Пирамид ???
Пирамид гэж сонсоод ихэнхи Монгол хүн Египетийн пирамидууд, булш бунханы тухай л хамгийн түрүүнд толгойд нь орж ирдэг. Сүүлийн үед пирамидын судалгааг олон орны эрдэмтэд сонирхон судлаж маш олон тооны эрдэм шинжилгээний ажлууд, өгүүлэлүүд тавигджээ. Яагаад тэд энийг их сонирхох болов оо? Пирамид нь зайнаас үйлчлэх чадвартайгаас гадна орой, суурь, өнцөг хэсэгтээ илүү их энерги буюу эрчим хүчтэй. Судалгаанаас үзэхэд Пирамид дотор байлгасан амьтдын хүүр ялзарч муудалгүй муми болдог байна. Пирамид дотор сахлын мохоо хутга хийхэд ирлэгддэг гэнэ. Түүнчлэн тэнд байлгасан үрийн ургац чанар сайжирч, ямар нэг хорт бодисын нөлөө нь буурдаг гэх мэт олон дүгнэлтүүдийг гаргажээ. Ингээд л манайхан гадаадуудын гайхамшигтайг гайхан бахдан бичицгээж их л сонирхон хэвлэцгээдэг болжээ.
Пирамидын үндэс нь бол гурвалжин, суурь нь дөрвөлжин. Пирамид нь олон төрлийн хэлбэртэй байдаг. Конус ч гэсэн нэгэн төрлийн пирамид гэсэн үг. Тэгвэл Монгол өвөг дээдэс маань эдгээр шинж чанаруудыг мэддэгээр барахгүй амьдрал ахуйдаа ашиглаж, хэрэглэж заншсанг мэдэцгээнэ үү! Магадгүй Монгол өвөг дээдсээс маань энэ бүхэн уламжлагдан тарсныг үгүйсгэх аргагүй.
Баталгаа нь 1. Та бидний амьдарч байгаа МОНГОЛ ГЭР БОЛ ПИРАМИДЫН НЭГ ХЭЛБЭР. Нэг удаа Чингис хаан намайг нар луу харуулан гараараа дүрс хийн нарыг хоёр гарын үзүүр хэсэгт тааруулан харуулаад: Чамд юу харагдаж байна гэхэд би миний гар гэр хэлбэртэй байгааг харсан юм. Та нар ч гэсэн 2 гарынхаа эрхий хурууг үзүүрээр нь нийлүүлээд бас бусад хуруунуудаа үзүүрээр нь нийлүүлээд үздээ. Монгол гэрийн дүрс урдаас нь харж байгаа юм шиг байгаа биздээ. Тэгээд Нар луу харан Тооно хэсэгт нь нараа хараад үзээрэй. Гайхмаар гоё харагдана. Хаан надад энэ бол бидний та нарт үлдээсэн том бэлэг шүү дээ хэмээн тайлбарлаж байсан.
Бас нэг удаа би бөөрөнхий хэнгэрэгээрээ санамсаргүй тохиолдлоор Монгол гэрийн суурийн тухай мэдсэн юм. Анх би бөө болох өдрөө хэнгэрэг барин нүдэх гэдэг амаргүй, хүнд хэцүү, гар чилдэг гэж мэдсэн бөгөөд бас яаж цохих, ямар дуу гаргахыг ч мэддэггүй байсан. Гэтэл онгод ирэхээр асар удалгүй миний гар өөрөө л тэрийг нүдэн огт өвдөхгүй, цохилт нь ч цаанаасаа цохигддог болохыг санан дурсаж хэнгэрэгнийхээ нүүр талыг өөр лүүгээ харуулан энэ тухай бодож байтал Гэнэт гар өөрөө хөдлөн хэнгэрэг дэлдэв. Тэр миний бодлын хариуг цохиж хариулахыг сонсоод би баахан юм асуусан юм. Би эхлээд Та байна уу гэхэд Түн гээд голд нь цохив.
