Tuesday, August 30, 2011

Монголчууд юугаараа ТЭНГЭРИЙНХ гэж??????


Та бүхэн Тэнгэрлэг Монгол, Тэнгэрийн тамгатай Монголчууд гээд л бүгд сонсохоороо нэг болсондог. Гэтэл Тэнгэрийн Монгол маань одоо хэрхэн амьдарч байна. Энэ үг үнэн үү худал уу? Хэн ер нь энэ үгийг хэзээ гаргачихаад бүх л Монголчууд өөрсдийгөө тэгж магтан дуулна вэ? Ер нь Тэнгэрийн гэж юу гэсэн үг вэ? Ямар юмыг нь хэлээд байгаа юм бэ? Одоо шүтээд дуурайгаад байгаа Америк, Япон тэгээд яагаад Тэнгэрийн Монголчуудаас илүү хөгжив. Юуг нь Тэнгэрийн гэхэв гэх мэт олон асуудлыг өөрсдөө тавиад бодоод үз дээ. Бүх л амьдрал ахуй ёс заншилтайгаа холбоод бодоод үзэх хэрэгтэй.
Би ч та нарын адил Тэнгэрлэг Монгол гэж сонсдог байсан ч энэ тухайд нь огт сонирхож бодож байсангүй. Хэн ер хэзээнээс Монголчуудыг Тэнгэрийн гэх болсон юм бэ? Эсвэл Монголчууд л өөрсдөө баясаад өөрсдийгөө магтаад байгаа юм уу? Харин одоо л энэ үг ямар их утга учир агуулдаг, үнэн үгийг мэдэж авав. Энэ үг бол хамгийн энгийнээр хэлэхэд Тэнгэртэй харьцдаг л гэсэн үг байна. Тэнгэртэй харьцаж чаддаг гэхээр Тэнгэрийн хүүхдүүд нь маргаангүй гэсэн үг.
Та бүхэн боддоо. Манай Монгол шиг бараг толгой дараалан шахуу бөө, удган болж байгаа газар дэлхийд хаа байна. Зөвхөн манайд гэхэд л би өөрийнхөө аавын аав, ээж талаасаа, Хүү маань аавынхаа аав ээж талаас, Үеэл дүү охин маань миний ээжийн талаас гээд гурван бөө нэгэнт бий болжээ. Бүгдийг нь базаад ойлговол энд Миний аав, Миний ээж, Миний хадам талын бүхэл бүтэн Отог овгуудын төлөөлөл гэсэн үг. Үүнтэй л агаар нэг бусад Монголчуудад маань өөр өөрийн отог овгуудаас нь бөө нар төрөөд байгаа юм.
Тэгвэл энэ БӨӨ гэгч чинь ямар хүмүүс вэ? Ердөө л сүнсний улаачид. Тэд сүнсийг биедээ буулган, сүнстэй холбогдож чадаж байгаа хүмүүс. Тэгвэл нэг отог овгийн бөө байлаа гэхэд түүний эгч, ах, дүү, хамаатан нь харин яадаг вэ?  Тэд сүнс биедээ залахгүй буулгахгүй ч адилхан л аав ээжээс төрсөн нэг яс, мах, цусны тасархайнууд шүү дээ. Тэд нар нь зөнч, зүүд нь мэргэн, совин их, мэргэн эсвэл гарын илчтэй бариач, домногч, хэлсэн нь яг биелэдэг гэх мэт чадваруудтай байдаг. Тэгэхээр Монголд ямар нэг тас чадваргүйтэн байхгүй байгаа биз дээ. Монгол хүн бүр хүний хар муу энергитэй үгүй, ямар хүнийг мэдэрч чаддаг. Хар , цагаан хэл амыг хийж ч чаддаг, хариулж ч чаддаг, давж чаддаг биз дээ. Улс үндэстнээрээ ийм аугуу чадвартай болохоор л Тэнгэрийн гэгддэг нь маш ойлгомжтой бус уу.
