Thursday, November 7, 2013

Тэнгэр Монгол Газар-ын тухай


  • Хэхэхэ өнөөдөр намайг худалч, хулгайч гээд доромжлоод байгаа нөхдүүдийн тухай Буурлууд минь уншаад чухам намайгаа өмөөрч гялтайлгав. Тэд үнэхээр Чингис хаан буугаад, би улаач нь мөн байвал яахын болдоо. Өмнөөс нь санаа зовчих юм. Тэдний бичсэн болгоныг нь баримтжуулан аваад Ан хөдөлдөг. Анчин хөдөлдөггүй юм гэдгийг үр минь тэдэнд дамжуул гэсэн дээ. хэхэхэ. Би биш Тэнгэр тэднийг шүүнэ биз. Амар зүгээр, би ажлаа л хийж байвал барав гэж.

    Дараа нь завтай байсан бол мөн, бишээрээ мөрий тавьж баахан баяжихгүй юу. Даанч зав алга. Завтай нэгэн байвал миний өмнөөс мөрий тавиарай. Нэг жилийн хугацаатай. Дээдсүүд маань хилэгнээд энэхүү номноосоо нэг бүлгийг нь энд тавь гэж зарлигдав.

    Тэнгэр Монгол Газар дуулага үгийг ямар ч логикгүй гэж шүүмжиллүү. Харин түүнийг есөн учгаар Тэнгэрийн логиктой гэж батладаг юм даа.

    За тэгээд олон олон зүйлийг бид ухаарах цаг иржээ: Бай Ар Түм Баатар дээдэс бол Чингис хааны дээд эцэг гэдгийг хүмүүс мэднэ бизээ. Энэ Дээдэстэй ярилцаж байсан бичвэрээсээ оруулах болов. Уг нь Бөөгийн товчоон номонд минь гарах ёстой байсан ч өвөг маань үр намайгаа өмөөрөөд, ааш нь хөдөлсөн бололтой ухаантай бол нэгийг бодог, ухаангүй бол хохино гээд энэхэн хэсгээ дэлгэхийг хүслээ.

    Тэнгэр Монгол Газар-ын тухай

    Тэнгэр хэмээх нэрээ ухна уу
    Тэн гэдгийн утгаа мэднэ үү
    Гэр гэдэг утгаа мэднэ үү
    Амьдран оршдог ахуй чинь бус уу
    Тэндэх Гэр гэж байна даа.

    Монгол хэмээх нэрээ бодно уу
    Мон гэдэг үг чинь
    Мөн гэсэн үг дээ, тийм гэсэн үг
    Гол гэдэг чинь урсах гол
    Өөр бас нэг утга байна
    Амин судал , Гол амь гэсэн үг
    Голыг нь таслах гэж ярьдаг биз дээ.

    За тэгээд цаашаа ол гэдэг чинь Эр, Хай гэсэн үг.

    Газар хэмээхээ сэтгэнэ үү
    Га гэдэг чинь амттай сэнгэсэн үнэртний эгшиглэнт эгшиг
    Га гэдэг чинь бас газрын хэмжигдхүүн

    Зар гэдэг чинь юмыг худалдах, мэдээ, бас ажил хийлгэх, зарцлах
    За гэвэл зөвшөөрсөн үг
    Ар гэвэл Ар тал, Хойд тал, Ар гэр бүл ,
    Түшиг тулгуур бас Ирээдүй хойч
    Дандаа ирэх зүйлийг хэлээд байгаа биз дээ.

    Тэнгэр Монгол Газар хэмээх утгаа тайлна уу.
    Та бүхний хүн болсон зорилго чинь бий
    Тэндэх гэрээсээ иржээ буюу
    Диваажингаас ирсэнээ санажээ
    Тэндэх Гэрийн мөн чанарыг
    Газарт буугаад голлон хийх бус уу
    Энд байгуулаад үлдээ гэсэн утгатай
    Диваажинг Газарт байгуулна гэсэн үг дээ.

    Дээдэс: одоо Хорзон новш гэдэг үгийг тайлцгаая.

    Хор гэдэг муу юмыг хэлнэ
    Ор гэдэг унтах ор, юмны дотор ор
    ор мөр гэж байна, орж гарахын ор байна
    Зон гэдэг нь зон олон, олон хүн
    Он гэдэг нь жил

    Новш гэдэг нь хог гэсэн үг
    Хор гэдэг нь хохирлыг хэлнэ
    Ор гэдэг нь хохирол үлдэхийг хэлнэ
    Хэнд үлдэв гэхээр зон олонд
    Он жил өнгөрсөн ч ор мөр байсаар байна.

    За тэгээд хорзон гэдэг үгийг ойлгов уу.

    Новш гэхээр олигтой
    Үр дүн үгүй байгаа биз дээ.
    Хохиролтойгоор үйлдсэн
    Олигтой үйлгүй хүний нэр байгаа биз дээ.
    Замбад хэрэг болохгүй үр
    Одоо ойлгоцгоов уу.

    Үг яг яаж бүтэж байгааг
    Авианууд хэрхэн нэгдэж
    Утгыг үг болгож байгааг мэдэж байна уу.

    Тэгвэл новш гэдэг үгээ хараадах
    Анх яаж сэтгэж хэлсэн байж таарах вэ
    Язгуур үг мөн хэмээн сэтгэж байвал

    Но-той гэж ярьдаг
    Ямар үед но-той гэж хэлэх вэ
    Хардаж байгаа биз дээ
    Ш гэдэг үг ямар үед хэлэх вэ
    Шшшш чааваас гэж хэлдэг
    Дургүй хүрсэн үед хэлдэг

    За тэгээд новш гэхэд
    Өөрөө В үсэг нь хэлэгдээд байгаа биз дээ.
    Аяндаа үгийн хөгжилд В үсэг гарч ирсэн байгаа биз дээ, ухав уу

    Хэдийгээр түүнийг хардаж, сэрдэж үг үүсгэж байвч
    Чин сэтгэлийн үзүүрт өрөвдөж байна.
    Энэ нь түүний хохирлыг ирээдүйд
    Засах ухаанаа сийлж байгаа үг
    За тэгээд утгыг нь олов уу

    Өрөвдөж байна гэдэг чинь
    Тусыг хүргэж л таараа, тийм үү
    Тэгвэл үгийн шид нь
    Энд нь, өнөө цагт нь үзэн ядаж байвч
    Үр хүүхэд нь
    Өрөвдөж л таараа гэдгийг сануулж байна даа.

