Гэгээн Монгол, Япон, Германд байгаа эмээ, нагацуудтайгаа дүрсээ харалцан ярьж байгаа нь. |
Өнөөдөр Монгол руу MoneyGram –д сан чинь мэдүүлэг нь монгол бичигтэй байж мэл гайхлаа ш дээ. Яг Монголдоо байгаа юм шиг санагдлаа. Хэд хоногийн өмнө CNN үзэж байтал чухам нэг таньдаг царай гэнэт гараад ирлээ. Хүүе би энийг хаа харлаа гэтэл нөхөр маань Монгол улсын ерөнхий сайд Батболд гэдэг байна ш дээ гэв. Гэнэт таньдаг царай хараад цочлоо шүү. Монголын тухай нэвтрүүлэг гарахаар рекламдаж байгаа юм байна. Мөн түрүү долоо хоногт ёогт шинээр нэг Япон оюутан ирлээ. Тэр японоор ярьдаг Монгол хүн хэмээн баярлаж, би түүнээс хамт нэг Монгол охин сурдаг тухай нь сонсож хөөрөв. Ингээд тэр охинтой холбоо барьж бүтэн сайнд гэртээ урин сайхан сүүтэй цай чанан, хуушуур хийж Монгол хэлээрээ амаа ардаа гартал ярьж баяслаа. Англи хэл сурч байгаа сайхан монгол охин байлаа. Ганцаараа хөөрхий амьтан бүтэн зургаан сар байжээ. Харин энэ долоо хоногт нутаг буцах нь харамсалтай. Түүнд ч сайхан л байгаа байхдаа. Харин надад гунигтай байлаа. Гэхдээ энд үе үе англи хэл сурахаар Монгол хүмүүс мэр сэр ирдэг гэж сонсоод их баяртай байна.
Өчигдөр болсон явдлын тухай тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэсэн учраас дээрхи он сарыг гарчиг болгон тавив. Чухал түүхэн өдөр болох ёстой хэмээн Дээдсүүд айлдсан юм. Тэд энэ өдөр чухал үйлээ эхлүүлж байгаа гэсэн.
Эндхийн цагаар унтах цагийн үед бид эндээс, Ээж бага дүү маань Монголын өдрийн цагаар, Нэг охин дүү Японы үдээс хойших цагаар, Нэг дүү маань Германаас өглөөний цагаар интернетэд болзон бүгд ярьцгаалаа. Ээж маань хол байгаа бүх том охидоо харан нулимс дуслуулан ярина. Энэ өдөр тэдэнтэй ярихаас өмнө намайг онгодууд одоо буугаадах чухал яриа байна гэсэн ч би тэд нартай болзсон цагаа хүлээн, тэдэнтэйгээ яринаа гээд үгэнд нь орсонгүй. Тэдэнтэй хоёр цаг хиртээ бие биенийхээ сонинг сонсон байтал миний зүүн чих халуу оргин эржигнэж байж ядтал маажуулав.
Дараа нь нүүрээр эрвэгнэн загатнаж би маажиж хаяачихаад л тэдэнтэйгээ ярин, түрүүнээс хойш Дээдсүүд намайг буу гээд байсан юмаа. Над зав алга хэмээн ярьж баясчихаад л чалчаад байв. Гэтэл сүүлдээ огиулан, толгой хаялан, 2 тийш нь хүчтэй савчуулж өгөв. Манай хэд намайг камераар хараад хэрэг бишдэж байгааг мэдсэн бололтой дуугаа хураан, бүгд гайхан ширтэцгээнэ. Тэгж байтал Тас тас хөхөрсөөр онго ороод ирэв. Тэгээд л нүдээ нухлаж миний биед сайн гэгч нь тухлаж аваад л манай хэдтэй ярьж гарав. Ээжийг гадуур сайн гарч яв, дөрвөлжинг үзэж хэвтсээр бие чинь хөдлөхөө болин өөрийгөө өвтгөлөө гээд л Та нартайгаа уулзах сайхан байна гээд л ярьж гарав. Тэгж байтал дахиад л огиулав.
Тэгтэл энд байгаа бүх онгодууд "Та нарыгаа хараад хөөрөөд байна. Бүгд орж ярих гээд дайрлаад байна. Улаач одоо өргөөндөө буух ёстой" хэмээн айлдаад Тэд нарт хазгай хэл бид сурсанг сонс хэмээн англиар ярьж үзүүлэн ихэд инээв. Тэгтэл нэг хатан онго орж ирэн "Би бас ярина, намайг яриулсангүй хэмээн ярьтал" бас л огиулаад миний бие савчаад уналаа. Ингээд би тэдэнтэй ярихаа болин шалавхан өргөө рүүгээ орлоо.