Одоо тэгвэл бусад улс орнуудыг хар. Иймэрхүү хүн төрсөн бол бурханчлан шүтэж, түүний л үзлийг шагшин магтаж, манай орны бахархал хэмээн дээдэлдэг. Ийм ч учраас Христ, Будда гэх мэт төгс гэгээрсэн хүмүүсээ өдий болтол шүтэн бишэрч Бурхан болгочихсон байдаг. Тэгвэл Монголд Тэнгэр гэх үзэл л байсан болохоос хэн нэг хүнийг Бурхан болгосон түүх байхгүй. Харин гүйж очоод л Монголдоо авчраад дэлгэрүүлээд өөрийн гэсэн үндэсний шүтлэг байхгүй. Чингис Хааныг ч Будда, Христийн хэмжээнд ойлгож шүтдэггүй шүү дээ. Монголчуудын үндсэн шүтлэг бол ТЭНГЭР байсан. ТЭНГЭРЭЭ шүтдэг байхдаа Монголчууд хүчтэй байсантай хэн ч маргахгүй нь тодорхой.
Монголчуудын Тэнгэр үзэл гэж юу вэ? Тэнгэр үзэл бол хамгийн зөв, хамгийн төгс төгөлдөр шүтлэг. Тэнгэрийн үндсэн үзэл нь Тэнгэрийг эцэг хэмээн дээдэлж, Газрыг эх хэмээн хайрлаж, байгаль дэлхий, оршин байгаа бүхнээ амьтай хэмээн сэтгэж, тэдэнтэй зохицож амьдрах үзэл юм. Өвөг дээдсүүдийнхээ ариун сүнсийг тахин дээдэлж, худал ярихгүй, хулгай хийхгүй амьдрах үзэл болно.
Хамгийн энгийнээр бол зөв амьдрах үзэл санаа юм. Монголчууд бүгд зөн билэгтэй, онцгой чадвартай бөгөөд бусад орны ард түмнээс үүгээрээ илүү байсан учраас л бусдаас онцгой үндэстэн гэдгээ бид хэзээ ойлгох юм бэ???
Үгүй ядахдаа л та нар хүн амынхаа тоог бодоод үз. Бүх л түүхэндээ Монголчууд цөөхөн хүн амтай ч дандаа л ялан дийлж, дэлхийг өөрчлөж байсандаг. Одоо ч цөөхөн гэтэл сүүлийн үед маш олон салбарт Монголчууд манлайлан гарч ирж байгаа шүү дээ. Монголчууд өөрсдөдөө итгэлтэй байж Тэнгэрийн үндэстэн гэдгээрээ бахархах цаг болсоон. Хэрэв та өөрөө өвөг дээдсийнхээ түүхийг сайн мэддэг бол ямар ч үсэрсэн дэвхэрсэн хөгжилтэй орны доромж үгэнд хариу өгч чадна. Та өөрийн орноо сайн хараад ойлгочихвол Тэгж гадны болгонг дууриан хөгөө чирээд байлгүй  Гадныханы гайхуулаад байгааг өөрийнхөө орны уламжлалтай нийлүүлж ойлгоод л хамгийн төгс шинэ юм хийчихэж чадна.  Гадны орныхон эргээд л өмнөх үе рүүгээ судалгаа хийгээд эхэлсэн шүү дээ.
 Тэгэх тусмаа сүнс, нөгөө ертөнц, байгалийн хүч чадлын нууцыг эрэлхийлж эхлээд байна. Нөгөө ад үзээд байсан өмнөх харанхуй бүдүүлэг гэх үеийн өвөг дээдсүүдээс одоо болоод түгшээгээд байгаа бүхний хариултыг олохоор судлаж эхэлсэн. Догшироод байгаа хуй салхинууд, цунами, газар хөдлөлт, байгалийн өөрчлөлтүүдэд гар мухардаж, мэдлэг дутаж, аргаа барсан эрдэмтэд өмнөх үеийн судар номуудыг шагайж эхэлдэг болоод байна.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Монголд маань бөө олон олноороо төрөөд л, шинээр мэндэлж байгаа хүүхдүүд индиго болон өөр туяанууд, эрчимтэй төрөөд байгаа нь юу гэсэн үг вэ? Энэ бол Монголын эрин ирж байгаа сайн дохио гэсэн үг. Ганцхан Монголчууд хурдхан л Тэнгэрээ хүлээн авч сэтгэл санаагаа нэгтгэж чадвал ирж яваа сайхан цаг нь бүр хурдан наашлана. Харин сайн юманд саад хийгээд байгаа Тийрэн үйлдвэрлэгч багш нар мөнгө биш Монгол орноо бодон хүний удам угсааг яг зөв залгуулж өгөх хэрэгтэй байна. Хүмүүс ч энэ асуудалд өөрийн чинь отог овог аймаг, үр хүүхдүүд чинь ирэх зуунуудад хир амьдрах гол үндэс суурь тавигдаж байгааг ойлгон хариуцлагатай хандан бөөгийн багш нарыг зөв сонгох хэрэгтэй шүү!