    Ум ма ни бод ми хум

    Ум гэж олонтаа хэлдэг
    Умай гэж хэлдэг
    Дараад нь өгөхийн май

    Бод нь толгойдоо бодохыг хэлдэг, том малыг хэлдэг
    Ми гэж муурын дээд өвөг
    Хум гэж хам хум, яаруу түргэн
    Наад үг чинь тэгвэл үрсэд юу хэлээд байна.

    Ухамсарт чинь ороогүй байхад
    Шившлэг хийж байгаа биз дээ.
    Тэр үгийг өөрийн оюуныг
    Тэр шидэнд хэлж төвлөрүүлж байсан ч
    Энэ үг өөрөө монгол үг биш ч
    Тэр шидэт үгээр бас л амилж л байгаа биз дээ.

    Хэдийтээ ум маа ни бод ми хум гэдэг чинь
    Энэ хөрст дэлхийн амар амгалангийн төлөө гэдэгтэй
    Ижил утга агуулж байвч

    Өвгөдийн амилуулсан
    Шидэт үгэн дотор хувьсахаараа
    Энэхэн үрсийн амаа хэлэлцэхээрээ
    Ямар үг болж байгааг хараад
    Яагаад хөх толботон
    Энэ үгийг хэлээд гэгээрээгүйг олоодох
    Дээрхи тайлсан үгийн утгуудаа холбоод хэлдээ.

    «Эхээс төрсөн газар луугаа зулзгаан барьж иддэг
    Муурын дээд өвөг адил яаруу түргэн бодол үгүйгээр яв»

    Энэ чинь үр удмаа тасал гэж байгаа биз дээ, одоо ухав уу
    Ний бод, нийлж бод, умайгаа нийлж бодож байна шүү дээ.

    Эхээс төрсөн газраа нийлж бодож байна
    Ми хум- мий адил яв гэж байна
    Эхээс төрсөн газраа нийлж бодоод
    Муур шиг яв гэж байна.

    Мий бол Муурын дээд өвөг.
    Үрээ хайрладаггүй
    Өөрийн зулзгаан иддэг амьтан гэдгийг санатугай.
    Мий шиг яв гэж байна.

    Хам хум явах буюу
    Бодол санаа үгүйгээр
    Яаруу түргэн явах

    Ийм л шившлэг толгойд орж ирж байгаа юм даа.

    Аянгат: Тэгвэл түвд лам нар өөрсдөө энийгээ бас уншдаг даа ?
    Тэр нь их сайхан үгээр хэлээд байдаг юм биш үү, өөр утгаар нь?
    Дээдэс: Түвдээрээ бол:
    Хамаг амьтны тусын тулд
    Сэтгэлийн өргөл өргий гэсэн утгатай.

    Харин Монгол үгээр нь:
    Сэтгэж хөөвөл энэ бол
    Жатга болж ирж байгаа юм.

    Хэрэвзээ тэд бидэнд тусыг хэлж
    Үйлдэхийг хүссэн юм бол
    Эх хэлээр нь хэлүүлэхгүй яасан юм
    Тиймээс тэд жатга илгээсэн учраас л
    Монгол ухаанд
    Ийм авиа нь тийм утгыг илэрхийлдэг.

    Ийм жатгатай үгээр л
    Өнө удаан жил Монголчуудад
    Суумал бурхдуудыг,
    Салтаан бузруудыг урин дуудсан байгаа биз дээ.

    Хөх толботон оршин байх цагт
    Бид Хөх Мөнх Тэнгэрээ түшиж байх үед
    Охин үрс салтаандаа ёртой байдаг
    Тийм түүх байгаагүйг үрс санатугай.

    Хэдийгээр эрх нь дэндэж ташуурыг авсан ч
    Энэ л үрсийг нь ухаангүйгээр хэлэхдээ
    Эр, эм хөвүүд нь салтаандаа ёртой болж
    Мий муур шиг үрийнхээ толгойг залгидаг болсон юм.

    Тэгэхээр жатга яаж ирдэгийг үрсүүд ухтугай.

    Аянгат: Суумал бурханыг салтаандаа бузартай гэж хэлбэл
    Нөгөө хүмүүс чинь боож үхэж уурлах байх даа?

    Дээдэс:Үрсүүдийг өв хэлээ судалж
    Өнө язгуураа яаж гарч байгааг мэдэж
    Огооул биеэ тэгшилчээд
    Мэндийн тангарагаа өргөчөөд
    Үйлэндээ морд гэж өвгөд чинь шаардаж байна.

    Энэ бүхэн жатгууд нь
    Хөх толботонд хэрхэн ирдэгийг нь
    Хэл соёлоор нь
    Таван тусгаар тогтнолын нэг болох
    Өв хэл, өв хэлний авиалбараар
    Хэрхэн олж авдагийг санатугай.

    Үүнийг маргаваас өвгөн надтай
    Маргатугай, Цэцэрхтүгэй.

    Үг гэдэг ийм байдаг учир
    Монгол үрс, хөх толботнууд
    Дархлалын хөгжил сайтай
    Үгээн зөв, тод хэлдэг
    Уг гарвал, ясны үгсээ мэддэг.

    Түүний эд шидийг
    Амьдралдаа хэрэглэдэг байх учиртай.

    Хараал нь хүртэл
    Ирээдүйг тайлж байдаг
    Хар зөнгийн
    Хөх толботнууд байх учиртай, ухаарцгаа

    Иймийн учир би тэр
    Хорзон новш гэдэг үгийг нь
    Өнөө цагийн утгыг нь
    Ирээдүй цагт тайлав.

    Тэгэхэд өнөө цагт
    Үрс бэлнийг хараад
    Энэрэл үгүйгээр харааж байгааг хараад
    Өвгөд бид эмзэглэж байнам , ухаарцгаа.

    Иймээс л өрөөлийн соёлоос
    Бид таван тусгаар тогтнолоор
    Үрс олноо хамгаалж
    Өөрийн таван хуруутай
    Зүйрлэж сургаж ирсэн.

    Эр, эм хоёр заяаны
    Таван хуруу
    Таван тусгаар тогтнолын
    Хаан, Хатан тулгуур болж
    Үрс олноо элгэндээ тэврэхийг
    Өнө мөнхөд үрсдээ
    Бид хүснэм.