Өнөөдөр миний бие арай өөр хэлбэртэй болсон бөгөөд ам хатан их хэмжээгээр ус уулаа. Би Хаан хаачаа вэ гэхэд "Сайн байна. Онгодуудаа сайн мэддэг болжээ" гээд Хааныг арван гараг эзгүй байхыг хэллээ. Хаан явах болсон учраас чамайг эрт буугаадах гээд байхад үгэнд орохгүй байлаа чи. Хаан чухал ажил бүтээхээр яаралтай явсан хэмээв. За тэгээд шинэ онго Дээдэс маань: "За чи одоо намайг таниадах" гэв. Миний анхны толгой буурал Хувилай лав биш байлаа. Шинэ онго миний нүүрийг гарын алгаар үрчийтэл нь үрдэг. Их ус уудаг онго байв. Тэгээд намайг тараг уухаа зогсоо. Би усанд дуртай. Бас бүтэн сар огт хонь, үхрийн мах идэж болохгүй. Чингис чамайг хэтэрхий тааваар чинь дураар чинь байлгаж эрхлүүлдэг юм байна. Би бол өөр гээд л өөрт хэрэгтэй юмс , намайг юу юу хийх талаар хэлж өглөө. Уг нь би банш чимхээд тавьчихсан. Маргааш иднэ гэж бодож байсан болохоор түүнийгээ бодон нэг банш үнхэхгүй юм байхдаа амтыг нь үзмээр байна гэтэл тэр тас хорив. Хаан маань намайг тэгмээр байна гэвэл За яахав тэг тэг гэдэг шүү дээ гэж бодтол Би Чингис хүү биш гэв. Чамд хэн хэн толгой онго хийнэ гэлээ гэнгүүт Эээ тэнгэр минь Аттил хаан уу гэхэд: "За чи арван гарагт миний асрамжинд байна даа. Одоо хэвт гээд надаар олон үйлдэл хийлгүүлэн, юу мэдрэх ёстой яах ёстойг зааж өгөв".
Лав л галт уулсуудыг идэвхижүүлэв. Яах гэж байгаа юм бэ гэхэд "Чи энэ бүхэнг гурван өдөр яг хийх ёстой. Битгий илүү юманд дурлаад бай Чалчаа минь" гэлээ. Ингээд намайг "чи бүр мах идмээр байвал тахиа юм уу загас маш бага идэж болно. Хонь, үхрийн мах огт идэхгүй. Ойлгов уу? Мартав. Чи өлсөхгүй. Бид чухал үйл хийж байгаа учраас энэ өдрийг сайн тэмдэглэж үлдээ. Чингис хүү ирээд юу хийснээ чамд тайлагнан биз. Чи надад тараг битгий өг. Би дуртай биш" хэмээв. Энд ирээд би тараг бүрэн өдөрт бараг нэг литр тараг уудаг байсан юм. Одоо тэгээд энэ халуунд чинь ундаа уухаар ам заваарна. Би ус уух дургүй хэмээн бодтол "Чи ус уух болно. Маш ихийг ууна даа" гэв. Тэгээд надад юу юу хийх талаар бичүүлэн өдөр бүр яг эднийг хийх хэрэгтэй.
Дэлхий ертөнц та нарыг тэгтэл чинь эрхлүүлээд байх хэрэг алга. Мунхаг хүмүүн та нарын хагас нь уствал таарна гэв. Атийл өнөөдөр жаахан ууртай байна даа. Урд нь надад хоёр удаа буухдаа гайгүй л байсан юмсан гэж бодлоо. Бас намайг залхуу байна. Хэт дураар байна чи. Шүтээндээ мөргө чи хэмээн мөргүүлж гарав. Юу гэж хэлж мөргөхийг заан мөргүүлээд маргааш чи босож байгаад хэвтэж мөргө гэв. Ядаргаатай юм. Удаан байвал хэрэлдэж өгөх онго байна даа. За тэгээд би ямар дийлэх биш дээ. Үгэнд нь л орохоос доо. Хаан хурдан ирээсэй гэж бодлоо.
Үгүй бол миний ажилсаг Хувилай өвөө минь байвал мөн амар байж дээ гэж бодонгуут бас л шинэ үүрэг өгөөд байв. Ингээд надад зарим нууц юмсыг тайлбарлаж өгөөд цаг нь болтол "Чи амаа хамхих ёстой" гэв. Чингис хүүг иртэл би чамаар их юм хийлгэнэ. Чамд зав байхгүй гэсэн бөгөөд өнөөдөр би зөвхөн ус л ууж үгэнд нь орж байна. Одоо түүний даалгасан юмсуудыг хийнэ. Харин энэ өдрөө тэмдэглэж үлдээ гэсэн болохоор намайг нет орохыг зөвшөөрөв.
