Өнөөдөр Australia Network сувгаар Чингис хааны орноор гэсэн нэвтрүүлэг гарав. Монгол уул, ус, хүүхэд, хүн, гэр, нохой, морьны тухай үзүүлж байна. Би арваад жилийн өмнө гадаадад амьдарч байхад Монголын тухай маш бага гардаг байсансан. Харин энд бараг долоо хоног болоод л Монгол гэсэн нэрийг их сонсдог болжээ. Эндээс бодоход Монгол оронг гадаад орнууд сонирхож байгаа, тэдний тухай ихийг мэдэхийг хүсдэг болсон байна гэсэн үг. Харин бид өөрсдийнхөө тухай бараг мэдэхээ больж, зарим нь мэдэхийг ч хүсэхгүй болсон нь харамсмаар.
Сүнс гээч байдаг тухай орчин үеийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч тэр ч байтугай тэднийг эрчимтэй судлан аль хэдийн өөр өөрсдийн шинэ нэр томьёог гарган аль хэдийн дэлхийн орнууд нэгдсэн нэг ойлголттой болжээ. Торсионы орон, Физик вакуум, Сүнсний энерги, Дээд ухамсар,шинжлэх ухааны Торгон ертөнц буюу Диваажин гээд л олон шинэ ойлголтуудын тухай онолууд гарчээ. Энэ чиглэлийн сургалтууд, эрдэм шинжилгээний ажил, тусгай байгууллагууд хүртэл аль хэдийн хөгжлөө олчихсон, Орос ах нар вакуум зэвсэг хүртэл бүтээснээ зарласан. Харин манайд тоотой хэдэн хүн л энэ талаар гадны орнуудын бүтээлүүдийг орчуулан хэвлэж, хэлж ярьж байгаа ч ихэнхи хүмүүс тэд нарыг мэдрэл муутай солиотой, худлаа ярьж мөнгө олох гэж байгаа хэмээн хардаж сэрдэцгээж байна. Гэтэл үнэн чанартай Монгол гээч энэ орон чинь л хүн төрөлхтөний өлгий, Мөнх Хөх Тэнгэрийн хамгийн ойрын мэдлэгтэй, гадныханы гайхаад сүйд болоод судлаад байгаа юмс чинь манайд хэвийн л үзэгдэл шүү дээ.
Хэдхэн жилийн дараа чухам л лаг хэмээн гадаадаас нэг сүнс судлаач авчраад мөнгө төлж хичээл заалгаж нүдний булай болох вий дээ. Сүнс гэж үнэхээр байдаг гэнээ, хүний биеэс энерги гардаг гэнэ, үхээд хүн алга болдоггүй гэнэ гээд гайхаж бишрээд сүйд болчихвий. Одоо манайд бурханч лам Г. Пүрэвбат, сэтгүүлч Галаарид, гоц мэдрэхүйч Д.Төмөртогоо, орифлеймч Г.Оюунгэрэл, цөмийн физикч С. Хүрэлсүх, физикч, философич, монгол судлаач З. Бат-Отгон, гэгээрсэн их эмч С. Болдсайхан гээд л олон ухаантай хүмүүс өөр өөрсдийн хэмжээнд чадах ядахаараа л зүтгэж яваа шинээр сэтгэгчид, шинээр харагчид, бусдаас онцгой хүмүүс их байна. Энэ хүмүүсийн үгийг сайн сонсож, номыг уншиж, ухаанаа тэлж, өчүүхэн ч гэсэн гэгээрэх хэрэгтэй байна. Эднээс гадна маш их олон чадвартан Тэнгэртэй харьцагчид, гоц мэдрэгчид, чадалтай хүмүүс амьд сэрүүн байгаа болохоор залуучууд энэ чиглэлийг сонирхон судлаж, дэлхийд нэрээ гаргасан Монгол эрдэмтэн болоосой. Энэ чиглэл маш их содон, шинэ, ирээдүйтэй чиглэл шүү гэдгийг хэлмээр байна.
Энэ чиглэлийн их дээд сургуулиуд хүртэл дэлхийн олон оронд байдаг гэж мэдэж аваасай. Хумхын эрин бол гэгээрлийн эрин. Энэ эрин бол арга билэг хослосон хүн төрөлхтний урагш хөгжих ганц үнэн зөв эрин байх ёстой. Миний одоо амьдарч байгаа газар бол хүүхэд нь гэдсэнд байхаасаа л англи хэл сонсож өсч байгаа,хөгшчүүл нь үхэхдээ англиар маань уншаад үхэх хэмжээнд хүрсэн англи хэлийг үндсэн хэл болгон хөгжүүлсэн орон. Гэвч тэд одоо өөрсдийн үр хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовдог болж эхэлжээ. Төрөлх унаган нутгийн хэлээ мэддэг залуус үгүй болж үндэстэн нь, соёл нь устах хэмжээнд хүрсэн тул жилийн өмнөөс их дээд сургуулиудад төрөлх хэлийг нь заадаг болж эхэлж байна.
Яагаад бидний шүтээд байдаг европууд дампуурлын эрмэгтээ хүрээд байгааг, яагаад дэлхийгээр нэг дайн болоод байгааг ухаараасай. Манж улсынхан бүгд дарга болоод хангалуун амьдарч, бусдыг зарсаар үр хүүхдүүд нь юу ч хийх чадваргүй болсоор сөнөсөн гэдэг түүх Европд давтагдаж байгааг анзаарна уу. Тэд бүх л хар бор ажилдаа цагаачдыг зарсаар, өөрсдөө идсээр, хэвтсээр, зугаалсаар, жаргасаар байгаад улс орон нь үндэстэн нь мөхөх аюулд иржээ. Тэнд он үе дамжин амьдарч зовж шаналж , зарагдаж байсан цагаачдын үрс бүхнийг суран тэдний толгой ч, гар ч ажилладаг болж байна. Аргаа барсан тэд цагаачдыг үзэн ядах, хөөх хүсэл эрмэлзэл цухалзан эргээд нацист үзэл дэлгэрэх үүд хаалга тогшигдож эхэлжээ. Дэлхийн хамгийн үлгэр жишээ орнуудын нэг, тайван орон гэгддэг Норвегт болсон саяны аллага үүний дөнгөж эхлэл байвал яана.
Юутай ч бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчилж, билгийн мэлмийгээ нээн, юмыг олон талаас нь харах цаг болжээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.