    Тэнгэр, Монгол, Газар –ыг
    Тэнгэрээс хариуцуулан шившин
    Та үрсэд өгсөн учир нь

    Тэнд байгаа нь гэрээ санаж
    Өвгөдийн өртөөлсөн ухаанд
    Өөрөөсөө суралцаж байгаа
    Биеэ засаад,
    Суралцсаны дараагаар
    Үрс олондоо өвлүүлтүгэй гэж
    Ухамсаргүйгээр биед нь шингээж байна.

    Энэ шившлэг нэгэн
    Бие дуусахад нөлөөлөмгүй байлаа ч
    Гурван үе буюу ачийн үед
    Ухамсарт нь өөрөө бат сууриа олдог юм.

    Аянгат: Аааа ёоёоёоёооо, учиргүй юм гэж алгаа алга. Өнөө цагтаа Тэнгэр, Монгол, Газар дуудлага үгсийг Өвгөд Буурлууд шидээр нь бас амилуулаад, хэлүүлээд, шившлэгтэй, зорилготой хэлүүлж байгаа юм байна.

    Тэгвэл эрт цагт өвгөдүүдийн ийм шидэт, шившлэгт үг нь ямар үг байв? Дээд өвгөдүүд юу гэж хэлдэг байсан юм вэ? Тэнгэр Монгол Газрыг ?

    Эрт үеийн шивлэгт үг

    Дээдэс: Мөнх Хөх Тэнгэр өршөө, өршөө
    Аянгат: Энэ үгийг тайлж үзэх үү?
    Дээдэс: Би чамайг дэмнэе, чи гарга
    Аянгат: Мөн Кү Көк Суу Тэ Эн Гэр Өр Өшөө

    Мөн гэдэг чинь адил, тийм гэсэн үг
    Кү гэдэг чинь Кү сурлага буюу Онгод Тэнгэрээс суралцах сурлага.
    Көкү хөх туяаны хөх өнгийг хэлсэн болов уу,
    Суу гэдэг бол Арга ухаан
    Тэ гэдэг нь Тийм, тээ гэх зөвшөөрсөн , хандсан үг.
    Эн гэх нь Хязгаар болон орон зайг илэрхийлдэг. Энгүй уудам тал гэх мэт.
    Гэр нь амьдардаг орон байр, үүр,
    Тэнгэр гэдэг Тэндэх Гэр буюу Диваажин
    Өршөө гэдэг нь Өр Өш Өө гэхиймуу яахын?

    Өр гэдэг нь Мөнх Тэнгэрт өртэй гэсэн үг юм уу?
    Өш гэхээр чинь өш, хонзонг хэлдэг биздээ?
    Өө гэхээр нь уулга алдаад байгаа юм биш үү?
    Өшөө гэдэг нь нийлэхээрээ өшөө ихийг, дахиад гэдэг болохоор их гэсэн
    утгатай юм болов уу? Юу болоод байнаа энэ чинь ойлгохоо байлаа.
    Мөнх тэнгэрт маш их өртэй гэсэн үг юм болов уу, энэ чинь одоо юу
    болоод байнаа, бас юун Өш болчуу, арай ч Тэнгэрт өштэй гэмээргүй юм.
    Би буруу тайлбарлаад байна уу?

    Дээдэс: Кү ухаанаар өрөө төл гэсэн утгатай байгаа биз дээ.
    Өндөр дэх гэртээ ямар их өртэй билээ,мөн их өртэй дөө.
    Кү ухаанаар төлж л таараа даа гэж шившэж байгаа биз дээ.
    Өнөө цагт утгыг нь өөрөөр ойлгож байгаа , тэнгэрээс тусламж гуйхаар
    Үйлээ дааж байж өршөөгдөнө.

    Аянгат: Яанаа тийм үү, Цацал өргөж байгаа нь үүнтэй холбоотой юм байна.

    Дээдэс:Хамаг зүйлийг нь авчаад
    Хавтгайд нь орхичоод
    Тэмцэлдээд байгаа үрсүүд
    Тэгээд өртэй байхгүй яахав, мөн биз
    Тэр үед эвтэй байсан бол Эвтэй
    Шидтэй байсан бол Шидтэй байсан, мөн биз

    Тэгээд юу мартсан Тэндэх гэрээ мартсан
    Эндэх жаргалыг хөөцөлдсөн юм шүү дээ.
    Тиймээс л энэ үгийг хэлүүлж
    Тэнгэрийн зарлигийг сонсгосон юм, ухаарав уу.

    Өр, Өшөө хоёроо төл гэсэн утгатай
    Өр байвал Төлж л таарна
    Харин Өшөө байвал яах уу, Тайлж таарна биз дээ.

    Тэр цагт хан болгон бие биедээ өшөөтэй
    Харц болгон бие биенээ тоносон
    Өр, Өшөөний сүлжээ багсарсан байсан, тийм биз

    Тиймээс, түүнээс гарах цорын ганц арга бол
    Хохирлоон барагдуулах

    Иймээс л Өршөө гэдэг үгийн үндэс
    Үйлийг нь сануулж
    Үүргийг нь ухуулж байдаг юм, одоо ухаарав уу,,,

    За үрс минь монгол хэлийг нь
    Монголтнуудад зааж байх юм гэж санасангүй дээ.

    Жатганд өртсөн болохоор ингэсэн байгаа юм.
    Тэнэг явсан болохоор ингэсэн байна.
    Хэрвээ ухаантай байж, Буурлуудын үгээр явсан бол
    Сэрэмжтэй байгаад, жатганд өртөхгүй байсан.

    Тэгээд гадаад хэл сайхан байна уу?
    Монгол хэл нь сайхан байна уу?

    Аянгат: Монгол хэл нь сайхан байна
    Дээдэс: Үрсэд чинь аль нь хөх толбыг чинь сэрээж
    Хүн заяаг чинь дээшлүүлж байна?
    Аянгат: Монгол хэл нь дээшлүүлж байна, Гэтэл одоо монголчууд нь амин, амин амин христээ исусээ гээд байдаг болчихсон ?
    Дээдэс: За тэгвэл тэр амин гэдэг үгээ бичээдэх
    Амин гэдэг үгээ үе үеэр нь салгаадах
    А-ми- н
    Аянгат: Аа Мий Энннн, Би бол амыг нь нээ гэж уншмаар санагдаад байна.
    Амыг нь нээ, яриул гэсэн утгатай юмуу, хаашаа юм.
    Дээдэс: Хэрвээ Амийг нь нээ байвал яах уу?
    Аянгат: Юуууу, кккк, үгүй байлгүй дээ.
    Дээдэс:Тэгвэл тэгээд үхэх үү?
    Амийг нь нээчвэл үхнэ биз дээ.
    За тэгээд үрсүүд өөрсдөө цэнэгтүн.

