Monday, November 4, 2013

Хөрс


Хөрс нь хий байдалдаа агаар бус уу?

Дэлхийн гүнд байдаг шороо нь
Агаар мандалд оршиж чаддаггүй билээ.
Учиг нь хөрс хэмээх нь
Энэ дэлхий ээжийн арьсан бүрхүүл
Түүнийг дэгдэхээс хамгаалж байдаг.

Иймээс хөрстөд амьдарч байгаа бүхэн нь зохицон
Хөрсөн агаараар амьсгалж байдаг.

Хэрэвзээ галав юүлж
Дэлхий ээжийн гүн дэх хөрс
Агаар мандлыг бүрэлдүүлэх аваас
Амьтан бүхэн хордож
Амь бүхэн мөхөж
Хөрсөн агаартаа дасах гэж
Нэгэн шинэ бүлийг үүсгэдэг
Үүнийг үрсүүд ухах учиртай.

Жишэг нь: Дэлхий ээжийн хэвлийд орших
Галт үрсүүд газрын гадаргад мэндлэхэд
Машид их тоос агаар мандалд цацагдаж
Өмхий хий арвинтаагаар дэгдэж
Хайлмал биед нь
Ан амьтан, ургамал модод хөнөөгдөж
Нэгэн үед нь тэдгээр
Бүх ан амьтад тэнд орших аргагүй болно.

Хөөрсөн бүхэн хөрж, хөрс болж
Салхи , хур тунадас ирэн байж
Хөрс түүнийг дарж байж
Ан амьтан эргэн ирж аж төрдөг бус уу.

Удаах жишиг нь:
Хэрэвзээ хүмүүн үрсүүд
Өөрийн дөрвөн мөчөөрөө
Ээжийн хэвлийгээс хагалбар газрыг үүсгэж
Хөрсний гүн дэх шороон үрсүүдийг
Дээд арьсан гадарга дээр
Гаргаж ирэх аваас мөн л
Тухайн газар, дэлхийн хэм нь өөрчлөгдөж
Амьтан ургамал бие эрхтэн хордох бөгөөд
Түүнд дассан үр мэндэлтэл

Эс үгүй бол
Агаар салхи, хур тундсаар
Тэр хөрсөн үрс дарагдтал
Шороон үр буцан
Хөрсөн гадарга арьстай болтлоо
Хүн амьтан амьдрахад
Тааламжгүй болон оршмой.

