Saturday, August 20, 2011

Яадаг юм билээ.

      Энд би чухам л ёогчин болоод хэд хонолоо. Хэцүү юм байна. Хичээл дууссаны дараа Энэтхэг багш маань өөрийн орноо сурталчилан Хинди шашныхаа тухай баримтат кино үзүүлнэ. Нэг удаа киног нь үзэж байхдаа миний хажуунаас хүн хараад байх шиг санагдахаар нь харлаа. Хэн ч байхгүй буланд нэг том хөрөг зураг байх юм. Түүнийг газар тавьчихжээ. Тэгээд киногоо үзтэл толгой өвтгөөд унав. Ингээд би тэр хөрөг зургийн залууг ажиглалаа. Тэрний нүд яг амьд хүний нүд шиг байхаар нь золтой орилсонгүй. Тэр гадаад хүний зураг. 
    Бодвол Энэтхэг хүнийх юм. За ер тэр зүгийнх л байх. Тэр надад: "Чи энэ хүмүүст хэлээд миний зургийг өндөрт зөв байранд өлгүүл. Тэгвэл энэ соёлын төв улам өргөжин, сайн ажиллана. Тэгэхгүй бол эндхийн юмс бүтэхгүй" гэх юм. Би ямар Энэтхэг хэл мэдэх биш дээ. Би яг солиорч байх шиг байна гэж бодоод буруу хараад суучихав.


Тэр араас үглээд л байв. Би яаж хэлж чадах юм. Өөрийгөө зурсан зурагтай ярилаа гэх юм уу? Ямар аймаар Монгол вэ, солиорчихож энэ чинь пий паа цаашаа гэвэл яахын гэж бодлоо. Тэгээд ч энд шаман байхгүй. Христ, Будда, Хинду шашинтангууд олуулаа байхад чинь би ганцаараа шаман, бөө байна гэх юм уу хаашаа юм гээд тас гүрийв. Тэр миний толгойг их өвтгөхөөр нь эргэж харлаа. Нүд нь ямар аймаар харагдаваа. Намайг сүрдүүлэх нь л дээ муу зурмал зураг чинь, эсвэл фото ч юм уу бүү мэд. Лав нүд нь амьд байв. Чамаас айхгүй мэд үү. Намайг өч төчнөөн цэрэг, дээдсүүд хамгаалж байгаа юм чинь гэж өөрийгөө тайтгаруулав. Гэтэл тэр чи энэ бүхэнг хийвэл Би чамд хишиг өгөх болно гэлээ. Би тэрүүгээр чинь яахын гэхэд Чи ухаантай хандах ёстойдоо уг нь гэлээ. 

Зааазазаза би нэг арга бодноо тэгж байгаад гэж хэллээ. Хэдийгээр би түүний хэлийг мэдэхгүй ч тэр надтай шууд бодлоор ярилцаж байлаа. Ингээд ирэх долоо хоногоос иогийн багшдаа майл бичдэг юм бил үү? Тэгэхгүй бол тэнд хэлвэл хэрэгт дуртай хийх ажилгүй тэр олон хүмүүс надаас түмэн юм асуугаад унавал түвэг гэж бодлоо. Би тэгж зүүдэллээ гэдэг юм бил үү. Ямар шөнө нинжадаж очоод зургийг нь хадаж өлгөлтэй биш. Тэнд мэдрэгчтэй хамгаалалт байдаг. Тэр нь чарлаад намайг зургийн хулгайч гээд бариад авах байлгүй. Күээ ямар балай юм бэ? Ер нь хүмүүс та нар ч болгоомжтой байх хэрэгтэй. Элдэв зураг хөргийг хамаа намаагүй газар тавьж өлгөж болдоггүй юм шүү.

Лав зурагтай холбоотой юм надад гурав дахиа тохиолдож байна. Би дээр бичсэн санагдана. Блогтоо бич лүү, номондоо бич лүү мартаж. Цагаан өвгөн тэнгэрийн зураг намайг сүйд хийх дөхсөнг бичсэн санагдаж байна. Бас нэг юм нь Хадам буурал надад чи эцгийнхээ зураг руу хөлөө харуулж унтаж байна. Тийм таатай биш л байлгүй гэж сануулахад Нээрээ, би гэгч харсан чинь. Унталгын өрөөнд хөлний чиглэлд хананд нь тольтой стенк түүнд нь миний аавын зураг байсан юмдаг. Хүн хэлэхээс нааш санадаггүй гэж үнэн байхаа.