    Аянгат: Гэхдээ өөрийнхөө нутагт өөр утгатай байдаг болов уу?
    Дээдэс: Итгэл, найдлага гэсэн утгатай.

    Гэвч авиалбарын шид нь
    Үгийн утгаас тусдаа байдгийг санатугай.
    Иймээс л Өв Мон Огооул хэлийн
    Авиалбарын шидийн тухай хэлж байгаа юм.
    Маргавал надтай марга.

    Би учрыг нь хэлээд өгчинө
    Нэгэн жил дааж явахаа
    Тэнгэрт тангарагласан юм даа
    Иймээс нэгэн жил маргамаар байвал
    Сайтар маргагтун.
    Энэ үед тэнгэрийн өршөөл байгаа юм.
    Байх бүхнийг нь хэлээд өгнө.
    Түүнээс цааш ухаарахгүйг нь
    Ташуурдаад өгнө дөө.

    Миний нэрийг бичээд өг
    Бай Ар Түм Баатар
    Орчин цагт Бартанбаатар болсон байгаа
    Бай гэдэг чинь ханасан гэсэн үг
    Ар нь ханасан
    Ар нь түмэнтээ ханасан гэсэн нэртэй

    Харин одоо та нарынхаар бичээдэхдээ.
    Бартанбаатар буюу
    Бар-Тан -Баа-Тар гэснийг нь ухаадахъя.

    Бар бол амьтан, за яахав хүчтэй байжээ би
    Тан гэдэг нь эм
    Баа гэдэг нь дутуу , ханаагүй гэсэн үг
    Тар гэдэг нь сарних гэсэн үг.

    Одоо ухаж байна уу?
    Миний нэрийг яаж жатгалсаныг
    Хүчтэй эм үйлчлэхгүй байх гэсэн утга уу,
    Энэ чинь тэгээд юу гэсэн үг вэ?

    Эм биед нь үйлчлэхгүй байна гэж байна
    Үг хэлсэн ч тархинд нь ухахгүй байна гэж
    Үйлдэл хийсэн ч тэр нь оновчтой биш байна гэж
    Үнэн хэлсэн ч тэр нь ониотой бус байна гэж
    Тэгж жатгалсан байгаа юм уу ?

    Тийм л байгаа биз дээ

    Аянгат: Энийг хийж байдаг юун завтай хүмүүс байдаг байна. Бай Ар Түм гэж хэлэх ёстой юм байна.
    Ар нь түмэнтээ ханасан гэдгээр нь
    Бартанбаатар гэдгийг нь арилгах ёстой юм байна дараа нь учрыг нь хэлж байгаад ойлгуулъя.
    Дээдэс: За баатар гэдэг үгийг бод
    Ханаагүй сарних
    Энэ хүч мөн үү?
    Ханахгүй гэж байна, сарних гэж байна
    Тарах бутаргах гэж байна.
    Аянгат: Тэгээд яагаад Баатар хамгийн том хүчтэй юмыг баатар гээд нэрлэсэн гэж ?
    Дээдэс: Өстөнийг сарниагч нь Баатар одоо ухав уу

    Xэрэвзээ чин үнэнийг үгүйсгэгчид
    Эд мөнгөний шуналтнууд
    Эх дэлхийг хоослогчид
    Тарж сарниж байвал хүчгүй биз дээ.

    Харин Бартанбаатар би бээр сарниж байвал
    Хөх монгол ард түмэн хүчгүй болно биз дээ, энэний ялгааг ухтугай
    Ийм л учигтай үгс байдаг юм шүү дээ.

    Аянгат: За тэгээд Тэнгэр Монгол Газар гэдэг үгийг хэлэхээр
    Тэр үг хүрдүүдийг яаж ажиллуулаад байна вэ?

    Авиагаараа өдөөж байна
    Үгээрээ ухааруулж байна
    Хэлэхэд хүрд эргэлдэж байна
    Эргэлдэхээр хүч хязгаар тултал явна
    Сарнитлаа болно биз дээ.
    Сум харвахад өөрийн хүчийг
    Сарнитал явж байгаад байндаа хүрдэг

    Үүнтэй адил энэ эрчим нь хэлэхэд
    Хэдий чанга хэлнэ, төдий хол
    Харвахтай адил сарнина
    Алга болтлоо явна даа.

    Чулуу шидэхэд гардаг
    Усанд долгион үүсгэхтэй адил
    Үгс тэгж үйлчилдэг юм.

    Энд нэг үр байж
    Энэ үр үгээ чанга тод хэлэхэд
    Энэний хүч их байдаг
    Эрчим нь мөн үү,
    Энэ үг хэлэхэд яаж байна?
    Үгийн авиа сарниад
    Том болж байна
    Энэний эрчмээс давж байна

    Аянгат:За тэгвэл яагаад долоон хүрд байхад зургаан авиа очиж байна вэ?
    Тэн, Гэр, Мон, Гол, Газ, Ар гээд зургаа байгаа юм биш үү.
    Дээдэс:Тэ - Эн -Гэр гээд үз дээ
    Энэ моногооул угсааны үг юм шүү.
    Үг тус бүрчлэн утгачлавал
    Тэ гэдэг нь Тийм
    Эн гэдэг нь Хязгаар гэсэн утгатай, орон зайг тодорхойлдог.

    Мон- Гол , Газ-Ар
    За тэгээд нийт хэд байна долоо байна уу.

    Шившиж байгаа үгс бүхэн нь
    Тус тусдаа очиж байгаа юм.
    Тэнгэр гэхэд Тэнгэрийг төсөөл
    Тэ гэхэд анхаарал чинь төвлөрнө, тархинд
    Эн гэхэд мэлмий хүрдэнд хязгаарыг нь зааж өгнө.

    Бүтэн үгээр нь бичээдэх
    Тэнгэр гэхэд мэлмий хүрд чинь ажиллана.
    Эн хязгаарыг хайж эхэлнэ
    Эн мэлмий хүрдэнд ажиллаж байна.

