Би БӨӨ болохгүй бол Яриангүй галзуурна гэдэг бодит үгийг Хадам буурлаасаа сонсоод бөөн хүнд хэцүү өдрүүдийг туулсан билээ. Галзуурснаас Амиа хорлосон нь дээр хэмээн бодоод энэ хорвоогоос халих өдөр хүртэл хийх ёстой ажил, өр шир байна уу? Хэнд юу гэж амлалаа тэрийгээ биелүүлчихээд үхэх төлөвлөгөөгөө боловсруулан үхэлд чимээгүй бэлдэх надад "Ээжээ тандаа хайртай шүү" гэх дөрвөн настай бяцхан хүү минь л өдрийг нь сунгаж байлаа.
Мөн намайг Бөө болох нь хэмээн уурсах нөхрөө хараад, Яахаараа түүний өвөг дээдэс болохоор буугаад идэж уугаад, хүүхдүүдтэйгээ ярьж болдог. Манайх болохоор болдоггүй юм. Миний аав ч гэсэн цай ууж, охидтойгоо ярихыг хүсэж байгаа нь мэдээж. Хар амиа бодсон Зэвүүн гахай вэ яасан гэх мэтээр түмэн муу муухайг ухан бодсоор түүнийг харахаас ч дургүй хүрдэг болов. Миний ааш зан хувиран хүмүүстэй харьцахаа болин их ууртай болов. Гэрийнхэнтэйгээ ч таарахаа болилоо.
Нэг удаа нөхөртөө гэнэт галзууртлаа уурлан гижиг хүрч Өдий хүртэл амьдарч, бүх юмыг нь бэлдэж өгчөөд үхэж баярлуулаад байхдаа яадын Яршиг л байна. "Эр хүн эхнэрээ үхэнгүүт одоо хэнийг авах вэ гэдэг" гэсэн Зэвүүн хүүрнүүд, чамайг тэгж баярлуулнаа хуцваа гээд л Амиа хорлохоо больсон юм даа. Энэ гурван том шалтгаанаас болоод үхэлгүй, Бөө болоод л үзье. Дургүй хүргээд байвал Даянчилаад алга болъё. Аятайхан орогночихоор агуй магуй хаана байдаг болоо гэж шийдсэн юм.
Ингээд Хэн ч намайг ойлгохгүй байсан ч би өөрийн чадлаараа Аавыгаа буулгах л болно доо гэж зүтгэв. Миний муу төрсөн охин дүү нар минь чадах хирээрээ л дэмжин. Нэг дүү охин минь дэлгүүрээ зарав. Би бүх юмаа нөхрөөсөө нууцаар бэлдэж эхлэв. Хэрэгтэй ол гэсэн шувуу элдэв юмсыг нь олбол айл амьтанд түр байлгаж байгаа ч хэмээн гуйн хирдээ л их бэлдэв. Орой нь гэрийнхэнтэйгээ уулзах ч үгүй өрөөндөө ороод гардаггүй байлаа. Нөхөртэйгөө ч ярьдаггүй байв. Намайг Хадам буурал дэмжин байсан юм шүү харин. Тэр намайг хуур татаж бай гэв. Ингээд манайхан зурагт үзэх хооронд би өрөөндөө малгай толгой дээрээ тавьж байгаад л хуур оролдож гарав.
Хүн өрөө рүү ирэх чимээгээр орондоо шургаад орчихно. Би аашны тулам болсон учраас миний Бяцхан хүүгээс бусад нь надтай харьцахгүй саад болдог ч үгүй байв.
Би гэрлээ унтраан хуур татахаас айна. Гэнэт хажууд хий үзэгдлэн хүн сууж байвал яанаа. Мөн зулайгаар ордог учраас миний толгой руу нөгөө Хий үзэгдлүүд чинь орчихвол яанаа хэмээн айж малгайгаа сайн гэгч нь өмсөнө. Хэд хоног айж болгоомжлон ийш тийш харан Хий үзэгдлээсээ айн хуурддаг байв. Дараа нь арай гайгүй дасав.