Энэ үед би босоод удаагүй нялх улаач байлаа. Ингээд Эрлэг хаана байдаг вэ гэхэд Түн түн гэж цохисоор хэнгэрэгний маань доор тоншоод байв. Тэгвэл би хаана байна гэхэд Түн Түн гэсээр голд нь цохив. Та нар хаана байдаг вэ гэхэд Дээр нь Түн Түн гэж цохино. Ингээд би сайн сүнс хэдэн жил болоод хүн болох вэ? Муу сүнс хаа очих вэ гээд л олон асуулт асууж Тэр хариулсан. Би буруу бодвол Миний орвуу хоёр тийш ганхан үгүй гэнэ. Зөв бол голд нь Түн гэнэ. Тэгснээ намайг хэнгэрэгээ дээш нь хавтгайгаар нь болгон харуулаад Чи гэрийн тухай саяны ярьсан бүхнээ бод гэв. Ингээд би маш их гайхав. Хүн төрөөд үхдэг нь яг л гэрийн үүд хаалга шиг орж гарч байдаг. Шүтээнээ Монголчууд Хоймороо залдаг. Нар буруу эргэн гэрээс гарахыг хориглох учир, Нар зөв амьдралын утга учир Гэрт тэр чигтээ үйлчилдэг гэдгийг мэдсэн юм.
Энэ гэрийн суурь шалны тухай яриа болоход Чингис Хаан буугаагүй байсан үе байсан. Монгол гэрийн гайхамшигийг би ингэж анх удаагаа онгодуудаасаа ойлгож авч байсан даа. Гэрийн шал суурь хэсгийг босоогоор нь болгуул дугуй хэлбэр үүснэ. Доод талыг нь хаалга үүд хэмээн төсөөл гэж байгаад л орчлонгийн амьдралын тухай ярилцаж байсан билээ. Түүний Тэд мөн ХАС тэмдгийн тухай тайлбарлаж өгч байсан. Ихэнхи шашны сүм хийдийн орой нь шовгор байдаг шүү дээ. Гэр бол байгаль, сансар огторгуйн энерги эрчим авах гайхамшигтай байгууламж. Америкт гэрийг орчин үеийн загварт оруулан цонхнуудтай болгон үйлдвэрийн аргаар хийн 5000 доллараар зарж ЭКО амьдралыг ойлгосон хүмүүс худалдан авч байгаа гэсэн. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Монгол гэрээ улам боловсронгуй болгон, өөрсдөө ч сайн судлан Монгол бахархалаа алдмааргүй байна. Удахгүй аягүй бол Хужаа нар Дэлхийн соёлын өвд манайх гээд бүртгүүлэхээр гүйх ч магадлалтай. Пирамидын тухай ихийг мэдэх тусам нууцыг нь тайлах тусам Монгол гэр гэх энэ өвөг дээдсээс үлдээсэн байгууламжын гайхамшиг нь тодрох бизээ.
Намайг бага байхад манай хамаатныд нэг охин дутуу төрөв. Түүнийг амьдарч чадахгүй л гэж оношлон байсан юм. Тэгэхэд эмч байсан хүргэн ах маань түүнийг сайн өлгийдүүлэн, гэрийн унинд шахуу дүүжин ор тавиулан унтуулдаг байсан. Тэр ямар нэг юм мэддэг л байжээ. Хамгийн сайн элч энергитэй газар, хэрхэн юунд нөлөөлөхийг нь. Харин тэр охин одоо аль хэдийн айлын авгай, ээж болчихсон байгаа. Энэ талаар би одоо л бодож учиртай байж дээ л гэж бодож дурсаж байна.
Сүүлийн үед харин Монгол баян айлууд зун гэр их барьж тэндээ амьдардаг болсон нь сайшаалтай. Энэ нь бас маш их ач холбогдолтойгоос гадна бусад давуу тал ч их байна. Намар хураачихна. Тэгвэл манаач хөлслөх юмуу эсүүл байнга эргэж санаа зовохгүй. Үр хүүхдүүд нь өсөхдөө ч гэр гэдэгт байж үзсэн, эд юмсынх нь нэрийг мэднэ. Уламжлал, Монголын гэх болгоноосоо хөндийрөхгүй, бас ядахдаа хавар, намартаа гэр хураах, барих гэж ажлыг мэддэг болно.