    Гэр гэхэд хязгаараа олно
    Энэ мэлмий болоод тархин хүрд чинь
    Гүйцэд ажилласан байгаа биз.

    Аянгат:Тийм байна
    Дээдэс: Хэлж байх бүхий л явцад
    Хоолойн хүрд ажиллаж байна.

    Гэр гэхэд тав тух мэдрэгдэнэ.
    Энэ зүрхэн хүрдийг хөдөлгөнө.

    Мон гэхэд монтоба мөн хөх толбо чинь ханана.

    Гол гэхэд наран хүрд чинь учгийг хайж эхэлнэ.

    Монгол гэхэд ухамсараа санана.

    Газар гэхэд үндэс хүрд тулгуураа олно.

    Монгол, Газар гэхэд удамшлын хүрд
    Хүчээ олно, язгуураа санана.

    Одоо хэрхэн ажилаж байгааг нэг мөр ухтугай
    За ийм л үг байсан юм даа ухаарч байна уу?

    Аянгат: Одоо л сайн ойлголоо, гайхамшигтай юмаа.
    Тэнгэр Монгол Газар гэдэг үг чинь бас гялбаатай байж таарах нь ээ?
    Гэрлээр орох нь? Наранд суугаад энэ үгийг хэлэхэд газартайгаа холбогдоод
    тэгэхэд ямар үйлдэл болж байна?
    Тэнгэр Монгол Газар дуудлага үг хэлж нарны гэрэлд ингэх учир нь?
    Нарны гэрэл сарны, гэрэл ямар учигтай вэ

    Дээдэс: Нарны гэрэлд эрчим хураана
    Сарны гэрэлд унтаад биеэ амраана.
    Туяаны учрыг мэдэх үү?
    Нарны туяа нь улаан
    Толинд тусгалаа харахад яадаг билээ үрс минь?
    Аянгат: Ойдог.
    Дээдэс:Сар гэдэг тийм л нарны туяа
    Гэвч саран дээр ойсон туяаг юу нааш нь авчрахав ?
    Нарны их туяагаас юугаараа өөр байнам
    Аянгат:Бүдэг.
    Дээдэс: Мөн чанарыг нь хэлээд аль
    Хүйтэн сэрүүн, тэгээд гэрэл багатай, харанхуй
    Түүнд нарны юу шингэх вэ?

    Өдөр нь үрсүүд нь нарны гэрлээс амин хэмээ авчээ
    Үдэш нь үрсүүд нь амин хэмээ бас авч байнам.

    Гэвч сарны гэрэл гэгч угтаа бол
    Язгуурыг нь хөөвөл нарны гэрэл
    Гэвч яагаад сарны гэрэл болчихов хэмээвэл
    Саран хэмтэй болсон учраас тэр ухаж байна уу?

    Өөртөө нарны илч, хайр энэрлийг шингээгээд
    Эргүүлээд бидэн лүү илгээж байгаа нь саран
    Өөрийнхөө хувьссан гэрлийг илгээж байгаа юм.

    Ингэхэд ямархан байх уу үрс минь
    Сарны давхарга нарны хэмтэй нэгэн зэрэг орж ирнэ.

    Хосоор орж ирнэ ухаарч байна уу?

    Аянгат: Тархи эргүүлчихлээ.
    Дээдэс: Наран гэрлээ тусгаж саранд шингээнэм.

    Нарны туяаны мөн чанар хэвээр байвч
    Түүнд ойртож байгаа учраас
    Сар мөн, мөн чанараа түүнд шингээж холилдох биз дээ.

    Шөнөдөө, саран тэр хэмээ
    Эх дэлхийд шингээж хос хэм бий болгож байна.
    Хос хэм юуг үйлддэг вэ?

    Хорвоо дэлхийд бүтэн сар гарахад ямар үйл өрнөдөг вэ?
    Аянгат: Арван тавны сар
    Дээдэс: Харин тэрийг чинь мандахад юу болдог вэ?
    Аянгат: Сайхан дув дугуй цагаан сар гардаг.
    Дээдэс: Хөрстөд юу болдог вэ?
    Аянгат: Сайхан гэгээтэй байдаг.
    Дээдэс: Амьтанд юу болдог вэ?
    Аянгат: Амьтанд юу болдогийг нь сайн мэдэхгүй байна.
    Дээдэс: Хүмүүнд юу болдог вэ?
    Аянгат: Сайн өдөр л гэж боддог.
    Дээдэс: Арван тавны сар гарахад нуур далай, загас жараахай үржилд ордог.
    Хос хэмээр тэнцсэн учраас
    Үр төлөө үлдээх тэр хэмийг
    Загас жараахай нь хамт л үүрдэг учраас
    Нуурын эрэг, голын хөвөө
    Бяцхан, бяцхан түрсэнцэрээр дүүрч байдаг.
    Ан амьтан орооныхоо үед
    Арван тавны сартай өдрийг
    Амдан амдан хүлээж байдаг.
    Харин хүмүүс энэ үед нь
    Мөн л хайр дурлал, халуун дулаан
    Эелдэг зөөлөн авиртай болж
    Хосоо олоогүй нь энэлэн шаналан ганцаардаж
    Сархад сартай хувааж уудаг даа, одоо ухаарч байна уу?
    Энэ бүхэн нь сарны мөн чанарыг өгүүлж байгаа юм
    За гялбаа ингэж өөрчлөгдөж байнам.

    Аянгат би бээр энэ үед ((Уваа хаха тэгдэг билүү, сартай сархад хувааж уугаад байхдаа яахав дээ. Балай юм ярих юм. Эд бас тэгж байгаад сонин юм ярьдаг марзан нөхөд шүү. За байзоо, кинон дээр чинь нөгөө чоно улиад л, хүн чоно болоод байдаг чинь ямар сартай өдөр байлаа байз, бас нэгэнтээ арван тавны сараар далайн түрлэг ихэсдэг гэж хаанаас би уншлаа, эсүүл хүн хэллүү, нэг л тийм юм санаанд байх чинь. Хаашаа юм далай дүүрэн хайр зарлагдаад наашаа, цаашаа болоод далайн нь хөнжил шиг давалгаалаад байдаг юмуу хаашаа юм хахаха гэж бодов. Сархад сартай хувааж ууна гэдэг чинь харин сайхан үг үү, гүй юу ккк ))

    Дээдэс: Үүнтэй адилаар агаар мандал ч
    Өөрийн гэсэн нарны гялбаа
    Өнгө нь өөрчлөх чадалтай байдаг юм.