Танай удмаас босч байгаа хэн нэгэндээ Тийрэн оруулчихвал юун та нар сайн сайхан амьдрах, уруудаж доройтохын л эхлэл шүү. Тийрэн ч сүнс учраас тэр зарим юмыг яг л хэлдэг. Гэтэл яг хэлж байна гэж шүтээд л, шуналтай бөө нараар багшлуулан Тийрэн наалгаж байгаагаа ойлгож авах хэрэгтэй. Зарим бөө өөрөө бөө болоод хоёр гуравхан сар болуутаа шавь авч байх юм. Энэ бол хамгийн буруу. Бөө болсон бол өөрийгөө сайн хөгжүүлж, онгод Тэнгэрүүдээ маш сайн ойлгож, таньж суран, өөрийн оюун ухаанаа тэлж, сайн мууг ялгаж, өндөр чадвартай болж байж л шавь авах тухай бодож болно. Ганцхан шавь авлаа гэхэд л түүний ард бүхэл бүтэн овог аймаг, отгийн хувь заяа байгаа гэдгийг л мартаж болохгүй.
 Овог отог сайн байх тусам Монгол улс хөгжин дэвших нь хурдан. Гэтэл Тийрэн наагаад байвал Тэр отог сөнөн баларна. Энэ бол Монгол улсад чинь гай л болж байгааг багш нар бас бодох хэрэгтэй баймаар. Эргээд чамаас Тэнгэр хатуу хариу авахыг чиний ар гэрийнхэн, чиний үр хойч, чиний отог овог  Чиний шуналтай ухаангүй үйлдлээс чинь болж мөхнө гэдгийг Бөөгийн багш нар бодоорой.  Бөө хүнд ХАРИУЦЛАГА гэдэг юм хамгийн эрхэм.  Эргээд би хаана буух вэ? Миний удам яах вэ гэдгээ мэдэхгүй бол БӨӨ нэртэй байх эрх байхгүй. Өнөөдрийн хэдэн халтар төгрөгнөөс болж бүхэл бүтэн удам судраа, Монгол үндэстнээ Тэнгэрийн улсаа мөхөөх эрх БӨӨ хүнд байх ёсгүй.
Бөө хүн гэдэг ардаа өчнөөн хүнд ачаа үүрсэн байдаг. Өвөг дээдэс чинь чамд итгэл хүлээлгээд ид шидээ, нууцаа өгч байхад түүнийг нь буруу ашиглавал яах нь тодорхой! Бөө хүн бол хүний зовлонг нимгэлэх гэж, бусдад туслах гэж буудаг. Гэтэл зарим нь Бөө болсондоо ялархан нэг л их хүндтэй хүн, бусдаас юм бүхнийг татварлан авах, энхрийлүүлж хайрлуулахыг шаардах нь ичгүүртэй. Чи өөрөө бусдыг хүндлэн хайрлаж байж л чамайг эргээд тэд чинь хүндэлнэ. Тэгэхгүй бол ямар ч хүн хэд За яахав гээд хэлсэнг чинь биелүүлчихээд л зугтахаа бодно. Чи ид шидээрээ айлгаад ч нэмэргүй. Энэ бол чиний шид биш. Буурлуудын чинь шид. Эргээд үхэхдээ чи төлөөсийг нь төлөх болно. Тэр ид шидийг нь юунд ашигласан, зөв буруу ашиглаж уу түүнийг нь ТЭНГЭР шүүнэ.
