Wednesday, August 31, 2011

АЛТАН АВСАНД ХЭВТДЭГ ӨҮЛЭН ЭХ

Өүлэн Эх энэ эхийн тухай Монголд сонсоогүй хүн байхгүй. Ямар ч байсан Чингис хааны ээж нь хэмээн мэддэг.
Энэ Дээд эхийн тухай би бусад Монголчуудын мэддэг хэмжээний л мэдлэгтэй байлаа. Харин энэ хүн миний амьдралд оролцож эхэлсэн нь бас л Бөө болохтой холбогдон эхэлсэн юм. Би Угаа барихаасаа өмнө зөвхөн өөрийн энэ дэлхийд төрүүлсэн аавыгаа л сайн мэдэхээс гадна аавын ээж эмээгийнхээ тухай маш жаахан дурсамж л байдаг байсан. Би бага байхдаа хөдөө холоо байдаг эмээгийндээ хэдхэн удаа л очсоноо санахаас биш өөр хүнийг танихгүй. Аавын талынхаа ах дүүсээс хол өссөн. Иймд аавынхаа талаас угаа барих надад удам судар мэдэх ямар ч боломж байсангүй. Бөө болохоо сонсоод тэдний хөгшчүүд рүү хэлж асуусан ч тэд мэдэхгүй, ойлгохгүй байв.

Бөөгийн бэлтгэх зүйлүүдээ асууж лавлахаар багшийнд их очдог байлаа. Нэг удаа багш танай нэг эмгэн Хатан онго надтай уулзлаа. Урьд насандаа Хааны хатан байсан гэнэ. Гэхдээ маш их эрх мэдэлтэй. Ядуу болон зовсон хүмүүсийг их тэтгэдэг, буруу хийсэн ноёдын хэргэм зэргийг ч хураах чадалтай эрх мэдэлтэй Хатан байсан гэнэ гэж ярив. Тэгээд тэр эмгэн намайг маш сайхан сүүтэй цайгаар дайллаа. Цав цагаан толгойтой, маш царайлаг, гоё эмгэн байв. Хүн тэгж хөгширдөг бол сайхан л юм байна гээд л багш ярьж билээ. 

Ингэхэд надад хамгийн түрүүнд Солонгос кинонд гардаг нөгөө аймаар хор найруулах чадвартай Их Хатнуудын тухай л санаанд орон өөрөө төсөөлж байж билээ. Гэхдээ ямар ч удмаа мэдээгүй байсан надад Хааны Хатан гэдэг үг содон сонсогдож, ямар ч гэсэн манай аавын талынхан ээжийн тал, хадмын тал шиг бас дээгүүр зиндаатай л юм байна гэж анх бодогдож байлаа.

Харин Бөө болоод л манай онгодуудын өөр араншинг гайхаж эхэлсэн юм. Манай багш ч тэр, бусад бүх шавь нар нь буухынхаа өмнө онгодуудаа ундаалж бас хуягныхаа бүх амьд амьтны аманд сүү дусаадаг. Ийм учраас бөөгийн хуяг сүүнд халтардан, дарайдаг билээ. Хэд хоноход битгий хуяг завааруулаад сүү түрхээд бай хэмээн онгод хэллээ. Түүнээс хойш бид хуягны амьтдад сүү өгөхөө болив. Бусад гэрийн онгодуудаа хооллотол битгий ам хамарт нь юм чихээд бай. Хий юм гэдэг өөрөө хөдлөөд яваад идэж уучихаж чадна гэж загнав.

Өөрсдөө цай уух, рашаан уухдаа хуяг дээрээ алчуур тавин ууна. Нэг бол хажуу тийшээ болж байгаад ууна. Хуягаа маш их хайрлан Эхийн минь хуяг гэж хүндэлж, бохирдуулах маш дургүй. Тэгээд тайлуулан эвтэйхэн тавин байрлуулна. Хуягаа маш их хайрлах тэдний амаас Өжий минь, эхийн минь гэх нь их. Бас их илж хайрлана. 

