Гэрлийн Өргөөн дэх тэмдэглэл, гишүүдийн сэтгэгдлүүдээс оруулж байна.
Амар байцгаана уу. Дээдсийн айлдваруудад идэвхитэй оролцон бодол оюунаа тэлж байгаа өргөөнийхөнд гялайлаа. Бид ирэх есөн жилийн хугацаанд нийтдээ Тэнгэрийн 81 судрыг ард олондоо гаргаж өгөх ёстой. Үүнийг гаргах улаач нарын ихэнхи нь энэ өргөөнд буй. Буурал Дээдүүдээрээ хэлүүлэн есөн учгаар нь маргаангүй батласан Тэнгэрийн судрууд байх ёстой. Эдгээр судрууд болбоос Их Монгол Улсын үед атаатны гарт шатаагдан хорлогдож, дахин сэргээсэн болон үлдсэн заримыг нь гадаад хүнд худалдсан түүхтэй. Энэ үнэт өв судруудыг гаргаж үрс бидэндээ өгөхөөр Дээдийн Дээд Тэнгэрүүд буугаад байгаа билээ. Эдгээр судруудыг энгийн нэг хүн өөрийн бодлоор бичээд байхгүй. Өөрийн Тэнгэрүүдтэйгээ бичиж гаргах ёстой судрууд болно.
1. Эрүүл мэнд
2. Од Эрхэс
3. Газар дэлхий
4. Түүх
5. Бичиг үсэг
6. Шидийн судар
7. Алтан судар буюу онолын судар
8. Ургийн бичиг (үүнийг хөх толботны хэмжээнд бичих)
9. Өөрсдийн судрууд буюу (би хэн байв, Тэнгэрээ мэдээд хэрхэн өөрчлөгдөв, юу сурав, юу бүтээв гэх мэтийн өргөн хүрээнд хийсэн өөрийн намтар түүхийн хэтрүүлэг ороогүй ЧИН үнэн судрыг бичиж үлдээх)
Ийм толгой есөөс тус бүр дахин ес, ес салбарлан нийт 81 зөвхөн Тэнгэрүүд бичүүлсэн судрууд гарах ёстой.
Жишээ болгоё: Түүхийн сударт.
1. Хаадын буюу Төрийн судар,
2. Хатдын буюу Ухааны судар
3. Жанжидын буюу Эрдэм мэдлэгүүд
4. Удгадын буюу Ур дүй ухааны судар
5. Зайран буюу Хайхамшигууд
6. Ардын буюу Нийхэмийн харилцаа
7. Ахуйн буюу Эд хэрэглэл, ёс заншил,тэдний үүссэн түх, хөгжил гэх мэт
Тэгэхээр улаач нар биеэ засан, бөөгийн эрдэмдээ шамдан, ухаан бодлоо төлөвшүүлэн, зам мөрөө цэгцлэн, замбын эрдэм мэдлэгээ шамдах аваас Дээдийн Дээд Онгодууд сорин шалган байж өөртөө итгэлтэй, дайчин шаргуу зан чанарыг цогцлоовол эдгээр судруудыг өгөх болно. Иймээс бүх улаач нар анхаарч шамдтугай. Мөн өөрийгөө угаа аваагүй хэмээн энд хамаагүй хэмээн бодох хэрэггүй. Бүгд л Хөх Монголын Тэнгэртэй үрсүүд.
...... хүүе хүүе жаахан тогтож хайрлаарай. Буурал нэг мэдсэн дайрч орж ирээд шамдтугай энээ тэрээ гэчихсээн авч өгч байна. Би л лав ийм хачин үг мэдэхгүй хэрэглэдэггүй. өргөөнийхөнд яаж тушааж болдын. за би жаахан тогтуулж байгаад тайлбарлахаас. толгой манараад өвтгөөд уналаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.