Ямар ч гэсэн хов зөөхөд энэ дэлхийн амьдрал бужигнаж өгөх бололтой. Байгалийн хэд хэдэн гамшигт сүйрэл дагуулсан үзэгдлүүдийг хурдан болох ёстой гэсэн. Өглөө нь би нетэд орон тэдэнд сонингоо дуулгав. Бяцхан түшээ гэгдэх Германд байсан охин дүү маань "Дээдсүүдийг бүр санаад байсан юм. Дахиад байнга бидэнтэй яриулж байгаарай" хэмээжээ.
Атийлийн атганд орсон би хөөрхий амьтан тун завгүй боллоо. Өглөө бүр ёог, нэгнээс Гэгээний алба эхэлнэ. Дээрээс нь энд би нэг сард шалгалт өгөн ажилд орох учраас англи хэлний багш гэгч бас надад нэмэгдэв. Хэзээ би сүүжээ амраах юм болдоо. Энд бас нэг Гэгээн гэж хүний хаанчлал байнаа. Хадам буурлууд биднийг ирэх орой зориуд анхааруулан Гэгээнийг хүмүүжүүлэх тухай бид хоёрт анхааруулсан болохоор бид хоёр хонь л гэсэн үг. Ээж хүү нь өлсөж үхэх нь байна. Надад таарах олигтойхон хоол хийгээдэх хурдлаарай хэмээн шамдуулна. Гэтэл тэрний олигтой хоол гэдэг нь бууз, хуушуур, банш байдаг. Монголд байснаас ч илүү би Монгол хоол хийж цаг үрнэ. Нилээн их мах авч байгаад бүгдийг нь хийж хөлдөөж байгаад л өдөр бүр чанаж, жигнэж, хайрах гэж бас цаг үрнэ. Тэрийг идэхгүй юм бол нутгаа санаад хэцүүдэх юм болов уу хэмээн хирдээ л их хичээнэ.
Миний муу Нөхөр маань хөөрхий амьтан шомбойтол суучихаад л хүүхэлдэй л үзээд байж байдаг боллоо. Гэгээнээс гуйж байж мэдээгээ үзнэ. Гэгээн: Би яагаад гэнэт энд хүрээд ирвээ. Монголд дэлгүүр орох бүр тоглоом авдаг байтал энд тоглоом авч өгөхөө бүр больжээ та хоёр хэмээн үглэнэ. Тэр интэрнэтээр ярихдаа: Гэгээн сонин юу байна гэхээр: Юу байхав дээ. Энд гадаа гарвал хулгайч аваад гэдсийг нь хагалаад иддэг. Хүн иддэг мангас байдаг гэсэн. Тэгээд гарахгүй нь муухай юмаа хэмээн хуучилна. Бас гадаа гарахаар шумуул иднэ. Би цагаан болохоор амттай. Харин эндхийн хүмүүс хар болохоор голоод идэхгүй байна. Бусад нь бол таалагдаж байнаа гээд л жаргал зовлонгоо бяцхан эгчдээ хуучилна.
МОНГОЛЧУУД, ЗАЛУУЧУУД та нар маань Монгол орныхоо бүх талыг харуулсан нэг сайхан вэб хийнэ үү. Орчин үеийг нь ч бас харуулсан. Зарим модон толгойтой япончууд Монголд машин байдаг уу? Караокэ байдаг гэж үү? Өндөр байшин мэддэг юм уу ч гэх шиг соёлын шоконд орж эргүүтсэн хүмүүс их байх юмаа. Интернэт гэж байдаг уу? Та нар бас мэддэг юм уу ч гэх шиг. Зурагтаар нь дандаа л улаан хацартай, майга хөлтэй үс нь арзайсан авгай харж, морь уул, дээлтэй адуучин гардаг болохоор Надаас улаан хацар нэхээд, хар бор царайгаа яасанг асуугаад уур хүргээд байх юм. Тэгээд аятайхан шиг веб заагаад өгчий гэхээр үнэхээр л хөдөө талаа л харуулсан зургуудаа тавьдаг юм байна. Тэр Монголын алдартай мисс зисс, ханхүү манхүүгийнхээ зургийг ч бас тавиад орчин үеийн хот болон, хөдөө гадаагаа хамт тавьж баймаар юм. машин тэрэг, парк, байшин, тасартлаа бүжиглэдэг баар сав мавныхаа зураг гэх мэтээс өгсүүлээд сайн муу бүгдийг нь харуулсан зурагт веб хийнэ үү!!! Хэлгүй юмнууд хараад ойлгохоор, эргүүгээ хүнд дахиад гайхуулаад байхааргүй Юм бүгдийг сонирхоод үзчих веб хийх санал байна. Тэгэхгүй бол хамгийн хөөрхөн лаг авгай нь энэ хүн юм байна гээд бодчихвол яалтай билээ. Хэхэхэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.