Бид арван хэдэн жилийн өмнө Японд байхад Монголчууд юм чинь энэ гэрийг бариад өгөөч Монголын соёлын өдөрлөг явуулна гээд нөхөр бид хоёр амьдралдаа анх удаа гэр барьж үзсэн юм. Осолтгүй л тооно нь дээрээ гэдгийг мэдэж байсан тулдаа хар ухаанаар арай гэж тогтоосон. Харин сүүлд нь бидний барьсан гэр маань урагшаа хаалга руугаа тонгойсон юм харагдаж байлаа. Одоо яахавдээ тэгээд нэгэнт барьсан гэрээ доогуур нь ороод таталтай биш тэгсгээд л байж байгаад соёлын өдрүүдийг дуусгасан.
Намайг бага байхад манай хамаатныд нэг охин дутуу төрөв. Түүнийг амьдарч чадахгүй л гэж оношлон байсан юм. Тэгэхэд эмч байсан хүргэн ах маань түүнийг сайн өлгийдүүлэн, гэрийн унинд шахуу дүүжин ор тавиулан унтуулдаг байсан. Тэр ямар нэг юм мэддэг л байжээ. Хамгийн сайн элч энергитэй газар, хэрхэн юунд нөлөөлөхийг нь. Харин тэр охин одоо аль хэдийн айлын авгай, ээж болчихсон байгаа. Энэ талаар би одоо л бодож учиртай байж дээ л гэж бодож дурсаж байна.
Сүүлийн үед харин Монгол баян айлууд зун гэр их барьж тэндээ амьдардаг болсон нь сайшаалтай. Энэ нь бас маш их ач холбогдолтойгоос гадна бусад давуу тал ч их байна. Намар хураачихна. Тэгвэл манаач хөлслөх юмуу эсүүл байнга эргэж санаа зовохгүй. Үр хүүхдүүд нь өсөхдөө ч гэр гэдэгт байж үзсэн, эд юмсынх нь нэрийг мэднэ. Уламжлал, Монголын гэх болгоноосоо хөндийрөхгүй, бас ядахдаа хавар, намартаа гэр хураах, барих гэж ажлыг мэддэг болно.
Бид арван хэдэн жилийн өмнө Японд байхад Монголчууд юм чинь энэ гэрийг бариад өгөөч Монголын соёлын өдөрлөг явуулна гээд нөхөр бид хоёр амьдралдаа анх удаа гэр барьж үзсэн юм. Осолтгүй л тооно нь дээрээ гэдгийг мэдэж байсан тулдаа хар ухаанаар арай гэж тогтоосон. Харин сүүлд нь бидний барьсан гэр маань урагшаа хаалга руугаа тонгойсон юм харагдаж байлаа. Одоо яахавдээ тэгээд нэгэнт барьсан гэрээ доогуур нь ороод таталтай биш тэгсгээд л байж байгаад соёлын өдрүүдийг дуусгасан.
2. Пирамидын шинж чанарын тухай МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР, ДОМГУУДАД маш тодорхой бичсэн байдаг. Жишээ нь: Гурван настай гунан хар Улаан баатар гэж туульд
.... Хэдэр нэгийг нь
Хэмхчиж хаяад
Хэрэгтэй хэдхэнийг нь авч
Албат иргэд
Адуу малыг нь хураагаад
-Миний гурвалжин зурсан газар
Үдэлж яваарай
Дөрвөлжин зурсан газар
Хонож яваарай гэж захиад .... хэмээн гардаг. Өөр маш олон үлгэр, туульд бас энэ тухай тэмдэглэсэн. Үг холбох дон шүглээд ингэж бичсэн гэж бодно уу? Өөрөөр бичихэд яасын гэхэд бусад үлгэрүүдэд биенээсээ хуулаад бичсэн болох нуу? Тэнгэрийн домогт баатрууд мангасуудыг дараад ард иргэд бусад зүйлээ араасаа очоорой гэж захихдаа заавал эдгээр үгүүдийг хэлсэн байдаг. Одоо ч хээр бөө нар буухдаа дөрвөлжин зурж хамгаалалтаа хийдэг. Гайхмаар байгаа биз дээ.