    Жишиг нь
    Хотын утаатай энэ агаарт нарны илч хэрэг байна уу ?
    Хөдөө ариун газар чинь нарны илч хэр байнам.
    Энэ бүхэнд гялбаан учгууд бий.

    Хотдоо бол өөр, өөрийн хэмийг шингээгээд
    Үрс олон руу гялбаа илгээгчид олонтоо.

    Жишиг байшин барилга чинь байгаа биз дээ
    Хэрэглэж байгаа бүхэн чинь
    Давхилдаж байгаа хөсгүүд чинь
    Тус тусдаа гялбаа ойлгогч болно.

    Бас хүмүүний биед байгаа
    Олон гялбаа үүсгэгчүүд байгааг бүү март
    Нүд, шүднээс авахуулаад
    Зүүсгэлүүд нь хүртэл
    Өөр, өөрийн шингээсэнээ
    Өөрт чинь бас илгээнэ
    Тиймээс л тэднээс холдож
    Тэдний энэ хувирсан эсэн бусын хэмийг
    Салгах гэж хөдөөдөө очдог юм.

    Хөдөөд нь наран ээжийн гялбаа
    Анх үүссэн тэр л чигтээ
    Ариун тунгалаг агаараар нь
    Аятай тухтай шургаад л
    Энэхэн биед нь шингэнэ, юугаар шингэнэм?
    Арьсаар шингэнэм
    Энэ арьс нь бүлээцнэ, дулаацна.

    Энэ бүлээн дулаан чинь
    Өнгөтэй, Үнэртэй, Хэмтэй болохоор
    Дулаацаж байгаа шүү дээ.

    Энэ бүхэн эсэнд нөлөөлж
    Энэ бүхнээс авсан тэрхэн эрчим нь
    Цусаар дамжуулаад
    Бүх эрхтэнээр гүйж
    Амин хэмүүдийг
    Бүгдэнд нь жигд түгээнэ.

    Тэгж байтал
    Үг хэлдэгийн учир юу хэмээнэм
    Үг гэдэг чинь
    Энэ биеийн хий орчныг хэлж байгаа юм.
    Гадуур нь
    Хэмэн бөмбөлөг бүрхэн оршдог
    Хүмүүнийг мэднэ биз дээ?

    Аянгат: Гэрлэн бүрхүүл, аура гээд үү?
    Дээдэс: Хэмэн бөмбөлөгөө хүмүүн нь
    Хүчжүүлж нээж
    Эргүүлж , цэвэрлэх хэрэгтэй байдаг юм.

    Тэгэхийн тулд
    Энэхэн биедээ авсан тэр
    Наран гялбааг үгээрээ хэлж
    Өөрийн хэмэн бөмбөлгөө
    Ариулж байгаа юм , ухаарав уу?

    Ингээд нягтарсан
    Хэмэн бөмбөлөг чинь
    Өрөөл бусдын сэвтэйг мэдэрч
    Өөр бусдын хэмээс хамгаална.

    Наран ээжийн гялбааг ашиглан
    Элдэв санаагаа илгээх
    Эл бүх зүйлээс чинь
    Өөрийг чинь хамгаалж байдаг юм.

    Ингэхийн тулд үгсийг хэлж
    Амийг нь дуудаж хөглөж
    Хэмэн бөмбөлгөө
    Өөрийн хийгээр бүрдүүлж байгаа юм.
    За ийм учигтай.

    Аянгат: Жишээ нь Тэнгэр, Монгол, Газар гэдэг үгийг хэлэхэд
    яаж ажиллаад байна, энэ хэм чинь?

    Дээдэс: Тэнгэр, Монгол, Газар гэж хэлэхэд
    Хэмэн бөмбөлөг чинь
    Хатуурч оргиж байгаа биз дээ.
    Энэ хүчээ авч нягтарч хатуурч байнам.

    Тэгвэл хүрд хэрхэн яаж ажиллаж байнам
    Түүнд Бодлын хүрд чинь тушаал өгч
    Бүгдийг нь тэгш үгсээр тэнцүүлэн ажиллуулна.

    Тэнгэр гэж байхад бүгд л тэнгэр өөд тэмүүлнэ.
    Монгол гэхэд бүгдээрээ л Монгол гэж сэтгэнэ
    Монгол гэхэд долоон хүрд бүгдээрээ л Монгол гэнэ.
    Газар гэхэд бүгдээрээ л газар гэж сэтгэнэ.

    Энд эхэнд бөгөөд сүүлдэж ажиллаад буй зүйл бус
    Тэгвэл хүмүүний бие өөрөө хоцорч үлддэг болно, ухна уу

    Аянгат: Нэг тушаал өгөөд бүгдийг нь нэг зэрэг босоогоор нь
    эргүүлж байгаа юм байна, тийм үү
    Дээдэс: Бүгдийг нь босоогоор нь нэг чигт нь эргүүлэхэд
    Тэр бүх муу юм нэгэн жигдээр
    Сарнин, сарнин холдож байгаа юм, одоо ухаарав уу?

    Мөн энд хүрдний алдааг засах шившлэг явж байгаа юм.
    Энэ нь авиагаар, үгийн утгаар
    Тэдгээр хүрдүүдийн алдааг засч буй
    Бага багаар чимх чимхээр засч байгаа юм.

    Аянгат: За тэгвэл бага багаар, чимх чимхээр хийж байгаа
    учраас олон дахин хийх ёстой юм байна, тийм үү?

    Дээдэс: Олон дахин наран болгонд, саран болгонд
    Үйлдэж байж хүрдээ бүтэн болгоно.
    Хэлсэн шүү дээ,
    Хүрдүүдийг албаар жатгалж,
    Хагалж, сүйрүүлсэн учраас
    Өнөө цагт ийм болсон биз дээ, тийм мөн биз.

    Тэгвэл түүнээс гарахын тулд
    Энэ цагт, энэ удаан жил эвдэрсэн зүйлийг
    Мөн удаан жил анагаах учиртай, ухаарав уу
    Хэдий удаан өвдсөн төдий удаан эдгэдэг биз дээ
    Тэрэнтэй яг л агаар нэг.