Тэгээд Өжийгийнхээ сургаалаас сургаж гарна даа. Өжий минь тэгдэг юм гээд л ярина. Анхан үед би нүдээ аниатай бөөлдөг байсан. Гэтэл тэд бидэнд түшээ хэрэггүй. Бүгдийг өөрөө хий гээд л тэмтчин байж аяганд рашаан хийж ууна, гараа угаана, босож явна. Сохор хүн шиг л тэмтчээд явдаг байлаа. Харин бяцхан түшээ маань энэ бүхэнг гайхаад л хараад сууж байдаг байлаа. Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай ямар ч ажлыг өөрөө хийх  чадвартай байх ёстой гэж Өжий минь сургасан гээд л тэмтчээд хийж эхлэв. Дахин 2,3 хоноод намайг нүдээ нээхийг тушаав. Би ч тас гүрийн аниад байсан ч рашаанаар угаан арчиж юм шивссээр байгаад миний нүдийг харуулдаг болов. Эхний удаа их өвдсөн яваандаа өвдөхөө больсон тул чөлөөтэй өргөөндөө юу дуртайгаа хийдэг болсон. 

Эндээс би эдний Өжий гэдэг ч чанга авгай байна даа. Эр, эмгүй үгэнд нь ороод л гэж бодов.
Нэг удаа бяцхан түшээгээс Чи Өэлүн эх гэж мэдэх үү гээд л асуухаар нь түүхийн мэдлэг шалгаж байгаа юм байхдаа л гэж бодоод өнгөрөв. Харин хэд хоногийн дараа Өэлэн эхийн удам  ёслож байна. Өэлүн эхийн удам бослоо хэмээн хэнгэрэг дэлдэн тал бүрт ёслон мэхийж зарлан тунхаглахад л Өжий минь гэж хайрлуулах Тэр хуягны эзний нэрийг мэдсэн юм. Түүний дараа хэд хоноод Өэлүн эх өөрөө хуягтаа залран бүгдийг нь шалгаж үзэн хуягныхаа тухай ярьж өгч байлаа.

Сар гарны дараа өргөөндөө биш гэртээ  унтах гэж байхад Өүлэн эх ирэн Бяцхан түшээг дуудан баахан ярилцсан. Дүү маань хорь гаран жил гадаадад амьдарсан гадаад нөхөртэй. Монгол ёс заншлыг ер нь мартсан байсан. Тэр дүүд алдаа оноог нь хэлэн, хүний газар амьдарвал Хүний газрын хүн ардыг өөрийн ах дүү мэт хайрлах хэрэгтэй. Хүний газрын уул ус газар шороог ч бас хайрлавал тэдний өвөг дээдэс чамд ивээл хайраа өгдөг юм шүү гэж захиж байв. Миний дүү охин Бяцхан түшээ Өүлэн эхийн хайр асрамж, даалтанд явдаг гэнэ. Тэр  эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү хөгшин настай хүнд маш хайртай, тэдэнтэй их ярьдаг. Өүлэн эх түүнийг эргэн тойрч бас энхрийлэн хамгаалдаг ажээ. 

Би алтан авсанд хэвтдэг эмгэндээ гээд Миний дүүгийн заслыг хийгээд явж билээ. Нээрээ түүнийг Чингис Хаан алтан авсанд хийж оршуулсан байхдаа. Өэлүн эхийн сургаалыг ягштал биелүүлж сурсан Чингис Хаан маань энгийнээс энгийн байж чаддаг нь аргагүй. Тэр надтай хамт хог шүүрдэн, аяга угаагаад л явж байдаг шүү дээ. Харин би  шал болон Жорлон угаахдаа заавал Хаантан минь өршөө. Та хол байгаарай. Улаач охин нь хүний эхнэр, гэр орноо цэвэрлэнэ шүү дээ гээд л хийдэг. 

