Орчлон дэлхийн үнэн бүхнийг ажин харж
Хий биетэй хийсгэлэн дүртэн болгоны
Дүрийг нь хардаг байсан.
Тэр мэлмий эртдээ оршин байгаад
Хүмүүн заяа муйхарлан тэнэгтэж
Хар хижүүд болох цагт нь арилан үгүйрч
Ухаан санаа нь бүдгэрч
Энэ их хүчээ алдсан гэдэг домог байдаг.
Улаач үрсийн тэрхэн газарт нь
Өвөг дээдүүдийн мэлмий
Зөн юу булчирхай хөгжин байдаг.
Түүгээрээ дамнан гурван мэлмийгээр
Хий биетэн, хийсгэлэн дүртэн бүхнийг
Ажин харж чаддаг хэмээн өгүүлдэг.
Иймээс гурвалжин дотор
Нэгэн нүдийг дүрсэлдэг нь
Чин, Чу, Кау Чу Ир үнэн гуравт тэнцэн ухаарч
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй
Гурван цагийн хооронд нь
Холбон ойлгох чадлыг өгүүлэн байдаг учир
Энэ бол мэлмийн тэмдэгт болж оршин байдаг.
Аянгат: Дээдсүүд гурвалжин доторхи нүдийг ингэж хэлж байсан юмаа. Тэгэхээр нь энэ америкууд чинь бас энэнийг мэддэг болоод дойлууртаа мөнхөлсөнюм байхдаа гэж бодсон чинь өөрсдөө ч бараг мэдэхгүй судласаар л байгаа юм уу тэгээд. Рерих зургийгнь зурсан бол тэр олон тэмдэгтүүдийн учрыг судласан байх.
Өнгөрсөн, Одоо, Ирээдүйд харж чадна гэдэг чинь Ванга эмээ шиг л болно гэсэн үг биз дээ. Одоо бичигдэж буй Монголын нууц товчоонд манай монголын ийм хардаг хүний тухайг янзтай гоё биччихсэн байсан байна лээ. Мэлмийдэж харсан ч холбож тайлбарлаж чадах ухаангүй бол учир дутагдалтай тахир дутуу хүн гэсэн үг. Мэлмий нь ердөө харах тусгалыг нь хэлдэг харин зөнч гэдэг нь болох үйлийг урдаас хэлдэг гэсэн. Гэвч аль аль нь байлаа гэхэд холбож ойлгон дор хаяж гурван зүйлээр батлана. Хэрэв есөн учгаар холбож тайлж чадвал мянган жилийн алдарт мэлмийтэй зөнч гэж байсан. За тэгтэл зурхайч нь бас өөр мэрэгжил гэсэн.
Орон зай, цаг хугацаа, нөхцөл байдал, гараг эрхэсийн байрлал, давтамж гэх мэт есөн зүйлд нь давхар холбоно гэсэн. Тэгвэл шууд миний тархи есөн тийшээ зад үсрэх байх даа ккк. Дээдсүүд өөрсдөө яаж хийж чаддаг байсан юм болоо. Гайхмаар.
Монгол Дээдсүүд сүнсний супер мэрэгжилтэнгүүд байна даа.
Тэд амьддаа Монголын нууц товчоогоо биччихнэ. нууцлаад. Тэгснээ үхчээд хэдэн зууны дараа буцаж ирж байгаад зад тайлбарлаад батлана гэдэг чинь ертөнцөд баймгүй байгаа биз дээ. Энийг та нар яаж чадаад байнаа би мэдмээр байна гэсэн чинь чи өөрөө сурахгүй юу, та нар дараагийн мянганд хичээл заах ёстой биздээ гэсэн ш дээ ккк. Мянган жилийн дараа өргөөгөөрөө ирчихсэн хичээл зааж байхым биз дээ. харин яаж ирдэг гэдэг нь л сонин байна ш дээ. Ирээд яахав бид энэ нийгэмд юу хийдэг байсан, юунд мэрэгшсэн тасархай байснуудаа бас энэ Буурлууд шигээ ярих юм гэсэн. Тэхээр бид нар ирээд яг шдээ, аймаар гоё гэдэг үгээ тайлбарлаж зааж өгөх юм байхдаа. би базарваани хум падаа тайлбарлах гэж хөгөө чирэх юм байхдаа. амьд байхдаа ч энэ үгээ мэддэггүй ээ хайййннн
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.