    Энэ чинь хүний биен дотор байгаа
    Хий юм шүү дээ, хүрд гээд байгаа чинь
    Цусыг, Усыг, Хийг нь хөдөлгөж өгч байдаг тэр бол
    Их бага даралтуудын цэгүүд юм шүү дээ

    Хэрэв зээ зүрх хийгүй байвал яах уу?
    Хий нь багадвал яах уу?
    Хий нь ихэдвэл яах уу?

    А: За, ямар ч байсан жирийн биш болохоор өвдөх байх. Гэвч төсөөлөөд бодоодоход: Хийгүй бол зүрх хатуу хүнд болоод тээр тэнд доор оччихсон байвал яах уу ккк, Хий нь багадуул өвдөөд, ядраад, арай гэж хөдлөх биз. Гэтэл ууртай, юмтай өвчтэй нөхдүүдийг монголчууд зүрхний хийтэй гээд байдаг. Тэгэхээр хөөрөхгүй ч учиргүй л ууртай, ааштай байдаг юм байх даа бодуул.

    Д: За ингэж хөөрөгддөг галын хөөрөг мэдэх үү?
    Тэр юугаар шахаж байна?
    А: Хийгээр
    Д: Үүнтэй адил зүрх хийтэй байдаг юм.
    Энэ зүрхэн хүрд нь ажиллаж байхад эргэлдэх учиртай.

    Титэм хүрд нь цусыг эргэлдүүлж их, бага даралтыг
    Зүрхэн хүрднийх цусыг мөн эргэлдүүлж шахах тэр хүчнийх

    Мэлмий хүрд нь нүдний даралт ихсэх, багасах гэж сонордсон уу
    Тэр мөн хийтэй учраас л хөдөлдөг юм байхгүй юу

    Хоолойн хүрднийх яаж байна
    Энэ хий байнга л гаргаж байгаа биз дээ
    Ядахнаа амьсгалах хөдөлгөөнөөр , энэ бас хий байгаа биз

    Тэгвэл ходоодон дээр яагаад наран сүлжээ оршив
    Хэхрүүлдэг биз дээ, тэнд хий байгаа биз дээ

    За тэгвэл үндэс хүрдэн дээр яаж байна, бас л хий буй
    Өндгөвчний хий гаргах бариа гээд байгаа биз дээ, үрсүүд нь
    Тэнд бас хий хуримтлагдаад ихэдвэл хортойг мэдсэн байгаа биз дээ

    За тэгээд үндэс хүрд буюу өвдгөн дээр яагаад байгаа юм вэ, үзэв үү
    Өвдөг чинь өөрөө хөдлөхдөө хийтэй учраас л
    Шингэн нь хоёр тал руугаа найгаж хөдлөөд
    Шахагдах орон зайтай байгаа биз дээ.

    За ийм долоон хий байгаа юм, одоо ухаарав уу

    Тэр бүх хий
    Тодорхой хэмжээний эрчимтэй
    Эрчмийг нь өөрчилж
    Үргэлж шинэчилж байхгүй бол бохирдоно.

    Нэг амьсгалсан агаараар
    Олон амьсгалах тусам
    Амьсгаа боогддог биз дээ, үүнтэй яг л адил.

    Тэр хийний ариун дагшин байдлыг
    Хадгалахын тулд эрчмийг гүйлгээд байгаа юм.

    Энэ л хөдөлгөөнийг нь хийхийн тулд
    Ямар, ямар хөдөлгөөн хийдэг
    Тэр бүгдийг нь хийгээд байгаа юм.

    Үес өөрийн шингэнийг
    Хөдөлгөж байж эрчмээ авдаг юм.
    Тиймээс хөлөн дээрээ суулгаж
    Гарыг нь тэнийлгэж байгаа юм шүү дээ,
    Хөдөлгөөн мөн биз.

    Оюун ухаан бодож байж
    Мэлмий харж байж, сонордож байж
    Хоолой дуугарч байж
    Зүрх сэтгэлээ булгилуулж байж
    Наран сүлжээ ажиллаж байж
    Хүчээ олж авч байгаа
    Эд бас хөдөлгөөн, мөн биз.

    Энэ бүгдийг нь
    Цогцоор нь хийхийн тулд
    Бүгдийг нь төгөлдөр
    Бүх хүрдэн дээр хийх учигтай

    Мөн очихдоо зохистойгоор
    Бодол гүйлгэх үгтэйгээр
    Төгөлдөр ажиллуулж байгаа нь энэ юм.

    Энэхэн үед нь буй
    Энэ маханбод чинь
    Сүнсэн бие чинь
    Оюун ухаан чинь гурвуул
    Нарны илчээр тэжээгддэг юм.
    Unlike ·  · Follow Post · November 5 at 4:46pm
    • Тэнгис Дашмөнх Ан хөдөлдөг.Анчин хөдөлдөггүй юм 
    • Maya Tseden Кккк Та өнөөдөр гоё бичлэгүүд оруулж байна. Үнэхээр мэдүүштэй, бодууштай, санууштай. Би ч буудчихжээ Таны асуултанд хариулахдаа ккк.
    • Maya Tseden Би учрыг нь хэлээд өгчинө
      Нэгэн жил дааж явахаа
      Тэнгэрт тангарагласан юм даа