Уг нь харанхуйд тат гэсэн ч Би айгаад орныхоо жижиг гэрлийг байнга асааж хуур татдаг байв. Тэгээд хуураа арай гайгүй татаж сурах аядав. Хуураар би ямар ая хийх юун тухай бодохоо ч мэдэхгүй байлаа. Нэг удаа хуур татаж байхад гэрэл тодорч бүдгэрч байв. Маргааш нь би маш цоглог ая тоглож үзтэл нөгөө гэрэл чинь анивчин Дискодож өгөв.
Тэр үед би чийдэн шатах гээд маслаад байна хэмээн бодож утас шөрмөсийг нь сайн шалгаж үзэж байлаа. Дараа дараагийн өдрүүдэд бас л нөгөөх чинь дискодон би тэд нарыг хуурын аяаар гэрлээр тоглоод байгааг мэдсэн юм даа.
Бүтэн сар гарны дараа шахуу Хадам буурлууд нөхөрт маань намайг угаа авахгүй бол юу хүлээж байгааг тайлбарласан байж ч магадгүй. Нэг өдөр тэр надтай ярилцан, намайг тайвшируулж, бас намайг маш их өрөвдөн уйлж билээ. Би чамайг ойлгохын оронд маш их зовоосон байна шүү дээ. Яасан их шаналж зовж байсныг чинь би мэдэж байна хэмээв. Би ямар дуртайдаа Бөө болох гээд өөрөө зүтгээд байсан биш дээ. Чи намайг тэгээд л загнаад байх ч лээ гээд л би бас уйлж өгөв. Ингэж уйлалдан байж бид биенийгээ ойлголцов. Тэр албан ёсоор багшдаа шавь ор, хамтраад зүтгээд гаръя гэж билээ. Ингээд л би нууж үйлээ үзэн хулгайч шиг гэтэхгүй амар болсон юм даг. Ёооёоёоёоёо.
Энд нөгөө талаас нөхрөө буруутгах бас аргагүй. Тэр Бөө хүн улаан маханд хүрдэггүй. Хамаг юм нь хориотой болж, ер нь амьдрал маань асар өөрчлөгдөнө. Хоёрын хоёр бөөгийн шар тос, сүү, архи, тараг энэ бүхнийг бэлдэх, бөөд хэрэглэх юм бүрийг бэлдэх гэдэг маш хүнд асуудал. Хэн хоолоо хийж, гэрээ авч явах юм бэ? Бодит амьдралтай юм хараач хэмээн уурсана. Нутгийн тахилга энэ тэрч гэх шиг маш их мөнгө орно. Үнэхээр сэтгэл санаа, санхүүгийн тал дээр ч хүнд асуудал. Харин азаар манай онгодууд сүү, цай, архи дарс, шар тос гэх мэт юмс хэрэглэдэггүй. Нутаг нугын тахилга уул хангайн өргөл барьц ийм тийм юм гэж огт шаардаггүй нь гайхамшигтай. Түшээ мүшээ ч хэрэггүй, амьдралын хорио цээргүй. Махаа гаргаад л хоолоо хийнэ. Сарын тэмдэг ирсэн ч байсан хамаагүй бууна. Тийм хүмүүсийг үзэхгүй дараа ир ч гэхгүй заслыг нь хийнэ. Нэг ёсондоо миний хувийн ажил л нэмэгдсэн болохоос Миний гэр бүлийнхэнд юу ч нөлөөлөөгүй.
ХААН БОЛ ХААН л байдаг. Дээдийн Дээд бол Дээдийн Дээд л байдаг юм байналээ.
Ёстой нэг үзээгүй юмнуудаа үзэх шиг л болсон шүү. Ер нь хүний амьдралд зовлон зүдгүүр тохиоход л хүний зан чанар, найз нөхдийн жинхэнэ үнэн нүүр төрх илэрдэг юм байна лээ. Хамгийн их итгэж сэтгэлээр дэмжих байх гэсэн зарим нь бүр намайг бөөгийн донтой болж, бөө болох нь гээд цээрлээд холбоогоо тасласан юм даа. Гэтэл надад маш хэцүү хүнд өдрүүд тохиож байлаа даа хөөрхий.