Буурлууд ХӨРСний тухай ингэж хэлснийг уншингаа үг үсгийн алдаагаа засан сууна. Сонирхолтой санагдлаа. Би урд өмнө ерөөсөө энэ Хөрс гээчийн тухай бодож явсангүй. Шороог л хөрс гэдэг биз дээ л гэж сайндаа мэдэмхийрэх мэдлэгтэй байлаа. Нээрээ тэгсэн дэлхий ертөнц чинь хөрс гэсэн арьстай юм байна гэж бодлоо шүү. Арьс, арьс арьс энэ чинь нээрээ сайхан санаа байна шүү хэхэхэ. Хэзээ ухаантай болноо би яанаа яана яана одоо. Үхэх дөхчөөд ийм юм заалгууж байх ч гэж дээ. залуус минь цааш нь бодоод байгаарай. Та нар бидний насанд ирвэл бүх юм сайхан болно гэсэн найдлага л баяр төрүүлэх юм даа хөөрхий.
Like ·  · Unfollow Post · 4 hours ago
  • Maya Tseden Ямар гоё бичлэгүүд оруулаад байнаа кккк Баярлалаа Танд
  • Amraa Mn Дунд сургуульд хөрс, доошоо чулуулаг ... магма гээд үеүүд байдаг гэж газарзүйн хийчээл дээр үзэж байсан
  • Maya Tseden Газрын хөрс гэдэг нь газрын гүнд орших аливаа хортой, хоргүй хий, цацраг гэх мэт зүсэн зүйлийн, түмэн төрлийн бодисыг гаргаж ирдэггүй юм байна. Үржил шимтэй, хүчилтөрөгчөөр баялаг хөрс гэдэг яг л вакуум цонх шиг тусгаарлагч болдог юм байна. Уул уурхай, уран олборлолт, бэлчээрийн буруу ашиглалт гээд цөлжилт /хөрсгүйжилт/-ийг бий болгодог олон хүчин зүйл /бүгд л хүмүүсийн буруу үйлдэл л дээ/-үүд нь эдийн засгийн аргачлалаар тооцсон хохирлоос нь илүү их хохирлыг учруулах нь байна шүү дээ. Сэтгэл өвдөж байна.
    4 hours ago · Like · 4
  • Chinggis Ayanga Хахаха яанаа одоо юуны чинь ямар гоё бичлэгүүд оруулаад байнаа гэж, ажлаа л хийж байна шүү дээ. Та нар маань харин хамт бодож хийж үгэнд орохгүй, зүгээр л уншаад гоё гээд байх юмаа. Гэрлийн өргөөнийхөн энэ мэтээр хоорондоо сайтар ярьж тайлж, сэтгэж, өөр өөрийн бодол санаагаа идэвхтэй бичиж баймаар байна. Би одоохондоо номоо хийнгээ амрах зуураа номд орж буй сонирхол татсан хэсгээс Буурлуудынхаа зөвшөөрлөөр тавьж байгаа юм. Энэ бүхэн маань энээс их зүйл ном болох гээж дуншаад л байна даа. Монголдоо очвол завгүй, нетэд орох цаггүй болчихдог болохоор жаахан зав чөлөө гарвал та бүхэнтэйгээ санал бодлоо бичиж байх болно. Бүгдээрээ уншаад өнгөрөх биш бодоод бясалгаад учир шалтгаануудыг нь дэлгэрүүлж унтаж буй тархиа сэргээн, нууцад байгаа өөрийн оюуны түлхүүрүүээ олж аваасай гээд л бичээд байна.
    4 hours ago · Like · 4
  • Chinggis Ayanga Аа нээрээ Тэнгэрхүү энэ бүх бичлэгүүдийг миний блогт хүмүүсийн яриатай нь хуулаад оруулаад туслаад өгнө үү. Гэрлийн өргөөнд байдаггүй хирнээ блог нэхээд уншихыг хүссэн хэд хэдэн хүн бий. Блогоо хөтлөх зав алгаа. Бараг яаж ордог хаалгаа ч мартаж ккк.
    4 hours ago · Like · 2
  • Chinggis Ayanga Блогоо хөтлөхгүй болохоор намайг үзэн яддагууд нь үхчихэж гэж баярлаад цуу тараах юм, Дэмждэг хэд нь бичсэнгүй биеэ тоочлоо гээд гомдоод байх юм ккк.
    4 hours ago · Like · 2
  • Minjin Maga Amar bnuu deeds min! taniig um bicheheer bas uramtai Ger duureel yavchih uma.
    3 hours ago · Like · 1
  • Ami Ami tiim bn yag uuniig l bidend oilguulah geed yanz bureeer tailbarlaj heleed bn
  • Maya Tseden Ккккк Номны хэсгээс урьдчилаад оруулаад байгаад л баясаад л байж байна. Юу байгаа бол, ямар зүйлс орсон бол гэхээс л хүлээгээд сууж тэсэхгүй байсан юм. Ялангуяа хөгжил гэж чухам юуг хэлсэн бол гэхээс л зүгээр хүлээгээд байж чадахгүй л байна. Ямар сайндаа залраад 14 хонож байгаа буурлаасаа асууж үзэхэв дээ кккк Таны оруулж байгаа мэдээллүүд ихийг бодуулж, бусад зүйлсийг бас иймэрхүү аргачлалаар бодож болохнээ гэж балчрыг нь сэхээрүүлж байгаа учраас л баясаж байгаа юм. Дахин дахин баярлалаа Танд.