3. Бас нэг баталгаа нь Бөөгийн гурвалжин хэнгэрэг юм. Энэ бол Бөөгийн хамгийн хүчтэй хэнгэрэг. Хүссэн бүхэн бариад байдаг юм биш. Энэ бол хүч чадлын баталгаа. Бас үүнийг барих эрх авсан ч өдөр бүр барих хориотой. Хамаагүй барьвал галзуурч солиорч, эсвэл үхдэг гэх мэт ярианууд их бий. Би улаач болоод ХОРЬ хоноход нэг Хатан онго ирж шалгаад одоо өдөрт хоёр буух хэрэггүй. Бүрэн биежсэн байна гээд ГУРВАЛЖИН ХЭНГЭРЭГ хийлгэхийг даалгасан юм. Үүнээс өмнө Гурвалжин хэнгэрэгийн тухай Багшаасаа сонсож байсан бөгөөд Гуравхан тохиолдолд барих ёстой. Хэдэн жил бөөлж байж барих эрхтэй болдог хэмээн сонсож байсан билээ.
Хэнгэрэг хийдэг Дамдиндорлигтой, Дархан Тэнгэрийн хүү зайран руугаа утасдан хэлтэл Тэр: "Ийм юм үзээ ч үгүй сонсоо ч үгүй. Чи хэдхэн хонож байж юу гэж гурвалжин хэнгэрэг хийлгэдэг юм. Аягүй бол Тийрэн үймүүлж байгаа байх. Хурдан багшдаа хэлж шалгуул" гэв. Манай хүү зайран ч ийм юм байхгүй гэсэн учраас би захиалсангүй. Гэтэл онгодууд шавдуулан байв. Нэг удаа хүү маань зориуд миний буултанд суун: "Та улаач үрээ бодно уу. Босоод удаагүй нарийн юмс мэдэхгүй байгаа. Гурвалжин хэнгэрэг гэдэг амиа ч алдаж мэдэх аюултай хэмээн бид сонссон билээ" гэхэд Толгой онго маань инээмсэглээд "За чи тэгвэл мэддэг Дээдчүүдтэй нь уулз даа гэв. Гэтэл нэг онго маш ууртай бууж ирэн загнаж Бид улаачаа мэдэж байна. Тэр гурвалжин хэнгэрэгийг өдөрт хэд барихыг нь харахгүй юу чи. Гурвалжны чинь эзэд бид байна. Хэн нь хэд барих эрхийг нь бид мэддэгийн" гэх мэтээр загнаж гарав. Ингээд намайг бас Онгодуудаа тоосонгүй, өөр бусдын үгийг л дагаад байх юм бол чи яаж бидний улаач болох юм гэж загнав.
"Өршөөгөөрэй Буурал минь. Тэр хэнгэрэг хийх дархан зөвшөөрөхгүй байна лээ. Хамаагүй юм хийхгүй гээд өөр хүн олоод хийлгэе" гэхэд: "Үгүй ээ. Тэр л хийх ёстой. Өөр хүн хийх ёсгүй. Чи түүнд ДАРХАН ТЭНГЭРИЙН ХҮҮ ЧИ ХИЙХ ЁСТОЙ ГЭЖ БИД ХЭЛСЭНГ ДАМЖУУЛ, өөрийгөө зөвхөн Дамдиндорлигтой хэмээн битгий доогуур юм яриад бай. Эцэг Тэнгэр чинь гомдоно. Үеийн үед хийх ёстой юм хийдгээрээ хийж, болдогоороо болж байна хэмээн дамжуул" гэв. Өмнөх төрөлдөө хөөрхий тэд бас манайхантай найзууд байсан юм байлгүй дээ.
Энэ болтол би тэр дарханг өөрөө бөө, Дархан Тэнгэрийнх гэж мэдээгүй бөгөөд нэг л гарын дүйтэй, бөөгийн юм хийдэг мастер юм байх гэж боддог байсан юм. Намайг түүнд утасдаж хэлтэл "Тиймээ би Дархан Тэнгэрийн хүү мөн, чи яаж мэдвээ, Яадаг юм билээ, заза сайн даалтандаа аваарай, хэцүү бие өвддөг юм" гээд хийж эхэлсэн билээ. Энэ хооронд Хаан Чингис маань буусан бөгөөд Гурвалжин хэнгэрэг дуусахад Өөрөө Хаан тэр Дархан луу утасдан ярьж сэтгэлд нь нийцсэн сайхан хэнгэрэг болсон тухай хэлсэн юмдаг. Миний гурвалжин хэнгэрэг бүтэх гэж маш их эргэлзээ, эсэргүүцэл туулж байж боссон түүх нь энэ.