Тэнгэрийн Монголчууд гэж  ид шидтэй хүүхдүүд маш олон байх нь. Ийм учраас Тэнгэр тэднийгээ хайрлан хамгийн аюул багатай Монгол хэмээх нутагт төрүүлж өсгөдөг. Монголчууд Тэнгэрээсээ холдсоноор харанхуй мунхагийн туйлд хүрсэн байна. Энэ бол түүхээ үгүйсгэдэг, Монгол нэрнээсээ ичдэг, гадныханг дуурайн үхэнгээ дөхдөг хүмүүс дэндүү олширчээ. Жишээ нь тэд Монгол хүн Сүнс байдаг гэж яривал солиотой галзуу, худалч гэх мэт муу муухайгаар хэлнэ. Харин нэг гадаад  Сүнс байдаг гэвэл Пөөх тийм үү яасан сонин юм бэ? Сүнс байдаг гэнээ, Сүнсийг гадаад ингэж нэрлэдэг, Ийм гэнэ тийм гэнэ гайхмаараа гээд л сүржигнэдэг хүмүүс олон болтлоо оюуны дориотолд оржээ. Мэдээж гадны улс орнуудаас сайн сайхан юм дуурайлгүй л яахав. Гэхдээ өөрсдийгөө доош хийж, үгүйсгэх ямар хэрэг байна.
 Чингис Хаан ч гадны орноос сайн сайханг нь аван, эрдэмтэн мэргэдийг нь урьж залж, чадвартангуудыг нь хөхүүлэн дэмждэг байсан. Гэхдээ хэзээ ч Монгол хүнээ муу хэлж байгаагүй. Тэр байтугай Монгол хүнийг боолчлохыг хуулиар хориглож байсан. Эмэгтэйчүүдийг зарах худалдахыг хуулиар хорьсон. Монгол хүнийг Тэнгэрийн хэмээн дээдлэн өргөмжилж байсан шүү!
Ганцхан энэ олон зуунд Харийнханы муу санаа, хар явуулгаар л бүгд шашингүйн үзэлд толгойгоо угаалган, Тэнгэр, сүнснээс холдон ухаан нь тагларсанаас Тэнгэрийн гэх Монголчууд ийм ядуу дорой сэтгэлгээтэй, өөрсдөдөө итгэлгүй, атаархуу, бусдыг даган баясагч болон хувирсан байна.
Монголчууд маань чухам л толгой дараалан л ийм их чадвартангууд байхад Харин гадны улсууд ийм болохын тулд маш их нөр хөдөлмөр зарцуулж байна. Ёог, бясалгал  энэ чинь эцсийн бүлэгтээ түүнд хүрэх л биеэ зовоосон арга зам шүү дээ. Гэтэл энэ чадвар Монгол үндэстэнд байгалаасаа заяасан байдаг. Христ ч,  Будда ч маш олон жил бясалгаж сурцгааж байж гэгээрсэн. Гэгээнтэн бүхэн төгс гэгээрэхийн тулд даянчлах юм уу бясалгаж, цагаан хоол идэж, өч төчнөөн шамдаж байж ийм болдог. Харин Бөө хүний онцлог бол элдэв юм хийлгүй байтал шууд л амархан харьцаж мэдээлэл авч, биеэрээ ийш тийш аялаж чаддаг гайхамшигтай.
Энд би ёогт явж баахан хөлсөө урсгав. Мөн бясалгаж өч төчнөөн юм болж үзлээ. Гэтэл Атиил онго ХААААХАХАХА гээд л инээгээд байв. Тэгснээ би энэд чинь дургүй хүрч байна. Чи наад нэг мунхаг оюундаа бодоод үз. Би амармаар байна. Чамайг манаж энэ халуунд дэмий балай юманд уйдатлаа суулаа гэв. Даанч энэ өдөр би нүд анилдаад хөдөлж чадахаа ч бараг болиод байсан юм. Чингис Хаан намайг хориогүй юм шүү хэмээн би биеэ өмөөрөхөд Хахаха. Тэр яахав дээ. Чамайг толгой дээрээ гаргачихсан байж. Дэндүү дураар чинь байлгаад сургаж. Чи ус маш бага ууж байна. Миний ам хатлаа. Хахаха чиний бясалгал хийж бодож байгаа юмыгээ Хахаха хэмээн шоолов. Наад тархиа өвтгөж байхаар биднийг оруулаад л болоо биз дээ. Юу л бол юуг чинь хийчихнэ. Чи бөөлдөг үеэ болон наад ёог гэгч хоёроо өөрөө бодоод үзэхгүй юу. Лав намайг явтал тийм балай юманд битгий яв. Чам шиг бөө биш хүмүүс л хийдэг юм байгаа биз. Юуны чинь миний гар хүндэрч байна, сайхан дэлхий байна, цэвэр агаар орж байна гэж Хахахаха гээд л баахан шоолов. Охин минь дээ хэзээ чи биднийг бүрэн ойлгодог болно доо. Хахахаха гэж инээв. Чингис хүү ирэхээр л Та хоёр юу дуртайгаа хий. За яахав чиний наад махан биед чинь хэрэг болж болох ч Чамайг онгодууд чинь турааж л байсан биз дээ хэмээв.
