Үрс хойчийн энх тунх амьдрал
Энэхэн гэрт бүрэлдэж хувь заяа гэдэг нь тэгширч
Хүний амьдрал тогтоно гэж үздэг
Өвөг дээдсийн өнө эртний сургааль оршин буйг санатугай.

Эл ес болбоос
Эрхэм биеийг тэнцүүлж
Эрдэм номыг ухааруулж
Өвгөд Буурлыг сануулж
Үг бүрийг цэгцэлж
Биеийг бөх болгож
Билгийг хурц болгож
Ухааныг уран болгож
Удмыг мөнх болгох
Ахуй есөн гэгээн
Ариун дагшин Онгон
Дээд тэнгэрийн эд
Дэлгэр үрсийн хэрэглээ
Тийм л нэгэн шид
Энгийн нэгэн эд
Эрхэст тэнгэрийн билэг
Эрхэм хүмүүний дээд язгуур болдог ажгуу.
Аянгат: Малгайн залаа, хоолойн шилбийг яаж авч явах вэ? Өөрийнх нь хувцсан дээрхийг тэгж бодож явах уу? яаж авч явах тухай байгаа гэж бодох юм уу?
Дээдэс: Тэргүүн болгон залаатай байдаг
Тэнгэрийн үрсийг сануулан буй.
Дээл болгон шилбэтэй байдаг
Дэргэдэх олныг ачлахыг өгүүлэн буй.


Уг нь надад тэр гэр, дээл, тулга, уурга гээд л бүгд л ормоор бас санагдаж байсан ч доод дөрвөн мөртүүд

Тэргүүн болгон залаатай байдаг
Тэнгэрийн үрсийг сануулан буй
Дээл болгон шилбэтэй байдаг
Дэргэдэх олныг ачлахыг өгүүлэн буй гэхийг нь уншаад аа бас л учиртай юм байж гэж бодсон. Миний бодлоор зөвхөн улаач нарт хамаатай гэж бодтол хөх толбот бүрт хамаатай гэснийг бодохоор нөгөө чөөгий мөөгий элдэв юмсуудтай бас л холбоотой бизээ.
Like ·  · Follow Post · November 6 at 9:32am

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.