4. Энэ түүх бол бас л Дээдсүүдтэй холбоотой. Бөө хүнд гарлын зэвсэг гэж маш чухал зүйл байдаг. Энэ бол тухайн овог аймгийн гол зэвсэг гэсэн үг. Хамгийн анх Гарлын зэвсэгний тухай би бас л хөөрхөн будилсан юм. Бөөгийн анхны мэдэгдэхүүнгүй байсан би хүүгээ бөө болгох бэлтгэл хийж эхлэхээс нь авахуулаад л Багшийг харан барьсан, хэрэглэсэн бүхэнг нь сору-дож өгөв. Юуны түрүүнд гандан орон маш том ЭЭЭ хүүдий нэрийг нь мартчихсан байна даг. Шашны хэрэглэл гэхээс дээ. Аан санав. Пүрэв гэсэн. Сайхан том Пүрэв гуайг аваад Хадам бууралдаа өгөхөд: "Чи үүгээр яадгийг мэдэх үү?" гэхэд мэдэхгүй гэв. Хэн дуртай нь аваад хэрэглээд байдаг эд биш. Битгий дураараа юм аваад бай чи. Асууж бай гэж загнуулав. Багшийг хуулбарлаж болохгүйг сая л мэдэв. Тэгээд хадам буурал: Бидний гарлын зэвсэг бол гээд бичүүлэн , зурж өгөв. Тийм ийм онцлог шинжтэй, тийм ийм хэлбэр дүрстэй, тийм ийм тэдэн лан мөнгө, алттай хутга гээд хийлгүүлсэн.
Дараа нь миний эмээгийн шүтээн босоход бид гарлын зэвсэг гэж бэлдээгүй юм. Гэтэл дайрлага дайрч маш их хэцүү юмнууд болон тэд гарлын зэвсэгээ хурдан хийлгэхгүй бол гар мухардаад байна хэмээн Тэр зэвсгийг нь хийлгэх гэж бас сар хиртэй болсон. Ингээд л Гарлын зэвсэг гэж маш чухал гэж би мэдэж аван өөрөө удган болохдоо Хамгийн түрүүнд өөрийгөө хамгаалах зэвсгээ л бодож байлаа. Хамгийн анх багш дээр манай онгодууд буун бид хүндэтгэл үзүүлэн, Тэд юу юу бэлдэх тухай айлдаж байхад: "Гарлын зэвсгээ хэлээчээ" гээд л хамгийн түрүүнд нэхэж байлаа би. Анх төлөөлж багш дээр буусан буурал шув шулуун чинжаал болон хэт хутга цул мөнгөөр хийлгэнэ биз ухааны юм хэлэв. Яагаад ч юм тэр юмсыг нь би ер бэлдэж амжаагүй. Хугацаа ч давчуу байсан. Бид нар надаас түрүүнд боссон миний хүү, үеэл дүү нартаа хамаг л дэл сул алт мөнгөө шавхаад дууссан юм чинь тэр их мөнгөн эдлэлийг яаж хийхийн. Гэтэл манай Дээдсүүд залардаг болоод хэд хонохдоо намайг пирамид өргөөндөө авч тавин хаанаа байрлуулахыг хэлж өгөв. Тэгээд "За аймхай минь. Чи гарлын зэвсэг гээд л хамгийн түрүүнд нэхээд байлуу. Тэр чинь энэ Гурвалжин" гэж байж билээ. Тэхэд би : Юун тэнэг зэвсэгтэйн, хүн айлгах сайхан хутга мутга байхгүй шал хачин юм гэж бодож байж билээ. Гэтэл дараа нь хүнд хүнд заслуудыг тэд тэр пирамидаараа хийж, хүнд юмс болоход тэрнийг ашигладаг.