      Иймээс нэгэн жил маргамаар байвал
      Сайтар маргагтун.
      Энэ үед тэнгэрийн өршөөл байгаа юм.
      Байх бүхнийг нь хэлээд өгнө.
      Түүнээс цааш ухаарахгүйг нь
      Ташуурдаад өгнө дөө. гэдгийн сүүлийн 3 мөр нь бидний саяхан Нисдэгийн пост дээр ярилцаж байсан гарч ирж байна. Үгээр ухааруулах гээд ухаарахгүй хүмүүст өөр арга хэрэглэдэг гээд байсан нь кккк. Гоё юмаа... хэлсэн болгон нь батлагдаад л кккк
    • Chinggis Ayanga Энэ хэсгээс зүгээр л уншаад өнгөрөх биш сударт байдаг 35 эрдмийн нэг ӨРДӨВДӨХ ЭРДЭМ , ГЭГЭЭРҮҮЛЭХ, ХЭРЭГЛЭХ, БОЛОВСРОХ гэх мэтолон эрдмүүдийн жишээг бодож олж харж эдгээр эрдмүүдээ одоо бодит амьдрал дээр ухаж ойлгохыг хичээгээрэй. За нэг өөрийн бодсон нэг жишээг авья. энд ум ман бод ми хум ыг Дээдэс маань Хориглох эрдмээр сайхан хийчихсэн байгаа биз дээ. Бидэнд утгыг нь мэдүүлж тайлбарлаад, тэр үгсийг мохоож, унтраасан байгаа биз дээ. Учрыг нь хүн мэдэх л юм бол түүнийг шүтээд байхгүй аяндаа л больчихно. Энд хэнийг ч чи битгий ум мани бод ми хум гэж хэл хэмээн Дээдсүүд албаддаггүй. Би шоолох юмуу, марзан юман дээрээ энэ үгийг их хэрэглэдэг. Гэвч тэд намайг загнаад чи болиод өг, наадах чинь ийм үг гээд уурсаж байсангүй. Эгзэгийг нь олоод эвтэйхэн муулчихаж байгаа биздээ. гэх мэтээр бид гучин таван эрдмээ маш сайн задлан ойлгож түүнийг нээг их гүн хэцүү ухаан гэж биш бидний амьдралд байдаг ийм аргууд хэмээн ухаж олоод цааш судлавал суу ухааны судраа бүгд ойлгох болно.
    • Ariun Kh Хэдхэн хоногийн өмнө Жавхлант Хайрханд очиж Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлэх үед нарны гялбаа газарт бууж сэтгэл минь ихэд сайхан байх тэр үеийн зургийг утсандаа авсан билээ. ДЭЭДЭС-тээ гялайлаа. ТМГ
    • Tserendorj Maamuu Үйл үйлээ дагана. Үг эзнээ дагана гэж хэлж байсан юм өвгөд минь. Учгийг ухаад ухаанаа тэлэх боломжтой болж байгаа нь бидний аз юмуу даа. Энэ том зүйлийн дэргэд миний бичиж байгаа нь ичмээр л юм. Хичээнээ
    • Баасандорж Баасанболд Амар байцгаана уу дээдсүүдээ.Их зүйл ойлгож мэдлээ гялайлаа.Өвөг,залуу 2 дээдэстээ.Гадаад нэртэй бид яах уу.
      Баасанд орж гэдэг би бүүр яах уу. 
    • Bolormaa Nurzed Үг үсэг бүхэн утга учиртай юмаа , тэнгэр монгол газар дуудлагын учрыг бүр илүү их ойлголоо ,дээдэс олон сонирхолтой сайхан зүйлс их оруулаад ,ухаарах ойлгох , бусдад түгээх их юмтай болж байна аа,ярих хоббитойг хэлэх үү кхх.
    • Чонон Сүлд Юм болгон утга учиртай гэж унэн юмаа Тэнгэр Монгол Газар
    • Д. Хан-Намнан Gaihaltai yumaa
    • Iher Luu Hoer deedesdee gyalaalaa. unen gaihaltai. duudlagaa nudee aniad ue bureer n heleed uztel neeree oor bna shuu. ovog deedes mine aygaa yum aa. bodood bhaar ug bolgon n uchirtai bna shu. gyalaalaa
    • Iher Luu ovgo deedsiin maan ug bolgon uchirtai bidnii toloo gesen chin unen setgeltei g mederch bna a
    • June Tmg Ene postiig printlej avch bgaad ih nuhatstai unshih heregtei yum bna Ih olon zuiliig aguulsan olon zuiliig lavshruulan iluu ih medeelel aguuljee shuud guilgeed unshihaar oilgomjtoi saihan bgaa ch dahin nuhatstsi unshij gunzgii oilgoj avah ni yu yunaas chuhal sanagdlaa Gyalailaa KHAAN DEEDES mini! Sain unshij oilgohoos naash setgem amramgui bolchihloo
    • Damidanjamts Erdenechimegtonshuul тэнгэр монгол газар
    • DB Gaamaa Аливаа хүмүүний үйл ам хэлээр бус Үйл хэргээр нь хэмжигддэг Амыг ар болгосноор нь үнэлэгддэг хойно санаагаа чилээх хэрэг юун. Юу ч хийхгүй нь илүү их ийш тийш харж , хэл амаа билүүдэвч тэр нь хэндч хэрэг үл болох бөгөөд харин ч өөрсдөд нь гэм нүгэл болон хураагдаж лай ланчиг нь нэмэгддэг гэдэг Харин хэнд ч хор болохгүй Дэм болон амьдрах нь эртнээс Монголчуудын зан заншил болж ирсэн байдаг
    • Batmunkh Erdenebayar Гайхалтай юмаа. Баярлалаа Дээдэс минь. Тэнгэр Монгол Газар
    • Bolor Bon tiim shuu er ni buurluudiin surgasan zuilsiig hevlej avch baij olon dahin unshval iluu nuhatstai oilgodog
    • Tsetsegjargal Dorj Дээдсээ ТМГ үгийг би өөрийн мэдэлгүй маш их ашигладаг бас үйлчлүүлэгч нараар дандаа хэлүүлээд байдаг юм. Тэгсэн ийм учиртай болоод л буурлууд хэрэглүүлээд байдаг байж. Одоо бүрэн хэмжээгээр ухаж ойлголоо. Тандаа болон буурал дээдсүүддээ талархан мөргөж байна. Та нартай чин сэтгэлээсээ хайртай шүү. ТМГ
    • Gegeerel Mongol TEN GER MON GOL GAZ AR, gyalailaa deedes mini
    • Tserendorj Maamuu Үг амьтай гэдэг үнэн юм байна гээд дээр бичсэн бүгдийг уншаад л хэлсэн зүйл дээ. Оюун бодол дахь таагүй бодол амнаас гарч байгаа муу үг нь юу дагуулахыг мэдэхгүй. Үйл хэрэг болгох нь бол өөр хэрэг шүү. Ам хөдлөхөөс биш гар хөдлөх биш гэж хэлдэг шүү. Харин их үглээд байвал Цөөн үг билэг Олон үг улиг ч гэдэг.
    • Batchimeg Myagmarsuren hiisen nuglees helsen nugel gj emee maani heldeg bsan amnii bilgeer gj yridag
    • Sed Adiya амны билгээс ашидын билэгээ гэж аргагүй үнэн юм аа . тэнгэр монгол газар
    • Myadagmaa Tmg Манай хадам буурал: "ТЭНГЭР гэж- тэнд байгаа гэр гэсэн үг" гэж батлав аа, хэхэхэ
      22 hours ago · Like · 5

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.