Тийм шүү. Анх босоод хэдхэн хонотол намайг онгодууд лаг тураасан. 3 онгод ээлжилж орж ирээд л өглөө орйн буултан дээр аймаар дасгал хийлгүүлээд тураачихсан. Энэ тухай бичиж байсан санагдана. Эхнийх нь онго цэргийн дарга юм уу хаашаа юм  сунгалтын дасгал хийн, гар дээр сунайлган, дараагийн Хатан онго нь Ушу шиг юм хийлгэн, харин Туркан гэгч онго намайг бүжиг хийлгэдэг байсанг санан инээд хүрэв. Ямар сайндаа л би Бөө биш Фитнес дамжаанд орчихсон юм шиг байна гэхэв дээ.
Атийл Дээдэс гүзээлзгэнэтэй зайрмагт маш дуртай байж. Баахан идүүлэв. Энэ халуунд энэ чинь аятайхан эд байна гэв. Би албаар тараг уух уу ? гэхэд Үгүй гэв. Хэхэхэ.
Хаан байвал би тараг их уудаг юмсан.  Ард Аюушийн улаачынд зочилоход Ард Аюушаас би: Тэр үед надад тохиолдоод байсан баахан цэргүүдийнхээ талаар асуун, яавал зохих вэ? Би цэргүүддээ санаа зовоод байна гэхэд Ард Аюуш: Чиний хар цэргүүдийн чинь учир нь ийм учиртай юм байна хэмээн тайлбарлаад. Тэднийг хэрхэн хайрлаж, хооллож, бас амрааж байх тухай, хэрхэн зохион байгуулах тухай надад зааж өгч байсан. Ард Аюуш бол Вангийн удмын хүн байсан байна лээ . Ингэвэл эрдэмтэд намайг зодох байлгүй хэхэхэ. Түүний удмын ТО ван, Дүнчүүр ван гээд л Дээд онгодууд нь орж ирдэг. Харин Ард Аюуш толгой онгоо хийж явдаг.  Худлаа гэвэл түүний Наран удганы буултанд сууж нүдээрээ үзэж, чихээрээ сонсоцгооно биз дээ. Хүмүүс минь. Ард Аюуш та нарт хонгоны махаараа хэрхэн борц хийсэн тухайгаа ярьж өгнө биз.
Тэд бол Зарга, шүүх, цагдаа талдаа хамгийн гаршсан Тэнгэртэй онгодууд. Бөө болгонд гоц илүү  гурав гурван үйл байдаг гэж багш хэлж байсан юм байна. Ард Аюушийнхан бол хэлэмгий доломгой, заргандаа бол гаргууд. Тэд харин манайхныг бодвол Ард Аюушийн ганц охиноос гарсан охиндоо буусан хамгийн ойрын эргэлзэх тээнэглэзэх, хардаж сэрдээд байх юмгүй онгод. Үзсэн ч паспорт нь байгаа юм чинь яахын. Ард Аюушын онгодуудаас Хааны улаач буусан гэж үнэн үү гээд асуугаад үзнэ биз болохгүй бол. Тэгэхгүй бол зарим хүн Чингис Хааныг надад буучихлаа гээд ихэд шаналаад байгаа бололтой.
 Бөөгийн блогоор дүүрэн харааж зүхэж, худалч хуурамчаар минь дуудан яг үхэхнээ үхэх нь. Нэг ч гэсэн хүн атаархлаасаа болоод цаг бусаар хорвоог орхиод юугаа хийнэ дээ. Ер нь далимдуулаад хэлэхэд Өөрсдийнхөө онго Тэнгэрүүдээ нэг шалгачихад гэмгүй. Хир дээгүүр зиндааны онгодтой юм байна гэдгээ.  Гэтэл зарим надтай огт холбоогүй хүний онгод хүртэл Хааныг буусанг айлдсан байдаг.  Чадалтай дээгүүр зиндааны онгодууд бол Хаана хэний улаач бууж байна, Хэн нь цаг бусаар хорвоог орхиж байна гээд л бүх мэдээллийг өгдөг.