Та нар чинь хэт хутга энэ тэр гээд байсан биз дээ гэхэд: Хахаха гэж инээгээд "Гарлын зэвсгийг дөнгөж босох гэж байгаа үед хэлж болохгүй нууц байдаг юм. Хэт хутга бол Монгол эр хүний сайхан хэрэглэл шүү дээ" гэсэн. Ер нь манайхан босохдоо маш нууц байсан. Хэн ч Хааны удмын гэж хэлж чадаагүй юм даа. Хамгийн анхны буурал багш дээр залрах үед Хүүгийн болон, Үеэл дүүгийн буурлууд СЭНТИЙ гэгч юмыг хийлгэж байсан учраас СЭНТИЙ нь ямар байх юм бэ? гэж асуухад: "Бид бол анчин гөрөөчин удамтай. Шороон дээр хөлбөрч өссөн улс. СЭНТИЙ МЭНТИЙ хэрэггүй" хэмээж байсан юм. Өө хөөрхий би чинь Миа гаралтай юм байна ш дээ. Яаж эмээгийнхэн манай аавынханг тоож суусан юм. Манай аавынхан сэргэлэн болохоороо эмээ ээжийн Хатдуудыг нь баахан булган дээлээр хуураад суусан юм байхдаа. Манай хадам буурлууд яаж намайг тоож хүүтэйгээ суулгасан юм болдоо. Манай аав сэргэлэн болохоороо намайг толгойг нь эргүүлж байгаад л шахчихсан юм байхдаа хэмээн марзагнан баясаж өвөг дээдсүүдээ шоолж явлаа тэр үед.
5. Дээдсүүд надад пирамид хэмээх гарлын зэвсгээ үзүүлж байхдаа энэ оройг нь чи эзэгнэнэ. Одоо дөрвөн өнцгийн 2 зайран, 2 удган тодрох ёстой гэж байж билээ. Гэхдээ энэ суудлын төлөө маш том тэмцэл явагддаг хэмээн хэлээд Дээд үедээ бол нэг өнцгийн эзэн нь чиний ээжийн талын Хатдууд байсан. Гэвч энэ замбативд улаач нь хир ухаантай, чадалтай байна тэрүүнээсээ шалтгаалан суудлаа хадгалж чадах уу, алдах уу гэдэг шийдэгдэнэ дээ. Чиний үеэл охин дүү овог аймаг, удам судрынхаа нэрийг хир авч явж, нүүрийг нь улайлгах уу, бахархуулан баясгах уу гэдэг зөвхөн өөрөөс нь шалтгаална хэмээн айлдаж байсан юм.
6. Хаан маань анхны айлтгал шүлгээ тэрлэхдээ намайг гурвалжны эзэн, дөрвөлжний юу ч билээ шүлэглэж бичсэн байсан нь санаанд орлоо. Түүнийг өөрсдөө ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ хэмээх айлтгалаас нь уншаарай. Тэр гурвалжин, дөрвөлжин гээд байгаа чинь ПИРАМИД юм шүү дээ. Иймээс манай Монгол судлаачид эрдэмтэд өөрсдийнхөө эх орны баялаг түүхээс судлан, Тэр олон үлгэр туульс, домгоос шүүрдэн, гэрээ судлан Дэлхийд Пирамидын тухай бас нэгэн сонин содон судалгааг туурвиасай хэмээн хүсч байна. Пирамидтай холбоотой өөр зөндөө юм эх оронд минь байгаа нь дамжиггүй. Бурханч лам Пүрэвбатаас ч гэсэн Монгол пирамидын тухай, шашны холбогдолтой бусад сонин содон түүх, домог олон сонсох байх гэж зөвлөж байна.
6. Багш маань хүнийг хараад л За тэрний үр удам явж байна гээд л шууд хэлдэг хүн. Харин надад энэ талаар нэг ч удаа хэлж байсангүй. Харин нэг удаа танай буурлууд нэг л гурвалжингаас гарч ирээд байх юм. Бермудын гурвалжин энэ тэр гэж байдагдаа. Маш баян улс байна. Гэхдээ маш ажил хэрэгч. Нэг ч илүү үг дуугарахгүй. Товч тодорхой хэдхэн үг хэлчээд л яваад өгөх юм. Дээр байдаг шүтээндээ намайг нэг удаа оруулсан Голомтын онгодоо яаж хийхийг харууллаа. Гэхдээ түүнээс өөр газар луу явуулсангүй. Чи тийш орох хориотой гэсэн. Гарахаар 2 их том биетэй хамгаалагч нар дагаж яваад байлаа. Маш том өндөр биетэй хүмүүс байна эрчүүд нь. Эмэгтэйчүүд нь бас тэвхийсэн мөртэй, нарийнхан, хямсгардуу хүмүүс байна. Тэнд нь Дарханы газар хүртэл байдаг юм байна. Нум сум чамайг хийлгэх ёстой гэсэн шүү. Хөгшин, залуу, эр эм, хүүхэд ч гэсэн маш мэргэн харваачид юм байна. Энэ чигчийгээрээ харвадаг. Алдаж харвавал толгойгоор чинь усанд дүрээд гаргаад байх бололтойдог хэмээгээд Нум сум, саадаг ямар байх тухай хэллээ.