За тэгээд энэ мэтээр адал явдлууд гарч ирээд л байх бололтой. Гэхдээ надад зав ховор байна. Заримдаа бичнэ гэж байгаад мартах ч юм уу, завгүй байсаар өнгөрч байна даа.

Атаархуу зарим Монгол хүний тухай:
     Энд ирээд сонин юмс сонсох юм. Ганц нэгээс нь сонсоод тоосон ч үгүй байлаа. Гэтэл харьцсан хүн бүр л Монголын ховыг дамжуулан сануулах тул бичихээс өөр арга алга. Миний нөхөр нутагтаа байхад долоочих гээд байсан нөхөд үхээгүй байхад нь энд амьд сэрүүн албан тушаал ахиад ирчихээд байхад, дээрээс нь эргэж бид Монголдоо очихгүй мэт, уулзалдахгүй мэт сэтгэгчид бас байх юмаа. Яаж эргэж бидний улаан нүүрийг харах юм болдоо зайлуул.

Ажлаа хийж чадахгүй хөөгдөөд, юу ч байхгүй оронд ажиллахаар аргагүйн эрхэнд явсан гээд л яриж гарах юм. Ярих ярихдаа бүр хамт ажилладаг дарганцарууд нь шүү. Уг нь тэд өөрсдийгөө элит, боловсролтой, өндөр мэдлэг, Монголын тэргүүний сэхээтнүүд гэдэгсэн. Гэтэл тэд нь ийм байхаар Монгол яаж хөгжих болж байнаа. 

Харин ч 21 гадаад орны хүмүүсээс шалгараад уриулаад дашрамд нь би болон хүүхэд маань наалдан пад болоод эндээс биднийг даагаад ирүүлж байхад яалтай ч билээ дээ.

Хэрэв нөхөр маань үхсэн бол ямар их аюумшиг биднийг угтах байваа. Яаж их долигнон магтаж, архи барьж гүйн, ар өврөөс нь чангаадаг байлаа даа. Явхад нь уйлах дөхөөд л, гаргаж өгч байна гэж хичнээн өдөр чаргуулдлаа даа. Юу ч үгүй хоосон орон юм бол яах гэж миний нөхрийн толгойг Монголоос өндөр үнэлэн хэд дахин илүү цалин өгч бүрэн бүтэн хангамжаар эрхлүүлэх юм бэ? Хаанахын ч хоосон орон байлаа гэхэд хэн дуртай нь нэг албан байгууллагынх нь захирлаар дураараа ирээд суух уу?  Атаархуу зантай байж болох ч ийм эрээ цээргүй ичгүүрээ алдсан зан Данхар хочтой Амарсайхан гэгч захиралаас өөр хүнд байхгүй байлгүй дээ.

Аргаа барахдаа тэрээр жорлон ч байдаггүй орон гэж ирээд л мэдэмхийрчээ. Хэтэрхий эрээ цээргүй долигнууртаа л өдий зэрэгтэй явж байгаагаа харин бусад хүн өөрийг нь ингэж дүгнэдэгийг эрүүл ухаанаар бодоод үзээсэй. Харин нөхөр маань тэгж л байг, хэн нь хэн бэ гэдгийг хүн бүхэн мэднэ гээд тайван амгалан инээд алдана. Харин миний сэжиг гоожив. Нөхрийг маань дагаж өмөөрч явдаг эзэд нь хилэгнэвэл юу болохыг Тэнгэр л мэдэх байхдаа. Би л лав хориглож чадахгүйдэг.

Бид энд хотод л амьдарч байнадаг. Харин ч аялал жуучлал их тул маш их хөгжиж. Манай Монголд ч хөдөө жорлон байдаггүй биз дээ. Хотдоо бол байж л байдаг. Атаархуу, долигнуур зантай энэ мэт новшнууд л Монголын хөгжлөөс чангааж байна даа. Цаг хугацаа гэж хоромхон зуур л өнгөрнөдөг. Атаархуу хүн өөрийгөө л зовооно шүү дээ. Монголын залуу үе л ийм новшнуудаас ангижирч Монгол орноо мандуулаасай гэж хүснэ. Ингээд би энд байгаа байдлаа бас л зурагт буулгаж тавихаар шийдлээ. Үнэн юм үнэнээрээ дээр. Эндхийн амьдрал ямар байгааг нүдээрээ хараад хүн ойлгох биз. Жорлонгүй ядуу оронд байна уу, хаа байгааг нь харуулахаас даа.

 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.