Манай онгодууд бууснаасаа хойш арваад хоногийн дараа Дөрвөн зүг Найман зовхист хэнгэрэгээ дэлдэн мэхийн ёслож. Өэлүн эхийн улаач боссон тухай зарлан Хэнгэрэгээ түжигнүүлж байсан билээ. Дараа нь нэг долоо хоноод Төмөр Хааны улаач албан ёсоор боссон хэмээн тунхаглаж бас л тал тал тийшээ хэнгэрэг дэлдэн мэхийн ёслож байсандаг. Миний аавын ээж тал нь Өүлэн эхийн удам, аав тал нь Төмөр хааны удам гэж анх надад тэд тайлбарлаж байсан. Харин сүүлд нь би Тэнгэрийн шүүлтэнд орж баахан угаал үйлдсэний дараа л Хаан Чингис бууж ирсэн юм даа.  Өөрөөр хэлбэл Хаан бүгдийг хянаж байсан гэсэн үг. Тэгээд шалгалт авч байж, нүсэр хамгаалалттай буусан юм. Энэ тухай ч бас өмнө нь бичсэндэг.
Лав л багш байж байгаад хэний удмын ямар чадалтай бөө аль зүгт босч байгааг, хэний удмын хэн гэгч бөө машинаар зөрж байгааг хэлдэг. Мэлмий нь нээгдсэн олон чадалтай бөө энэ тухай мэднэ.
Хэрэв би тэр шүүлтэнд тэнцээгүй бол ХААН маань удмынхаа Өөр нэгэн улаач дээр буух байсан нь тодорхой. Би Монголд ганцаараа алтан ургийн хүн биш шүү дээ. Надаас өөр маш олон алтан ургийн улаач нар боссон байгаа.  Хэрэв Тэнгэр эцгийн шүүлтэнд би бүдэрсэн бол Хаан надад буухгүй. Энэ тухай өмнө нь би бичсэн байгаа.  Бусад онгодууд нь л буудгаараа буугаад явж байх байсан биз. Та нар ч гэсэн бодоод үз. Та эхээс гав ганцаараа төрөөгүй ах, дүү байдаг биз дээ. Үгүй ядахдаа л хамаатан садан. Удмын хэмжээнд энэ үйл явдлыг сэтгэж ойлгож байж учрыг нь бүрэн мэднэ. Чингис Хааныг зарим нэг эргүү нь хээр буусан, тахилга нь энэ. Худлаа гэвэл энэ цагаан толбийг хар хэмээн мөнгө хураадаг болжээ.  Хааны сүнс дуудсан бүхэнд буудаггүй юм. Тэр маш их хамгаалалтай. ХААН гэдэг үгийн учрыг нэг бодоод үз. Хэрэв хамаагүй буудаг байсан бол Миний Хүү дээр буух нь яасын? Өөр бусад алтан ургийн улаач нар дээр буух нь яасын. Хаана буухыг зөвхөн ТЭНГЭР эцэг, эх л шалгаж байж эрхийг нь өгдөг юм шүү.
СҮНС гэдэг тоглоом биш. Сайн ч муу ч сүнс бай аль аль нь тоглоом биш. Хүн гэгч амьтан тэдний хөлийнх нь чигчий хуруунд ч хүрэхгүй ухаантай гэдгээ ойлгох хэрэгтэй.
Манай онгодууд хэдэн сарын өмнө маш их гашуудаж байсан юмдаг. Хайран сайхан чадалтай зайран өнгөрчихлөө. Болгоомжгүй зангаасаа болж л өнгөрлөө дөө. Энэ замбативийн хүүхдүүдийг яалтай билээ. Хичнээн их юм хийх ёстой байлаа хэмээн гашуудаж байсан. Гэтэл би тэр зайранг нь харах байтугай үзээ ч үгүй, таних ч үгүй байсан.
Бөө гэгч хүний харьцаад байгаа юмыг Далд ертөнц, сүнс, онгод, сахиус, хий үзэгдэл гээд л олон янзаар хэлдэг. Энэ бүхэнтэй харьцаж чаддаг хүн Монголд олон байнаа гэдэг чинь л Тэнгэрийн Монгол гэсэн үгний үндсэн гол агуулга юм. Бусад оронд хичнээн сая хүнд хэдхэн л ийм гоц чадвартан байдаг юм.
