skip to main |
skip to sidebar
Бамбай
БАМБАЙ г тэд ингэж хэлжээ
Бамбай
Цэрэг дайны үед өөрийн биеийг хамгаалж
Мөн цохих, түлхэх хүчээр зэвсэгт тулаан болдог
Эл зэвсгийг бамбай гэж нэрлэдэг.
Бөө үрс үүгээр яанам бэ? гэвэл
Бодит хэмжээгээр хийх
Учир байна уу? хэмээвэл
Бамбай гэх нь
Бат бэх суурийн
Бэлэг тэмдэг бөгөөд
Халдах довтлохын эсрэг
Хүчээр довтлолгүй
Ухааныг төвлөрүүлэн
Урагшлахын учгийг агуулнам.
Улаач үрсийн нэг дэх бамбай нь хэнгэрэг
Хоёрдахь бамбай нь толь
Гуравдахь бамбай нь мэлмий хамгаалалт
Дөрөв дэх бамбай нь малгайн орой
Тав дахь бамбай нь малгайн голч
Зургаа дахь бамбай нь ар зэлэнд
Долоо дахь бамбай нь зэвсэгэнд буй.
Юуны учиг долоон бамбайг хамгаалав хэмээвэл
Өөрийн долоон хүрдийг нь
Бамбай юугаар хамгаалж
Өөрийн байр суурийг
Тухлан байж олж
Довтолгоо юуг хийхгүй
Дайрсан довтолсон болгон руу
Хүчлэн довтлохгүй
Үнэн учгийг олж
Үүрэг юугаа ухаарч
Хэт харааг тааруулж
Хэлцэх үгийг цуглуулна гэж
Сануулах үүрэгтэй долоон бамбайг
Салшгүй хамтаар авч явнам.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.