Харин би ирэхээсээ өмнө хашаа барихдаа намайг чулуу түүх, нүх ухах гэхэд гар өвдөж хорьж байснаас үзэхэд Бөө хүн газар шороо хөндөх маш муу байдаг байх нь гэж бодов. Бөө болохоос өмнө бол эр хүний ямар ч ажлыг өөрийн чадлын хэмжээнд дөнгөөд л хийчихдэг байсан би өөрийгөө өөрчлөгдөж байгааг анхаарав.

Өэлүн эхийн сургаал гэж одоо ч хүчин төгөлдөр үйлчилдэг, амьдралын бүх л шалгуурыг давж гарч чадах энэ их сургаал харин манай замбативд бараг алдагдаж, мартагджээ.
Эхнэр нь гэрээсээ гарвал тогоо шанагаа үүрээд явчихсан мэт өлсгөлөн байх эрчүүд, энийг эр хүн л хийх ёстой гээд ямбалаад ярвайгаад хэвтчихдэг эхнэрүүд, бүх л юмаа эцэг, эхээрээ бэлдүүлэх хүүхдүүд, улс үндэстнээрээ алгаа тосон дээшээ харан амьдрал шаардах үндэстнүүд даанч их болсон байна. 

Ер нь онгод, Тэнгэрүүд үе үе их хурал зөвлөгөөн хийдэг. Бас хоорондоо зөвлөлдөж байж шийдвэр гаргадаг нь мэдэгддэг. Өүлэн эхийн нөлөө бол асар их, түүнээс заавал асууж зөвлөлддөг нь тэдний ярианаас мэдэгдэнэ.

 Харин Алунгоо эхийн тухай өөрийн улаач нь тэмдэглэж үлдээх буйзаа. Тэр Даян Хатдын отогт байдаг. Манай ээжийн талаас боссон миний үеэл Өндгөн хатанд буудаг. Би Алунгоо эхтэй санамсаргүй буултан дээр нь ярьж байсан юм. Утсаар дүүтэйгээ ярихад буулт нь таарч яг тэр үед Цагаан буурал буюу Алунгоо эх надтай ярьсан түүхтэй.

 Онгодуудын сэтгэл санаа, ямар хүн бэ, юунд дуртай, юунд дургүйг түүний улаач л бусдаас хамгийн сайн мэднэ. Яагаад гэвэл түүний зүрх сэтгэлийг бүрэн утгаараа өөрийн биеэр мэдэрдэг юм. Одоо гэхэд л би шал өөр дэглэмтэй өдрийг өнгөрөөж байна. Миний иддэг уудаг бүх юм өөрчлөгдсөн. Атийл онго байгаа учраас шүү дээ.  Ёогтоо яваагүй  тул надад цаг гаран Та бүхэнг дурсамжуудаараа дарж өгч байх шиг байна даа. Атийл Хааны дэглэм эхэлсэн байна. Эзэн эргэж ирэхээр би таргаа бүрж уугаад л ёогтоо явах байхдаа хэхэхэ. Атийл харин гүзээлзгэнэтэй зайрмагийг сайхан амттай хэмээн хэт их идүүлж байна. Их амтлаг юманд дуртай юмаа. 

Атийл эцэг л ёогт явлаа чамд ямар хэрэгтэй юм гээд байгаа болохоос биш Бөө биш хүмүүст хэрэгтэй л эддээ. Чингис Хаан Аттила Хааныг Атийл эцэг гэж дууддаг юм. Харин Тэр Хааныг Чингис хүү гэдэг. Тэр хоёр ямар холбоотойг би л лав түүхийн судруудаас уншиж байгаагүй юмдаг. За яадаг ч байсан Аугуу их Атийл эцэг миний сүүлийн толгой онго хийнэ гэдэг бол нэр төрийн хэрэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.