Хадам маань хүртэл Чиний бөө болох гэж юу байдын гэж хүртэл доромжилж байлаа. Тэгтэл тэр хүн өөрийнхөө өвөг Дээдсийг надаас төрсөн миний хүү дээр хэрхэн бууж байдгийг мэднэ. Өөрөө шүтээд хариаж явсан байж. Миний аавыг минь, миний эцэг өвөг дээдсүүдийг минь давхар доромжилсонг би хэзээ ч мартахгүйдэг. Ингээд би түүнээс бүрэн холбоогоо таслав. Харин манай өвөг Дээдэс буугаад миний нөхөрт хатуухан анхааруулж дахин миний охинг гомдоовол өгч болсон юм авах юмаа хайр найргүй авах л болно шүү гэж билээ. Анх удаа би өмөөрөх өвөг дээдэстэй хүнгээ мэдэрч их баясаж билээ. Зовлон тохиоход намайг өмөөрөх ахтай ч болоосой, ядахдаа эрэгтэй дүүтэй ч болоосой хэмээн бодож. Намайг эрт орхиод одсон аавдаа гомддог байлаа.
Миний өвөг Дээдсүүд минь бууснаасаа хойш надад туслаж байсан, намайг хайрлаж байсан хүмүүст талархал илэрхийлэн тэдэнд буян хишгийг нь дуудаж өгөв. Манай Хадам ахын авгайг ахтай хамт дуудуулав. Ах маань ирж чадаагүй ч авгайд нь Хадам ахын сайхан сэтгэлтэй , Эр хүн хүн шүү хайрлаж ойлгож яваарай хэмээн тайлбарлаад түүнд мөнгө тарнидаж өгч, сайн сайхан чинь дэлгэрэх болтугай хэмээн ерөөв.
Нагац эгч нарыг маань бас охиныг минь бага балчраас нь хайрлаж өсгөлцөн, ар өвөртөө чирч явсанд гялайлаа. Бид хажуунаас чинь харж л байдаг байлаа гэсэн. Тэдний хүүхдүүдэд аав ээж шигээ ачлалтай байгаарай. Хожим хойно заавал тус нь ирдэг юм. Иймээс бид Та нарт энэ бүгдийг хийж өгч буй тул Эцэг эхийн чинь буян гэж санаж ачилж яваарай хэмээн засал хийн, буян дуудаад, өнчин охинг минь хайрлаж, сэтгэлээр дэмжиж, өөрийн олны хажуугаар аяга хоолноосоо ч илүүчилж гүйдэг сайхан буянтай эх байлаа хэмээн нэг эгчид минь талархал илэрхийлэв.
Энэ мэтээр надад бага балчраас эхлээд том болсон хойно ч туслаж дэмжиж байсан бүхэнд Тэд талархал илэрхийлж байлаа. Харин намайг ад үзэн, дээрэлхэж зовоож байсан хүн бүр Чиний Эрлэг Хаанэцэгт чинь өөрийн биерэр морилох болохоор Хааш нь илгээхээ ямар ял оноохоо Эцэг чинь мэднэ хэмээн инээж байж билээ. Хэхэхэ. Банзай. Банзай. Надтай зодолдож байсан Хойд эцэг ч будаа будаа Хэхэхэ гэж баясан миний сэтгэлийн шарх эдгэсэн юмдаа. Мөн ч амархан эдгэдэг юм байна даа.

Одоо харин бүх л юмс ард минь өнгөрчээ. Хэрвээ би амиа хорлосон бол Тийрэн сүнс болчихсон явж байх байжээ. Иймд амиа хорлоно гэдэг бол хамгийн Тэнэг бөгөөд мунхаг хүний шийдвэр гэдгийг анхааруулж байна. Надад ийм алтан хувь заяа ирэх гээд дуншиж байтал амжаад амиа хорлосон бол Яана даа би.
Энэ бичлэгт Хуурын аясаар Гал хэрхэн баясаж, хөгжиж байдгийг нүдээрээ харцгаагаарай. Гал бол амьтай. Галын онгодууд гэж байдаг юм. Чийдэн бас л ингэж баясаж асаж унтарч хурдан аяанд анивчиж өгнө. Тайван аялгуунд бүдгэрнэ. Хэрвээ би дууны үг хайж номоо авбал тод болж өгнө. Үнэхээр ХӨӨРХӨӨН ХӨӨРХӨН.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.