  • Delgeruuleh Tmg arisaa uhaj huulaad gedes dotroo gargaj ireh gesen ug yum bna daa gazar shoroogoo uhaj maltaad baigaa n.Bidnii gedes dotor chin bair bairandaa baij baij hun gedeg ami orshin togtnodog teheer delhii maani aris buyu hursuu uhaj huulalgyi gedes dotorh yanz buriin hii hor uner, erhtenuudee gargalgyi baij orshin togtnono gesen JAM iig erguutsen baigaa Hun turultun hurdan uhaj oilgoosoi.Tsumiin energi hamgiin ur ashigtai energiin eh uusver geed buraad baigaa TUR iin terguund zalarch baigaa erguunuudiig yah vee ted uneheer munharch itgeed baina uu esvel unuudurtuu ted uursduu l ashig olj baival tsaashdaa muhuj suireh n hamaagyi gej boddog yum bolov uu.Ard tumenteigee ilen dalangyi nuuj haalgyi yariltsaj ard tumen bid ch uur hoorondoo yarij sanal bodloo heleltsej eldev demii heregleenees tatgalzmaar baihiin. Boldog bol ene jil shine jil yolka gedeg bayariig buh niiteeree temdeglemeergyi unjmuur bna ternii orond bugd garaad tsasaa tseverlej gudamj ortsoo tseverlemeer demii urelgen bayaruudiig hamgiin turuund temdeglehees tatgalzmaar.
    3 hours ago via mobile · Like · 1
  • Maya Tseden Манай улсад цөлжилт /хөрсгүйжилт гэвэл илүү юм уу/ эрчимтэй явагдаж байгаа нь Япон болон Солонгосчуудын айдсыг төрүүлж, хаврын хавартаа Монголоос агаар салхиар туугдаж очсон түйрэн гэх шар шороонд даруулдаг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Энэ нь маш нарийн ширхэгтэй шороо бөгөөд компъютерийн процессор дотор орж эвдлээд зогсохгүй, хүний уушгинд хүртэл шигэж ордог гэнэ. Энэ чинь дээр дурьдсан "хөрсөн агаар"-ын төрөл биш үү. Харахад том том шороо харагдахгүй, тэнгэрийн хаяа шаравтар, тоостой харагддаг. Улаанбаатарын хөрсний бохирдол ч гэсэн "хөрсөн агаар"-ыг үүсгэж байна. Алсыг ширтэхэд цэлмэг тэнгэр харагддаггүйг бид агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд байгаа боловч газрын хөрсөө талхалж, үржил шимгүй болгосон /суурин иргэншлийн дутагдал/, газрын гүнд байх учиртай нүүрсийг ухаж гаргаж ирж, шатааж, жижиглээд агаарт цацаж байгаа нь газрын хөрсийг үгүй болгож, газрын гүнээс аливаа зүйлсийг гаргаж ирснээр "ХӨРСӨН АГААР" гээчийг бий болгоод байгааг дээрх постод бүгдийг нь бичсэн биш үү. Энэ бүхнийг ирээдүйд болно гэж тайвширч, назгайрах хэрэггүй юм байна. Энэ бүхэн чинь эхэлчихсэн явж байгаа юм байна. Сэтгэл өвдөж байна.
    2 hours ago · Edited · Like · 6
  • Tserendorj Maamuu Бидний өвөг дээдс ямар агуу оюунтай юм вэ. Тандаа гялаадаг шүү. Энэ бүхнийг тайлж мэдээллэж байдагт.
  • Gereltuya Tumurkhuyag Ийм л учраас бид энэ дэлхийн учир утгатай бүхний жамыг дагаж амьдрахгүй, мэдэмхийрч, сөрж явсаар өөрсдийн төрлөө, эргэн тойронтой нь үгүй хийдэг дээрээ тулаад байна шүү дээ. Зөвхөн бид мэдлээ гээд яахав, мэдэхгүй байгаанууддаа яаж ойлгуулах билээ, бүгдээрээ нэгэн хүн мэт сэтгэж ойлгох нь хол санагдавч, үүнээс өөрөөр эх дэлхийтэйгээ байгаа бүхэнтэйгээ үлдэх арга үгүй мэт...
  • Maya Tseden Намайг багад хөдөө нүүрс түлээд байсныг би л лав санадаггүй юм. Зундаа бол аргал, хомоол, хоргол, унасан, хатсан мод, мөчир, хожуул гээд л түлдэг байсан бол өвөлд нь малынхаа хашаанд дагтаршиж хатуурсан хөрзөн гээчийг нь түлдэг байсан. Хичнээн их илчтэ...See More
  • Chinggis Ayanga Маяа Цэдэнд баяр хүргэе. Бууралаа залсанд. Мөн маш сайн сэтгэж бичиж буй учир улам ихийг хийх ерөөлийг дэвшүүлье. Хөгжлийн тухай Дээдэс хэлсээн. Түүний учрыг ойлговол уйлмаар санагддаг. Энэ тухай Монголын Нууц Товчоо ном дээрээ маш сайн дэлгэрэнгүй тайлбрлаж өгч байгаа.Товчдоо хэлбэл тархины хөгжлийг л хэлдэг юм байна лээ.Тархийг хэрхэн хөгжүүлж энэ Бөө гэгээн тархийг бүтээх гэж яаж зовсон тухай бүхэл бүтэн эмгэнэлт түүх байсан. Бид энэ хөрсөн агаарыг тогтоохын тулд мод тарих ёстой юм байналээ. Өргөөгөөрөө тэгж байгаад модоо тарнина даа. Мөн модны шидтэй бөө нараа цуглууж байгаад мөн давхар бөөлж бөхлөх үйл хийх юм байналээ. Иймээс л өргөөнд олон олон бөө нар цуглаад байгаан учиг их байсан. Эхлээд гол нь тэр шидүүдээ суралцах, мэдэж авах нь чухал юм байналээ. Иймээс гавлын болон шидийн хичээлүүдээ хамт явсаар бид Бууруудаасаа бүрэн хүчээ авна. Ихэнхи нь орой босч буй учир хийх ажил түмэнтэй их байна даа
    13 minutes ago · Like · 3
  • Тэнгэр Хүү За ойлголоо. Таны тавьсан бичлэгүүдийг блогт тань нийтэлчихье ээ.
  • Чонон Сүлд Тэнгэр Монгол Газар

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.