Одоо бидний байгаа оронд ч авах гээх юм их байна. Монголчуудаас илүү ч юм байна, дутуу ч юм байна. Гэхдээ энэ үндэстэнүүд өөрсдөөрөө их бахархдаг. Тэд маш удаан хөдөлгөөнтэй, залхуу хүмүүс. Хагас бүтэнд амарна. Өдөрт 8 цагаас 4 хүртэл ажиллахдаа маш тааваараа удаан хөдлөж ажлаа хийнэ. Тэгчээд л ядраад байна амармаар байна гэнэ. Бүх төрлийн ажил ийм удаан хэмнэлтэй. Үүнийгээ тэд бид ЯСТ МЭЛХИЙГ шүтдэг. Тэгээд ийм удаан хэмээн хэнэг ч үгүй тайлбарлана. Эрчүүд нь ширээ зөөгөөд явж байгааг анх хараад би мэл гайхаж билээ. 2 талаас нь 2 эр хүн барьчихаад л аажуу тайван жигд алхаагаар алхалан зөөнө. Ядахдаа алхаагаа түргэсэж болноо доо.  Асгарсан бороо орж байхад ч нөгөөх л хөлөө зээж ядсан алхаагаараа бороон дундаа алхална. Конторын ажилтан нь бүтэн хуудас цаас бичих байсан бол хэдэн үсэг тавиад л амарна. Хэзээ нэг цагт дуусч л таараа. Монголчууд бол тэр ширээг нэг залуу нь шүүрч аваад мөрөн дээрээ тавиад л пижигнэчихнэ дээ. Эсвэл шүтдэг амьтад нь нөлөөлдөг юм уу? Монголчууд Морь шигээ л давхиад туулаад өнгөрнө. Морь ч гэсэндээ Тэнгэрийн хөлөг шүү дээ.
Бид ТЭНГЭРЛЭГ гэх үгээ сайтар ухамсарлан, жинхэнэ утгаар нь бахархаж сурахсан. Монголд Монгол судлаачид ховор болжээ. Шинэ залуу үеийнхэн энэ бүхнийг судлан Дэлхийн тавцанд гаргаж ирээсэй дээ.
Хар санаатнууд, харийнхан улс төрийн бодлогоор энэ Тэнгэрлэг Монгол гэгч үндэстэнг яасан их хэлмэгдүүлж, өөрсдийгөө тоохоо болих хүртэл хэмжээнд тархийг нь угаан, нүдийг нь боосон ч ЯАГААД одоо Монголд БӨӨ олноор төрөөд унав аа. Энэ бол Тэнгэрийн хүч чадал биш гэж үү? Аль эрт тасарсан мартагдсан гэх удам судар өвөг Дээдсүүд маань яасан өрөвдөлтэй, Хайр хүрмээр юм бэ!  Яаж ийгээд л Тэнэг бидэндээ хүрээд ирж байна. Ямар их хавчлага, доромжлол амсан, Яасан ч олон удган, зайран амиа алдацгаав. Цаг цаг үе үеийн олон олон Монгол өвөг дээдэс маань одоо бидний чөлөөтэй амьсгалах, дураараа хөлөө жийх эрхтэй Монгол гэх энэ жаахан газрыг хамгаалж үлдээж өгсөн байна. Энүүгээрээ бид Тэнгэрийн Монголчууд. 
Бид олон олон удган, зайрангууд нэгдэн байж, эв нэгдэлтэй болж чадаж байж ирээдүйнхээ өмнө нүүр улайхгүй түүхээ үлдээж чадна. Удган, Зайран буюу БӨӨ хүн гэдэг бол Монгол гэх энэ үндэстний отог омог бүрийн Толгойлогч, өмгөөлөгч, хамгаалагч байдаг. Отог овгийнхон нь түүнийхээ үгийг даган хүндэлдэг. Энэ Отог хэмээх овог аймгууд хүчтэй, эв нэгдэлтэй байвал Монгол улс өмнөх шигээ хүчирхэг болно.  Тэгэхээр БӨӨ та өөртөө ямар их хариуцлага байгааг ухаарна уу!!! Хэдэн буурлуудынхаа шидийг хүн амьтны нуруу турууг илсэн шиг, хэд гурван өргөл барьц авсан шигээ өдрийг өнгөрөөгөөд байвал ХАЙРАН ШИД шүү дээ. Мөнх Хөх Тэнгэрийн улаач гэдэг үгээ сайн ойлгож, утгыг нь мэдэж хариуцлага үүрэх ёстой.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.