12 жилтэй тэрийг нь алтаар, нумны дээд үзүүр нь алт, доод үзүүр нь мөнгө, могойн арьс энүүгээр нь ороосон гээд багш зурж өгч байж билээ.
7. Монголчуудын босгодог овоо энд бас хамаатай. Хийх ажилгүйдээ л чулуу овоолоод байдаг гэж бодоод байгаа юм биш биздээ. Учиргүй юм гэж огт үгүй. Юм бүхэн учиртай. Энергийг хаана яаж зохицуулан хэрэглэх, тэр нь ямар үйлчлэлтэйг өвөг дээдсүүд маш сайн мэддэг байсны нотолгоонууд маш их байна. Харин бид түүнийг нь мэдэхгүй учраас өөр харь орны болгонг шүүрэн авч мундаг, ухаантай, гайхмаарыг нь байхдан бишрэх, тэрийг нь суртчилан мэдэмхийрэх дуртай болжээ.
7. Монголчуудын босгодог овоо энд бас хамаатай. Хийх ажилгүйдээ л чулуу овоолоод байдаг гэж бодоод байгаа юм биш биздээ. Учиргүй юм гэж огт үгүй. Юм бүхэн учиртай. Энергийг хаана яаж зохицуулан хэрэглэх, тэр нь ямар үйлчлэлтэйг өвөг дээдсүүд маш сайн мэддэг байсны нотолгоонууд маш их байна. Харин бид түүнийг нь мэдэхгүй учраас өөр харь орны болгонг шүүрэн авч мундаг, ухаантай, гайхмаарыг нь байхдан бишрэх, тэрийг нь суртчилан мэдэмхийрэх дуртай болжээ.
Надад тохиосон энэ гурвалжинтай холбоотой түүхүүд болон Монгол гэр, Монгол ардын туульсаас дүгнэхэд Монголчууд Пирамидуудыг эзэгнэж, хүч чадлыг нь мэддэг байсан нь тодорхой.
Би хүний газар олон жилээр явсан болохоор ачаа бараа ихтэй. Хэнгэрэгүүдээ авч явах түвэгтэй байсан. Ингээд Аянгын аймшиг гэгдэгч дэлхий дээр цор ганц гэр хэлбэртэй хэнгэргээ хийлгэсэн билээ. Гэр хэлбэртэй хэнгэрэг ихэвчлэн суурь нь урд тал тооно нь бариул хэлбэртэй хийгдсэн байдаг. Намайг энэ хэнгэрэгээ хийлгэхэд алдарт Дархан Тэнгэрийн дархан маань бас л үглэж ийм хачин юм гэж хаа байсын гэсээр л хийж өгсөн дөө. Гэвч түүнийг амилуулахад Дээдсүүд маань миний бяцхан хэнгэрэгт "Аянгын Аймшиг" гэж инээдтэй нэр өгсөн. Одоо түүн шиг хүчтэй хэнгэрэг байхгүй. Чи түүнийг бариад юу ч алж болох учраас бодол оюунаа сайн цэгнэж байгаарай хэмээн захисан. Би Өвөр-Монголчуудаа өмөөрч бөөлөхдөө энэ хэнгэрэгээрээ бөөлж байсан. Энэ бол бас л пирамидын нэг хэлбэр шүү дээ. Түүний зураг блогт байгаа.
Монгол сэтгэгчид, зохион бүтээгчид, инженерүүд маань Гэр гэх аугаа сууцаа улам төгс төгөлдөр, тохитой тухтай, сайхан болгоосой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.